Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/01

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,

Шүүгдэгч: Б.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-н Бт холбогдох эрүүгийн 2418000000355 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн, 19"""" оны 11 дүгээр сарын 10-ны өдөр """"" аймгийн """"" суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, """" боловсролтой, """""" мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт """"""""""" дүүрэг "" дугаар хороо """""" тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

          Урьд """"""""""""""сумын шүүхийн """"""""""" өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 зүйлийн 148.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

        """"""""""""""" шүүхийн """"""""""" 405 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосон,

"""""""""""""шүүхийн 2"""""""""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

"""""""""""""""Шүүхийн """"""""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн, """"""9 регистрийн дугаартай, Б овогт Б-н Б.

Холбогдсон хэргийн талаар:

         

Шүүгдэгч Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим """""""""3 дугаар баг Угалзын 2-17 тоотод байрлах иргэн Д.Бгийн эзэмшлийн байшингийн цонхийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, ээмэг, бөгж, гинж, кулон, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 995,000 төгрөгийн хохирол, 18,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2023   оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө """"""""" сумын 2 дугаар баг, ........ тоотод байх хохирогч Ч.Дын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхийг хөшин онгойлгож, хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга /6 хэмжээтэй стандарт/, 1 ширхэг мөнгөн аяга /5.5 хэмжээтэй стандарт, 1 ширхэг тахилын мөнгөн аяга /3 хэмжээтэй/, 7 ширхэг эмээлийн мөнгөн баавар /цагаан мөнгө/ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 3,330,000 төгрөгийн хохирол, 760,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2024   оны 04 дүгээр сарын 20-ны өдөр """"""""" сумын 2 дугаар баг ........ тоотод байх хохирогч Ш.Оийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар гэрт нэвтэрч, мөнгөн аяга, хурган дотортой дээл, булган малгай, чихэр, шоколад, ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 3,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023   оны 07 дугаар сарын 29-ний өдөр """"""""" сумын 2 дугаар баг, ........ тоотод байх хохирогч Д.Ггийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхийг хөшин онгойлгож, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 ширхэг алтан бөгж, бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024   оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим """"""""" сумын 2 дугаар баг Өлзийтийн 11-08 тоотод байрлах Э.Аы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн хазаар 1 ширхэг, хурганы арьс 1 ширхэг, улаан сухай модон ташуур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 605,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр """"""""""""" 05-01 тоотод байх У.Зын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн их гарын 1, шинэ цагийн дунд гарын 3, үе дамжиж ирсэн хуучны дунд гарын 1 ширхэг нийт 5 мөнгөн аяга, цагаан өнгийн пүүз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,493,100 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 12,703,100 төгрөгийн хохирол, 778,000 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөр гарсан. Тэгээд 5 хоногийн завсарлага авч хохирогч нарын хохирлыг барагдуулахаар болсон. 2024 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлнө гэхэд найзын маань хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байна гэсэн. Мөнхзул бид 2 тал талаасаа 1, 1 хүүхэдтэй нийлсэн. Тэгтэл манай охины чемодантай хувцастай нь 25 дугаар буудал дээр үлдээсэн байсан. Тэгээд хохирлоос 1 төгрөг ч төлөгдөөгүй. Хархорин захын урд байдаг үзэсгэлэн дээр миний оёсон даалин 12,000,000 төгрөгөөр зарагдсан. Хорих ангид даалин оёж сурсан. Тэгж л хохирлоо төлнө” гэв.

 

          """""""""3 дугаар баг Угалзын 2-17 тоотод 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/,

 

          Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өглөө 08 цагийн үед гэрээсээ нөхөр Бийн хамт ажил руугаа явсан. Би зах дээр хувиараа лангуу ажиллуулдаг. Манай нөхөр ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуульд харуул хийдэг. Тэгээд зах дээр байж байгаад орой 20 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд манай 80 настай ээж хоёр хүүхэд байсан. Тэгээд гэртээ ороод том өрөөнд ороод хувцас тайлах гэсэн чинь орон дээр миний мөнгөн ээмэгний өрөөсөн нь байсан. Тэгээд би охиныгоо ээмэгний саваас аваад тоглосон байна гэж бодоод ээмэгний саваа хайгаад унтлагын өрөөндөө ороод хартал миний ээмэг бөгжний хайрцаг хоосон байсан. Тэгэхээр нь би охиноосоо ээмэг бөгжнүүд хаана байна гэж асуусан чинь мэдэхгүй, би аваагүй гээд байсан. Тэгээд би өрөөндөө хэсэг хайгаад олоогүй ээ. Тэгээд гал тогоондоо ортол Swarovski брэндийн бугуйвч гал тогооны ширээн дээр байхаар нь хүүгээсээ бугуйвч яагаад энд байгаа гэж асуухад хүү маань унтлагын өрөөний газар уначихсан байхаар нь ширээн дээр тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтлагын өрөөндөө буцаж ороод дээр бор шүүгээн дотор байсан ээмэг бөгжний дөрвөлжин хайрцаг онгорхой цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгээд онгойлгоод хартал дотор нь байсан ээмэг бөгжний хайрцаг хоосон байсан. Тэгээд охин хүү хоёроосоо миний ээмэг бөгжөөр та хоёр тоглосон уу? гэж асуухад манай хоёр хүүхэд тоглоогүй гэж хэлж байсан. Тэгээд том өрөөндөө ороод сууж байгаад том өрөөний шилэн нүүртэй шүүгээнээс утасны цэнэглэгчээ авах гэсэн чинь шүүгээний хоёр дахь шилэн тавцан дээр байсан шинэ цагийн дунд гарын хоёр мөнгөн аяга байхгүй байсан, тэгэхээр би гэрт хулгай орсон байна гэж бодоод нөхөр рүүгээ залгаж дуудсан. Тэгээд би ээжээ мөнгөн аяга байхгүй байна яасан юм бол гэж асуухад ээж маань жижиг өрөөний цонх чинь онгорхой байхаар нь би хаасан гэж хэлсэн. Тэгээд би хулгай орчихлоо гээд цагдаад хандсан. Манай гэрт 80 настай ээж маань байнга байдаг. Ээж маань бие муутай түрдэг таягтай хүн байдаг. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний саванд байсан зөгийн дүрстэй шар өнгийн ээмэг, бөгж, гинж кулон, хүүхдийн шар өнгийн эрвээхэй дүрстэй хос ээмэг, шаргал өнгийн сарнай дүрстэй хос ээмэг, өрөөсөн зүрхэн дүрстэй мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, кулонтой мөнгөн гинж, нэг ширхэг мөнгөн гинж, нэг ширхэг шигтгээтэй монетон бөгж, Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй электрон цаг нэг ширхэг тус тус алга болсон байна. Манай гэрт өдөр бол хүн ирдэггүй юмаа. Манай ээж өдөр 14 цаг өнгөрч байхад хашаан дотроо явж байтал хашааны урд хаалгаа нэг хүн орж ирээд танай энэ хавиар камер тавьж байгаа тогыг чинь таслах байх шүү гэж хэлээд буцаад гараад явсан гэсэн. Өөр хүн орж ирээгүй гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,

 

            Гэрч    Н.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өнөөдөр манай гэрт 11 цаг 40 минутаас оройн 18 цаг хүртэл надаас өөр хүн байгаагүй. Намайг өдөр хашаа дотроо таягаа тулаад алхаж байтал манай хашааны урд хаалгаар эрэгтэй хүн орж ирсэн. Тэр залуу хар шорттой, цэнхэр фудволктой 170 орчим нуруу, дунд зэргийн махлаг, шарх царайтай хүн байсан. Би суга таягтай явдаг болохоор удаан явдаг, тийм болохоор ойролцоогоор 1 цагаас 1 цаг 30 минутын орчим хашаанаасаа үхэр гаргасан. Орой 17 цагийн үед шуурга болоод салхилаад би цонхоо онгорхой байна гэж мэдээд цонхоо хаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай найз Лгийн гэрт очих гээд явж байхад нэг мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн машин Угалзын 2 дугаар гудамжны үзүүрт зогсож байсан. Эхэндээ би юм бодолгүй яваад өнгөрсөн. Нэлээд өнгөрч яваад эргээд харахад жолооч талын хаалганаас цагаан өнгийн цамц буюу фудволктой эмэгтэй хүн машинаас гараад ирчихсэн, бас нэг махлагдуу хар шорт, цэнхэр цамцтай эрэгтэй хүн гудамж руу хурдан хурдан алхаад явж байгааг би харсан. Тэр хүмүүс нь урьд өмнө энэ хавьд харж байгаагүй хүмүүс байсан. Би машины номерыг анзаарч хараагүй, мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн машин л байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Цагаан өнгийн фудволктой 30-40 орчим насны хүн байсан. Харин нөгөөх нь хар шорттой, цэнхэр цамцтай, дунд эргэм насны хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

 

            Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт:“...Манай нөхөр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад хоёулаа хамт """""" аймаг яваад О эгчтэй уулзаад дээл хүргэж өгчхөөд ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр бид хоёр 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарч """"" аймаг руу явж 12 цаг өнгөрч байхад """"" аймагт очиж Л гэдэг хүн рүү утсаар яриад гэрийнх нь гадна очиж уулзаад Монгол дээлийг өгчхөөд гэр хороолол руу явж төмөр замын гармаар гарч шар өнгийн сургуулийн авто зогсоол дээр очиж зогсоод намайг чи энд машин дотроо сууж байгаарай гэж хэлээд өөрөө зам хөндлөн гарч урд талын гудамж руу ороод, хэсэг хугацааны дараа буцаж ирээд тэндээс хөдөлж тухайн сургуулийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах гэр хорооллын гудамж руу ороод улбар шар өнгийн хаалгатай шинэ банзан хашаатай гудамжны үзүүрт очиж зогсоод чи энд байж байгаарай гэж хэлээд би энд нэг эмээгийнд орчхоод ирье гэж хэлээд тухайн хашааны урд талын гудамж руу ороод хэсэг хугацааны дараа жижиг цагаан өнгийн гялгар торон дотор 2 ширхэг мөнгөн аяга эмэгтэй хүний гоёлын шар өнгийн зүүлт, бөгж, ээмэг зэрэг зүйлсийг авч гарч ирсэн. Би яг хэдэн ширхэг байсныг мэдээгүй тийм зүйлсийг барьж урд талын суудал дээр суугаад нөгөө тортой юмаа хөл доороо тавиад, одоо хурдан явъя гэж хэлээд бид хоёр шууд Улаанбаатар хот руу явж 16 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд гэртээ харьж амарсан, маргааш өглөө нь Б """"" аймгаас авсан тортой зүйлээ аваад гарсан хаана зарж борлуулсан талаар мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед манай нөхөр Б.Б бид хоёроос өөр ямар нэг хүн хамт яваагүй. """"" аймгаас айлын гэрээс хулгайлсан мөнгөн аяга бусад эд зүйлээ зарж борлуулсан зүйлээсээ мөнгө төгрөг надад өгөөгүй. Манай нөхөр цайвар ногоон пиджак, хар өнгийн шорт, цагаан өнгийн тавчиктай явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас/,

          “Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхгийг 340.000 төгрөгөөр, зөгий дүрстэй шармал шар өнгийн ээмэг 1 хос 120,000 төгрөгөөр, мөнгөн бөгж 1 ширхэг 60,000 төгрөгөөр, шармал гинж, кулон 1 ширхэг 60.000 төгрөгөөр, хүүхдийн шар өнгийн эрвээхэй дүрстэй, шармал өнгийн ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, шаргал өнгийн сарнай дүрстэй ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, өрөөсөн зүрхэн дүрстэй шармал ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, мөнгөн гинж 1 ширхэг 25.000 төгрөгөөр, монетон бөгж 1 ширхэг 300,000 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг 60,000 төгрөг, вакум цонхны 50 урттай төмөр түгжээ 1 ширхэг 18,000 төгрөг нийт 1,013,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-39-р хуудас/,

         

          """"""" улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас/,

          """"""Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас/,

          """"""""" сумын 2 дугаар баг Булгын 21-18 тоотод 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 170-175 дугаар хуудас/,

 

          Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Би ажлаа дуусаад гэртээ ороход гэр дотор ялаа их орсон байхаар гайхан гэрийн доторхыг ажиллахад байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчик онгорхой, ханын стикны дээд талд тавьсан байсан мөнгөн аяганууд болон хүргэн Болдсайхан манайд тавьсан байсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийн арын хавтас дээр байсан бааварууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/,

          Гэрч А.Н  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би гомдол мэдээллийн хохирогч Д.А, Ч.Д нарын охин нь юм. Энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд аав, ээж нар """"" сум орж ажил бүтээхээр явж маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 06-ны 14 цагийн үед гэртээ ирсэн. """"" сумаас нааш ирэх замд аавын бие муудсан болохоор ээж гэртээ оролгүй аавд ойр зуурын эм дөхүүлж өгөхөөс эхлүүлэн. Хөдөөгөөс авчирсан малын гэдэс дотор цэвэрлэх ажил хийж дуусаад 18 цагийн үед гэр рүү орсон гэсэн. Гэртээ ороход нь байшингийн зүүн талын вакум цонхны дээд порчик нээлттэй, зурагтын тавиур дээр байсан найман ширхэг мөнгөн аяга, бас манай нөхөр   манай аав, ээжийн гэрт түр тавьсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийн арын хоёр баавар зэргийг авч байшин дотор үнэ хүрэх эд зүйл байж болзошгүй газруудаар хайсан бололтой байсан гэсэн. Тэгээд ээж аймгийн цагдаа руу хандсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,        

            “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 213 дугаартай "...6 ширхэг мөнгөн аяга /6 хэмжээтэй стандарт/ 2.280.000 төгрөг, мөнгөн аяга /5.5 хэмжээтэй стандарт / 300.000 төгрөг, Тахилын мөнгөн аяга /3 хэмжээтэй/ 120.000 төгрөг, 7 ширхэг эмээлийн мөнгөн баавар /цагаан мөнгө/ 630.000 төгрөг, вакум цонх 60,000 төгрөг, ажлын хөлс 700,000 төгрөг нийт 4,090,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 198-200 дугаар хуудас/,

 

            """"""Цагдаагийн газарт 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 237-дугаар хуудас/,

 

            """"""""" сумын 1 дүгээр баг Нисэхийн 40-08 тоотод 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 240-246 дугаар хуудас/,

 

          Хохирогч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад 20 цаг 30 минутын үед """ сумын 2 дугаар баг ..... тоотод байх гэртээ ирэхэд монгол гэрийн маань хаалга онгорхой байсан. Гэртээ ороод гэрлээ асаах гэсэн боловч гэрэл асахгүй болохоор нь гоо сайхны ширээний гэрлээ асаахад гэрийн хойморт байх хоёр авдрын цүү байхгүй авдар хаалттай мөн гэрийн үүдэнд байх хувцасны хоёр шургуулга онгорхой байсан. Тэгээд би юу болов гэж бодоод гэрийн хойморт байх баруун талын авдраа онгойлгоход хувцас эмх замбараагүй байсан бөгөөд нөхрийн маань хурган дотортой дээл байгаагүй, мөн доор нь байсан 9 ширхэг мөнгөн аяга байгаагүй. Мөн зүүн талын авдраа онгойлгоход дөрвөн набор, чокопай хоёр хайрцаг 12 ширхэгтэй, рүлет том хайрцагтай, бон бон чихэр хоёр хайрцаг, мерси шоколат жижиг, том хоёр ширхэг, жижиг хайрцагтай хорхой ааруул 4 кг алга болсон байсан. Мөн хананд өлгөөтэй байсан нөхрийн маань буудаг булган бор өнгийн малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,

         

          “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай “... Цэнхэр өнгийн үүлэн хээтэй хурган дотортой дээл 1,400,000 төгрөг, МА-7 мөнгөн аяга 500,000 төгрөг, МА-6 хэмжээтэй мөнгөн аяга 400,000 төгрөг, МА-5.5 хэмжээтэй мөнгөн аяга 1,050,000 төгрөг, булган малгай 300,000 төгрөг, набор 84.000 төгрөг, чокопай 19,200, рүлет 14,000 төгрөг, бон бон чихэр 2 ширхэг 24,000 төгрөг, шоколад 21,000 төгрөг, мерси шоколад 40,000 төгрөг, ааруул 4 кг 108,000 төгрөг, нийт 3,960,200 төгрөг байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/,

            """"""Цагдаагийн газарт 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл хулээн авсан тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 42-р хуудас/,

            Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“... Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний 11 цагийн үед гэр бүлээрээ аймгийн зүүн талд """ зуслангийн хажууд байх Гэлэн хөшөө рүү залбирахаар явсан. Гэлэн хөшөө дээр нэг цаг орчим минут болж 12 цагийн үед гэртээ ирсэн. Бид хэд гэртээ ороход үүдний өрөөн том ширээний бүтээлэг дээр шороо болсон байхаар нь байшингийн орчмыг харахад байшингийн зүүн талын вакум цонхны гадна талын ялаа, шумуул оруулахгүй гэж хадсан тор нь байхгүй цонх онгорхой байсан. Тэгээд баруун өрөө рүү ороход хойд талын авдрын таг онгорхой, авдрын тагны цоож нь авдар дээр байхаар нь авдар доторхыг үзэхэд. Авдар дотор байсан гурван мөнгөн аяга, архины жижиг гуулин аяга, миний хэтэвчинд байсан бэлнээр жаран мянган төгрөг байхгүй байсан. Бас зурагтын стинкэнд дотор байсан бөгжний цаасан хайрцаг дотор хийсэн миний зүүдэг хоёр граммын алтан бөгж зэрэг алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/,

         

          Гэрч Б.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний 11 цагийн үед гэр бүлээрээ аймгийн зүүн талд """ зуслангийн хажууд байх Гэлэн хөшөө рүү залбирахаар явсан. Гэлэн хөшөө дээр нэг цаг орчим минут болж 12 цагийн үед гэртээ ирсэн. Бид хэд гэртээ ороход үүдний өрөөн том ширээний бүтээлэг дээр шороо болсон байхаар нь байшингийн орчмыг харахад байшингийн зүүн талын вакум цонхны гадна талын ялаа, шумуул оруулахгүй гэж хадсан тор нь байхгүй цонх онгорхой байсан. Тэгээд баруун өрөө рүү ороход хойд талын авдрын таг онгорхой, авдрын тагны цоож нь авдар дээр байхаар нь авдар доторхыг үзэхэд авдар дотор байсан гурван мөнгөн аяга, архины жижиг гуулин аяга, миний хэтэвчинд байсан бэлнээр жаран мянган төгрөг байхгүй байсан. Бас зурагтын стинкэнд дотор байсан бөгжний цаасан хайрцаг дотор хийсэн миний зүүдэг хоёр граммын алтан бөгж зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/,

          “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181 дугаартай "... орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, орчин цагийн бага гарын мөнгөн аяга 140,000 төгрөг, гуйлан аяга 70,000 төгрөг, алтан бөгж 590.000 төгрөг, нийт 1,290,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/,

          """"""Цагдаагийн газарт 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудас/,

 

          Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 15 цагийн үед Сүхбаатар аймаг руу хувийн ажил амжуулахаар нөхөр хоёр хүүхдийн хамтаар явсан... Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 06 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамтаар """"""""" сумын 2 дугаар баг Өлзийт 11-8 тоотод байх гэрийнхээ хашааны гадаа ирээд том хаалгаа нээхэд монгол гэрийн маань үүдний пингийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэр рүүгээ ороход гэрийн баруун хойно байх авдар дотор байсан эд зүйлсийг гаргаж орхисон байсан. Мөн гэрийн хойморт байх мөлхөө тавилгын баруун захын хэсэгт байх шүүгээний хаалга нь онгорхой, дотор байсан эд зүйлсийг гаргаж үлдээсэн байсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэхэд авдар дотор байсан найман мөнгөн товруутай хазаар, 1 ширхэг алдсан хурганы арьс, улаан сухай модон ташуур зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/,

 

            “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШД-118 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр найман мөнгөн товруутай хазар 500.000 төгрөг, хурганы арьс 25,000 төгрөг, улаан сухай модон ташуур 80,000 төгрөг, нийт 605,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас/,

            Өвөрхангай  аймгийн Хархорин сумын сум дундын цагдаагийн хэлтэст 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/,

 

          """""""""""""баг """""""" тоотод 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 141-146 дугаар хуудас/,

            Хохирогч У.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Хархорин сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байтал манай том хүүхэд """" өөрийн утсаар залгаж миний тэмцээнд өмсдөг цагаан өнгийн пүүзийг харсан уу гэхэд би хараагүй гэсэн. Тэгтэл удалгүй залгаж өрөөний цонхны поорчиг онгорхой байна, миний пүүз алга болсон юм шиг байна гэхээр нь би ажлаасаа гарч гэртээ очтол манай хүүхэд том өрөөний тавилгын тавцан дээр байсан мөнгөн аяганууд алга байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс шинэ цагийн их гарын 1, шинэ цагийн дунд гарын 3, үе дамжиж ирсэн хуучны дунд гарын 1 ширхэг, нийт 5 мөнгөн аяга, мөн манай хүүгийн тэмцээндээ өмсдөг цагаан өнгийн wow 808 v2 tour нэртэй пүүз тус тус алдагдсан. Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 08:50 минутын үед гэрээсээ хамгийн сүүлд гарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/,

         

          Иргэний нэхэмжпэгч """"" мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би """"""""""" хувиараа металл хайлуулах цех ажиллуулж, алт, мөнгөн эдлэл худалдан авдаг. Манай лангуу дээр 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөнгөн эдлэл орж ирээгүй. Харин 2024 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 08-09 цагийн үед 170-172 см өндөртэй байх, хар нүдний шилтэй, цайвар царайтай залуу гялгар уутанд хийсэн, хуулсан мөнгөн аяга авах уу гэж орж ирсэн. Би тухайн мөнгийг граммлаж авах үед 210 грамм болсон ба мөнгийг 650,000 төгрөгөөр тооцожавсан. Би 600,000 төгрөгийг шилжүүлж, 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед хүний цалин өгөх гэж байгаа юм гэж хэлээд 5026954441 гэх """""" гэх хүний данс руу утга дээр нь цалин гэж бичүүлээд шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 167-169 дугаар хуудас/,

 

          Гэрч Ц.П мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 08-09 цагийн үед ажил дээрээ ирчихсэн байх үед манайд 40 гаруй насны цайвар царайтай, бараан өнгийн энгийн хувцастай, цайвар ногоон дуу өнгөтэй саравчтай малгайтай 160-165 см метрийн өндөртэй залуу мөнгө авах уу гэж орж ирэхээр нь, би ямар мөнгө юм бэ гэж асуутал 1 ширхэг мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирэхээр нь үзтэл, модон тагштай, тагш нь хагархай дунд гарын хуучны мөнгөн аяга байсан. Би тухайн аягыг үзээд тагш нь хагархай аяга авахгүй мөнгөөр нь бодож авна гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу хэд орчим болох уу? гэж асуухаар нь грамм дээр тавьтал 220 грамм болсон. Тэгээд тухайн 220 граммаас модон тагшны 70 граммыг хасаад 130 грамм мөнгийг 400,000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед надад зарсан мөнгөн аягаа надтай хамт хөгширч байна, хүүхэд байхад байдаг байсан юм, одоо тагш нь хагарч байна гэж ярьж байсан. Би тухайн мөнгөн аяганы үнийг урт цагааны урд талын АТМ-ээс бэлнээр нь 400,000 төгрөгийг авч өгсөн. Би тухайн үед авсан мөнгөн аяганыхаа тагш нь эвдэрсэн байсан тул мөнгийг нь хуулж аваад граммлахад 3.5 лан мөнгө болсон. Тухайн 3.5 лан мөнгөө борлуулахад 420,000 төгрөг болсон. Ам нь хагарсан бор тагш байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152 дугаар хуудас/,

         

            “Дамно үнэлгээ” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ӨХЦ24- 34 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг 250,000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 320,000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 160,000 төгрөг, гурван үе дамжиж ирсэн модны үндсэн тагшийг мөнгөлсөн, дунд гарын гарын мөнгөн аяга 1,350,000 төгрөг, эрэгтэй хүний пүүзэн гутал 413,100 төгрөг, нийт 2,493,100 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 173-176 дугаар хуудас/,

 

            """"", """""""" нараас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөнгөн аяганы дагш, 210 грамм цул мөнгийг хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар хуудас/,

         

            Хаан   банкин дахь """""ын эзэмшлийн """""""""дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас/,

 

            Хаан   банкин дахь """"""ын эзэмшлийн """"""""" дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/,

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/,

            Хураан авсан модны үндсэн тагш аяга, 210 грамм цул мөнгөн хуудасыг хохирогч У.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 222-223-р хуудас/ зэрэг болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

 

            Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь машин механизм ашиглан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим """""""""3 дугаар баг Угалзын 2-17 тоотод байрлах иргэн Д.Бгийн эзэмшлийн байшингийн цонхийг эвдэн, хууль бусаар нэвтэрч, мөнгөн аяга, ээмэг, бөгж, гинж, кулон, бугуйн цаг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 995,000 төгрөгийн хохирол, 18,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр хүн амьдрах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө """"""""" сумын 2 дугаар баг, Булгийн 21-18 тоотод байх хохирогч Ч.Дын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхийг хөшин онгойлгож, хууль бусаар нэвтэрч 6 ширхэг мөнгөн аяга /6 хэмжээтэй стандарт/, 1 ширхэг мөнгөн аяга /5.5 хэмжээтэй стандарт, 1 ширхэг тахилын мөнгөн аяга /3 хэмжээтэй/, 7 ширхэг эмээлийн мөнгөн баавар /цагаан мөнгө/ зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 3,330,000 төгрөгийн хохирол, 760,000 төгрөгийн хор уршиг учруулсан,

2024   оны 04 дүгээр сарын 20-ны өдөр """"""""" сумын 2 дугаар баг Нисэхийн 40-08 тоотод байх хохирогч Ш.Оийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрийн цоожтой хаалганы цоожийг эвдэн, хууль бусаар гэрт нэвтэрч, мөнгөн аяга, хурган дотортой дээл, булган малгай, чихэр, шоколад, ааруул зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 3,960,000 төгрөгийн хохирол учруулсан,

2023   оны 07 дугаар сарын 29-ний өдөр """"""""" сумын 2 дугаар баг, Булгийн 13-18 тоотод байх хохирогч Д.Ггийн өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу байшингийн вакум цонхийг хөшин онгойлгож, хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гуулин аяга, 1 ширхэг алтан бөгж, бэлэн 60,000 төгрөг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан, хохирогчид нийт 1,350,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024   оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 16 цагийн орчим """"""""" сумын 2 дугаар баг Өлзийтийн 11-08 тоотод байрлах Э.Аы хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт хууль бусаар нэвтэрч, мөнгөн хазаар 1 ширхэг, хурганы арьс 1 ширхэг, улаан сухай модон ташуур 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 605,000 төгрөгийн хохирол учруулсан,

            2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр """""""""""" 05-01 тоотод байх У.Зын эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн их гарын 1, шинэ цагийн дунд гарын 3, үе дамжиж ирсэн хуучны дунд гарын 1 ширхэг нийт 5 мөнгөн аяга, цагаан өнгийн пүүз 1 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,493,100 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 12,703,100 төгрөгийн хохирол, 778,000 төгрөгийн хор уршиг учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, """""""""3 дугаар баг Угалзын 2-17 тоотод 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 3-8 дугаар хуудас/, хохирогч Д.Бгийн: “...Би өглөө 08 цагийн үед гэрээсээ нөхөр Бийн хамт ажил руугаа явсан. Би зах дээр хувиараа лангуу ажиллуулдаг. Манай нөхөр ерөнхий боловсролын 12 дугаар дунд сургуульд харуул хийдэг. Тэгээд зах дээр байж байгаад орой 20 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд манай 80 настай ээж хоёр хүүхэд байсан. Тэгээд гэртээ ороод том өрөөнд ороод хувцас тайлах гэсэн чинь орон дээр миний мөнгөн ээмэгний өрөөсөн нь байсан. Тэгээд би охиныгоо ээмэгний саваас аваад тоглосон байна гэж бодоод ээмэгний саваа хайгаад унтлагын өрөөндөө ороод хартал миний ээмэг бөгжний хайрцаг хоосон байсан. Тэгэхээр нь би охиноосоо ээмэг бөгжнүүд хаана байна гэж асуусан чинь мэдэхгүй, би аваагүй гээд байсан. Тэгээд би өрөөндөө хэсэг хайгаад олоогүй ээ. Тэгээд гал тогоондоо ортол Swarovski брэндийн бугуйвч гал тогооны ширээн дээр байхаар нь хүүгээсээ бугуйвч яагаад энд байгаа гэж асуухад хүү маань унтлагын өрөөний газар уначихсан байхаар нь ширээн дээр тавьсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би унтлагын өрөөндөө буцаж ороод дээр бор шүүгээн дотор байсан ээмэг бөгжний дөрвөлжин хайрцаг онгорхой цоож нь эвдэрчихсэн байсан. Тэгээд онгойлгоод хартал дотор нь байсан ээмэг бөгжний хайрцаг хоосон байсан. Тэгээд охин хүү хоёроосоо миний ээмэг бөгжөөр та хоёр тоглосон уу? гэж асуухад манай хоёр хүүхэд тоглоогүй гэж хэлж байсан. Тэгээд том өрөөндөө ороод сууж байгаад том өрөөний шилэн нүүртэй шүүгээнээс утасны цэнэглэгчээ авах гэсэн чинь шүүгээний хоёр дахь шилэн тавцан дээр байсан шинэ цагийн дунд гарын хоёр мөнгөн аяга байхгүй байсан, тэгэхээр би гэрт хулгай орсон байна гэж бодоод нөхөр рүүгээ залгаж дуудсан. Тэгээд би ээжээ мөнгөн аяга байхгүй байна яасан юм бол гэж асуухад ээж маань жижиг өрөөний цонх чинь онгорхой байхаар нь би хаасан гэж хэлсэн. Тэгээд би хулгай орчихлоо гээд цагдаад хандсан. Манай гэрт 80 настай ээж маань байнга байдаг. Ээж маань бие муутай түрдэг таягтай хүн байдаг. Манай гэрээс шинэ цагийн дунд гарын хоёр ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний саванд байсан зөгийн дүрстэй шар өнгийн ээмэг, бөгж, гинж кулон, хүүхдийн шар өнгийн эрвээхэй дүрстэй хос ээмэг, шаргал өнгийн сарнай дүрстэй хос ээмэг, өрөөсөн зүрхэн дүрстэй мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, кулонтой мөнгөн гинж, нэг ширхэг мөнгөн гинж, нэг ширхэг шигтгээтэй монетон бөгж, Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгөтэй электрон цаг нэг ширхэг тус тус алга болсон байна. Манай гэрт өдөр бол хүн ирдэггүй юмаа. Манай ээж өдөр 14 цаг өнгөрч байхад хашаан дотроо явж байтал хашааны урд хаалгаа нэг хүн орж ирээд танай энэ хавиар камер тавьж байгаа тогыг чинь таслах байх шүү гэж хэлээд буцаад гараад явсан гэсэн. Өөр хүн орж ирээгүй гэсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дугаар хуудас/,  гэрч Н.Дгийн: “...Өнөөдөр манай гэрт 11 цаг 40 минутаас оройн 18 цаг хүртэл надаас өөр хүн байгаагүй. Намайг өдөр хашаа дотроо таягаа тулаад алхаж байтал манай хашааны урд хаалгаар эрэгтэй хүн орж ирсэн. Тэр залуу хар шорттой, цэнхэр фудволктой 170 орчим нуруу, дунд зэргийн махлаг, шарх царайтай хүн байсан. Би суга таягтай явдаг болохоор удаан явдаг, тийм болохоор ойролцоогоор 1 цагаас 1 цаг 30 минутын орчим хашаанаасаа үхэр гаргасан. Орой 17 цагийн үед шуурга болоод салхилаад би цонхоо онгорхой байна гэж мэдээд цонхоо хаасан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/, гэрч Х.Чийн: “...Би 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай найз Лгийн гэрт очих гээд явж байхад нэг мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн машин Угалзын 2 дугаар гудамжны үзүүрт зогсож байсан. Эхэндээ би юм бодолгүй яваад өнгөрсөн. Нэлээд өнгөрч яваад эргээд харахад жолооч талын хаалганаас цагаан өнгийн цамц буюу фудволктой эмэгтэй хүн машинаас гараад ирчихсэн, бас нэг махлагдуу хар шорт, цэнхэр цамцтай эрэгтэй хүн гудамж руу хурдан хурдан алхаад явж байгааг би харсан. Тэр хүмүүс нь урьд өмнө энэ хавьд харж байгаагүй хүмүүс байсан. Би машины номерыг анзаарч хараагүй, мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн машин л байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Цагаан өнгийн фудволктой 30-40 орчим насны хүн байсан. Харин нөгөөх нь хар шорттой, цэнхэр цамцтай, дунд эргэм насны хүн байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, гэрч """"""ын “...Манай нөхөр 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэртээ байж байгаад хоёулаа хамт """"" аймаг яваад Л эгчтэй уулзаад дээл хүргэж өгчхөөд ирье гэж хэлэхээр нь би зөвшөөрч өөрийн эзэмшлийн """"""" улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй манай нөхөр бид хоёр 10 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотоос гарч """"" аймаг руу явж 12 цаг өнгөрч байхад """"" аймагт очиж Л гэдэг хүн рүү утсаар яриад гэрийнх нь гадна очиж уулзаад Монгол дээлийг өгчхөөд гэр хороолол руу явж төмөр замын гармаар гарч шар өнгийн сургуулийн авто зогсоол дээр очиж зогсоод намайг чи энд машин дотроо сууж байгаарай гэж хэлээд өөрөө зам хөндлөн гарч урд талын гудамж руу ороод, хэсэг хугацааны дараа буцаж ирээд тэндээс хөдөлж тухайн сургуулийн ертөнцийн зүгээр зүүн хойд талд байрлах гэр хорооллын гудамж руу ороод улбар шар өнгийн хаалгатай шинэ банзан хашаатай гудамжны үзүүрт очиж зогсоод чи энд байж байгаарай гэж хэлээд би энд нэг эмээгийнд орчхоод ирье гэж хэлээд тухайн хашааны урд талын гудамж руу ороод хэсэг хугацааны дараа жижиг цагаан өнгийн гялгар торон дотор 2 ширхэг мөнгөн аяга эмэгтэй хүний гоёлын шар өнгийн зүүлт, бөгж, ээмэг зэрэг зүйлсийг авч гарч ирсэн. Би яг хэдэн ширхэг байсныг мэдээгүй тийм зүйлсийг барьж урд талын суудал дээр суугаад нөгөө тортой юмаа хөл доороо тавиад, одоо хурдан явъя гэж хэлээд бид хоёр шууд Улаанбаатар хот руу явж 16 цаг өнгөрч байхад Улаанбаатар хотод орж ирсэн. Тэгээд гэртээ харьж амарсан, маргааш өглөө нь Б """"" аймгаас авсан тортой зүйлээ аваад гарсан хаана зарж борлуулсан талаар мэдсэн зүйл байхгүй. Тухайн үед манай нөхөр Б.Б бид хоёроос өөр ямар нэг хүн хамт яваагүй. """"" аймгаас айлын гэрээс хулгайлсан мөнгөн аяга бусад эд зүйлээ зарж борлуулсан зүйлээсээ мөнгө төгрөг надад өгөөгүй. Манай нөхөр цайвар ногоон пиджак, хар өнгийн шорт, цагаан өнгийн тавчиктай явж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28-29, 31 дүгээр хуудас, “Капитал Зууч” ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхгийг 340.000 төгрөгөөр, зөгий дүрстэй шармал шар өнгийн ээмэг 1 хос 120,000 төгрөгөөр, мөнгөн бөгж 1 ширхэг 60,000 төгрөгөөр, шармал гинж, кулон 1 ширхэг 60.000 төгрөгөөр, хүүхдийн шар өнгийн эрвээхэй дүрстэй, шармал өнгийн ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, шаргал өнгийн сарнай дүрстэй ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, өрөөсөн зүрхэн дүрстэй шармал ээмэг 1 хос 10,000 төгрөгөөр, мөнгөн гинж 1 ширхэг 25.000 төгрөгөөр, монетон бөгж 1 ширхэг 300,000 төгрөгөөр, Хятад улсад үйлдвэрлэгдсэн хар өнгийн бугуйн цаг 1 ширхэг 60,000 төгрөг, вакум цонхны 50 урттай төмөр түгжээ 1 ширхэг 18,000 төгрөг нийт 1,013,000 төгрөгөөр үнэлсэн шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 38-39-р хуудас/, """"""" улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 137 дугаар хуудас/, """"""Цагдаагийн газарт гэмт хэргийн талаарх мэдээллийг 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 167 дугаар хуудас/, """"""""" сумын 2 дугаар баг Булгын 21-18 тоотод 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 170-175 дугаар хуудас/, хохирогч Ч.Дын “... 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Би ажлаа дуусаад гэртээ ороход гэр дотор ялаа их орсон байхаар гайхан гэрийн доторхыг ажиллахад байшингийн зүүн талын вакум цонхны жижиг порчик онгорхой, ханын стикны дээд талд тавьсан байсан мөнгөн аяганууд болон хүргэн Болдсайхан манайд тавьсан байсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийн арын хавтас дээр байсан бааварууд алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 180-182 дугаар хуудас/, гэрч А.Н-н “...Би гомдол мэдээллийн хохирогч Д.А, Ч.Д нарын охин нь юм. Энэ оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16 цагийн орчимд аав, ээж нар """"" сум орж ажил бүтээхээр явж маргааш өдөр нь буюу 09 дүгээр сарын 06-ны 14 цагийн үед гэртээ ирсэн. """"" сумаас нааш ирэх замд аавын бие муудсан болохоор ээж гэртээ оролгүй аавд ойр зуурын эм дөхүүлж өгөхөөс эхлүүлэн. Хөдөөгөөс авчирсан малын гэдэс дотор цэвэрлэх ажил хийж дуусаад 18 цагийн үед гэр рүү орсон гэсэн. Гэртээ ороход нь байшингийн зүүн талын вакум цонхны дээд порчик нээлттэй, зурагтын тавиур дээр байсан найман ширхэг мөнгөн аяга, бас манай нөхөр Болдсайхан манай аав, ээжийн гэрт түр тавьсан дунд гарын мөнгөн чимэгтэй эмээлийн арын хоёр баавар зэргийг авч байшин дотор үнэ хүрэх эд зүйл байж болзошгүй газруудаар хайсан бололтой байсан гэсэн. Тэгээд ээж аймгийн цагдаа руу хандсан....” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185-186 дугаар хуудас/,        “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 213 дугаартай "...6 ширхэг мөнгөн аяга /6 хэмжээтэй стандарт/ 2.280.000 төгрөг, мөнгөн аяга /5.5 хэмжээтэй стандарт / 300.000 төгрөг, Тахилын мөнгөн аяга /3 хэмжээтэй/ 120.000 төгрөг, 7 ширхэг эмээлийн мөнгөн баавар /цагаан мөнгө/ 630.000 төгрөг, вакум цонх 60,000 төгрөг, ажлын хөлс 700,000 төгрөг нийт 4,090,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 198-200 дугаар хуудас/, """"""Цагдаагийн газарт 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 237-дугаар хуудас/, """"""""" сумын 1 дүгээр баг Нисэхийн 40-08 тоотод 2024 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 240-246 дугаар хуудас/, хохирогч Ш.Оийн “... Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлаа тараад 20 цаг 30 минутын үед """ сумын 2 дугаар баг Нисэх 40-8 тоотод байх гэртээ ирэхэд монгол гэрийн маань хаалга онгорхой байсан. Гэртээ ороод гэрлээ асаах гэсэн боловч гэрэл асахгүй болохоор нь гоо сайхны ширээний гэрлээ асаахад гэрийн хойморт байх хоёр авдрын цүү байхгүй авдар хаалттай мөн гэрийн үүдэнд байх хувцасны хоёр шургуулга онгорхой байсан. Тэгээд би юу болов гэж бодоод гэрийн хойморт байх баруун талын авдраа онгойлгоход хувцас эмх замбараагүй байсан бөгөөд нөхрийн маань хурган дотортой дээл байгаагүй, мөн доор нь байсан 9 ширхэг мөнгөн аяга байгаагүй. Мөн зүүн талын авдраа онгойлгоход дөрвөн набор, чокопай хоёр хайрцаг 12 ширхэгтэй, рүлет том хайрцагтай, бон бон чихэр хоёр хайрцаг, мерси шоколат жижиг, том хоёр ширхэг, жижиг хайрцагтай хорхой ааруул 4 кг алга болсон байсан. Мөн хананд өлгөөтэй байсан нөхрийн маань буудаг булган бор өнгийн малгай алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас/,  “Бодит   үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 119 дугаартай “... Цэнхэр өнгийн үүлэн хээтэй хурган дотортой дээл 1,400,000 төгрөг, МА-7 мөнгөн аяга 500,000 төгрөг, МА-6 хэмжээтэй мөнгөн аяга 400,000 төгрөг, МА-5.5 хэмжээтэй мөнгөн аяга 1,050,000 төгрөг, булган малгай 300,000 төгрөг, набор 84.000 төгрөг, чокопай 19,200, рүлет 14,000 төгрөг, бон бон чихэр 2 ширхэг 24,000 төгрөг, шоколад 21,000 төгрөг, мерси шоколад 40,000 төгрөг, ааруул 4 кг 108,000 төгрөг, нийт 3,960,200 төгрөг байна...” гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 18-21 дүгээр хуудас/, """"""Цагдаагийн газарт 2023 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гэмт хэргийн талаарх мэдээлэл хулээн авсан тэмдэглэл /2-р хавтаст хэргийн 42-р хуудас/, хохирогч Д.Ггийн “... Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний 11 цагийн үед гэр бүлээрээ аймгийн зүүн талд """ зуслангийн хажууд байх Гэлэн хөшөө рүү залбирахаар явсан. Гэлэн хөшөө дээр нэг цаг орчим минут болж 12 цагийн үед гэртээ ирсэн. Бид хэд гэртээ ороход үүдний өрөөн том ширээний бүтээлэг дээр шороо болсон байхаар нь байшингийн орчмыг харахад байшингийн зүүн талын вакум цонхны гадна талын ялаа, шумуул оруулахгүй гэж хадсан тор нь байхгүй цонх онгорхой байсан. Тэгээд баруун өрөө рүү ороход хойд талын авдрын таг онгорхой, авдрын тагны цоож нь авдар дээр байхаар нь авдар доторхыг үзэхэд. Авдар дотор байсан гурван мөнгөн аяга, архины жижиг гуулин аяга, миний хэтэвчинд байсан бэлнээр жаран мянган төгрөг байхгүй байсан. Бас зурагтын стинкэнд дотор байсан бөгжний цаасан хайрцаг дотор хийсэн миний зүүдэг хоёр граммын алтан бөгж зэрэг алдагдсан байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас/, гэрч Б.Ичинхоролын “... Өнөөдөр буюу 07 дугаар сарын 29-ний 11 цагийн үед гэр бүлээрээ аймгийн зүүн талд """ зуслангийн хажууд байх Гэлэн хөшөө рүү залбирахаар явсан. Гэлэн хөшөө дээр нэг цаг орчим минут болж 12 цагийн үед гэртээ ирсэн. Бид хэд гэртээ ороход үүдний өрөөн том ширээний бүтээлэг дээр шороо болсон байхаар нь байшингийн орчмыг харахад байшингийн зүүн талын вакум цонхны гадна талын ялаа, шумуул оруулахгүй гэж хадсан тор нь байхгүй цонх онгорхой байсан. Тэгээд баруун өрөө рүү ороход хойд талын авдрын таг онгорхой, авдрын тагны цоож нь авдар дээр байхаар нь авдар доторхыг үзэхэд авдар дотор байсан гурван мөнгөн аяга, архины жижиг гуулин аяга, миний хэтэвчинд байсан бэлнээр жаран мянган төгрөг байхгүй байсан. Бас зурагтын стинкэнд дотор байсан бөгжний цаасан хайрцаг дотор хийсэн миний зүүдэг хоёр граммын алтан бөгж зэрэг алдагдсан байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/, “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 181 дугаартай "... орчин цагийн дунд гарын мөнгөн аяга 250,000 төгрөг, орчин цагийн бага гарын мөнгөн аяга 140,000 төгрөг, гуйлан аяга 70,000 төгрөг, алтан бөгж 590.000 төгрөг, нийт 1,290,000 төгрөг...” гэсэн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 78-80 дугаар хуудас/, """"""Цагдаагийн газарт 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 87 дугаар хуудас/, хохирогч Э.Агийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 20-ний өдөр 15 цагийн үед  " """"" аймаг руу хувийн ажил амжуулахаар нөхөр хоёр хүүхдийн хамтаар явсан... Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 06 цагийн үед нөхөр хүүхдүүдийн хамтаар """"""""" сумын 2 дугаар баг Өлзийт 11-8 тоотод байх гэрийнхээ хашааны гадаа ирээд том хаалгаа нээхэд монгол гэрийн маань үүдний пингийн хаалга онгорхой байсан. Тэгээд гэр рүүгээ ороход гэрийн баруун хойно байх авдар дотор байсан эд зүйлсийг гаргаж орхисон байсан. Мөн гэрийн хойморт байх мөлхөө тавилгын баруун захын хэсэгт байх шүүгээний хаалга нь онгорхой, дотор байсан эд зүйлсийг гаргаж үлдээсэн байсан. Алдагдсан эд зүйлсээ бүртгэхэд авдар дотор байсан найман мөнгөн товруутай хазаар, 1 ширхэг алдсан хурганы арьс, улаан сухай модон ташуур зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/,  “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШД-118 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр найман мөнгөн товруутай хазар 500.000 төгрөг, хурганы арьс 25,000 төгрөг, улаан сухай модон ташуур 80,000 төгрөг, нийт 605,000 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 117-121 дүгээр хуудас/, """""""" цагдаагийн хэлтэст 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 138 дугаар хуудас/, """""""""""5-01 тоотод 2024 оны 5 дугаар сарын 14-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 141-146 дугаар хуудас/, хохирогч У.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр """""""""" сумын Эрүүл мэндийн төвд ажил дээрээ байж байтал манай том хүүхэд """" өөрийн утсаар залгаж миний тэмцээнд өмсдөг цагаан өнгийн пүүзийг харсан уу гэхэд би хараагүй гэсэн. Тэгтэл удалгүй залгаж өрөөний цонхны поорчиг онгорхой байна, миний пүүз алга болсон юм шиг байна гэхээр нь би ажлаасаа гарч гэртээ очтол манай хүүхэд том өрөөний тавилгын тавцан дээр байсан мөнгөн аяганууд алга байна гэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Манай гэрээс шинэ цагийн их гарын 1, шинэ цагийн дунд гарын 3, үе дамжиж ирсэн хуучны дунд гарын 1 ширхэг, нийт 5 мөнгөн аяга, мөн манай хүүгийн тэмцээндээ өмсдөг цагаан өнгийн wow 808 v2 tour нэртэй пүүз тус тус алдагдсан. Би 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 08:50 минутын үед гэрээсээ хамгийн сүүлд гарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 149-150 дугаар хуудас/, иргэний нэхэмжпэгч """"" “...Би Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт хувиараа металл хайлуулах цех ажиллуулж, алт, мөнгөн эдлэл худалдан авдаг. Манай лангуу дээр 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөнгөн эдлэл орж ирээгүй. Харин 2024 оны 05 дугаар сарын 15-ны өглөө 08-09 цагийн үед 170-172 см өндөртэй байх, хар нүдний шилтэй, цайвар царайтай залуу гялгар уутанд хийсэн, хуулсан мөнгөн аяга авах уу гэж орж ирсэн. Би тухайн мөнгийг граммлаж авах үед 210 грамм болсон ба мөнгийг 650,000 төгрөгөөр тооцожавсан. Би 600,000 төгрөгийг шилжүүлж, 50,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тухайн үед хүний цалин өгөх гэж байгаа юм гэж хэлээд """""" гэх """""" гэх хүний данс руу утга дээр нь цалин гэж бичүүлээд шилжүүлж авсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 167-169 дугаар хуудас/, гэрч Ц.П  “...Би 2024 оны 5 дугаар сарын 15-ны өглөө 08-09 цагийн үед ажил дээрээ ирчихсэн байх үед манайд 40 гаруй насны цайвар царайтай, бараан өнгийн энгийн хувцастай, цайвар ногоон дуу өнгөтэй саравчтай малгайтай 160-165 см метрийн өндөртэй залуу мөнгө авах уу гэж орж ирэхээр нь, би ямар мөнгө юм бэ гэж асуутал 1 ширхэг мөнгөн аяга өврөөсөө гаргаж ирэхээр нь үзтэл, модон тагштай, тагш нь хагархай дунд гарын хуучны мөнгөн аяга байсан. Би тухайн аягыг үзээд тагш нь хагархай аяга авахгүй мөнгөөр нь бодож авна гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу хэд орчим болох уу? гэж асуухаар нь грамм дээр тавьтал 220 грамм болсон. Тэгээд тухайн 220 граммаас модон тагшны 70 граммыг хасаад 130 грамм мөнгийг 400,000 төгрөгөөр бодож авсан. Тухайн үед надад зарсан мөнгөн аягаа надтай хамт хөгширч байна, хүүхэд байхад байдаг байсан юм, одоо тагш нь хагарч байна гэж ярьж байсан. Би тухайн мөнгөн аяганы үнийг урт цагааны урд талын АТМ-ээс бэлнээр нь 400,000 төгрөгийг авч өгсөн. Би тухайн үед авсан мөнгөн аяганыхаа тагш нь эвдэрсэн байсан тул мөнгийг нь хуулж аваад граммлахад 3.5 лан мөнгө болсон. Тухайн 3.5 лан мөнгөө борлуулахад 420,000 төгрөг болсон. Ам нь хагарсан бор тагш байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 152 дугаар хуудас/, “Дамно үнэлгээ” ХХК-ний 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №ӨХЦ24- 34 дугаартай хөрөнгийн үнэлгээгээр “шинэ цагийн их гарын мөнгөн аяга 1 ширхэг 250,000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг 320,000 төгрөг, шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 160,000 төгрөг, гурван үе дамжиж ирсэн модны үндсэн тагшийг мөнгөлсөн, дунд гарын гарын мөнгөн аяга 1,350,000 төгрөг, эрэгтэй хүний пүүзэн гутал 413,100 төгрөг, нийт 2,493,100 төгрөг байна...” гэх шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 173-176 дугаар хуудас/, """"",  """""""""" нараас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр мөнгөн аяганы дагш, 210 грамм цул мөнгийг хураан авсан тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 183 дугаар хуудас/, Хаан банкин дахь """""ын эзэмшлийн """""""" дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 186 дугаар хуудас/, Хаан банк дахь """"""ын эзэмшлийн """"""""""" дугаартай дансны хуулга /2 дугаар хавтаст хэргийн 188 дугаар хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дугаар хавтаст хэргийн 195-197 дугаар хуудас/, хураан авсан модны үндсэн тагш аяга, 210 грамм цул мөнгөн хуудасыг хохирогч У.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 222-223-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

 

            Шүүгдэгч Б.Б нь хохирогч нарын дээрх эрхэд халдаж, нууцаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин маханизм ашиглан эд зүйлийг авч байгаа үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл бөгөөд хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

            Шүүгдэгч нь бусдын өмчлөлд байгаа зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор өөрийн эзэмшил, өмчлөлд авч, өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлджээ.

            Хулгайлах гэмт хэргийг цоожилж эд зүйлээ хадгалдаг хохирогчийн орон байранд нь нууцаар хууль бусаар нэвтэрч дотроос нь эд зүйл авсан нь “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасантай,

            Машин механизм ашигласан гэж “Бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэн”-ийг ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгч нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 14 цагийн орчим """""""""3 дугаар баг Угалзын 2-17 тоотод байрлах иргэн Д.Бгийн эзэмшлийн байшингийн цонхийг эвдэн, хууль бусаар нэвтэрч орон эд зүйлийг авч, """"""" улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгслийг ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд машин механизм ашиглаж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасаныг тус тус хангаж байна.

            Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бын үйлдэл нь ...учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар нотлогдож байх тул хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

           

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.

 

            """"" аймгийн Прокуророос Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Быг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор хуульчилсан.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

            Энэ хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бд 995,000 эд хөрөнгийн хохирол, 18,000 төгрөгийн хор уршиг, хохирогч Ч.Дд 3,330,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, 760,000 төгрөгийн хор уршиг, хохирогч Ш.От 3,960,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Д.Гд 1,350,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Э.Ад 605,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, хохирогч Э.З"д 2,493,100 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, иргэний нэхэмжлэгч """""т 650,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

                       

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, мөн машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Улсын яллагч шүүх хуралдаанд “Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын хяналтын прокурор Ц.Пүрэвдорж би шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэгт улсын яллагчаар оролцон дараах эрүүгийн хариуцлагын саналыг гаргаж байна. Б.Б нь үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий иргэдэд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан мэдүүлгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргаж байна” гэсэн дүгнэлтийг,

            Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ялыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгч Б.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 05 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.         

 

            Гурав: Бусад асуудлаар:

 

            Шүүгдэгч Б.Бын хувийн байдлыг харгалзан 05 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

            Шүүхээс шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 03 сар 15 хоногийг хорих ялд оруулан тооцож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/324 дугаартай захирамжаар Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй тус тус дурдаж,

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 

         

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

 

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Б-н Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б овогт Б-н Быг 05 (тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б"н Бт оногдуулсан 05 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан """"""" улсын дугаартай “Тоёото приүс-30” маркийн автомашины үнэ болох 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.Баас хохирогч Д-н Б- /""""/-д 1,013,000 төгрөгийг, хохирогч Ч-н Д-д 4,060,000 төгрөгийг, хохирогч Ш-н О-т 3,960,000 төгрөгийг, хохирогч Дгийн Г-д 1,350,000 төгрөг, хохирогч Э-н А-д 605,000 төгрөгийг, хохирогч У-н З-д 1,350,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б-н Б-т 650,000 төгрөгийг тус тус гаргуулж олгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 03 сар 15 хоногийг хорих ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдусгай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

      

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ц.ДАГИЙМАА