| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0163/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/417 |
| Огноо | 2024-11-29 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/417
2024 11 29 2024/ШЦТ/417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батмандал,
улсын яллагч Б.Долгор,
шүүгдэгч С.Н, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Баярмагнай,
хохирогч У.Н, түүний өмгөөлөгч Г.Нямдалай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ийн Н холбогдох эрүүгийн хххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ххххххх суманд хххххххххх өдөр төрсөн, ххх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт хххххххххххх багт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд
урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/ххх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2022/ШЦТ/ххх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан гэх, ххххххххххх дугаарын регистртэй, Б овгийн Сийн Н
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч С.Н нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ ххххххххххххххх тоотод У.Н-г “тус болж байхад хүн цохилоо” гэж маргалдан толгой, баруун шанаа, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.Н:
...2023 оны 11 дүгээр сарын 19-нд бид нар хамт ажиллаж байгаад У.Н ахын гэрт нь очиж хоол хийж идээд архи ууж сууж байгаад муудалцсан. У.Н ах намайг гуйлгачин гээд доромжлоод байсан юм. Бид хоёр муудалцаад байж байтал У.Н ах зуух руу унасан. Унахаар би татаад босготол намайг цохисон. Намайг цохихоор нь би зөрүүлээд 2-3 удаа цохисон тэр үед хамт байсан хүмүүс салгасан. Тэгээд унтацгаагаад өглөө сэрэхэд Э.Н ах гэрийнхээ гадна хаяанд хэвтэж байхад нөгөө хоёр гэрт оруулж ирсэн. Т ах 9 цагийн үед ажил хийлгэхээр ирж авсан... гэж,
Хохирогч У.Н:
...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-нд өвс ачих ажилд явсан. Ажил дуусаад сум дээр тавуулаа ирсэн. Гэр хүйтэн болохоор гал түлээд хойшоо дэлгүүр яваад 0,5 литрийн 4 шил архи авсан. Дараа нь Э.Э машинтайгаа хөдөө хүргээд өг гэхээр нь би байгаа мөнгөөрөө бүгдээр нь бензин авсан надад одоо мөнгө байхгүй гэж хэлсэн. Өөр бусад асуудлын талаар санахгүй байна.. гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Нын 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн орчимд согтуурсан үедээ хххххххххххххххх тоотод У.Нг “тус болж байхад хүн цохилоо” гэж маргалдан толгой, баруун шанаа, цээж хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
С.Н-ын ...Миний дүү болох У овогтой Н нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Д.А нь өвс ачуулах ажилд авч явсан боловч ажлын талбайд очоод хүн гүйцсэн учраас дүүг үлдээгээд А нь өөрөө буцаж иржээ. Энэ өдөртөө Э овогтой Этай Эрдэнэ сумын 2 залуутай өвч ачин гээд үлдсэн. Хойноос хүргэн ах болох Л нь хоёр дахь өдөр залгаад утсаа аваагүй, мөн 3 дахид аав нь залгасан боловч утсаа аваагүй. Өчигдөр 3 дахид 11 сарын 22-ны 18 цагийн үед манай сумын Ц ах орсон боловч ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан, дуудсан боловч юу ч хөдлөхгүй байсан... гэх хүсэлт /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8, 9-12 дугаар хуудас/,
гэрч Д.Аийн ...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр бил үү 20-ны өдөр бил үү Н гэх хүнийг хххххххх дугаар багийн төвөөс ... маркийн хххххх дугаарын тээврийн хэрэгсэлтэй хүргэж өгсөн. Тухайн үед миний машинд Б болон танихгүй гурван хүн сууж явсан. Тэгээд би тэр хүнийг хүргэж өгөөд 10 цагийн үед гэр рүүгээ буцсан... /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
гэрч М.Бын ...Би 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хххххххххх багийн төвөөс Хны /Гахай/ хамт Төв аймгийн А суманд ЗДТГ-т ИТХ-ийн дарга Э. Эийн тариалангийн талбайд ажиллах зорилгоор тариалангийн талбайд байх ногоон өнгийн Трактороор нь өвс преслэх ажил хийж байсан юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хххххх сумын ххх дугаар багийн төвөөс баруун урагш зүгт байрлах тариалангийн талбайд Х, Н, Э, Н /Ш/ нарын хамт өвс шалаанз дээр ачсан юм. Тэгээд орой 19 цагийн үед өвс өө ачиж дуусаад, Х, Н, Э, Н нарын хамт Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвд байх Нгийн /Ш/ гэрт очсон. Тэгээд бид хэд Нгийнд очиход 4 ханатай Монгол гэр нь хүйтэн байсан учир Н гал түлж, гэрээ дулаацуулсан. Тэгээд 20 цагийн үед би, Нгийн хамт сумын төвд байх ногоон өнгийн Клуб гэсэн нэртэй дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи авсан юм. Тухайн үед Нгийн гэрт Х, Б, Н нар гэрт үлдсэн байсан. Тэгээд Н бид хоёр дэлгүүрээс архиа аваад Нгийн гэрт очсон. Тэгээд Х, Н, Э, Н бид хэд дэлгүүрээс авсан архиа хувааж ууцгаасан. Тэгээд бид хэд эхний 0,75 литрийн Хараа нэртэй архиа хувааж ууж дуусчхаад 2 дахь шил Хараа нэртэй архийг задлаад ууцгаасан. Тухайн үед Э гэрийн хоймор хэсэгт газар сууж байсан. Би гэрийн баруун орон дээр сууж байсан, Н миний хажууд баруун орон дээр сууж байсан юм. Н гэрийн зүүн орон дээр сууж байсан. Тэгээд уугаад байж байтал Н, Н хоёр гэрт дотор гэрийн зүүн урд талд, халуун зуухны хажууд хоорондоо зодолдоод байхаар нь салгах гээд голоор нь ороод тэр хоёрыг болиулах гээд Нг түлхтэл, Н халуун зуухан дээр баруун талаараа хажуулдаж унасан. Тэгээд Н, Н хоёрыг юун дээрээс муудалцсан талаар мэдэхгүй байна, тэгээд Н, Н хоёр салцгаагаад гайгүй болцгоосон. Тэгээд бид хэд 22 цагийн үед унтацгаасан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20 -ны өглөө 09 цагийн үед Нгийн хамт сумын төвд байх Клуб нэртэй хүнсний дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй 2 шил архи худалдаж авсан. Тэгээд Х, Н, Э, Н нарын хамт дэлгүүрээс авсан 2 шил архиа хувааж ууж дуусчхаад байж байхад, гаднаас Эын төрсөн дүү Э ирээд бид хэдийг гэр лүүгээ аваад явсан. Тухайн үед Н /Ш/ гэрийн зүүн орон дээр унтаад үлдсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 17 дугаар хуудас/,
гэрч Э.Эын ...2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цагийн үед Х /Гахай/Н /Т/, Б, Н /Ш/, бид тавыг манай Ар сумын А /Улаанаа/ ах өөрийн машинтайгаа Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвөөс баруун урагш зүгт байрлах тариалангийн талбайд хүргэж өгсөн. Тэгээд бид тав, тариалангийн талбайд преслэсэн өвснүүдийг шалаанз дээр ачиж өнжсөн юм. Тэгээд орой 18 цагийн үед өвс өө ачиж дуусаад, Х /Гахай/Н /Т/, Б, Н /Ш/ нарын хамт Т аймгийн А сумын Ноён шанд 1 дүгээр багийн төвөөс Т аймгийн А сумын Хххххххххх багийн төв шороон зам дагуу гараа өргөж замын унаанд сууцгаагаад аймгийн сумын Хххх дугаар багийн төвд байх Нгийн /Ш гэрт очсон цагийн үед Н хашаанд байсан хучлагатай цагаан машинаа Б Х хоёрыг дагуулаад сумын төвд дэлгүүр литрийн Хараа нэртэй шил Улаан шонхор нэртэй блок тамхи ирсэн. Тухайн үед Нгийн гэрт Би Н бид хоёр үлдсэн Тэгээд Нгийн гэр хүйтэн байсан учир Н түлж дулаацуулсан. Тэгээд Х Н Б Н дэлгүүрээс авсан архиа дотор хувааж ууцгаасан. Бид хэд архи байхдаа будаатай хуурга хийж идсэн. Тухайн үед би гэрийн зүүн толгой хэсэгт байсан Х гэрийн баруун орны толгой байсан. гэрийн хоймор хэсэгт Т зурагт сууж байсан. Б гэрийн баруун орны дунд хэсэгт ширээний хажууд сууж байсан. Н орны дунд хэсэгт сууж байсан юм. Тэгээд бид шил 0,75 литрийн нэртэй архиа хувааж ууж дуусчхаад дахь Хараа нэртэй архийг ууцгааж байхад Н гал унтарлаа гэж хэлээд гэрийн гаднаас аргал ирээд зуухны талд зогсож байгаад гал дээрээ хийх гэж зуухан дээр зүүн гараараа тулж хэсгийн талаараа зуухан ойчсон. Тэгээд тухайн үед Т Нг татаж ирсэн Н Ш босож ирээд Тг өмхий хар гуйлгачин гэж хэлсэн Т Нг гэрийн зүүн ор луу түлхээд орон дээр унагаагаад Нгийн цээжин дээр суугаад баруун гараараа Нгийн цээжний хэсэгт удаа цохисон. Тэгээд Н Т хоёр хоорондоо байхаар нь Б ах голоор ороод салгасан. Тэгээд бид хэд цагийн унтацгаасан. Би унтахдаа гэрийн баруун дээр Нгийн хамт гэрийн орон дээр Б Т хамт хэвтсэн. Х гэрийн зүүн орны наана газарт гудас дэлгээд хэвтэж унтацгаасан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед манай төрсөн дүү Т ирээд Х, Б ах, Т, бид дөрвийг машиндаа суулгаад манай хөдөө гэр лүү хүргэж өгсөн. Тухайн үед Н гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Бид хэдийг явахад зүүн орны дээд талд 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил задлаагүй архи үлдээж явсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 19-20 дугаар хуудас/,
гэрч С.Н-ын ...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн ххххххххх багийн төвөөс Т аймгийн А суманд холын хамаатан болох Э.Эийн тариалангийн талбайд ажиллах зорилгоор тариалангийн талбайд байх преслэсэн өвсийг зөөж ажиллахаар очсон юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 08 цагийн үед Т аймгийн А сумын Хххххххххх баг Хөдөө бүрд гэх газарт байх Б ахын гэрт Х, Б нар байхад Т аймгийн А сумын А /Улаанаа/ ах өөрийн машинтайгаа сумын төвөөс ирсэн юм. Тухайн үед машин дотор нь Н /Ш/ суучихсан ирсэн. Тэгээд бид зургуулаа Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвөөс баруун урд зүгт Булагтай өртөө орох замд байх Бригадын хашаан дотроос преслэсэн өвс шалаанз дээр зөөж өнжсөн. Тухайн үед бид хэдийг машинтайгаа ирж, тариалангийн талбайд хүргэж өгсөн А ах сумын төв рүү гэрлүүгээ буцаад явсан. Тэгээд орой 20 цагийн үед өвс өө ачиж дуусаад, Х /Гахай/Б ах, Б, Н /Ш/ нарын хамт Т аймгийн А сумын Хххххххххх багийн төв рүү замын унаанд сууцгаагаад Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвд байх Нгийн /Ш/ гэрт очсон. Тэгээд ямар ч байсан дэлгүүр хаагаагүй л байсан Н /Ш/, Б ах, Х, сумын төвд байх дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй 4 шил архи, бас тамхи авчхаад ирсэн. Тухайн үед Нгийн гэрт Би, Б ах бид хоёр үлдсэн байсан. Тэгээд Нгийн гэр нь хүйтэн байсан учир Н гал түлж, гэрээ дулаацуулсан. Тэгээд би, Х, Э, Б, Н бид хэд дэлгүүрээс авсан архиа гэр дотор хувааж ууцгаасан. Бид хэд архи хувааж ууж байхдаа хоол хийж идсэн. Тухайн үед би гэрийн баруун талын орны толгой хэсэгт зураг үзээд сууж байсан, Х /Гахай/ гэрийн баруун орны урд талд, ширээний хажууд сууж байсан, гэрийн зүүн талын орны урд талд Э ах сууж байсан, Б ах гэрийн баруун орны хөл хэсэгт сууж байсан, Н зүүн орон дээр, зуухныхаа урд хэсэгт /аманд/ сууж байсан юм. Тэгээд бид хэд 3 шил 0,75 литрийн Хараа нэртэй архиа хувааж ууж дуусчхаад 4 дэх шил Хараа нэртэй архийг задлаад ууцгааж байхад, будаатай хуурга болсон юм. Тэгээд бид тавуулаа хоол оо идэж дуусчхаад юм ярьцгаагаад сууж байтал, Н чи юун залуу юм бэ? гэж хэлэхээр нь би юу ч яриагүй. Тухайн үед бүгдээрээ нэлээн согтчихсон байсан. Тэгээд Н ах гэрийн зүүн орон дээр сууж байгаад гэнэт босч ирээд халуун зуухан дээр цээж хэсгээрээ унасан. Тэгээд би, баруун орон дээрээс босч ирээд, Н ахыг татаад босгоод, ор луу нь цаашаа түлхсэн юм. Тэгтэл Н ах намайг баруун гараараа миний нүүрний эрүү хэсэгт нэг удаа мөн миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд миний уур хүрээд Н ахад хандаж, та зуух луу үхэх гэж байж байхад чинь аварч байхад яагаад намайг цохиод байгаа юм гэж хэлээд би баруун гараараа Н ахын толгойн зүүн хэсгийн шанаа тус газарт, чихний доод талд 1 удаа цохиж, мөн зүүн талын цээжин тус газарт 1 удаа цохисон. Тэгээд Н ахыг гэрийн зүүн талын ор луу нь нэг удаа түлхэж хэвтүүлсэн. Тэгээд би, гэрийн баруун талын ор луу буцаад очсон. Тэгээд би баруун орон дээр хувцсаа тайлаад унтсан. Тэгээд бид хэд 23 цагийн үед унтацгаасан. Би унтахдаа гэрийн баруун орон дээр Б ахын хамт, орны хөл хэсэгт Х ах хэвтсэн, гэрийн зүүн орон дээр Н ах ганцаараа хэвтсэн, Э ах гэрийн баруун орны наана газарт гудас дэлгээд хэвтэж унтацгаасан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед Б ахын төрсөн дүү Т ирээд, Х, Б ах, Э ах, бид дөрвийг машиндаа суулгаад Б ахын хөдөө гэр лүү хүргэж өгсөн. Тухайн үед Н гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тухайн үед өглөө бид хэдийг сэрэхэд Н /Ш/ ах гадаа унтах байсан. Тухайн үед гэр лүү Б ах, Х ах хоёр гэр оруулж унтуулсан. Н ахыг гэрт оруулахад өмдөндөө шээчихсэн, өмд нь хөлдчихсөн байдалтай байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
гэрч Л.Тийн /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1480 дугаартай ...1. У.Нгийн биед тархины баруун тал бөмбөлөгийн зулай, дагз, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу дээрхи цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, баруун хацар ясны хугарал, баруун хацар, дух, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний зулгаралт, цээжний 2-р зэргийн түлэгдэл, баруун, зүүн эрхий хурууны 2-р зэргийн хөлдөлт, баруун, зүүн шилбэний цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.4. Дээрх гэмтэл нь мохоо болон өндөр хэм, нам хэмийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна... /хх-ийн 29-32 дугаар хуудас/,
гэрч Г.Дний ...Би Энэрэл эмнэлэгт дотрын эмчээр 3 сар ажиллаж байна. Нгийн биеийн байдал нь маш хүнд үеэсээ сайжирч хүндэвтэр байдалтай, хүний асаргаанд дөнгөж тэнцвэрээ олоод явж байгаа юм. Орчны харилцаа сул, шахаж тулгаж байж хүнтэй харилцаа үүсгэнэ. Биеийн шархны эдгэрлүүд сайн байгаа. Ярьж чадах асуудал тааруу. Сул дуугаар богино үгээр хариулна. У.Н нь өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж ярьж чадахгүй, орчны харилцаа сул байгаа учир хүнтэй харилцах харилцаа тааруу юм. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 41-42 дугаар хуудас/,
гэрч Э.Эийн ...Б гэдэг хүн 2023 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс Т аймгийн А сумын Хххххххххх багийн нутаг дэвсгэрт байх миний өөрийн эзэмшлийн тариалангийн талбайд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэгээд намрын ургац хураалтын ажил эхлэх үеэр 10 дугаар сарын 01-ний өдрөөс Х /Гахай манай талбайд ногоон тэжээл зөөж, хураах ажлаар ирсэн юм. Тэгээд удалгүй 11 дүгээр сарын 10-дын үеэр Н гэх залуу манай талбайд ажиллахаар ирсэн. Тухайн үед миний төрсөн ах Б ч бас тариалангийн талбайд ажиллаж байсан Тэгээд би 2023 оны 11 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд хагас, бүтэн сайн байсан учир хувийн ажлаар Улаанбаатар хотод ажилтай байсан юм. Тухайн үед би тариалангийн талбайд байхгүй байсан. Тэгээд намайг эзгүй хойгуур 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тариалангийн талбайд ажил хийж, өвс хурааж байсан ажилчдыг маань өвс ачиж өгөөч гэж манай сумын нутгийн Ч, Б ах нар ажилчдыг маань авч явж ажиллуулсан байна лээ. Тэгээд Ч, Б нар өвс өө шалаанз дээр ачуулж дуусгаад, манай ажилчид болох Б, Н, Х /Гахай/Э нарыг буцаж гэрт нь хүргэж өгөөгүй учир тэр хэд орой нь ажил дуусаад тэнд ажил хийж байсан Нгийн /Ш/ хамт сумын төв орж, сумын дэлгүүрээс архи авч Нгийн гэрт ууцгаасан байна лээ. Тэгээд би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад сумын төвд байх гэртээ ирж хоносон. Тэгээд өглөө нь буюу 11 дүгээр сарын 20-ны өглөө 08 цаг өнгөрч байхад төрсөн ээж Б.Дийн 994ххххх дугаарын утсанд холбогдож за өвс хураах ажил дууссан биз дээ, ажил дээгүүрээ оччихоод наад хүмүүсийг чинь цайны цагаар Эрдэнэ сум руу гэрүүд рүү нь хүргэж өгье гэж ярихад, манай ээж Б.Д ярихдаа өчигдөр Ч, Б нар нь тариалангийн талбай Дээр ажиллаж байсан ажилчидтай тохироод, үнэ хөлсийг нь өгөөд, өвс ачуулах сэн юм, вес ее ачуулж дуусгаад буцаагаад гэрт нь хүргээд өгье гэж хэлээд аваад явсан, хаана, хэнийд хоносон нь мэдэгдэхгүй байна, сумын төв дээр хоносон сурагтай байна, сумын төвд хаана хоносныг мэдээд олоод ир гэж хэлсэн. Тэгээд би сумын төв дээр ажилчдаа хайгаад, дээрээс нь өвс ачуулсан хүмүүстэй холбогдож Хэн хэнтэй сумын төв орсон, Нтэй сумын төв орсныг нь мэдэж, мэдээлэл аваад Нгийнд очсон. Нгийнд гэрт ороход Н нь гэрийн баруун орон дээр хөнжил оо нөмөрчихсөн хагас суугаа байдалтай тамхи татаад сууж байсан, Х гэрийн баруун орны урд талд буюу газар хэсэгт залаад сууж байсан, Н гэрийн баруун орны хөл хэсэгт орон дээр сууж байсан, Э зүүн орны урд талд орны толгой хэсэгт газар хэвтэж байсан, Б баруун орны толгой хэсэгт газар завилаад сууж байсан. Тухайн үед тэр хэд Хараа нэртэй 0.75 литрийн архи хувааж уугаад, тойруулаад ууж байсан архи нь талаасаа дөнгөж дээгүүр байсан. Тухайн үед миний уур хүрч баруун хөлөөрөө Эын зүүн талын ташаа, өгзөг хэсэг рүү 2-3 удаа өшиглөж, тэгээд ахар сүүл хэсэг рүү нь 2 удаа дэвсэлж өшиглөсөн. Тэгээд Эд хандаж хөдөө мал хуй эзгүй, малд явах хүнгүй, дээрээс нь өвсний ажил аа хурааж дуусгалгүй хүний ажилд явж архи, дарс ууж хонуут өнжүүдээр явлаа гэж уурласан. Тэгээд Х, Б, Н гуравт хандаж өвс хураах ажил ихтэй байхад архи, дарс уулаа гэж хэлээд, ажил хийгээд ажил аа дуусгаж чадахгүй бол гэр орон луу чинь хүргэж өгье, та нарыг энд зүгээр ажиллуулаагүй шүү гэж хэлсэн. Тэгээд Э, Х, Б, Н нарыг явъя гэж хэлсэн. Тухайн үед гэрт байх хугацаанд Нгийн эрүү хэсэг нь шалбарчихсан байсан учир биеийг нь асууж, наад эрүү ам чинь яаагаа вэ? хоорондоо зодолдож муудалцсан юм уу? гэж асуухад Н зүгээр ээ ах нь санаа зоволтгүй, зуух руугаа ойчоод эрүүгээ түлсэн гэж хэлсэн. Тэгээд би түрүүлж гараад машиндаа суугаад хүлээж байтал араас Х, Б, Н, Э нар нь цувралдаж гарч ирсэн. Тэгээд тэр хэдийг машиндаа суулгаад хөдөө байдаг гэр лүүгээ явсан. Тэгээд тэр өдөр Х, Б нарыг Эрдэнэ сумаас унаа ирж, найз нөхөд нь ирж аваад явсан. Тухайн үед Н манайд ажил хийгээд үлдсэн байсан. Хүнтэй харилцах харилцааны хувьд чөлөөтэй харилцаж байсан. Биеийн ил харагдах шарх сорвины хувьд эрүүн доор нь шалбарчихсан байсан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
сэжигтэн С.Н-ын ...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын Тамган 3 дугаар багийн төвөөс Т аймгийн А суманд холын хамаатан болох ххххххх багийн гийн талбайд ажиллах зорилгоор тариаланг талбайд байх Э.Эийн тарж ажиллахаар очсон юм. Тэгээд 202302 19 Чий өдрийн 08 цагийн үед Т аймгийн А сумын Хххххххххх баг Хөдөө бүрд гэх газарт байх Б ахын гэрт Х, Б нар байхад Т аймгийн А Сумын А /Улаанаа/ ах өөрийн машинтайгаа сумын төвөөс ирсэн юм. Тухайн үед машин дотор нь Н /Ш/ суучихсан ирсэн. Тэгээд бид зургуулаа Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвөөс баруун урд зүгт Булагтай өртөө Орох замд байх Бригадын хашаан дотроос преслэсэн өвс шалаанз дээр зөөж өнжсөн. Тухайн үед бид хэдийг машинтайгаа ирж, тариалангийн талбайд хүргэж өгсөн А ах сумын төв рүү гэр лүүгээ буцаад явсан. Тэгээд орой 20 цагийн үед өвс нө ачиж дуусаад, Х /Гахай/, Б ах, Б, Н /Ш/ нарын камт Т аймгийн А сумын Хххххххххх багийн төв рүү замын унаанд Сууцгаагаад Т аймгийн А сумын Хххххххххх багийн төвд байх Нгийн Ш/ гэрт очсон. Тэгээд ямар ч байсан дэлгүүр хаагаагүй л байсан Н Ш/, Б ах, Х сумын төвд байх дэлгүүр орж 0,75 литрийн Хараа нэртэй 4 шил архи, бас тамхи авчхаад ирсэн. Тухайн үед Нгийн гэрт Би, Б ах бид хоёр үлдсэн байсан. Тэгээд Нгийн гэр нь хүйтэн байсан учир Н гал түлж, гэрээ дулаацуулсан. Тэгээд би, Х, Э, Б Н бид хэд дэлгүүрээс авсан архиа гэр дотор хувааж ууцгаасан. Бид хэд архи хувааж ууж байхдаа хоол хийж идсэн. Тухайн үед би гэрийн баруун талын орны толгой хэсэгт зураг үзээд сууж байсан, Х /Гахай/ гэрийн баруун орны урд талд, ширээний хажууд сууж байсан, гэрийн зүүн талын орны урд талд Э ах сууж Байсан, Б ах гэрийн баруун орны хөл хэсэгт сууж байсан, Н зүүн орон Дээр, зуухныхаа урд хэсэгт /аманд/ сууж байсан юм. Тэгээд бид хэд 3 шил 0,75 литрийн хараа нэртэй архиа хувааж ууж дуусчхаад 4 дэх шил Хараа нэртэй архийг задлаад ууцгааж байхад, будаатай хуурга болсон юм. Тэгээд бид тавуулаа хоол оо идэж уучхаад юм ярьцгаагаад сууж байтал, Н чи юун залуу юм бэ? гэж хэлэхээр нь би юу ч яриагүй. Тухайн үед бүгдээрээ нэлээн согтчихсон байсан. Тэгээд Н ах гэрийн зүүн орон дээр сууж байгаад гэнэт босож ирээд халуун зуухан дээр цээж хэсгээрээ унасан. Тэгээд би, баруун орон дээрээс босож ирээд, Н ахыг татаад босгоод, ор луу нь цаашаа түлхсэн юм. Тэгтэл Н ах намайг баруун гараараа миний нүүрний эрүү хэсэгт нэг удаа, мөн миний баруун шанаа хэсэгт нэг удаа цохисон Тэгээд миний уур хүрээд Н ахад хандаж, та зуух луу үхэх гэж байж байхад чинь аварч байхад яагаад намайг цохиод байгаа юм гэж хэлээд би, баруун гараараа Н ахын толгойн зүүн хэсгийн шанаа тус газарт, чихний доод талд 1 удаа цохиж, мөн зүүн талын цээжин тус газарт 1 удаа цохисон. Тэгээд Н ахыг гэрийн зүүн алын ор луу нь нэг удаа түлхэж хэвтүүлсэн. Тэгээд би, гэрийн баруун талын ор луу буцаад очсон. Тэгээд би баруун орон дээр хувцсаа тайлаад унтсан. Тэгээд бид хэд 23 цагийн үед унтацгаасан. Би унтахдаа гэрийн баруун орон дээр Б ахын хамт, орны хөл хэсэгт Х ах хэвтсэн, гэрийн зүүн орон дээр Н ах ганцаараа хэвтсэн, Э ах гэрийн баруун орны наана газарт гудас дэлгээд хэвтэж унтацгаасан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өглөө 09 цагийн үед Б ахын төрсөн дүү Т ирээд, Х, Б ах, Э ах, бид дөрвийг машиндаа суулгаад Б ахын хөдөө гэр лүү хүргэж өгсөн. Тухайн үед Н гэртээ ганцаараа унтаад үлдсэн. Тухайн үед өглөө бид хэдийг сэрэхэд Н /Ш/ ах гадаа унтаж байсан. Тухайн үед гэр лүү Б ах Х ах хоёр гэр оруулж унтуулсан. Н ахыг гэрт оруулахад өмдөндөө шээчихсэн, өмд нь хөлдчихсөн байдалтай байсан... /хх-ийн 47-48 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Тухайн үед Нгийн гэрт Б ах, Х /Гахай/, Н /Ш/, Э ах нарын хамт тавуулаа уугаад сууж байхад Н ах согтчихоод намайг хоол хий гэхээр нь би хоолыг нь хийсэн. Тэгээд дараа нь бид хэд хоорондоо юм ярьж байхад намайг гуйлгачин, хаанаас ирсэн хаанахын бацаан бэ гээд хэл үгээр доромжлоод надтай зодолдох гээд намайг өдөж хоргоогоод байсан. Тэгээд Н ах гэрийн зүүн орон дээр сууж байгаад зуухныхаа үнсийг гадагшаа гаргаж асгах гэж байгаад халуун зуухан дээрээ ойчсон юм. Тэгэхээр нь би, гэрийн баруун орон дээр сууж байгаад Н ахыг халуун зуухнаас нь татаж босгосон юм. Тухайн үед би, Н ахад түлэгдэж үхлээ ш дээ гэж хэлсэн чинь чамд ямар хамаатай юм бэ? гэж хэлээд баруун болон зүүн гараараа миний нүүр тус газарт уруул болон эрүү хэсэг рүү 1 удаа цохисон, тэгээд миний зүүн шанаа тус газарт 1 удаа цохихоор нь би, та яагаад зүгээр байгаа хүний цохиод байгаа юм бэ? гэж хэлээд би, баруун гараараа Н ахын толгой баруун хэсгийн шанаа тус газарт, чихний доод талд 1 удаа цохиж, мөн зүүн талын цээжин тус газарт 2 удаа цохисон. Тэгээд Н ах, бид хоёрыг Э ах, Б ах хоёр ирээд салгасан. Тухайн үед намайг гэрийн баруун орон дээр Э ах суулгасан юм. Тэгээд бид хэд 2023 оны 11 дүгээр сарын 19-ний 23 цагийн үед унтаж амарцгаасан. Тэгээд өглөө нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 20 -ны 06 цагийн үед Э гэрийн гаднаас Нг оруулж ирсэн. Тухайн үед Э ах, Н ахыг гадаа унтаж байна ш дээ, шээж байгаад тасраад унасан бололтой өмдөндөө шээчихсэн байна гэж хэлээд баруун орон дээр миний хажуугаар орж хэвтүүлсэн. Тэгээд Н ахын шээстэй өмдийг Э ахын хамт тайлсан. Тухайн үед задлаагүй байсан 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архийг Э ах задлаад Нд уулгасан. Тэгээд бид тавуулаа архиа ууж дуусгачхаад, Э ах, Б ах хоёр сумын төвийн дэлгүүрээс архи авахаар гэрээс 09 цаг өнгөрч байхад гарсан. Тэгээд удалгүй Э ах, Б ах хоёр 0.75 литрийн Хараа нэртэй архи аваад орж ирсэн. Тэгээд авсан архиа задлаад тавуулаа уугаад сууж байхад гаднаас Э ахын төрсөн дүү Э орж ирсэн. Тэгээд Э орж ирчхээд бүгдээрээ энд байгаа юм уу? явцгаая гэж хэлээд Н ах гэртээ үлдээд, бид дөрвийг аваад явсан. Тухайн үед Э, Нгийн толгойн зүүн талын шанаа тус газарт түлэгдсэн байхыг харчхаад зүгээр үү? яасан юм гэж асуухад Н ах зүгээр ээ зүгээр гэж хэлсэн. Тэгээд бид хэд архиа ууж дуусгалгүй Н ахын гэрт тал шил архиа үлдээгээд явсан. Бид хэд нийтдээ 0,75 литрийн Хараа нэртэй 5 шил архи хувааж уусан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 50 дугаар хуудас/,
гэрч М.Бын ...Н бусад хүмүүстэй хэрэлдэж зодолдсон асуудал байхгүй. Тухайн үед би гэрийн баруун хойно, гэрийн хойморт байх ширээний баруун талд сандал дээр сууж байсан юм. Би нэлээн согтсон байсан учир зарим үйл явдлыг санахгүй байна. Н, Н /Ш/ хоёр гэрийн зүүн урд талд, халуун зуухны хажууд хоорондоо зодолдож байсан. Н, Нтэй зодолдож байхдаа Нг халуун зуух руу түлхчих шиг болсон. Тэгээд би Н, Н хоёрыг зодолдож байхыг нь болиулах гээд голоор нь орж Нарантулгын 2 гараас нь барьж, гэрийн баруун талд байх ор луу суулгасан Тухайн үед би Нд одоо зодолдохоо боль гэж хэлээд болиулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 52 дугаар хуудас/,
гэрч Э.Эын ...Н бусад хүмүүстэй хэрэлдэж зодолдсон асуудал байхгүй. Тухайн үед би гэрийн зүүн хойно, зүүн талд байх орны толгой хэсэгт сууж байсан. Тухайн үед Н ах галдаа нүүрс хийх гэж байгаад зуухан дээрээ гэдэс, эрүү, баруун гарны тохой хэсгээрээ өөрөө ойчсон юм. Тэгээд Н гэрийн баруун хойно сууж байгаад, Н ахыг зуухан дээрээ унахыг харчхаад, халуун зуухнаас татаж босгож ирсэн. Тэгээд Н ах, Ныг өмхий хар гуйлгачин минь гэж хэлээд, тэгээд тэр хоёр хоорондоо барилцаж аваад зодолдсон. Н, Н ах хоёр гэрийн зүүн урд талд, халуун зуухны хажууд хоорондоо зодолдож байхад Н, Н /Ш/ ахыг ор луу түлхсэн. Н ах ор луу ойчихдоо халуун зуухны баруун урд хөлийг, баруун талын хөлөөрөө санамсаргүй өшиглөж цогтой байсан халуун зуухаа урагш нь гэрийн үүд хэсэг рүү унагаасан. Тэгээд гэрт бөөн үнс нурам бучигнаад байхаар нь би цэвэрлэсэн. Тэгээд гэрээс гарч үнс нурам аа асгачхаад ороод ирсэн чинь салцгаасан байсан. Тухайн үед Б ах голоор нь ороод болиулсан байсан. Тэгээд бид хэд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 цагийн үед унтаж амарцгаасан. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/,
2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 125 дугаартай ...1. У.Нгийн сэтгэцэд хор уршиг учирсан байна. 2. У.Нгийн сэтгэцэд тухайн гэмт хэргийн нөхцөл байдлын шалтгаант гэмтлийн дараас стресс шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна. 3. Шинжилгээний явцад ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй... /хх-ийн 57-59 дүгээр хуудас/,
Шинжээч Ц.Оийн ...Миний гаргасан 1480 дугаартай дүгнэлтэд У.Нгийн биед тархины баруун талын бөмбөлөгт цусан, дагз, чамархай хэсгийн хатуу хальсан доорх, зүүн талын бөмбөлөг чамархай хэсгийн хатуу дээрх цусан хураа, аалзан хальсан доторх тархины цус харвалт нь хүнд гэмтэлд тооцогдоно. Харин баруун хацрын ясны хугарал нь хүндэвтэр гэмтэлд тооцогдоно. Баруун хацар, дух, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, хугаралт, хүзүүний зулгараа, цээжний хоёрдугаар зэрэглэлийн түлэгдэлт, баруун зүүн эрхий хурууны хоёрдугаар зэргийн хөлдөлт, баруун зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд тооцогдоно. Дээрх гэмтлүүдийн гэмтлийн зэрэг тогтоох хуулийн 3.1-3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хацрын хугарал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох хуулийн 2.3-1-т зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Зөөлөн эдийн няцрал, зулгаралт, түлэгдэлт, хөлдөлт нь Гэмтлийн зэрэг тогтоох хуулийн 2.4-1-т зааснаар хамаарна... гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 дугаар хуудас/,
Төлбөрийн баримт /хх-ийн 160-180 дугаар хуудас/ зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч А.Аийн хувийн байдлыг тогтоосон баримтуудаар дээрх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Долгор:
...2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж яллагдагч С.Нд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үйлдэж яллагдагчаар татсан. Яллагдагч С.Н нь согтуурсан үедээ Т аймгийн А сумын Хххх хоёрдугаар багийн хххххххх тоотод 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч У.Нтэй таарамжгүй харилцааны улмаас буюу тус болж байхад хүн цохилоо гэсэн шалтгааны улмаас маргалдаж түүний толгойн баруун хэсэг, баруун шанаа, цээж хэсэгт гараараа цохиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа учраас шүүгдэгч С.Ныг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд анх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагат хохирогч У.Нгийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар гомдол гаргасан. Уг гомдлын дагуу тус өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед хамт байсан гэрч Э.Э, М.Б болон тухайн үед гэрт нь хүргэж өгсөн н.А, маргааш өдөр нь ирсэн гэрч н.Э гэх гэрчүүдээс мэдүүлэг авсан. Уг гэрчүүдийн мэдүүлгээр тухайн үед хүмүүсийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хэн нэгэн орны дээд доод талд сууж байсан нь зөрөх эсхүл хэдэн шил архи авсан талаар зөрүүтэй мэдүүлэг өгдөгч У.Нгийн эрүүл мэндэд хэн хохирол учруулсан талаар зөрүүтэй мэдүүлэг өгөөгүй. Тэгэхээр хэрэгт авагдсан нотлох баримтууд хэргийн гол үйл баримтыг сэргээн дүрслэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүсээгүй байна. Гэрч нарын талаар шүүгдэгч болон хохирогчоос асуухад хоорондоо төрөл садны холбоо хамаарал байхгүй. Гэрч нар урьдаас бие биеэ таньдаггүй. Нэг ажилд хамт ажиллаад танилцаж хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд тухайн үед хэрэг гарах болсон тул эдгээр гэрч нарын мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой. Мөн тухайн гэрч нараас гомдол гарсан өдрөө мэдүүлэг авсан хугацааг харахад гэрч нарын мэдүүлэг хэрэгт чухал ач холбогдолтой байна. Гэрч нар У.Нгийн биед хэн халдсан талаар бүгд зөрүүгүй байдлаар мэдүүлдэг. Яллагдагч С.Н гэдэг хүний хууль бус үйлдлийн улмаас У.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэдэг нь тогтоогдож байна. У.Нгийн эрүүл мэндэд учирсан хохирол нь гэмтлийн зэрэг тогтоох журмын дагуу тогтооход хүнд, хөнгөн, хүндэвтэр зэрэг тогтоогддог. Хохирогчийн эрүүл мэндэд учраад байгаа хүнд хохирлыг С.Н-ын хууль бус үйлдлийн улмаас учирсан гэдэг нь тухайн үед байсан гэрч нар хангалттай нотлон тогтоож байдаг. Тийм учир хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байх тул уг дүгнэлтийг гаргаж байна. Хохирогчийн эрүүл мэндэд хөлдөлд, түлэгдэлт үүссэн хохирол учирч шинжээчийн дүгнэлт гарсан. Тухайн үед болсон үйл явдлын талаар мэдүүлдэг гэрч нарын мэдүүлэгт архи согтууруулах ундаа зүйл хэрэглэсэн болоод ч тэр үү хохирогчид учирсан түлэгдэлтийг хэн учруулсан гэдэгт эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдож байгаа учраас зөвхөн хүнд хохирлыг С.Н-ын үйлдэлтэй холбож зүйлчилсэн. Харин хохирогч У.Нгийн эрүүл мэндэд учирсан хөлдөлт явагдсан хохирол нь хөнгөн хохиролд тооцогдсон. Хэрэгт гэрч нарын мэдүүлэг болон шинжээч эмчийн дүгнэлтээр бага хэмийн үйлчлэлээр үүссэн хөлдөлтийн гэмтэл учраас болон гэрч нарын мэдүүлэгт маргааш нь У.Н гэртээ зүгээр сууж байсан гэдэг зүйлийг ярьдаг. Тийм учир бусдын эрүүл мэндэд хохирол учирсан байхад аюултай нөхцөл байдалд орхиж тусламж үйлчилгээ үзүүлээгүй гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй байх тул С.Ныг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогч У.Нгийн зүгээс эмчилгээний зардал 11.608.789 төгрөгийг баримтаар нэхэмжилсэн. Уг хохирлоос нөхөн төлсөн зүйл байдаггүй учир эмчилгээний зардлыг яллагдагч С.Нас гаргуулах саналтай байна. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 124 дугаартай дүгнэлтээр хохирогч У.Нгийн сэтгэцэд хохирол учирсан байна. Уг хохирол нь 2 дугаар зэрэглэлд хамаарч байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль, дүрэм, журамд заасны дагуу буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12.99 дахин нэмэгдүүлснээр тооцож олгохоор заасан байдаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл зэрэг нөхцөл байдлыг харгалзаж шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч У.Н:
...Би гомдолтой байна. Миний хөл гар салганаад хэцүү байна… гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямдалай:
...С.Нд холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дүгнэлт гаргахад хохирогчийн эрүүл мэндэд хэд хэдэн гэмтэл учирсан. Учирсан гэмтлийн улмаас ямар байдалтай байгааг та бүхэн харж, сонслоо. Эрүүл саруул хүнийг өнөөдөр 70 хувийн группт оруулж, хүний асаргаанд оруулсан. Өнгөрсөн хугацаанд нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй. Шүүгдэгч буруутай байсан ч буруугүй байсан ч цохисноо хүлээн зөвшөөрдөг. Гэрч нарын мэдүүлгээр Ж.Нг хэдэн удаа хаана нь цохисон талаар хангалттай мэдүүлдэг. Миний зүгээс шүүгдэгч залуу хүн учир анх шүүх хуралдаан болохоос хойш удаа дараа хэлсэн. Цохисон бол хохирогчийн биеийн байдлыг асуугаад ядаж 100.000 төгрөгийн ч болтугай хохирол барагдуулж, утсаар холбогдоорой гэж хэлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа утсаар холбогдог биеийн байдлыг асуугаагүй. Шүүгдэгч өөрийн үйлдэлдээ, гэм бурууд ямар ч харамсал гэмшил байхгүй байна. Урьд нь нэг удаа зодооны хэрэгт холбогдож байсан атал яагаад дүгнэлт хийж, ойлгож, ухамсарлахгүй байгааг ойлгохгүй байна. Энэ хэргүүдээс үүдээд гэмтлийн зэрэгт тохирсон өөр холбогдогч байж болох нөхцөлийг шүүх, улсын яллагч, өмгөөлөгч нар нарийн авч үзсэн гэж бодож байна. У.Нгийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэлд баруун талын чамархайн хайрцагт цууралт үүссэн. Хамгийн гол гэмтэл нь 2-3 газарт цус хуралт, цусан хураа үүссэн нь амь насанд аюултай гэмтэл тогтоогдсон. Шүүгдэгчийн хувьд өнөөдөр хохирогчийг амьд, хагас дутуу яриад сууж байгаад баярлах хэрэгтэй. Гурван хоног тийм байдалтай орхиж явсан атлаа нэг ч эргэж очиж, асуугаагүй. Тэр хооронд хохирогчийн хоёр хөлийн хуруу хөлдөж, гурван хоног ухаангүй хэвтсэн. Би хуульч хүний хувьд олон гэмт хэргийн шүүх хуралдаанд оролцож байсан ч гэмшил ухамсрыг олон аргаар шүүгдэгчээс асууж байсан. Би шүүгдэгчийн өмгөөлөгч юм шиг л өнгөрсөн хугацаанд хандаж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл гэмшихгүй байгаад гомдолтой байна. Гэрч нарын мэдүүлгээс харахад хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт болж байна гэж үзэж байна. Өнөөдөр зуух дээр унасан байхад татаж босгосон гэдэг. Энэ үйлдлийгээ сайн үйлдэл хийж байхад У.Н цохисон болохоор би зөрүүлээд 2-3 удаа цохисон гэж тайлбарладаг. Хэний ямар үйлдлээс болж У.Н зуух дээр унасан гэдэг нь гэрч нарын мэдүүлгээс харагддаг. Гэрч “халуун галын хажууд зодолдоод байсан” гэж мэдүүлсэн. Үүнээс харахад шүүгдэгч С.Н-ын үйлдлийн улмаас хохирогч зуух дээр унаж, түлэгдэх гэмтэл авсан нь харагдаж байна. Хохирогч У.Н анх мэдүүлэг өгөөд шүүх хуралдаанд оролцож байсан. Өнөөдрийн хувьд У.Н муудалдсан хүнээ маш тод санаж байна. Мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг зохих байгууллага тогтоогоод хавтаст хэрэгт хавсаргасан байдаг. Хохирогч Э.Этай гэрийн гадаа бензиний талаар ярилцсанаа санаж байна. С.Нтай муудалцсанаа санаж байна. Шүүгдэгчийн зүгээс н.Хыг яагаад яриад байдаг вэ гэхээр гэрчийн мэдүүлэг өгөөгүй учир хэрэг тодорхой биш эсхүл хохирогчийг гэмтээсэн гэдгийг хэлэх гол хүн н.Х юм шиг мушгиж ярьж байгаа нь зохимжгүй байна. Хавтаст хэргийн уншихад ч тэр гэрч нарын мэдүүлгийг уншихад ч тэр тухайн үед У.Н болон С.Н нар муудалцаж зодолдсон нь харагддаг. Хэргийн улмаас хохирлын хэмжээ өнөөдрийн байдлаар 12.223.784 төгрөгийн хохирол учирсан баримт байгаа. Цаашид хохирогчид эмчилгээ хийлгэж тархины цусан хураа үүссэн газрыг нөхөн сэргээх хагалгаа, эмчилгээнд зардал гарна. Үүн дээр 7 хоног эмнэлэгт хэвтсэн зардал болон гавлын ясны гол хагалгааны зардал эмнэлгээс хараахан ирээгүй байна. Нийт 22.000.000 төгрөгийн баримт гарах ёстой байгаа юм. Магадгүй С.Н-ын хувьд тухай бүрт нь хохирол төлбөр төлөөд явж байсан бол хохирогч У.Нгийн бие арай дээрдэх байсан байж болзошгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын юу ярихыг мэдэж байна. Өмнөх хурал дээр ч ярьж байсан. Өнөөдөр хавтаст хэргийн материалтай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай адил байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Хэргийн бодит байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэргийн бодит байдал тогтооно гэсэн байдаг. Тэгэхээр би шүүх хуралдаан эхлэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдал тогтоогоогүй байна гэж хэлсэн. Өнөөдөр шүүхийн хэлэлцүүлгээс ч тогтоогдсонгүй. Би хувь хүний хувьд хохирогчийн эрүүл мэндийн байдалд харамсаж байна. Гэхдээ яагаад хохирсон, хэн хохироосон гэдгийг тогтоохын тулд мөрдөн шалгах ажиллагаа явдаг. Бодит байдал дээр мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагаа шуурхай явагдаагүй. Хойшлуулшгүй шуурхай ажиллагаа явагдаагүй гэж хохирогчийн өмгөөлөгч гомдол гаргаж байсан. Хохирогч хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрөө Э.Этай гаднаас гэрт ороход араас боосон гэдгийг хэлж байна. Энэ талаар яагаад мөрдөн шалгах ажиллагаа явуулахгүй байгаа юм бэ, С.Н миний хаана хаана цохисон гэдгийг мэдүүлээгүй. Харин С.Нтай маргалдсан гэдэг зүйлийг хэлсэн. Би Ц.Хүрэлбаатар өмгөөлөгчтэй маргалдаад өнгөрөхөд Ц.Хүрэлбаатар өмгөөлөгчид дараа нь хүнд гэмтэл учирсан бол маргалдсан гэдгээрээ шалтгаант холбоо болох юм уу, хохирогчийн биед учирсан гэмтлийг зааглаж ялгасан гэж улсын яллагч бахархалтайгаар уншиж байна. Хохирогчид учирсан хүндэвтэр, хөнгөн гэмтлийг яах юм бэ, хүндэвтэр, хөнгөн хохирлыг хэн учруулсанд ямар учраас авч хэлэлцэхгүй байгааг ойлгохгүй байна. Эдгээр гэмтэл хэзээ учирсан юм бэ, хохирогч гэртээ 3 хоног байсан. Энэ хугацаанд юу болсон юм бэ, эдгээр гэмтэл хэдний өдөр учирсан юм бэ. Тархины цусан хураагийн аалз дотор улаан будагч бодисын арга ашиглаж цаг, минуттай нь нарийвчлан тогтоодог. Энэ ажиллагааг яагаад хийгээгүй юм бэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна. Улсын яллагч хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирснаас аль хүндээр зүйлчилсэн гэж тайлбарлах шиг боллоо. Ийм зүйл ярьж байгаад гайхаж байна. Хэргийн газрын үзлэгт 4 ширхэг коланы лааз хаанаас гараад ирсэн талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Тухайн хэрэг болох үед 4 шил архи авсан тухай яригддаг. Гэрчээр мэдүүлэг өгсөн дэлгүүрийн худалдагч ундаа авсан тухай огт ярьдаггүй. Тэгэхээр 4 лааз коланы лааз хаанаас гараад ирсэн юм бэ, У.Нгийн гэрт өөр хүн нэмж ирсэн юм биш үү. Тухайн үед 11 сард хүнд гэмтэлтэй ухаангүй хүн байтугай эрүүл хүн гал түлэлгүй 3 хоног байвал нэг хонолгүй хөлдөж үхнэ. Энэ байгалийн хууль. У.Нгийн гэрт хүн ирсэн гэж харагдаж байна. Гэрч н.Хыг яагаад олохгүй байгаа юм бэ гэдэг эргэлзээ төрүүлж байна. Хэргийг тал бүрээс нь хэргийг шалгаагүй нь харагдаж байна. Шинжээч эмч гэмтлийн зэргийг тогтоодог болохоос гэмтэл С.Н учруулсан гэдгийг шинжээч эмч тогтоохгүй. Учирсан гэмтлийг хэн учруулсан гэдгийг мөрдөн шалгах ажиллаагаагаар тогтоодог юм. Хэрэгт зөвхөн хэдэн гэрч нарын мэдүүлэг л авагдсан байдаг. Гэтэл гэрч нарын мэдүүлэг тэнгэр, газар шиг зөрүүтэй мэдүүлсэн. Өнөөдөр С.Ныг гэм буруутайд тооцлоо гэж бодоход энэ хэрэг цааш яаж явах юм бэ, бүхэл бүтэн нэг гэрчийг асуугаагүй байхад энэ хэрэг цааш дээд шатны шүүхэд хянагдах боломжгүй юм. Би хохирогч талыг сайн ойлгож байна. Энэ асуудал хүнд асуудал юм. Мөрдөн шалгах ажиллагаанаас болж хэрэг удааширсан, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан. Энэ С.Н-ын буруутай үйл ажиллагаа биш. Тийм учир энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Шүүх хуралдаанд С.Н-ын хууль ёсны эрх, ашгийг хамгаалахаар өмгөөлөгчөөр оролцож байна. Тус хэрэг шүүхэд шилжиж ирэхэд би өмгөөлөгчөөр оролцсон. Хохирогчийн биеийн байдал энэ хэмжээнд хүрсэнд харамсаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаашралтай хангалтгүй хийснээс болж С.Ныг гэм буруутайд тооцвол миний үйлчлүүлэгчийн хувьд харамсалтай санагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан нотлох баримт дутуу бүрдсэн. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлүүдийг нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл гэрч н.Хыг олж мэдүүлэг аваагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа маш муу хийгдсэн учир өнөөдөр энэ хэрэг шүүхэд шилжиж энэ маргаан үүсч байгаа юм. Тийм учир Б.Баярмагнай өмгөөлөгчийн гаргасан саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч С.Н маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг ба харин түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар, Б.Баярмагнай нар гэм буруу дээр маргаж оролцдог.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолбол зохих байдал” нотлогдоогүй гэж үздэг.
Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нотолбол зохих байдал” нотлогдоогүй гэх дүгнэлтүүд нь хавтаст хэрэгт бичгийн нотлох баримтаар авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад хохирогч У.Нгийн эрүүл мэндэд хохирол учирсан талаар гаргасан гомдол, уг гомдлын дагуу тус өдрөө буюу 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тухайн үед хамт байсан гэрч Э.Э, М.Б болон тухайн үед гэрт нь хүргэж өгсөн н.А, маргааш өдөр нь ирсэн гэрч н.Э гэх гэрчүүдийн хохирогч У.Нгийн эрүүл мэндэд хэн хохирол учруулсан талаар зөрүүгүй байдлаар өгсөн мэдүүлэг, хохирогч У.Нгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан талаарх шинжээчийн дүгнэлт зэргээр тус тус үгүйсгэгдэж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Н-ын гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэл болон ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Н нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч С.Н-ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч С.Н нь хохирогч У.Нг үл ялих зүйлээр шалтаглан цохих сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба зэвсэг буюу хутга хэрэглэн хүнд хохирол учруулсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хутга хэрэглэн халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд цээжний хөндийн нэвтэрсэн шарх, цээжний хөндийд цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүнд гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Н-ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч У.Нгийн эрүүл мэндэд тархины баруун тал бөмбөлөгийн зулай, дагз, чамархай хэсгийн хатуу хальсан доорхи, зүүн тал бөмбөлөгийн чамархайн хэсгийн хатуу дээрхи цусан хураа, аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, баруун хацар ясны хугарал, баруун хацар, дух, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, хүзүүний зулгаралт, цээжний 2 дугаар зэргийн түлэгдэл, баруун, зүүн эрхий хурууны 2 дугаар зэргийн хөлдөлт, баруун, зүүн шилбэний цус хуралт зэрэг хохирол учирсан байна.
Хохирогч У.Н нь шүүгдэгч С.Нас мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд нийтдээ 22.000.000 /хорин хоёр сая/ төгрөг гарах ёстойгоос 7 хоног эмнэлэгт хэвтсэн зардал болон гавлын ясны гол хагалгааны зардал эмнэлгээс хараахан ирээгүй тул өнөөдрийн байдлаар 12.223.784 /арван хоёр сая хоёр зуун хорин гурван мянга долоон зуун наян дөрөв/ төгрөгийг нэхэмжилсэн.
Үүнээс нотлох баримтын шаардлага хангаагүй 3.733.054 /гурван сая долоон зуун гучин гурван мянга тавин дөрөв/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 8.490.730 /найман сая дөрвөн зуун ерэн мянга долоон гуч/ төгрөг, үүн дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр тогтоосон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг хохирогчид учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, түүний биеийн байдал зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөг, бүгд 13.770.730 /арван гурван сая долоон далан мянга долоон гуч/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж үзсэн.
Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд шүүгдэгч С.Ныг энэ шийтгэх тогтоолоор гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч С.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1, 511 дүгээр зүйлийн 511.4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнээс 13.770.730 /арван гурван сая долоон далан мянга долоон гуч/ төгрөгийг гаргуулж, хохирогч У.Нд олгохоор шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах гэтэл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, мөн ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү гэх санал, хүсэлтийг гаргасан ба улсын яллагч, хохирогч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын уг санал, хүсэлтийг татгалзах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэсэн тайлбарыг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Долгор:
...Шүүхээс шүүгдэгч С.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Шүүгдэгч С.Н-ын хувьд түүний хувийн байдлыг харгалзан үзэхэд одоо 26 настай, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг. Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзаж, мөн хохирогчийн эрүүл мэндэд учруулсан хохирол, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн нөхөн төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан үзэж, С.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт маргаж, мэтгэлцэж оролцдог. Хэдийгээр шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээр мэтгэлцдэг боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч У.Нг цохиж, зодсон талаар ярьдаг. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ гаргасан дүгнэлт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулах ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаг ирсэн зүйлгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч С.Н энэ хэрэгт 9 хоног цагдан хоригдсон. Түүний цагдан хоригдсон 9 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд заасны дагуу эдлэх ялд оролцуулан тоолох саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч У.Н:
...Хэлэх зүйл байхгүй. Хохирол барагдуулсан, гомдол санал байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Нямдалай:
...Шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчийн хэлсэнчлэн залуу хүн. Урьд хэрэгт хэдий орооцолдож байсан ч энэ хэргийн явцад буюу өнгөрсөн шүүх хуралдаанаас хойш гэм буруугаа ухамсарлаж хохирлоо барагдуулсан гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тийм учир шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх шийдвэрлэнэ үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай:
...Эрүүгийн хариуцлагын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж хуульчилсан. Хоёрдугаарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэсэн байдаг. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд энэ хууль 2015 оны хууль учир шүүгдэгч С.Н-ыг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Мөн хохирогчид гэмт хэрэг үйлдсэний дараа шууд болон шууд бус туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувийн байдал насаар залуу, тодорхой хэмжээний ажил хөдөлмөр эрхэлдэг. Ар гэрийн байдлын тухайд ээж, дүүгийн хамт амьдардаг. Энэ бүгдийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэх байх гэж бодож байна. Өмгөөлөгч миний зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт бид хохирогчийг буруутгасан байр суурьтай оролцоогүй. Мөрдөн шалгах ажиллагаа ямар байдалтай явагдсан гэдэг байр суурьтай өмгөөлөгчийн зүгээс оролцсон гэдгийг шүүх бүрэлдэхүүн харж үзээсэй гэж хүсч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн ял сонгох санкцитай торгуулийн болон хорих ял байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс торгуулийн ялыг боломжит хэмжээгээр оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:
...Шүүгдэгч С.Нд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн гомдол саналгүй гэх хүсэлтийг харгалзан үзэхийг хүсч байна. Хохирогч У.Нгийн цаашид гарах хохирлыг төлөх байр суурийг илэрхийлдэг. Тийм учир С.Н-ыг нийгмээс тусгаарлахгүйгээр торгуулийн ял шийтгэл оногдуулж, хуульд зааснаар 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр ял шийтгэж өгнө үү гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Н:
...Үйлдсэн гэмт хэргийнхээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Шүүх шүүгдэгч С.Нд хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тооцож үзэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзлээ.
Тодруулбал: Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх, мөн ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулж өгнө үү гэх санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулсан хугацаанд шүүгдэгч С.Н хохирогч У.Нд шүүхээс тогтоосон 13.770.730 /арван гурван сая долоон далан мянга долоон гуч/ төгрөгийг төлсөн болох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хүсэлт, мөн хохирогч, түүний өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт зэргээс харагдаж байна.
Мөн шүүгдэгч С.Н мөрдөн байцаалтын шатанд анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргадаггүй, гэмт хэрэг үйлдсэн талаараа мэдүүлдэг байсан нь хавтаст хэрэгт авагдсан түүний удаа дараагийн мэдүүлгүүдээр нотлогддог бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ч мөн адил цохиж зодсон талаараа мэдүүлдэг тул түүний энэ байдлыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой гэж үзсэн.
Иймд дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтүүдийг тус тус хүлээн авч шүүгдэгч С.Н-ыг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,
шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан үзэх 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэглэн төлөхөөр тогтоож,
шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэглэн төлөхөөр тогтоосон хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэсэн болно.
Түүнээс гадна шүүгдэгч С.Н нийт 9 /ес/ хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг эдлэх ялд нь оруулан шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Н энэ хэрэгтээ 9 /ес/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр 2., 36.6.,
36.7., 36.8., 36.10., 36.12., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Сийн Нарантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Сийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Сийн Нын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийг эдлэх ялд оруулан тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Сийн Нын цагдан хоригдсон 9 /ес/ хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, 135.000 /нэг зуун гучин таван мянга/ төгрөгийг шүүхээс оногдуулсан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас хассаж, эдлэх ялыг есөн мянга найман зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.865.000 /есөн сая найман зуун жаран таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан есөн мянга найман зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.865.000 /есөн сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн Н оногдуулсан есөн мянга найман зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.865.000 /есөн сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийн торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Б овгийн С-ийн Н шүүхээс оногдуулсан есөн мянга найман зуун жаран таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.865.000 /есөн сая найман зуун жаран таван мянга/ төгрөгийн торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч энэ хэрэгтээ 9 /ес/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б овгийн С-ийн Н урьд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн С-ийн Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН