| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0328/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/370 |
| Огноо | 2024-11-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/370
2024 11 06 2024/ШЦТ/370
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
-шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
-улсын яллагчаар Э.Уянга /томилолтоор/,
-шүүгдэгч Г.Ү, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар, н.Алтанзул
-шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч н.Алтанзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П-ын Б, Б овогт Г-ийн Ү нарт Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2409**** дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** аймагт төрсөн 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "****" ХХК-д мужаан ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт *** дүүргийн **** тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урд *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 10,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, Б овогт П-ын Б /РД:*****/,
2. Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 16-ны өдөр **** суманд төрсөн 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих *** дугаар хорих ангид эдэлж байгаа, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, *** дүүргийн **** тоотод оршин суух хаягтай,
Урд *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж байгаа, Б овогт Г-ийн Ү /РД: *****/ гэв.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/:
Шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд "захиалгаар буйдан хийнэ" гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг *** дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг Г.Ү-гийн эзэмшлийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн фейсбүүк цахим орчимд “захиалгаар буйдан хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Ц.Батчимэгийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг Төв аймгийн Зуунмод сум, 1 дүгээр баг, Хуульчдын хотхон 326 тоот гэртээ байхад нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2,240,000 төгрөгийг Г.Ү-гийн эзэмшлийн “Хаан банк дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
Мөн Фейсбүүк цахим орчинд “захиалгаар буйдан хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Т.Н-ийг хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр *** суманд байхад нь 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны 9 дүгээр гудамжны 20 тоотод байхад нь 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “****” төвийн гадна авто зогсоолд байхад нь 2,600,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг Г.Ү-гийн эзэмшлийн “Хаан банк” дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилан, бусдад нийт бага хэмжээнээс дээш буюу 7,840,000 төгрөгийн хохирол учруулсан төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Ү нь:
“Би энэ хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Манай нөхөр буйдан хийх чадвартай учраас 2020 оны 12 сард энэ бизнесээ эхлүүлсэн. Би гэртээ бага насны хоёр хүүхдээ хараад маркетингийн тал дээр ажилласан. Анх 2 ажилтантай эхлүүлээд сүүлд 7 ажилтантай болсон. Бид хоёр амьдралаа дээшлүүлэх зорилготой байсан. Тухайн үед корона гараад захиалга гацдаг байсан. Тухайн захиалагч нартаа хил дээр бараа гацаад байна. Буцаалт хийе гэхээр танайхыг хүлээгээд авъя гэдэг байсан. Манай үйлдвэр бүх зүйлээ гараараа хийдэг байсан болохоор жаахан хугацаа ордог байсан. Ажилчны хувьд жаахан тогтворгүй байдаг байсан. Надад залилан хийе гэдэг бодол байгаагүй. Нэг сарын дараа гарна гэдэг захиалга маань хоёр сарын дараа гарахад хугацаа хэтрүүлж гаргасан гээд үлэгдэл төлбөрөөс 200.000-300.000 төгрөгөөр хөнгөлөлт, урамшуулал үзүүлдэг байсан. Манай үйлдвэр 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл үйлдвэрлэл маань явагдаад буйдан захилгаа хийдэг байсан. Түрээсийн гэрээ хүртэл байдаг. Би өмнөх 2 жилийн ял авдаг шүүх хурал дээрээ өмгөөлөгчгүй байсан. Хуулийн мэдлэг дутуу байсан. Би Төв аймгийн хэргийг нэгтгээд өгөөч гээд удаа дараа хүсэлт гаргахад нэгтгээгүй гэв.
Шүүгдэгч П.Б нь:
“Хохирогч нарт хохирол учруулсандаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Анхнаасаа залилах гэмт хэрэг биш үйлдвэрлэлийн доголдол үүссэн байсан” гэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хэрээнд, шүүгдэгч Г.Ү, П.Батмөнх нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:
1.Шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр фейсбүүк цахим орчинд "захиалгаар буйдан хийнэ" гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Б.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг **** дүүргийн нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 1.000.000 төгрөгийг Г.Үгийн эзэмшлийн “Хаан” банк дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
2. Мөн фейсбүүк цахим орчимд “захиалгаар буйдан хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Ц.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг **** тоот гэртээ байхад нь 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 2,240,000 төгрөгийг Г.Үгийн эзэмшлийн “Хаан банк дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан,
3. Мөн Фейсбүүк цахим орчинд “захиалгаар буйдан хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар уг зарын дагуу холбогдсон Т.Н-ийг хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж хохирогчийг 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр **** суманд байхад нь 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр **** дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр **** тоотод байхад нь 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр **** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Үндэс-2” төвийн гадна авто зогсоолд байхад нь 2,600,000 төгрөг, нийт 4,600,000 төгрөгийг Г.Ү-гийн эзэмшлийн “Хаан банк” дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч бусдад нийт бага хэмжээнээс дээш буюу 7,840,000 төгрөгийн хохирол учруулан бусдыг “залилах” гэмт хэргийн үйл баримт:
1.Иргэн Т.Н-ийн Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргасан өргөдөл / 1 хх-164 тал/,
-Хохирогч Т.Н-ийн "...**** төвийн зогсоол дээрээс машиндаа сууж байхдаа би "***" гэх фейсбүүк хаягтай хүнтэй холбогдож 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Хаан банкны ******* дугаартай Ү нэртэй данс руу 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хаан банкны ******* дугаартай Үүрийнтуяа гэх нэртэй данс руу 1,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны ******* дугаартай Үүрийнтуяа гэх нэртэй данс руу 2,600,000 төгрөгийг шилжүүлж нийт 4,600,000 төгрөгийг залилуулсан. Надтай *** фейсбүүкээр өөрийгөө Ү гэх эмэгтэй холбогдоод чаталж байсан. Би өөрийн Хас банкны **** дугаарын данснаас Г.Ү-гийн Хаан банкны ******* дугаарын данс руу 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2,600,000 төгрөг шилжүүлэхдээ Г.Ү намайг 7 буудалд байрладаг үйлдвэр дээрээ ирээд миний захиалсан буйданг бараг дуусаж байгаа, автобусны буудал явж байхдаа замдаа *** хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Үндэс-2 төвөөс ундаа авчихаад гараад машиных нь зогсоол дээр машиндаа сууж байхдаа шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэхдээ **** тоот гэртээ байхдаа шилжүүлсэн. 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлэхдээ *** суманд ажлаа хийж байхдаа анх Г.Үтай фейсбүүкээр холбогдож шилжүүлсэн. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Үндэс худалдааны төвд байхдаа *** гэх фейсбүүк хаягаас надтай холбогдоод "буйдангийнхаа бүрээсийг урдаас захиалж авах гэтэл мөнгө дутаад байна. Та үлдэгдэл мөнгөө хийчих" гэсний дагуу өөрийн Хас банкны **** тоот данснаас Үүрийнтуяа гэх эзэмшигчтэй Хаан банкны ******* тоот данс руу 2,600,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Тэгээд 2022 оны 02 сард би өөрөө Чимэг буйдан гэх фейсбүүк хаяг руу чат бичиж "миний захиалсан буйдан юу болж байна гэж асуухад Чимэг буйдан гэх фейсбүүк хаягаас "таны Захиалсан 2022 оны 02 сарын сүүлээр дуусгаж өгнө гэж чат бичиж байсан. 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр "Чимэг буйдан" гэх фейсбүүк хаягийн оруулсан постний коммент хэсэгт энэ ер нь залилан хийдэг газар юм болов уу "Буйдангаа авъя л даа одоо арай удаж байна шүү хүлээцтэй тэвчээртэй хүлээгээд байхаар арай дээрэлхээд байна уу? Янз янзын буйдан зарна, захиалга авна гээд байх юм. Өмнөх ажлаа дуусгаж өгөөч ээ" гэсэн комментууд байсан учир би өөрийгөө залилуулсан гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан. "***" гэх фейсбүүк хаягаар чат болон **** гэх эдгээр дугаарууд руу залгаж холбогддог байсан..." гэх мэдүүлэг /1-хх- 6-7, 50-51, 57-58- тал/,
хохирогч Т.Н-ийн эзэмшлийн "Хаан" банкны **** тоот дансны хуулга /1-хх-11- тал/,
хохирогч Т.Н-ийн эзэмшлийн "Хас" банкны **** тоот дансны хуулга /1-хх-10- тал/,
хохирогч Т.Н болон "***" фейсбүүк хэрэглэгч нарын харилцсан зурвасын хуулбар /1-хх-12-20 тал/,
Г.Ү эзэмшигчтэй "Хаан" банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-хх-76-83 тал/,
2. Иргэн Б.Б-ийн Төв аймгийн Зуунмод сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /1-хх-191 тал/,
хохирогч Б.Б-ийн “Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр төрсөн ах Б-нд ээлжийн амралтаараа ирсэн байх хугацаандаа фейсбүүкээр "**" гэх нэртэй фейсбүүк хаягаар буйдангийн захиалга авна гэсэн зарын дагуу холбогдож өөрийн сонирхсон буйдангаа захиалсан юм. Тэгэхэд буйдангийн үнэ нь 1,900,000 төгрөг. Үүнээс намайг 60% буюу 1,000,000 төгрөгийг өгч байж захиалга баталгаажна гэж хэлсэн. Тэгээд би аав Б-тай ярьж байгаад 1,000,000 төгрөгийг ******* гэх данс руу хийсэн. Тэгээд манай захиалга "2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гэхэд бэлэн болно" гэж хэлсэн. Тэгээд би захиалгаа хүлээгээд 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр холбогдоход "таны буйданг арай хийж дуусаагүй байна. Буйдан хийгдэж дуусаж байгаа. Одоо нэг нугас хийх дутуу" гэж хэлсэн. Тэгээд болоогүй юм байна, корона гээд хил гааль нь хаагдсан юм байлгүй гэж бодоод хүлээгээд 2021 оны 11 дүгээр сард холбогдсон. Тэгэхэд "танай буйданг хийж байгаа танай буйданд ганцхан нугас дутуу байгаа Оросоос нугаснуудаа захиалсан юм. Хил нээгдэхгүй байна" гэж хэлсэн. Тэгээд тухайн хүмүүс нь сүүлдээ утсаа авахаа больсон. Надтай холбогддог байсан *** гэх дугаар нь орох ярианы эрх нь хаагдаад холбогдох боломжгүй болсон. Тэгээд фейсбүүк чатаар харьцангуут өнөө маргаашдаа гарна гэж хэлсээр 2022 оны 9 дүгээр сар хүрсэн. Тэгээд холбогдох дугаараа өг гэхээр *** гэх дугаарыг өгөөд энэ манай хүргэлтийн ажилтан байгаа юм асуух юм байвал энэ хүнээс асуу гээд байдаг. Би тухайн дугаар луу нь бараг 100 гаруй удаа залгахад нэг ч удаа авч байгаагүй үйлдвэр нь 7 буудалд байдаг гэж байсан. Яг тодорхой зааж өгсөн хаяг байхгүй хаягаа огт хэлдэггүй, би тухайн газарт нь очоод үйлдвэрийг нь хайхад тийм үйлдвэр олдоогүй, сүүлд фейсбүүкээр холбогдоход "манайх модны хоёрт үйлдвэр маань байгаа та ирээд үзэж болно" гээд хаягаа огт хэлэхгүй намайг хуурч мэхлээд байсан юм. Тэгээд танай буйданг хийж байна гэж хэлж байсан боловч огт хийж эхлээгүй юм шиг байсан. Тэгээд 9 дүгээр сард холбогдоод "танайх залилан хийдэг газар юм уу" гэхэд над руу "загвараас чинь болоод буйдан чинь гарахгүй байна, Та загвараа соль" гээд над руу тэгсэн. Тэгээд над руу буйдангийн зураг явуулаад “ийм буйдан болгож өгнө, 7 хоногийн дотор гаргаж өгнө" гэж хэлсэн. Тэгээд тухайн буйдангаа бас гаргаж өгөөгүй. 10 дугаар сарын 01-нд холбогдоход над руу шал өөр буйдангийн зураг явуулаад таны буйданг оёж байна гэж хэлсэн. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 19 цаг 31 минутад ******* Үүрийнтуяа гэх "Хаан банкны данс АТМ-ээс 1,000,000 төгрөг, шилжүүлсэн. Би Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэгт АТМ-ээс 1,000,000 төгрөг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /1-хх-194-195, 2-хх-171 тал/,
-Ч. Б-ын эзэмшлийн "Хаан" банк дахь **** тоот дансны хуулга /1- хх- 211-тал/,
-"***" нэртэй цахим хаягтай харилцсан зурвас /1-хх-212-231-тал/,
-2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр фейсбүүк цахим хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1- хх-232-235- тал/,
-2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2- хх-10-13- тал/,
-Ганчимэг Ү эзэмшигчтэй "Хаан" банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2- хх- 17-тал/, уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2- хх- 19-20 тал/,
3. Иргэн Ц.Б-ийн Төв Зуунмод сумын Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /2хх-43 тал/,
-хохирогч Ц.Б-ийн "... Би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр фейсбүүк үзэж байгаад "Чимэг буйдан" гэх нэртэй пейж хуудас байсан. Тийшээ ороход буйдангийн захиалга авна гэсэн постууд байхаар нь сонирхоод чат бичсэн. Тэгтэл надад мэдээллүүдээ өгөөд тэгэхээр нь би сонирхож байгаа буйдангийн зургуудаа явуулсан. Тэгээд чаталж байгаад нэг буйдан сонгоод хийлгэхээр болоход "үндсэн үнэ нь 3,200,000 төгрөг болно. Урьдчилгаа 70 хувийг өгдөг, Тэгж байж захиалга баталгаажна" гэж хэлсэн. Тэгээд надад ******* гэх данс өгөхөөр нь би тухайн данс руу 2,240,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд надад "10 дугаар сарын 05-ны өдрөөс 8-ны хооронд буйданг хүлээлгэж өгнө" гэж хэлсэн. Тэгээд би хүлээгээд 10 дугаар сарын 05-ны өдөр холбогдоход "хагас, бүтэн сайн өдөр гэхэд гарна арай болоогүй байна" гэж хэлсэн. Тэгээд би 10 дугаар сарын 08-ны өдөр дахин холбогдоход "та модны хоёрт ирээд буйдангаа авчих өнөөдөр гарна гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр лүү 17-18 цагийн хооронд модны 2-с ирээд авчих" гэж хэлсэн байсан. Тэгээд манай нөхөрт тухайн хүмүүс нь З цагийн дараа гарна" гэж хэлээд утсаа авахаа больсон. Маргааш нь дахин холбогдоход 88013157 гэх дугаарыг манай нөхөрт өгсөн байсан. Тэгээд манай нөхөр ярихад тухайн хүн нь арай дуусаагүй байна гэж хэлсэн... 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 12 цаг 27 минутад ******* Үүрийнтуяа гэх Хаан банкны данс руу 2,240,000 төгрөг шилжүүлсэн... Би *** гэх дугаартай 10 дугаар сарын 13, 14 хавьцаа холбогдсон. Тэгэхэд 25-30 насны орчим эмэгтэй хүн шиг сонсогдож байсан. Нарийхан цээлхэн хоолойгоор ярьж байсан. Манай нөхөрт *** гэх дугаарыг өгсөн байсан. Эрэгтэй хүнтэй манай нөхөр ярьсан гэж хэлсэн. Би 2022 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр *** тоот гэртээ байхдаа 2,240,000 төгрөгийг шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /2-хх- 46-47, 167- тал/,
-2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2- хх-129-130- тал/,
-Г Ү эзэмшигчтэй "Хаан" банкны ******* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2- хх-134 тал/,
уг хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /2- хх- 135-136 тал/,
-"***" гэх нэртэй цахим хаягтай харилцсан зурвас /2- хх-137-152 тал/,
-Ц Б эзэмшигчтэй "Хаан" банкны **** тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2-хх-153 тал/,
-2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр фейсбүүк цахим орчинд үзлэг хийсэн тэмдэглэл /2- хх-154-160 тал/, 18.2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /2- хх-161 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Facebook цахим орчинд “захиалгаар буйдан хийнэ” гэсэн агуулга бүхий зар байршуулж, “***" гэх Facebook хаягаар хоорондоо харилцаж, улмаар шүүгдэгч Г.Үгийн “ХААН”-н банкан дахь ******* тоот дансаар мөнгө шилжүүлэн авсан хууль бус үйлдэл нь дараах гэмт хэргийн шинжийг хангасан байна. Тодруулбал,
Цахим орчин гэдэг нь мэдээлэлд халдах, нэвтрэх, цуглуулах, түүнийг боловсруулах, хадгалах, ашиглах боломжийг олгож буй мэдээллийн систем, мэдээллийн сүлжээний орчныг хэлнэ гэж тодорхойлжээ.
Шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр “Цахим хэрэгсэл ашиглаж” цахим орчинд “захиалгаар буйдан хийнэ” гэх агуулга бүхий зар байршуулж, улмаар зарын дагуу холбогдсон Б.Б, Ц.Б, Т.Н нарыг хуурч, бодит байдлыг нууж, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг Г.Ү-гийн эзэмшлийн “Хаан банк” дахь ******* тоот дансаар шилжүүлэн авч залилан бусдад бага бус хэмжээний буюу 7.840.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад шүүгдэгч П.Б, Г.Ү нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцно.” гэж мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3-т “гэмт хэргийг үйлдэх замаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно.” гэж, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 1-т “энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүний, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг... гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ.” гэж заасныг тус тус журамлан,
Мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Өөрөөр хэлбэл “Залилах” гэм хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эд хөрөнгийг болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авахын тулд аливаа арга хэрэгслээр буюу худал үг яриа болон үйлдлээрээ хуурах, мөн цахим хэрэгсэл ашиглах, өөр бусад байдлаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгүүлэх зэрэг үйлдлийг итгэл үнэмшилтэй хийснээр хохирогч нь залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгснөөр хэргийн бүрдэл төгсдөг.
Шүүгдэгч П.Б, Г.Ү нарын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн зорилготой, шунахай сэдэлттэй байх ба өөрийн үйлдэл бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсэж үйлдсэн хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэв.
Улмаар шүүгдэгч Г.Ү П.Б нар нь хохирогч Б.Б, Ц.Б, Т.Н нараас эд хөрөнгийг авах зорилгоор худал хэлж, эргэн төлөх санаа зорилго агуулалгүй, өөрийн дансаар мөнгө шилжүүлэн авсан уг үйлдэл нь хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар бүлэглэн дээрх цаг хугацаанд нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Дээрхээс дүгнэвэл, шүүгдэгч П.Б, Г.Ү нарыг “залилах” гэмт хэргийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, банк ашиглан бусдын эд хөрөнгө / мөнгө/-ийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч нарыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусдын эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт тодорхойлсон.
“...бусдын ...эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл эс /үйлдэхүй/-гээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т 1,000,000 төгрөг, хохирогч Ц.Б-т 2,240,000 төгрөг, хохирогч Т.Н-т 4,600,000 төгрөг нийт 7,840,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу прокурорын 699 дугаартай яллах дүгнэлт үйлдэхэд шүүгдэгч П.Б, Г.Ү нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч нараас гаргуулах гэм хорын хохирол төлбөргүй байна.
Түүнчлэн шүүхээс хохирогч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд:
Хохирогч Б.Б-т, хохирогч Ц.Б-т, хохирогч Т.Н нарт шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдэгдсэн байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Э.Уянгаас:
“П.Б, Г.Ү нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Тухайн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй байгаа ялыг нэмж нэгтгүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Ү, П.Б нарын өмгөөлөгч Д.Ганбаатар:
“Улсын яллагчаас шүүгдэгч П.Б-д 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргаж байна. Өмнөх шийтгэх тогтоолоор П.Б-ийг 10.000.000 төгрөгөөр торгож, 1 жил 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гарсан. Хэдий торгуулийн ялаа төлөөгүй боловч 1 жил 6 сарын хугацаа дуусаагүй тул өмнөх шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгтгэх үндэслэл байхгүй байна. Шүүгдэгч П.Б нь хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан. Мөн нийтэд тустай ажил хийлгэх ялаах шийтгэж өгнө үү.
Шүүгдэгч Г.Ү-гийн хувьд өмнөх шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ял оногдуулсан. Шүүгдэгч нарын хувьд гэр бүлийн харилцаатай. Мөн хувийн байдлын хувьд бага насны хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхдийн сэтгэл санааны хувьд хүнд байгаа. Тийм учраас хорих ял оногдуулахгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг,
Шүүгдэгч Г.Ү, П.Б нарын өмгөөлөгч н.Алтанзул:
“Г.Үгийн хувьд төрсөн эгч нь хоёр хүүхдийг нь хардаг. Гэм буруугаа ойлгож, ухамсарлаж байгаа хувийн байдлыг харгалзан үзэн ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. Мөн шүүгдэгч П.Б-ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт хохирлыг нөхөн төлсөн, хувийн байдлыг шүүх харгалзан үзэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч П.Б:
“Миний хувьд өмнөх шүүх хурлаар надад 10.000.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Одоог хүртэл торгуулийн ялаа төлөөгүй шалтгаан нь энэ хэргийн хохирлыг барагдуулах, хоёр хүүхдээ санхүүгийн тал дээр дэмжих гээд шалтгаанаас болоод төлөлтөө хийж амжаагүй. Миний хувийн байдлыг харгалзан үзээсэй гэж хүсэж байна” гэсэн эцсийн үг хэлэв.
Шүүгдэгч Г.Ү:
“Би гэм буруу дээрээ гэмшиж байгаа. Би хоёр хүүхэдтэйгээ 24 цагийн эргэлтээр уулзсан. Охин маань шөнө унтахгүй байсан. Яагаад унтахгүй байгаа юм бэ гэсэн чинь унтчих юм бол өглөө болчихно шүү дээ гэж хэлж байсан. Би ярьж чадахгүй байна” гэсэн шүүгдэгчийн эцсийн үг тус тус хэлэв.
Шүүх шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь өмнө **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэгдэж байсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч П.Бийн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 63-103 тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ДШЗ/*** дугаартай магадлал /2-р хх-ийн 105-118 тал/, урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 09 тал/,шүүгдэгч Г.Үгийн шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 63-103 тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ДШЗ/*** дугаартай магадлал /2-р хх-ийн 105-118 тал/, урьд ял шийтгэл эдэлж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 120 тал/ гэсэн шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоосон баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нарт шүүхээс оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ ...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "...Эрүүгийн хариуцлагыг зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.
Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч П.Б, Г.Ү нарын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Нөгөө талаас шүүгдэгч Г.Ү П.Б нарын 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн Ү-ийн Г, 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн Б-ийн Н гэх 6-8 2 насны хүүхэдтэй /Хүүхэд хамгааллын тухай хуульд заасны бага насны 2 хүүхдийн эрх зөрчигдөж байгаа/ хувийн байдлыг болон тухайн гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох “Хорио цээр, хязгаарлалт тогтоосон” 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хуульд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн цаг хугацаа хамаарч байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Бөд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж,
уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Г.Ү нарт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа,
энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Бөд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Б, Г.Ү нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт сануулж,
Шүүгдэгч П.Б, Г.Ү нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2409**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч П.Б, Г.Ү нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч П.Б, Г.Ү нараас тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт П-ын Б, Б овогт Г-ийн Ү нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэргийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нууц замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг шилжүүлж авсан ” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
шүүгдэгч П.Б-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Г.Ү нарт *** дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг эдэлж дууссаны дараа энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч П.Б-д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэхээр тус тус тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт П2ын Б2д 400 /дөрвөн зуу/ цаг, шүүгдэгч Б овогт Г-ийн Ү-д 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Б овогт П-ын Б, Б овогт Г-ийн Ү нарт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Эрүүгийн 2409**** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Г.Ү, П.Б нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Ү шүүгдэгч П.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ