| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0192/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/373 |
| Огноо | 2024-06-11 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2024/ШЦТ/373
2024 11 06 2024/ШЦТ/373
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзориг,
-Улсын яллагч Ө.Мөнхнавч,
-шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч О.Баяраа,
-шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 1 хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн А-гийн Б,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овгийн Б-ийн Т нарт холбогдох эрүүгийн 2402******* дугаартай 2 хавтас хэргийг 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, **** аймагт 1986 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ********** ажилтан, ам бүл 7, эхнэр, 5-14 насны 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот **** дүүргийн **** хороо ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ХХ****** дугаарын регистртэй, Б овгийн А-ийн Б,
Монгол Улсын иргэн, **** аймагт 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт **** аймаг ****** тоотод оршин суух, урьд:
**** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2018/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа **** дугаар хаалттай хорих ангийн тусгай нэгжид хорих ял эдэлж байгаа, Ш овгийн Б-ийн Т. /РД:ХХ*****/ гэв.
Холбогдсон хэргийн товч агуулга:/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.Б нь,
***** нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллах байхдаа нийтийн албан тушаалтны үйл ажиллагаанд дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус хорих ангид хоригдож буй хоригдол Б овогтой Т-тэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсныхаа хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эхнэр С.Х-ийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь 57281000093 тоот дансаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “******” гэсэн утгаар 100.000 төгрөгийг шилжүүлснийг авч хахууль авсан,
Шүүгдэгч Б.Т нь,
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Бтой хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өөрийн эхнэр С.Хулантай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосон хариуд өөрийн эхнэр С.Хулангаар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “****” гэсэн утгаар 100.000 төгрөг шилжүүлж хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч А.Б:
“Б.Тг олон жилийн хорих ял авсан болохоор туслах санаатай байсан” гэв
Шүүгдэгч Б.Т:
“Миний хувьд гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй, анхнаасаа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ байсан. *** дүгээр хорих ангид 6 сараас хойш хоригдож байгаа. Аль болох хэргээ хурдан шийдвэрлүүлэх хүсэлтээ байгаа” гэв.
Нэг.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч А.Б нь,
**** сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа *** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллах байхдаа нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа,
үйл ажиллагаандаа дагаж мөрдөх болон хориглосон эрх зүйн хэм хэмжээг зөрчин тус хорих ангид хоригдож буй хоригдол Баттөмөр овогтой Төмөрхүүтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түүний эхнэр С.Х-тай өөрийн ****** дугаартай гар утсаар яриулсныхаа хариуд Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албан чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд эхнэр С.Х-гийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот данснаас өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “******” гэсэн утгаар 100.000 төгрөгийг тус тус хахуульд авсан,
Шүүгдэгч Б.Т нь,
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа, тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр өөрийн эхнэр С.Хулантай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосны хариуд өөрийн эхнэр С.Хулангаар дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “******” гэсэн утгаар 100.000 төгрөгийг тус тус хахууль өгсөн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт дараах нотлох баримтаар тогтоогдов.Үүнд:
1.2. Нотлох баримтын үнэлгээ.
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 01/925 дугаартай албан бичиг, түүний хавсралтад “ А.Б-д сахилгын шийтгэл оногдуулсан тухай тушаал, **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, илтгэх хуудас, А.Б, Б.Т нараас авсан тайлбар, тэдгээрийн гаргаа бичиж өгсөн тодорхойлолт, 2023 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 03-ны өдөр хүртэл, 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдрөөс 12-ны өдөр хүртэлх хугацаанд хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, жижүүрийн бүрэлдэхүүний томилгоо /1-хх-2-19 тал/,
2. ШШГЕГ-н харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга ажилтай гэрч Б.М-ийн "...Тус ангид ажилладаг ахлах ахлагч цолтой А.Б нь тус ангид ял эдэлж байсан хоригдол Б.Ттэй хувийн харилцаа тогтоож түүний эхнэр болох иргэн С.Х-ийн Хаан банкны ****** гэх данснаас өөрийн эзэмшлийн ****** гэх дансанд 2 удаагийн үйлдлээр 150,000 төгрөг авсан. Хорих ангийн харуул хамгаалалтын журмын 16 дугаар зүйлийн 16.2-т зааснаар "хорих ангид хувийн тээврийн хэрэгсэл, үнэт эдлэл, бэлэн мөнгө, гар утас, холбооны бусад хэрэгсэл, төлбөр, тооцооны цахим хэрэгсэл, согтууруулах ундааны зүйл, мансууруулах, тэсэрч дэлбэрэх бодис" гэх зүйл заалтуудыг зөрчсөн. Мөн журмын 16.3-т заасан зүйл заалтыг зөрчсөн талаарх албаны шалгалтыг явуулсан. Уг албаны шалгалт явуулах явцад А.Б хоригдол Б.Т-гээс авсан тайлбар, тодорхойлолт, хоногийн харуул хамгаалалтын жижүүрийн үүрэг гүйцэтгэх томилгоо, А.Бын өөрийн гаргаж өгсөн Хаан банкны хуулга зэргээр тогтоогдсон тул 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр шалгасан материалыг ангийн даргын зөвлөлийн хуралдаанаар уr хэлэлцүүлсэн. А.Б хоригдол Б. Төмөрхүү нар нь өөрсдөө хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Ер нь бол хамгаалалтын ажилтан тухайн өдрөө хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ утсаа хураалгаж орох ёстой боловч А.Б нь өөрийн утсаа нуугаад оруулсан байсан талаар тайлбар болон бусад баримтаар тогтоогдсон. Манай хорих ангид дэлгүүр ажилладаг, нэг хоригдол өдөрт 55.000 төгрөгөөс дээшгүй бараа худалдаж авах эрхтэй. Хоригдлуудад өөрийнхөн нэрийн данс буюу виза карттай хоригдол, нэрийн данстай хоригдол /картгүй/ гээд байдаг. Нэрийн данстай хоригдлууд буюу дансанд тэдэн төгрөг байгаа шүү гээд санхүүгээс дэлгүүрт судалгааг нь өгдөг. Дэлгүүрийн худалдагч нэрийн данстай хоригдол тэдэн төгрөгийн бараа авсан шүү гээд нэрийн дансанд байгаа мөнгөнөөс нь хасуулдаг. Харин карттай хоригдлуудын картыг уншуулаад төлбөр тооцоогоо хийдэг. Гэхдээ хоригдлууд дэлгүүрээс бараа авах юм бол нярав дээр очиж байгаад тийм бараа авах юм гэхээр нярав картыг нь гаргаж ирээд авсан барааных нь төлбөрийг уншуулаад буцаагаад авдаг юм. Хоригдолд өөрт нь картыг нь өгөхгүй. Хоригдол хорих ангид бэлэн мөнгөтэй явах хориотой." гэсэн мэдүүлэг /1-хх- 26-28, 2-р хх-ийн 210-212 тал/,
3. Гэрч С.Х-ийн "... Б овогтой Т нь миний нөхөр байгаа юм. Миний бие Хаан банкны ****** дугаартай данс эзэмшдэг. Би Б-ын эзэмшлийн ****** дугаарын данс руу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр "******" гэсэн утгатай 100,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11- ний өдөр "0000" гэсэн утгатай 50,000 төгрөгийг шилжүүлсэн үйлдлийн тухайд манай нөхөр хорих ангид хоригдож байх үедээ над руу залгаад данс өгөөд анги дотор байрлах дэлгүүрээс идэж уух зүйл, тамхи тариагаа авах гээд мөнгө авдаг байсан...Манай нөхөр Б.Т надтай утсаар холбогдож мөнгө шилжүүл гэж хэлэхдээ идэх юм авах гэсэн юм гэж хэлдэг байсан. 2023 оны 7 дугаар сард хоёр удаа л мөнгө шилжүүлсэн буюу хоёр удаа л нийтдээ 150,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Мөнгө шилжүүлсэн цаг хугацааг харахаар наадмын үеэр шилжүүлсэн байна. Уул нь наадмын үеэр цоожинд ордог үе нь юм шиг байна лээ. Тэгэхээр нийгмийн ажилтан буюу харгалзагч нарын утсаар ярьсан байж магадгүй..." гэсэн мэдүүлэг /1-хх-30, 228 тал/,
4. ШШГЕГ-н харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн ерөнхий жижүүр ажилтай гэрч Б.Б-ийн "...Хорих ангийн ерөнхий жижүүр нь ээлжийн бүрэлдэхүүнийг удирдан ээлжийн бүрэлдэхүүнийг хариуцан ажилладаг... Хорих ангийн хамгаалалтын ажилтан 24 цагийн хугацаанд хоригдлуудад хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл тухайн хорих ангийн цагийн хуваарийг мөрдүүлж ажиллуулах чиг үүрэгтэй. Хорих ангийн хамгаалалтын ажилтан хоригдлуудын амьдралын бүсэд утастай нэвтэрч орж болохгүй... Би Хаан банканд ***** гэсэн данс эзэмшдэг. Би холбогдох баримтуудыг харахад 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр, 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрүүдэд та ШШГЕГ-н харьяа **** дугаар хаалттай хорих ангийн ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан байна.
Миний данс руу мөнгө шилжүүлээд байгаа хүмүүс бүгд нэг ээлжинд буюу жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагч нар байгаа юм. Тухайн үед жижүүрт хамт гардаг байсан. Одоо бол хамт жижүүрт гарахгүй байгаа. Би танай байгууллагад гэрчийн мэдүүлэг өгчихөөд дараа нь дансаа харж байсан чинь дээрх алба хаагч нартай хамт 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Төвийн аймгийн Манзуширын хийд гэдэг амралтын газарт нэг хоног амарсан. Би дээрх хүмүүсийн мөнгийг хураан авч цуглуулсан юм. Би яагаад дээрх хүмүүсийн мөнгийг хураан авсан бэ гэхээр тухай үед би ерөнхий жижүүрийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Миний дансанд орж ирсэн мөнгийг тайлбарлах юм бол 10 цаг 06 минутад "0000" гэсэн утгаар ****** дугаар данснаас орж ирсэн 100.000 төгрөгийг хамгаалалтын ажилтан А.Б, 10 цаг 58 минутад ***** дугаарын данснаас "Н" гэсэн утгаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг хамгаалалтын ажилтан Ц.Н, 11 цаг минутад **** дугаарын данснаас "S" гэсэн утгаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг хамгаалалтын ажилтан С, 11 цаг 06 минутад ****** дугаарын данснаас "****" гэсэн утгаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг хамгаалалтын ажилтан Г, 12 цаг 51 минутад ***** дугаарын данснаас "іїї" гэсэн утгаар шилжүүлсэн 50,000 төгрөгийг хамгаалалтын Идэрбат, Тухайн үед мөнгөний боломжгүй байна гэж хэлж байсан. 13 цаг 24 минутад **** дугаар данснаас "****" гэсэн утгаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг хамгаалалтын ажилтан Галбадрах, 12 цаг 50 минутад ***** дугаарын данснаас "****" гэсэн утгаар шилжүүлсэн 100.000 төгрөгийг гадна Харуул хамгаалалтын байцаагч Батсүх нар шилжүүлсэн. Тухайн үед Улсын баяр наадам болох гэж байсан учраас хүчлэн хамгаалалт болохоос өмнө жижүүрийн бүрэлдэхүүнээрээ ярьж байгаад ойрхон салхинд гарцгаая гээд бүгд санал нэгтэй салхинд гарсан. Бид нар эхлээд 60.000 төгрөг бензин авсан. Тэгээд замдаа тамхи, ундаа ус гээд жаал, жуул юм авсан. Энэ бүгд миний дансаар гүйлгээ хийж байсан. Бид нар салхинд гарахдаа зөвшөөрлөө бичгээр аваагүй. Харин ангийн дэд дарга хошууч М-д танилцуулаад зөвшөөрөл авч байсан шиг санагдаж байна..." гэсэн мэдүүлэг /1хх-33-34, 214-215 тал/,
5. Б-ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлд: “.. 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Б.Б-ийн Хаан банкны ***** дугаартай харилцах дансанд 10 цаг 06 минутад "0000" гэсэн утгатай ****** дугаарын данснаас 100,000 төгрөгийн орлого ..."оржээ. /1-р хх- 35-46 тал/,
6. Шүүгдэгч А.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Би энэ хэргийг хийсэн дээ маш их харамсаж байна. Авсан мөнгөө өөрийнхөө хувийн хэрэгцээнд зарцуулсан” гэсэн мэдүүлэг /1-р хх-62-64 тал/,
6. Шүүгдэгч Б.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “Хамгаалалтын ажилтан А.Б-ын данс руу эхнэр С.Х-р дамжуулан 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Би хамгаалалтын ажилтан А.Б-оор дамжуулан дэлгүүрээс эд зүйл захиж авчруулсан. Би өөрөө ходоодны хурц өрөвсөлтэй, хорих ангийн хоол муу байсан учраас идэх юм захиулсан” гэсэн мэдүүлэг /1- хх-80-81/,
-Хаан банкин дахь А.Б-ын ****** дугаартай данс, С.Х-ийн ****** дугаартай данснуудын хуулганд “2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 100,000 төгрөг “*****” , 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 50,000 төгрөг “000”” гэх утга бүхий 2 удаа мөнгө шилжүүлэн баримт /1-хх- 97-105 тал/,
7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/2715 дугаартай албан бичиг түүнд хавсарган ирүүлсэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн б/1610 дугаартай “Зарим хүнийг албан тушаалд томилох тухай” тушаалын хавсралын 9-д “ А-ийн Б ...Хорих **** дугаар анги...хянагч ТТ-7-1” гэж/1-хх-151-152 тал/,
“албан тушаалын тодорхойлолтод “...хорих ангийн харуул хамгаалалтын журам”-д заасан ажил үүргийг хэрэгжүүлэн ажиллах. Хамгаалалтын чиглэлээр мөрдөгдөж буй хууль, журам, заавар, стандартыг нэг бүрчлэн судалж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж орголт, гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх. Харуул хамгаалалтад ашиглагдаж буй тоног төхөөрөмж, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгаж илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах. Анги байгууллагын дотоод цагийн хуваарийн биелэлтийг хангуулах, хоригдлын дэглэм журмыг сахиулах. Хоногийн жижүүрийн хугацаанд хөтлөгдөх баримт бичиг, тусгай хэрэгсэл биечлэн хариуцах” гэж/1-хх-150-154 тал/,
8.Шүүгдэгч А.Б-оос: “Төрийн сангийн ******* тоот дансанд АТГ-барьцаа, хохирол” гэсэн утгатай 150,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /1-хх-187тал/
9.Үзлэг хийсэн тэмдэглэл, **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн А/49 дугаартай "Байнгын харуул, хамгаалалт болон хэсэг салбарт ажиллах бие бүрэлдэхүүнийг шинэчлэн томилох тухай" тушаалын хуулбар /1-р хх-ийн 237-250, 2-р хх-ийн 1-26 тал/ зэрэг баримтуудаар нотлогдон баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч А.Б нь “Б.Тг олон жилийн хорих ял авсан болохоор туслах санаатай байсан.” гэж, шүүгдэгч Б.Т нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэм буруу дээр маргахгүй “ гэснийг тус тус дурдаж, дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөгөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4. Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч А.Б нь үргэлжилсэн үйлдлээр Монгол Улсын үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг зөрчин Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1.1.6 дахь хэсэгт заасан: “зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын болон шүүх шинжилгээний байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүх шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн, гадаадын иргэн, харьяатын байгууллагын ажилтан” буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1-д “төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д тус тус заасны дагуу төрийн тусгай албан хаагч буюу ***** сумын нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан, ахлах ахлагч цолтойгоор ажиллах байхдаа шунахайн сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглаж тус ангийн хаалттай нэгжид хорих ял эдэлж байсан хоригдол Б.Т-д давуу байдал бий болгож, ажлын байран дээрээ албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 150.000 төгрөгийн хахууль авсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авах” гэмт хэргийн шинжийг,
Шүүгдэгч Б.Т нь үргэлжилсэн үйлдлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн хамгаалалтын ажилтан ахлах ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эхнэр С.Хулантай гар утсаар ярьж өөртөө давуу байдал бий болгосны хариуд өөрийн эхнэр С.Х-р дамжуулан түүний эзэмшлийн Хаан банк дахь ****** тоот дансанд 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр “0000” гэсэн утгаар 50.000 төгрөг, 2023 оны 7 дугаар сарын 11-ний өдөр “******” гэсэн утгаар 100.000 төгрөг шилжүүлж хахууль өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө... давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн...” хахууль өгөх гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,
Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Т түүний өмгөөлөгч Б.Алтанцэцэгээс: “хэргийн зүйлчлэл, хэргийн үйл баримттай маргаж мэтгэлцээгүй,
Харин шүүгдэгч А.Бын өмгөөлөгч О.Баяраагаас: “Гэм буруу тогтоогдохгүй байна гэж мэтгэлцэж, цагаатгах байр сууртай оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч О.Баяраагийн “Хэргийн хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү? гэсэн,
Шүүгдэгч Б.Тгийн өмгөөлөгч М.Алтанцэцэгийн “Хорих ял эдлэх дэглэмийг өөрчилж, сольж өгнө үү? гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь,
Дээрх дурдагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Бын гэм буруутай үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч нарын мэдүүлгүүд, түүнд мөнгө шилжүүлсэн баримт, шилжиж орсон мөнгийг хэрхэн зарцуулсан талаар ХААН-н банкны лавлагаанд тодорхой тусгагдсан тул шүүх түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад “гэм буруугаа хүлээн мэдүүлсэн“ мэдүүлгийг яллах талын нотлох баримтад үнэлсэн.
Түүнчлэн шүүгдэгч А.Бод **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн Б/63 дугаартай “сахилгын шийтгэл ногдуулсан” тушаалыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн бөгөөд үүний дараа гомдол мэдээллийн дагуу Авлигатай тэмцэх газар Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга Ч.Жаргалбаатараас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06/2126 дугаартай албан бичигт “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” мөрдөгчийн саналтай бүртгэлийн 1611 дугаартай гомдолыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлж, улмаар 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 4/346 дугаартай албан бичгээр шүүгдэгч нар Эрүүгийн 2402****** дугаартай хэргийг хянаад Б.Т, А.Б нарт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж мөрдөн шалгах ажиллагаа явуулахад гэмт хэрэг үйлдэж олсон 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд тушааж, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн байдаг бөгөөд шүүгдэгч А.Бын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй” байгаа эсэхийг шалгаж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэхээр байх тул,
Мөн шүүгдэгч Б.Т нь хэдийгээр хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон боловч урьд нь **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 2018/ШЦТ/**** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 2.11, 13.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т тус тус зааснаар 20 жилийн хорих ял шийтгүүлж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон байх тул түүний хорих ял эдлэх дэглэм солих эсэх асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хянан шийдвэрлэхээр хуульчлагдсан, шүүх шүүгдэгч Б.Т-гийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял, ял эдлэх дэглэмийг өөрчлөх хууль зүйн зохицуулалтгүй байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас шүүхэд гаргасан хүсэлтийг тус тус хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзсэн болно.
Иймд шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,
шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэрэг нь нийгмийн ёс зүйн үнэт зүйлс, шударга ёсыг сулруулж, тогтвортой хөгжил, хууль дээдлэх ёсонд хохирол учруулдаг болно.
Шүүгдэгч А.Б нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дугаартай дансанд 150.000 төгрөг тушаасныг улсын орлогод оруулах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ө.Мөнхнавчаас:
“Шүүгдэгч нарын үйлдсэн хахууль авах, өгөх гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзэн шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хасах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-гийн урьд шийтгүүлсэн буюу **** аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4, 2.11-т заасан, мөн хуулийн 13.3 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т заасан, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.2-т заасан, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 13 жил, 1 сар, 28 хоногийн ял дээр уг шийтгэх тогтоолоор оногдуулах 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн 14 жил, 1 сар, 28 хоногоор тогтоож, нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг хорих ял дууссанаас хойш тооцохыг шийтгэх тогтоолд дурдах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч А.Бод оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид, шүүгдэгч Б.Т-д оногдуулсан 14 жил, 1 сар, 28 хоногийн хорих ялыг хаалттай хорих ангийн тусгай нэгжид эдлүүлж, шүүгдэгч Б.Т-гийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 169 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч А.Б нь уг хэрэг цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хураагдсан битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцсон зүйлгүй.
Шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр, шүүгдэгч А.Б-д авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхэлж өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах саналыг гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгч О.Баяраагаас:
“Миний хувьд шүүгдэгч А.Б-ын өмгөөлөгчөөр оролцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдохгүй байна гэсэн байр суурьтайгаар орсон. Өмгөөлөгчийн зүгээс гэм буруу дээрээ маргаж орсон болохоос А.Б-ын хувьд гэм буруу дээрээ маргаж, мэтгэлцсэн зүйл байхгүй, хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх байр суурьтай оролцсон. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсон учраас маргах шаардлага байхгүй байна. А.Б-ын хувийн байдлын талаар хэлэхэд гэр бүлтэй, 5 наснаас 14 насны 2 эрэгтэй, 3 эмэгтэй, 5 хүүхэдтэй. Бага хүүхэд нь өвчтэй учраас эмнэлэг дээр байж байгаад шууд ирсэн байгаа. Миний үйлчлүүлэгчид учруулсан хохирол гэж байхгүй, 150,000 төгрөгийг буцааж өгсөн байгаа. Миний үйлчлүүлэгч бушуухан хорихоос гарч ирж гэр бүлтэйгээ байх болж байгаа учраас өөрөө бол гэм буруу дээрээ маргасан зүйл байгаагүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү? гэсэн саналыг,
Шүүгдэгч Б.Т-гийн өмгөөлөгч Б.Алтанцэцэгээс:
“Миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн зүгээс 1 жилийн хорих ялыг санал болгож байна. Миний үйлчлүүлэгчийн хуулийн заалт нь сонгох санкцтай байгаа. санкц дотор торгох болон хорих ял байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруу дээрээ мөрдөн шалгах ажиллагааны явцаас эхэлж маргаагүй байгаа. Гэхдээ шүүгдэгч Б.Т нь шүүгдэгч А.Б-ын талаар тусалсан хүн маань надаас болоод ийм байдал хүрлээ гэж хэлдэг талаар хэлж байна. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн зүйл ангийн хамгийн бага хугацаа нь 6 сар байгаа учраас хамгийн бага ялыг оногдуулж өгнө үү, миний үйлчлүүлэгч ходоод гэдэсний өвчтэй болохоор шүүгдэгч А.Б-ыг гуйгаад мах, хиам авсан зүйл байгаа. Анхнаасаа гэм буруу дээрээ маргахгүй байгаа учраас улсын яллагчийн гаргасан 1 жилийн хорих ялыг 6 сарын хугацаа болгож өгнө үү, мөн миний үйлчлүүлэгчийн гаргаж өгсөн хүсэлт байгаа. Миний үйлчлүүлэгчийн үйлдсэн гэмт хэрэг хөнгөн зэргийн гэмт хэрэг байгаа. Хаалттай юу, нээлттэй юу гэсэн дээр бид нарын зүгээс маргаж байгаа. Манай үйлчлүүлэгч нээлттэй хорих ангид ял эдлүүлэх хүсэлтийг яагаад гаргаж байгаа вэ гэхээр манай үйлчлүүлэгчийн хувьд хүн алах гэмт хэрэг дээр биечлэн оролцсон биш, хамжигч гэсэн үндэслэлээр оролцон байдаг. Энэ талаараа Хүний эрхийн комисс, бусад газруудад гомдол гаргасан байгаа. Яагаад нээлттэй хорих ангид ялаа эдлүүлэх зорилготой байгаа вэ гэхээр манай үйлчлүүлэгч бага насны хүүхдүүдтэй, эхнэр нь хүүхдээ тэжээгээд, байнга Б.Т-тэй уулзаад явах боломжгүй байдаг. Гэхдээ бол миний үйлчлүүлэгч залуу хүн учраас ялаа эдлээд гарна, хаалттай хорих ангиас нээлттэй хорих анги руу шилжих юм бол өөрөө сургалтынхаа төлбөрийг төлөөд сурч боловсрох эрх нь нээлттэй байдаг учраас өөрийнхөө эрхийг шүүхээс гуйж байгаа юм. Шүүгдэгчийн маань хүсэлт дээр нээлттэй хорих ангид ял эдэлбэл сургуульд сураад, дээд боловсрол эзэмшээд, хүүхдүүдийнхээ өсвөр насанд хорих ангиас гарах учраас дээд боловсролтой, ажил хийгээд, хүүхдийнхээ болон эхнэрийнхээ өмнө үүрэг хариуцлагаа биелүүлэх шаардлагатай байгаа тул хорих дэглэмийн өөрчилж өгөх хүсэлтийг гаргаж байгаа. Би өмгөөлөгчийн хувьд сүүлд үйлдсэн гэмт хэрэг болох хөнгөн гэмт хэргийг нээлттэй хорих ангид эдлүүлэх боломжтой гэж бодож байгаа учраас улсын яллагчийн санал болох 1 жилийн хорих ялыг 6 сарын хугацаагаар хорих ялыг багасгаж, шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд нээлттэй хорих ангид ялыг эдлүүлж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд тус тус гаргаж,
Шүүгдэгч А.Б-оос:
“Хүнд тусалж яваад ийм байдалд хүрчихлээ. Хойно үлдэж байгаа 5 хүүхэд байгаа. Сүүлийн 10 сарын хугацаанд манай ихэр хүүхэд хагалгаанд орсон. Өнөөдөр 13 цагаас хамгийн бага нь хагалгаанд орсон, эхнэр маань сахиж байгаа. Гэрт 4 хүүхэд маань үлдсэн гэх зэрэг нөхцөл байдлыг маань харгалзаж үзээд хөнгөн зэргийн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Т-гээс:
“Миний хувьд өмнө ч гэсэн хэлж байсан. Энэ хүн надад тусалснаас болоод ийм байдалд хүрчихлээ, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэж гуйж байна. Надад өгсөн ялын санал дээр хэлэх зүйл байхгүй, анхнаасаа гэм буруу дээрээ маргаагүй. Би дэглэм буураад ирчихсэн байгаа, уг хугацаандаа ямар нэгэн зөрчил гаргаагүй учраас 461 дүгээр хорих ангид байгаа боловч уг шийтгэх тогтоолоор хаашаа хуваарилагдах эсэх нь мэдэгдэхгүй байна. Миний хувьд буруу зүйл хийсэн учраас ял авсан. Анх 20 жилийн хорих ялыг аваад 7 жилийг нь эдэлсэн, 8 жил болоод гарах хянан магадлах асуудал хэлэлцэгддэг. Одоо 14 жилээр хорих ял авчихвал 10 жилийн ялаа эдэлж байж хянан магадлалын асуудал яригдаж эхэлнэ. 8 жил ял эдлээд гэр бүлтэйгээ уулзах байсан бол 10 жил ялаа эдлээд гэр бүлийн уулзах болчхоод байна. Ийм учраас миний эрх зүйн байдал жоохон дордох байдалтай байгаа учраас миний хувийн байдал, гэр бүлийг маань харгалзан үзээд миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, үлдсэн хорих ялыг маань нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн эцсийн үгийг тус тус шүүхэд гаргав.
Шүүх шүүгдэгч А.Б-ын хувийн байдалтай холбоотой төрсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 115/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /1-р хх-ийн 117/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 118/, оршин суугаа хаягийн лавлагаа /1-р хх-ийн 140/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /1-хх-145/, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-146/ зэрэг баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан
шүүгдэгч Б.Т-г гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан нийтийн албанд томилогдох эрхийг 3/ гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг баримтлан ял оногдуулах боломжгүй байна гэж шүүх дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан энэ хуулийн тусгай ангид заасан ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж болохоор хуульчилсан хэдийг ч шүүхэд үүрэг болгоогүй бөгөөд шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт гэм буруу дээр маргадаг шүүх хуралдаанд оролцсон тул шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй болно.
Иймд шүүгдэгч А.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн,
Шүүгдэгч А.Б нь тус хорих ангид хоригдож буй Б.Т-тэй хувийн харьцаа тогтоож, 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр түүний эхнэр С.Хулантай утсаар яриулсны хариуд 50.000 төгрөгийг, мөн Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүний эхнэр С.Хулангийн тоот дансаар 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан нь үйл баримт нь,
Шүүгдэгч Б.Т нь ШШГЕГ-н харьяа **** дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хоригдож байхдаа тус ангийн харуул хамгаалалтын ажилтан ахлах, ахлагч цолтой А.Б-той хувийн харилцаа тогтоож[Ma1] , 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдөр түүний эхнэр С.Х-тай утсаар яриулсны хариуд 50.000 төгрөгийг, мөн Б.Т-гийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд түүний эхнэр С.Х-ийн тоот дансаар 2023 оны 7 дугаар сарын 11-ны өдөр 100.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүй-/гээр/ хангасан үргэлжилсэн үйлдэл байх тул прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хасаж” гэж нэмэгдэл ялыг заавал хэрэглэхээр хуульчилсан тул шүүгдэгч А.Б-ын нийтийн албанд томилогдох эрхийг тухайн зүйл, хэсэгт заасны дагуу эрх хасах ялыг нэмж оногдуулж, тогтоол хүчинтэй болсон үеэс нийтийн албанд томилогдох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолбол зохино.
2.3.Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2402***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Т, А.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Т-г тус шүүхийн шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 50 дугаартай захирамжаар “яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч /2хх-51 тал/ хянан шийдвэрлэсэн боловч ШШГЕГ-н харьяа 405 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байсан Б.Т-гийн “Хоригдлыг шилжүүлэх тухай” прокурорын 6/73 дугаартай зөвшөөрөл 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүргэгдэж, 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдөр гарсан Б овогтой хоригдол Т-ийн ялын тооцооны тодорхойлолтод “ нийт хугацаа 20 жил, урьдчилан цагдан хоригдсон хоног 307, ял эхлэн тоолох хугацаа 2017 оны 12 дугаар 06, биеэр эдэлсэн 06 жил 04 сар 17 хоног, бүгд эдэлсэн 06 жил 10 сар 02 хоног, үлдэж байгаа ял 13 жил 01 сар 28 хоног” гэж ялын тооцоог 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөр эхлэн тасалбар болгон тодорхойлов” гэжээ./2хх-61 тал/
Дээрхээс дүгнэвэл шүүгдэгч Б.Т нь 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 169 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолбол зохино.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8., 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-г үргэлжилсэн үйлдлээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь 2024 оны 5 дугаар сарын 21-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 169 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Б.Т, А.Б нарын эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Шар намид овгийн Баттөмөрийн Төмөрхүүд энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 13 жил 1 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 13 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад,
Шүүгдэгч Ш овгийн Б-ийн Т-д энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор буюу **** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан /20 жилийн хорих ялын эдлээгүй үлдсэн 13 жил 1 сар 28 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг /13 жил 7 сар 28 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Б овгийн А-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасах ялыг Ш овгийн Б-ийн Т-г нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тус тус тоолсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 150.000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын Төрийн сангийн дансанд тушаасныг улсын орлогод оруулсугай.
8. Эрүүгийн 2402**** дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүйг, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж А.Б, Б.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ