| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шагдарсүрэнгийн Гандансүрэн |
| Хэргийн индекс | 176/2024/0127/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/390 |
| Огноо | 2024-11-18 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Долгор |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/390
2024 11 18 2024/ШЦТ/390
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,
нарийн бичгийн дарга Б.Батмандал,
улсын яллагч Б.Долгор,
шүүгдэгч С.А, түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг,
шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа,
хохирогч О.Д, Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ийн А, Б овгийн А-ын Б нарт холбогдох эрүүгийн ххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххххх суманд ххххх -нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт хххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны хх дугаар сарын хх-ны өдрийн ххх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, хххххх дугаарын регистртэй, Б овгийн С-ийн А,
Шүүгдэгч: Монголд Улсын иргэнхххххх төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт ххххххххххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, ххххххххх дугаарын регистртэй, Б овгийн А-ын Б
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч С.А, А.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан “Бусдын олон тооны малыг машин
механизм ашиглан бүлэглэж хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч С.А:
...Би 2023.10.13-ны өдөр эмээлтэд байдаг бойны газарт 4 үхэр буулгаж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа ирээд таны авч ирсэн 4 үхэр болон өмнө бойнд өгч байсан үхрүүд хулгайн үхэр байна гэж хэлээд би шалгагдаж эхлээд өнөөдөр шүүхийн хэмжээнд хүрээд байна. Би олон жил махны наймаа хийдэг байсан. Надад хулгай хийсэн мал байхгүй, хөдөө хээр мал нядалсан зүйл ч байхгүй. Худалдаж авсан малаа улсын чанартай бойнд буулгаж ашиг орлого олдог. Би өмнө жилийн 8 сард мэдрэлийн өвчин тусаад биеийн байдал муу болж их хэмжээний мөнгөний эмчилгээ хийлгэж эмнэлгээр явсан. Би мэдрэлийн саадалтай аливаа зүйлийг ойлгоход удаан тул үүнийг ойлгохыг хүсэж байна. Жирмийн цагаан нуур, Налайхын бөмбөрцөг дээр би хямд мал авдаг байсан. Би хотод машин барих боломжгүй тул хүүхдээрээ машин бариулж яваад өнөөдрийн асуудал үүссэн. Би болон миний хүүхэд хулгай хийж байгаагүй, миний хүүхэд буруу зүйлээр хүмүүжиж байгаагүй. Мөн би 4 зүйлийг ярих хэрэгтэй байна. Би ямар ч мал хээр гадаа нядлаагүй, албан ёсны улсын чанартай бойны газар буулгасан. Мөн миний машин тракторын дугуй шиг арзгар том дугуйтай, мосттой “хххх” гэдэг машин. Хохирогч нар болон бусад хүмүүс хэргийн газарт миний машины ул мөр болон хоёр хүний мөр байсан уу, үгүй юу талаар хэрэгт огт байдаггүй. Зөвхөн бойны газарт буулгасан гэдэг зүйл л байдаг. П.О гэдэг хүний мал 10 сарын 06-ны шөнө 2 мал алга болсон гэдэг. Г.Бы мал 10 сарын 07-нд алга болсон гэж ярьдаг. 2023.10.07-ны шөнө Төв аймгийн Баян сумын хоёр хүний мал алга болсон гэдэг. Эдгээр ямар ч уялдаа холбоо байдаггүй. Төв аймгийн Угтаалцайдам сум болон Төв аймгийн Баян суманд зэрэг мал алга болоод надтай хамаатуулаад байгаа нь уялдаа холбоогүй байна. Энэ нь намайг хулгай хийгээгүй гэдгийг нотлох байх гэж бодож байна. Налайхын н.Д бойнд би 4 үхэр буулгасан. Тэрний 3 үхэр нь хулгайн үхэр болж таараад 1 үхэр нь зарсан ч хүн байдаггүй, авсан ч хүн байхгүй хасаад хаячихсан байсан. Энэ ямар учиртайг ойлгохгүй байна. Өөрийнхөө талаар ярих нь зүйтэй байх. Би 2013 онд тархины цусан хураа гэдэг зүйл үүсээд 2017 онд хоёр удаа хагалгаанд орсон. 2023 онд толгойгоороо юм мөргөж дахин гэмтэж мэдрэлийн өвчин авсан. Би групд байдаг... гэж,
Шүүгдэгч А.Б:
...Миний хувьд н.Бийн бой гэдэг газарт нэг л удаа үхэр буулгасан. Нэг буулгахдаа Завханаас авчирч байсан өөрийн минь үхэр байсан. Гарал үүслийн бичиг, код нь байгаа. Сүүлд Н дээр нэг буулгасан. Түүнийг хулгайн мал гэдгийг мэдээгүй. Тэр үед аав хот дотор машин барьж чадахгүй гээд би машиныг нь барьж явсан. Би огт хулгай хийгээгүй... гэж,
Хохирогч О.Д:
...Манай 2 үхэр 2023.10.06-ны өдөр алга болсон. Тухайн үед би өөр газарт ажилтай байсан болохоор манай найз мал харж байсан юм. Тэгээд орой 18 цагийн үед үхэр өвөлжөө рүү оруулсан гэж хэлсэн. Маргааш өглөө фейсбүүк орсон чинь цагдаагийн газраас 4 үхрийн зураг оруултал 2 үхэр нь манай үхэр байсан. Тэгэхээр нь би 22-н товчооны ойролцоо үхэр байгаа бойны газар руу машинтайгаа очиж авсан. Очиж авахад тэр 4 үхрийн 2 нь манайх нөгөө 2 үхрийг хартал манай саахалт айлын үхэр байсан. Тэр үед хулгайлсан хүнийг цагдаа нар барьчихсан байсан. Маргааш нь н.Б эгчийн машинтай ирж үхрээ авсан. Миний 2 үхэр зөв тал нь онь эмтэй, буруу талын чих нь урдаасаа цуулбар тэмдэгтэй. Зүс нь нэг үнээ нь ягаан, нөгөөх цагаан сүүлтэй хүрэн судалтай үнээ... гэж,
Хохирогч Г.Б:
...Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өвөлжөөндөө буучхаад Улаанбаатар хот руу яваад ирсэн юм. Манай үхэр өглөө худаг руу өдөр бүр явдаг. Гэтэл 2023.10.08-ны өглөө намайг үхрээ харахад огт байхгүй болсон байсан. Тэгээд хүнээс сураг сонсоход фейсбүүк дээр 2023.10.08-ны өглөө налайхын бойнд байна гэж цагдаагийн зар байсан гэдгийг сонсоод очих гээд байж байтал нядалчихсан байна гэж хэлсэн... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.А, А.Б нарын бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан 2023 оны 10 дугаар сарын 11-нээс 10 дугаар сарын 12-нд шилжих шөнө хххххх багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б, О.Д нарын 4 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж 6.400.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ххххх багийн нутаг дэвсгэр "Айраг нуур" гэх газраас иргэн Ү.Бийн өмчлөлийн баруун чих нь араасаа ухам, цуулбар, зөв чих нь урдаасаа ухам имтэй "Улаан халзан" зүсмийн гуна /эр үхэр/, "Сүүл цагаан Хар" гунж /эм үхэр/ буюу олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлж, 2.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийн хооронд ххххххххх багийн нутаг дэвсгэр "Гашуун ухаа" гэх газраас иргэн Ц.Ц-ын 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 3.218.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 10 дугаар сарын 07-ны өдрийн хооронд хххххххххххх дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн давааны өвөр" гэх газраас иргэн М.Э-ийн 2 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 3.218.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө ххххххххх " гэх газраас иргэн Г.Бы 1 тооны үхрийг машин, механизм ашиглан хулгайлж, 1.322.600 төгрөгийн хохирол тус тус учруулан нийт 6 хохирогчид нийт 16.958.600 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,
илтгэх хуудас /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,
эд зүйл битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 11-13 дугаар хуудас/,
иргэний нэхэмжлэгч Б.С-ын ...Тус тээврийн хэрэгсэлийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ний өдөр иргэн Д овогтой А, түүний нөхөр болох С овогтой А нар нь ххххххх улсын дугаартай автомашиныг худалдан авахаар манай компанитай 12 сарын хугацаатай 10 сая төгрөгийн зээлийн гэрээ байгуулж авсан. Сарын төлөлт 1,035,000 төгрөг байсан. Тус хүн зээл авсанаас хойш 2023 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хүртэл төлөлтөө бүрэн төлсөн түүнээс хойш зээлийн төлөлт бүрэн хангагдаагүй төлөлт дутуу явагдаж байгаа. Энэ өдрийн байдлаар зээлийн төлбөрийн хуваарь 4 сар хугацаа хэтэрсэн өнөөдрөөр зээл хэвийн болох дүн 3,765,000 төгрөг байна. Мөн зээлийн цэвэр үлдэгдэл 7,187,000 төгрөг, зээлийн хүү нь 262,000 нийт зээл хаагдах дүн 7,448,000 төгрөг байна... /хх-ийн 19 дүгээр хуудас/,
бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл /хх-ийн 20-34 дүгээр хуудас/,
хохирогч О.Дийн ...Би 2022 оноос хойш Улаанбаатар хотод барилгын компанид ажиллаж байгаа. Манай малыг Б. манай хажуу айлын манай малыг харж байгаа. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 11-ний орой үхэрнүүдээ хурааж дуусаад над руу 18 цагийн үед залгаад үхрээ хурааж дууслаа маргааш өглөө ирээд хараад яръя гэж хэлээд [2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр буюу өнөөдөр залгаад танай 1 ягаан үнээ чинь харагдахгүй байна би үлдсэн үхрүүдийг тоолоод эргээд залгая гэж манай малыг харж Б. хэлсэн. Тэгээд 13 цагийн ахиж яриад ярьж байгаад манай малыг эхнээс нь эхлээд бүртгэхэд 1 ягаан үнээ, хүрэн судалтай оодон сүүлтэй гунж гэх 2 үнээ байхгүй байсан. Тэгээд та фэйсбүүк дээр байсан Цагдаагаас тавьсан постыг харсан уу гэхээр нь би харчхаад эргээд яръя гэж хэлээд хүүхэд рүүгээ залгаж олуулаад зургийг нь хартал манай алга болсон гэх 2 үнээ байхаар нь шууд фэйсбүүк тавьсан постны гэх дугаар руу залгаж хэлэхэд та эмээлт дээр очоод үзээдэхээ гэж хэлэхээр нь яваад очиход манай 2 үхэр байсан. Манай ягаан үнээнд ямар содон шинж тэмдэг байхгүй ээ. Манай ягаан үнээ нь нас бие гүйцсэн бүдүүрсэн үнээ байсан би өөрийн ягаан үнээг шууд хараад танина. Харин хүрэн өнгийн гунж нь хүрэн судалтай оодон сүүлтэй гэх содон шинж тэмдгээр шууд хараад таньсан. Би малаа олсон болохоор надад гомдол санал байхгүй. Хуулийн дагуу холбогдох хүмүүст арга хэмжээ авч өгнө үү... /хх-ийн 37 дугаар хуудас/,
хохирогч С.Бийн ...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хххххххх гэх газар малаа хужирлах гээд 5 хонож байгаа. Тэгээд орой нар буух цагаар орой болсон болохоор мал тоололгүй хотлуулсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед фэйсбүүк орж байгаад Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв дээр тавьсан хохирогчийг хайж байна гэх утга бүхий зураг оруулсан постыг харахад улаан соёолон эр үхэр, духан сартай улаан хүрэн өнгийн судалтай сувай эм үнээ 2 маань байсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллагад хандсан. Соёолон эр хүн нь час улаан өнгийн ямар нэгэн толбо байхгүй ямар нэгэн тамга тэмдэг байхгүй гэх өнгө зүс биеийн хэмжээ гэх зүйлсүүдээр тохирч байна. Сувай эм үнээ нь дух хэсэгтээ цагаан өнгийн том сартай, улаан хүрэн өнгийн бие хэсэгтээ хар өнгийн судалтай гэх онцлог шинж чанараар тохирч байна. Тухайн үед манай гэрт манай ах болох Ганбаатар бид хоёр л байсан. Манай гэрийн ойр орчимд ямар нэгэн гадна үл таних хүмүүс явж харагдаагүй ээ. Би гомдолтой байна. Хуулийн дагуу холбогдох хүмүүст арга хэмжээ авч өгнө үү... /хх-ийн 40 дүгээр хуудас/,
гэрч Э.Бийн ...2023 оны 10 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө буюу 02 цагийн үед мал махаа ачуулж дуусаад шууд амарсан тэгээд өглөө 07 цаг 40 минутын үед цагдаагаас над руу залгаад ажил руугаа ороод гэхээр нь яваад ортол танайд хулгайн мал өнөөдөр буусан байна А гэж хүн таних уу гэхээр нь танина гэж хэлсэн. Тэгээд танайд 4 тооны үхэр хашаанд чинь буусан байна энэ талаар мэдсэн үү гэхээр нь мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд шууд Эрүүгийн цагдаагийн алба руу явсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ээс 12-ны шилжих шөнө 02 цаг хүртэл буюу намайг унттал А 4 тооны үхэр оруулж ирээгүй. Унтсанаас хойш оруулж ирсэн байх. А гэх хүн нь урьд өмнө нь манайд мал, мах борлуулж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,
гэрч Л.Гын ...Би 1960 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хххххххххххх айлын том хүүхэд болон мэндэлсэн би доороо 4 дүүтэй. Хххх оны хооронд Завхан аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуулийг 8 дугаар боловсрол эзэмшсэн.. ххххххххххх сумын Хөдөө аж ахуй техникомд сурч байгаад. Ххххх оны хооронд Улаанбаатар хотын ХЦ-0.151 дүгээр ангид хугацаат цэргийн алба хаагаад буцаад Сэлэнгэ аймгийн ххххх оны хооронд сурч төгсөөд. Өмнөговь аймгийн Номгон суманд малын бага эмчээр хххххх он хүртэл ажилласан. Тэгээд 1986 оноос хойш одоог хүртэл Завхан аймгийн ххххх суманд малын эмчээр ажиллаж байна. Би эхнэр Дтай 1983 онд танилцаж байсан. Бид хоёр дундаасaa 3 хүүхэдтэйгээ хамт Завхан аймгийн ххххх суманд оршин сууж амьдарч байна. Би Завхан аймгийн хххх сумын өөрийн хариуцсан ххххххххххх багуудын мал амьтны гарал үүслийн гэрчилгээг олгодог. "Mххххххх" гэх цахим хаяг дээр миний хариуцсан 3 багийн малын А данс бүртгэлтэй байдаг. Би тус гарал үүслийн гэрчилгээг авах гээд ирсэн малчны нэр дээр бүртгэлтэй байдаг малын А дансыг үндэслэн тус малыг өөрийн нүдээр үзэж гэрэл зургийн аргаар баримтжуулан авч гарал үүслийн гэрчилгээг олгохоор цахимд байршуулахад Завхан аймгийн А сумын малын эмч хянаж үзсэний үндсэн дээрээс малын А данс олгогддог. Гэхдээ хол газар байдаг малчдын малын нүдээр үзэх боломжгүй байдаг тул тухайн малчнаас зургийг авч цахимд байршуулан гарал үүслийн гэрчилгээг олгож байсан тохиолдлууд бий. Би С.А, А.Б гэх хоёр хүнийг нэг нутагт байдаг болохоор танина. Манай Ч багийн харьяанд байдаг болохоор танина. Би С.А гэх хүнд гарал үүслийн гэрчилгээг олгож байсан. Нэлээн хэд хэдэн удаа олгож байсан. С.Ат гарал үүслийн гэрчилгээг олгохдоо С.Атай уулзалгүйгээр гарал үүслийн гэрчилгээ олгох гэж малын зургийг фэйсбүүк хаягаар авч цахимд байршуулан гарал үүслийн гэрчилгээг олгож байсан. Гарал үүслийн гэрчилгээг олгоход багийн малын эмч малыг нүдээр үзэх шаардлагатай байдаг. Малын эмч мөн тус малчинтай өөрийн биеэр уулзаж байж гарал үүслийн гэрчилгээг олгох ёстой. Гэхдээ хол газар байдаг малчид ирэх боломжгүй байдаг тул цахимаар мэдээллийг авч байршуулдаг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
гэрч Ш.Бын ... Би 1994 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн хххх суманд айлын том хүүхэд болон мэндэлсэн би доороо 1 дүүтэй. Би Завхан аймгийн хххх суманд аав, ээжийн хамт 8 нас хүртлээ оршин суусан. Тэгээд Орхон аймгийн ххх сум руу манайх аав, ээж, дүүгийн хамт нүүсэн. 2003-2011 оны хооронд Орхон аймгийн ххххххххх дугаар сургуулийг суралцан төгсөөд Улаанбаатар хот руу Хөдөө аж ахуйн их сургуульд хххх оны хооронд малын их эмчээр дээд боловсрол эзэмшсэн. Тэгээд ххх онд Орхон аймгийн ххх суманд малын эмчээр ажиллаж байгаад 2017 оноос хойш одоог хүртэл Завхан аймгийн ххх суманд малын их эмчээр ажиллаж байгаа. Би эхнэртэйгээ 2017 онд Завхан аймагт танилцаж байсан. Одоо бид хоёр 2 хүүхэдтэй. Надад мал амьтны гарал үүслийн гэрчилгээ олгох эрх байхгүй ээ. Багийн малын эмч нар гарал үүслийн гэрчилгээ олгох эрхтэй байдаг. Харин мал амьтны гарал үүслийн гэрчилгээг багийн эмч нар "Mхххх гэх цахим дээр холбогдох материалын хамт байршуулсны дараа би хянаж мал амьтны гарал үүслийн гэрчилгээг багийн малын эмч нар тус бүртгүүлсэн малд коджуулж гарал үүслийн гэрчилгээг олгодог. "Maхххххх" гэх цахим хаяг дээр тус малчны регистрийн дугаараар цахимаас хайж үзээд хэчнээн тооны мал тоолуулсан байгааг харна, тус гарал үүслийн гэрчилгээг олгох гэж мал амьтны зураг /Бог мал ерөнхий масаар нь буюу нийтээр нь бод малыг тус тусад нь буюу дангаар нь/, эрүүл ахуйн тарилгад тус малчин нь малаа нэгдсэн тарилгад тариулсан эсэх талаар гэх зүйлүүдийг үндэслэн хянадаг. Гарал үүслийн гэрчилгээг олгоход ямар нэгэн дүрэм журам байдаггүй бөгөөд бид нар өөрсдийн тогтоосон журмын дагуу олгодог. Би С.А, А.Б гэх хоёр хүнийг нэг нутагт байдаг болохоор зүс таних төдий л мэднэ. Өөрөөр бол ямар нэгэн харилцаа хамаарал байхгүй. Би С.А гэх хүний гарал үүслийн гэрчилгээг олгох гэж байгааг энэ онд хянаж байсан. Хэдэн удаа хянаж байсан эсэх талаар би сайн санахгүй байна. 2023 оны 09 дүгээр сард манай Завхан аймгийн Аххххххх сумын 5 дугаар багийн эмч Г нь С.Аын гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч над руу залгасан би тухайн үед нээх их юм бодоогүй гарал үүслийн гэрчилгээг хянаж коджуулж өгч байсан. Ямар баримт материалыг бүрдүүлснийг нээх их анзаараагүй ээ. Ерөнхий материалууд нь орцон байсан. Гарал үүслийн гэрчилгээг олгоход багийн малын эмч малыг нүдээр үзэх шаардлагатай байдаг. Малын эмч зургийг дарж цахим хаягт байршуулсны дараа би хянадаг. Малын эмч зургийг дарж цахим хаягт байршуулсны дараа би хянадаг. Малын эмч мөн тус малчинтай өөрийн биеэр уулзаж байж гарал үүслийн гэрчилгээг олгох ёстой. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 3.000.000 /гурван сая төгрөг/ гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна” /хх-ийн 58-70 дугаар хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шинжээч Г.Аийн “Шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой бичиг баримтыг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, 2023 оны 10-р сарын 12-ны өдрийн байдлаар С.Бийн өмчлөлийн 2 тооны үхэрний зах зээлийн үнэ цэнэ нь 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гэж дүгнэлээ” /хх-ийн 73 дугаар хуудас/,
Эй Жэй Жэй Эм ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна” /хх-ийн 74-86 дугаар хуудас/,
2023 оны 12 дугаар сарын 06-н өдрийн №07/4ххх дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдрөөр 7.290.170 /долоон сая хоёр зуун ерөн мянга нэг зуун дал/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... /хх-ийн 92-106 дугаар хуудас/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт шинжилгээ ...1. С.А нь Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг шинж тэмдгийн уналт. 2. С.А нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... /хх-ийн 112-113 дугаар хуудас/,
Сэжигтэн А.Бын ...Би 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр найзуудтайгаа Улаанбаатар хотод уулзцан явж байгаад орой 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 12-ны шилжих шөнө манай аав А над руу 9ххххх дугаарын утсаар залгаад намайг Налайх дүүргийн Хонхор дээр хүрээд ир гэхээр нь яваад очитол хххх улсын дугаартай өөрийнхөө портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 4 үхэр ачцан явж байсан тэгээд намайг суулгаад Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт байрлах Б гэх махны ченжид 2023 оны 10 дугаар сарын 12-ны өглөө үүрээр 06 цагийн үед уг 4 тооны үхрийг хашаанд нь оруулж хашсан. Манай аавын ачиж явсан гэх 4 тооны үхрийг Төв аймгийн Э сумын газар нутгаас айлын малийг зөвшөөрөлгүйгээр ачиж явсан гэж манай аа А надад хэлсэн. 3-н улаан хүрэн өнгийн нас бие гүйцсэн 1 эр, 2 эм үнээ байсан. Үлдсэн 1-н ягаан өнгийн эм үнээ байсан. Би зарим онцлог шинж чанарыг орой байсан болохоор сайн харж чадаагүй ээ. Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрт уг 4 тооны үхрийг Б гэх ченжийн хашаанд буулгаж байхад манай аав, бид хоёр байсан. Яг буулгаж байхад гэнэт цагдаа нар гарж ирээд бид нарыг барьсан. Манай А нь тус 4 үхрийг Төв аймгийн Эрдэнэ сумаас ганцаараа ачсан гэж надад хэлсэн. Би хоёроос өөр хүн мэдээгүй ээ. Манай аав бид хоёр уг 4 тооны үхрийг зарж мөнгө олох гэж тээвэрлэж байсан. Би өөрийн үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 116-117 дугаар хуудас/,
Сэжигтэн С.Аын ...Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө... /хх-ийн 119 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Аын ...Би мэдүүлэг өгч чадахгүй байна. Миний толгойнд санаж байгаа зүйл алга байна, өчигдөр болсон зүйлээ өнөөдөр санахгүй мартаад байна. Би өнгөрсөн зун өрөөсөн талаараа тал харвалт өгөөд тэр өвчин маань гүйцэт эдгээгүй байгаа юм. Би Л.Г гэх хүнийг мэдэхгүй. Надад хххх улсын дугаартай хөх өнгийн бонго маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан тус машиныг цагдаагийн алба хаагчид хураан авсан байгаа. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 123 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ариунтуяагийн надад холбогдуулан гаргасан эрүүгийн 2334000000 дугаартай тогтоолтой уншиж танилцлаа. Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө... /хх-ийн 126, 132 дугаар хуудас/,
яллагдагч А.Бын ...Би мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ дагуу би мэдүүлэг өгөхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 133 дугаар хуудас/,
Завхан аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/1ххх дугаартай тодорхойлолт /хх-ийн 180 дугаар хуудас/,
Завхан аймгийн А сумын эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр 06-ны өдрийн 51 дугаартай тодорхойлолт, эмнэлгийн баримтууд /хх-ийн 181, 182-199 дүгээр хуудас/,
Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт, эмчийн тодорхойлолт /хх-ийн 200, 201 дүгээр хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 216, 217 дугаар хуудас/,
2012 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн №ххх дугаартай шийтгэх тогтоох /хх-ийн 220-221 дүгээр хуудас/,
2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн №хх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 222-225 дугаар хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 232 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 236-243 дугаар хуудас/,
Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 245-246, 249 дүгээр хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 1-2 дугаар хуудас/,
Хохирогч Т.Нийн ...Би 2023 оны 10 дугаар сарын 06-наас 08-ны хооронд Төв аймгийн Б сумын нутаг Айраг гэх газраас өөрийн эзэмшлийн баруун чих нь араасаа ухам, цуулбар, зөв чих нь урдаасаа ухам имтэй улаан халзан хязаалан эр үхэр, мөн адилхан имтэй цагаан сүүлтэй хар зүсмийн хязаалан эр үхэр, мөн адилхан имтэй цагаан сүүлтэй хар зүсмийн хязаалан насны эм үхрээ алдсан. Би өдөр болгон гэрийнхээ гадна хураадаг байсан. 2023 оны 10 дугаар сарын 06-ны шөнө гэрийнхээ гадна хурааж орхиод том гэрээ нүүлгэсэн. Маргааш өглөө нь жижиг гэрээ нүүлгэхээр ирэх замаараа үхрээ хартал улаан халзан гуна, сүүл цагаан хар үнээ хоёр байхгүй байсан болохоор хайж нэлээд газар явсан. Миний алдсан хоёр үхэр маань баруун талын эвэр нь улбар шар будагтай, сүүл цагаан хар үнээ нь сувай болохоор тарган байсан харин нөгөөх нь нэлээд биерхүү гуна болохоор бас сайхан тарган байсан. Би хайж багахангай дүүрэг, 42-ын тоочиг гэх мэтчилэн олон газраар хайсан. Яг одоохондоо сэжиглэж байгаа хүн байхгүй байна. Улан халзан гуна бол махны чиглэлийн Баян Эргэ үйлдвэрийн үхэр болохоор 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Харин сүүл цагаан хар гунж маань сүүний чиглэлийн үхэр би 2.500.000 төгрөгөөр үнэлж байна. Би маш их гомдолтой байна. Хөгшин настай хүнийг дээрэлхэж байгаа болохоор маш их гомдолтой байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 8-9 дүгээр хуудас/,
Хохирогч Ү.Б-ийн ...Манай хадам аав Тийн Н гэх хүн Х аймгийн Б сумаас Баян суманд шилжиж ирээд мал маллаж амьдарч байгаа юм. Манай үхэр, бог мал хадам аавын малтай хамт хадам аавын А дансанд тоологдож явдаг юм.2023 оны 10 дугаар сарын эхээр над руу утсаар залгаад танай улаан халзан гуна үхэр чинь алга болсон байна гэж утсаар хэлэхээр нь би цагдаа руу мэдэгдсэн. Үүнээс хойш 2-3 хоногийн дараа Төв аймгийн Цагдаагаас мөрдөгч, А над руу утсаар залгаад би чам руу бичлэг явуулъя чиний алдсан үхэр мөн байна уу хүнд битгий үзүүлээрэй гэсэн ингээд би явуулсан бичлэгийг нь үзтэл манай улаан халзан гуна, цагаан сүүлтэй хар гунж мөн байсан ингээд манай 2 үхэр мөн байна гэж хэлэхэд танай үхэртэй хамт байгаа 2 үхрийн эзнийг мэдэж байна уу танай ойр хавиас үхэр алдсан айл байна уу сураад хэлээрэй гэж надад хэлж байсан. Манай 2 үхэртэй хамт байсан үхэр 2 тооны улаан ягаан зүсмийн үхэр байсан. Би тухайн үед ажил ихтэй байсан, мөн малын А данс хадам аавын нэр дээр тоологддог учир хадам аав Нг хохирогчоор оролцуулсан юм.Гэтэл цагдаагаас залгаад хадам аавтай чинь утсаар холбогдлоо тус хоёр үхрийг чиний үхэр гэж хэлж байна та ирж хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөх шаардлагатай гэж мэдэгдсэний дагуу хүрч ирж мэдүүлэг өгч байна. Цаашид хэрэгт хохирогчоор оролцож явна, хадам аав нас өндөр, хөдөө хоёулахнаа байдаг, цас зудтай байгаа учир нааш цаашаа байнга ирж очиж чадахгүй. Манай 2 үхэр баруун эвэртээ шар будагтай байсан, хар гунжин үнээ сүүлний үзүүр цагаан, 2 чих нь ухам имтэй, улаан сарман халзан гунан үхэр байсан... /2хх-ийн 12 хуудас/,
Гэрч Г.Мын ...Би 2011 оноос Төв аймгийн ххххххххх уулын ар хөшөө гэх газар байрлах "Буман сүрэг хххх" ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай "Буман сүрэг хххх" ХХК-ийн мал нядалгаа гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед хххххххх багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бумар сүрэг хххх" ХХК-д очиход цэнхэр өнгийн портер маркийн ххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Аын хүүхэд нь ирцэн 4 тооны үхэр аав булгачихаараа гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд орой нь манай ажилчид нядлаад нядалсан махаа хэллээд үзэхэд нийт 572 кг болсон. Тэгээд А над руу хххххх дугаарын утсаар залгаад 4 үхэр хэдэн төгрөг болсон бэ над руу шилжүүлчих гээд данс өгсөн. Тэхээр нь манай компани зах зээлийн ханшуур буюу 1 киллограммыг 8500 төгрөгөөр бодож нийт 4,800,000 төгрөгийг Аын өгсөн Хаан банкны тоот дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Тус 4 тооны үхэр нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан. 527ххх гэсэн кодтой байсан. Би тус тооны үхрийн өнгө, зүс, нас, ямар нэгэн содон шинж тэмдгээр нь зүсэлж чадахгүй ээ. Зургийг дараад авцан байсныг цагдаад өгсөн. Тус 4 тооны үхрийн арьс ширийг эмээлтэд арьс шир авдаг ченжид зарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 14 дүгээр хуудас/,
Гэрч Э.Бийн ...Би 2009 оноос хойш Мал махны ченж хийж байгаа. Одоо эхнэрийн нэр дээр байдаг “Буман сүрэг ххххх” ХХК-д ажиллаж байгаа. Би тухайн үед байгаагүй. Эмнэлэг дээр байсан. Манай эхнэр А, түүний хүүхэд Б хоёр ирээд 4 үхэр үлдээгээд явлаа гэж надад хэлсэн. А, Б хоёр нь манай олон удаа мал амьтны мах авч ирж өгдөг. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Г.Мын ...Манай Буман сүрэг хххх ХХК-т 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр авчирч өгсөн 4 үхэр нь
-Улаан халзан зүсмийн, хязаалан эр үхэр, баруун талын эвэр нь улбар шар өнгийн будагтай байсан байх, баруун чих нь араасаа ухам, зүүн чих нь урдаасаа ухам байсан шиг санагдаж байна.
-Хар өнгийн зүсмийн, цагаан өнгийн сүүлтэй хязаалан эм үнээ, баруун талын эвэр нь бас улбар шар өнгийн будагтай байсан байх.
-Яагаан буурал зүсмийн, дух цагаан эм сувай үнээ.
-Яагаан буурал зүсмийн, тарган эм сувай үнээ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 18 дугаар хуудас/,
Насанд хүрээгүй гэрч А.Бийн ...С.А нь манай төрсөн аав байгаа юм. Би Хаан банкны хххххххххх дугаарын данс эзэмшдэг. Би дээрх данс, мөнгөн орлогын талаар ямар ч мэдээлэл байхгүй байна, тухайн дансны мэдээлэл миний гар утсанд ирдэггүй, манай ээжийн дугаарын утсанд очдог, тухайн үед ээжийн гар утсыг аав ашиглаж байсан юм. Би энэ талаар мэдэхгүй байна. Үүнийг аав л мэдэж байгаа. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 21 дүгээр хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №ТЦ-23-1хх дугаартай ...Шинжилгээний объектын 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.800.000 /хоёр сая найман зуун мянган төгрөг/-р үнэлэгдэв... /2хх-ийн 24-27 дугаар хуудас/,
Яллагдагч С.Аын ...Би Нарантуяа өмгөөлөгчийг байлцуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 38 дугаар хуудас/,
Яллагдагч А.Бын ...Би Нарантуяа өмгөөлөгчийг байлцуулна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 44 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 52 дугаар хуудас/,
Ц.Ц-ын ...Миний бие Цийн Ц нь Төв аймгийн ххххххххх гэдэг газраас саарал зүсмийн 2 бүдүүн сувай үхэр 2023 оны 10-р сарын 06-08-нд шилжих шөнө алдсан тул өгч тусална уу... /2хх-ийн 53 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 57-60 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Ц-ын ...Би Улаанбаатар хот Багахангай дүүрэгт хувиараа хөдөлмөр эрхэлж амьдардаг. Миний өөрийн өөрийн нэр дээр малын А данстай нийт 80 орчим тогой мал тоологдог. Үүнээс үхэр 22 тооны үхэртэй. Миний малыг төрсөн эгчийн хүү П.Н гэх хүн малладаг. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 08-ны өдрийн хооронд би Улаанбаатар хот явж эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаад ирсэн. Мөн манай дүү П.Н нь тус хугацаанд гэрээ нүүлгэж зөөвөр хийж дууссан. Энэ хугацаанд манай дүү П.Ннд туслах малчнаар ажилдаг О гэх 20 орчим насны хүү үлдсэн байсан. О нь ирээд мэдэхгүй, зүс болон тоог сайн мэдэхгүй байсан. 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цахим Фейсбүүк орчинд Цагдаагийн байгууллагаас “Хулгайд алдсан малын эзнийг хайж байна” гэсэн утгатай зар оруулсан байсан. Тухайн зар дээр байсан 2 тооны эвэртэй буурал зүсмийн үхрийн зураг нь манай үхэртэй адилхан байхаар нь зар оруулсан цагдаагийн алба хаагчтай гар утсаар нь холбогдож асуухад эзэн нь олдоогүй байна гэхээр нь хөдөө явж үхрээ бүртгэж үзтэл манай өөрийн үхрээс ягаан буурал зүсмийн 7 настай нас гүйцсэн бүдүүн сувай үнээ 1 толгой, мөн ижил зүстэй 4 настай сувай үнээ 1 толгой нийт 2 толгой үхэр дутуу байсан. Тэгээд Төв аймгийн Цагдаагийн газарт ирж зураг үзэхэд манай үхэр мөн байсан. Миний хулгай алдсан гэх 2 тооны үхэр болохоор ягаан буурал содон зүстэй, зөв талын чих цуулбар эмтэй, саадаг номхон үхэр байсан. 4-7 настай сувай тарган эм үхэр байсан. Би өөрийн алдсан гэх 2 тооны үхрээ зах зээлийн ханшаар үнэлнэ. Миний хулгайд алдсан 2 тооны үхэр нь сүүний чиглэлийн нас залуу үхрүүд байсан. Цаашдаа олон тулгалж үржих байсан. Нэг удаа саахад 9 л сүү гардаг сүүний чиглэлийн үхэр байсан учраас тус бүрийг 2 сая төгрөгөөр буюу нийт 4 сая төгрөгөөр үнэлнэ. Би мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэнэ. Би маш гомдолтой байна хүн хүч муутай байдаг өрх толгойлсон эмэгтэй хүнийг дээрэлхэж малыг минь хулгай хийсэнд гомдож байна. Хохирлоо барагдуулж авмаар байна. Өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Гэрч Г.Мын ...Би 2011 оноос Төв аймгийн ххххх 2 дугаар багийн нутаг хххххх гэх газар байрлах Буман сүрэг ххх ХХК-д гүйцэтгэх захирлаар ажилладаг. Манай Буман сүрэг хххххх ХХК-ийн мал нядалгаа гэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед хххххххххх багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Бумар сүрэг хххххх" ХХК-д очиход цэнхэр өнгийн портер маркийн ххххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Аын хүүхэд нь ирцэн 4 тооны үхэр аав булгачихаараа гэж хэлээд яваад өгсөн Тэгээд орой нь манай ажилчид нядлаад нядалсан махаа хэллээд үзэхэд нийт 572 кг болсон. Тэгээд А над руу хххххх дугаарын утсаар залгаад 4 үхэр хэдэн төгрөг болсон бэ над руу шилжүүлчих гээд данс өгсөн. Тэхээр нь манай компани зах зээлийн ханшуур буюу 1 киллограммыг 8500 төгрөгөөр бодож нийт 4,800,000 төгрөгийг Аын өгсөн Хаан банкны хххххххххх тоот дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Тус 4 тооны үхэр нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан. 5272хххххх гэсэн кодтой байсан. Би тус тооны үхрийн өнгө, арьс, нас, ямар нэгэн содон шинж тэмдгээр нь зүсэлж чадахгүй ээ. Зургийг дараад авцан байсныг цагдаад өгсөн. Тус 4 тооны үхрийн арьс ширийг эмээлтэд арьс шир авдаг ченжид зарсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 66 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №03/хххх дугаартай шинжээчийн ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... /2хх-ийн 71-83 дугаар хуудас/,
Яллагдагч С.Аын ...Би Нарантуяа өмгөөлөгчийг байлцуулна. Би мэдэхгүй байна. Өөрийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 94 дүгээр хуудас/,
Яллагдагч А.Бын ...Би Нарантуяа өмгөөлөгчийг байлцуулна. Би өөрийн эрхийн хүрээнд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 100 дугаар хуудас/,
Депозит дансны хуулга /2хх-ийн 102-103 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 105-107 дугаар хуудас/,
Нийслэлийн ххххх дүүргийн 2 дугаар хорооны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ххх дугаартай тодорхойлолт /2хх-ийн 108 дугаар хуудас/,
М.Э-ийн ...Миний бие М овогтой Э Төв аймаг ххххххххх багт оршин суудаг. 10-р сарын 5-7-ны хооронд ххххххххххх цагаан үнээ-5, ягаан гунжин үнээ-4, шим 2 тооны үхэр алдсан. Иймд манай 2 үхрийг олж өгч тусална уу... /2хх-ийн 119 дүгээр хуудас/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 122-128 дугаар хуудас/,
2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн М bank-ны дансны хуулга /2хх-ийн 130-131 дүгээр хуудас/,
2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн банкны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 133 дугаар хуудас/,
Хохирогч М.Э-ийн ...2023 оны 10 сарын 05-наас 2023 оны 10 сарын 07-ны хооронд Төв аймгийн Бххххххххххх сумын Найрамдал ххх баг, ххххххх гэх газраас 2 тооны үхрээ алдсан. Манайх хөдөө байдаг айл, үхрээ хойшоо өлийн давааны өвөр лүү бэлчээд буцаад усандаа ороход нь тоолдог. 2023 оны 10 сарын 05-ны өдөр байсан. Үхэр 2023 оны 10 сарын 07-ны өглөө 11 цагийн орчим усанд ороход нь тоолоход 2 үхэр алга болсон байсан. Нэг нь улаан зүсмийн 5 настай зувай үнээ, нөгөөх нь ягаан 4 настай сувай үнээ. Баруун чихэндээ араас нь цуулбартай. Нэлээн хэдэн жилийн өмнө нэг бор халзан мухар гунж алга болж байсан. Манайх давааны замтай ойрхон байдаг болохоор алга болдог байх. 1 үхрийг 1.800.000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр үнэлээд, нийт 2 үхрээ 3.600.000 /гурван сая зургаан зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Миний 2 үхрийг яаралтай олж өгч, миний хохирлыг барагдуулж өгнө үү. Миний ярьсан зүйл үнэн... /2хх-ийн 138-139 дүгээр хуудас/,
Гэрч Л.Бийн ...Тийм ээ, би энэ талаар мэдэж байна. Нэг залуу ирээд манайд 4 тооны үхэр зарсан. Би уг үхрийн 1 үхрийг янзалсан. Улаан өнгийн үхрийг би гаргасан. Үлдсэн 3 үхрийг манай ажилчид гаргасан. Уг 3 үхэр нь 1 нь том ягаан үнээ, бас нэг нь том улаан үнээ, үлдсэн 1 нь хар халзан 1 үхэр байсан. Би урьд өмнө нь тухайн тээврийн хэрэгслийг жолоочийг харж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 141-142 дугаар хуудас/,
Гэрч Х.Дийн ...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Налайх дүүрэг 1 дүгээр хороонд байрлах ажил дээрээ өглөө 9 цаг өнгөрөөж ирээд 20 цагийн үед гэртээ ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн өглөө 08-09 цагийн хооронд манай Гомбо-ххххх ХХК-д ххххххх улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд 4 тооны үхэр манай Гомбо-Ххххх ХХК-д 3.992.000 төгрөгөөр уг 4 тооны үхрийг борлуулсан. Уг 4 үхэр гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед М банкны ххххххххххх тоот дугаартай А.Б гэх өмчлөгчтэй данс руу 3.992.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 4 тооны үхэр нь 3-н улаан хүрэн өнгийн, толгой хэсэгтээ сартай үхэр байсан. Үлдсэн 1 нь хар өнгийн халзан үхэр байсан. Уг 4 тооны үхрийн арьс ширийг шууд тухайн үед нь ченжид тушаасан. Хх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь л байсан. Өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 143-144 дүгээр хуудас/,
Гэрч Ү.Аын ...Би 2003 оноос 2008 он хүртэл хувиараа мал амьтны мах борлуулдаг байсан. Тэгээд 2008 оноос хойш Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би А, Б гэх 2 хүнийг танина аав хүү 2р байгаа юм аа. Манай "Гомбо" ХХК-т мал амьтны мах зардаг. Би ажлын шугамаар л танина Өөрөөр бол харилцаа хамаарал байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан байхаа би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Б нь манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо хххх" ХХК-т хххххххххххх улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Б 4 тооны үхэр манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо ххххх" ХХК-ийн хашаанд хийгээд яваад өгсөн. Тэгээд тус өдөр Бын аав болох А нь залгаад хэд болохоор байна жинлэж үзээд М банкны тоот дугаарын данс руу хийчээрэй гэж хэлсэн. Тэгээд Д ах тус 4 үхрийг нядлаад жинлээд мөнгийг дээрх данс руу 3,992,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус 4 үхрийн мал нь бүртгэлтэй нийлээд 52ххххххх гэсэн кодтой 4 үхэр байсан. Би тус 4 үхрийн онцлог шинж тэмдэг болон ямар өнгө зүс содон шинж тэмдэгтэй байсныг харж амжаагүй ээ. Камерын бичлэгэн дээрээс авсан үхрийн зураг нь байгаа би тус зургийг цагдаагийн байгууллагад гаргаж өгч болно. А, Б нар нь манай "Гомбо хххх" ХХК-т мал амьтны мах урьд өмнө нь борлуулдаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 145-147 дугаар хуудас/,
2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 03/хххх дугаартай ...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... /2хх-ийн 151-160 дугаар хуудас/,
Яллагдагч С.Аын ...Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө. Өөрийн холбогдсон хэргүүд дээр нэг мэдүүлэг өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 174-175 дугаар хуудас/,
түүний дахин өгсөн ...Би энэ хэргийн талаар мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгч чадахааргүй байна. Сайн ойлгохгүй байна. Би Дондогийн бой гэх газарт л мал борлуулдаг юм. Өөр юм бол мэдэхгүй. Налайхад байдаг юм, би мал авч зардаг юм. Түүнийгээ тус газарт бойлуулдаг юм. Хэзээ, хэдэн мал бойлуулж байснаа мэдэх юм алга байна. Би Анхбаяр гэх хүний нэрийг мэдэхгүй байна. Дийн бойн дээр байдаг хүн юм болов уу толгойд юм байхгүй болохоор мэдэхгүй байна. Миний биеийн эрүүл мэндийн байдал маш хүнд байна. Тархины хагалгаанд хоёр удаа орсон, өнгөрсөн зун мэдрэлийн өвчин туссан, цагдан хорих байранд 2 удаа татаж унасан байгаа, чихрийн шижин өвчинтэй мэдрэлдээ нөлөөлөөд байна. Хэцүү байна. Надад нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 176 дугаар хуудас/,
яллагдагч А.Бын ...Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө. Өөрийн холбогдсон хэргүүд дээр нэг мэдүүлэг өгнө... /2хх-ийн 183-184 дүгээр хуудас/,
түүний дахин өгсөн ...Би мэдүүлгээ Нарантуяа өмгөөлөгчийг байлцуулж өгнө. Би энэ хэргийн талаар мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгөхгүй байхын эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй. Надад нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 185 дугаар хуудас/,
Г.Бы ...Миний бие Г овогтой Б Төв аймаг хххххххххх 1-р багт оршин суудаг 10 сарн 6-7-ны хооронд 2 үхэр алдсан зүс нь эвэртэй, хар халзан үхэр, сүүл нь оодон сүүлтэй суваа үнээ 5 настай, улаан халзан үхэр. Иймд манай 2 үхрийг олж өгч тусална уу... /2хх-ийн 192 дугаар хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 196-198 дугаар хуудас/,
Хохирогч Г.Бы ...2023 оны 10 сарын 06-наас 2023 оны 10 сарын 07-ны хооронд Төв аймгийн ххххххххххх сумын хххххххх 1-р баг, ххххххххх гэх газраас 2 тооны үхрээ алдсан. Манайх өдөр болгон өглөө үхрээ тоолдог. 2023 оны 10 сарын 06-ны өглөө 10 цагийн үед тоолоход байсан. Би тэгээд 10 сарын 06-нд хот руу яваад, 2023 оны 10 сарын 08-ны өглөө 10 цагийн үед тоолоход алга болсон байсан. Тэгээд 10 сарын 08-ны өдөр цагдаад бүртгүүлсэн. Бүртгүүлсний дараа 10 сарын 08-ны орой 18 цаг өнгөрөөд 1 улаан халзан бяруу нь гүйгээд хүрээд ирсэн. Одоо бол 1 тооны эвэртэй хар халзан, өвчүү цагаан, богино сүүлтэй 5 настай хээлтэй үнээ. Нөгөө бүртгүүлсэн бяруу нь гүйгээд хүрээд ирсэн. Сам тамгатай. Манай үхэр урьд өмнө нь алга болж байгаагүй. Миний 1 үхрийг яаралтай олж өгч, миний хохирлыг барагдуулж өгнө үү... /2хх-ийн 203-204 дүгээр хуудас/,
Гэрч Л.Бийн ...Тийм ээ, би энэ талаар мэдэж байна. Нэг залуу ирээд манайд 4 тооны үхэр зарсан. Би уг үхрийг 2 үхрийг янзалсан. Улаан өнгийн үхрийг би гаргасан. Үлдсэн 3 үхрийг манай ажилчид гаргасан. Уг 3 үхэр нь 1 том ягаан үнээ, бас нэг нь том улаан үнээ, үлдсэн 1 нь хар халзан 1 үхэр байсан. Би урьд өмнө нь харж байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 206-207 дугаар хуудас/,
Гэрч Х.Дийн ...Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр би Налайх дүүрэг 1 дүгээр хороонд байрлах ажил дээрээ өглөө 9 цаг өнгөрөөж ирээд 20 цагийн үед гэртээ ирсэн. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08-09 цагийн хооронд манай ххх ХХК-д хххх улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд 4 тооны үхэр манай Гомбо-ххххх ХХК-д 3.992.000 төгрөгөөр уг 4 тооны үхрийг борлуулсан. Уг 4 үхэр гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 18 цагийн үед М банкны ххххх тоот дугаартай А.Б гэх өмчлөгчтэй данс руу 3.992.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг 4 тооны үхэр нь 3-н улаан хүрэн өнгийн, толгой хэсэгтээ сартай үхэр байсан. Үлдсэн 1 нь хар өнгийн халзан үхэр байсан. Уг 4 тооны үхрийн арьс ширийг шууд тухайн үед нь ченжид тушаасан. Ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь л байсан. Өөр хүн байгаагүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 209-211 дүгээр хуудас/,
Гэрч Ү.Аын ...Би 2003 оноос 2008 он хүртэл хувиараа мал амьтны мах борлуулдаг байсан. Тэгээд 2008 оноос хойш Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо хайрхан” ХХК-д борлуулалт хариуцсан менежерээр одоог хүртэл ажиллаж байгаа. Би А, Б гэх 2 хүнийг танина аав хүү хоёр байгаа юм аа. Манай "Гомбо ххххх" ХХК-т мал амьтны мах зардаг. Би ажлын шугамаар л танина Өөрөөр бол харилцаа хамаарал байхгүй. 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан байхаа би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Б нь манай налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо ххххх" ХХК-т ххххххххх улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд Б 4 тооны үхэр манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо ххххххх" ХХК-ийн хашаанд хийгээд яваад өгсөн. Тэгээд тус өдөр Бын аав болох А нь залгаад хэд болохоор байна жинлэж үзээд М банкны ххххххххх тоот дугаарын данс руу хийчээрэй гэж хэлсэн. Тэгээд Д ах тус 4 үхрийг нядлаад жинлээд мөнгийг дээрх данс руу 3,992,000 төгрөгийг шилжүүлсэн. Тус 4 үхрийн мал нь бүртгэлтэй нийлээд хххххх гэсэн кодтой 4 үхэр байсан. Би тус 4 үхрийн онцлог шинж тэмдэг болон ямар өнгө зүс содон шинж тэмдэгтэй байсныг харж амжаагүй ээ. Камерын бичлэгэн дээрээс авсан үхрийн зураг нь байгаа би тус зургийг цагдаагийн байгууллагад гаргаж өгч болно. А, Б нар нь манай "Гомбо хххххх" ХХК-т мал амьтны мах урьд өмнө нь борлуулдаг байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 213-215 дугаар хуудас/,
Гэрч А.Бны ...А манай төрсөн аав байгаа юм. Би М банкны 80ххххххх дугаарын данс эзэмшдэг. Тухайн үед манай аав А надаас миний банкны картыг аваад миний данс руу мөнгө хийхээр банк татчихаад байна чи данс картаа ашиглуулаач гээд гуйж авч хэрэглэж байсан. Би ямар учиртай мөнгө хэнээс орж ирснийг мэдэхгүй байна. Аав өөрөө л мэдэж байгаа. Банкны картаа саяхан хоригдож байгаад гарч ирсний дараа нь авсан байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 217 дугаар хуудас/,
2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ...Зах зээлийн хандлагаарх хийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 1.322.600 /нэг сая гурван зуун хорин хоёр мянга зургаан зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна... /2хх-ийн 221-229 дүгээр хуудас/,
Яллагдагч С.Аын ...Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө. Өөрийн холбогдсон хэргүүд дээр нэг мэдүүлэг өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /2хх-ийн 244-245 дугаар хуудас/,
Яллагдагч А.Бын ...Би одоо өгөх мэдүүлгээ өмгөөлөгчтэй өгнө. Өөрийн холбогдсон хэргүүд дээр нэг мэдүүлэг өгнө. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /3хх-ийн 3-4 дүгээр хуудас/,
Түүний дахин өгсөн ...Би мэдүүлэг өгөхгүй байх эрхийнхээ хүрээнд мэдүүлэг өгөхгүй... /3хх-ийн 5 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгч С.А, шүүгдэгч А.Б нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Б.Долгор:
...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэл мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавьж байгаа хяналтын прокурор Б.Долгор би Монгол улсын Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйл, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон дараах дүгнэлтийг гаргаж байна. Яллагдагч С.А, А.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа гэх зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хэрэгт авагдсан нотлох баримт хангалттай хүрэлцээтэй байгаа учир дараах дүгнэлтийг гаргаж байна. Монгол улсын Үндсэн хуульд иргэний чөлөөтэй эдлэх эрх, эрх чөлөөг хуульчилж тусгасан. Тус эрх, эрх чөлөө нь Монгол улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, өмчлөх, эзэмших эрхтэй гэж заасан. Монгол улсын Эрүүгийн хуулийн зорилго болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго бол Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад оршдог. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлан авсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульчилсан. Шүүгдэгч С.А, А.Б нар нь бусдын малыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан нь хохирогч нарын мэдүүлэг болон тухайн үед таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, тухайн үед мал нядалгааны газарт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан “CD” болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч нарын дээрх хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлан авсан бол гэмт хэрэгт тооцож эрүүгийн хариуцлага хүлээнэ гэж хуульсан байдаг. Энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тийм учир шүүгдэгч С.А, А.Б нар нь дээрх гэмт хэргийн үйлдэхдээ хуульд заасан олон тооны мал буюу 2 буюу түүнээс дээш тооны малыг нийт 6 хохирогчийн 11 тооны үхэр хулгайлсан. Уг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн. Мөн шүүгдэгч С.А, А.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч нарт хохирол учруулж байгаа энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хүндрүүлэх буюу тус зүйлийн 2-2.1, 2-2.2, 2-2.4 дэх хэсэгт заасныг хангаж байгаа учир шүүгдэгч С.А, А.Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2-3 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан мал хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.А, А.Б нарын буруутай үйлдлийн улмаас хохирогч н.Бд 3.400.000 төгрөг, хохирогч О.Дт 3.000.000 төгрөгийн хохирол учирснаас н.Б, О.Д нар нь малаа буцаан авч хохирол нөхөн төлөгдсөн. Хохирогч О.Дийн хувьд 437.000 төгрөгийн хохирлыг баримтаар нэхэмжилсэн. Хохирогч н.Бд 2.800.000 төгрөгийн хохирол нөхөн төлөх ёстойгоос хохирол төлөгдөөгүй. Хохирогч н.Цд 3.218.000 төгрөгийн хохирол нөхөн төлөх ёстойгоос хохирол төлөгдөөгүй. Хохирогч н.Од 3.218.000 төгрөгийн хохирол хохирол нөхөн төлөх ёстойгоос хохирол төлөгдөөгүй. Хохирогч Г.Бд 1.232.600 төгрөгийн хохирол нөхөн төлөх ёстойгоос хохирол төлөгдөөгүй. Нийт 10.358.600 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй. Уг хохирлыг шүүгдэгч нараас хувьд тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Мөн хохирогч О.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар гаргасан 437.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Г.Б:
...Төлбөрөө төлүүлэх гомдолтой байгаа... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч О.Д:
...Гарсан хохирлоо төлүүлнэ... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Ж.Нарантуяа:
...Өнөөдрийн шүүх хуралдаанд А.Бын хууль ёсны ашгийг хамгаалахаар оролцож байна. Өмнө хэлсэнчлэн А.Быг цагаатгах байр суурьтай оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаа удаа дараа явуулсан боловч манай үйлчлүүлэгч А.Быг тухайн мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд оролцсон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал байгаа. 503а гэсэн яллах дүгнэлтэд нийт 6 хохирогчид 16.958.600 төгрөгийн хохирол учруулсан гэдэг үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах нэмэлт өөрчлөлт оруулаад яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Үүн дээр өмгөөлөгчийн хувьд эсрэг байр суурьтай байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан тохиолдолд үргэлжилсэн үйлдэлтэй гэж үзнэ. Гэтэл үргэлжилсэн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас судлахад зөвхөн 2023.10.06-07 болон 2023.10.11-12 шилжих шөнө гэсэн хоёр удаагийн удаагийн цаг хугацаа нөхцөл байдлыг харахад үргэлжилсэн үйлдэл гэж үзэхэд хууль зүйн үндэслэлгүй байна. Манай үйлчлүүлэгчийг бүлэглэсэн гэж үзэж байгаа бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7-д зааснаар хэрхэн яаж хамтарсан нь огт нотлогдож тогтоогдоогүй байна. Би үүнийг хэрэгт авагдсан нотлох баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсний үндсэн дээр хэлж байна. Мөн 2024.06.10-ны өдрийн 530 дугаартай шүүгчийн захирамжид А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1, 3.7-д заасан хамтран, бүлэглэн оролцсон зүйл байгаа эсэхийг нарийвчлан шалган тогтоохыг 1 дэх заалт болгон тусгасан. Гэтэл уг заалтыг огт биелүүлээгүй. Шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаатай хойшлуулж нэмэлт ажиллагаа явуулсан. Уг хугацаанд ямар ажиллагаа хийгдсэн нь хавтаст хэрэгт авагдсан байна. Дурдвал мөрдөгчийн хууль бус шийдвэрийг 12/13 гэх тогтоолоор хүчингүй болгосон. Мөн албан тоотууд оруулсан. А.Бын холбогдлыг шалгаж тогтоогоогүй нь харагдаж байна. Мөрдөгчийн хууль бус үйлдлийг хүчингүй болгосон тогтоолоос өмнө мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр прокурор тогтоол гаргаагүй байхад мөрдөгч шүүгчийн захирамжийг үндэслэж байна гэх нэрийдлийн доор н.Өыг хохирогчоор тогтоосон нь хэрэгт ямар нэгэн ач холбогдолгүй байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчилснийг авч үзэхээр хххх гэсэн улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэний эзэмшил байдаг гэхээр Банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Тэгэхээр Банк бус санхүүгийн байгууллагыг хуулийн этгээдээр тогтоож иргэний нэхэмжлэгчээр хэрэгт оролцуулах асуудал яригдах байсан. Гэтэл тээврийн хэрэгсэл битүүмжилснийг шүүх хүчингүй болгосон. Яллах дүгнэлтийн хавсралтад таньж олуулах ажиллагааны холбогдолтой CD авагдсан ч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө байхгүй гэсэн байдаг. Мөн шүүгчийн захирамжийг биелүүлэхдээ өөрөөр захирамжид тусгаагүй зүйлийг биелүүлсэн. Тэгэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 гэж зүйлчилсэн нь үгүйсгэгдэж байна. Уг тээврийн хэрэгслийг ашигласан бол ямар байдлаар хэрхэн ашигласан нь тодорхойгүй учир дээр дурдсан зүйл заалт нь үгүйсгэгдэж, няцаагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1-т зааснаар гэмт хэрэг гарсан байдлыг шалгаж тогтоогоогүй. Шүүгчийн захирамжийг ямар нэгэн байдлаар биелүүлэх ёстой байдаг. Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжийн 2 дахь хэсгийг огт биелүүлээгүй байна гэдгийг хэлэх нь зүйтэй. Хэрэгт гурван мал нядалгааны асуудал яригддаг ч манай үйлчлүүлэгч өөрийнхөө 4 тооны малыг нэг мал нядалгааны газарт худалдсан байдаг. Харин С.Атай хамтран оролцсон гэдэгт миний үйлчлүүлэгч А.Б нь тухайн үед хулгайн мал гэдгийг мэдээгүй. Ер нь шүүгдэгч С.Аын хувьд хулгай хийсэн гэдэгт эргэлзээ төрдөг. С.Аын хувьд хэрэгт хххххххххххх сум гэж гурван сумын тухай яригддаг. Угтаалцайдам сум Баян сумаас 195 километрийн зайд оршдог гэдгийг “Google”-ээс газрын зураг авсан зургаас тодорхой харагддаг гэдгийг үзүүлмээр байна. Уг газрын зургийг миний зүгээс танилцуулах түвшинд буюу дүгнэх байдлаар харуулж байна. 2023.10.06-07 шилжих шөнө 4 хохирогчийн малыг хулгайлсан гэж улсын яллагч үзэж байгаа ч тухайн алдагдсан мал гэхээс илүүтэйгээр сумдын газар зүйн байрлалын хувьд ямар нэгэн туршилт хийлгүй шүүгчийн захирамжийг дутуу биелүүлсэн байна. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд С.Аыг авсан гэж таамаглаж байгааг өөрөөр нарийвчлан шалгаж тогтоохгүйгээр шүүгдэгч нарыг олон тооны малыг бүлэглэн хулгайлсан гэдэг нь үндэслэлгүй байна. Миний зүгээс С.Аыг мал хулгайлах би бусдын хулгайлсан малыг мэдсээр байж цааш худалдан борлуулсан гэх зүйл ангид хамаатуулах шалгах ёстой гэж бодож байна. Харин шүүгдэгч А.Бын хувьд энэ гэмт хэрэгт ямар оролцоо, хамаарал байхгүй. Тийм учир миний үйлчлүүлэгч А.Быг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19-1.1т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Ганцэцэг:
...Миний үйлчлүүлэгч С.Аын хувьд улсын яллагчийн зүгээс үргэлжилсэн үйлдлээр машин механизм хэрэглэн олон тооны мал хулгайлсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Учир нь С.А олон тооны мал хаанаас, хэзээ, ямар нөхцөл байдлаар хулгайлсан гэдэг нь ямар нэгэн нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн С.А мал, мах худалдан авч цааш худалдан борлуулдаг болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Энэ нь хавтаст хэрэгт нотлох баримт болж авагдсан байдаг. Улсын яллагчийн зүгээс бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэж байгаа нь хавтаст хэргийн ямар нотлох баримтыг үндэслэж байгаа нь тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харахад С.А бусдын олон тооны мал хулгайлсан гэдгийг нотлох нотлох баримт байхгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд процессын алдаа гарсан гэж бодож байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжид заасан ажиллагаа бүрэн хийгдээгүй байна гэж харж байна. Мөн улсын яллагчийн зүгээс С.Аыг машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэдэг. Чухам ямар нотлох баримтыг үндэслэж энэ үйлдлийг хийсэн гээд байгаа юм бэ, энэ нь тодорхойгүй байна. С.А нь бусдын хулгайлсан малыг авч худалдан борлуулсан гэж харж байгаа учир тус хэргийн гэмт хэргийн зүйлчлэл буруу хийгдсэн байна гэдгийг хэлмээр байна. Мөн шүүгдэгч С.Аын хувийн байдлын талаар дурдахад мэдрэлийн саажилттай, олон удаа хагалгаанд орсон эмчийн хяналтад байдаг биеийн байдал хүнд байдалтай байдаг. Шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж үзэж байгаа ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлох ёстой ч түүнийг тогтоогоогүй байж гэм буруутай гэж үзэн шүүхэд шилжүүлсэн нь үндэслэл муутай байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.А:
...Миний хувьд хүүхдээ дагуулан хамт ял шийтгэл авах гээд зогсож байгаа нь энэ насанд баймааргүй харамсалтай зүйл болж байна. Миний хүүхэд ёс суртахуунтай хүүхэд, гэмт хэрэг хийх хүүхэд биш юм. Миний хүүг хулгай хийхийг мэдэхгүй хүүхэд. Тийм учир энэ хэргээс ялгаж салгахыг хүсч байна. Миний хүү А.Б намайг бие муутай эмнэлэгт байхад эргэж ирэх гээд “аав аа хаана байна гэхэд таныг эргэх гээд мал ачаад ирлээ. Хаана өгөх вэ” гэхэд нь мал буулгах бой зааж өгөөд явуулсан юм. Хэрэгт миний буулгасан үхрийг миний хүү А.Бын буулгасан үхэртэй хольж солиод байна гэдгийг өмнө мөрдөн байцаалт явагдаж байхад л хэлж байсан. Өөрөөр хэлбэл хоёр өөр юмыг нэг болгож яриад байна. Гарал үүслийн бичигт огноо нь харагдаж байгаа. Миний хүүхэд мал малладаг хөдөөний хүүхэд. Миний амьдралд оролцох хүн бол мэдээж миний хүүхэд. Мөн намайг мал хулгайлсан гээд байгаа бол яагаад хөдлөхгүй нотлох баримтаар нотлохгүй байгаа юм бэ. Хэрэв хулгай хийсэн бол тухайн газарт ул мөр яагаад байдаггүй юм бэ гэдгийг хэлмээр байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Б:
...Миний хувьд харамсалтай байна. Би ямар нэгэн буруу зүйл хийгээгүй. Би өөрийн Завхан аймгаас авчирсан малыг Эмээлтэд буулгасан. Дараа нь аав Дүнжингарав дээр дуудаж би машин барьж Налайхад буулгасан юм. Г.Б гэдэг хүн буруу ойлгоод хольж ярьж байна. Би хулгайн мал гэж мэдээгүй. Миний хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч С.А, А.Б тэдний өмгөөлөгч нар маргадаг талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл улсын яллагч ...яллагдагч С.А, А.Б нар нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг машин механизм ашиглан нууцаар хууль бусаар хулгайлан авсан болох нь хохирогч нарын мэдүүлэг болон тухайн үед таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, тухайн үед мал нядалгааны газарт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан “CD” болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна... ...Мөн шүүгдэгч С.А, А.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж 6 хохирогчийн 11 тооны үхэр хулгайлсан, гэмт хэрэг үйлдэхдээ цэнхэр өнгийн “Портер” маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “бүлэглэн”, “бусдын олон тооны малыг” “машин механизм ашиглаж” хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тус тус хангаж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.А, А.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна.
...Шүүгдэгч С.А, А.Б нараас нийт 10.358.600 төгрөгийн хохирол гаргуулж, нөхөн төлөгдөөгүй. Уг хохирлыг шүүгдэгч нараас хувьд тэнцүүлэн гаргуулах саналтай байна. Мөн хохирогч О.Д шүүхийн хэлэлцүүлгийн шатанд баримтаар гаргасан 437.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна... гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч С.А болон түүний өмгөөлөгч Г.Ганцэцэг нар ...С.А нь бусдын хулгайлсан малыг авч худалдан борлуулсан гэж харж байгаа учир тус хэргийн гэмт хэргийн зүйлчлэл буруу хийгдсэн байна гэдгийг хэлмээр байна... гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нар энэ гэмт хэрэгт ямар ч оролцоо, хамаарал байхгүй... ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд гаргасан дүгнэлтүүд болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс шинжлэн судлаад дараахь дүгнэлтийг хийлээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ххххххххххх дугаартай хэргээс шүүгдэгч А.Бт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал: Улсын яллагч прокурорын 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 503-А дугаартай яллах дүгнэлтэдээ:
шүүгдэгч С.А, А.Б нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан 2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын Тамган 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б, О.Д нарын 4 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн хххххххххх багийн нутаг дэвсгэр "Айраг нуур" гэх газраас иргэн Ү.Б-ийн өмчлөлийн баруун чих нь араасаа ухам, цуулбар, зөв чих нь урдаасаа ухам имтэй "Улаан халзан" зүсмийн гуна /эр үхэр/, "Сүүл цагаан Хар гунж” /эм үхэр/ буюу олон тооны малыг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Төв аймгийн хххххххххххххх багийн нутаг дэвсгэр "Гашуун хххх" гэх газраас иргэн Ц.Ц-ын 2 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд ххххххх багийн нутаг дэвсгэр "Өлийн давааны өвөр" гэх газраас иргэн М.Э-ийн 2 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн ххххххххххххх багийн нутаг дэвсгэр "Өлийн ххххххххх" гэх газраас иргэн Г.Бы 1 тооны үхрийг тус тус хулгайлсан нь хохирогч нарын мэдүүлэг болон тухайн үед таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, тухайн үед мал нядалгааны газарт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан “CD” болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн.
Гэтэл 1 дүгээр хавтаст хэргийн 42, 2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд авагдсан гэрч Э.Бийн ...А гэх хүн нь урьд өмнө нь манайд олон удаа мал, мах борлуулж байсан... гэх,
46-47 дугаар хуудсанд авагдсан гэрч Л.Гын ...Би С.А гэх хүнд гарал үүслийн гэрчилгээг олгож байсан. Нэлээн хэд хэдэн удаа олгож байсан... гэх,
51-52 дугаар хуудсанд авагдсан гэрч Ш.Бын ...Би С.А гэх хүний гарал үүслийн гэрчилгээг олгох гэж байгааг энэ онд хянаж байсан... ...2023 оны 09 дүгээр сард манай Завхан аймгийн ххххххххх багийн эмч Г нь С.Аын гарал үүслийн гэрчилгээг хянаад өгөөч над руу залгасан би тухайн үед нээх их юм бодоогүй гарал үүслийн гэрчилгээг хянаж коджуулж өгч байсан... гэх,
2 дугаар хавтас хэргийн 14 дүгээр хуудсанд авагдсан гэрч Г.Мын ...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 13 цагийн үед ххххххх багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Буман сүрэг хххх" ХХК-д очиход цэнхэр өнгийн портер маркийн хххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Аын хүүхэд нь ирсэн 4 тооны үхэр аав буулгачихаараа гэсэн гэж хэлээд яваад өгсөн... ...Аын өгсөн Хаан банкны хххххххххх тоот дугаартай данс руу 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Тус 4 тооны үхэр нь гарал үүслийн гэрчилгээтэй байсан. Хххххххххх гэсэн кодтой байсан... гэх,
2 дугаар хавтаст хэргийн 141-142, 206-207 дугаар хуудсанд авагдсан гэрч Л.Бийн ...Нэг залуу ирээд манайд 4 тооны үхэр зарсан... ...Би урьд өмнө нь тухайн тээврийн хэрэгслийг жолоочийг харж байгаагүй... гэх,
2 дугаар хавтаст хэргийн 143-144, 209-211 дүгээр хуудсанд авагдсан гэрч Х.Дийн ...2023 оны 10 дугаар сарын 07-ны өглөө 08-09 цагийн хооронд манай Гомбо-ххххх ХХК-д ххххххххххх улсын дугаартай Porter маркийн тээврийн хэрэгсэлтэй хүн ирээд 4 тооны үхэр борлуулсан. Уг 4 үхэр гарал үүслийн гэрчилгээтэй байсан... ...хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй жолооч нь л байсан. Өөр хүн байгаагүй... гэх,
2 дугаар хавтаст хэргийн 145-147, 213-215 дугаар хуудсанд авагдсан гэрч Ү.Анхбаярын ...Манай "Гомбо ххххх" ХХК-д мал амьтны мах зардаг. Би ажлын шугамаар л танина... ...2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байсан байхаа би өдрийг нь сайн мэдэхгүй байна. Б нь манай Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Гомбо ххххх" ХХК-ий хашаанд хххх улсын дугаартай цэнхэр өнгийн портер маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд 4 тооны үхэр хийгээд яваад өгсөн... Тус 4 үхэр мал бүртгэлийн ххххххх гэсэн кодтой байсан... гэх мэдүүлгүүдэд шүүгдэгч С.А нь мал, махны ченж, мөн “Гомбо ххххх”, “Буман сүрэг хххххх” ХХК-дад байнга мал, мах борлуулдаг байсан болохыг, мөн хоёр удаагийн үйлдлээр нийт 8 тооны малыг эцэг С.Аын хэлснээр гарал үүслийн гэрчилгээтэй мал, мах хүргэж өгсөн болох нь тогтоогдож байна.
Субьектив сэдэлт, санаа зорилгынхоо хувьд эцэг С.Аыг гарал үүслийн гэрчилгээтэй мал, мах байнга зарж борлуулдаг талаар мэддэг, мэдэх боломжтой ба эцэг С.Аыг гарал үүслийн гэрчилгээг далимдуулан бусдын олон тооны мал хулгайлсан талаар мэдэх боломжгүй, мэдээгүй болох нь гэрч Л.Г, Ш.Б нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнээс гадна улсын яллагч шүүгдэгч С.А, А.Б нарыг 6 хохирогчийн 11 тооны үхрийг үргэлжилсэн үйлдлээр буюу 2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн хххххххх дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б, О.Д нарын 4 тооны үхрийг, 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн ххххххххххххх багийн нутаг дэвсгэр "Айраг нуур" гэх газраас иргэн Ү.Б-ийн өмчлөлийн баруун чих нь араасаа ухам, цуулбар, зөв чих нь урдаасаа ухам имтэй "Улаан халзан" зүсмийн гуна /эр үхэр/, "Сүүл цагаан Хар гунж” /эм үхэр/ буюу 2 тооны малыг, 2023 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Төв аймгийн хххххххххххххххх багийн нутаг дэвсгэр "Гашуун ухаа" гэх газраас иргэн Ц.Ц-ын 2 тооны үхрийг, 2023 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд Төв аймгийн хххххххххх сумын хххххххххххх багийн нутаг дэвсгэр "ххххххххххххх өр" гэх газраас иргэн М.Э-ийн 2 тооны үхрийг, 2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн хххххххххх сумын Талын ххххххх багийн нутаг дэвсгэр "хххххххххх" гэх газраас иргэн Г.Бы 1 тооны үхрийг буюу 11 тооны малыг тус тус хулгайлсан гэж яллаж байгаа.
Гэвч шүүгдэгч А.Быг шүүгдэгч С.Атай 5 удаагийн үйлдлээр хамт явж машин механизм ашиглан хулгайлсан гэдгийг нотолж чадаагүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Налайх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Гомбо хххххххх” ХХК-д 4 тооны үхрийг, мөн 2023 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ххххххххх суманд үйл ажиллагаа явуулдаг “Буман сүрэг хххххх” ХХК-д 4 тооны үхрийг эцэг С.Аын хүргээд өг гэж хэлсний дагуу аваачиж буулгасан болох нь гэрч Г.М, Л.Б, Х.Д, Ү.А нарын мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч А.Бын эцэг С.Атай бүлэглэж, 5 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 6 хохирогчийг 11 тооны үхрийг машин механизм ашиглан хулгайлсан нь дээрх нотлох баримтуудаар үйл баримтын хувьд зөрүүтэй, ойлгомжгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэж байх тул түүнд ашигтай байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Харин шүүгдэгч С.Аын хувьд улсын яллагчийн 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 503-А дугаартай яллах дүгнэлтэд авагдсан үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан 2023 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Төв аймгийн хххххххххххххх дугаар багийн нутаг дэвсгэрээс иргэн С.Б, О.Д нарын 4 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн ххххххххххх багийн нутаг дэвсгэр "Айраг нуур" гэх газраас иргэн Ү.Б-ийн өмчлөлийн баруун чих нь араасаа ухам, цуулбар, зөв чих нь урдаасаа ухам имтэй "Улаан халзан" зүсмийн гуна /эр үхэр/, "Сүүл цагаан Хар гунж” /эм үхэр/ буюу олон тооны малыг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-ны өдрийн хооронд Төв аймгийн хххххххххххх дугаар багийн нутаг дэвсгэр "Гашуун ухаа" гэх газраас иргэн Ц.Ц-ын 2 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 05-07-ны өдрийн хооронд Төв аймгийн ххххххххххх дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн давааны өвөр" гэх газраас иргэн М.Э-ийн 2 тооны үхрийг,
2023 оны 10 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө Төв аймгийн хххххх дүгээр багийн нутаг дэвсгэр "Өлийн ххххх" гэх газраас иргэн Г.Бы 1 тооны үхрийг тус тус хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч нарын мэдүүлэг болон тухайн үед таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, тухайн үед мал нядалгааны газарт ажиллаж байсан гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримт, эд мөрийн баримтаар хураагдсан “CD” болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн дүгнэлт үгүйсгэгдэж байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч С.Аын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Арван долдугаар бүлэгт заасан “Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд хүний өмчлөх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
“Өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргүүд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг гэмт этгээд хэрхэн хохирогчоос шилжүүлэн өөрт олж авч байгаагаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах бусад гэмт хэргүүд болж ялгагддаг ба түүнээс гадна ердийн хулгайн гэмт хэргээс тусад нь мал хулгайлах гэмт хэрэг гэж хуульчилсан.
“Хулгайлах” гэмт хэргийн гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар авч байгаа идэвхитэй гэмт үйлдлээр илрэх ба гэмт үйлдэл нь гадаад хэлбэрээрээ тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь бусдын эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар авч өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилготой байдаг.
Мөн “Хулгайлах” гэмт хэргийн “Өмчлөх эрхийн эсрэг” бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд зүйлс нь хулгайлагдах үед өмчлөгч, эзэмшигч болон төр, хувийн хэвшлийн байгууллага, тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэл, өмчлөл, эзэмшилд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх үүрэггүй учир нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоор тайлбарлагддагийг дурдах нь зүйтэй.
Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүдээс “Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө болох малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилж өгсөн ба хуульд зааснаар бол бусдын нэг тооны малыг хулгайлсан ч гэмт хэрэг бөгөөд нууц далд аргаар авч өөрийн эзэмшил болгодог, өөрийн үзэмжээр захиран зарцуулж, хууль бусаар ашиг орлого олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор үйлдэгддэг тул энэхүү үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ гэмт хэрэг төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.
Харин энэ гэмт хэргийг “олон тооны малыг хулгайлж”, “бүлэглэж”, “улсын хилээр нэвтрүүлж”, “машин механизм ашиглаж”, “ноцтой хохирол, хор уршиг учруулж”, “гойд ашиг шимт малыг хулгайлж” гэсэн хүндрүүлэх шинжүүдийн аль нэгийг хангасан байхаар зааж өгсөн.
Шүүгдэгч С.Аын холбогдсон тухайн гэмт хэрэг нь бусдын 11 тооны бод малыг машин механизм ашиглан өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авсан нь “олон тооны малыг”, “машин механизм ашиглаж” үйлдсэнээрээ хүндрүүлэх шинж болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан шинжийг хангасан, хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.А, А.Б нарт холбогдох эрүүгийн ххххххххххх дугаартай хэргээс шүүгдэгч А.Бт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан тул шүүгдэгч С.Ат холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч С.Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэнхэр өнгийн “ПОРТЕР” маркийн хххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “хххххххх” ББСБ-ийн нэр дээр фидукцийн гэрээгээр шилжсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Тухайн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг шинжээчийн дүгнэлтээр 7.290.170 /долоон сая хоёр зуун ерэн мянга нэг зуун дал/ төгрөгөөр үнэлсэн ба шүүгдэгч С.Ааас уг үнийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч С.Аын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас нэр бүхий 6 хохирогчид нийт 10.358.600 /арван сая гурван зуун тавин найман мянга зургаан зуу/ төгрөгийн хохирол, хор уршиг учирсан байна.
Хохирогч С.Б, О.Д нар гэмт хэргийн улмаас хулгайд алдагдсан малаа зүс, тоо ёсоор нь буцаан авч хохирол нөхөн төлөгдсөн ба хохирогч О.Дийн хувьд бензин шатахуун үнэ 437.000 /дөрвөн зуун гучин долоо мянга/ төгрөгийг баримтаар, хохирогч С.Бгийн хувьд бензин шатахуун болон тээврийн хэрэгсэлд эд анги худалдаж авсан 1.425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөг тус тус нэхэмжилснээс хохирогч С.Бгийн нэхэмжилсэн 1.425.000 /нэг сая дөрвөн зуун хорин таван мянга/ төгрөгөөс 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөгийг баримтгүй, 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг баримттай нэхэмжилжээ.
Түүнчлэн С.А хохирогч Ү.Бд төлөх ёстой 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөг, хохирогч Ц.Цд төлөх ёстой 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг, хохирогч П.Од төлөх ёстой 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөг, хохирогч Г.Бд төлөх ёстой 1.232.600 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөг тус тус төлөгдөөгүй ба хохирогч Ү.Б, Ц.Ц, П.О, Г.Б нар тус бүр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон дээрх хохирлыг, мөн хохирогч Г.Б бензин шатахуун зардал баримтгүйгээр тус тус нэхэмжилсэн болно.
Иймд шүүгдэгч С.А-аас нийт 11.450.600 /арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга зургаан зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Ү.Бд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Цд 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг, хохирогч П.Од 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг, хохирогч Г.Бд 1.232.600 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг, хохирогч С.Бд бензин шатахууны зардал 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг, хохирогч О.Дт бензин шатахууны зардал 437.000 /дөрвөн зуун гучин долоо мянга/ төгрөгийг тус тус олгох нь зүйтэй гэж үзсэн.
Харин хохирогч С.Б, О.Д нар нь баримтгүй нэхэмжилсэн 980.000 /есөн зуун наян мянга/ төгрөг болон бусад зардалтай холбоотой баримтаа, мөн хохирогч Г.Б нь бензин шатахууны зардалтай холбоотой баримтаа тус тус бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч С.Ааас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Гэвч шүүгдэгч болон түүний өмгөөлөгч ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөх талаар санал хүсэлтийг гаргасан бөгөөд уг санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн хугацаагаар завсарлуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдааныг завсарлуулсан ажлын 5 /тав/ хоногийн хугацаанд хохирогч Ү.Бд 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг, хохирогч Ц.Цд 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг, хохирогч П.Од 3.218.000 /гурван сая хоёр зуун арван найман мянга/ төгрөгийг, хохирогч Г.Бд 1.232.600 /нэг сая хоёр зуун гучин хоёр мянга зургаан зуу/ төгрөгийг, хохирогч С.Бд бензин шатахууны зардал 445.000 /дөрвөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг, хохирогч О.Дт бензин шатахууны зардал 437.000 /дөрвөн зуун гучин долоо мянга/ төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн “ХААН” болон “ТӨРИЙН” банкнуудын орлогын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримт, мөн хохирогч Г.Б, О.Д нарт хохирол төлсөн талаарх бичгийн баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Пийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Б.Долгор:
...Шүүхээс шүүгдэгч С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна. Шүүгдэгч С.Аын хувьд эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч С.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг нийт 6 хохирогчид 11.455.600 төгрөгийн хохирол учруулсан. Зөрчигдсөн эд хөрөнгө буюу бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч С.А нь энэ хэрэгт 46 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ял шийтгэлд оруулан тооцуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “СД”-г хавтаст хэргийн хамт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй. Шүүгдэгч С.Ат хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээний тухайд Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан арга хэмжээ авагдсан. Түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ болгон өөрчлүүлэх дүгнэлтийг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч Г.Б:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Хохирогч О.Д:
...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Ганцэцэг:
...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэмт хэргийн улмаас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд буюу 6 хохирогч нарт нийт 11.455.600 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн. С.Аын эрүүл мэндийн байдлын тухайд грүппт байдаг. Чихрийн шижингийн 2-р зэрэгтэй, тархины олон удаагийн хагалгаанд орж унаж, татах өвчтэй болсон. Иймд С.Аын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон эрүүл мэндийн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч А.Бын өмгөөлөгч Ж.Нарантуяа:
...Хэлэх зүйл байна. Миний үйлчлүүлэгчийн төрсөн эцгийн хувьд эрүүл мэндийн магадалгаагаар 70 хувийн уналт, таталт болон даралт мэдрэлийн гуравласан ядаргааны өвчтэй, сахарын 2-р зэргийн өвчлөлтэй, группт байдаг. Энэ талаарх холбогдох нотлох баримтууд хэрэгт хавсаргасан. Шүүгдэгч С.А болон А.Б нарын гэр бүлээрээ амьдарч байсан гэр 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр галд шатсан байдаг. Улсын яллагчаас хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж тайлбарлаж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирлыг бүрэн төлсөн. Шүүхээс гарсан шийдвэрийн дараа С.А гүнээ ухамсарлан хохирогч нарт хүндэтгэлтэй хандаж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулан хохирогч нарын эрх ашиг сэргээгдсэн гэж үзэж байна. Тийм учир нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал болон С.Аын хувийн байдлыг харгалзан үзэж хорих ялын доод сангицаар нээлттэй хорих ангид ял шийтгэл оногдуулж өгнө үү. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдэг амлалт өгсөн... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч С.А:
...Би Завхан аймгийн А суманд төрсөн. Би тархи толгойны асуудалтай. Улсын яллагч тайлбарлахдаа миний өвчний талаар ямар нэгэн зүйл хэлсэнгүй. Намайг мөрдөн байцаалтын үед гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрөөгүй гэж байна. Тухайн үед миний эрүүл мэнд маш хүнд гадуур явахаар татаад уначихдаг байсан. Тийм болохоор шүүх, шүүгч миний эрүүл мэндийг харгалзан үзээд цагдан хорих байраас гаргаж байсан. Тэр үед толгойны өвчний улмаас мөрдөн байцаалт бүү хэл өөрийгөө хянах чадваргүй шоконд орчихсон байсан. Өвчний хувьд 2013 онд тархины гимдон авхуулаад 2018 онд тархины наалдангитай болоод хоёр удаа тархины дотор байрлах бор тархиа цэвэрлүүлсэн. Тийм учир 2013 оноос одоог хүртэл тасралтгүй группт байдаг. Мөн миний сахарын хэмжээ 33 хүрээд эмнэлгийн байгууллагаар удаан хугацаагаар явж ачит эмч нарын буянаар амь насаа авруулсан. Миний сахар өвчин 2 дугаар шатандаа явж байгаа. Энэ жил амьдарч байсан гэр орон шатаж өмсөх ч хувцасгүй болсон. Би үйлдсэн гэмт хэрэгтээ үнэхээр харамсаж байна. Шүүхээс завсарлага аваад чадан ядан хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Миний эрүүл мэндийн байдал болон ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оногдох ялын хэмжээг багасгаж өгнө... үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.
Улсын яллагч ...5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэсэн дүгнэлтийг, шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Ганцэцэг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэснийг хэрэглэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүх шүүгдэгч С.А хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож буй эсэхийг тус тус тооцож үзэхэд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй маргаж байгаа нөхцөл байдал нь оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцохгүй, зөвхөн харгалзан үзэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул улсын яллагчийн ...5 /тав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх... гэх дүгнэлт, шүүгдэгч С.Аын өмгөөлөгч Г.Ганцэцэгийн ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах...” гэснийг хэрэглэж өгнө үү... гэх дүгнэлт тус тус тохироогүй гэж үзсэн болно.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн биеийн эрүүл мэндий нбайдал зэргийг харгалзан 2 /хоёр/ жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдлыг харгалзан мөн хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэлээ.
Түүнчлэн шүүгдэгч С.А яллагдагчаар 48 /дөчин найм/ хоног цагдан хоригдсон ба түүний цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг эдлэх ялд оруулан тооцохыг, хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар
Эрүүгийн ххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжилсэн эд хөрөнгөгүйг, цагаатгагдсан этгээд А.Б 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.А бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг, мөн цагаатгагдсан этгээд А.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах, мөн Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2., 34.14 дүгээр зүйлийн 2.,
36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн
2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ийн А, Б овгийн А-ын Бт нарт холбогдох эрүүгийн ххххххххххх дугаартай хэргээс шүүгдэгч Б овгийн А-ын Бт холбогдох эрүүгийн хэргийг “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.
2. Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овгийн С-ийн Ат холбогдох эрүүгийн ххххххххххх дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн С-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б овгийн С-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн Аын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн ххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.А энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, цагаатгагдсан этгээд А.Б 52 /тавин хоёр/ хоног цагдан хоригдсоныг, хэрэгт хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг “СД”-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт үлдээхийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн С-ийн Аын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цэнхэр өнгийн “ПОРТЕР” маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7.290.170 /долоон сая хоёр зуун ерэн мянга нэг зуун дал/ төгрөгийг шүүгдэгч Б овгийн С-ийн Ааас гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Хохирогч М овгийн Гн Б, Б овгийн Сийн Б, Г овгийн Оын Д нар бензин шатахууны зардал болон хохирогч С.Б, О.Д нар тээврийн хэрэгсэлд эд анги авсан зардалтай холбоотой баримтуудаа тус тус бүрдүүлж шүүгдэгч Б овгийн С-ийн Ааас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
10. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн С-ийн Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
11. Цагаатгагдсан этгээд Б овгийн А-ын Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
12. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
14. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн С-ийн Ат авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ГАНДАНСҮРЭН