Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/32

 

 

 

      

 

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагчаар Л.С,

шүүгдэгч Э.Б,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бхолбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... төрсөн, ... настай ... мэргэжилтэй, .... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх ..Э.Б... Регистрийн дугаар ....

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшиж байсан I phone 13 mini маркийн гар утсыг ашиглан “А” нэртэй цахим хаяг ашиглан үр дүнг нь урьдчилж төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 46.880.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Э.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн .... дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшиж байсан I phone 13 mini маркийн гар утсыг ашиглан “А” нэртэй цахим хаяг ашиглан үр дүнг нь урьдчилж төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 46.880.000 төгрөгийн ашиг олсон үйл баримт нь дараах:

 

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай /хх-ийн 01 дүгээр тал/,

-Шүүгдэгч Э.Бгийн гэрчээр өгсөн: “Хаан банкны ..., .... тоот дансуудыг 2022 оны намар хэрэглээний харирлцах дансаар нээж байсан. Одоо ашиглаж байгаа. Хаан банкны ... тоот дансуудыг хэрэглээний зорилгоо 2023 оны 03 дугаар сард интернэт банкаар нээж байсан. Одоо ашиглаж байгаа. ... тоот дансыг оюутан болоод Улаанбаатар хотод Драгон худалдааны төвийн хаан банк дээр нээлгэж байсан. Одоо ашиглаж байгаа. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр данс барилт хийлгэсэн байснаас хойш ашиглаагүй. Би өөр хэн нэгэн хүнд ашиглуулж байсан удаа байхгүй. Миний амьдардаг Төв аймгийн Заамар суманд ирэн очин байдаг М гэх ах надруу 2023 оны сар шинийн баярын шинийн 3-4-ний өдрийн үед миний ... дугаар руу өөрийн дугаараас залгаад /өөрийнх нь дугаарыг мартсан байна, 2023 оны улсын баяр наадмаас хойш холбоо бариагүй/ “надад А гэх нэртэй цахим мөрийтэй тоглоомын klub байна, энэ маань хүн тоглохоо больчихсон юм байгаа юмаа, чи цааш нь хөгжүүлээд тоглуулаад ашгаа хувааж авах уу” гэж хэлхээр нь би тухтай ярилцая гээд утсаа салгасан. Тэрнээс хойш 2-3 хоногийн дараа би Заамар суманд манай гэрийн гадаа ирж уулзаад А нэртэй цахим мөрийтэй тоглоомын ширээг ажиллуулах эрхийг шилжүүлэн авсан. Тэр өдрөөс хойш анхандаа хүн орж ирдэггүй ашиг муутай байдаг байсан. Тэр үеэс хойш буюу 2023 оны 6 дугаар сараас хойш манай миний ажиллуулдаг ширээнд хүмүүс сууж нэлээд идэвхтэй болсон. Тэгээд тэр үеэс хойш өдөрт дунджаар 10 орчим хүн тоглодог болсон ба улсын баяр наадмын өмнө 20-30 хүн тоглодог байсан. Тэгээд наадмын үеэр би ажиллуулахгүй амралт зугаалга гэж яваад ирээд ажиллуулах үед мөн хүмүүс орж ирэхээ больсон байсан. Тэгээд би бусад тоглоомын клубуудад өөрийн ширээнд тоглох талаар зар байрлуулж байгаад хүмүүс орж ирэх болсон. Тэгээд 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 40-50 хүн тоглодог болсон. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр миний ... тоот дансыг хаан банкнаас барилт буюу царцалт хийсэн байсан. Тэгээд би тэр өдрөөс хойш тоглуулаагүй. Манай гэр бүлийн хүн М болон манай төрсөн эгч Ц нар л мэднэ. Би М гэх ахаас анх авах үедээ ямар нэгэн мөнгө төлөөгүй бөгөөд 2023 оны улсын баяр наадмыг үеэр тоглоомын сайт маань нэлээд хөгжсөн байсан ба надруу М ах утсаар холбогдоод цааш ажиллуулах уу? хэрэв үгүй  гэвэл ах нь цааш нь зарлаа гэхээр нь би цааш ажиллуулахаар шийдээд 10,000, 000 төгрөгөөр худалдан авсан. Би ээж Дуламдаа яг мөрийтэй тоглоомын сайт гэж хэлэхгүйгээр зүгээр нэг тоглоом худалдаж авах гэж байгаа юмаа гэж хэлээд 8,000,000 төгрөг ээж Солонгос улсаас хүнээр шилжүүлүүлсэн байсан. Харин 2,000,000 төгрөгийг өөрөөсөө ... тоот данснаас шилжүүлсэн санаж байна. Харин хэдэн тоот данс руу шилжүүлсэн талаараа санахгүй байна. харин шилжүүлэх үедээ өөрийнх нь данс биш харин Болортой нэртэй хүний данс байсан. Би тоглуулах үедээ ... тоот данс ашигладаг байсан. Харин энэхүү данс маань барилт хийгдсэн. Намайг 11-12 дугаар ангид сурч байхүед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт очиж үед заримдаа таардаг байсан зүс таних ах байдаг байсан. Таарах үедээ мэнд мэдээд өнгөрдөг ах байдаг байсан. Өөрийн Iphone 13 маркийн гар утас ашиглаж ажиллуулдаг байсан. Өөрийн гар утасны датагаар интернэтээр ажиллуулдаг байсан. Анх тоглуулж эхлэхдээ мэдээгүй байсан. Харин ажиллуулж байх явцдаа мэддэг болсон. Одоогоос 7 орчим хоногийн өмнө устгачихсан. Би л тоглуулдаг. Би одоо гар утас болон фэйсбүүк хаягыг нь мэдэхгүй байна. Хүнээс асуувал олж чадна. Би олж олчихоод эргээд мэдэгдэнэ. Би өөрийн гэртээ байх үедээ өөрийн гар утасаараа тоглуулдаг байсан.  Дансанд барилт хийх үед 100,000 орчим төгрөг байсан. Би ... тоот дансны барилт тавигдсанаас хойш өөрийн хэрэгцээндээ зарцуулчихсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 35-38 дугаар тал/,

Шүүгдэгч Э.Бгийн гэрчээр дахин өгсөн: “М гэх хүний талаар би сайн мэдэхгүй байна. Би М гэх хүнд өгөх ёстой мөнгөнийхөө оронд би түүний эхнэрийн дансруу мөнгө шилжүүлдэг байсан. Тухайн покер тоглуулж олсон ашгаасаа мөнгө шилжүүлдэг байсан. Би 4 хувийн ашиг авдаг байсан. Би өөрийн төрийн банкны .... тоот дансруу шилжүүлж авдаг байсан. Өөрийн өр авлагаа дарахад зарцуулсан. Би өөрийн ээж Дуламд 10,000,000 төгрөгийн өртэй байсан. Тэгээд тухайн өрөө барагдуулж дууссан. Манай эгч өөрийн хэрэгцээнд ашигладаг байсан ба би мөн ашгаа шилжүүлэх зорилгоор ашигладаг байсан. Манай эгч Цэрэндулам энэ талаар мэддэг байсан. ... дугаараар холбогддог байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 40-41 дүгээр тал/,

Шүүгдэгч Э.Бгийн гэрчээр дахин өгсөн: “Би өөрийн эзэмшлийн IPhone 13 маркийн гар утсаар тоглуулдаг байсан. Би 2024 оны 6 дугаар сард Төв аймгийн Жаргалант суманд ногоон тэжээл тарьж байгаад өөрийн эзэмшлийн IPhone 13 маркийн гар утсаа гээсэн. Би цагдаагийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Би одоогоос 3 жилийн өмнө би IPhone 13 pro max маркийн гар утастай байсан бөгөөд тухайн гар утсаа хүнд өгч зөрүү аваад IPhone 13 маркийн утсаа авч байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 43 дугаар тал/,

Гэрч Э.Ц өгсөн: “Б гэх хүнийг би танина миний төрсөн дүү. Би тийм юм мэдэхгүй. Би мэдэхгүй, мөн Э.Б нь миний төрсөн дүү учраас би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 45 дугаар хуудас/,

Гэрч Д.М өгсөн: “Би 2023 оны эхээр буюу 03-04 дүгээр сард Улаанбаатар хотод гэртээ байх үед манай нутгийн танил дүү болох Б надад хэлэхдээ покерын клуб худалдаж авах хэрэгтэй байна мөнгө зээлэх хэрэгтэй байна гэхээр нь би 10,000,000 төгрөг зээлсэн. Тэгээд 2-3 хоногийн дараа Б буюу Б над руу ярихдаа Улаанбаатар хотын 5 шарын BSB-ийн тэр хавиас очоод покерын клуб худалдаж аваад ирий гэхээр нь би хамт явсан. Тухайн үед очиход 22-23 орчим насны 2 залуу байсан. Тухайн үедээ тэр хоёр залуу мөнгөө бэлнээр авна гээд байсан учир биеэр очиж уулзсан. Б ч мөн надаас бэлнээр 10,000,000 төгрөг авсан. Тэгээд надаас авсан мөнгөө өдөр өдөрт 100,000-300,000 төгрөгөөр манай эхнэр Болортуяагийн Хаан банкны ....тоот данс руу шилжүүлдэг байсан. Тэгээд тухайн зээлсэн мөнгөнөөс бүрэн төлж надад ямар нэгэн өр авлагын юм байхгүй болсон. Би Бг цахимаар покер тоглуулалдаг байсан талаар мэднэ. Би тоглуулж байсан удаа байхгүй. Харин заримдаа тоглож үздэг байсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 54-55 дугаар тал/,

Гэрч Б.М өгсөн: “Би Э.Бгийн эхнэр учраас мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 60 дугаар тал/,

.... дугаартай дансны эзэмшигч Э.Ц, Э.Б нарын дансны мэдээлэл /1 хх-ийн 71-250 дугаар тал/, /2хх-ийн 01-250 дугаар тал/, /3 хх-ийн 01-250 дугаар тал/, /4 хх-ийн 01-250 дугаар тал/, /5хх-ийн 01-219 дүгээр тал/,

2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 хх-ийн 234-243 дугаар тал/,

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дансны лавлагаанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5 хх-ийн 246-250 дугаар тал/, /6хх-ийн 01-9 дүгээр тал/,

2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр дансны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 12-19 дүгээр тал/,

2024 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дансны лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /6 хх-ийн 20-29 дүгээр тал/,

 “Гарьд гүрү үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 07/142 дугаартай шинжээчийн дүгнэлт /6 хх-ийн 35-46 дугаар хуудас/,

Шүүгдэгч Э.Бгийн яллагдагчаар өгсөн: “Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хуучин ашиглаж байсан гар утсаар “А” нэртэй мөрийтэй тоглоомыг өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар зохион байгуулж нийт 50.130.000 төгрөгийн ашгийг олсон нь үнэн болно. Би 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 8-ны өдрийг хүртэлх хугацаанд өөрийн хуучин ашиглаж байсан гар утсаар “А” нэртэй мөрийтэй тоглоомыг өөрийн эзэмшлийн ... дугаарын дансаар зохион байгуулж нийт 50.130.000 төгрөгийн ашгийг олсон нь үнэн болно. Би IPhone 13 mini маркийн гар утсаар цахим тоглоом ажиллуулж байсан бөгөөд уг утсыг ногоо хурааж байгаад талбайд 2024 оны 8 дугаар сард алга болгочихсон. Миний ойр дотны хүмүүс бүгд хөдөө байгаа учраас ирж мэдүүлэг өгөх боломжгүй. Тиймээс би өөрийн хувийн байдлын талаар өөрөө мэдүүлэг өгөх болно. ..... Би урд өмнө нь ял шийтгэл эдлэж байгаагүй.” гэх мэдүүлэг /6 хх-ийн 55-56 дугаар тал/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 8-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшиж байсан Iphone маркийн гар утсыг ашиглан цахим мөрийтэй тоглоом буюу үр дүнг нь урьдчилсан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж  46 880 000 төгрөгийг ашиг олсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч энэ гэмт хэргийн улмаас 46 880 000 төгрөгийг ашиг олсон дээрх мөнгөн дүн болох мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа ашиглаж байсан Iphone-13 mini маркийн гар утасны үнэлгээгээр гаргасан мөнгөн дүнг төрийн санд төвлөрүүлсэн тул бусдад төлөх төлбөргүй байна....” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Э.Бгийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу болон хэргийг зүйлчлэл дээрээ маргахгүй байгаа. Хохирол нөхөн төлбөрийн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүх шүүгдэгч Бхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

 

Мөн шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 01-нээс 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл үргэлжилсэн үйлдлээр өөрийн эзэмшиж байсан I phone 13 mini маркийн гар утсыг ашиглан “А” нэртэй цахим хаяг ашиглан үр дүнг нь урьдчилж төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулж, 46.880.000 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай, мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  нь эргэлзээгүй тогтоогдсон гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн  гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Б нь мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй” гэсэн заасантай нийцэж байх тул түүнийг гэмт хэрэг санаатай үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд шүүхээс шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.Бд холбогдох гэмт хэрэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирол нөхөн төлбөрөө төлж барагдуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн улсын яллагчийн ялын саналыг дэмжиж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрхи нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу Э.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, 

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүх шүүгдэгч Э.Бд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан тухайн зүйл ангид заасан ялуудаас торгох ялыг сонгон оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 46.880.000 төгрөг,  Iphone 13 mini маркийн гар утасны үнэ 692.800 төгрөг нийт 47.572.800 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд оруулсан тул түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, бусдад төлөх төлбөргүй,

Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Э.Бг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор шоо, хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э. Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Э. Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

  1.  Шүүгдэгч Э.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

  1. Шүүгдэгч Э.Б нь гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 47.572.800 төгрөгийг Төрийн сангийн ... тоот дансанд оруулсан болохыг дурдаж, Эрүүгийн .... дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Э.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

  1. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

  1. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  1. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН