| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0005/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/05 |
| Огноо | 2024-12-26 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
""""""" сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ням,
Улсын яллагч Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгч Ж.Ж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Гандөш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
""""""" сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ж-н Жд холбогдох эрүүгийн 2427000000217 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, """"" оны 07 дугаар сарын 19-ний өдөр """"""" суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Өвөрхангай аймийн """"""""" сумын 4 дүгээр баг Бага саруул гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд
""""""" сум дахь сум дундын шүүхийн """""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ял дээр """"""" сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн шүүхийн 2021/ШЦТ/135 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, эдлэх ялыг 700 цагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн """"""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, """"""" сум дахь сум дундын шүүхийн " дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан"""""""" 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн 460 цагийн ажпын 8 цагийг ажлын 1 хоногт шилжүүлэн 57 хоногийн хугацааг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нийт эдлэх ялыг 07 сар, 27 хоногийн хугацаагаар хорих ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн """""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн " дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай"""""""""" ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн """"""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн """"""""""" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ялаар,
""""""" сум дахь сум дундын шүүхийн """"" дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, """""""""""" регистрийн дугаартай, М овгийн Ж-н Ж.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар улсын яллагч “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаан) сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх тухай санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа """"""" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Субару имприза” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн болох нь
""""""" сумын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбаатарын зөрчлийг илрүүлсэн тухай 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/,
""""""" сумын Цагдаагийн хэлтсийн цагдаа, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Б.Оюунбаатарын согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас/,
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2024 оны 12 дугаар сарын 03-нь өдрийн 14 цагаас 2024 оны 12 дугаар сарын 03-ны оройны 20 цаг хүртэг томилгооны дагуу """"""""" сумын төвийн багт үүрэг гүйцэтгэж байхад “А хүнсний дэлгүүрийн урд 17 цаг өнгөрч байх үед """"" улсын дугаартай, “Субару имлриза” маркийн тээврийн хэрэгсэл явж байх үед нь зогсоож шалгахад жолооч Ж.Жгаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй, регистерийн дугаараар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр авчраад согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгахад 3.07%-тай зааж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 15 цагийн үед манай нөхөр Ж “-ын гэрт очоод ирье” гээд 2-3 хоногийн өмнө худалдаж авсан, улсын дугаарыг нь мэдэхгүй “Субару имприза” маркийн машинтай -ын гэрт нь очсон. Ц-н гэрт юм ярьж сууж байгаад манай нөхөр Ж гарчихаад ирье гээд гараад орж ирэхдээ 2.5 литрийн 2 ширхэг пиво авч ирсэн. Тэр пивыг -, түүний эхнэр Туул, манай нөхөр бид 4 хувааж уусан. Тэгээд ууж дуусаад манай нөхөр бид хоёр гэртээ харихаар болоод манай нөхөр Ж машинаа унаад, би хажууд нь суугаад явж байхад А хүнсний дэлгүүрийн урд цагдаатай таарахад таниас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байна, цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлыг чинь шалгана гэж аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн үдээс хойш Ж, эхнэр Бы хамт ирсэн. Ирэхдээ 2 ширхэг 2,5 литртэй пиво авчирсан. Тэр пивыг нь Ж, Б, манай эхнэр О бид 4 хувааж ууж дуусгаад тэр хоёр харилаа гээд яваад өгсөн. Бид хоёр 2,5 литрийн савалгаатай 2 ширхэг пиво уусан. Унаж явсан машинаа худалдаж авсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Яллагдагч Ж.Жг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн """"""" сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЗШ/15 дугаартай шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Яллагдагч Ж.Жгийн урд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх талаарх цагдаагийн байгууллагын лавлагааны хуудас, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 15-69 дүгээр хуудас/,
Яллагдагч Ж.Жгийн /РД:""""""""""4/-ийн иргэний үнэмлэх, иргэний оршин суугаа хаягийн бүртгэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, лавлагаанууд болон зөрчлийн хариуцлага хүлээж байсан талаарх мэдээлэл /хавтаст хэргийн 71-82 дугаар хуудас/,
""""""" сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 129 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 83 дугаар хуудас/,
Ж.Ж яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгээд ууж дуусаад бид хоёр гэртээ харихаар болоод би машинаа унаад миний хажууд эхнэр Б.Б суугаад явж байхад А хүнсний дэлгүүрийн урд цагдаа зогсоогоод бичиг баримтаа гэсэн. Тэгээд танаас архи үнэртэж байна гээд Цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлын зэргийг чинь шалгана гээд ирсэн. Зориулалтын багажаар нь шалгуулахад 3,07% гэх заалтыг зааж байсан. Би 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр """"""" сумын 2 дугаар багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явж байгаад цагдаад баригдан 1 жилээр эрхээ хасуулаад, 400.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 94 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Ж.Ж нь 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр """"""" сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Субару имприза”маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч Ж.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Ж хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч Ж.Жг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М овогт Ж-н Жг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 06 (зургаа) сарын хугацаагаар тэнсэх шийтгэх оногдуулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Жгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА