Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 181/ШШ2018/00187

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2018/00187 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дэлгэрцэцэг/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: МПК ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилгүй байсан хугацааны цалин хөлс 5 022 944 төгрөгийг гаргуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх, хариуцагчийн төлөөлөгч С.Баасанцэрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямцоож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Захчин овогтой Түвшинтөрийн Дэлгэрцэцэг нь МПК ХХК-д захирлын нарийн бичиг албан тушаалд ажиллаж байгаад 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 181/ШШ2016/01573 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 584 тоот магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 001/XT2017/00653 тоот тогтоолоор ажилд эгүүлэн томилогдсон.

Нэг. Ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор гаргуулах тухай Ажил олгогч МПК ХХК нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2017/09604 тоот шүүгчийн захирамжаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх захирамж гаргасан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/06 тоот гүйцэтгэх захирлын тушаалаар 1 жилд эгүүлэн авсан болно.

Миний бие Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан буюу 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг жүртэлх цалин хөлс олговорыг ажил олгогч олгоогүй байгаа болно.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх нийт ажлын 213 өдрийн цалин буюу 5,022,944 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.

 

Хариуцагч МПК ХХК-ийн төлөөлөгч С.Баасанцэрэн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Т.Дэлгэрцэцэгийн манай компанид холбогдуулан гаргасан 5,022,944.00/таван сая хорин хоёр мянга есөн зуун дөчин дөрвөн/ төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь анх Нанометал" ХХК-д 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Нарийн бичиг-ээр ажилд орж, 2015 оны 9 дүгээр сарыг дуустал ажиллаж байгаад МПК ХХК-д мөн оны 9 дүгээр сараас 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаагаар ажиллаж байсан.

Тэрбээр ажиллаж байх хугацаандаа ажлын цагийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр таслах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь бүрэн, чанартай гүйцэтгэхгүй байх зэргээр өөрийн үүрэгт ажилдаа хайнга ханддаг байсан. Тодруулбал, 2016 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдрүүдэд буюу ажпын 5 өдөр ажлаа ямар ч шалтгаангүйгээр тасалсан ба 2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр дуудаж, уулзан ... ямар шалтгаанаар ажил тасалсан, цаашид ажиллах ... эсэхийг тодруулахад ... би Солонгос явах гэж байгаа. Та миний Нийгмийн даатгалын шимтгэлийг таслалгүй төлж байгаа ч ... гэсэн. Улмаар мөн өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд бас л ажилдаа ирээгүй учир түүнийг ажлаасаа гарахаар шийдсэн байна гэж ойлгоод МПК ХХК-ийн захирлын 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А/01 тоот тушаалаар нэхэмжлэгч ...Хөдөлмөрийн гэрээ-нд заасан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж, гүйцэтгэж байгаа ажилдаа мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй байсан учир ... түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.

Гэтэл үүнтэй холбоотой маргаан үүсэж, тухайн маргааныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2016/01573 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 584 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ХТ2017/00653 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн болно.

Манай компани нь Эрчим хүчний барилга угсралт-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба 2015-2017 онуудад эдийн засгийн хямралаас хамаарч ажил гүйцэтгэж, тогтмол орлого олж чадахгүй компанийн санхүүгийн байдал ихээхэн хүнд нөхцөлд байгаа ч нэгэнт шүүхийн шийдвэр гарсан учир шүүхийн дээрх шийдвэрийг манай компанийн зүгээс бүрэн биелүүлж, тус компанийн захирлын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/06 тоот тушаалаар түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авсан боловч нэхэмжпэгч 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасныг хүлээн авч, захирлын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 10/07 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлсөн болно.

Иймд улсын эдийн засаг хямралтай байгаа өнөө үед тэрбээр компанид ажиллах хүсэл эрмэлзэлгүй атлаа шүүхэд удаа дараа үндэслэлгүйгээр нэхэмжлэл гарган өөрөө хөдөлмөр эрхлэхгүйгээр мөнгө гаргуулахаар хандаж байгааг зөвшөөрөх боломжгүй байгааг үүгээр уламжилж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье. гэв.

 

Хариуцагч МПК ХХК-ийн өмгөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүнд ажиллах хүсэл сонирхол байхгүй. Хариуцагчийн санхүүгийн байдал хүнд байгаа, энэ үед 5 000 000 төгрөгийн асуудал яригдаж байгаа. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 гэсэн зохицуулалт байгаа. 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрөөс шаардах эрх үүссэн. Энэ өдрөөс тоолбол 8 дугаар сарын 19-ний өдрийн дотор шаардах байсан. Гэтэл 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтаа гаргаж өгөөгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан зэрэг баримт байхгүй. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэг нь хариуцагч МПК ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 5 022 944/таван сая хорин хоёр мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч МПК ХХК нь мөнгө гаргуулахаар хандаж байгааг зөвшөөрөх боломжгүй гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хариуцагчийн нарийн бичгийн ажилд эгүүлэн тогтоож, 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 3 277 884/гурван сая хоёр зуун далан долоон мянга найман зуун наян дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1573 дугаар шийдвэрийн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 584 дугаар магадлалын, Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 653 дугаар тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн байх тул тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9604 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдан хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн № 10/06 тушаалаар нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон болох нь 9604 дугаар захирамжийн болон № 10/06 тушаалын хуулбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 5 022 944/таван сая хорин хоёр мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т ... ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй., 129 дүгээр зүйлийн 129.1Хөдөлмөрийн гэрээний талууд ... эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоох үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байгааг нэхэмжлэгч нь тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 9604 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж гарах үед мэдсэн болох нь 9604 дугаар захирамжийн хуулбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр эрхээ зөрчигдсөнийг мэдсэн байх боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах, шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд хандах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МПК ХХК-иас нийт 5 022 944/таван сая хорин хоёр мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.     Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч МПК ХХК-иас нийт 5 022 944/таван сая хорин хоёр мянга есөн зуун дөчин дөрөв/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95 317 төгргөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 1165105733 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Т.Дэлгэрцэцэгт буцаан олгосугай.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ