| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 155/2021/00640/И |
| Дугаар | 155/ШШ2021/00847 |
| Огноо | 2021-08-10 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 155/ШШ2021/00847
| 2021 оны 08 сарын 10 өдөр | Дугаар 155/ШШ2021/00847 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.С-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: М.Э-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С/онлайнаар/, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Снь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Миний бие Б.Снь нөхөр болох М.Этой 2006 онд танилцан, үерхэн дотносож байгаад, 2007 онд албан ёсоор гэр бүл болон, нэг гэрт орсон. Бидний хамтын амьдралын явцад 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр том охин Э.Э, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр бага охин Э.А нар тус тус мэндэлсэн. Нөхөр болох М.Э нь айл болон амьдарсан цагаасаа хойш хань ижил, үр хүүхдэдээ хайр халамж муутай, үр хүүхдээ тэжээн тэтгэх, өсгөн хүмүүжүүлэх чадваргүй, намайг цаг ямагт хий хоосон бусадтай хардаж, сэрдэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар цохиж зодон, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан.Энэ мэт эр нөхрийн үүргээ умартсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан шалтгаан нь түүний архинд хэт хамааралтай болсон, агсам согтуу тавьдаг, догшин ааш араншинтай нь холбоотой. М.Э нь Хөвсгөл аймгийн Зам ангид ажил хөдөлмөр эрхэлж байсан боловч хамт олон нэртэй үл бүтэх хүмүүсээр хүрээлэл үүсгэн гэр бүлээ бусниулах эхлэлийг тавьсан гэж боддог. Цаашид байнгын хүйтэн уур амьсгалтай гэр бүлд үр хүүхдүүд минь өсөн бойжих нь миний болоод тэдний минь цаашдын амь, амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзэж, 2013 оноос тусдаа амьдрахаар шийдсэн.
Миний хувьд гэр бүлээ бүтэн авч үлдэхийн төлөө аль байдгаараа хичээж, мэрийн түүний болж, бүтэхгүй бүхнийг тэвчиж, итгэж, хүлээсээр ирсэн. Гэтэл энэ бүх итгэл, сэтгэлийг минь хөсөрдүүлсэн М.Эод цаашид итгэх орон зай үлдээгүй болно. Түүнээс хойш 8 жилийн хугацаа өнгөрсөн бөгөөд төрсөн охин Э.Э, Э.А нар нь миний асрамжид одоог хүртэл байна.
Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.
...Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Бид тусдаа амьдраад олон жил болсон. Би одоо өөр хүнтэй гэр бүл болж хамт амьдарч байгаа тул гэрлэлийг цуцалж өгнө үү. Охидуудаа өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулна гэв.
Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие М.Э нь эхнэр Б.Сугармаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцлаа.Би эхнэр Б.Сугармаатай танилцаж, үерхэж байгаад 2007 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, үүнээс хойш хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд бидний дундаас 2007 оны 04 дүгээр сарын 10- ны өдөр том охин Э.Э, 2009 оны 07 дугаар сарын 06-ны өдөр бага охин Э.А нарт төрсөн.Хамт амьдарсан эхний жилүүдэд бидний харилцаа хэвийн, амьдрал сайхан байсан боловч бид хоорондын таарамжгүй харилцааны улмаас тус тусдаа амьдрах болсон. Бид 2013 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байгаа ба тусдаа амьдраад 8 жил болж байна.Одоо бид тус тусдаа гэр бүлтэй болсон, цаашид эвлэрч хамт амьдрах боломжгүй. Тусдаа амьдрах хугацаанд охин Э.Э, Э.А нар маань ээжийнхээ асрамжид байсаар ирсэн. Миний тухайд тусдаа амьдрах хугацаанд охиддоо өөрийн боломж бололцооныхоо хирээр хичээлийн хэрэглэл болон хэрэгцээтэй зүйлийг нь авахад туслахыг хичээж ирсэн.Цаашид ч охиддоо өөрийн боломж бололцоогоор тусална.Одоо эхнэр Б.Сугармаагаас гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Э, Э Ариунзаяа нарыг эхийнх нь асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг төлнө. Бидний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар ямар нэгэн маргаангүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
...Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Б.Снь одоо өөр хүнтэй хамтран амьдарч байгаа тул бид цаашид эвлэрч хамт амьдрах ямар ч боломжгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Снь хариуцагч М.Эод холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.Учир нь:
Гэрлэгчид нь 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож, нэхэмжлэгчийн шаардах эрх үүсжээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэргээр зохигчид бие биедээ үнэнч байх, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх адил үүргийг хамтран хэрэгжүүлэх боломжгүй байдал бий болсон, Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасан гэрлэлтийг цуцлахгүй байх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн гэрлэгчид 2013 оноос одоог хүртэл хугацаанд тусдаа амьдарч байгаа болон Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас эвлэрүүлэх арга хэмжээ авахад энэ хугацаанд эвлэрээгүй, гэрлэлт цуцлуулахыг талууд харилцан зөвшөөрч байгаа болно.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.Сугармаа, хариуцагч М.Э нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Гэрлэгчдийн дундаас 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр охин Э.Э, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр охин Э.А нар төрсөн болох нь Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтаар нотлогдож байх бөгөөд зохигчдын хэн аль нь төрсөн эцэг, эх гэдэгтэй маргаагүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт: Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... харилцан тохиролцож болно гэж заасан байх ба нэхэмжлэгч Б.Снь охин Э.Э, Э.Амарзаяа нарыг өөрийн асрамжид авах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.Э зөвшөөрсөн, хүүхдүүдийн одоогийн өсөж байгаа болон ээнэгшин дассан орчныг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байгаа тул охин Э.Э, Э.А нарыг төрсөн эх Б.Сугармаагийн асрамжид үлдээж, эцэг М.Эоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлж байхаар шийдвэрлэлээ.
Мөн охин Э.Э, Э.А нарыг эх Б.Сугармаагийн асрамжид үлдээж байгаа нь хүүхдүүд эхийн оршин суугаа газрын харьяаллаар суурь боловсрол, эрүүл мэндийн болон төрийн бусад үйлчилгээг авах боломжийг олгож байгаа явдал бөгөөд эцэг М.Э, эх Б.Снар тусдаа амьдарч байгаа нь хүүхдээ хүмүүжүүлэхэд хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.
Түүнчлэн зохигч хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Б.Сугармаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуульд хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Э, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.А нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Э төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Э.Э, Э.А нарт сар бүр төлөх тэтгэлэг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.472.000 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 112.000 төгрөг, нийт 182.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар М.Э, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Э, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.А нарыг төрсөн эх Б.Сгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2007 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн охин Э.Э, 2009 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.А нарыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг М.Эоос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуульд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг М.Э, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Снарт тус тус даалгасугай.
5.Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182.200 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182.200 /нэг зуун наян хоёр мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Оюунчимэгт даалгасугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс хойш 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ