| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0004/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/21 |
| Огноо | 2025-01-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 2025/ШЦТ/21
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Аруинаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, Матад сумын Ерөнхий боловсролын сургуульд галч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 350 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* ******* /РД: ЖЖ910*******817/.
Шүүгдэгч Даарийсүрэнгийн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух гэртээ хохирогч архидан согтуурч маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх, хутгаар зүүн гарыг нь зүсэх зэргээр зодож хохирогч ы биед зүүн тохой орчим, зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх болон цусан хураа, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга болон шууны цус хуралт, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн шанааны зулгаралт, 2 талын хацар шанаа, эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун талын няцарсан шарх, эрүүний зүүн булангийн зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр найз *******ай хөдөө хоночихоод буцаж ирээд *******ын гэрт архи уусан тухайн үед бид 2 маргалдаж муудалцсан бөгөөд ******* намайг цохиж зодох болсон. ... бид 2 эвлэрсэн бөгөөд ******* нь миний эмчилгээний зардалд 3000,000 төгрөгийг төлсөн тул түүнд гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. /хх-ийн 10-13 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Матад сумын 3 дугаар баг Өнөр ******* тоотод амьдардаг дүү *******ын гэрт очиход ******* нь найз архи уугаад сууж байсан. нүд нь хөхөрсөн байдалтай байхаар юу болсон талаар асуухад хоорондоо муудалцаад ******* намайг цохисон гэж хэлж байсан...” гэжээ. /хх-ийн 21-22 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 643 тоот дүгнэлтэд:
1. ы биед зүүн тохой орчим, зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх болон цусан хураа, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга болон шууны цус хуралт, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн шанааны зулгаралт, 2 талын хацар шанаа, эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун талын няцарсан шарх, эрүүний зүүн булангийн зүсэгдсэн шарх, үүн өвдөгний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Зүүн тохой орчим, зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх болон цусан хураа, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга болон шууны цус хуралт, эрүүний зүүн булангийн зүсэгдсэн шарх нь хурц иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэн шинэ гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 33-35 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 тал
- Анхны үзлэгийн тодорхойлолт /хх-ийн 32 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 44 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт Даарийсүрэнгийн ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Матад сумын 3 дугаар баг ******* ******* тоотод оршин суух гэртээ хохирогч маргалдан улмаар нүүрэн тус газарт нь цохих, өшиглөх, хутгаар зүүн гарыг нь зүсэх зэргээр зодож хохирогчийн биед “зүүн тохой орчим, зүүн шууны хатгагдаж зүсэгдсэн шарх болон цусан хураа, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга болон шууны цус хуралт, 2 талын нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний дээд зовхины няцарсан шарх, зүүн шанааны зулгаралт, 2 талын хацар шанаа, эрүүний баруун булангийн зөөлөн эдийн няцрал, эрүүний баруун талын няцарсан шарх, эрүүний зүүн булангийн зүсэгдсэн шарх, зүүн өвдөгний цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч , гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, анхны үзлэгийн тэмдэглэл, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 643 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн, мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан байх тул шүүгчдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 3000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ЖЖ910*******817 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 3000,000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын ЖЖ910*******817 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ