Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/407

 

 

 

 

 

 

 

 

 


 2024          11         25                                          2024/ШЦТ/407

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Мын Дод холбогдох эрүүгийн хххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ххххххххх суманд ххххх оны ххх дугаар сарын ххх-нд төрсөн, ххх настай, эрэгтэй, бага боловсролтой, хххххххххх ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт хххххххххххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Төв аймаг дахь сум дундын шүүхийн 19хх оны хх дугаар сарын хх-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123.4 дүгээр зүйлд зааснаар 2 жил 6 сар хорих, Төв аймаг дахь сум дундын шүүхийн ххх оны хх дугаар сарын хх-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131.2 дугаар зүйл мөн хуулийн 123.4 дүгээр зүйлд заасны дагуу 7 жил хорих ял, Төв аймгийн Сум дундын хоёрдугаар шүүхийн ххх оны хх дугаар сарын хх-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэг, 261 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, бие эрүүл, ххххх дугаарын регистртэй, Б овгийн М-ын Д

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч М.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч М.Д:

...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ өгчихсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч М.Дын ххххххххххх тоот буюу “хот тохижуулах газрын хашаан” дахь хохирогч М.Б-ийн эзэмшлийн монгол гэрээс Note-30 маркийн гар утсыг бусдад зарах зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 775.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

М.Б-ийн ...Миний бие 2024 оны 9-р сарын 13-ны орой 17 цагийн орчимд гэрээсээ Note-30 маркийн гар утас алдсан. Усны аж ахуйн улаан загалмай сахиул Д хулгай хийсэн гээд явж байсныг уурын зуухны 2 слесарь зарна гээд гэрчилж байна. ББС байгууллагаас 1 сая төгрөгөөр аваад 1 жил байж байгаа. Миний утсыг олж өгч тусална уу... /хх-ийн 1 дүгээр хуудас/,

хохирогч М.Б-ийн ...Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цагийн үед өөрийн гэр болох хххххххххх багийн нутаг Хот тохижуулах газрын хашаанд гэртээ унтаж байх үед нэг хүн сайн байна уу ахаа, манайх энд нүүгээд ирсэн гэж надад хэлэхээр нь би сэрээд харах үед Д гэх залуу орж ирсэн байгаа харагдсан. Тэгээд би буцаад унтаад өгсөн. Тэгээд би 19-20 цагийн үед сэрээд босоод утсаа хайгаад олоогүй. Би унтах үедээ өөрийн гэр дотор байх зүүн талын орон дээр унтсан бөгөөд унтах үедээ тухайн орныхоо толгой хэсэгт байх авдар дээр black esse нэртэй хар өнгийн төмөр хайрцагтай тамхийг өөрийн эзэмшлийн Note-30 маркийн утасныхаа дээр тавиад унтсан. Тэгээд би утсаа хайгаад олохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна. Би Д гэх залууг сэжиглэж байна. Тухайн хүн өмнө жил манай гэрээс манай гэр бүлийн хүн Н-ийн гар утсыг манай гэрээс хулгайлаад тухайн утасны оронд өөр цагаан өнгийн гар утас өгч байсан. Тэгээд манай гэрт орж ирсэн хүн тэр л байгаа учраас сэжиглэж байна. Миний эзэмшлийн гар утас Note-30 маркийн хар өнгийн, бор өнгийн кесстэй байсан. Ямар нэгэн сав зураас байхгүй, шилэн наалттай. IMEI-1 35981хххххххх, IMEI-2 359817860хххххх  дугаарын IMEI кодтой утас байгаа. Миний алга болгосон утас ххххххххх дугаартай байсан. Мэргэжлийн үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Гар утсаа олж авмаар байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 6-7 хуудас/,

гэрч Ц.Т-ийн ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 17 цагийн үед би өөрийн ажил болох Төв аймаг ДЭХГ-ын 7 дугаар уурын зууханд ажил буух гэж байх үед Д гэх залуу манай зууханд орж ирээд хар эссэ нэртэй тамхи-аар надтай тамхилсан. Тэгээд надтай тамхилаад байж байх үедээ надаас гар утас худалдаж авах уу гэхээр нь би утас авахгүй гэж хэлсэн. Тухайн үед надад зарна гэж байсан утас нь хүрэн гэмээр өнгийн кесстэй гар утас байсан ба тамхины хайрцагны гадна талын өнгийг сайн анзаараагүй бөгөөд ямартай ч төмөр хайрцагтай тамхиар тамхилсан. Би Д гэх хүнийг 2-3 жилийн өмнөөс таньдаг болсон. Миний ажилладаг уурын зууханд галчаар ажилладаг байсан. Нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

гэрч Г.Оийн ...Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 09 сарын 13-ны өдрийн 18-19 цагийн үед өөрийн оршин суудаг ххххххххххххх тоотод байх үед манай хашааны хаалга хүн цохиод байхаар нь би онгойлгоход Д гэх залуу гар утас худалдаж авах уу гэхээр нь би утас авахгүй гэж хэлсэн. Тухайн гар утас нь хоёр том камертай бор гэмээр өнгийн эсхүл бор туяа суусан гэмээр ухаалаг гар утас байсан. Би 2 жилийн өмнөөс таних болсон. Тухайн Д гэх хүн нь Төв аймаг ДЭХГ-д би галч байх үед хамт галч хийдэг байсан. Нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

гэрч Г.Мийн ...Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 цагийн орчимд өөрийн эзэмшлийн хххххххххххх багт үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн 2 давхарт байх гар утас худалдах, худалдан авах лангуу дээрээ ажлаа хийж байх үед урьд өмнө харж царай харж байсан шар өнгийн ажлын хувцастай 40 гаруй насны эрэгтэй хүн нэг 25-30 орчим насны эмэгтэйн хамт орж ирээд гар утас зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед нь би яасан утас юм гэсэн чинь гол дээрээс олсон утас байгаа юмаа гэж хэлсэн. Тэгээд би 100.000 төгрөгөөр авахаар тохироод худалдаж авсан. Тэгээд 40,000 төгрөгд скайтелын сим уншдаг утас надаас авсан. Тэгээд надаас 60,000 төгрөг бэлнээр аваад гарсан. Тухай залуу нь надад хэлэхдээ манай дүү охин олсон гэж хажууд байгаа эмэгтэйгээ зааж байсан. Би урьд өмнө Баянхошуунд зам засварын ажил хийж байх үед нь харж байсан. Манай эхнэртэй цагдаагаас Д гэх хүнээс утас авсан юм уу гэж асуусан гэж манай эхнэр хэлсэн. Тэгээд би тухайн хүнийг Д гэдэг талаар мэдсэн. Надад хэпэхдээ манай дүү охин олсон гэж хэлсэн. Би тухайн утсыг 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хот руу программ уншуулж, кодын тайлах зорилгоор явуулсан боловч Хятад улсаас сайтаас программыг нь захиалж авч байж 2-3 хоногийн дараа гарна гэхээр нь үнэ тохиролцоод 180,000 төгрөгөөр худалдсан. Би тухайн хүнтэй тооцоогоо Улаанбаатар хот монтел гар утас худалдан борлуулах газарт бэлнээр тооцоогоо хийсэн. Би тухайн хүний нэрийг нь мэдэхгүй. Утасны дугаарыг нь ч мөн мэдэхгүй. Би монтел дээр таарсан хүнтэйгээ шууд уулзаж асуугаад зарчихсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Д.Нийн ...Би тухайн гар утсаа алддаг өдөр буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн орой гэрийнхээ гадаа хашааны гадуур хог цэвэрлээд байж байх үед Д гэх залуу надтай байн байн мэндлээд би нүүгээд ирчихсэн гээд яриад байсан. Тэгээд би тухайн үед нь яасан их мэндэлдэг юм зайлаач гээд явуулсан. Би хашааны гадаа дотор хэсэг цэвэрлэж байсан бөгөөд надтай мэндлээд хашаанд орж ирсэн. Гэхдээ гэр рүү орсон эсэхийг харсан зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 21 дүгээр хуудас/,

сэжигтэн М.Дын ...Би 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ххххххххххххх багийн нутагт байх Хот тохижуулах газрын хашаанд амьдардаг Б ахын гэрт орсон. Тухайн айлд орох үед Б ах гэртээ согтуу хэвтэж байсан. Тэгээд 20 орчим минут юм ярьж сууж байгаад тухайн гэрээс нь гараад гэрийнх нь урд байх Төв аймгийн ДЭХГ-ын 7 дугаар уурын зууханд орж Нтой уулзчихаад буцаад гэр рүүгээ явах замдаа Б ахын гэрт орох үед Б ах унтчихсан байсан. тэгэхээр нь авдар дээр хар өнгийн төмөр хайрцагтай тамхи болон гар утас тавьчихсан байсан. Тэгэхээр нь би тухайн утас тамхийг аваад гарсан. Тэгээд би Н дээр очиж гар утас худалдаж авах уу гэсэн чинь Н авахгүй гэсэн. Тэгээд би 7 дугаар уурын зууханд ажилладаг О гэх хүний гэрт нь очиж гар утас авах уу гэж асуусан чинь цалин буугаагүй байна гэж хэлээд авахгүй гэсэн. Тэгэхээр нь би хххххххх сумын төвд үйл ажиллагаа явуулдаг А худалдааны төвийн 2 давхарт гар утас худалдаа хийдэг Ш гэх залууд гар утсыг үзүүлж авах уу гэтэл утсыг үзээд 100,000 төгрөгөөр авъя гэхээр нь би 150,000 төгрөгөөр авчхаач гэсэн чинь төгрөгөөр л авбал авъя гэхээр нь 100,000 төгрөгөөр зарчихсан. Тухайн мөнгөө би 24 бэлнээр авсан. Тухайн мөнгөнөөс би 40,000 төгрөгөөр нь Ш гэх залуугаас нэг хямд гар утас авсан. Тэгээд 20,000 төгрөгөөр хүүхдүүддээ чихэр аваад бусад мөнгөөр нь архи авч уусан. Би тухайн хүнд олсон утас байгаа юмаа гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би яг ямар маркийн гар утас байсан талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан бор өнгийн гэмээр өнгөтэй ухаалаг гар утас байсан. Намайг хоёр дахь удаадаа орох үед гэрийн хаалга нээлттэй, хашааны хаалга ч мөн нээлттэй байсан. Би гар утас зарахаар орох үед Андууд худалдааны төвийн гадаа таарсан нэг эмэгтэйтэй хамт орж зарж борлуулсан. Тухайн эмэгтэйг би урьд өмнө харж байгаагүй бөгөөд одоо харвал танихгүй. Тухайн эмэгтэйн нэрийг нь ч асуугаагүй.

 

Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Гарьд Гүрү Үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчин Г.Аийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 07/ххх дугаартай ....Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 775,000 /долоон зуун далан таван мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... талаарх дүгнэлт /хх-ийн 28-43 дугаар хуудас/,

2008 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 52-57 дугаар хуудас/,

яллагдагч М.Дын ...Би өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарыг оролцуулна.

Хариулт: Би 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манайх ххххххххххх сумын усны аж ахуй хашаанд гэрээ буулгасан. Би гэр нүүлгэсэн хүмүүстэй архи уугаад, гэрээс гараад Б ахын гэрийн хаалга онгорхой байхаар нь, гэртэн ортол Б ах гэртээ согтуу унтаж байсан. Тэгээд гэрээс гарах гэтэл авдар даар хар хайрцагтай тамхи, гар утас хоёр нь авдар дээр нь байхаар нь аваад уурын зуухан дээр ирээд гар утсыг нь зарах Т дээр гар утас авах уу гэтэл авахгүй гэхээр нь гарч яваад, А захын Ш дээр ирээд утас авах уу гэтэл 100,000 мянган төгрөгөөр авна. Нөгөө хулгайлсан гар утсаа зараад 60,000 мянган төгрөг бэлэн мөнгөөр аваад 40 мянган төгрөгөөр гар утас аваад гараад тэгээд М хүнсний дэлгүүр ороод 1 шил архи тамхи, мөнгөө үрсэн юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй болно. Би хохирол мөнгөө барагдуулсан байгаа юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

М.Бийн ...М овогтой Д нь миний хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг нь хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Гомдол санал байхгүй... /хх-ийн 72 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, мэдүүлгийн бус бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17.19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, мөн хуулийн 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон М.Дод холбогдох хххххххххххххх дугаартай шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч  М.Д нь хххххххххххххххххх тоот буюу Хот тохижуулахын хашаанд байрлах хохирогч М.Б-ийн монгол гэрээс Нөте-30 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууц далд аргаар хулгайлан авч хохирогчид 775,000 төгрөгийг хохирол төлбөр учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Мөн гэмт хэргийн улмаас хохирогч М.Б-т 420,000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгчээс төлж барагдуулсан байгаа учраас шүүгдэгч М.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал, дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Дын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалахаар оролцож байна. М.Д нь 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр бусдын гар утсыг хулгай хийсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. М.Дын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрөө төлж барагдуулсан, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байгаа... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Д:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч М.Д  маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Д болон түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нар нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Д нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлсэн.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч М.Дын  холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай

ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

 

“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхтэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ зан үйл, бие эрхтнүүдийн харилцан үйлдэл, хөдөлгөөн бөгөөд тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.

 

Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.

 

“Хулгайлах” гэмт хэрэг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн үндсэн болон “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн”, “түүх, соёл, шинжлэх ухаан, техник, технологийн хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс хулгайлсан”, “ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан”, “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, зохион байгуулалттай гэм бүлэг үйлдсэн бол” гэсэн онц хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол” гэсэн гэмт хэрэг нь гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээнээс дээш буюу 300.001 /гурван зуун мянга нэг/ төгрөг, түүнээс дээш хохирол, хор уршиг учруулсан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйг материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч М.Д нь иргэн М.Б-ийн эзэмшлийн монгол гэрээс Note-30 маркийн гар утсыг бусдад зарах зорилгогүйгээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Тэрээр шүүгдэгч М.Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь иргэн М.Бт учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч М.Дын гэм бууртай санаатай үйлдлийн улмаас М.Бийн эд хөрөнгөд 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч М.Д гэмт хэрэг үйлдэж 775.000 /долоон зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хохирогчид нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 72 хуудсанд авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.   

 

Иймд шүүгдэгч М.Дыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч М.Дыг үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн байцаалтын явцад шүүгдэгчээс гаргуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үлдээлгэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

...Шүүхээс шүүгдэгч М.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учраас ял шийтгэх оногдуулна. М.Дын хувийн байдал нь ам бүл 4, ар гэрээ ганцаараа ажил хийж авч явдаг. Хэрэв М.Дод 8 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл эдлэх юм бол энэ айл гэрийн амьдрал хүнд хэцүү байдалд орохоор харагдаж байна. Нэн ядуу өрхийн бүртгэлд бүртгэлтэй байдаг. Улсын яллагчийн зүгээс М.Дод оногдуулахаар гаргасан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлж 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч М.Д:

 

... Хэлэх зүйл байхгүй... гэсэн  мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагч ...8 /найм/ сарын  хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял... гэсэн дүгнэлтийг гаргасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчимтай нийцэхгүй байна.

 

Өөрөөр хэлбэл шүүх шүүгдэгч М.Дод хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тооцож үзэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөн урьд тухайн төрлийн гэмт хэргээр Төв аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2008 оны 03 дугаар 03-ны өдрийн хххх дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ххх дугаар зүйлийн 147.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, гэм буруугаа гэмшиж, ухамсарлаагүй зэрэг байдлыг нь харгалзан үзсэн болно.

 

Иймд шүүх шүүгдэгч М.Дод 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ.

 

Харин дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

Бусад асуудлын талаар

Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.    

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12.,

36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Мын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Мын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Мын Дод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

 

4. Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч М.Д энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн Мын Дод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

6. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

8. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Мын Дод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН