| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмон |
| Хэргийн индекс | 151/2017/01003/И |
| Дугаар | 151/ШШ2017/01085 |
| Огноо | 2017-10-31 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 151/ШШ2017/01085
| 2017 оны 10 сарын 31 өдөр | Дугаар 151/ШШ2017/01085 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмон би,
Нэхэмжлэгч:С.Г,
Хариуцагч: С.Б
6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.”“““““““ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ... 2016 оны 06 дугаар сарын эхээр Улаанбаатар хот Баянзүрх захын дэргэд байрлах "Мир мода" орос хувцасны дэлгүүрт худалдагчаар ажиллаж байтал С.”“““““““ /”“““““““/ гэх эмэгтэй тухайн үед хувцас худалдаж авахаар орж ирээд танилцаж байсан.
Үүнээс хойш уг эмэгтэй байнга үйлчлүүлж, би төв аймгийн Баянчандманьд Их Даян нэртэй 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг, таны зардаг хувцаснуудыг өөрийнхөө дэлгүүрт зараад өгий гэж авч яваад мөнгийг нь тэр даруйдаа буцаан өгдөг байсан. Мөн шалтгаангүйгээр төмс ногоо гэх мэтийн зүйлүүдийг авчирч өгч, манай гэрээр орж гардаг болсон. Ингээд 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр би ажил дээрээ байж байтал С.”“““““““ ирж яаралтай мөнгөний хэрэг болчихлоо эгчээ 4.000.000 төгрөг зээлээч гэхээр нь би үгүй гэтэл би таньтай 1 сарын 10 хувийн хүүтэй гэрээ байгуулаад сар бүр нь хүү төлөөд 4.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлий гээд гуйгаад шалаад байхаар нь Баянзүрх захын хажууд байрлах нотариатчид дээр гэрээ байгуулж 4.000.000 төгрөгийг зээлдүүлсэн боловч эхний 2 сар хүү гэж 800.000 төгрөг өгөөд түүнээс хойш утсаа авахгүй, авахаараа байнга худал хэлж /яг одоо очиж байна, таны мөнгийг аваачиж өгөх гээд явж байна гэх мэт/-ээр надад итгэл түрүүлсээр, би өгчих байх гэж хүлээсээр бүр сүүлдээ миний утсны дугаарыг блок хийж ор сураггүй алга болсон. Ингээд би С.”“““““““гээс мөнгө авах гээд Баянзүрх дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст өргөдөл гаргасан боловч иргэний хэрэг байна, иргэний хэргийн шүүхэд ханд гэсэн хариу өгөөд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтай хаасан. Миний бие Улаанбаатар хотоос Баянчандмань руу удаа дараа очсон боловч С.”“““““““ боломжтой байгаа нь харагдаж байгаа хэрнээ өнөөдрийн хүртэл өгөхгүй иргэн намайг хохироож байна.
С.”“““““““гийн өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, газар, дэлгүүр гэх мэтийн олон зүйлүүд байгаа, миний мөнгийг төлөх бүрэн чадвартай тул миний хохирлыг гаргуулж өгнө үү. Бидний харилцан тохиролцсоны дагуу гэрээнд зааснаар зээлийн хугацаандаа төлөөгүй алданги нь өдрийн 0,5 хувийн ба нийт алданги 2 000 000 төрөг, үндсэн төлбөр 4000000 төгрөг нийт 6 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа ... Хариуцагч С.”“““““““ нь 2016 оны 08 дугаар сарын 05-ны өдөр зээлдүүлэгч С.”“““““““өөс зээлийн гэрээ байгуулан 4 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээгээр тохирсон ёсоор хүү 800 000 төгрөгийг өгсөн. Үүнээс хойш бид гэрээг сунгаагүй. Үүнээс хойш С.”“““““““ нь хөхний хорт хавдар сэдэрч байнга эмнэлгээр явж хүндээр өвдсөн учир байнгын орлого олж бизнесийн үйл ажиллагаа хэвийн тогтвортой явуулж чадахгүй байсан учир дээрх мөнгийг хугацаандаа төлж чадаагүй өдий хүргэсэн юм. Иймд хүндээр өвдсөн хүндэтгэн үзэх дээрх шалтгааны байдлыг харгалзан үзэж үндсэн мөнгө 4 000 000 төгрөгийг төлүүлж алдангийн 2 000 000 төгрөг чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч С.”“““““““ шүүхэд хүсэлтэндээ ... Миний бие С.”“““““““ С.”“““““““д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч С.”“““““““ нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа 4 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2 000 000 төгрөгийг чөлөөлж өгнө үү гэсэн хариу тайлбараа ирүүлсэн байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлага 6 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг татгалзаж С.”“““““““ 4 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөнийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.”“““““““ нь хариуцагч С.”“““““““д холбогдуулан 6 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.”“““““““ нь нэхэмжлэлийн шаардлага 6 000 000 төгрөгөөс 2 000 000 төгрөгийг татгалзсан тухай тайлбараа бичгээр, хариуцагч С.”“““““““гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сувдмаа С.”“““““““ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага 4 000 0000 төгрөгийг зөвшөөрсөн хариу тайлбараа бичгээр тус тус гаргасан байна.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгчийн шүүхэд бичгээр дээрх ирүүлсэн баримтыг үндэслэн шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч С.”“““““““ хариуцагч С.”“““““““д холбогдох 6 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 2 000 00 төгрөгийг татгалзаж, хариуцагч С.”“““““““ 4 000 000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч С.”“““““““гээс 55 475 төгрөг, төрийн сангаас 55 475 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч С.”“““““““т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэсүгэй.
ШҮҮГЧ Б.ЦОЛМОН