| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/164 |
| Огноо | 2024-12-20 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/164
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
" сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч: Ц.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
" сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Ц-н Э-д холбогдох эрүүгийн 2427000000211 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19----- оны 09 дүгээр сарын 26-ны өдөр " суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, ахын хамт " сумын 3 дугаар баг Арцат 6-7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ЙР83092672 регистрийн дугаартай, Бовогт Ц-н Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр " сумын Сайрын 14-06 тоотод оршин суух Р.М-тэй уулзахаар гэрт нь орсны дараа хүнгүй байгааг мэдэж хохирогч Н.Ч-ын Самсунг А52 загварын гар,""""" виза карт, картад байсан 517.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 842.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр " сумын Сайрын 14-06 тоотод оршин суух Р.Мтэй уулзахаар гэрт нь орсны дараа хүнгүй байгааг мэдэж хохирогч Н.Чын Самсунг А52 загварын гар,""""" виза карт, картад байсан 517.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 842.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Э би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Н.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 09-ний орой 14 цагийн үед гэрээсээ гараад ахмадуудыг хүлээж авах хүндэтгэлийн арга хэмжээнд оролцоод шөнө 23 цагийн үед гэртээ ирсэн. Тус өдөр ахмадуудын арга хэмжээнд явах үедээ алдсан Самсунг маркийн гар утсаа гэртээ том өрөөндөө зурагтын өмнөх тавиур дээр байсан. Мөн""""" виза карт нь гар утасны гадна байх хар өнгийн хавтасны халаасанд байсан. Тус өдөр манай 11 дүгээр ангийн хүүхэд П гэртээ байх үед миний алддаг Самсунг А52 маркийн гар утас гэрт дуугараад байсан гэж хэлсэн. Манай хүүхэд 17 цагт гэрээсээ гараад бэлтгэлд явсан. 17 цагаас 23 цагийн хугацаанд гэрээсээ гар утас болон виза картаа алдсан. Орой 23 цагт тараад гэртээ ирээд утсаа хайгаад залгахад холбогдохгүй байсан. Утсаа гэртээ үлдээх үед миний утасны цэнэг дүүрэн байсан. Миний утас нэг дүүргэсэн үед цэнэгээ 3 хоног барьдаг.""""" карт 50.000 төгрөгөөс доош чипээр ямар ч кодгүй уншдаг. Би 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тус алддаг картыг холбосон манай нөхөр Р.Мгийн """" банкны " дансны хуулгыг авч шалгахад тус дансанд 11 дүгээр сарын 09-ний өдөр 517.000 төгрөг байсан. Тус өдрөөс хойш 11 дүгээр сарын 11-ны өдрийг хүртэл тус данснаас гүйлгээ хийж бүх мөнгийн үрсэн дан 50.000 төгрөгөөс доош дүнгээр гүйлгээ хийсэн байна. Тус хугацаанд буюу 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш""""" тоот дансны мөнгийг би болон манай нөхөр зарцуулаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9-13 дугаар хуудас/,
Гэрч Б.Батгэрэл мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гүйлгээг Даваа гэж дууддаг машин тэрэг засдаг залуу хийсэн. Тус өдрийн өглөө манайд өвс буулгаад архи зээлээр авах гэхээр нь би зээл өгөөгүй тус залуу удаагүй хар савхин хаагддаг гэртэй утас оруулж ирж барьцаанд тавиад надаас архи аваад гарсан. Тэгээд оройн 21 цагийн үед""""" шар зарт барьж орж ирээд өмнө надад өртэй байсан өрөө өгөөд тэгээд юм аваад гарсан. Картаа уншуулахдаа эхлээд 21000, 5000, 45000, 45000, 15000, 20000, 6000, 6000 төгрөгөөр 9 удаа уншуулсан...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,
Шинжээч А.Б-н 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 83 дугаартай хөрөнгийн үнэлгээнд “...гар утасны үнэлгээг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 325,000 /гурван зуун хорин таван мянган/ төгрөг байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ц.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр " сумын Сайрын 14-06 тоотод оршин суух Р.Мтэй уулзахаар гэрт нь орсны дараа хүнгүй байгааг мэдэж хохирогч Н.Чын Самсунг А52 загварын гар,""""" виза карт, картад байсан 517.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 842.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ц.Э нь хохирогчийн гэрт байнга орж гардаг болох нь хохирогч, насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэж үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол” санаатай гэмт хэрэг гэж заасан.
Шүүгдэгч Ц.Э хохирогч Н.Чын буюу Самсунг А52 загварын гар,""""" виза карт, картад байсан 517.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 842.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ц.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ц.Э нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Н.Чд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Ц.Э хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Бовогт Ц-н Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 07 (долоо) сарын хугацаагаар тэнсэх шийтгэх оногдуулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА