| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2024/0432/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/448 |
| Огноо | 2024-12-18 |
| Зүйл хэсэг | 10.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/448
2024 12 18 2024/ШЦТ/448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Шинэчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,
шүүгдэгч Ж.У түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн,
шүүгдэгч О.Ч түүний өмгөөлөгч Н.Мөнхсүлд, С.Эрдэнэсайхан,
шүүгдэгч Р.М түүний өмгөөлөгч Л.Наранхүү нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.Ууганбаяр, О.Ч, Р.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2234***** хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1995 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй оператор ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Б овогт Ж-ны У, **** регистрийн дугаартай гэв.
2. Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, яс үндэс дөрвөд, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, "***" ХХК-ний барилгын инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, 5 хүүхдийн хамт Улаанбаатар хот **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
С овогт О-ийн Ч, **** регистрийн дугаартай гэв.
3. Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, таваар судлал мэргэжилтэй, "****" ХХК-ийн захирал, ам бүл 6, нөхөр, хадам ээж, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот **** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.
Ш овогт Р-ын М, **** регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн агуулга /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/:
Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн *** гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан “*****” ХХК-ний "***" услалтын системийг шинэчлэн сэргээн засварлах барилга байгууламжийн ажлын талбайд 02 газар шорооны ухлагын ажлыг хийж байхдаа экскаваторын шанагыг сольж эргэх үйлдэл хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших. Мөн "Экскаваторын машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны горим"-ын 1.11.6- д ээлж эхлэх бүрд экскаваторын үндсэн механизмын өргөх, түрэх, эргэх/ хэвийн найдвартай ажиллааг хангасны дараа ажлаа эхлэх ба ээлжийн ажилд байнга хяналт тавьж ажиллана. 4.11-д машин тоног төхөөрөмжийг эргэх буюу хөдөлгөөнтэй хэсгүүдийн хаалт байхгүй үед ажиллуулахыг хориглоно. 4.23-д Экскаваторын бүх үйлдлүүд тодорхой дуут дохиогоор явагдана, 4.24-д оператор нь ажил эхлэхийн өмнө экскаватор дээр байгаа туслах болон бусад хүмүүсийг аюулгүй байранд байгаа эсэхийг магадалсны дараа дуут дохио өгч ажиллах ёстой", "Техникийн оператор"-ын ажлын байрны тодорхойлолтын 4-д холбогдох техник ашиглалтын заавар зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах”. 5-д “...тоног төхөөрөмж аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах...” гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын шанага мултран унасны улмаас далангийн хажууд байсан геодезийн инженер Г.Тнь дарагдан, нас барж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,
Шүүгдэгч О.Ч нь "*****" ХХК-ийн талбайн инженер, хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах" гэж заасныг, Барилгын талбайн инженерийн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн Албан тушаалын үндсэн үүргийн... техникийн аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллах, барилга угсралтын талбай дээр ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлэх..., 4. Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд барилга угсралтын ажлын явцад нийт ажилчдад ХАБЭА-Н өдөр тутмын зааварчилгааг өгөх..." гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК- ийн "***" услалтын системийг шинэчлэн сэргээн засварлах барилга байгууламжийн ажлын талбайд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас геодезийн инженер Г.Тнь дарагдаж, нас барсан бөгөөд түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Р.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "*****" ХХК-ийн захирал Б.О-тай байгуулсан "Геодезийн ажил гүйцэтгэх" хамтран ажиллах гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт "ажил олгогч нь аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 28.1.3 дэх заалт "хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4 дэх заалт "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах", Дэд бүтцийн сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.11- д "... ААНБ-ын захиргаа нь ажилтнууддаа тухай бүр сургалтад хамруулж байх үүрэгтэй...". 5.11.2-д "... тухайн ажлыг гүйцэтгэхээр томилогдсон ажилтан нь урд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор сургалтад хамруулбал зохино...". 5.11.3-д "... урьдчилсан болон анхан шатны зааварчилгааг өгөх үүрэгтэй....., 5.13.-д "...ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга барил, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, тушаалаар томилогдоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох...", Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 217 дугаартай тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эдийн үйлдвэрлэлт угсралт засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам"- ын Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага: БА-3.2, 4.2, БА-4.7, 5.2 /Геодезийн инженер-1, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх шаардлагатай/, гэж, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны №195 "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам"-ын 2.9-д "Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ", "2.9.4-д “туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт”, 29.4-т “үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ" гэсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК-ийн "***" услалтын системийг шинэчлэх барилга байгууламжийн ажлын талбайд гэрээний үүргийн дагуу ажиллаж байсан геодезийн инженер Г.Т нь газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас дарагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл,
Шүүгдэгч Ж.У нь 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан “*****” ХХК-ний "***" услалтын системийг шинэчлэн сэргээн засварлах барилга байгууламжийн ажлын талбайд 02 газар шорооны ухлагын ажлыг хийж байхдаа экскаваторын шанагыг сольж эргэх үйлдэл хийхдээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших. Мөн "Экскаваторын машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны горим"-ын 1.11.6- д ээлж эхлэх бүрд экскаваторын үндсэн механизмын өргөх, түрэх, эргэх/ хэвийн найдвартай ажиллааг хангасны дараа ажлаа эхлэх ба ээлжийн ажилд байнга хяналт тавьж ажиллана. 4.11-д машин тоног төхөөрөмжийг эргэх буюу хөдөлгөөнтэй хэсгүүдийн хаалт байхгүй үед ажиллуулахыг хориглоно. 4.23-д Экскаваторын бүх үйлдлүүд тодорхой дуут дохиогоор явагдана, 4.24-д оператор нь ажил эхлэхийн өмнө экскаватор дээр байгаа туслах болон бусад хүмүүсийг аюулгүй байранд байгаа эсэхийг магадалсны дараа дуут дохио өгч ажиллах ёстой", "Техникийн оператор"-ын ажлын байрны тодорхойлолтын 4-д холбогдох техник ашиглалтын заавар зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах". 5-д "... тоног төхөөрөмж аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах..." гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын шанага мултран унасны улмаас далангийн хажууд байсан геодезийн инженер Г.Тнь дарагдан, нас барж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч О.Ч нь "*****" ХХК-ийн талбайн инженер, хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах" гэж заасныг, Барилгын талбайн инженерийн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн Албан тушаалын үндсэн үүргийн ... техникийн аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллах, барилга угсралтын талбай дээр ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлэх..., 4. Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд барилга угсралтын ажлын явцад нийт ажилчдад ХАБЭА-Н өдөр тутмын зааварчилгааг өгөх..." гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК- ийн "***" услалтын системийг шинэчлэн сэргээн засварлах барилга байгууламжийн ажлын талбайд 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас геодезийн инженер Г.Тнь дарагдаж, нас барсан бөгөөд түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг,
Шүүгдэгч Р.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "*****" ХХК-ийн захирал Б.Отгонбаатартай байгуулсан "Геодезийн ажил гүйцэтгэх" хамтран ажиллах гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт "ажил олгогч нь аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 28.1.3 дэх заалт "хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4 дэх заалт "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах", Дэд бүтцийн сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.11- д "... ААНБ-ын захиргаа нь ажилтнууддаа тухай бүр сургалтад хамруулж байх үүрэгтэй...". 5.11.2-д "... тухайн ажлыг гүйцэтгэхээр томилогдсон ажилтан нь урд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор сургалтад хамруулбал зохино...". 5.11.3-д "... урьдчилсан болон анхан шатны зааварчилгааг өгөх үүрэгтэй....., 5.13.-д "...ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга барил, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, тушаалаар томилогдоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох...", Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 217 дугаартай тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эдийн үйлдвэрлэлт угсралт засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам"- ын Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага: БА-3.2, 4.2, БА-4.7, 5.2 /Геодезийн инженер-1, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх шаардлагатай/, гэж, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны №195 "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам"-ын 2.9-д "Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ", "2.9.4-д “туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт”, 29.4-т “үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ" гэсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК-ийн "***" услалтын системийг шинэчлэх барилга байгууламжийн ажлын талбайд гэрээний үүргийн дагуу ажиллаж байсан геодезийн инженер Г.Тнь газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас дарагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Хэрэг учрал болсон гэх газар нь Төв аймгийн Батсүмбэр сумын 3 дугаар багийн нутаг *** гэх газарт байх бөгөөд уг газарт "***" ХХК-ний услалтын системийн сувгийг ухаж байх бөгөөд уг газарт улбар шар өнгийн Doosan маркийн экскаватор, түүний урд талд 1.30 метр газарт бага зэрэг овоолсон шороон дээр кола ундааны савтай бор өнгийн шингэн зүйл, урд талд нь цагаан өнгийн хамгаалах малгай, зүүн урд талд нь шороон дээр цус мэт улаан хүрэн өнгийн зүйл урсаж хатсан байдалтай, уг газарт дарагдлын оромтой байх бөгөөд түүнээс зүүн зүгт экскаваторын шанага газарт тулж байрласан гурвалжин шанагатай байлаа. Ухсан нүхэн дотор сольсон гэх шанага байлаа. ...экскаватор эргэх яцад шанага нь салж унаж, амь хохирогчийг дарсан гэх бөгөөд шанага салж унах боломжтой эсэх талаар тодруулах зорилгоор эргэх, тойрох олон удаа хөдөлгөж, шанага сольж үзэхэд ямар нэгэн байдлаар шанага салж унахгүй байсан, экскаватор хэвийн ажиллаж байв..." гэсэн тэмдэглэл,
-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх- 40-48 тал/,
-Цогцсын гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл "...зүүн цавь зүүн төмсгийг хамарсан 10*6 см ангайсан шархтай, шархны эрмэг жигд, шархаар өөх булчин ил Харагдана. Хэвлийн баруун хэсэгт 2*0,5, 30,5, 2*2, хэвлийн доод хэсэгт 2*0,5, 1.5*0,3, 2*0,5 см, умдагт 1*1, баруун гуяны урд дээд хэсэгт 6*0,5, 6°0,3 см, дунд хэсэгт 1 Гадагш эргэсэн байдгийн зулгаралттай, аарцгийн хэлбэр алдагдсан, зун тавхай гадагш эргэсэн байдалтай байв..." гэснээр тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-49-54 тал/,
-Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 3.Ц-ийн мэдүүлэг /1 хх-58-59 тал/,
-Гэрч Ж.У-ын мэдүүлэг /1 хх-79-81 тал/,
-Гэрч П.Б-ийн мэдүүлэг /1 хх-85-86 тал/,
-Гэрч Ц.Н-ын мэдүүлэг /1 хх-89-90 тал/,
-Гэрч Л.Н-ийн мэдүүлэг 1 хх-94 тал/,
-Гэрч А.Г-ийн мэдүүлэг /1 хх- 95 тал/,
-Гэрч О.Ч-ын мэдүүлэг /1 хх-128-129 тал/,
-Гэрч Б.О-ын мэдүүлэг /1 хх-132-133 тал/,
-Гэрч Р.М-ын мэдүүлэг /1 хх- 135-136 тал/,
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн цогцост үзлэг хийсэн тухай 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 176 дугаартай дүгнэлтэд “...Амь хохирогч Г.Т-ийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр цээж, хэвлий, аарцгийн олон эрхтний хавсарсан хүнд гэмтэл болох баруун 7-12-р хавирга, зүүн сүүж яс, сүүжний нүх, дунд чөмгөний толгой дайрсан бяцарсан, зүүн сүүж яс, зээрэгцэг ясны бяцарсан ясны олон нийлмэл хугарал, махир гэдэс, шулуун гэдэсний тасрал, аарцгийн хөндий дахь тосон болон гэдэсний агууламж, баруун бөөрний өөхөн эд, баруун 7-12-р хавирганы орчмын эдэд цус хуралт, зүүн цавь төмсөгт шарх, хэвлий, умдаг, баруун гуянд зулгарал, хэвлий, зүүн цавинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Амь хохирогч Г.Т-ийн цусанд спиртийн агууламж илрээгүй нь нас барах үедээ согтолтгүй байсан байна. амь хохирогчид үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь цээж, хэвлий, аарцагийн олон эрхтний хавсарсан хүнд гэмтлийн улмаас цус алдалтын шоконд орж нас баржээ...” гэсэн дүгнэлт /1 хх-144-147 тал/,
-Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч Г.Гантөмөрийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ХАБ-029/22 дугаартай шинжээчийн "... Экскаваторын оператор Ж.У нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх. Мөн "Экскаваторын машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны горим"-ын 1.11.6-д ээлж эхлэх бүрд экскаваторын үндсэн механизмын /өргөх, түрэх, эргэх/ хэвийн найдвартай ажиллааг хангасны дараа ажлаа эхлэх ба ээлжийн ажилд байнга хяналт тавьж ажиллана. 4.11-д машин тоног төхөөрөмжийг эрхгэх буюу хөдөлгөөнтэй хэсгүүдийн хаалт байхгүй үед ажиллуулахыг хориглоно. 4.23-д Экскаваторын бүх үйлдлүүд тодорхой дуут дохиогоор явагдана. 4.24-д оператор нь ажил эхлэхийн өмнө экскаватор дээр байгаа туслах болон бусад хүмүүсийг аюулгүй байранд байгаа эсэхийг магадалсны дараа дуут дохио өгч ажиллах ёстой" гэсэн заалтыг мөрдөж ажиллаагүй. "*****" ХХК-ийн захирал Б.О-ын баталсан "Техникийн оператор"-ын ажлын байрны тодорхойлолтын 4-д ...холбогдох техник ашиглалтын заавар зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах, 5-д ...тоног төхөөрөмж аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах гэж заасан үүргээ биелүүлээгүй байна...
...Инженер О.Ч нь: Барилгын талбайн инженерийн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн Албан тушаалын үндсэн үүргийн ... техникийн аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллах, барилга угсралтын талбай дээр ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлэх, 4. Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд барилга угсралтын ажлын ажлын явцад нийт ажилчдад ХАБЭА-н өдөр тутмын зааварчилгааг өгөх, гэсэн үүргээ биелүүлээгүй байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах" гэж заасныг зөрчиж техник аюулгүй ажиллагааг хангах, түүнд хяналт үүргээ биелүүлээгүй.
-“****” ХХК нь: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт, ажил олгогч даруул ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургах хамрагдаагүй, зааварчилга аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх, 28.1.4-д ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх, гэснийг зөрчсөн байна. Мөн Дэд бүтцийн сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" | хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.11-д ААНБ-ын захиргаа нь ажилтнууддаа тухай бүр сургалтад хамруулж байх үүрэгтэй. 5.11.2-д тухайн ажлыг гүйцэтгэхээр томилогдсон ажилтан нь урд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор сургалтад хамруулбал зохино.... 5.11.3-д урьдчилсан болон анхан шатны зааварчилгааг өгөх үүрэгтэй, 5.13.-д ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга барил, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, тушаалаар томилогдоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох гэж заасан шаардлагыг хангах үүргээ биелүүлээгүй. Мөн Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 217 дугаартай тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эдийн үйлдвэрлэлт угсралт засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам"-ын Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага: БА-3.2, 4.2, БА-4.7, 5.2 /Геодезийн инженер-1, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх шаардлагатай/ гэсэн байхад мэргэжлийн геодезийн инженер ажиллуулаагүй байна..." гэсэн дүгнэлт /1 хх-164-177 тал/,
-“Хөдөлмөр хамгаалал хүний нөөцийн төв” нийгэмд үйлчилдэг ТББ-ын шинжээч Д.Бямбасүрэн, С.Болорчимэг, С.Дуламсүрэн нарын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн №8031215/005 дугаартай “... Туслан гүйцэтгэгч "***" ХХК нь Хөдөлмөрийн Аюулгүй байдал, Эрүүл Ахуйн тухай хуулийн "28.13 хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;", "28 14 ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх;" Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны №195 "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам"-ын "2.9 Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ", "2.9.4. туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт" 29.4-т заасан үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна... Экскаваторын оператор Ж.Унь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1 хөдөлмөрийн аюулгүй байдал байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх” 18.2.6-д ажил, үүргээ, осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар, эзэмших, осол гэмтэл, хурц хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвар эзэмшсэн байх хуулиар хүлээсэн үргээ биелүүлээгүй болно Экскаваторын машинч, туслахын хуулиар хүлээсэн ажиллагааны горим"-нх, 1.11.6-д ээлж эхлэх бүрд экскаваторын үндсэн механизмын өргөх, түрэх, эргэх, явах найдвартай ажиллагаа хангасны дараа эхлэх ба ээлжийн ард байнга хяналт тавина гэж заажээ. Экскаваторын оператор Ж.У нь орчны хяналт тавьж, дуу, дохио, өгч талбайн инженерийн хяналтын дор ажиллаагүй байна..." гэсэн дүгнэлт /1 хх-216-220 тал/,
-"*****" ХХК-ийн захирал Б.О, "***" ХХК-ийн захирал Р.М нарын хооронд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Геодезийн ажил гүйцэтгэх гэрээ /1-хх-124-127 тал/,
-"***" ХХК-ийн *** регистрийн дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ /2 хх 156- тал/,
Барилга, хот байгуулалтын яамны 18-008/20 дугаартай "***" ХХК-д геодезийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 3 жилийн хугацаагаар олгосон тусгай зөвшөөрөл /2 хх--157 тал/,
-"**" ХХК-ийн захирлын баталсан Геодезийн инженерийн ажлын байрны тодорхойлолт, "**" ХХК-ийн захирал Р.М-ын 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 22/07/003 дугаартай "... Г.Т-г геодезийн инженерээр томилох тухай" тушаалын хуулбар /2 хх-88-89 тал/,
-Нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ /2 хх-79 тал/,
-Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, үйлдвэрлэлийн ослын талаарх гэрчийн тодорхойлол, ярилцлагын тэмдэглэл /2 хх-80-95 тал/,
-"*****" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 22/10 дугаартай "...талбайн инженер О.Ч-ын 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн ажилтны үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр томилсугай..." гэсэн ажил түр орлон гүйцэтгэх ажилтныг томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал, инженер О.Ч-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Барилгын талбайн инженерийн ажлын байрны тодорхойлолт, ХАБЭА-н ажилтны ажлын байрны тодорхойлолт /2 хх-96-104 тал/,
-"*****" ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 22/02 дугаартай "...Б.Х-г ХАБЭА-н ажилтан албан тушаалд томилох тухай..." гүйцэтгэх захирлын тушаал /2-хх-105 тал/,
"*****" ХХК-ийн ХАБЭА-н ажилтны ажлын байрны тодорхойлолт /2 хх 144-146 тал/,
-"*****" ХХК-ийн техникийн операторын тодорхойлолт /2 хх-190-192-тал/, ажлын байрны "*****" ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 22/08 дугаартай "...Ж.Ууганбаярыг 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс “Услалтын системийг шинэчлэн сайжруулах барилгын ажил *** дэд төслийн ажилд операторчноор томилон ажиллуулсугай..." гэсэн ажилд томилох тухай гүйцэтгэх захирлын тушаал /2 хх-193 тал/,
-"Болор" сургалтын төвөөс Ж.У-т олгосон экскаваторын оператор IV зэрэгтэй гэх үнэмлэхийн хуулбар /2 хх-152 тал/ зэрэг нотлох баримтаар нэн нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгч Ж.Ууганбаяр, О.Ч, Р.М нар нь “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн” гэм буруугийн талаар маргахгүй” гэснийг дурдаж дээрх баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүгдэгч Ж.У нь “Хүний амьд явахын эсрэг гэмт хэрэг”-ийг буюу “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг”-ийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм” хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.1-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм, технологийн горимыг чанд мөрдөх; 18.2.6-д ажил, үүргээ осол эндэгдэлгүй гүйцэтгэх арга барил, мэргэжлийн ур чадвар эзэмших. Мөн "Экскаваторын машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны горим"-ын 1.11.6- д ээлж эхлэх бүрд экскаваторын үндсэн механизмын өргөх, түрэх, эргэх/ хэвийн найдвартай ажиллааг хангасны дараа ажлаа эхлэх ба ээлжийн ажилд байнга хяналт тавьж ажиллана. 4.11-д машин тоног төхөөрөмжийг эргэх буюу хөдөлгөөнтэй хэсгүүдийн хаалт байхгүй үед ажиллуулахыг хориглоно. 4.23-д Экскаваторын бүх үйлдлүүд тодорхой дуут дохиогоор явагдана, 4.24-д оператор нь ажил эхлэхийн өмнө экскаватор дээр байгаа туслах болон бусад хүмүүсийг аюулгүй байранд байгаа эсэхийг магадалсны дараа дуут дохио өгч ажиллах ёстой", "Техникийн оператор"-ын ажлын байрны тодорхойлолтын 4-д холбогдох техник ашиглалтын заавар зэргийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллах”. 5-д “...тоног төхөөрөмж аюулгүй ажиллагааны зааврыг мөрдөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллах...” гэсэн заалтуудыг зөрчиж хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас экскаваторын шанага мултран унасны улмаас далангийн хажууд байсан геодезийн инженер Г.Т нь дарагдан, нас барж түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч О.Ч нь "*****" ХХК-ийн талбайн инженер, хөдөлмөрийн эрүүл ахуйн ажилтны үүргийг түр орлон гүйцэтгэж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27.3.3. хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн шаардлага, стандарт, салбарын болон аж ахуйн нэгж, байгууллагын мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд үзлэг, шалгалт хийлгэх, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээ авах" гэж заасныг, Барилгын талбайн инженерийн ажлын байрны тодорхойлолтын 3 дугаар зүйлийн Албан тушаалын үндсэн үүргийн... техникийн аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавьж ажиллах, барилга угсралтын талбай дээр ажилчдыг мэргэжлийн удирдлагаар хангах, байгууллагын дотоод журмыг хэрэгжүүлэх..., 4. Үндсэн үүргийн хүрээнд ажлын байранд хийгдэх ажлууд барилга угсралтын ажлын явцад нийт ажилчдад ХАБЭА-Н өдөр тутмын зааварчилгааг өгөх..." гэж заасан заалтуудыг тус тус зөрчиж, хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК- ийн "***" услалтын системийг шинэчлэн сэргээн засварлах барилга байгууламжийн ажлын талбайд 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас геодезийн инженер Г.Т нь дарагдаж, нас барсан бөгөөд түүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон,
Шүүгдэгч Р.М нь 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн "*****" ХХК-ийн захирал Б.О-тай байгуулсан "Геодезийн ажил гүйцэтгэх" хамтран ажиллах гэрээний дагуу туслан гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалт "ажил олгогч нь аюулгүй ажиллагааны сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилга өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилга аваагүй шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх", 28.1.3 дэх заалт "хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх", 28.1.4 дэх заалт "ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах", Дэд бүтцийн сайдын 2004 оны 163-р тушаалаар баталсан /№2487/ "Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм" І хэсэг /Ерөнхий шаардлага/ БНбД 12-03-04-ийн 5.11- д "... ААНБ-ын захиргаа нь ажилтнууддаа тухай бүр сургалтад хамруулж байх үүрэгтэй...". 5.11.2-д "... тухайн ажлыг гүйцэтгэхээр томилогдсон ажилтан нь урд өмнө нь мэргэжлээрээ хөдөлмөр аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй бол ажилд авсан өдрөөс хойш сарын дотор сургалтад хамруулбал зохино...". 5.11.3-д "...урьдчилсан болон анхан шатны зааварчилгааг өгөх үүрэгтэй....., 5.13.-д "...ажилд томилох тухай тушаал нь ажилтнуудад зориулсан үлгэрчилсэн хөтөлбөрийн дагуу ажлыг хийх арга барил, аюулгүй ажиллагааны арга барилд сургаж, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар хангах, тушаалаар томилогдоогүй ажилтнуудыг ажиллуулахыг хориглох...", Барилга хот байгуулалтын Сайдын 2018 оны 217 дугаартай тушаалаар батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материал үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүхий эдийн үйлдвэрлэлт угсралт засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох хяналт тавих журам"- ын Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлын төрөл, суурь нөхцөл шаардлага: БА-3.2, 4.2, БА-4.7, 5.2 /Геодезийн инженер-1, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтантай байх шаардлагатай/, гэж, Барилга хот байгуулалтын сайдын 2017 оны №195 "Барилгын ажлын аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн журам"-ын 2.9-д "Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын байрны эрсдэлийн үнэлгээг дараах нөхцөлд хийнэ", "2.9.4-д “туслан гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээт ажил эхлэх бүрт”, 29.4-т “үнэлгээг ерөнхий болон туслан гүйцэтгэгчийн тухайн асуудал хариуцсан инженер тус тус хариуцан гүйцэтгэнэ" гэсэн хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Баянгол 3 дугаар багийн нутаг "***" гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан "*****" ХХК-ийн "***" услалтын системийг шинэчлэх барилга байгууламжийн ажлын талбайд гэрээний үүргийн дагуу ажиллаж байсан геодезийн инженер Г.Тнь газар ухлагын ажил хийж байсан экскаваторын шанага мултран унасны улмаас дарагдан нас барж, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна.
Тиймээс улсын яллагчаас: “шүүгдэгч нарыг Ж.У, О.Ч, Р.М нарыг Эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон бөгөөд шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримттай мэтгэлцээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хүний амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюул, ослоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилго бүхий хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар тогтоосон дүрэм, журам нь дээрх гэмт хэргийн иш татсан диспозиц шинжид хамаарах бөгөөд эдгээрийг сахин хангуулах үүрэг хүлээсэн этгээд үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, үүний улмаас хүний амь нас хохирсон үр дагавар, тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо зэргээр тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлдог.
Хууль тогтоомжоор, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг хэрэгжүүлэх ажлыг шууд хариуцсан ажилтан энэ гэмт хэргийн субъект болох ба түүний “хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэдэгт албан үүргээ огт биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй эс үйлдэхүйн аль аль нь хамаарна.
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын хүрээнд ажлын байранд аюулгүй ажиллагааг хангах үүргийг шууд хэрэгжүүлэх албан тушаалтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй, шүүгдэгч Ж.Ууганбаяр, О.Ч, Р.М нар нь аюулгүй ажиллагааны өдөр тутмын ажил үүрэг, аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгч, хяналт тавих үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч амь насаа алдах шалтгаан болжээ.
Иймд шүүгдэгч Ж.У, О.Ч, Р.М нарыг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай агийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.
1.5 Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэрэг нь Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон “Хүний амь явах эрхийг зөрчиж, хүний амь насыг хохироосон хүнд” хор уршиг учруулдаг болно.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч, хор уршиг арилаагүй боловч амь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг болох хохирогчийн оршуулгын зардал болон бусад зардалд "*****" ХХК-иас амь хохирогчийн ар гэрт 207 773 740 /хоёр зуун долоон сая долоон зуун далан гурван мянга долоон зуун дөч/ төгрөг, "***" ХХК-ниас 60 000 000 /жаран сая/ төгрөг, шүүгдэгч Ж.У-аас 2 000 000 /хоёр сая/ төгрөгийн хохирол тус тус нөхөн төлсөн,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.У, О.Ч, Р.М нараас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
2.2 Эрүүгийн хариуцлага.
Улсын яллагч Э.Уянгаас:
“Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг хуульчилсан байдаг. Энэ хэргийн улмаас геодезийн инженер нас барсан тул хор уршиг арилаагүй. Тийм боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн амь хохирогчийн ээжид хохирол төлбөр төлж, дэмжлэг туслалцаа үзүүлсэн зэрэг нөхцөл байдал, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзлээ. Ингээд шүүгдэгч Р.М, О.Ч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх санал гаргаж байна.
Шүүгдэгч Ж.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, түүний оршин суух газрын хаяг болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутгаар хязгаарлалт тогтоох саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Ж.У-ын өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс:
“Шүүгдэгч Ж.У гэм буруу дээр маргахгүй байгаа. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаж байсан. *** тоотод оршин суудаг. *** гэх компанид ковшийн оператораар ажилладаг. Тиймээс хязгаарлалтын бүсийг *** аймгаар тогтоож өгнө үү. 2 жилийн зорчих эрх хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн саналыг,
Шүүгдэгч О.Ч ын өмгөөлөгч С.Эрдэнэсайханаас:
Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч О.Ч-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлсөн. Энэ хэрэгт их гэмшдэг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй. Ам бүл 5, насанд хүрээгүй 3 хүүхэдтэй. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн саналыг,
Өмгөөлөгч Н.Мөнхсүлдээс:
“Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэсэн саналыг,
Өмгөөлөгч Л.Наранхүүгээс:
“Улсын яллагчийн гаргасан саналыг дэмжиж байна” гэсэн саналыг тус тус шүүхэд гаргаж мэтгэлцэж,
Шүүгдэгч Ж.У-аас:
“Гэм буруутай, харамсаж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч О.Ч-аас:
“Харамсаж байна. Бага ял оногдуулж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Р.М-аас:
“Харамсаж байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн эцсийн үгийг тус тус шүүхэд хэлэв.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ж.Ууганбаяр, О.Ч, Р.М нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдгээрт Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх 24- тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-хх-45/, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /2-хх 46 тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2-хх 47 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-хх 48 тал/, жолоочийн лавлагаа /2-хх 49 тал/, төрсний бүргэн лавлагаа /2-хх 50, 52-54, 56 тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /2-хх 51 тал/, жолоочийн эрхийн лавлагаа /2-хх 55 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /2-хх 57 тал/, дипломын хуулбар /2-хх 62-63 тал/, ажлын газрын тодорхойлолт /2-хх 64 тал/, дансны хуулга /2-хх-65-73 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Ш.У-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-25- тал/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /2-хх-37 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-хх-38 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-хх-39 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-хх-40, 43 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-хх-41 тал/, жолоочийн лавлагаа /2-хх-42 тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2-хх-44 тал/ зэрэг нотлох баримтуудаар,
Шүүгдэгч Р.М-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-хх-26-тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /2-хх-28 тал/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /2-хх-29 тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /2-хх-30 тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /2-хх-31 тал/, жолоочийн лавлагаа /2-хх-32 тал/, дээд боловсролын сургалтын байгууллагын дипломын тодорхойлолт /2-хх-33 тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /2-хх-34-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус тогтоов.
Иймд шүүгдэгч О.Ч, Ж.У, Р.М нарыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар шүүгдэгч Ж.Ууганбаярыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
шүүгдэгч О.Ч, Р.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У шүүхээс тогтоосон *** сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У *** сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Унь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М, О.Ч нар нь тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М, О.Ч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулах сануулав.
Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2234***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн ., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ж-ны У, С овогт О-ийн Ч, Ш овогт Р-ын Мөнхжаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан, захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж-ны У-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар *** сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О-ийн Ч, Р-ын М нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг **** сумын нутаг дэвсгэрээр тогтоож, бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У *** сумаас бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Унь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М, О.Ч нар нь тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М, О.Ч нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол шүүх тэнсэнгийн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тус тус сануулсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар
шүүгдэгч Р.М, О.Ч нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссэн, тэнсэнгийн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, шүүгдэгч Ж.У-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад тус тус даалгасугай.
9. Эрүүгийн 2234***** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүйг, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Ц нэхэмжлэх зүйлгүй,гомдол саналгүй гэснийг, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.У, О.Ч, Р.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ