Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2018/00198

 

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 19 өдөр Дугаар 181/ШШ2018/00198 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Юмчиндулам/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Эйч Эл Би Монголиа аудит ХХК/РД: /-д холбогдох,

 

Ажилласан хугацааны үндсэн цалингийн зөрүү цалин, ээлжийн амралтын зөрүү, илүү цагаар ажилласан хугацааны цалин нийт 8 015 960 гаргуулах тухай иргэний .

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Юмчиндулам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болор-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Юмчиндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ишханд овогтой Юмчиндулам би 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Эйч Эл Би Монголиа аудит ХХК-д аудитороор ажилласан.

Аудитын тухай хуулийн 19.4-т заасны дагуу үндсэн аудитороор ажилласан. Анх ажилд орохдоо захирал Ч.Энхтуяатай 2 000 000 төгрөгөөс багагүй цалинтай ажиллах аман гэрээ хийсэн. Хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгаа, та нараас санал авна гэх мэт шалтгаанаар хойшлуулсаар байсан.

Миний 10, 11, 12, 2017 оны 04 дүгээр сарын цалин мөнгө байхгүй шалтгаанаар дутуу олгосон ба цалингийн зөрүүтэй холбоотой ээлжийн амралтын цалинг тус тус дутуу олгосон.

Аудитын компаний ид ачаалалтай үе 2016 оны 10 дугаар сараас 2017 оны 03 дугаар сарыг дуустал ажлын өдөр бүр 2-3 цаг, долоо хоног бүрийн хагас сайн өдөр бүр 8 цаг илүү ажилласан хугацааны илүү цагийн мөнгийг бодож олгоогүй. Энэ тухай надтай хамт ажиллаж байсан хүмүүс бүгд мэднэ.

Миний бие И.Юмчиндулам 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажилласан хугацааны үндсэн цалин болон ээлжийн амралтын зөрүү, илүү цагаар ажилласан хугацааны цалинг олгоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өргөдөл гаргасан.

Уг асуудлыг Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч н.Дэлгэрсайхан хянаж үзээд ээлжийн амралтын зөрүүгээс бусад гомдлыг 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 02-14/465 тоотоор Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.6-д Иргэн хоорондын хөдөлмөрийн гэрээтэй холбогдон гарсан маргааныг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр харьяа дүүргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн хариу ирүүлсний дагуу үндсэн цалингийн зөрүү 4 353 395 төгрөг, ээлжийн амралтын зөрүү 467 375 төгрөг, илүү цагаар ажилласан цалингийн зөрүү 3 95 190 төгрөг, нийт 8 015 960 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү. гэв.

 

Хариуцагч Эйч Эл Би Монголиа аудит ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Юмчиндуламын нэхэмжлэлтэй Эй Эл Би Монголиа Аудит ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч талаас дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч И.Юмчиндулам нь 2016 оны 11 дүгээр сараас эхлэн Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-д биечлэн ажиллаж эхэлсэн бөгөөд 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт гарган 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ажлаа хүлээлцсэн болно.

 

И.Юмчиндулам нь ажлаа хүлээлцсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.-т Ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ. гэж зааснаар зохицуулагдана.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр 129.1-т Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. гэж заасан хугацааг зөрчсөн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ууд

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч И.Юмчиндулам нь хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-д холбогдуулан ажилласан хугацааны үндсэн цалингийн зөрүү цалин 4 353 395/дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг, ээлжийн амралтын зөрүү 467 375/дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун далан тав/ төгрөгийг, илүү цагаар ажилласан хугацааны цалингийн зөрүү 3 195 190/гурван сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун ер/ төгрөгийг, нийт 8 015 960/найман сая арван таван мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК нь нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж маргасан.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хариуцагчид Аудиторын албан тушаалд ажиллаж эхэлсэн болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн № 20 тушаалын болон № А01310386 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан ажилтны санаачлагаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № 10 Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, зохигчийн тайлбараар нотлогдож байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан., 39 дүгээр зүйлийн 39.1-т ... ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. гэж заасан.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэгт зааснаар 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг цуцалсан болох нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн № 10 Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 04 дүгээр сарын үндсэн цалингийн зөрүү цалин хөлс нийт 4 353 395/дөрвөн сая гурван зуун тавин гурван мянга гурван зуун ерэн тав/ төгрөгийг, 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 2, 3 дугаар сард илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсний зөрүү нийт 3 195 190/гурван сая нэг зуун ерэн таван мянга нэг зуун ер/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1Ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар ... үр дүнд нь тохируулан олгоно., 46 дугаар зүйлийн 46.2Ажил олгогч .... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй. гэж заасан.

Зохигчид Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар маргахгүй байх ба нэхэмжлэгч нь хариуцагчтай 2 000 000/хоёр сая/ төгрөгөөс багагүй цалинтай ажиллахаар тохиролцсон гэж тайлбарлаж байх боловч тус тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 04 дүгээр саруудад авах ёстой цалин хөлсийг олгосон болох нь № А01310386 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор нотлогдож байна.

 

25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2 000 000/хоёр сая/ төгрөгөөс багагүй цалинтай ажиллахаар тохиролцсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй ба нэхэмжлэгч нь хариуцагчаас цалин хөлс авсан 2016 оны 10, 11, 12 дугаар сар, 2017 оны 04 дүгээр сард цалин хөлсний талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргаж байгаагүй байх тул зохигчид нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн хэмжээгээр цалин хөлсийг тогтоосон гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 оны 10 дугаар сар, 2017 оны 2, 3 дугаар сард илүү цагаар ажилласан хугацааны цалин хөлсний зөрүүг нэхэмжилж байх боловч тус хугацаанд илүү цагаар ажилласан болох нь тогтоогдохгүй байна.

 

Хариуцагчаас үндсэн цалингийн зөрүү цалин хөлс, илүү цагийн цалин хөлс гаргуулах үндэслэлгүй болох нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн № 20 тушаалын болон № А01310386 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчаас 2016 он, 2017 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 467 375/дөрвөн зуун жаран долоон мянга гурван зуун далан тав/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1Ажилтанд ... ээлжийн амралтын олговор олгоно., 55.2-т ... олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид ээлжийн амралтын олговрын зөрүүг төлөх үүрэгтэй талаар маргахгүй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь 2016 он, 2017 оны ээлжийн амралтын олговрын зөрүүд нэхэмжлэгчид 233 600/хоёр зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь зохигчийн тайлбар, А01310386 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн № 02-06-045/201 Улсын байцаагчийн актын хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн № 02-14/465 албан бичгээр үгүйсгэгдэж байна.

 

Хариуцагчаас 2016 он, 2017 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 233 600/хоёр зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-иас 233 600/хоёр зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Юмчиндуламд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 782 360/долоон сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

115 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус

 

:

 

1.       Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 128 дугаар зүйлийн 128.1.1 дэх заалтад заасныг баримтлан хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-иас 233 600/хоёр зуун гучин гурван мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч И.Юмчиндуламд олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 7 782 360/долоон сая долоон зуун наян хоёр мянга гурван зуун жар/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.       56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1, 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Юмчиндуламын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгч И.Юмчиндуламын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 143 205 төгрөгийг улсын орлогоос буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн 1155105733 тоот данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч И.Юмчиндуламд олгож, хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 7 658 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн орон нутгийн төсвийн орлогын 1155105733 тоот дансанд оруулсугай.

 

3.       118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Эйч Эл Би Монголиа Аудит ХХК энэхүү шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан дараалал, журмын дагуу төлбөр гаргуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ