Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/400

 

2024        11        22                                             2024/ШЦТ/400

                                                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,

            Улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,

            Шүүгдэгч М.Б****** түүний өмгөөлөгч С.Сувдмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б***** овогт М******н Б******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********** дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, Б***** овогт М*****н Б******, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамтаар амьдарч байсан боловч уг хэргийн улмаас гэр бүлийн харилцаагаа тасалж одоо хамтран амьдрагчийн хамт Нийслэлийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны ***** тоотод түр оршин суух бүртгэлтэй, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй,

            Үүнд: 1. *** сум дундын шүүхийн 1994 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *** дугаар зүйлийн 3, 125 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан,

2. *** дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 3 зааснаар 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 38-р зүйлийн 1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн  1 жил 1 сар 25 хоногийг нэмж нийт 4 жил 7 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэснийг, тус шүүхийн шүүгчийн 1999 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 2 сар 22 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, 427 дугаар хорих ангиас суллагдсан,

3. **** дүүргийн шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар 5 жил 2 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэснийг, тус шүүхийн шүүгчийн 2012 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 сар 15 хоногийн хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэж, 427 дугаар хорих ангиас суллагдсан,

4. *** сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялаар,

5. **** сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан М*****н Б****** /РД:*********/гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

            Шүүгдэгч М.Б нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны орой 16 цагийн үед **** аймгийн *********сумын ******* нутаг дэвсгэр “******” гэх газарт нутаглах өөрийн гэртээ эхнэр Ц.У-тай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодох явцад түүний зүй бус үйлдлийг салгахаар ирсэн дагавар охин У.Ч-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт:

            Шүүгдэгч М.Б нь: “Өмнөх шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.

 

            Үйл баримтын талаар:

            Эрүүгийн ********** дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судлахад,

           

            Шүүгдэгч М.Б нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны орой 16 цагийн үед Төв аймгийн Мөнгөнморьт сумын ***** дүгээр багийн нутаг дэвсгэр “*****” гэх газарт нутаглах өөрийн гэртээ эхнэр Ц.У-тай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодох явцад түүний зүй бус үйлдлийг салгахаар ирсэн дагавар охин У.Ч-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтууд:

 

   -Хохирогч У.Ч “...2023 оны 6 дугаар сарын 22-ны орой 16 цагийн үед ээж хонинд явж ирээд удаагүй байсан. Би гэрийн гадаа цай чанаж байсан чинь М.Б, ээж 2 гэрт маргалдаад гэрийн гадаа гарч ирээд ээжийг өшиглөсөн. Би очоод салгах гэтэл намайг усны гутлаар цохих гээд байсан. Тэгээд зодох гээд хөөгөөд хөшиглөөд газар унасан чинь бас гар луу хөшиглөөд байхаар нь айлын хүмүүс ирж салгасан. Буцаж морьтой ирээд үснээс зулгааж унагаад толгойн дээр хөлөөрөө дэвсээд байсан. ******* баруун гарын булчин руу... 3-4 удаа толгой хэсэг рүү 1 удаа хөлөөрөө дэвсээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

            -Хохирогч Ц.У “...гэртээ байж байхад М.Б жоохон архи уугаад унтаж сэрээд та нар муу сайн юмнууд намайг муу хэлсэн гээд намайг зодсон. Тэр үеэр манай охин У.Ч та болиоч гээд өмөөрсөн чинь манай охиныг бас зодсон та 2-ыг ална гээд байсан. Хажуу айлын ******** нар хажууд байсан эмнэлгийн тэрэг ирээд охин бид 2-ыг сумын төв рүү эмнэлэг рүү аваад явсан...Тэгээд цагдаад хандсан. М.Б зүүн талын хавирга хэсэг рүү 1 удаа хөшиглөсөн. Зүүн гарын бугалга, шуу хөхөрсөн хүзүүний уг руу бас өвдөж байсан. Зүүн талын далны доод талын хавирга өвдөж байсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 15 тал/,

            -Гэрч Д.Н-н “...тухайн өдөр үхэрт яваад ирсэн бөөн хэрүүл зодоон болсон гэж ярьж байсан. Тэгээд охин, ээж хоёрыг эмнэлэг аваад явсан...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 21 тал/,

            -Гэрч Б.Т-н “...би үхэртээ явах гээд гэрээс гарсан авгай, нөхөр 2 хоорондоо хэрэлдэж байсан. Тэгсэн нэг харсан М.Б усны гутал барьсан охиныг хөөж байсан. Газар унагаж цохиж байх шиг байсан. Тэгсэн ээж, охин хоёр манай гэрт орж ирсэн удалгүй эмнэлэг ирээд аваад явсан... Ц.У-г зодож байхыг хараагүй, охиныг усны гутлаар цохиод байсан хаашаа цохисныг бол хараагүй хол зогсож байсан болохоор...”/хх-ийн 23-24 тал/,

            -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “... У.Ч-н биед тархины доргилт, баруун бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 29-30 тал/,

            -Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн “... Ц.У-н биед зүүн бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт/хх-ийн 33-34 тал/ зэрэг болон шүүгдэгч М.Б-ийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд нотлогдсон байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой,

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааны дараалал болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, эсхүл шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал хүсэлт гаргаагүй байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхээс шүүгдэгч М.Б нь 2023 оны 6 дугаар сарын 22-ны орой 16 цагийн үед Төв аймгийн ***** сумын ***** багийн нутаг дэвсгэр “*****” гэх газарт нутаглах өөрийн гэртээ эхнэр Ц.У*****тай хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан,

түүний зүй бус үйлдлийг салгахаар ирсэн дагавар охин Б.Ч*****г зодож түүний биед хийсэн шүүх эмнэлгийн **** дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Ц.У*****н биед зүүн бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн,

мөн түүний хууль бус үйлдлийг зогсоохыг оролдсон Б.Ч*****н эрүүл мэндэд **** дугаартай шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан: “Б.Ч******* биед тархины доргилт, баруун бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдийн тархины доргилт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, баруун бугалгын зөөлөн эдийн цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн гэмтлүүдийг буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзсэн.

 

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Б-н холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч М.Б нь хохирогч Ц.У, Б.Ч нарыг цохиж, зодсоны улмаас хөнгөн гэмтэл буюу хөнгөн хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангаж, төгссөн гэмт хэрэг болж байна. Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжинд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хөнгөн гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлийн хүчирхийлэл үйлдэн хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч Э.Уянгаас:

 “Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна заасан. Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын санал гаргаж байна.

Уг ялын хэмжээ хязгаарыг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, Эрүүгийн хуулийн  7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар.тодорхой газар очих, тодорхой хүнтэй харилцахыг хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос усны гутлыг устгаж, шүүгдэгч нь энэ хэрэгтээ 31 хоног цагдан хоригдсон. Үүнийг эдлэх ялаас хасуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

 “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Үүнд: торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялын төрөл байдаг. Шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгчийн биеийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан доод хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Төлбөр төлөх боломжтой. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар байвал 6 сар бус 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн ялын дүгнэлт, саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч: “Хэлэх зүйлгүй” гэсэн эцсийн үг хэлэв.

 

Шүүх,

шүүгдэгч М.Б*****г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоосон учир Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан шударга ёсны болон эрүүгийн хариуцлагын зорилтод нийцүүлж шүүгдэгч М.Б*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, хязгаарлалтын бүсийг түүний оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Б шүүхээс тогтоосноос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Б***** Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар  тодорхой газар очих, тодорхой хүнтэй буюу хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын *** дүгээр баг **** тоотод оршин суух хохирогч Б.Ч, Ц.У нартай  харилцахыг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар М.Б зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Б*****д  сануулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*****н цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж /цагдан хоригдсон нээг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 найман цагаар/ тооцож, 31 хоногийг хасч, эдлэх ялыг 30 /хоног/ буюу 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоолоо.

Шүүгдэгч М.Б***** нь шүүхийн хэлэлцүүлэгт Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын “ 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн *** дугаартай албан бичигт “ М*****н Б***** /*******/ ам бүл 2. Тус хорооны ***** тоотод түр оршин суух бүртгэлтэй болно” гэсэн тодорхойлолт ирүүлж,

 Хамтран амьдрагчийн хамт амьдарч байгаа гэж мэдүүлсэн тул шүүхээс шүүгдэгч М.Б*****д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах хязгаарлалтын бүсийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээр тогтоож, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.   

 

Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:

Хохирогч Ц.У*****т шүүх хуралдааны тов мэдэгдэхэд:

“Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Харин наад хүнээ над руу утсаар залгуулахгүй, уулзуулахгүй байх талаас нь арга хэмжээ аваад өгөөч. Намайг удаа дараа зодож байсан. Ангийнхны маань дэргэд хүртэл цус нөжтэй минь хутгалдуулж байсан, олон удаа цус нөжтэй минь хутгаж байсан. Одоо би наад хүнээс чинь айж байна” гэв.

Хохирогч Б.Ч******д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд:

“Шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч М.Б******с гаргуулах хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч М.Б***** нь 177,100 /нэг зуун далан долоон мянга нэг зуу/ төгрөгийг хохирогч Ц.У*****т төлснийг дурдаж, /хх-ийн 115 тал/, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 5 дахь хэсгийн 5.6-д зааснаар шүүгдэгч М.Б****** нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл дуудсан цагт иргээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

       Эрүүгийн ********* дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 хос усны гутлыг устгаж,

       Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Б***** хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажиллагааны явцад цаад учруулж, оргон зайлж, олж ирүүлсэн тул гарсан зардлыг Цагдаагийн байгууллагаас нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б***** овогт М******н Б*****г 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “хоёр түүнээс олон хүнийг” “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б***** овогт М******н Б******г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2, 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*****н цагдан хоригдсон 31 /гучин нэг/ хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас /цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 найман цагаар тооцож, 31 хоногийг/ хасаж, М.Б*****н эдлэх ялыг 30 /хоног/ буюу 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б*****д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, хязгаарлалт тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б****** нь зорчих эрхийг хязгаарлах биелүүлээгүй, бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Б***** шүүхээс тогтоосноос бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг тус тус сануулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар М.Б****** Улаанбаатар хотоос бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж,

мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар  тодорхой газар очих, тодорхой хүнтэй буюу хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ***** тоотод оршин суух Б.Ч******, Ц.У****** нартай  харилцахыг хязгаарласугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б****** зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг М.Б******д сануулсугай.

 

8. Шүүгдэгч М.Б******д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

9. Шүүгдэгч М.Б****** нь 177,100 /нэг зуун далан долоон мянга нэг зуу/ төгрөгийг хохирогч Ц.У******т төлснийг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 5 дахь хэсгийн 5.6-д зааснаар улсын яллагч шүүгдэгч М.Б****** нь 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл дуудсан цагт иргээгүй, шүүхийн шатнаас оргон зайлсан. Үүнтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагааны зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ хос усны гутлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

11. Эрүүгийн ******** дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч М.Б****** нь энэ хэрэгт 31 /гучин нэг/ хоног цагдан хоригдсоныг, хохирогч Ц.У******, Б.Ч****** нар нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

12. Шүүгдэгч М.Б******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

14. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

15. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, өсвөр насны шүүгдэгч М.Баттулгад авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Ц.ОТГОНЖАРГАЛ