| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 309/2025/0021/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/29 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Ариунаа |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/29
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунхишиг
Улсын яллагч С.Ариунаа
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Батболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Ариунаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 1, Ховд аймгийн Цэцэг сумын 3 дугаар баг “*******” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/.
Шүүгдэгч ******* ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг "Баянжаргалан Овоо" гэх газарт " " ХХК-ийн малчнаар ажиллаж байхдаа хамт мал малладаг малчин үл ялих зүйлээс болж маргалдаж өгзгөн тус газарт нь хутгалж хохирогч биед зүүн өгзөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би " " ХХК-нд малчин ажилтай. Тухайн компанид малчнаар 2024 оны 09 дүгээр сараас хойш ажиллаж байна. Манай компанийн мал Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг Баянжаргалан Овоо гэх газарт байдаг юм. Би ******* гэдэг хүүхэдтэй хамт хоёулаа компанийн малыг харж малладаг юм. 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хөдөө гэртээ *******тай хамт байж байхад манай тэнд мал малладаг , гэх хоёр хүн манай гэрт ирсэн юм. Улмаар , хоёр *******ыг аваад 17 цагийн үед аймгийн төв рүү явсан би харин хөдөө гэртээ ганцаараа үлдсэн. ... би гэртээ үлдээд орой хонио хашчихаад гэртээ орондоо ороод унтаж байсан. Тэгсэн хэдэн цаг болж байсныг нь сайн мэдэхгүй байна *******, хоёр орж ирсэн ба ******* архи уусан согтуу байсан. Ингээд гэрт орж ирчхээд буцаад яваад өгсөн ба архи уугаагүй эрүүл байсан. Тухайн үед ******* гэрт орж ирэхдээ гурван шил архи, 2,5 литрийн пиво нэг ширхэг нэг лаазтай пивотой орж ирсэн. Гэрт орж ирээд хоёр шил архиа нуугаад, нэг шил архиа уучихсан талд нь орчихсон байсан. ... тухайн үед орноосоо босоод өмдөө өмсөж байхдаа тал шил архийг нь хөлөөрөө өшиглөөд хагалчихсан. Тэгсэн ******* нь “та архи хагалчихсан, архи төлж өг, архины мөнгө төлж өг” гээд уурлаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа ******* дахин архи уух гээд нуусан хоёр шил архиа олохгүй, “та архи нуулаа” гээд над руу уурлаад дайраад байсан. Тэгэхээр нь би “архийг нь чи өөрөө нуусан биз дээ” гээд хайгаад орны толгой дээр байхаар нь олж өгсөн. ... ******* дахин нэг шил архи задалж ганцаараа уусан ба би уухгүй сууж байсан чинь “хоёулаа хамт ууя” гээд байхаар нь би уухгүй, ууж чадахгүй гэсэн чинь уурлаад над руу архитай хоолоо шидээд байсан. Ер нь тухайн үед ******* ганцаараа архи уугаад суугаад байсан. Намайг “уу” гэхээр нь би уухгүй гээд уугаагүй юм. Тэгээд орон дээр сууж байсан чинь ******* “та ер нь бос доо” гээд байхаар нь боссон юм. Тэгсэн ******* босоод намайг араас тэвэрч аваад миний бөгс хэсэгт хутгаар нэг удаа хатгасан. Тухайн үед *******д хутгалуулсны дараа цаг харахад 2024 оны 12 дугаар сарын 07-ны шөнийн 01 цаг өнгөрч байсан. ... г утсаар дуудаад аймгийн төв рүү эмнэлэг явсан. ******* гэртээ үлдсэн...Би *******д бөгс хэсэгтээ хутгалуулснаас болж олон удаа эмнэлгээр явж боолт хийлгэсэн. Намайн хутгалуулсны дараа манай компанийн захирал Менхнасан нь Чулуунбаатар гэх хүнийг Улаанбаатар хотоос Дорнод аймаг руу машинтай явуулж Чулуунбаатар нь Баянтүмэн сумын 2-р баг Баянжаргалан Овоо гэх газраас Дорнод аймгийн төв рүү 50 орчим км газарт намайг эмнэлэгт хүргэж өгч боолтыг минь солиулж буцаагаад аймгийн төвөөс Баянтүмэн сумын 2-р баг Баянжаргалан Овоо гэх газар руу мал руу маань аваачдаг байсан. Чулуунбаатар гэх хүн намайг 10-аад хоногийн хугацаанд эмнэлэг рүү хүргэж өгөх, буцааж хөдөө хүргэж өгч боолтыг маань солиулж байсан. Тэгэхдээ компаниас машин гаргаж өгч, бензинд мөнгө зарцуулсан. Намайг эмнэлэгт очиж үзүүлэхэд манай компаниас 873,920 төгрөгийн зардал гарсан. Зардлын баримтаа гаргаж өгсөн. Боолтоо солиулахын тулд 50 орчим км газраас аймгийн төвд ирж боолтоо солиулаад буцаад хөдөө хүргүүлдэг байсан. Эмнэлэг явахад зарцуулсан мөнгөө нэхэмжилнэ. Хохирлоо барагдуулах юм бол миний зүгээс надад санал гомдол байхгүй..." гэжээ. /хх-ийн 10, 12, 14 талууд/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Иргэн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардлыг шүүж үзэхэд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хоорондох хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн эмчилгээний зардалд 424,151 төгрөг зарцуулсан. ... буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ий 17 тал/
Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот дүгнэлтэд:
1. биед зүүн өгзөгний зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-ийн 20-21 тал/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал
- Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* ******* нь согтуурсан үедээ буюу 2024 оны 12 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг "Баянжаргалан Овоо" гэх газарт " " ХХК-ийн малчнаар ажиллаж байхдаа хамт мал малладаг малчин үл ялих зүйлээс болж маргалдаж өгзгөн тус газарт нь хутгалж хохирогчийн биед зүүн өгзөгний зүсэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас, Дорнод аймаг дахь бүсийн шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч Ж.Жаргалангийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 25 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13-т “Халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан ба шүүгдэгч ******* нь хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч *******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “шүүгдэгчээс эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар 873,920 төгрөгийг баримтаар, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол зэргийг тус тус нэхэмжилж байна” гэж мэдүүлж байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 501 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан хохирол 873,920 төгрөгийг, хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хүснэгтэд зааснаар 2 дугаар зэрэглэлээр тогтоосон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 төгрөгөөр тооцож нийт 4,173,920 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух /РД: /-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг төлж барагдуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол ин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******аас эрүүл мэндэд учирсан хохиролд 873,920 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3300,000 төгрөг нийт 4,173,920 төгрөгийг гаргуулж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 4 дүгээр багт оршин суух /РД: /-т олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол ин төгөлдөр болмогц Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор интэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол ин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ