Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2017/00072

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 155/ШШ2017/00072

Хөвсгөл аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 03 дугаар багийн 20-02 тоотод оршин суух, Гөрөөчин овогт О-ийн А/Р.............../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 02 дугаар багийн Шалганы 1-7 тоотод оршин суух Шошгон овогт З----ийн Б /............../-д холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д, нэхэмжлэгч А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Онар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Ашүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Оюунбилэгийн Ань Зулзагадайгийн Бтой 2009 оны 4 сард танилцаж бид 2010 оны 10 сарыг хүртэл ирэн очин хамтдаа амьдардаг байсан. Тусдаа амьдарч эхлэхээсээ өмнө би хүүхэдтэй болсон тухайгаа З.Бод хэлэхэд хүлээж аваагүй, миний хүүхэд биш гэснээс болж бидний хооронд үл ойлголцол үүсэж бид тус тусдаа амьдрах болсон. Ингээд би 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү М, Тнарыг төрүүлсэн бөгөөд одоо 5 настай, эрүүл саруул миний асрамжинд өсөж бойжиж байгаа болно. Би З.Бтой танилцахаас өмнө өөрийн талийгаач нөхөр Эбид хоёр гэр бүл болж бидний дундаас 2006 оны 6 сард хүү Амин-Эрдэнийг төрүүлж бид хамт амьдарч байгаад таарч тохирохгүйн улмаас тус тусдаа амьдарч байхдаа З.Бтой танилцаж хамт амьдарч байсан. Энэ байдлыг З.Б сайн мэднэ. З.Б бид хоёр 2010 оны 10 сард маргалдаж тус тусдаа амьдарч эхэлснээс хойш би өөрийн нөхөр болох Ц.Эрдэнэ-Очиртой 2012 оноос буцаж хамт амьдарч бидний дундаас 2013 оны 10 сард охин Анар-Эрдэнэ төрж нөхөр 4 хүүхдийн хамт амьдарч байсан. Талийгаач нөхөр Энь надад хэлж мэдэгдэлгүйгээр 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М, Тэмүжин нарыг өөрийн нэрээр овоглож гэрчилгээ авсан байсан. Одоо би 4 хүүхдийн хамт өрх толгойлон амьдарч байгаа ба бага охины тэжээгчээ алдсаны тэтгэмж болон хүүхдийн мөнгөнөөс өөр орлогогүй амьдарч байна. Иймд 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү М, Тнарын эцэг З.Б мөн болохыг тогтоож хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.Б шүүхэд өгсөн тайлбартаа: З.Б миний бие нь Аийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Атэй хамт амьдарч байгаагүй дээрх хүүхдүүд нь нөхрийнх нь хүүхдүүд болно. Дээрх тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Аийн нэхэмжлэлтэй З.Бод холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн талаар сонслоо. З.Бын хувьд тухайн үед нэхэмжлэгчтэй хамт амьдарч байсан гэдэггүй, үерхэж байсан гэдэг. Тухайн үед О.Ажирэмсэн болсон талаараа З.Бод хэлсэн боловч нөхрийнх нь хүүхэд гэж бодоод зөвшөөрөөгүй гэж тайлбарладаг. З.Б өмнө шүүх хуралдаанд ирж хэргийн материалтай танилцаад нэгэнт ДНК-ийн шинжилгээгээр биологийн эцэг би байх боломжтой гэсэн дүгнэлт гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг хэлж байсан. Хариуцагчийн хувьд ажилтай, чөлөө өгдөггүй учраас шүүх хуралдаанд ирэх боломжгүй гэж байсан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Ань хариуцагч З.Бод холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч А, хариуцагч З.Б нар 2009 оноос гэр бүлийн дотно харьцаатай байсан бөгөөд тэдний дундаас 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүү А.М, А.Тнар төрсөн болох нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 001853539, 001853542 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, №0000740735-290/94 дугаартай Урианхай овогт Эрдэнэ-Очирын М, №0000740736-291/95 дугаартай Урианхай овогт Эрдэнэ-Очирын Тнарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж байгаа тухай Энэрэл өрхийн эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 6723 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх тул 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин А.М, хүү А.Тнарын төрсөн эцгээр З.Быг тогтоох үндэслэлтэй байна.

Хариуцагч З.Б нь хүү Э.М, Э.Тнарт хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байх зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү А.Т, охин А.М нар нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг З.Боос сар бүр тэтгэлэг гаргуулж, 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.М, Э.Тнарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.Ань хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Т, Э.М нар нь 5 нас 9 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 167.200 төгрөгийн 50 хувь болох 83.600 төгрөгийг хүүхэд тус бүрт, нийт 167.200 төгрөгийг сар бүр хариуцагч эцэг З.Б төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Э.Т, Э.М нарт сар бүр төлөх тэтгэлэг 167.200 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 2.006.400 төгрөг болох тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 47.052 төгрөг, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, нийт 117.252 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Т, Э.М нарын төрсөн эцэг Шошгон овогт З Б мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн хүү Э.Т, Э.М нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг З.Боос сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч О.Ань хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг ба хариуцагч З.Боос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар 47.052 төгрөг, хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, нийт 117.252 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН