Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 213

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн,

улсын яллагч М.Гансувд,

шүүгдэгч М.Мөнхбатын өмгөөлөгч Б.Эрдэнэболор /№ 0248/

шүүгдэгч Д.Ганхуягийн өмгөөлөгч Б.Энхтүвшин /№0938/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Сартуул овогт Мягмармөнхийн Мөнхбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт , Их тугчин овогт Дашиймаагийн Ганхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3, 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201601000195 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, зураглаач мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5-87 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2005 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 105 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлснийг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, 2007 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн шүүхийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар 1 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2007 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, ухаан мэдрэл бүрэн хэрэг хариуцах чадвартай, Сартуул овогт Мягмармөнхийн Мөнхбат /РД: ЦЗ86102571/

 

                 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1990 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо, Өнөр хорооллын 8-187 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Бүк 53-06 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2012 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 348 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 1 cap хорих ял шийтгүүлэн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Их тугчин овогт Дашиймаагийн Ганхуяг /РД: УМ90091536/

 

                 Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Яллагдагч М.Мөнхбат нь борлуулах зорилгогүйгээр 2016 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 94.9 грамм жинтэй "Каннабис" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжны 87 тоот гэртээ хадгалсан,

                 Яллагдагч Д.Ганхуяг нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа, согтуугаар 2016 оны 06 дугаар сарын 19-ний 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 1 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхтүвшинг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

                 Мөн борлуулах зорилгогүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 5 дугаар гудамжны 87 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 94.9 грамм "Каннабис" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мөнхбат мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Ганхуяг мэдүүлэхдээ: 2016 оны 10 дугаар сарын 19-ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэхээр хохирогч М.Энхтүвшин анхнаасаа худал мэдүүлэг өгөөд байдаг. Эхлээд 3 удаа мэсээр миний нүүрэн тус газар хатгасан гэж ярьж байсан мөртлөө дараагийн мэдүүлгээс эхлээд мэдүүлгүүд нь зөрөөд байгаа. Сүүлд хэрэг мөрдөн байцаалтанд буцахад Батзориг байцаагчид хохирогч мэдүүлэг бичиж өгсөн. Анх хохирогч мэдүүлэхдээ намайг цохиогүй гэж мэдүүлж байснаа, дараа нь мэдүүлэхдээ би босч түлхсэн чинь намайг цохисон гэж мэдүүлсэн байна. Мөн гэрчийн мэдүүлгээр уруулнаас нь цус гарч байсан гэж мэдүүлсэн байдаг. Тэгсэн хохирогч өөрөө урууландаа 27 оёдол тавиулсан гэж хэлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр болохоор эрүүний доод талд 1,5 см, уруулны доод талд 3 см, дээд талд 0.5 см, чихний ард зулгаралттай, тав тогтсон байсан гэсэн эдгээр гэмтлийг харахад би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хохирогч М.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 19-ний 02 цагийн орчим Цамбагаравын Золхайрхан нэртэй баарнаас найз Балжиннямын хамт гараад Саппорогийн буудлын зүг алхаж явж байгаад миний нуруу өвдөөд байхаар нь Балжиннямыг түрүүлээд явж бай би жаахан амарч байгаад араас чинь очьё гээд би Хонконг буудлын харалдаа явган хүний зам дээр байх сандал дээр суугаад түр амарч байх үед 170 гаран см өндөртэй, туранхай халзан, энгэртээ хар Найк эмблемтэй цагаан өнгийн футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, цагаан цайвар өнгийн пүүз өмссөн 30 орчим насны залуу ирээд "Бос яв миний эзэмшлийн газар" гэхээр нь би чиний эзэмшлийн газар гэж юу байдаг юм бэ, наадах чинь нийтийн эзэмшлийн талбай гэж хэлэхэд "хуц алъя шүү" гэхээр нь би "чиний хүн алдаг гэж юу байдаг юм бэ" гэж маргалдсан. Ингээд би сандал дээрээс босоод "чи зүгээр яв" гэхэд шууд миний нүүрэн тус газар цохиход би газар унасан. Ингээд Балжинням гүйж ирээд би босоод харахад нөгөө залуу Цамбагаравын автобусны буудлын зүг зугтаасан. Балжинням гар утсаараа цагдаад дуудлага өгсөн ба 2-3 минутын дараа цагдаа ирээд Гэмтэл дээр очиж биеэ үзүүлчихээд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр ирж өргөдлөө өгөөрэй гэж хэлсэн. Би тэндээс Гэмтлийн эмнэлэг орж зүүн урууландаа 27 оёо тавиулаад цагдаа дээр ирэхэд намайг цохисон залуу баригдчихсан байсан. Би тэр залууг шууд таньсан, тэр залуу намайг хараад би чамайг цохисон юм уу, чамайг танихгүй юм байна гээд байсан. Дүгнэлтэнд тусгагдсан гэмтлүүдийг намайг зүгээр сууж байхад хүрч ирээд хэрүүл өдөөд байсан, цагдаад баригдсан залуу цохиж учруулсан. Би тэр залууг ерөөсөө цохиогүй. Би эмчилгээний зардал болон өвчтэй байсан хоногийн мөнгөө гаргуулж авмаар байна, хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү.... Би анх Цагдаагийн байгууллагад дуудлага өгөхдөө 2016 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэж бодож байгаад 00 цаг өнгөрснийг санаад 19-ний өдөр болгон өөрчилсөн юм. Уг асуудал 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонг Конг зочид буудлын урд талын явган зам дээр болсон юм. Надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй гэх мэдүүлэг /2хх-ийн 19-20х, 97-98х/

Гэрч Д.Балжиннямын мөрдөн байцаалтад өгсөн: ... Энхтүвшин ах явган хүний замын хажуу дахь сандал дээр сууж үлдсэн. Би Саппорагийн буудал руу алхаж байгаад буцаад Энхтүвшин ахын сууж байсан сандал руу харахад Энхтүвшин ах нэг халзан залуутай маргалдсан байдалтай зогсож байхаар нь гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Ингээд би дөхөөд алхаж очиход тэр залуу Энхтүвшин ахын нүүрэн тус газар нэг удаа гараараа цохиход Энхтүвшин ах газар унасан. Ингээд тэр залуу Цамбагаравын автобусны буудлын зүг яваад өгсөн. Би Энхтүвшин ах дээр очиход завьжнаас нь цус гарч байсан. Төд удалгүй цагдаа нар ирсэн... буцаад цагдаагийн хэлтэс дээр очиход Энхтүвшин ахыг цохисон залуу цагдаад баригдсан коридорт нь зогсож байсан. Би хараад шууд таньсан. Энхтүвшин ах тэр залууг цохиогүй, гар хүрээгүй, зууралдаагүй гэх мэдүүлэг /2хх-ийн 21-22х, 99х/

 

Гэрч Л.Бүдсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: ... 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ахлах ахлагч Мөнхийн хамтаар үүрэг гүйцэтгэж байх хугацаанд Бүргэд 10-аас Хонконг зочид буудлын урд зодоон болоод байна гэсэн дуудлагын дагуу очиж шалгахад Энхтүвшин гэх залуу хамт явж байсан залуугийн хамт зогсож байсан. Тухайн үед Энхтүвшингийн доод уруулын баруун талд язарсан шархтай байхаар нь юу болсон талаар асуухад "чи 1 дүгээр хороололд намайг барж идэхгүй шүү, би 1 дүгээр хорооллын атаман байна" гээд халзан толгойтой, цагаан футболктой, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу цохичихоод Цамбагаравын автобусны буудлын зүг явчихлаа гэж хэлсэн. ...Хэлтэс орчихоод 30 минутын дараа эргээд чиглэл дээрээ очиж Хонконг зочид буудлын урд талыг шалгахад Энхтүвшингийн хэлж өгсөн содон шинж тэмдгээрээ таарч байсан нэг залуу найзын хамт явж байхаар нь шалгахад өөрт нь бичиг баримт байхгүй "Цагдаагийн хэлтэс дээр очиж таныг шалгах шаардлагатай байна гэхэд урдаас шаардлага эсэргүүцэж "та нар намайг яахаараа намайг авч явдаг юм бэ" гэхээр нь "хүн зодсон хэрэгт сэжиглэж байна, таныг цагдаагийн хэлтэст аваачиж шалгах шаардлагатай байна" гээд хэлтэс дээр авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. Уг залууг Даш овогтой Ганхуяг гэж байсан, үнэн хэлсэн эсэхийг мэдэхгүй байна, биед нь тулгах бичиг баримт байгаагүй. Ганхуягаас согтууруулах ундаа үнэртэж байсан, Ганхуягийн биед гарынх нь зүүн билүү баруун гарынх нь чигчий хурууны үе нь шалбарчихсан байсан гэх мэдүүлэг. /2хх-ийн 23-24х, 101х/

 

Гэрч П.Мөнхийн мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 6 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө ахлах дэслэгч Бүдсүрэнгийн хамтаар Бүргэд 81 постон дээр үүрэг гүйцэтгэсэн. ... дуудлагын дагуу очиход өөрийгөө Энхтүвшин гэх залуу найзынхаа хамт зогсож байсан. Энхтүвшин хэлэхдээ "хүнд зодуулчихлаа цагаан цамцтай халзан толгойтой залуу зодчихоод явчихлаа, өөрийгөө 1 дүгээр хорооллын атаман гэж байсан" гэж хэлэхээр нь Энхтүвшинг харахад доод уруулын баруун талд язарсан шархтай байсан. Ингээд тэр залууг Гэмтлийн эмнэлэгт үзүүлчихээд Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хэлтэст ирж өргөдлөө өгөөрэй гэж хэлэхэд таксинд суугаад явсан. Ингээд тэр хавиар уг гэмт хэргийг үйлдэж болзошгүй этгээдийг эрэн сурвалжлахад 30 орчим минутын дараа Хонг Конг зочид буудлын урд хохирогчйн хэлж байсан содон шинж тэмдгээрээ таарч байсан нэг залуу найзын хамт явж байхаар нь шалгахад өөрт нь бичиг баримт байхгүй урдаас эсэргүүцэж маргалдах авир гаргаад байсан. Уг залууг Даш овогтой Ганхуяг гэж байсан. Д.Ганхуяг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Биед нь ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Хохирогч Энхтүвшин зүгээр явж байхад халзан толгойтой цагаан өнгийн цамц өмссөн залуу ирээд ямар нэгэн шалтгаангүй цохиж зодсон гэж хэлсэн. Ганхуяг цагаан өнгийн футболк цэнхэр өнгийн өмд өмссөн халзан залуу байсан гэх мэдүүлэг./2хх-ийн 25х, 100х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн № 8597 шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 30/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдррийн №8597 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд: 1.2 М.Энхтүвшингийн биед тархи доргилт, баруун шанаа, эрүү, доод уруулын язарсан шархууд /4ш/, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн ба түүний ар хэсгийн зулгаралт бүхий гэмтүүд учирчээ.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-4 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, 1 удаагийн үйлчлэлээр  үүсгэгдэх боломжгүй. 4. Дээрх баруун чихний дэлбэн ба түүний ар хэсгийн зулгаралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй, бусад гэмтлүүд нь тус тусдаа дээрх журмын 2.4.1-д эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.5.7 Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 6. Шүүх эмнэлгийн үзлэгийн 8597 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 8.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...  /3хх-ийн 32-33х/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /2хх-ийн 70х/

Хохирогч М.Энхтүвшингийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн тухай бүртгэх хуудас. /3хх-ийн 58х/

 

2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-17х/

М.Мөнхбат, Д.Ганхуяг нарыг Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-23х/,

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 24х/

Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хуулбар /1хх-ийн 39-41х/,

Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 56х/

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-59х/

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 60-61х/

Шүүх сэтгэц эмгэг судлалын 1085, 1076 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн 68-69х, 74-75х/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8046 дугаартай дүгнэлтэд:  ...Шинжилгээнд ирүүлсэн "М.Мөнхбат, Д.Ганхуяг, Х.Цогтбилэг нар нь ЧД-н 19-р хороо Салхитын 5-587 тоотод мансууруулах бодис хадгалсан хэргийн эд 1ш баримт /22,6 грамм бохир жинтэй/ өвс мэт зүйл х/ч М.Отгонбаатар 2016.09.15-нд" гэсэн хаягтай цаасан ууттай ургамал мэт зүйл,"Ьоп aqua 500 мл" гэсэн шошготой хуванцар сав, савны дотор талд байсан мөнгөлөг цаас, AD7129101 гэсэн сери дугаартай 5-тын мөнгөн дэвсгэрт, 10 см урттай шаргал өнгийн төмөр гаанс мэт зүйл, 5,5 см урттай шаргал өнгийн төмөр гаансны хошуу мэт зүйл, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар зүйл, мөнгөлөг тугалган цаас, ёроол хэсэгтээ ногоон өнгийн зүйлээр бохирлогдсон "Butter Toffees" гэсэн төмөр сав зэргээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. "Мягмармөнхийн Мөнхбат" гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-biH агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтдаг болно.

"Хөмүүл" гэсэн шошготой шилэн савтай зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агуулга илрээгүй. "Б.Жавзанпагма", "Х.Цогтбилэг" гэсэн хаягтай шээснээс мансууруулах болон сэтгэцэд нелөөлөх бодис илрээгүй.

"Дашиймаагийн Ганхуяг" гэсэн хаягтай шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байгаа тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна./1хх-ийн 76-82х/

 

Сэжигтэн Х.Цогтбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр би өөрийнхөө facebook хаягаар орчихсон байж байтал Мөнхбат facebook мессенжэрээр манай гэрт хүрээд ирээч ганц юм уух уу гэсэн. Тухайн үед би өөрөө Шаргаморьт лагерлуугаа явах гэж байсан учир энэ тухайгаа хэлэхэд манайх танай замд ш дээ гэж хэлээд намайг тос авахаар болсон. Тэгээд өдөр 14 цагийн үед би автобусанд суугаад Мөнхбатын заасан газар автобуснаас буухад Мөнхбат ганцаараа хүлээгээд зогсож байсан. Би дэлгүүр ороод 1 шил архи аваад Мөнхбатын гэрт ороход Мөнхбат гэртээ ганцаараа байсан. Архиа уугаад дуусахад буюу ойролцоогоор 2-3 цагийн дараа Ганхуяг гэх залуу гаднаас Мөнхбатын гэрт орж ирсэн. Тэгэхдээ бас нэг шил архи авчихсан орж ирсэн. Тэгээд бас 3-уулаа тэр архиа хувааж уусан. Би ч нилээн согтоод жижиг өрөөнд нь ороод унтаад өгсөн. Нэг сэртэл нэг эмэгтэй бас Мөнхбатын гэрт ирчихсэн байсан. Би 00 орчихоод тэд нартай үг солилгүй буцаад унтаж байтал цагдаа нар ороод ирчихсэн бид нарыг саатуулсан. Намайг цагдаа нар барихад Ганхуяг, Мөнхбат 2 байгаагүй, нөгөө сүүлд орж ирсэн эмэгтэй том өрөөнд нь би жижиг өрөөнд нь унтаж байсан. Цагдаагийн хэлтэс дээр очиход Мөнхбат, Ганхуяг нарыг нэг өрөө рүү аваад орсон, би үүдний жижүүр дээр нь хүлээсэн. Маргааш өдөр нь Мөрдөн байцаах газар хүргэгдэж ирсэн. Би гэхдээ яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг сайн санахгүй байна, Мөнхбатынд нэг хоног лав архи уусан...

...Би бусадтай адил зурагт, интернетээс л сонсож байсан болохоос биш харж барьж хэрэглэж үзээгүй. Өвс гэж ургамал байдгийг мэднэ, мөн кинон дээрээс нунтаг цагаан зүйл харж байсан. Тэрнээс биш би уг бодисыг хэрэглэж үзээгүй. Каннабис гэж сонсож байснаас биш харж, барьж, хэрэглэж үзээгүй...

...Мөнхбатын гэрт байхад Мөнхбат шилэн савтай юм гаргаж ирээд энэ нөгөө мансуурдаг өвс шдээ гэхээр нь тоохгүй аан гээд л өнгөрөөсөн. Мөнхбатын миний хажууд тэр өвснөөсөө хэрэглээгүй. Өөр ямар нэгэн зүйл надад Мөнхбат яриагүй, харуулаагүй. Тэр өвсийг надад харуулахад Ганхуяг Жавзанпагма нар хажууд байсан эсэхийг санахгүй байна. Бид нарын тойроод сууж байсан ширээний доор тэр шилтэй өвс нь байсан...” гэх мэдүүлэг /xx-ийн 112-113х/

 

Яллагдагч М.Мөнхбатын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би энэхүү каннабис ургамлын талаарх мэдээлэлийг зурагт болон Америкийн дуучин "Бижи бон" "Снүүп дог" зэрэг дуучдын дууны клип зэргээс мэддэг болсон. Энэ үед энэхүү ургамлыг олдвол татаад үзэх юмсан гэсэн адгийн бодол төрсөн. Мөн энэхүү ургамал нь Дархан, Сэлэнгийн замд ургадаг талаар телевизийн нэвтрүүлгээр ярьж зураг хөргийг нь үзүүлж байсан. Яг ямар нэвтрүүлгээр хэзээ гарсныг санахгүй байна. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 11-ний өдөр би өөрийн хүүхдүүдийг аваад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд байх хадам эмээ Сэр-Одынд очиж 1 хоноод хүүхдүүдээ үлдээгээд ирсэн. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд Улаанбаатар явах автобус, такси олдохгүй байсан учир Улаанбаатар явна гэсэн замын машинд дайгдаж хотруу ирсэн. Ирж явах замдаа Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу олны хэлдгээр Баруунхараа өнгөрч яваад бууж бие засах үедээ замын хажуу талд байхаар нь 100 төгрөгний үнэтэй цэнхэр торны талаар каннабисын навч түүсэн ингэхдээ шувтарч түүсэн. Машин маань хотод орж ирээд намайг Драгон төв дээр буулгасан. Ингээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо доод салхитын 5-87 тоот буюу өөрийн гэртээ авчираад үүдний тамбар буюу жижиг байшинд сонин дээр тавьж хатаасан. Ингээд үүнээсээ хааяа, хааяа архи дарс олдохгүй бол сордог байсан. Баригдах хүртлээ 4-5 удаа хэрэглэж үзсэн. Хэрэглэх үед тайвшрах, нойр хүрэх зэрэг мэдрэмж төрдөг байсан. Ингээд 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр манай гэрз" Цогтбилэг, Ганхуяг, Жавзанпагма бид 4 архи ууж байсан. Оройны 19 цагийн орчимд хашааны гадна талд явж байсан хүнтэй би нохойноос болж муудалцсан чинь нөгөө хүн цагдаа дуудаад цагдаа нар манай гэрт орж ирж нөхцөл байдалтай танилцах үед манай гэрийн зочны өрөөний ширээний шургуулганд варены шилэнд хадгалан тавьсан байсан каннабисыг хараад бидний баривчилж гэрт үзлэг хийсэн...

Гэрт байсан гаанс нь би тамхигүй болсон үедээ татаад үлдсэн тамхины үлдэгдэл акуркийг хийж татдаг юм. Хуучин ашигладаг байсан гаанс гэсэн үг, бонго хийх аргыг би юутүб /уоutube/-ээс харж сурсан. Яг хэдний өдөр варены шилэнд савласан өдрөө санахгүй байна хатхаар нь үйрүүлээд хийчихсэн...

Цогтбилэг, Ганхуяг, Жавзанпагма нар манайд ирж хар тамхи хэрэглэж байгаагүй. 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Цогтбилэг манайд 13 цагийн орчим шартаад үхлаэ гээд шараа тайлж архи уухаар ирээд бид хоёр нэг хоног архидаад маргааш өглөө нь буюу 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өглөө би Ганхуяг руу залгаад би нэг найзтайгаа гэртээ байна шартаад үхлээ амь авраач гэж залгасан. Ингээд Ганхуяг манайд 11 цаг өнгөрөөгөөд Жавзанпагмыг дагуулаад ирсэн. Ингээд дөрвүүлээ болж аваад манай гэрт архидсан. Нийт 12 шил архи уусан. Маргааш орой нь цагдаад баригдсан. Цогтбилэг, Ганхуяг, Жавзанпагма нарыг хар тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Би энэхүү ургамалыг хүнд өгөөгүй, зараагүй намайг ийм өвс түүгээд хэрэглэж байсан гэдгийг мэдэх хүн байхгүй. Би хэнд ч хэлээгүй. Би өөрийн энэ үйлдлийг хүнээс нуудаг байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 101-103х/

 

Яллагдагч Д.Ганхуягийн мөрдөн байцаалтад өгсөн: “…бид хоёрын дунд ямар нэгэн маргаан гараагүй. Намайг зүгээр явж байхад Энхтүвшин хүрч ирээд миний зүүн талын хацар нүдэн тус газарт нэг удаа гараараа алагдаж баруун талын хавирган тус газарт цохихоор нь би зөрүүлээд Энхтүвшингийн нүүрэн тус газарт нэг удаа цохисон... Намайг цагдаа нар Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэс дээр авчирахад М.Энхтүвшингийн "ypyyл нь сэтэрсэн байдалтай мөрдөн байцаагч нарын суудат өрөөнд сууж байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байгаагүй. Уг гэмтлийг би цохиж учруулсан...

2016 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө Мөнхбат миний утас руу залгаад чиний төрсөн өдөр чинь болох гэж байгаа биздээ хүрээд ир гэхээр нь би Мөнхбатын гэр лүү явсан. Би өмнө нь уг гэрт нь нэг удаа очиж байсан юм. Би Мөнхбатын гэрт 12 цагийн үед очсон ба гэрт нь Цогтбилэг, Мөнхбат 2 архи уугаад сууж байсан ба тэр 2 нилээн согтсон байсан. Би бас нэг шил архи авч очсон. Мөн уг архийг 3-уулаа хувааж уугаад сууж байтал Цогтбилэг унтаад өгсөн. Тэгээд архиныхаа халуунд Мөнхбат бид 2 яагаад ч юм Жавзанпагматай утсаар холбогдчихсон 6 буудал гэж газраас очиж авахаар гарсан. Жавзанпагмыг очиж аваад буцаад Мөнхбатын гэр лүү явсан ба замаараа архи аваад гэрт нь очиход Цопгбилэг унтаж байсан. Цогтбилэгийг сэрээгээд дахин архи уусан. Тэр үед Мөнхбат нэг удааны савыг хажууд нь цоолчихсон гуурс гаргачихсан сав гаргаж ирээд энийг сорж үзэх үү гэхээр нь би үгүй ээ гэж хэлсэн. Мөнхбат өөрөө урьд нь надад өвс байгаа сорох уу гэж яриад байхаар нь үгүй ээ наадхаар чинь яадаг юм гэж ярьж байсан. Тэгээд үргэлжүүлээд архи уугаад байж байхад Мөнхбат тамхи татаж байгаад надад өгөөд сороод үз гэхээр нь би зүгээр янжуур тамхи гэж бодоод 2-3 удаа сорсон чинь өөр болохоор нь энэ юу юм бэ гэж асуутал түрүүний өвс гэсэн. Тэгээд би өвс соруулсныг мэдээд Мөнхбатад уурласан. Тэр үед гадаа Мөнхбатын 2 нохой нь хоорондоо зодолдоод байхаар нь Мөнхбат бид 2 гараад салгачихаад байж байтал хашааны хаалга нүдсэн. Мөнхбат хаалгаа онгойлгож өгөхөөр яваад алга болчихоор нь би араас нь гартал цагдаагийн эргүүлийн машин ирчихсэн байсан. Тэгээд Мөнхбат бид 2-ыг суулгаад Чингэлтэй дүүргийн цагдаа хэлтэс pvv авч явсан. Тэнд очоод Мөнхбат бид 2-ыг шалгаад Мөнхбатын гэрт очиж үзлэг хийхээр болоод явсан. Цагдаа нар буцаж ирэхдээ Цогтбилэг Жавзанпагма 2-ыг барьчихсан бас Мөнхбатын тамхи татаж байсан хуванцар сав зэргийг хурааж авсан байсан...

би хар тамхи, мансууруулах бодисыч талаар сайн мэдэхгүй. Би оөрөө тамхи ч татдаггүй болохоор сонирходоггүй. Надад Каннабис гэх ургамлын талаар ямар нэгэн ойлголт байхгүй...

...Мөнхбат өөрөө татаж хэрэглэсэн. Мөн Мөнхбат өөрөө надад хэлэлгүйгээр тамхи гэж өгөөл өвснөөсөө 2-3 соруулчихсан. Би бол өвс сорж байна гэдэгээ мэдээгүй, согтуудаа янжуур тамхи байна гэж бодоод сорчихсон. Өөр хэн нэгэн өвс татаагүй, тэр үед Жавзанпагма, Цогтбилэг нар унтаж байсан... гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108х, 2хх-ийн 42х/

Урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 132х, 140х/

 

Шүүхийн дүгнэлт

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ганхуягийг борлуулах зорилгогүйгээр 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Доод салхитын 5 дугаар гудамжны 87 тоотод Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 94.9 грамм "Каннабис" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар олж авсан гэмт хэрэгт холбогдон яллах дүгнэлт үйлдэн ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаас үзэхэд:

Яллагдагч Д.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “...  би хар тамхи, мансууруулах бодисын талаар сайн мэдэхгүй. Би өөрөө тамхи ч татдаггүй болохоор сонирходоггүй. Надад Каннабис гэх ургамлын талаар ямар нэгэн ойлголт байхгүй..., ...Мөнхбат өөрөө татаж хэрэглэсэн. Мөн Мөнхбат өөрөө надад хэлэлгүйгээр тамхи гэж өгөөд өвснөөсөө 2-3 соруулчихсан. Би бол өвс сорж байна гэдгээ мэдээгүй, согтуудаа янжуур тамхи байна гэж бодоод сорчихсон, ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108х, 2хх-ийн 42х/,

   Яллагдагч М.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад өгсөн: “... Цогтбилэг, Ганхуяг, Жавзанпагма нар манайд ирж хар тамхи хэрэглэж байгаагүй, ... Маргааш орой нь цагдаад баригдсан. Цогтбилэг, Ганхуяг, Жавзанпагма нарыг хар тамхи хэрэглэдэг эсэхийг мэдэхгүй. Би энэхүү ургамалыг хүнд өгөөгүй, зараагүй намайг ийм өвс түүгээд хэрэглэж байсан гэдгийг мэдэх хүн байхгүй. Би хэнд ч хэлээгүй. Би өөрийн энэ үйлдлийг хүнээс нуудаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 101-103х/

"Дашиймаагийн Ганхуяг" гэсэн хаягтай шээс нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэхгүй байгаа тул мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй байна./1хх-ийн 76-82х/ гэх шинжээчийн дүгнэлт, Х.Цогтбилэгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 112-123х/, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 134 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай захирамж зэргийн үндэслэн Д.Ганхуягийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлйин 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нь нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзэв.   

Харин шүүгдэгч М.Мөнхбат нь борлуулах зорилгогүйгээр 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 94.9 грамм жинтэй "Каннабис" гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэт нөлөөт бодисыг хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 5 дугаар гудамжны 87 тоот гэртээ хадгалсан гэм хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч М.Мөнхбатын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 101-103х/ хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч Д.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1хх-ийн 107-108х, 2хх-ийн 42х/, Х.Цогтбилэгийн мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлэг /xx-ийн 112-113х/, М.Мөнхбатыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 18-23х/, Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 24х/, Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын хуулбар /1хх-ийн 39-41х/, Эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлийг дээжилсэн тухай тэмдэглэл /1хх-ийн 56х/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 58-59х/, Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх-ийн 60-61х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 1085, 1076 дугаартай дүгнэлтүүд /1хх-ийн  74-75х/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 8046 дугаартай дүгнэлт /1хх-ийн 76-82х/, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хэрэг учралын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 9-17х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Мөн шүүгдэгч Д.Ганхуяг нь урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр согтуугаар 2016 оны 6 дугаар сарын 19-ний 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М.Энхтүвшинг ямар ч шалтаг шалтгаангүйгээр нүүрэн тус газар нь цохиж бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь тархи доргилт, баруун шанаа, эрүү, доод уруулын язарсан шархууд /4ш/, эрүү, доод уруулын зөөлөн эдийн няцрал, баруун чихний дэлбэн ба түүний ар хэсгийн зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, хохирогч М.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн /2хх-ийн 19-20х, 97-98х/, гэрч Д.Балжинням /2хх-ийн 21-22х, 99х/, Л.Бүдсүрэн /2хх-ийн 23-24х, 101х/, П.Мөнх /2хх-ийн 25х, 100х/ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн № 8597 шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 32-33х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаярын мэдүүлэг /2хх-ийн 70х/, хохирогч М.Энхтүвшингийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр үзүүлсэн тухай бүртгэх хуудас /3хх-ийн 58х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч М.Мөнхбатыг сэтгэцэд нөлөөлөх бодис болох тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис /ТНС/-ийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,

Д.Ганхуягийг урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсгүүдэд заасан гэм хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч М.Энхтүвшингийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй.” /2хх-ийн 19-20х, 97-98х/ гэх мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Д.Ганхуягийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94.9 грамм Каннабис №1 гэж дугаарласан, Bonaqua 500 мл гэсэн шошготой хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №2 гэж дугаарласан, 10 см урттай шаргал өнгийн төмөр гаанс /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №3 гэж дугаарласан, 5,5 см урттай шаргал өнгийн төмөр гаансны хошуу /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №4 гэж дугаарласан, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №5 гэж дугаарласан, мөнгөлөг тугалган цаас, бохирлогдсон /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №6 гэж дугаарласан, ёроол хэсэгтээ бохирлогдсон Butter Toffees гэсэн бичигтэй төмөр сав, мөнгөлөг тугалган цаас, бохирлогдсон /шинжээчийн дүгнэлтээр дельта-9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №7 гэж дугаарласан зүйлүүдийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч М.Мөнхбат нь урьд 2008 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 365 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2009 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хугацаа дуусч суллагдсан байх ба түүний ялтай байдлын хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар дууссан байх тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч М.Мөнхбатад ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэв.

Шүүгдэч Д.Ганхуягт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хор уршигийг харгалзан мөн бусдад төлөх төлбөргүй, биеийн эрүүл мэнд болон хувийн байдал зэргүүдийг нь харгалзан түүнд шүүхээс оногдуулсан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэн өөрчлөв.

 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298, 299, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Д.Ганхуягт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэсгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дуугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Сартуул овогт Мягмармөнхийн Мөнхбатыг сэтгэцэд нөлөөлөх бодис болох тетрагидроканнабинолын агууламж бүхий Каннабис /ТНС/-ийг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авсан, хадгалсан,

Шүүгдэгч Их тугчин овогт Дашиймаагийн Ганхуягийг урьд танхайн гэмт хэрэгт ял шийтгүүлээд ялтай байх хугацаандаа бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч М.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ сарын хугацаагаар баривчлах ялаар,

Шүүгдэгч Д.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.3 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнхбатыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж баривчлах ялыг,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ганхуягт  оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Ганхуягийн цагдан хоригдсон нийт 120 /нэг зуун хорь/ хоногийг шүүгдэгч М.Мөнхбатын цагдан хоригдсон нийт 14 /арван дөрөв/ хоногийг биечлэн эдлэх хорих ялын хугацаанд нь тус тус оруулж тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Мөнхбат, Д.Ганхуяг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 94.9 грамм Каннабис №1 гэж дугаарласан, Bonaqua 500 мл гэсэн шошготой хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №2 гэж дугаарласан, 10 см урттай шаргал өнгийн төмөр гаанс /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №3 гэж дугаарласан, 5,5 см урттай шаргал өнгийн төмөр гаансны хошуу /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №4 гэж дугаарласан, хар өнгийн зүйлээр бохирлогдсон хуванцар сав /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №5 гэж дугаарласан, мөнгөлөг тугалган цаас, бохирлогдсон /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №6 гэж дугаарласан, ёроол хэсэгтээ бохирлогдсон Butter Toffees гэсэн бичигтэй төмөр сав, мөнгөлөг тугалган цаас, бохирлогдсон /шинжээчийн дүгнэлтээр дельта -9 тетрагидроканнабинолын агууламж илэрсэн/ №7 гэж дугаарласан зүйлүүдийг  тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасаугай.

 

8. Шүүгдэгч Д.Ганхуягийн урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Мөнхбат, Д.Ганхуяг нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мөнхбат, Д.Ганхуяг нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ