| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 142/2018/01027/И |
| Дугаар | 142/ШШ2018/01030 |
| Огноо | 2018-10-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 142/ШШ2018/01030
| 2018 оны 10 сарын 25 өдөр | Дугаар 142/ШШ2018/01030 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э.Э
Хариуцагч: Б.А нарт холбогдох
9 913 108.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Э.Э нь 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ4025100833 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 1 100 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4025100833-А тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 857 435.95 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ4025100833-Б тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 1 832 610.61 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 5 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ4025100833-В тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 5 604 732.65 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ4025100833-Г тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 6 215 538.84 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй зээлийг тус тус авч байсан.
Э.Э нь ажлаас гарсаны улмаас зээл графикийн дагуу төлөгдөхгүй хугацаа хэтэрч байна. ЗГ4025100833 тоот зээл нь 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар 232 хоногийн хугацаа хэтрэлттэй, үндсэн зээл 8 736 380.46 төгрөг, хүү 1 160 307.07 төгрөг, торгуулийн хүү 16 420.77 төгрөг хугацаа хэтэрсэн зээл зээлийн хүүний үлдэгдэлтэй. Зээлдэгч зээлийн гэрээний үүргийн дагуу үүргээ биелүүлээгүй тул зээлийг буцаан дуудах хүсэлтэй байна. Харилцагчийн цаашид зээл төлөх эх үүсвэр тодорхой бус байгаа тул үндсэн зээлдэгч Эрдэнэбилэг овогтой Энхжаргал, хамтран үүрэг гүйцэтгэгч Банзрагч овогтой Адъяа-Очир нараас нийт 9 913 108.30 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* миний бие Шунхлай петролиум ХХК-д түгээгчийн ажилтай байхдаа Голомт банкнаас цалингийн зээл авсан нь үнэн болно. 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн тул түүнээс хойш 2017 оны 09,10,11,12 дугаар саруудын төлөлтийг хийсэн. 2018 оны 01,02,03,04 дүгээр сард өөрийн боломжоороо бага багаар хийж байсан. 2018 оны 05 дугаар сараас хойш төлөлтөө хийж чадаагүй болно. Энэ хугацаанд тогтсон ажилгүй байна. Голомт банкны нэхэмжилсэн 9 913 108 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 173 560 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгийг бөөнд нь төлөх боломжгүй учир тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 155 000 төгрөгийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 65 сарын хугацаанд сар болгоны 20-ны өдөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Миний бие өрх толгойлсон 2 охины хамт хүний хашаа байшинд амьдардаг. Тогтсон ажилгүй тул энэ байдлыг минь харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр гардаж авсан бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 9 913 108.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчилэн хангаж шийдвэрлэв.
Голомт банкны Орхон салбар, ******* нарын хооронд 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ЗГ4025100833 тоот цалингийн зээлийн гэрээгээр 1 100 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ЗГ4025100833-А тоот цалингийн зээлийн гэрээгээр 857 435.95 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 төгрөг, 24 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ЗГ4025100833-Б тоот цалингийн зээлийн гэрээгээр 1 832 610.61 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 5 000 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ЗГ4025100833-В тоот цалингийн зээлийн гэрээгээр 5 604 732.65 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 500 000 төгрөг, 36 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй, 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ЗГ4025100833-Г тоот цалингийн зээлийн гэрээгээр 6 215 538.84 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 3 500 000 төгрөг, 48 сарын хугацаатай, сарын 2.0 хувийн хүүтэй зээлийн гэрээнүүдийг тус тус байгуулсан байна.
2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ4025100833-Г тоот цалингийн зээлийн гэрээний хамтран зээлдэгчээр ******* нэмэгдэж хамтран үүрэг хүлээх төдийгүй мөн өдрөө батлан даалтын гэрээг банктай байгуулсан байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан тул нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбар нь хариуцагч нарыг нэрлэн заах, нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.
Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч төлнө гэж тайлбарладаг бол хариуцагч ******* уг зээлийг би хэрэглээгүй, хэрэглэсэн зээлдэгч нь төлнө гэж байхад надаас нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна гэж тайлбарладаг. Мөн зээлийг хугацаанаас өмнө цуцлах талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн утсаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн гэсэн тайлбарыг хариуцагч ******* банкнаас зээл төлөхийг шаардаж байсан, авсан хүнд нь хэл гэсэн хариу өгсөн ба *******д энэ талаар хэлсэн гэсэн тайлбар нотлож байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5-д Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь хүлээлгэн өгсөн бол бусад үүрэг гүйцэтгэгчид үүргээс чөлөөлөгдөнө гэж заасан тул хариуцагч *******ын 3 500 000 төгрөгийн нэмэлт зээлийн гэрээнд батлан даагчаар гарын үсэг зурсан, уг мөнгийг би хэрэглээгүй, ******* авсан энэ хүн зээлээ хариуцан төлнө гэж байх тул би зээл төлөх үндэслэлгүй, хариуцагч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тайлбар болон зээлийн гэрээний дугуу авсан мөнгөөр хашаа байшин эцэг эхдээ авч өгсөн гэсэн тайлбарыг үндэслэн хариуцагч *******т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хариуцагч *******аас зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8 736 380.46 төгрөг, хүүний төлбөрт 1 160 307.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16 420.77 төгрөг нийт 9 913 108.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 173 560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 173 560 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банкны Орхон салбарт олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Э.Э-с зээлийн гэрээний үндсэн төлбөрт 8 736 380.46 төгрөг, хүүний төлбөрт 1 160 307.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 16 420.77 төгрөг, нийт 9 913 108.30 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкинд олгож, хариуцагч Б.А-т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173 560 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Э-с 173 560 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ