Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/423

 

 

 

 

 

 

 

  2024        12           03                                              2024/ШЦТ/423

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч М.Мөнхтайван,

шүүгдэгч Ц.Э, түүний өмгөөлөгч Т.Батцэцэг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                                    Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххххх суманд хххх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт хххххххххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны хх дугаар сарын хх-ны өдрийн ххх дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ххххххххххх дугаарын регистртэй, Ш овгийн Ц-ын Э

 

                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Ц.Э:

...Мэдүүлэг өгөхгүй, гэм буруу дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ц.Эийн ххххххххххххх багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн А ШТС-1 салбарт ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хххх оны хх дугаар сарын хх-ний өдрийн хооронд 12 өдрийн бэлэн орлого болох 16,278,935 төгрөгийг завшсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

“М” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №24ххх дугаартай ...Төв аймгийн "М" ХХК (РД:хххххх)-ийн салбар Шатахуун түгээх станцад 2023 оны 05 сарын 30-ны өдрөөс түгээгчээр ажиллаж байгаа Ц овогтой Э /, гэрийн хаяг: хххххххххххххх/ нь ажиллаж байх хугацаандаа манай компанид 2023 онд 7,822,300 төгрөг, 2024 онд 8,710,845 төгрөгийн хохирлыг учруулсан болох нь санхүүгийн актаар урьдчилсан байдлаар тогтоогдсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэж өгнө үү... гэх өргөдөл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Д-ний ...Манай байгууллага нь Улаанбаатар хотод Нефтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "М" ХХК юм. Манай "М" ХХК-ийн А ШТС-1 салбарт түгээгчээр Ц.Э гэх хүн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажилд орсон юм. Тэгээд ажиллаж байх хугацаандаа 2023 оны 05 дугаар сарын 31-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийг хүртэлх хугацаанд шатахуун борлуулсан орлогыг хувь дансанд авч, орлогыг нэгтгэн компанийн дансанд тушаах ёстой байсан боловч 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр орлого нягталж гаргахад Ц.Э нь мөнгөн завшсан байдалтай компанийн орлого таарахгүй байсныг манай байгууллагын ерөнхий нягтлан бодогч Н.М тооцоо бодож, дутсан мөнгөн дүнг гаргаж ирсэн юм. Тэгээд тэр өдөртөө 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед Ерөнхий нягтлан Н.М, менежер Б.Н нар нь Т-Приус хх маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Төв аймгийн А сумын ххххх багийн төвд А ШТС-1 салбарт 11 цагийн үед ирж түгээгч Ц.Этой уулзаж ярилцахад 12 өдрийн компанийн орлого болох 16.278.935 төгрөгийг хувьдаа авсан аа хүлээн зөвшөөрч, өр барагдуулах бичиг хийж, тайлбар гаргаж өгсөн юм. Ц.Эийн бичиж өгсөн өр барагдуулах бичиг дээр 2024 оны тушаагаагүй орлого болох 8 өдрийн 8.710.845 төгрөгийн тушаагаагүй орлогыг бичсэн байгаа юм. Мөн 2023 оны үлдэгдэл болох 4 өдрийн 7.568.090 төгрөгийн орлогыг бас компанийн дансанд тушаагаагүй юм. Манай байгууллага Хаан банкны хххх дугаартай төвлөрсөн нэг данстай. Тэр төвлөрсөн данс руу тухайн өдөр гарч байгаа түгээгч нар бэлэн мөнгөөр болон ПОС машинд уншуулсан орлогыг өөрийнхөө дансанд төвлөрүүлж, маргааш өглөө буухдаа төвлөрсөн данс руугаа орлогоо тушаадаг юм. Манай ПОС машин Голомт банкны ххххххххххххххх  дугаартай данс байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3.381.630 төгрөгийн орлогоос 3.127.420 төгрөгийн орлого тушааснаас зөрүү болох 254.210 төгрөгийг клонкийн цахилгааны төлбөрт тооцсон.

-2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2.939.590 төгрөгийн орлогыг тушаагаагүй.

-2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 2.856.260 төгрөгийг тушаагаагүй.

-2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 856.300 төгрөгийн тушаагаагүй.

-2023 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 915.940 төгрөгийг тушаагаагүй.

Нийт 4 өдрийн 7.568.090 төгрөгийн тооцоотой дутагдал үүссэн байна.

-2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 346.910 төгрөгийн орлогыг тушаагаагүй.

-2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 511.030 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 853.250 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1.502.230 төгрөгийг тушаагаагүй. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн тушаагаагүй байсан орлого болох 1.502.230 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр тушаасан байсан.

-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4.107.660 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 611.910 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2.830.020 төгрөгийг тушаагаагүй байсныг 2024 оны 08 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн байсан.

-2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 873.100 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 662.670 төгрөгийг тушаагаагүй.

-2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 744.315 төгрөгийг тушаагаагүй. Нийт 8 өдрийн 8.710.845 төгрөгийн дутагдал үүсгэсэн байна. Ц.Э гэх хүн "М" ХХК-ийн А ШТС-1 салбарт ажилд орсноосоо хойш нийт 12 өдрийн орлого болох 16.278.935 төгрөгийн орлогыг хувьдаа авч байгууллагыг хохиролд учруулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

гэрч С.У-ийн ...Би 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Төв аймгийн А сумын ЗДТГ-т архив, бичиг хэргийн эрхлэгч ажил хийж байгаа юм. Урьд өмнө "М" ХХК-д А ШТС-1 салбарт түгээгч, эрхлэгч ажилтай хийж байсан. Танина. "М" ХХК-д А ШТС-1 салбарт цуг ажиллаж байсан. Ц.Э гэх хүнтэй "М" ХХК-д А ШТС-1 салбарт цуг ажиллаж байгаад 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл түгээгчээр ажиллаж байгаад шинэ ажилтан болох Б.А гэх хүнд өөрийн хийж байсан түгээгчийн ажлыг шилжүүлсэн. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эрхлэгчээр түр ажиллаж, шинэ ажилтан болох Б.А-ыг дадлагажуулж ажилласан. Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цаг 44 минутад миний Viber хаягаар "М" ХХК-ын нягтлан бодогч Н.М чат бичсэн. Тэгээд Н.М хэлэхдээ над руу 2024 оны хүснэгт явуулаад, эдгээр мөнгө дансанд орж ирээгүй байна гэж илгээсэн мессежийг хараад түгээгч Ц.Этой холбогдож хэлсэн. Тухайн үед Ц.Эт хандаж, нягтлан бодогч Н.Мгаас таны хийгдээгүй орлогын талаар мэдээлэл ирлээ гээд уншиж танилцуулсан. Гэтэл хариуд нь Ц.Э 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1.502.230 дүнтэй орлогыг тушаагаагүй гэдэг ээ хүлээн зөвшөөрсөн. Тэгээд 2024 оны 07 дугаар сарын дутагдалтай мөнгөн дүнгүүдийг хэзээ, яаж шилжүүлсэн ээ шалгая, үлдээсэн шилжүүлээгүй орлогууд байгаа байх, ах нь яг сайн мэдэхгүй байна, данс аа шүүе, хариу хэлье гэж хэлсэн. 2023 оны тооцоог "М" ХХК-ын захирал Д.М шалгах үүргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 16 цаг 03 минутад хххххххх дугаарын утсаар залгаж хэлсэн. Тэрний дагуу 2023 оны банкны хуулгыг өмнөх нягтлан бодогч Ө. Оаас дансны хуулгыг авч шалгахад 7.568.090 төгрөгийн дутуу тооцоо илэрч 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шүүж тулгасан Exsel файлыг нягтлан бодогч Н.Мгийн Viber хаяг руу илгээсэн. 2024 оны 10 дугаар сарын 14-нд нягтлан бодогч Н.М миний Viber хаяг руу 2023 оны тулгасан, дахин зөрүүтэй байгаа файлыг шалгаарай гэж мэдэгдсэн. Би 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдөр өмнөх түгээгч Н.Х ажлаас гарах өргөдөл өгсний дагуу шинэ ажилтан Ц.Эийг түгээгч Н.Хийн ээлж дээр дагалдуулж гаргасан. Тэгээд 2024 оны 06 дугаар сарын 12-ноос бие даан өөрөө ажиллаж, надтай ээлж солилцон ажилласан. Бид хоёр хамт ажиллаад 1 жил 2 сар хамт ажилласан байна... /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

гэрч Б.Нгийн ...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 09 цагийн үед "М" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч Мийн хамт Т-Приус хх маркийн хххххххххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй А ШТС-1 салбарын тооцоо бүртгэл шалгахаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд 12 цагийн үед Төв аймгийн А сумын төвд ирчхээд А, С гэх 2 түгээгчтэй уулзаж хэмжилт тооцоо хийх ажлын зааварчилга, бүртгэл маягтуудыг шалгаж байхад хуучин ажиллаж байсан түгээгч Э ирсэн. Тэгээд манай ерөнхий нягтлан бодогч М, түгээгчээр ажиллаж байсан Этой уулзаж өр төлбөр хэзээ барагдуулах талаар асууж, өр төлбөр барагдуулах бичиг хийлгэж авсан. Манай ерөнхий нягтлан бодогч М нь 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай компанид шинээр ажилд орчхоод, түгээгч Эийн байгууллагад хохирол учруулж өр төлбөр гаргасан талаар 09 дүгээр сарын 07-ны өдөр хавьцаа мэдсэн байсан юм. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 13 дугаар хуудас/,

гэрч Н.Мгийн ...2024 асууд дугаар сарын 01-ний өдөр "М" ХХК-д нягтлан бодоод дугаар Тэгээд 2024 оны 08 дугаар сарын 12-ний өдөр 16 цагийн үед А ШТС-1 салбарын эрхлэгч Утэй Фейсбүүк мессенжерээр чатаар харилцаж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болон 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрийн бэлэн төлөлтийн мөнгө аль данс руу тушаасан бэ? гэж асуухад У, Хаан банкны ххххххххх дугаарын данснаас өөр данс байхгүй, энэ дансанд л орлогоо тушаадаг гэж надад хэлсэн. Тэгээд би энэ дансны хуулганаас чинь тушаасан мөнгөний орлого олохгүй байна, баримтаа явуул гэж хэлсэн. Тэгээд У, хамт ажилладаг Э гэх хүнд хэлье, данс аа шүүгээд яаралтай орлогын баримтаа өг гэж хэлье гэж хэлсэн. 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр А ШТС-1 салбарын Утэй чаталж, мессенжер хаяг луу нь түгээгч Э-ийн тушаагаагүй орлогын зургийг явуулахад, У надад шалгаад эргээд хариу өгсөн. Хариу өгөхдөө түгээгчээр ажиллаж байсан түгээгч Э-ийг 2024 оны 8.710.845 төгрөгийн өр төлбөр гаргасан талаар надад хэлсэн. 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 09 ххххххх  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй А ШТС-1 салбарын тооцоо бүртгэл шалгахаар Улаанбаатар хотоос гарсан юм. Тэгээд 12 цагийн үед Төв аймгийн А сумын төвд ирчхээд А, С гэх 2 түгээгч болон эрхлэгч хийж байсан У, Э нартай уулзаж хэмжилт тооцоо хийх ажлын зааварчилга, бүртгэл маягтуудыг шалгаж ажилласан. Тэгээд түгээгчээр ажиллаж байсан Э-той уулзаж өр төлбөр хэзээ барагдуулах талаар асууж, өр төлбөр барагдуулах бичиг хийлгэж авсан. Тэгээд 15 цаг өнгөрч байхад Төв аймгийн А сумаас Улаанбаатар хот руу явсан. Тэгээд 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр түгээгчээр ажиллаж байсан Эийн 2023 оны шатахууны орлогын зөрүүг шалгахад 7.568.090 төгрөгийн өр төлбөр гарсан байсныг илрүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

сэжигтэн Ц.Эийн ...Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би одоохондоо ажилгүй байгаа юм. Урьд нь “М” ХХК-д А ШТС-1 салбарт түгээгч хийж байсан. Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс "М" ХХК-д А ШТС-1 салбарт түгээгчээр ажилд орсон юм тэгээд 2008 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ажиллах хугацаанд төлбөрийн асуудлаас болж гарсан. Би өдөрт ээлжид гарахдаа тухайн өдрийн шатахуун борлуулсан орлогыг өөрийнхөө ххххххххххххх дугаартай Хаан банкны дансанд төвлөрүүлж, маргааш өглөө нь буухдаа "М" ХХК-ны хххххххххх дугаартай Хаан банкны дансанд тушаадаг байсан юм. Тухайн үед шатахуун борлуулж байхдаа зээлээр олгосон хүмүүсийн төлбөр тооцоо дутуу, тухайн өдрүүдийн орлого дутуу учир тушаагаагүйн улмаас ийм асуудал үүсэж эхэлсэн. Тэгээд 2024 он 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл "М" ХХК-д ажиллаж байх хугацаанд:

-2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 346.910 төгрөгийн орлого

-2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 511.030 төгрөгийн орлого 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 853.250 төгрөгийн орлого

-2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4.107.660 төгрөгийн орлого

-2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 611.910 төгрөгийн орлого

-2024 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 873.100 төгрөгийн орлого 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 662.670 төгрөгийн орлого

-2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 744.315 төгрөгийн орлогууд болох нийт 8 өдрийн 8.710.845 төгрөгийн орлогыг хувьдаа авч газар тариалан, хүнсний ногоо тарьж хаврын тариалалтад зарцуулсан. Энэ талаар сайн мэдэхгүй байна. Өөрийн эзэмшлийн хххххххххх дугаартай дансны дэлгэрэнгүй орлого, зарлагын хуулгыг авч, шүүж үзэж байж мэдэх байх. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/,

яллагдагч Ц.Эийн ...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би ххххххххххххх тоотод эхнэр П болон 4 хүүхдийн хамтаар амьдардаг. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс М ХХК-ийн

А сум үйл ажиллагаа явуулдаг ШТС-1 салбарт түгээгчээр ажилд орон 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байхдаа ШТС-ын борлуулалтын орлогыг өөрийн дансанд хийн компанийн данс руу шилжүүлдэг байсан. Тэгээд би дээрх ажиллаж байх хугацаандаа 8 өдрийн нийт 8,710,845 төгрөгийн орлогыг байгууллагын дансанд хийхгүйгээр хувьдаа хэрэглэсэн нь үнэн болно. Харин 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд тушаагаагүй гэх 4 өдрийн орлого болох 7,568,090 төгрөгийг байгууллагын данс руу хийсэн үгүйг сайн санахгүй байна надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Би хохирол мөнгөө одоогоор өгөөгүй байгаа. Цаашид хохирлыг бүрэн барагдуулна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

зөрчлийн талаарх лавлагаа /хх-ийн 42-47 дугаар хуудас/,

Хаан банкны 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 5721/24/11ххх дугаартай хариу хүргүүлэх тухай тоот /хх-ийн 54-83 дугаар хуудас/,

Төрийн банкны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 49/11хх дугаартай тоот, хавсралт /хх-ийн  84-97 дугаар хуудас/,

Хас банкны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 130/ххх дугаартай тоот /хх-ийн 98 дугаар хуудас/,

2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 99-105 дугаар хуудас/,

2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 108-126 дугаар хуудас/,

2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 126-135 дугаар хуудас/,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 136-148 дугаар хуудас/,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 149-152 дугаар хуудас/,

2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 153-162 дугаар хуудас/,

Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 47/02-2-8022 дугаартай тоот /хх-ийн 163 дугаар хуудас/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ххх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 164-166 дугаар хуудас/,

Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 47/02-2-хххх дугаартай тоот /хх-ийн 167-168 дугаар хуудас/,

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/ххххх дугаартай тоот /хх-ийн 169 дүгээр хуудас/,

Ц.Эийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн ...Ц.Э надад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 17.4-1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 175 хуудас/ гэсэн мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд Ц.Эийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар түүний өмгөөлөгчөөр оролцож байна. Шүүгдэгч Ц.Э нь анхнаасаа сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ц.Э нь хохирогчтой зөвшилцсөний үндсэн дээр 16.278.935 төгрөгийн хохирол учирснаас 3.000.000 төгрөгийг төлсөн үлдсэн 13.278.935 төгрөгийг 2024 оны 12 дугаар сард багтааж бүрэн төлөхөө илэрхийлж, хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Э:

...Байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ц.Э маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч Ц.Эийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших, бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.  

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд дотроо Завших гэмт хэрэг нь аж ахуйн нэгж, байгууллага өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд, эсхүл иргэн хууль буюу гэрээний үндсэн дээр өөрийн өмчийг хариуцуулахаар иргэдээс хэн нэгэн этгээдэд тус тус итгэмжлэн хариуцуулах үүрэг хүлээлгэснийг ойлгох бөгөөд итгэмжлэн хариуцах хугацаандаа өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшдаг байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Э нь Төв аймгийн А сумын хххххх багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн А ШТС-1 салбарт ажиллаж байхдаа 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 12 өдрийн бэлэн орлого болох 16,278,935 төгрөгийг завшсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “М” ХХК-д  16,278,935 /арван зургаан сая хоёр зуун далан найман мянга есөн зуун гучин тав/ төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан тул энэ хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн, материаллаг шинжтэй гэмт хэрэг байна.

 

Тэрээр шүүгдэгч Ц.Э нь хариуцсан ажил үүргээ гүйцэтгэж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч “М” ХХК-д учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ц.Эийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “М” ХХК-д 16,278,935 төгрөгийг завшсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас “М” ХХК-д  16,278,935 /арван зургаан сая хоёр зуун далан найман мянга есөн зуун гучин тав/ төгрөгийн хохирол учирсан гэж яллах дүгнэлтэд бичигдсэн байна. 

 

Шүүгдэгч Ц.Э нь хохирогч “М” ХХК-д учруулсан хохирол болох 16,278,935 төгрөгөөс 3.000.000 /гурван сая/ төгрөгийг төлсөн, үлдэх 13.278.935 /арван гурван сая хоёр зуун далан найман мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг 2024 оны 12 дугаар сард багтааж бүрэн төлөхөө илэрхийлсэн ба шүүгдэгч дээрх үлдэгдэл 13.278.935 /арван гурван сая хоёр зуун далан найман мянга есөн зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж хохирогч “М” ХХК-д олгож шийдвэрлэлээ.

                                                                                                      

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Шүүгдэгчээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тохиролцсон. Гэмт хэргийн хохиролд 3.000.000 төгрөг төлсөн 13.278.935 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулах саналтай байна. Мөн шүүгдэгчид баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн эд зүйлгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Батцэцэг:

...Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна...гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ц.Э:

...Байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Улсын яллагч ...320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... гэсэн дүгнэлтийг гаргадаг хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ц.Эт 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Улмаар шүүх шүүгдэгч Ц.Эт оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Эт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт шүүхээс оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн А сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.              

 

6. Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ц.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш овгийн Ц-ын Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН