| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0081/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/39 |
| Огноо | 2024-11-15 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Лувсанцэрэн |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/39
2024 11 15 2024/ШЦТ/389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Ганзориг хөтөлж,
-улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны хяналтын прокурор Б.Лувсанцэрэн,
шүүгдэгч Г.Д,
шүүгдэгч Б.Ө нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ***** овогт Г****н Д,
***** овогт Б****н Ө нарт холбогдох эрүүгийн ********* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** дүүргийн ** дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ****** регистрийн дугаартай, ***** овогт Б*****н Ө,
Монгол улсын иргэн, 19** оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот, **** дүүргийн ** дүгээр хороо, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй гэх, ****** регистрийн дугаартай, ***** овогт Г*****н Д гэв.
Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн **** сумын **** багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос **** аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн орчим 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05-06 цагийн үед Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.А*****н жолоодож явсан Тоёота приус -41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А*****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ө нь Төв аймгийн **** сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос ***** аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн орчим Волво маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт зогссон даруйд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд", мөн дүрмийн 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газар 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.1 "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсохдоо... замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсооно..." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд ослын дохионы тэмдгийг байрлуулаагүйгээс, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05-06 цагийн үед жолооч Г.Д*****н жолоодож явсан Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Б.А*****н жолоодож явсан Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А*****н эрүүл мэндэд хүндэвтэр, Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Г.Д*****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Ө: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Г.Д: “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.Шүүгдэгч Б.Ө, Г.Д нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн өөрөө өөрийгөө өмгөөлөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай шүүх хуралдаанд оролцсон болно.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос **** аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн орчим 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05-06 цагийн үед Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө." гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.А*****н жолоодож явсан Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А*****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Ө нь Төв аймгийн *** сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Улаанбаатар хотоос *** аймаг явах чиглэлийн хатуу хучилттай асфальтан замын 61 дэх километрийн шонгийн орчим Волво маркийн тээврийн хэрэгслийг замын зорчих хэсэгт зогссон даруйд, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд", мөн дүрмийн 9.5 Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газар 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна. Мөн дүрмийн 14.1 "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсохдоо... замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж зогсооно..." гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд ослын дохионы тэмдгийг байрлуулаагүйгээс, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05-06 цагийн үед жолооч Г.Д*****н жолоодож явсан Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Б.А*****н жолоодож явсан Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Тоёота приус-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А*****н эрүүл мэндэд хүндэвтэр, Тоёота приус-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооч Г.Д*****н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал дараах байдлаар тогтоогдож байна.
Энэ нь,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13- 16 тал/,
-Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 24-26 тал/
-Хохирогч Б.А*****н "... Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 05- 09 цагийн хооронд найз Г*****н хамт Улаанбаатар хотоос *** аймгийн *** сум руу хүнтэй уулзах гээд явж байтал дээрээс уруудаад нэг машин ирж явсан. Тэгээд би урсгалаар явж байтал гэнэт өөдөөс урсгал сөрөөд цэнхэр өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл орж ирээд мөргөсөн. Би жолоодож явсан. Харин миний хажууд манай найз Г сууж явсан. Би тухайн осол болох үед 60 км/цагийн хурдтай явж байсан. Гэнэт урдаас гараад ирсэн. Би тоормос ч гишгэж амжаагүй юм..." гэх мэдүүлэг /1-р хх-32 тал/,
-Хохирогч Г.Д*****н "... Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 05- 06 цагийн хооронд Төв аймгийн *** суманд байрлах *** зөрлөгт ажлаасаа буугаад Улаанбаатар хот руу явж байтал миний урдаас гэрлээ шилжүүлээгүй нэг машин ирж яваад зөрөхөд урд том тэрэг зогсож байхаар нь тойрч гарах гээд эсрэг урсгал руу ороход урдаас ***** улсын дугаартай тоёота приус маркийн машин хурдтай гарч ирэхээр нь зүүн тийшээ дараад амжилгүй урдаас нь мөргөж осол болсон. Би ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би ганцаараа явж байсан юм. Гадаа харанхуй салхи шуургатай байсан. Гэхдээ машины гэрэлд үзэгдэх орчин саадгүй харагдаж байсан. 60-70 км/цагийн хурдтай явж байсан. Би ***** улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл хэдэн км/цагийн хурдтай явж байсныг би хэлж мэдэхгүй байна. Би зам дээр зогсож байсан том тэрэгний жолоочийн буруу гэж бодож байна. Учир нь замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй, мөн ослын гурвалжин тэмдэг тавиагүй байсан юм. Миний баруун талын 3 хавирга хугарч, 2 өвдөг зөөлөн эдийн гэмтэл учирсан юм..." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29 тал/,
-Иргэний хариуцагч Т.Ч*****н “***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн мөнгөөрөө 2021 онд худалдаж авсан тээврийн хэрэгсэл байгаа юм. Миний машин 2022 оны 7 дугаар сард Налайх дүүрэгт үзлэг оношилгоондоо орсон, тэр үед зүгээр байсан. Харин татвар нь төлөгдөөгүй байсан. Ямар ч эвдрэл, гэмтэл байгаагүй юм..." гэх мэдүүлэг /1-р хх-35тал/,
-Гэрч Б.Г*****н “...Би 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр найз А нь 16 цагийн үед манай гэрт ирээд Дундговь аймгийн Баянжаргалан сум хамт явчхаад ирье гэхээр нь хамт явсан. Тэгээд төв аймгийн *** багийн нутагт 05-06 цагийн хооронд явж байгаад осолд орсон. Яг юунаас болж осол болсныг хараагүй юм. Манай найз А жолоо барьж явсан. Харин би жолоочийн хажуугийн урд талд сууж явсан. ***** улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл ойролцоогоор 50-55 км/цагийн хурдтай явж байсан. ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Нэлээн хурдтай явж байгаад гэнэт л урсгал сөрөөд ороод ирсэн..." гэх мэдүүлэг /1-р хх-42 тал/.
-Гэрч Ж. Э*****ы “2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би ажил дээрээ байж байхад Төв аймгийн **** 1-р багийн замд 2 тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна гэсэн дуудлагыг **** багийн газарт 09 цаг 25 минутад үзлэг хэмжилт хийж эхэлсэн. Тэгээд ***** улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл болон ***** улсын дугаартай Тоёота приус-41 маркийн тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдсөн байсан бөгөөд замын баруун талын зорчих хэсэгт ***** улсын дугаартай Волво маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан бөгөөд уг тээврийн хэрэгслийн жолооч болон өөр нэг хүн байгаагүй машинаа цоожлоод явсан байсан. Дараа нь би 2 хоногийн дарaa буюу 2023 оны 12 сарын 03-ны өдөр 12 цагийн үед зам шалгаад явж байхад уг ***** улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр нэг эрэгтэй, нэг эмэгтэй 2 хүн ирсэн байсан. Тэгээд тэр хүмүүс машины урд талыг хучлагаар хучаад асаах гээд байж байсан. Би уг хүмүүсийн эмэгтэйтэй нь уулзахад жолооч нь манай нөхөр байгаа юм гээд нөхрөө дуудсан. Тэгээд тэр эрэгтэйтэй уулзахад "Миний машин хүйтэнд хөлдөөд явахгүй болохоор нь орхиод одоо авах гээд ирж байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь зам тээврийн осол болсон тухай уг жолоочид хэлээд мөрдөгч, дэслэгч Б.Т*****тэй холбогдох дугаарыг уг жолоочид өгсөн. Би одоо уг жолооч гэх эрэгтэйг харвал танина..." гэх мэдүүлэг /1-р хх- 47 тал/,
-Гэрч Х.Х*****н “...Би 2019 оны 4 дүгээр сард ***** улсын дугаартай Волво маркийн автомашиныг Улаанбаатар хотоос худалдаж авсан, АТҮТ-ийн улсын бүртгэлээр миний нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм. БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд Улаанбаатар чиглэлд ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаад 2022 оны 11 дүгээр сарын 20-ноор (өдрийг нь тодорхой санахгүй байна) Улаанбаатар хотоос Ө гэдэг хүн худалдаж авахаар тохиролцоод Улаанбаатарт очоод машинаа Ө*****д зарах гэсэн чинь "мөнгийг нь 2022 оны 12 дугаар сарын 15-нд өгнө" гэхээр нь зөвшөөрөөд машинаа 3 дугаар цахилгаан станцын баруун хойд талд айлын хашаанд оруулж тавьсан юм. Тэгээд би Замын- Үүд сум руу буцсан. 2022 оны 11 дүгээр сарын 29, 30-ны үед байхаа Ө***** над руу яриад засвар үйлчилгээ хиймээр байна, гагнуур хиймээр байна гэхээр нь машиныхаа түлхүүрийг Улаанбаатар хот руу явах хүнд өгөөд явуулчихсан юм. Түүнээс хойш мөнгө өгнө гэсэн хугацаа нь өнгөрөөд Ө***** нь "маргааш өгнө, нөгөөдөр өгнө" гэсээр байгаад сүүлдээ өгөхгүй болохоор нь би 2023 оны 3 дугаар сарын 20-ноор Улаанбаатар хотод очоод миний орхисон 3 дугаар цахилгаан станцын баруун хойд талд айлын хашаанаас би машинаа буцаагаад авсан юм. Тухайн цаг хугацаанд бол Ө***** дээр байсан юм. 2023 оны 02 дугаар сард билүү "Төв аймгийн цагдаагаас ярьж байна" гээд ослын талаар асууж байсан. Би тухайн үед Ө***** гэх хүн дээр байгаа гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1-р хх- 50-52 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаартай "...1.Б.А*****н биед цээжний зүүн 3,4,5,6,7,8-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх- 57-58 тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***** дугаартай"...1. Г.Д*****н биед баруун 7.12-р хавирганы зөрүүгүй, 11-р хавирга зөрүүгүй хугарал, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." гэх дүгнэлт /1-р хх- 54-55 тал/,
-Техникийн шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ***** дугаартай "...1. Toyota prius-30 маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 "Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө." гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Volvo маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3 "Ослын дохионы гэрлийг дараах тохиолдолд хэрэглэнэ; в/харанхуй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд оврын гэрэл нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг замаас гаргах боломжгүйн улмаас зорчих хэсэг, хөвөөн дээр зогсоосон тохиолдолд", мөн дүрмийн 9.5 "Ослын зогсолтын тэмдгийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газар 15м-ээс, суурин газрын гаднах замд 30м-ээс, тууш замд 50м-ээс багагүй зайд байрлуулна", мөн дүрмийн 14.1 "Жолооч тээврийн хэрэгслийг зам дээр түр ба удаан зогсохдоо ... замын баруун гар талд хөвөөн дээр, хөвөөгүй бол зорчих хэсгийн зах, хашлаганд шахаж ...зогсооно...". гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Toyota prius-30 маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 дахь заалтыг зөрчин хөдөлгөөний түрүүлж нэвтрэх, зам тавьж өгөх дарааллыг баримтлаагүйн улмаас энэ осол гарсан гэж үзэж байна. 5. Volvo маркийн ***** улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.3.В, 9.5, 14.1 дэх заалтуудыг зөрчин зорчих хэсгийг бүрэн чөлөөлөөгүй байсан нь осол гарахад нөлөөлсөн гэж үзэж байна..." гэсэн дүгнэлт,
-Эй жэй жэй эм ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ***** дугаартай "...Нет капитал ББСБ-ын өмчлөлийн Prius-41 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 24,090,300 төгрөг, хохирлын хэмжээ 18,203,000 төгрөг болно...", 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн ***** дугаартай "...Монгол улсын иргэн М.Ч*****н өмчлөлийн Prius-30 маркийн ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ цэнэ нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 15,190,000 төгрөг, хохирлын хэмжээ 10,052,000 төгрөг болно..." гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн дүрсэлсэн байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд, Г.Д, Б.Ө нар нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, техникийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. зэрэг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг нотлон тогтоосон байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаартай "...1.Б.А****н биед цээжний зүүн 3,4,5,6,7,8-р хавирганы зөрүүгүй хугарал, зүүн бугуйн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдуулахгүй. 6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /1-р хх-57-58 тал/,
-Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ** дугаартай"...1. Г.Д*****н биед баруун 7.12-р хавирганы зөрүүгүй, 11-р хавирга зөрүүгүй хугарал, баруун шилбэ, зүүн өвдөгт зулгаралт, зүүн баруун өвдөгт цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..." /1-р хх-54-55 тал/ гэх дүгнэлтүүдээр тус тус хүндэвтэр гэмтэл тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр,
Шүүгдэгч Б.Ө нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжийг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч тэрээр үүргээ биелүүлэлгүй үйлдлээ үргэлжлүүлсний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан байх тул гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчих гэмт хэргийн объектив талыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол” учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцохоор заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйчлэлийн хувьд тохирсон байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Д, Б.Ө нарыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршиг.
Хохирогч Б.А*****д шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Нэхэмжлэх үйлгүй, хохирол төлбөрөө авсан” гэсэн,
Иргэний хариуцагч Ч.Ч*****д: Шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “Г.Д*****с нэхэмжлэх зүйл байхгүй машины төлбөрөө бүрэн авсан байгаа” гэсэн байна.
Иймд шүүгдэгч Г.Д, Б.Ө нараас гаргуулах хохирол төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Эрүүгийн хариуцлага
Улсын яллагчаас Б.Лувсанцэрэн: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Өлзий-Оршихыг 1.200.000 төгрөг, Г.Дүүрэнжаргал 1.400 000 төгрөгөөр торгох ялын санал гаргаж байна. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно” гэсэн ялын дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Ө: “Хэлэх зүйлгүй” гэсэн,
Шүүгдэгч Г.Д: “Торгуулийн арга хэмжээг багасгаж өгнө үү. Би энэ хэргийн өмнөөс мөн гэмтэл авсан. Үүнээс гарах зардлыг өөрөө даасан. Эхнэр 3 хүүхэдтэй, ганцаараа ажил эрхэлдэг” гэсэн эцсийн үгийг тус тус хэлэв.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ө, Г.Д нарыг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтайг харгалзан түүнд хуульд заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө*****г 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр, шүүгдэгч Г.Д*****г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, шийдвэрлэлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
шүүгдэгч Хорхон овогт Б*****н Ө*****г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэний улмаас “нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 1.9 дүгээр зүйлийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө*****г 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн,
шүүгдэгч Г.Д*****г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Ө*****г 1000 /мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр,
шүүгдэгч Г.Д*****г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4. Шүүгдэгч Б.Ө, Г.Д нарт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
5. Эрүүгийн ****** дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ө, Г.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ө, Г.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ