Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/866

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Х.Одбаяр, шүүгч Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Учрал, иргэдийн төлөөлөгч Б.*****************, улсын яллагч Б.Сүрмандах, шүүгдэгч Р.*****************, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, Х.Дагвадорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ***************** овогт *****************гийн *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2010005920285 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1957 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянхонгор аймгийн ***************** суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ***************** мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ***************** 8-5 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ***************** овогт *****************гийн ***************** /РД: *****************/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Р.***************** нь 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ***************** 1 дүгээр гудамж 40 тоот хашааны гадна Л.*****************той маргалдаж түүний толгойд өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд гавлын зулайн заадал хэсгээр салсан шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хороо, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосны тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсны улмаас Л.***************** нас барсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                  

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Р.*****************: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр буюу Цэргийн баярын өдөр байсан. ***************** гээд манай ажилтан байсан, баярын мэнд хүргэх гээд 03 дугаар сарын 18-ны 09-10 цагийн үед гэрт нь очсон. Хоорондоо ярьж хөөрөөд Цэргийн баяр гээд хоол хийж идэх гээд нэг шил архи аваад хашаанд байж байтал талийгаач ***************** хоёр орж ирсэн. Тэгээд бид 4 бие биедээ баярын мэнд хүргээд архиа жижиг хундаганд хийгээд тойруулаад 30 минут орчим байж байтал талийгаач *****************ийг буурал толгойт дандаа булагнаж архи уудаг, хүнд архи өгдөггүй гээд хоорондоо маргалдаад барилцаад авсан. Талийгаач бас миний цэрэг байсан. Би тэр хоёрыг салгаад, эв зүйгээ олоод нэг шил архиа ууж дуусахад цаг гаран болсон. Тэгээд тарцгаагаад би гэр лүүгээ явсан. Тэр гурав үлдсэн. Дараа нь ямар асуудал болсныг би мэдэхгүй байна. Би 03 дугаар сарын 19-ний өглөө дэлгүүрээс хүйтэн уух зүйл авахаар явсан. Дэлгүүр лүү тэдний гудмаар явдаг. Тэгээд явж байх үед талийгаач авгайтайгаа гэр лүүгээ алхаад явж байсан. Тэгээд авгай нь надаас танай нохойнд ***************** уруулчихсан гээд байна, үнэн юм уу гэж асуусан. Би мэдэхгүй юм байна гээд л өнгөрсөн. Тэгээд тэр хоёр гэр лүүгээ орсон. Би түүнээс хойш таарч, уулзаагүй...” гэв.  

 

          Иргэдийн төлөөлөгч Б.*****************: “...Шүүгдэгч ***************** амь хохирогч *****************ын амь насанд хохирол учруулах гэмтэл учруулсан байх боломжтой гэж үзэж байна...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн орчим ажлаасаа буугаад ирэхэд, баруун хөл нь шагайнаасаа доошоо битүү хавдчихсан, хөлөө цагаан марлаар боочихсон, баруун шанааны дээд хэсэгт шалбарсан, босоогүй орондоо хэвтэж байсан юм. Хүү *****************аас аав чинь яасан бэ гэж асуутал “Аав унтаж байтал гаднаас ***************** ах орж ирээд сэрээгээд аваад явсан. Буцаагаад авч ирэхдээ мөрлөчихсөн авч ирсэн бөгөөд, танай аав чинь ухаан алдаж газар унахаар нь хүргэж ирлээ гэж хэлсэн. Аавын царай нь нэг сонин болчихсон, уйлаад байхаар нь би оронд нь оруулаад унтуулсан гэж хэлсэн. Тэгж байтал манай 23 настай охин ***************** гаднаас орж ирээд талийгаачийн хөлний цусыг арчаад боож өгсөн гэсэн. Хөлийг нь боож байхад “аавыг нь ёстой нэвширтэл зоддог байна шүү” гэж хэлсэн гэсэн. Талийгаач намайг нэвширтэл зоддог байна шүү гэж хэлээд уйлаад байсан, мөн хүү *****************т намайг зодсон хүмүүсийг гараад зодчихооч гэж хэлсэн гэсэн. ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээс огт гараагүй. Нэг л унтаа байдалд орчихсон байсан. Хэвтээд л байсан. Хөл чинь яасан юм бэ гэж асуухад *****************ын нохойд хазуулчихсан, гэхдээ гомдолгүй гэж хэлсэн.Тэгээд би *****************ыг хайсаар байгаад олж уулзсан. *****************т та манай нөхрийг зодчихсон юм биш үү, гар хөл, нүүр царай нь яачихсан юм бэ гэж асуусан чинь би танай нөхрийг зодоогүй, өөрөө ухаан алдаад унахаар нь гэрт нь хүргэж өгсөн гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр том хүү *****************ыг дуудаж хорооны эмнэлэг ороод цус, шээсний шинжилгээ өгөөд буцаад ирсэн. Орой 16 цагийн орчим 30 орчим минут алга болчхоод буцаад ороод ирсэн. Буцаж орж ирэхдээ биеийн байдал нь хэвийн, амьтан хүнтэй хэрүүл маргаан хийсэн гэх шинжгүй, гарсан шигээ зүв зүгээр орж ирсэн. Орж ирээд шууд хэвтээд өгсөн. 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нэг л сонин, манараа, дуугүй, гөлөрсөн байдалтай болчихсон байсан. Би талийгаачид одоо яах бэ гэхэд зүгээрээ, жаахан хэвтээдэхье гээд ерөөсөө босохгүй байсан юм. Тэгээд шөнө унтаж байтал талийгаач амьсгаагаа татчихаад гаргахгүй байх шиг байхаар нь гайхаад яагаад байгаа юм бол гээд цээж рүү нь хөнгөн шиг тогшиход амьсгаагаа гаргасан. Буцаагаад дахиж татчихаад байхаар нь хүүе чи яагаад байна вэ гэхэд сэрэхгүй байсан. Шөнө 02 цагийн орчим 103 руу дуудлага өгсөн, эмч ирсэн, талийгаач амьсгаагаа нэг мөсөн татчихаад дахиж амьсгалаагүй. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн.

...2020 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ ирэх үед цамцны гурван товч нь тасарсан нил цус болсон. .... талийгаач ***************** маргааш нь 3-р сарын 19-ний өдөр надад ***************** ах бид 2 өөрсдөө учраа олно гээд нэг их юм хэлэхгүй байсан. Талийгаач 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаднаас зодуулсан орж ирснээс хойш биеийн байдал нь муудаад эхэлсэн.

...***************** нэг бол буйдан, нэг бол газарт  хэвтээд унтаад байсан. ...Би *****************ыг шоронгоор явуулаад яахав гэж гомдолгүй гэж хэлсэн. Одоо өдөр хоног өнгөрөх тусам миний бие ганцаардаад надад сэтгэл санааны хувьд хэцүү байна... ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг ажилдаа явах хүртэл ямар нэгэн гэмтэл илрээгүй. ...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед ***************** манай  гэрт ирээд ...архи ууж байхад танай нөхөр *****************ийг доромжилсон гэхээр нь би зодсон. ...Тэр архийг уусны дараа би дахиж *****************ыг зодохдоо толгой руу нь нилээн олон удаа өшиглөсөн тэр л буруудчихлаа. Би танай хүүхдийг цэрэгт оруулж ахлагч болгож өгье  яаж ийж байгаад танай хохирлыг барагдуулж өгнө анх нь үнэнээ хэллээ ахдаа гомдолгүй гэж бичээд өгөөч нь ах нь 10 гаруй жил шоронд орох гээд байна гэж гуйгаад оршуулгын зардал 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг өнгөрч байхад ажилдаа явсан, ...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр орон дотроо хэвтэж байсан. Намайг орж ирэхэд нөхөр орон дотроо орж хэвтэж байсан. ...***************** таныг гараад явсны дараа ***************** ах орж ирээд аавыг аваад гарсан нилээн удаж байгаад ***************** ах аавыг мөрлөөд орж ирээд танай аав чинь гадаа ухаан алдаад унасан байхад нь би сэтгэл гаргаж сэргээгээд авчирлаа гэж хэлсэн гэсэн. Мөн хүү маань аав намайг амьдаар минь алчихлаа гэж хэлээд уйлаад байсан гэхээр нь нөхрөөсөө асуухад зах яах вээ ах бид 2-н асуудал жоохон маргасан юм аа гээд өөр зүйл яриагүй. ....” /1 дэх хавтас хэргийн 36-38, 40-41 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 27-28, 68, 86, 144-145 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө аавын гэрт ороход талийгаач аав орон дээрээ хэвтэж байсан, хөл нь битүү цус болчихсон байсан. ...Хөл чинь яасан бэ гэхэд *****************ын нохойд хазуулсан гэж хэлсэн. ...Хөлийг нь цэвэрлээд боож өгч байхад зоддог байна шүү гэж хэлээд уйлаад байхаар нь хэн гэхэд юм хэлээгүй...” /1 дэх хавтас хэргийн 42 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед би гаднаас ус авч ирээд гэртээ байж байтал гаднаас ***************** ах орж ирээд аавыг унтаж байхад нь сэрээгээд машин янзалъя гэж хэлээд дагуулаад гарсан. Би аавыг гаргамааргүй байна гэхэд ***************** ах би эрүүл байна зүгээр гэж хэлсэн. Тэгээд 1 цаг гаран болсон байхаа, ***************** ах аавыг мөрлөөд түшсэн байдалтай оруулаад ирсэн. Хувцас хунар нь урд хойд талаараа битүү шороо болсон байсан бөгөөд, аав орон дээрээ суухдаа нүдээ аньчихсан, гараараа ороо тэмтэрч олоод суусан. Одоо санаж байгаагаар баруун хөл нь тэр чигээрээ цус болчихсон, өмд нь цус болчихсон, баруун хацар нь шалбарсан байхаар нь ***************** ахад миний аав яасан бэ, сая зүв зүгээр гараа биз дээ гэж хэлсэн чинь аав чинь сая манай үүдэнд ухаан алдаж унасан, миний хүн чанар зулгаагаад аваад ирлээ гэж хэлээд гараад явчихсан. Би аавд та яасан юм бэ гэж асуухад “намайг нэвширтэл зоддог байна шүү, миний хүү гараад зодчих “ гэж хэлсэн. Миний уур хүрээд ***************** ахаас өөр хүн орж ирээгүй юм чинь гэж бодсон, би гарах гэж байгаад ааваас лавлаж асуугаад, хэнийг зодох юм бэ гэхэд “за за хэрэггүй, аав нь хүүдээ гай болж магадгүй, боль боль” гэж хэлсэн. Хөлнөөс нь нэлээд цус гарсан байсан. Гаднаас төрсөн эгч ***************** орж ирээд аавын хөлийг боож өгсөн. Аав эгчид намайг нэвширтэл зодлоо гэж хэлээд уйлаад байсан. Эгч хэн зодсон юм бэ гэхэд хариулахгүй байсан, ямар ч байсан хүнд зодуулсан байсан. Бага зэрэг халамцуу байсан, айхавтар согтуу байгаагүй. ...Хувцас хунар урагдсан зүйл байсан эсэхийг анзаараагүй, оршуулах үед өмсөж явсан хувцсыг нь шатаачихсан. Хөлнөөс нь цус гарч цус өмдийг нь бохирдуулчихсан байсан, гаднаас орж ирэхдээ хувцас нь урд, хойд талаараа битүү шороо болчихсон байсан.

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аав гэртээ орж ирснээс хойш дахин гараагүй, би орой 18 цагийн үед хоол хийж өгөхөд идэхгүй, идэх тэнхээгүй байсан. 3 дугаар сарын 19-ний өдөр огт гараагүй, ээжийг хоол хийж өгөхөд ерөөсөө идэхгүй байсан. 3 дугаар сарын 20-ны өглөө ээж аавыг дагуулаад өрхийн эмнэлэг орж үзүүлчхээд буцаад ирсэн. Би гараад явсан. Намайг гарсны дараа аав гэрээс гарсан эсэхийг хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. Ээжийн хэлснээр өдөр 17 цагийн орчим 1 цаг гаран болоод буцааж ирсэн гэж ярьж байсан.

...Аав *****************той орж ирэхээс өмнө ханиалгаж байсан болохоос өөр өвчин зовиур байгаагүй, ***************** ах гэрт хүргэж ирснээс хойш биеийн байдал эрс муудсан, хоол идэхгүй, орж гарахгүй, хэвтээд л байсан. Тэрнээс өмнө зүв зүгээр орж гарч байсан хүн шүү дээ.

... *****************ын амнаас архи үнэртэж байсан, орж ирэхэд аав бараг эрүүл шахуу байсан. Хувцас хунар нь битүү шороо болсон байсан. ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аав бид хоёр байхад ***************** орж ирээд аваад гарсан. ...2 цагийн орчмын дараа ***************** аавыг түшээд гэрт оруулж ирсэн. ...***************** аавыг нас барснаас хойш нэлээн хэд хоногийн дараа гэрт ирээд ээжтэй ярилцсан. Тухайн үед ***************** манай аавыг зодсондоо уучлалт гуйгаад оршуулгын зардалд 10,000,000 төгрөг өгнө гомдолгүй гээд цагдаад хэлээд өгөөч гэж хэлээд 1,000,000 төгрөг өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 43-44, 45 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,

 

Гэрч С.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...***************** ***************** хоёр маргалдаад байсан. ...***************** намайг өмөөрөөд *****************ын толгой хэсэг рүү нь хөлөөрөө өвдөглөөд байсан санагдаж байна.

...***************** буурал толгойтой ах булагнаж архи уугаад байна уу гэж хэлэхэд ***************** уурлаад чи одоо хөгшин настай хүнийг ингэж хэлээд байхдаа яахав дээ гэж хэлсэн. ...Талийгаачийг эхнэр нь ирж дагуулж явуулаагүй, хашааны үүдэнд тээглэж унаагүй...” /1 дэх хавтас хэргийн 48-49, 50, 51-52 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Б.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай баруун талын хашаанд байдаг *****************ийн хашаанд хүмүүс шуугилдаад байхаар нь яваад ортол *****************, *****************, *****************, *****************, Сэрээнэн нар архи ууцгааж байсан. Тэд нар дээр би нэмэгдээд хамт уусан. Би *****************ийн хашаанд өглөө 11 цагийн орчим орсон санагдаж байна. Тэгсэн гэнэт *****************, ***************** хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. ***************** өөрөө хэл ам нь болдоггүй хүн байгаа юм. ***************** болохоор *****************ийг цагаан толгойтой өвгөн минь сүүлийн үед ганцаараа архи булагнаж гэртээ уугаад байдаг болчихсон юм уу гэж хэлээд байсан. Тэгсэн ***************** өмөөрөөд тэр хоёр маргалдсан. Тэгсэн ***************** босож ирээд *****************ын мөрнөөс нь татаад унагаахдаа хувцаснаас нь барьж байгаад зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Унагаахдаа гуя хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. Мөн цээжин дээр нь өвдөглөөд дэвссэн. Нэг удаа өвдөглөөд, нэг удаа дэвсээд унагаасныхаа дараа мөн зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд босож ирээд толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэндээс бүгд салцгаасан, би гэр рүү гээ орсон. ....Зодолдсон гэж ***************** зодсон. ...***************** *****************ыг мөрнөөс нь татаад унагаад эхлээд гуя хэсэгт нь дараа нь цээжин дээр нь нэг удаа өвдөглөөд нэг удаа дэвссэн. Тэгээд *****************ын толгойд нэг удаа өшиглөсөн. ....***************** *****************ыг мөрнөөс нь татаж унагахад ***************** тэр 2 барьцалдаад газар унасан, унагаахдаа ***************** *****************ын толгой зулай хэсэгт нэг удаа өвдөглөөд унагаагаад зүүн талын гуянд нь баруун талын хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд цээжин дээр нь нэг удаа өвдөглөөд нэг удаа дэвссэн. Мөн унагаасан байхдаа толгойн орой буюу зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Босож ирээд толгойн тус газар нь буюу зүүн чихний дээд талд толгойн орой хэсгийн доод талд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ***************** өвдөглөхдөө баруун хөлийнхөө өвдгөөр өвдөглөсөн. ...***************** босоод цээж  орчим зүүн хөлөөрөө нэг удаа дэвсээд  дараа нь баруун хөлөөрөө гуяны гаднах хэсэгт маш хурдан өшиглөсөн би арай гэж салгаж байтал дахиад нэг удаа толгойд нь өшиглөсөн. Миний харснаар толгойны зүүн чихний дээд талд нэг удаа өшиглөсөн. ...*****************  ...архи уухаараа орилж хашгираад агсам тавиад янз бүр болоод байдаггүй. ...***************** архи уусан үедээ ...би ингэж явлаа гээд аархах гээд байдаг ...хүний үгэнд ордоггүй нэг хэлэн үгээ олон дахин хэлээд байдаг. ...*****************ыг энэ асуудлаас хойш хүнтэй маргаан хийсэн талаар сонсоогүй. ...***************** *****************ийг өмөөрөөд *****************ыг миний найзыг доромжилдог хэн бэ гээд нэг нэгнээ заамдаад зууралдахаар нь бид нар салгаад ***************** гэртээ орлоо гээд явсан. Бид гурав хашаанаас гараад *****************ийн хашааны буланд очсон чинь тэр хоёр дахиад маргалдахаар нь би боль гэхэд тэр хоёр зууралдаад газар унасан, унахдаа ***************** хөлөөрөө *****************ын гуя руу нэг удаа босохдоо хөлөөрөө цээжин дээр нь өвдөглөөд дахиад хөлөөрөө толгойн зулай хэсэг орчимд өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад *****************ын баруун талын хацар нь шалбарсан цус гарсан, хамарнаас нь цус гарсан байсан...” / 1 дэх хавтас хэргийн 53-54, 58-59 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,

 

Гэрч М.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаачийнд очих ***************** талийгаач хоёр юм яриад зогсож байхаар яваад очиход нүүр нь халцарсан, хөл нь доголсон байсан. ...нохойд хазуулсан гэж хэлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 60 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Ж.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дуламжав бид хоёртой архи уудаг өдрийн шөнө өнгөрсөн юм билээ. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Талийгаач хүнтэй хэрүүл маргаан хийгээд байх хүн биш л дээ...” /1 дэх хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн,

 

Гэрч Д.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...***************** талийгаач ***************** хоёр орж ирсэн ...0,33 литрийн Хараа нэртэй архи бариад ирсэн ...гурвуулаа юм ярьж суугаад хувааж уугаад 30 орчим минутын дараа тэр хоёр хамт гарч явсан...” /1 дэх хавтас хэргийн 65, 67-68 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Д.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цэргийн баярын дараа *****************ын эхнэр ***************** манай гадаа ирээд ..энэ хүмүүс нийлж архи дарс уугаад байгаад юм. Манай хүн нохойд уруулчихсан байсан. Манай хүүхэд танай нохойд уруулсан байх гэсэн танайхаар ирсэн юм уу гэхэд ...ирсэн үгүйг мэдэхгүй, гэрт орж ирээгүй ...манай нохой хашаанаас гардаггүй ...*****************ыг хазах учиргүй гэж хэлсэн.

...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***************** гэрт орж гараад яваад байсан. ...Хэд хэдэн удаа орж гарч байгаад орж ирээд унтсан...” /1 дэх хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн,

 

Гэрч Г.*****************  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дүү ***************** тухайн өдөр ***************** ах аавыг машин засуулна гээд гараас унтаж байхад нь аваад гарсан, тэгээд буцаж орж ирэхдээ аавыг сугадаж түшиж оруулж ирсэн, аав ухаангүй юм шиг болсон байсан ба ***************** ах аавыг гэрийнх нь нохойд хазуулсан, тэгээд гэрийн гадаа ухаан алдаад унахаар нь оруулж ирлээ гэж хэлсэн, гэхдээ аавын хувцасны энгэр цус болсон байсан гэж хэлсэн...” /2 дахь хавтас хэргийн 91-92 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Н.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. ...цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих болон эсхүл амь хохирогч хэвтээ байрлалтай байх үед зулай хэсэг рүү өшиглөсөн бол үүсэж болно...” /1 дэх хавтас хэргийн 96-98 дахь тал/ гэсэн,

 

Шинжээч М.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Мөн нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гавлын ясны хугарлын байдлаас харахад духны зүүн урд хэсгээс эхэлж зулай дагж, урагшаа зүүн ухархайн дээд хана хүрч төгссөн хугарал үүссэн байх боломжтой. Хүч үйлчилсэн цэг нь духын зүүн дээд хэсэг байх боломжтой. ...Талийгаачийн тархины хатуу хальсан доорх цусан хураа үүссэн цагийг эсийн шинжилгээний тусгай бодисын аргаар шинжлэхэд нас барахаас 18 цагийн өмнөөс үүсч эхэлсэн байх боломжтой...” /2 дахь хавтас  хэргийн 30-31 дэх тал/ гэснэ,

 

Шинжээч Б.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь эд эсийн дээж цусан хураа будагч бодис MSB арга болон тархинд үүссэн цусан хураанд илрэх шинж тэмдгээр дээрх гэмтэл нь 48-72 цагийн өмнө үүссэн гэмтэл байна гэж тогтоол гаргасан...” /3 дахь хавтас хэргийн 89 дэх тал/,

 

Шинжээч Б.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...MSB тусгай будагын аргаар мөн эд эсийн шинжилгээний хариуг үндэслэн 48-72 цаг гэж тогтоосон. Өмнөх дүгнэлтүүдийг гаргахдаа архи уусан үед цусны хураа нь үүсэхэд цаг хугацаа адилгүй байдаг учир тухайн нөхцөл байдлыг харалгүй гаргасан байх гэж бодож байна...” /3 дахь хавтас хэргийн 91 дэх тал/ гэсэн,

 

Шинжээ Д.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цус шингэрч цусны бүлэгнэл удаан явагддаг иймээс талийгаачид илэрсэн шинж тэмдгийг харьцуулан дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. ...MSB будгаар фибрин 6-12, 12-18 цаг тархины эдээс цус харвалт, цусан бүлэнд нетрофил, моноцит, эсийн давамгай их үрэвслийн нэвчдэстэй цөөн лимфрофит эс харагдаж байсан энэ шинжээр 48-72 цагийн хооронд гэж дүгнэсэн...” /3 дахь хавтас хэргийн 93  дахь тал/ гэсэн,

 

Шинжээч Б.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Цусан хураа үүссэн хугацаан дээр зөрүү гарч байгаа үүний дэлгэрэнгүйг манай 7 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 396 дугаартай дүгнэлтийн 6 дугаар хариултад дэлгэрэнгүй тусгасан байна....” /3 дахь хавтас хэргийн 95 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Р.***************** мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...*****************ийн хашаанд очоод архиа задалж амжаагүй байхад талийгаач ***************** гэрээсээ гарч ирээд бөөлжөөд байсан. ***************** бид гурвыг харчхаад хүрээд ирсэн. ...***************** *****************ийг буурал өвгөн та нар дандаа бултаж архи уудаг гэж хэлээд *****************ийг овог нэртэй хэлээд байхаар нь ***************** ***************** хоёр барилцаад авсан ...Салгаж байтал ***************** миний хамар руу гараараа нэг удаа цохисон ...би *****************ын цээжинд гараараа түлхэхэд ***************** газраас алганы хэмжээтэй чулуу аваад та нарыг алнаа гэж хэлээд над руу дайраад ирэхээр нь би барьж аваад зүүн хөлөөрөө хавирахад ***************** баруун хажуу талаараа унасан. Газар унасны дараа би баруун хөлөөрөө *****************ын хүзүү толгойны зааг орчим хоёр удаа өвдөглөөд босоод зүүн талын хөлөөрөө мөн толгой хүзүү хоёрын зааг орчим  нэг удаа өшиглөсөн. ...Би тэр хүний толгойн ясыг хугартал цохиж зодоогүй. .....” /1 дэх хавтас хэргийн 154-155 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №745 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Талийгаач Л.*****************ын цогцост гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалаганы хонхор, зүүн шагайн үений дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100 гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалаганы хонхор, зүүн шагайн үений дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач Л.***************** нь гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100 гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн ходоодонд 500 мл орчим цайвар цагаан өнгийн бижирмэгтсэн хоолны үлдэгдэл бүхий шингэн агууламжтай байна.

7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,2 промилл, шээсэнд 3,2 промилл, ходоодны шингэнд 2,5 промилл спиртийн агууламж илэрчээ.

8. Талийгаач нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 10 минутын байдлаар нас бараад 4-6 цаг өнгөрсөн байна...” /1 дэх хавтас хэргийн 83-88 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №795 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Л.*****************ын цогцост учирсан гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын дунд хэсэг, fornix тархины эдийн няцрал гэмтэл нь ойролцоогоор нас барахаас 6-12 цаг, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

2.3.4. Талийгаачийн цогцост учирсан гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хурааг эд эсийн шинжилгээнд илгээж тусгай будгийн /MSB/ аргаар “- улаан эсүүд ихэнх хэсгээр хэлбэрээ хадгалсан, зарим хэсгээр нейтрофил эсийн нэвчдэст сийвэн тунасан, МSB ихэнхи хэсгээр улбар шар /6-12 цаг/, улаан ягаан /12-18 цаг/ өнгийн фибрин үүссэн” гэх шинжээр мөн задлан шинжилгээний явцад тархины хатуу хальсан дээрх цусан хурааны шинж байдалтай /зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор 10х10см хэмжээтэй 100гр хагас бүлэгнэсэн, гялгар цусан бүлэнтэй зэрэг.../ харьцуулалт хийж гэмтэл үүссэн байх боломжтой хугацааг тогтоосон болно. Эд эсийн шинжилгээний тусгай будгийн арга /МSВ/ гэдэг нь цогцост задлан шинжилгээ хийх явцад тархинд үүссэн цусан хурааг дээж болгон авч улмаар эд эсийн шинжилгээнд илгээн МSВ будаг буюу тусгай будгийн аргаар будаж тархины цусан хураанд фибрин үүсэлтээр нь хугацаа тогтоох шинжилгээ юм.

5. Талийгаачийн цогцост учирсан дээрхи гэмтэл нь хэдий хэр хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй ба тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой.

6. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй бөгөөд толгойн орой, зулайн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Талийгаачийн цусанд 3,2 промилл, шээсэнд 3,2 промилл, ходоодны шингэнд 2,5 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарагдах ба нас барахаас хэдий хугацааны өмнө спиртийн зүйл хэрэглэснийг тогтоох боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 103-107 дахь тал/ гэсэн,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн №908 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. ШШҮХ-ийн №745, 795 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн цаг хугацааг эд эсийн шинжилгээний MSB тусгай будгийн аргаар тогтоосон байна. Эд эсийн шинжилгээний тусгай будгийн арга MSB гэдэг нь цогцост задлан шинжилгээ хийх явцад тархинд үүссэн цусан хурааг MSB тусгай будгаар будаж, тархины цусан хураанд фибрин үүсэлтээр нь гэмтлийн хугацааг тогтоох шинжилгээ юм.

2. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба ямар цаг хугацаанд амь боломжтой байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь арагш савж унах, юм мөргөж унах үед үүсэх боломжтой.

4. Цусанд 3,2 промилли шээсэнд 3,2 промилли, ходоодны шингэнд 2,5 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба дээрх хэмжээний спиртийн агууламж хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 111-118 дахь тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №6 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 745 тоот дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан бусад хариултуудтай санал нэг боловч гавал ясны хугарлын механизмтай санал нийлэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 908 тоот дүгнэлтийн 3-р хариултын арагш савж унах гэснээс бусад хариулттай санал нэг байна. Учир нь талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь толгойн урдаас хүч үйлчилснээс дух ясны зүүн талд шугаман хугарал үүсэж дээш гавлын зулай зулайн заадал дайрсан, доош суурийн зүүн нүдний урахайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал духны дэлбэнгийн урд үзүүр, суурь, чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал хатуу хальсан дээрх, доорх цусан хураа гэмтэл үүссэн байх боломжтой байна.

2. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүнд толгой өвдөх дотор муухайрах бөөлжих тэнцвэр алдах, ухаан алдах, таталт өгөх шинжүүд илрэх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед уг зовиур шинжүүд бүдэг илэрнэ.

3. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хугацааг гэрэлт үе гэх ба ямар судас гэмтэж цус алдахаас хамаарч цусан хурааны үүсэх хугацаа харилцан адилгүй байна.

4. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр байх боломжтой.

5. Талийгаачид хийгдсэн эд эсийн шинжилгээний 745 тоот хариугаар цусан бүлэн ихэнх талбайд улаан эсийн зураглалтай  зарим харах талбайд нейтрофил болон сийвэн тунасан зураглалтай зарим харах талбайд тод улбар шар 6-12 цаг улаандуу зарим талбайд улаан ягаан 12-18 цаг тод өнгийн фибрин үүсэлтээр тогтоосон хариунаас харахад учирсан гэмтэл 2020.03.18-ны өдөр үүсээгүй. Гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна.

6. Дээрх гэмтлийг авсан хүн тархи дарагдлын голомтот шинжүүд илрэх хүртэл гэрэлт үеийн хугацаанд үйл хөдөлгөөн хийх боломжтой ба энэ нь цаг, өдөр, сараар үргэлжилж болно...” /2 дахь хавтас хэргийн 106-108 дахь тал/ гэсэн ,

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн №396 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан №745 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №795 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт 1.2.3.4, 6 дугаар хариултын толгой орой зулай хэсэг гэсэн нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хэргийн материал хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №908 дугаартай дүгнэлт, 3 дугаар хариулт, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хавтас хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6 дүгнэлт, 5 дугаартай хариултууд үндэслэлгүй байна.

2. Тухайн тохиолдолд гавал тархины битүү гэмтэл авахад толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих, тэнцвэр алдах, ухаан алдах, таталт өгөх шинжүүд илэрнэ.

3. Хатуу хальсан доорх цусан хурааны хэмжээ нэмэгдсэн тархийг дарж, шахах хүртэл идэвхтэй хөдөлгөөн үйлдэл хийгээд байх боломжтой энэ нь голдуу хэдэн цагаас 2-3 өдөр хүртэл үргэлжилж болно.

4. Талийгаачид үүссэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт нэг удаа цохих үед үүсжээ. Унах үед үүсэхгүй.

5. Духны ясны хугарал суман заадлын салалтын улмаас хатуу хальсан дээрх ялтаслаг бага хэмжээний цусан хураа нь ясны хугарлаас үүсжээ. Харин хатуу хальсан доорх цусан хураа харалдаа доод хэсгийн аалзан хальсны судсын гэмтлээс үүсжээ.

6. Цусан хураанаы хугацаа тогтоох тусгай будгийн шинжилгээнд хатуу хальсан доорх цусан хурааны аль хэсгээс нь шинжилгээнд дээж авснаас мөн согтууруулах ундааны хэрэглэсэн үед цус бүлэгнэлтийн системийн алдагдал үүсдэгтэй холбоотойгоор хугацаа нь өөр өөр гарч болно. Уг хугацааг хохирогчид илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, болсон хэргийн байдал зэрэгтэй харьцуулан нэгтгэж дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. Тиймээс цусан хурааны хугацааг тогтоох тусгай будгийн шинжилгээний хариуг дангаар нь үндэслэн гэмтэл үүссэн хугацааг тогтоох учир дутагдалтай. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн гэмтэл байна...” /2 дахь хавтас хэргийн 123-129 дэх тал/ гэсэн,

 

- Мөн хүрээлэнгийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №211 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Л.***************** нь шүүх биологийн шинжилгээний 2221 тоот шинжилгээгээр AB4-р бүлгийн цустай байна.

2. 3. Эд эсийн шинжилгээгээр бичил цус эргэлтийн алдагдалтай элэгний хүнд зэргийн өөхлөлтэй завсрын эдийн үрэвсэлтэй химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл 3,2 промилли илэрч байгаа зэрэг нь цусны бүлэгнэлтийн алдагдлыг тодорхойлж байна. Архаг хууч өвчин нас хүйс болон спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн цусны бүлэгнэлтийн хүчин зүйлийг /Цус бүлэгнүүлэгч фактор/ харилцан адилгүй шинж чанартайгаар алдагдуулж байдаг.

4. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтэд 2020.03.18-ны өдөр үүсээгүй гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна гэж гаргасан нь зөвхөн эд эсийн шинжилгээний 745 тоо хариуг үндэслэж гаргасантай санал нийлэхгүй байна.

5. MSB будгийн аргаар цусан хурааг будаж үүссэн хугацааг баримжаалж тогтоодог бөгөөд архаг хууч өвчин нас хүйс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед бүлэгнэлтэд нөлөөлдөг. Эдгээрээс үзэхэд талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” /3 дахь хавтас хэргийн 167-174 дэх тал/ гэсэн,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 452 дугаартай дүгнэлтэд: “...1.  Р.***************** сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Р.***************** нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.  Р.***************** нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.  Р.***************** юмыг зөвөөр тусгайн ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Р.***************** өөрийн үйлдлийг жолоодох хянах чадвартай байна.

5. Р.***************** нь хэрэг хариуцах чадвартай байна....” /1 дэх хавтас хэргийн 138-139 дэх, 3 дахь хавтас хэргийн 132-133 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /1 дэх хавтас хэргийн 12 дахь тал/, 

- Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 13-19 дэх тал, 3 дахь хавтас хэргийн 194-197 дахь тал/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэрийн 20-27 дахь тал/,

- Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 28 дахь тал/,  

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 30-32 дахь тал/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 56-57 дахь тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №1689, 2021 дугаартай дүгнэлт /1 дэх хавтас хэргийн 127-129, 132-133 дэх тал/,

- Хохирлын баримтууд /2 дахь хавтас хэргийн 1-19 дэх тал/,

- Хохирол төлсөн баримт /2 дахь хавтас хэргийн 109 дэх тал дахь тал/,

- Мөрдөгчийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 155-157 дахь тал/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /2 дахь хавтас хэргийн 210 дахь тал/,

- Шүүгдэгч Р.*****************ын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 174, 3 дахь хавтас хэргийн 86 дахь тал/, төрөл садангийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 180-181 дэх тал/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 185 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 173 дахь тал/, Хилийн цэргийн төв архивын лавлагаа /1 дэх хавтас хэргийн 195 дахь тал/ болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1.      Шүүгдэгч Р.***************** 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, ***************** 1 дүгээр гудамж 40 тоот хашааны гадна *****************ийг доромжиллоо гэх шалтгааны улмаас Л.*****************той маргалдаж түүний толгойд өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд гавлын зулайн заадал хэсгээр салсан шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доорх цусан хороо, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосны тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулсны улмаас Н.*****************ын амь нас хохирсон буюу хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.*****************гийн: “...2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө 11 цагийн орчим ажлаасаа буугаад ирэхэд, баруун хөл нь шагайнаасаа доошоо битүү хавдчихсан, хөлөө цагаан марлаар боочихсон, баруун шанааны дээд хэсэгт шалбарсан, босоогүй орондоо хэвтэж байсан юм. Хүү *****************аас аав чинь яасан бэ гэж асуутал “Аав унтаж байтал гаднаас ***************** ах орж ирээд сэрээгээд аваад явсан. Буцаагаад авч ирэхдээ мөрлөчихсөн авч ирсэн бөгөөд, танай аав чинь ухаан алдаж газар унахаар нь хүргэж ирлээ гэж хэлсэн. Аавын царай нь нэг сонин болчихсон, уйлаад байхаар нь би оронд нь оруулаад унтуулсан гэж хэлсэн. Тэгж байтал манай 23 настай охин ***************** гаднаас орж ирээд талийгаачийн хөлний цусыг арчаад боож өгсөн гэсэн. Хөлийг нь боож байхад “аавыг нь ёстой нэвширтэл зоддог байна шүү” гэж хэлсэн гэсэн. Талийгаач намайг нэвширтэл зоддог байна шүү гэж хэлээд уйлаад байсан, мөн хүү *****************т намайг зодсон хүмүүсийг гараад зодчихооч гэж хэлсэн гэсэн. ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гэрээс огт гараагүй. Нэг л унтаа байдалд орчихсон байсан. Хэвтээд л байсан. Хөл чинь яасан юм бэ гэж асуухад *****************ын нохойд хазуулчихсан, гэхдээ гомдолгүй гэж хэлсэн.Тэгээд би *****************ыг хайсаар байгаад олж уулзсан. *****************т та манай нөхрийг зодчихсон юм биш үү, гар хөл, нүүр царай нь яачихсан юм бэ гэж асуусан чинь би танай нөхрийг зодоогүй, өөрөө ухаан алдаад унахаар нь гэрт нь хүргэж өгсөн гэж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр том хүү *****************ыг дуудаж хорооны эмнэлэг ороод цус, шээсний шинжилгээ өгөөд буцаад ирсэн. Орой 16 цагийн орчим 30 орчим минут алга болчхоод буцаад ороод ирсэн. Буцаж орж ирэхдээ биеийн байдал нь хэвийн, амьтан хүнтэй хэрүүл маргаан хийсэн гэх шинжгүй, гарсан шигээ зүв зүгээр орж ирсэн. Орж ирээд шууд хэвтээд өгсөн. 3 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд нэг л сонин, манараа, дуугүй, гөлөрсөн байдалтай болчихсон байсан. Би талийгаачид одоо яах бэ гэхэд зүгээрээ, жаахан хэвтээдэхье гээд ерөөсөө босохгүй байсан юм. Тэгээд шөнө унтаж байтал талийгаач амьсгаагаа татчихаад гаргахгүй байх шиг байхаар нь гайхаад яагаад байгаа юм бол гээд цээж рүү нь хөнгөн шиг тогшиход амьсгаагаа гаргасан. Буцаагаад дахиж татчихаад байхаар нь хүүе чи яагаад байна вэ гэхэд сэрэхгүй байсан. Шөнө 02 цагийн орчим 103 руу дуудлага өгсөн, эмч ирсэн, талийгаач амьсгаагаа нэг мөсөн татчихаад дахиж амьсгалаагүй. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн.

...2020 оны 03 дугаар сарын 18-ны орой гэртээ ирэх үед цамцны гурван товч нь тасарсан нил цус болсон. .... талийгаач ***************** маргааш нь 3-р сарын 19-ний өдөр надад ***************** ах бид 2 өөрсдөө учраа олно гээд нэг их юм хэлэхгүй байсан. Талийгаач 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр гаднаас зодуулсан орж ирснээс хойш биеийн байдал нь муудаад эхэлсэн.

...***************** нэг бол буйдан, нэг бол газарт  хэвтээд унтаад байсан. ...Би *****************ыг шоронгоор явуулаад яахав гэж гомдолгүй гэж хэлсэн. Одоо өдөр хоног өнгөрөх тусам миний бие ганцаардаад надад сэтгэл санааны хувьд хэцүү байна... ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр намайг ажилдаа явах хүртэл ямар нэгэн гэмтэл илрээгүй. ...2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 17 цагийн үед ***************** манай  гэрт ирээд ...архи ууж байхад танай нөхөр *****************ийг доромжилсон гэхээр нь би зодсон. ...Тэр архийг уусны дараа би дахиж *****************ыг зодохдоо толгой руу нь нилээн олон удаа өшиглөсөн тэр л буруудчихлаа. Би танай хүүхдийг цэрэгт оруулж ахлагч болгож өгье  яаж ийж байгаад танай хохирлыг барагдуулж өгнө анх нь үнэнээ хэллээ ахдаа гомдолгүй гэж бичээд өгөөч нь ах нь 10 гаруй жил шоронд орох гээд байна гэж гуйгаад оршуулгын зардал 2,000,000 төгрөг бэлнээр өгсөн. ...Би 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг өнгөрч байхад ажилдаа явсан, ...2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 11 цагийн үед гэртээ ирэхэд нөхөр орон дотроо хэвтэж байсан. Намайг орж ирэхэд нөхөр орон дотроо орж хэвтэж байсан. ...***************** таныг гараад явсны дараа ***************** ах орж ирээд аавыг аваад гарсан нилээн удаж байгаад ***************** ах аавыг мөрлөөд орж ирээд танай аав чинь гадаа ухаан алдаад унасан байхад нь би сэтгэл гаргаж сэргээгээд авчирлаа гэж хэлсэн гэсэн. Мөн хүү маань аав намайг амьдаар минь алчихлаа гэж хэлээд уйлаад байсан гэхээр нь нөхрөөсөө асуухад зах яах вэ ах бид 2-н асуудал жоохон маргасан юм аа гээд өөр зүйл яриагүй. ....” /1 дэх хавтас хэргийн 36-38, 40-41 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 27-28, 68, 86, 144-145 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.*****************ийн: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө аавын гэрт ороход талийгаач аав орон дээрээ хэвтэж байсан, хөл нь битүү цус болчихсон байсан. ...Хөл чинь яасан бэ гэхэд *****************ын нохойд хазуулсан гэж хэлсэн. ...Хөлийг нь цэвэрлээд боож өгч байхад зоддог байна шүү гэж хэлээд уйлаад байхаар нь хэн гэхэд юм хэлээгүй...” /1 дэх хавтас хэргийн 42 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.*****************ын: “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өглөө 10 цаг өнгөрч байх үед би гаднаас ус авч ирээд гэртээ байж байтал гаднаас ***************** ах орж ирээд аавыг унтаж байхад нь сэрээгээд машин янзалъя гэж хэлээд дагуулаад гарсан. Би аавыг гаргамааргүй байна гэхэд ***************** ах би эрүүл байна зүгээр гэж хэлсэн. Тэгээд 1 цаг гаран болсон байхаа, ***************** ах аавыг мөрлөөд түшсэн байдалтай оруулаад ирсэн. Хувцас хунар нь урд хойд талаараа битүү шороо болсон байсан бөгөөд, аав орон дээрээ суухдаа нүдээ аньчихсан, гараараа ороо тэмтэрч олоод суусан. Одоо санаж байгаагаар баруун хөл нь тэр чигээрээ цус болчихсон, өмд нь цус болчихсон, баруун хацар нь шалбарсан байхаар нь ***************** ахад миний аав яасан бэ, сая зүв зүгээр гараа биз дээ гэж хэлсэн чинь аав чинь сая манай үүдэнд ухаан алдаж унасан, миний хүн чанар зулгаагаад аваад ирлээ гэж хэлээд гараад явчихсан. Би аавд та яасан юм бэ гэж асуухад “намайг нэвширтэл зоддог байна шүү, миний хүү гараад зодчих “ гэж хэлсэн. Миний уур хүрээд ***************** ахаас өөр хүн орж ирээгүй юм чинь гэж бодсон, би гарах гэж байгаад ааваас лавлаж асуугаад, хэнийг зодох юм бэ гэхэд “за за хэрэггүй, аав нь хүүдээ гай болж магадгүй, боль боль” гэж хэлсэн.

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аав гэртээ орж ирснээс хойш дахин гараагүй, би орой 18 цагийн үед хоол хийж өгөхөд идэхгүй, идэх тэнхээгүй байсан. 3 дугаар сарын 19-ний өдөр огт гараагүй, ээжийг хоол хийж өгөхөд ерөөсөө идэхгүй байсан. 3 дугаар сарын 20-ны өглөө ээж аавыг дагуулаад өрхийн эмнэлэг орж үзүүлчхээд буцаад ирсэн. Би гараад явсан. Намайг гарсны дараа аав гэрээс гарсан эсэхийг хамт байгаагүй болохоор мэдэхгүй байна. Ээжийн хэлснээр өдөр 17 цагийн орчим 1 цаг гаран болоод буцааж ирсэн гэж ярьж байсан.

Хувцас хунар нь битүү шороо болсон байсан. ...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр аав бид хоёр байхад ***************** орж ирээд аваад гарсан. ...2 цагийн орчмын дараа ***************** аавыг түшээд гэрт оруулж ирсэн. ...***************** аавыг нас барснаас хойш нэлээн хэд хоногийн дараа гэрт ирээд ээжтэй ярилцсан. Тухайн үед ***************** манай аавыг зодсондоо уучлалт гуйгаад оршуулгын зардалд 10,000,000 төгрөг өгнө гомдолгүй гээд цагдаад хэлээд өгөөч гэж хэлээд 1,000,000 төгрөг өгсөн...” /1 дэх хавтас хэргийн 43-44, 45 дахь тал, 2 дахь хавтас хэргийн 94-95 дахь тал/ гэсэн,

Гэрч С.*****************ийн: “...***************** ***************** хоёр маргалдаад байсан. ...***************** намайг өмөөрөөд *****************ын толгой хэсэг рүү нь хөлөөрөө өвдөглөөд байсан санагдаж байна.

...***************** буурал толгойтой ах булагнаж архи уугаад байна уу гэж хэлэхэд ***************** уурлаад чи одоо хөгшин настай хүнийг ингэж хэлээд байхдаа яахав дээ гэж хэлсэн. ...Талийгаачийг эхнэр нь ирж дагуулж явуулаагүй, хашааны үүдэнд тээглэж унаагүй...” /1 дэх хавтас хэргийн 48-49, 50, 51-52 дахь тал/ гэсэн,

Гэрч Б.*****************ын:  “...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр  ...Тэгсэн гэнэт *****************, ***************** хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. ***************** өөрөө хэл ам нь болдоггүй хүн байгаа юм. ***************** болохоор *****************ийг цагаан толгойтой өвгөн минь сүүлийн үед ганцаараа архи булагнаж гэртээ уугаад байдаг болчихсон юм уу гэж хэлээд байсан. Тэгсэн ***************** өмөөрөөд тэр хоёр маргалдсан. Тэгсэн ***************** босож ирээд *****************ын мөрнөөс нь татаад унагаахдаа хувцаснаас нь барьж байгаад зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Унагаахдаа гуя хавьцаа нь нэг удаа өшиглөсөн. Мөн цээжин дээр нь өвдөглөөд дэвссэн. Нэг удаа өвдөглөөд, нэг удаа дэвсээд унагаасныхаа дараа мөн зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд босож ирээд толгой руу нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд тэндээс бүгд салцгаасан, би гэр рүү гээ орсон. ....Зодолдсон гэж ***************** зодсон. ...***************** *****************ыг мөрнөөс нь татаж унагаад эхлээд гуя хэсэгт нь дараа нь цээжин дээр нь нэг удаа өвдөглөөд нэг удаа дэвссэн. Тэгээд *****************ын толгойд нэг удаа өшиглөсөн. ....***************** *****************ыг мөрнөөс нь татаж унагахад ***************** тэр 2 барьцалдаад газар унасан, унагаахдаа ***************** *****************ын толгой зулай хэсэгт нэг удаа өвдөглөөд унагаагаад зүүн талын гуяанд нь баруун талын хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд цээжин дээр нь нэг удаа өвдөглөөд нэг удаа дэвссэн. Мөн унагаасан байхдаа толгойн орой буюу зулай хэсэгт нь нэг удаа өвдөглөсөн. Босож ирээд толгойн тус газар нь буюу зүүн чихний дээд талд толгойн орой хэсгийн доод талд баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. ***************** өвдөглөхдөө баруун хөлийнхөө өвдгөөр өвдөглөсөн. ...***************** босоод цээж  орчим зүүн хөлөөрөө нэг удаа дэвсээд  дараа нь баруун хөлөөрөө гуяны гаднах хэсэгт маш хурдан өшиглөсөн би арай гэж салгаж байтал дахиад нэг удаа толгойд нь өшиглөсөн. Миний харснаар толгойны зүүн чихний дээд талд нэг удаа өшиглөсөн. ...*****************  ...архи уухаараа орилж хашгираад агсам тавиад янз бүр болоод байдаггүй. ...***************** архи уусан үедээ ...би ингэж явлаа гээд аархах гээд байдаг ...хүний үгэнд ордоггүй нэг хэлэн үгээ олон дахин хэлээд байдаг. ...*****************ыг энэ асуудлаас хойш хүнтэй маргаан хийсэн талаар сонсоогүй. ...***************** *****************ийг өмөөрөөд *****************ыг миний найзыг доромжилдог хэн бэ гээд нэг нэгнээ заамдаад зууралдахаар нь бид нар салгаад ***************** гэртээ орлоо гээд явсан. Бид гурав хашаанаас гараад *****************ийн хашааны буланд очсон чинь тэр хоёр дахиад маргалдахаар нь би боль гэхэд тэр хоёр зууралдаад газар унасан, унахдаа ***************** хөлөөрөө *****************ын гуя руу нэг удаа босохдоо хөлөөрөө цээжин дээр нь өвдөглөөд дахиад хөлөөрөө толгойн зулай хэсэг орчимд өшиглөсөн. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгахад *****************ын баруун талын хацар нь шалбарсан цус гарсан, хамраас нь цус гарсан байсан...” / 1 дэх хавтас хэргийн 53-54, 58-59 дэх тал, 2 дахь хавтас хэргийн 154-155 дахь тал/ гэсэн,

Гэрч М.*****************ийн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр талийгаачийнд очих ***************** талийгаач хоёр юм яриад зогсож байхаар яваад очиход нүүр нь халцарсан, хөл нь доголсон байсан. ...нохойд хазуулсан гэж хэлж байсан...” /1 дэх хавтас хэргийн 60 дахь тал/ гэсэн,

Гэрч Ж.*****************гийн: “...Дуламжав бид хоёртой архи уудаг өдрийн шөнө өнгөрсөн юм билээ. Гэрт ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Талийгаач хүнтэй хэрүүл маргаан хийгээд байх хүн биш л дээ...” /1 дэх хавтас хэргийн 64 дэх тал/ гэсэн,

Гэрч Д.*****************гийн: “...2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ...***************** талийгаач ***************** хоёр орж ирсэн ...0,33 литрийн Хараа нэртэй архи бариад ирсэн ...гурвуулаа юм ярьж суугаад хувааж уугаад 30 орчим минутын дараа тэр хоёр хамт гарч явсан...” /1 дэх хавтас хэргийн 65, 67-68 дахь тал/ гэсэн,

Гэрч Д.*****************ын: “...Цэргийн баярын дараа *****************ын эхнэр ***************** манай гадаа ирээд ..энэ хүмүүс нийлж архи дарс уугаад байгаад юм. Манай хүн нохойд уруулчихсан байсан. Манай хүүхэд танай нохойд уруулсан байх гэсэн танайхаар ирсэн юм уу гэхэд ...ирсэн үгүйг мэдэхгүй, гэрт орж ирээгүй, ...манай нохой хашаанаас гардаггүй ...*****************ыг хазах учиргүй гэж хэлсэн.

...2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ***************** гэрт орж гараад яваад байсан. ...Хэд хэдэн удаа орж гарч байгаад орж ирээд унтсан...” /1 дэх хавтас хэргийн 76-77 дахь тал/ гэсэн,

Гэрч Г.*****************ын: “...Дүү ***************** тухайн өдөр ***************** ах аавыг машин засуулна гээд гараас унтаж байхад нь аваад гарсан, тэгээд буцаж орж ирэхдээ аавыг сугадаж түшиж оруулж ирсэн, аав ухаангүй юм шиг болсон байсан ба ***************** ах аавыг гэрийнх нь нохойд хазуулсан, тэгээд гэрийн гадаа ухаан алдаад унахаар нь оруулж ирлээ гэж хэлсэн, гэхдээ аавын хувцасны энгэр цус болсон байсан гэж хэлсэн...” /2 дахь хавтас хэргийн 91-92 дахь тал/ гэсэн,

Шинжээч Н.*****************гийн: “...Гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. ...цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр цохих болон эсхүл амь хохирогч хэвтээ байрлалтай байх үед зулай хэсэг рүү өшиглөсөн бол үүсэж болно...” /1 дэх хавтас хэргийн 96-98 дахь тал/ гэсэн,

Шинжээч М.*****************ын: “...Гавал тархины гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Мөн нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Гавлын ясны хугарлын байдлаас харахад духны зүүн урд хэсгээс эхэлж зулай дагж, урагшаа зүүн ухархайн дээд хана хүрч төгссөн хугарал үүссэн байх боломжтой. Хүч үйлчилсэн цэг нь духын зүүн дээд хэсэг байх боломжтой. ...Талийгаачийн тархины хатуу хальсан доорх цусан хураа үүссэн цагийг эсийн шинжилгээний тусгай бодисын аргаар шинжлэхэд нас барахаас 18 цагийн өмнөөс үүсч эхэлсэн байх боломжтой...” /2 дахь хавтас  хэргийн 30-31 дэх тал/ гэснэ,

Шинжээч Б.*****************ы: “...Талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь эд эсийн дээж цусан хураа будагч бодис MSB арга болон тархинд үүссэн цусан хураанд илрэх шинж тэмдгээр дээрх гэмтэл нь 48-72 цагийн өмнө үүссэн гэмтэл байна гэж тогтоол гаргасан...” /3 дахь хавтас хэргийн 89 дэх тал/,

Шинжээч Б.*****************ын: “...MSB тусгай будгийн аргаар мөн эд эсийн шинжилгээний хариуг үндэслэн 48-72 цаг гэж тогтоосон. Өмнөх дүгнэлтүүдийг гаргахдаа архи уусан үед цусны хураа нь үүсэхэд цаг хугацаа адилгүй байдаг учир тухайн нөхцөл байдлыг харалгүй гаргасан байх гэж бодож байна...” /3 дахь хавтас хэргийн 91 дэх тал/ гэсэн,

Шинжээч Д.*****************гийн: “...Талийгаач архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цус шингэрч цусны бүлэгнэл удаан явагддаг иймээс талийгаачид илэрсэн шинж тэмдгийг харьцуулан дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. ...MSB будгаар фибрин 6-12, 12-18 цаг тархины эдээс цус харвалт, цусан бүлэнд нетрофил, моноцит, эсийн давамгай их үрэвслийн нэвчдэстэй цөөн лимфрофит эс харагдаж байсан энэ шинжээр 48-72 цагийн хооронд гэж дүгнэсэн...” /3 дахь хавтас хэргийн 93  дахь тал/ гэсэн,

Шинжээч Б.*****************ын: “...Цусан хураа үүссэн хугацаан дээр зөрүү гарч байгаа үүний дэлгэрэнгүйг манай 7 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 396 дугаартай дүгнэлтийн 6-р хариултад дэлгэрэнгүй тусгасан байна....” /3 дахь хавтас хэргийн 95 дахь тал/ гэсэн,

Шүүгдэгч Р.*****************ын: “...би *****************ын цээжинд гараараа түлхэхэд ***************** газраас алганы хэмжээтэй чулуу аваад та нарыг алнаа гэж хэлээд над руу дайраад ирэхээр нь би барьж аваад зүүн хөлөөрөө хавирахад ***************** баруун хажуу талаараа унасан. Газар унасны дараа би баруун хөлөөрөө *****************ын хүзүү толгойны зааг орчим хоёр удаа өвдөглөөд босоод зүүн талын хөлөөрөө мөн толгой хүзүү хоёрын зааг орчим  нэг удаа өшиглөсөн. ...Би тэр хүний толгойн ясыг хугартал цохиж зодоогүй. .....” /1 дэх хавтас хэргийн 154-155 дахь тал / гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны №745 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Талийгаач Л.*****************ын цогцост гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100 гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт, баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалганы хонхор, зүүн шагайн үений дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд учирчээ.

3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал, хуйханд цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хөмсөг, баруун хацрын төвгөр, баруун өвдөгт зулгаралт, зүүн бугалганы хонхор, зүүн шагайн үений дотор хэсэгт цус хуралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаачид үхэлд хүргэсэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач Л.***************** нь гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100 гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал гэмтлийн улмаас нас баржээ.

6. Талийгаачийн ходоодонд 500мл орчим цайвар цагаан өнгийн бижирмэгтсэн хоолны үлдэгдэл бүхий шингэн агууламжтай байна.

7. Шүүх химийн шинжилгээгээр цусанд 3,2 промилл, шээсэнд 3,2 промилл, ходоодны шингэнд 2,5 промилл спиртийн агууламж илэрчээ.

8. Талийгаач нь 2020 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 07 цаг 10 минутын байдлаар нас бараад 4-6 цаг өнгөрсөн байна...” /1 дэх хавтас хэргийн 83-88дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2020 оны №795 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Л.*****************ын цогцост учирсан гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын дунд хэсэг, fornix тархины эдийн няцрал гэмтэл нь ойролцоогоор нас барахаас 6-12 цаг, 12-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна.

2.3.4. Талийгаачийн цогцост учирсан гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсан доорх цусан хурааг эд эсийн шинжилгээнд илгээж тусгай будгийн /MSB/ аргаар “- улаан эсүүд ихэнх хэсгээр хэлбэрээ хадгалсан, зарим хэсгээр нейтрофил эсийн нэвчдэст сийвэн тунасан, МSB ихэнхи хэсгээр улбар шар /6-12 цаг/, улаан ягаан /12-18 цаг/ өнгийн фибрин үүссэн” гэх шинжээр мөн задлан шинжилгээний явцад тархины хатуу хальсан дээрх цусан хурааны шинж байдалтай /зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор 10х10см хэмжээтэй 100гр хагас бүлэгнэсэн, гялгар цусан бүлэнтэй зэрэг.../ харьцуулалт хийж гэмтэл үүссэн байх боломжтой хугацааг тогтоосон болно. Эд эсийн шинжилгээний тусгай будгийн арга /МSВ/ гэдэг нь цогцост задлан шинжилгээ хийх явцад тархинд үүссэн цусан хурааг дээж болгон авч улмаар эд эсийн шинжилгээнд илгээн МSВ будаг буюу тусгай будгийн аргаар будаж тархины цусан хураанд фибрин үүсэлтээр нь хугацаа тогтоох шинжилгээ юм.

5. Талийгаачийн цогцост учирсан дээрх гэмтэл нь хэдий хэр хугацаанд амьд байхыг нарийвчлан тогтоох боломжгүй ба тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судас зогсох хүртэл хугацаанд амьд байх боломжтой.

6. Талийгаачид учирсан дээрх гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй бөгөөд толгойн орой, зулайн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

7. Талийгаачийн цусанд 3,2 промилл, шээсэнд 3,2 промилл, ходоодны шингэнд 2,5 промилл спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарагдах ба нас барахаас хэдий хугацааны өмнө спиртийн зүйл хэрэглэснийг тогтоох боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 103-107 дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2020 оны №908 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. ШШҮХ-ийн №745, 795 дугаартай шинжээчийн дүгнэлтэд тархины хатуу хальсан доорх цусан хураа гэмтэл үүссэн цаг хугацааг эд эсийн шинжилгээний MSB тусгай будгийн аргаар тогтоосон байна. Эд эсийн шинжилгээний тусгай будгийн арга MSB гэдэг нь цогцост задлан шинжилгээ хийх явцад тархинд үүссэн цусан хурааг MSB тусгай будгаар будаж, тархины цусан хураанд фибрин үүсэлтээр нь гэмтлийн хугацааг тогтоох шинжилгээ юм.

2. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой ба ямар цаг хугацаанд амь боломжтой байх эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй.

3. Талийгаачийг үхэлд хүргэсэн гавал тархины гэмтэл нь арагш савж унах, юм мөргөж унах үед үүсэх боломжтой.

4. Цусанд 3,2 промилли шээсэнд 3,2 промилли, ходоодны шингэнд 2,5 промилли спиртын агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарах ба дээрх хэмжээний спиртийн агууламж хэзээ үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” /1 дэх хавтас хэргийн 111-118 дахь тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2021 оны №6 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 745 тоот дүгнэлтээр талийгаачид учирсан гэмтэл болон нас барсан шалтгаан бусад хариултуудтай санал нэг боловч гавал ясны хугарлын механизмтай санал нийлэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 908 тоот дүгнэлтийн 3-р хариултын арагш савж унах гэснээс бусад хариулттай санал нэг байна. Учир нь талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь толгойн урдаас хүч үйлчилснээс дух ясны зүүн талд шугаман хугарал үүсэж дээш гавлын зулай зулайн заадал дайрсан, доош суурийн зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн шугаман хугарал духны дэлбэнгийн урд үзүүр, суурь, чамархайн дэлбэнгийн доод гадаргуугийн тархины эдийн няцрал хатуу хальсан дээрх, доорх цусан хураа гэмтэл үүссэн байх боломжтой байна.

2. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүнд толгой өвдөх дотор муухайрах бөөлжих тэнцвэр алдах, ухаан алдах, таталт өгөх шинжүүд илрэх ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед уг зовиур шинжүүд бүдэг илэрнэ.

3. Дээрх гавал тархины гэмтлийг авсны дараа цусан хураа аажмаар нэмэгдэж тархи дарагдах хүртэл хугацааг гэрэлт үе гэх ба ямар судас гэмтэж цус алдахаас хамаарч цусан хурааны үүсэх хугацаа харилцан адилгүй байна.

4. Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр байх боломжтой...” /2 дахь хавтас хэргийн 106-108 дахь тал/ гэсэн ,

- Мөн 2022 оны №396 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан №745 дугаартай цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт үндэслэлтэй байна. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №795 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжилгээний дүгнэлт 1.2.3.4, 6 дугаар хариултын толгой орой зулай хэсэг гэсэн нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан хэргийн материал хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №908 дугаартай дүгнэлт, 3 дугаар хариулт, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан хавтас хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №6 дүгнэлт, 5 дугаартай хариултууд үндэслэлгүй байна.

2. Тухайн тохиолдолд гавал тархины битүү гэмтэл авахад толгой өвдөх дотор муухайрах, бөөлжих, тэнцвэр алдах, ухаан алдах, таталт өгөх шинжүүд илэрнэ.

3. Хатуу хальсан доорх цусан хурааны хэмжээ нэмэгдсэн тархийг дарж, шахах хүртэл идэвхтэй хөдөлгөөн үйлдэл хийгээд байх боломжтой энэ нь голдуу хэдэн цагаас 2-3 өдөр хүртэл үргэлжилж болно.

4. Талийгаачид үүссэн гавал тархины гэмтэл нь духны зүүн хэсэгт нэг удаа цохих үед үүсжээ. Унах үед үүсэхгүй.

5. Духны ясны хугарал суман заадлын салалтын улмаас хатуу хальсан дээрх ялтаслаг бага хэмжээний цусан хураа нь ясны хугарлаас үүсжээ. Харин хатуу хальсан доорх цусан хураа харалдаа доод хэсгийн аалзан хальсны судсын гэмтлээс үүсжээ.

6. Цусан хурааны хугацаа тогтоох тусгай будгийн шинжилгээнд хатуу хальсан доорх цусан хурааны аль хэсгээс нь шинжилгээнд дээж авснаас мөн согтууруулах ундааны хэрэглэсэн үед цус бүлэгнэлтийн системийн алдагдал үүсдэгтэй холбоотойгоор хугацаа нь өөр өөр гарч болно. Уг хугацааг хохирогчид илэрсэн эмнэлзүйн шинж тэмдэг, болсон хэргийн байдал зэрэгтэй харьцуулан нэгтгэж дүгнэлт гаргах шаардлагатай байдаг. Тиймээс цусан хурааны хугацааг тогтоох тусгай будгийн шинжилгээний хариуг дангаар нь үндэслэн гэмтэл үүссэн хугацааг тогтоох учир дутагдалтай. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн гэмтэл байна...” /2 дахь хавтас хэргийн 123-129 дэх тал/ гэсэн,

- Мөн хүрээлэнгийн 2024 оны №211 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаач Л.***************** нь шүүх биологийн шинжилгээний 2221 тоот шинжилгээгээр AB4-р бүлгийн цустай байна.

2. 3. Эд эсийн шинжилгээгээр бичил цус эргэлтийн алдагдалтай элэгний хүнд зэргийн өөхлөлтэй завсрын эдийн үрэвсэлтэй химийн шинжилгээгээр цусанд спиртийн зүйл 3,2 промилли илэрч байгаа зэрэг нь цусны бүлэгнэлтийн алдагдлыг тодорхойлж байна. Архаг хууч өвчин нас хүйс болон спиртийн төрлийн зүйл хэрэглэсэн цусны бүлэгнэлтийн хүчин зүйлийг /Цус бүлэгнүүлэгч фактор/ харилцан адилгүй шинж чанартайгаар алдагдуулж байдаг.

4. Шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 6 дугаартай дүгнэлтэд 2020.03.18-ны өдөр үүсээгүй гэмтэл нь нас барахаас өмнө 18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байх боломжтой байна гэж гаргасан нь зөвхөн эд эсийн шинжилгээний 745 тоо хариуг үндэслэж гаргасантай санал нийлэхгүй байна.

5. MSB будгийн аргаар цусан хурааг будаж үүссэн хугацааг баримжаалж тогтоодог бөгөөд архаг хууч өвчин нас хүйс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед бүлэгнэлтэд нөлөөлдөг. Эдгээрээс үзэхэд талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” /3 дахь хавтас хэргийн 167-174 дэх тал/ гэсэн,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 452 дугаартай дүгнэлтэд: “...1.  Р.***************** сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Р.***************** нь хэрэг учрал болох үед, хэрэг учрал болохоос өмнө хэрэг учрал болсны дараа сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

2.  Р.***************** нь удамшлын болон олдмол сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

3.  Р.***************** юмыг зөвөөр тусгайн ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай байна.

4. Р.***************** өөрийн үйлдлийг жолоодох хянах чадвартай байна.

5. Р.***************** нь хэрэг хариуцах чадвартай байна....” /1 дэх хавтас хэргийн 138-139 дэх, 3 дахь хавтас хэргийн 132-133 / гэсэн дүгнэлтүүд,

Хэргийг газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 13-19 дэх тал, 3 дахь хавтас хэргийн 194-197 дахь тал/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэрийн 20-27 дахь тал/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 28 дахь тал/,  хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтас хэргийн 30-32 дахь тал/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 56-57 дахь тал/ зэрэг хэрэг авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Р.***************** нь амь хохирогч Л.*****************ыг толгой руу нь өшиглөх, өвдөглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд гавлын зулайн заадал хэсгээр салж арагш дагзны төвгөрөөс дээш 2 см зайд хүрч төгссөн урагшаа дух ясны зүүн хажуу хэсгээр үргэлжилж зүүн нүдний ухархайн дээд хана хүрч төгссөн /23см/ шугаман хугарал, зүүн талын чамархай суурь хэсэгт хатуу хальсан доор /10х10см хэмжээтэй 100 гр/ /6-12 цаг/, /12-18 цаг/ цусан хураа, их тархины зүүн тал бөмбөлөгийн духны суурийн хэсэг, зүүн тал бөмбөлгийн өвдөг хэсэг, их тархины баруун зүүн тал бөмбөлгийн холбоосын /соrpus callosum/ дунд хэсэг, (fornix-д тархины эдийн няцрал бүхий амь нас аврагдах боломж багатай гэмтэл учирч улмаар хохирогч нь 2022 оны 03 дугаар сарын 20-оос 21-нд шилжих шөнө Л.*****************ын амь нас хохирсон бөгөөд шүүгдэгчийн санаатай идэвхтэй үйлдэл болон хохирогчийн амь нас хохирсон үр дагавар нь хоорондоо шалтгаант холбоотой буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Р.*****************ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчид “Шүүгдэгч ***************** амь хохирогч *****************ын амь насанд хохирол учруулах гэмтэл учруулсан байх боломжтой гэж үзэж байна” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн үндэслэлтэй гэж үзэж хүлээн авсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн 6 удаагийн дүгнэлт гарсан, эдгээр дүгнэлтүүдээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хоёр удаа гаргасан “...MBS будгийн аргаар цусан хурааг будаж үүссэн хугацааг баримжаалж тогтоодог бөгөөд тухайн хүний архаг хууч өвчин, нас хүйс, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед цус бүлэгнэлтэд нөлөөлдөг гэснээс амь хохирогч тухайн гэмтлийг авсан цаг хугацааг 6-12 цаг, 12-18 цагийн өмнө гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд үгүйсгэгдэж байх тул талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас тухайн гэмтлийг 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаар дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 123-129 дэх тал/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр дүгнэлтүүд /3 дугаар хавтаст хэргийн 167-174 дэх тал/ үндэслэлтэй, дээрх дүгнэлтээр амь хохирогч нь тухайн гэмтлийг авснаас хойш 48-72 цагийн хугацаанд идэвхитэй үйлдэл хийж байгаад 2020 оны 03 дугаар сарын 20-оос 21-ний шөнө амь нас хохирсон байна гэж шүүхээс дүгнэв.

 

2. Шүүгдэгч Р.***************** нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн оршуулгын зардлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.  

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол хор уршиг, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал, шүүгдэгчийн насны болон эрүүл мэнд зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*****************ыг 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг  нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.***************** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс, 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 57 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч Л.*****************ын амь нас хохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид хохирол төлбөртэй холбоотой 12,624,850 төлж барагдуулсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.***************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй байна.

 

Эрүүгийн 2010005920285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*****************ын өмгөөлөгч О.Алтанчулуу, Г.Даваадорж нараас “...Шинжээчийн дүгнэлт нь эргэлзээтэй, гэрч нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй, өмнөх мэдүүлгүүдээсээ буцсан ийм эргэлзээтэй байдал байгаа нь мөрдөгч прокурорууд үүргээ биелүүлээгүй гэж үзэж байгаа.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд нотлох баримт эргэлзээтэй бол яллагдагч шүүгдэгч нарт ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэж заасан. Манай үйлчлүүлэгч өндөр настай, энэ гэмт хэргийг үйлдэх магадлалын хувьд боломж байхгүй. Тухайн өдөр архи уусан нь үнэн, дөрвүүлээ нийлж архи уугаад л жаахан маргалдаад барьцалдаад салцгаасан. Өөрийнх нь өмнө нь өгч байсан мэдүүлгүүд болон гэрчийн мэдүүлэг нотлох баримт болгож байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан процессыг зөрчиж байна. Хэрэг хүлээсэн гэрчүүдийг согтуу байхад нь мэдүүлэг авсан. Иймд манай үйлчлүүлэгчид холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү. ... Шинжээчийн дүгнэлтээр цохилтоос болон уналтаас гэсэн дүгнэлт гарсан, гэвч шалгаагүй. Энэ явдлаас хохирогч гавал тархины гэмтэл авснаас хойш эмнэлгийн тусламж авах боломжтой байсан эсэх дээр боломжгүй байсан гэж шууд хариулаагүй. Шинжээч нараас асуухдаа дэлгэрэнгүй асуулт асуугаагүй. Зөвхөн амь нас аврагдах боломжтой юу гэдэг асуултыг гурвуулангаас нь асуусан. Амь нас аврагдах бол хэдий хугацаанд аврагдах боломжтой юм. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалан эмчилгээ үйлчилгээ аваад цаашид амьд явах боломжтой байсан эсэх талаар огт асуугаагүй. Энэ нөхцөл байдлаас харахад тухайн хүний суурь өвчнөөс болоод эмнэлгийн тусламж хэдий хугацаанд авснаас шалтгаалаад энэ талаар тодруулж асуугаагүй нь эргэлзээтэй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.15 дахь заалт, 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг цагаатгаж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт гаргасан. Шүүхээс дээр дурдсан бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн баримтууд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7 шинжээчийн бүрэлдэхүүнтэй хоёр удаа гарсан 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 396 дугаар дүгнэлтэд /2 дугаар хавтаст хэргийн 123-129 дэх тал/, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 211 дүгээр дүгнэлтэд /3 дугаар хавтаст хэргийн 167-174 дэх тал/ “...MBS будгийн аргаар цусан хурааг будаж үүссэн хугацааг баримжаалж тогтоодог бөгөөд тухайн хүний архаг хууч өвчин, нас хүйс, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед цус бүлэгнэлтэд нөлөөлдөг гэснээс амь хохирогч тухайн гэмтлийг авсан цаг хугацааг 6-12 цаг, 12-18 цагийн өмнө гэсэн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүд үгүйсгэгдэж байх тул талийгаачид тогтоогдсон гавал тархины гэмтэл нь нас барахаас тухайн гэмтлийг 48-72 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн шийтгэх тогтоолынхоо үндэслэл болгосон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нарын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэх боловч тухайн мэдүүлгүүд эрс зөрүүтэй үйл баримтгүй, цаг хугацаа, болсон үйл явдлын дарааллыг урд хойно оруулсан мэдүүлгүүд байх бөгөөд энэ нөхцөл байдал нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг үгүйсгэхгүй гэж үзэн өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн болно.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***************** овогт *****************гийн *****************ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*****************т 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Р.*****************т шийтгэсэн 08 /найм/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.*****************т цагдан хоригдсон 57 /тавин долоо/ хоногийг  түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.***************** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт зардалд 12,624,850 /арван хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга найман зуун тавь/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн 2010005920285 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Р.***************** бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Т.***************** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Р.*****************т авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг болон хэргийн гэрч хохирогч нартай уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.*****************т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР

         

 

 

                                ШҮҮГЧ                                                         Х.ОДБАЯР

 

 

 

                                           ШҮҮГЧ                                                      Б.ОТГОНЦЭЦЭГ