Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2025/ШЦТ/34

 

 

 

 

 

  2025      01         16                                           2025/ШЦТ/34

 

 

                                    

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ,  

улсын яллагч Б.Лувсанцэрэн /томилолтоор/,

шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххх  аймагт хххх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, дээд боловсролтой, мал зүйч мэргэжилтэй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ххххххх багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хххххх дугаарын регистртэй, Д овгийн Д-ийн Ж

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                

Яллагдагч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.Ж:

...06 дугаар сард бага ангийн хүүхдүүд тараад том охиноо авах гээд явсан. Эхнэр оюутан, бага хүүхдээ харуулах гээд. Тэгээд Улаанбаатараас ирж яваад Лүнгээс цаана аваар хийсэн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Улаанбаатар хот Арвайхээр чиглэлийн А0301 авто замын 147 дахь километрийн шонгийн ойролцоо Цагаан даваа гэх газар Тоёота приус хххх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 буюу “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 11.3 “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 18.3 “Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Ц.Бны жолоодон явсан Тоёота ххх маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж тээврийн хэрэгсэлд зорчин явсан Б.Ө болон Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

зөрчлийн хэрэг нээх тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол /хх-ийн 7 дугаар хуудас/,

зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13 дугаар хуудас/,

зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

осол, хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18, 19-20 дугаар хуудас/,

хохирогч Ц.Бны ...2024 оны 06 дугаар сарын 06-ны 07 цагийн орчим Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 41-р хорооноос Т.Камри маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон эхнэр Б.Ө, охин Б.А нарын хамт Завхан аймгийн хх сум орохоор Улаанбаатар хотоос гарсан, замдаа Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт зорчиж яваад өөдөөс ирж явсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Миний жолоодож явсан Т.Камри маркийн ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь эхнэр Б.Өын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. 75-80 орчим км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож явсан. Цаг агаарын нөхцөл байдал хэвийн тэнгэр цэлмэг байсан, зам орчны нөхцөл байдал хэвийн байсан. Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй, согтуурал шалгадаг драйгер багаж үлээлгэн шалгуулахад 0.00% үзүүлэлттэй гарсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учирсан зүйл одоогоор байхгүй. Би шинжээч эмчид үзүүлэхгүй. Миний жолоодож явсан Т.Камри маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулах хүсэлттэй байна. Нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

холбогдогч Д.Жийн ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумаас Приус-хх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хүү Г.Бын хамт Улаанбаатар хот орохоор гарсан. Замдаа 2024.06.06-ны өдөр 08 цагийн Төв аймгийн нутаг дэвсгэрт зорчин яваад өөдөөс ирж явсан Т.Камри маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Би Приүс-41 маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо ойролцоогоор 40 орчим км/цагийн хурдтай хөдөлгөөнд оролцож явсан. Цагдаагийн алба хаагч үлээж шалгасан. 0.00% үзүүлэлттэй гарсан. Миний жолоодож явсан хххх улсын дугаартай Приүс-хх маркийн тээврийн хэрэгсэл нь банк бусын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл. Надад тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Миний биед одоогоор ямар нэгэн гэмтэл шарх сорви үүссэн зүйл байхгүй байна, одоогоор хэвийн байгаа. Тухайн зам тээврийн осол гарахад цаг агаар хэвийн, үзэгдэх орчин хэвийн, замд хөдөлгөөн хэвийн үргэлжилж байсан. Өглөө нар гарч байсан нарны гялбаанд ороод урдаас ирж явсан тээврийн хэрэгслийг хараагүйн улмаас зам тээврийн осол гаргасан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

зөрчлийн талаарх лавлагаа /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

хохирогч Б.Өын ...Би нөхөр Б охин Б.А нарын хамт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Улаанбаатар хотоос Завхан аймаг руу явж байсан юмаа. Өглөөний 08 цаг 40 минутын үед Төв аймгийн Лүн сумын нутагт засмал зам дээр явж байсан чинь өөдөөс ирж явсан хххх улсын дугаартай хар өнгийн приус ххх маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд манай машиныг мөргөж осол гаргасан. Тухайн үед манай нөхөр Б машин бариад явж байсан би охин Б.Атай урд суудалд суугаад явж байсан тухайн жолооч урсгал сөрөөд охин бид хоёрын урдаас мөргөсөн манай машин цаашаа хоёр эргээд зогссон нөхөр Б машинаас буугаад хаалга онгойлгож охин бид хоёрыг гаргах гэсэн чинь машины хаалга онгойхгүй гацсан байсан нөхөр жолооч талынхаа хаалгаар охиныг түрүүлж авсан би өөрөө буух гэсэн боловч машины урд хэсэг зүүн хөл нь дээр дарчихсан байсан гутлаа тайлаад өөрөө тээврийн хэрэгслээс гараад ирсэн тээврийн хэрэгслээс гарахдаа хөлөөрөө гишгээд буусан эрэг дээр 5-10 минут суугаад босох гэсэн чинь зүүн хөл шагайгаараа гишгэж болохгүй болчихсон байсан. Охин Б.А хөл дээрээ гишгэж чадахгүй уйлаад нөхөр бид хоёр бас шоконд орчихсон байсан. Өөдөөс урсгал сөрөөд мөргөсөн жолооч хүүтэйгээ явж байсан тэр хоёр зүгээр байсан. Замын унаанд суугаад нөгөө машины жолооч хүүтэйгээ би охиныгоо аваад урьхан цайны газарт хүргүүлсэн. Би цагдаа эмнэлэг дуудах гэсэн чинь нөгөө урсгал сөрж орж ирээд мөргөж зам тээврийн осол гаргасан жолооч би та нарын машиныг аваад өгнө эмнэлгээр бас үзүүлнэ бүрэн хохиролгүй болгон гээд надаар цагдаа дуудуулахгүй цаг гарна болсон. Би хамаатан садны хуулийн хүмүүсээс зөвлөгөө аваад цагдаа дуудах хэрэгтэй гэдгийг мэдээд цагдаа дуудсан. Нөгөө машины жолоочийн ах нь ирж охин бид хоёрыг гэмтлийн эмнэлэгт хүргэсэн. Эмнэлэгт очиход охин Б.Аны баруун шаант ясны хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан байсан охины хөлийг гипстсэн, миний зүүн хөлийн шагайны хавчаар ясны хугарал, зүүн тавхайд цус хуралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн миний зүүн хөлийн шагай хэсгийг гипстсэн. Охин бид хоёр гэрээрээ хэвтэж хэвтрийн дэглэм сахиж эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед осол болсны дараа жолооч Ж уучлаарай миний буруу миний буруу гээд байсан. Өөдөөс урсгал сөрж орж ирээд мөргөсөн гэдгээ ойлгож байсан. Нөхөр бид хоёр суудлын бүсээ хийчихсэн байсан. Манай нөхөр Б болон нөгөө машины жолооч Ж нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан. Хххх улсын тээврийн хэрэгслийг манай нөхөр Б жолоодож явсан. Ххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг юм. БИ хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 32 сая төгрөгөөр авч байсан. Би машиныхаа хохирлын үнэлгээ болон зах зээлийн үнэлгээг гаргуулна. Манай нөхөр Б 60-70 км цагийн хурдтай явж байсан байх учиргүй хурдан бол явж байгаагүй манай нөхөр давхидаггүй төрлийн хүн тайван зөөлөн явдаг. Б.Аны баруун шаантны ясны хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл авсан байсан охины хөлийг гипстсэн, миний зүүн хөлийн шагайны хавчаар ясны хугарал, зүүн тавхайд цус хуралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцралт гэмтэл үүссэн миний зүүн хөлийн шагай хэсгийг гипстсэн. Энэ гэмт хэргийн улсаас миний сэтгэл санаанд учирсан хохирлоо шинжээч томилж үзүүлж нэхэмжилнэ. Ослын улмаас надад 37,000,000 сая төгрөгийн хохирол учирсан. Би машинаа 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 32,000,000 сая төгрөгөөр авч байсан. Би өөрөө төслийн менежер ажилтай сарын цалин 3 сая гарна төгрөг авдаг. Би дундажлаж цалингаа 2 сая төгрөг гэж нэхэмжилсэн. Осол болсны дараа нөгөө машины жолооч надад 3,000,000 сая төгрөг өгсөн. Өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй ээ. Би гомдолтой байна зүгээр явж байхад өөдөөс урсгал сөрж орж ирээд эрүүл мэнд болон эд хөрөнгө сэтгэл санааны хохирол учирсан би машинаа бүрэн төлүүлж, нэмэлтээр 1 сар сарын цалин бусад такси унааны мөнгийг нэхэмжилж байна би бодит хохирлынхоо баримтыг үнэн зөвөөр гаргаж өгнө. Машинаа төлүүлнэ. Машиныг дахин ашиглах боломжгүй болсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 37-38 дугаар хуудас/,

хохирогч Б.Өын ...Би төрсөн охин Б.Аны хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдож хэрэгт оролцож мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний охин одоо 3 настай болохоор хэргийн талаар ярьж мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй учраас энэ хэрэгт охиныхоо  өмнөөс хэрэгт оролцоход татгалзах зүйлгүй. Би урьд нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй ээ. Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Миний охин Б.Аны биеийн байдал одоогоор хэвийн байгаа гэмтсэн баруун хөл нь дотогшоо гишгээд байгаа байдал анзаарагдаж байгаа саяны аваараас болсон эсэхийг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Одоог хүртэл хохирол мөнгө төлөөгүй төлнө гэж явсаар байгаад өдий хүрч байна. Би бодит хохирол дээрээ өөрийнхөө болон охиныхоо сэтгэцэд учирсан хохирлоо нэмж нэхэмжилж байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 40 дүгээр хуудас/,

түүний дахин өгсөн ...Д.Ж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 19 цаг 00 минутад миний хохирол болох 28.000.000 сая төгрөгийг ххх дугаарын хаан банкны данс руу шилжүүлж миний хохирлыг бүрэн барагдуулсан тул надад нэмж нэхэмжлэх хохирол гомдол байхгүй би сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжлэхгүй, өөрийн эзэмшлийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.Жд шилжүүлэн өгөхөөр нотариатаар орж баталгаажуулсан. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцохгүй би хохирол төлбөрөө бүрэн гаргуулж авсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 42 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Өын ...Ц.Б бол миний нөхөр байгаа юм. ххххх улсын дугаартай тоёота камри маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би уг тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сард 32.000.000 сая төгрөгөөр авч байсан. Тээврийн хэрэгслийн үнэлгээ гарсан байгаа. Нөгөө машины жолоочид байгаа гэж нөхөр хэлсэн. Хэдэн төгрөгийн хохирол гарсныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Би машинаа 32.000.000 сая төгрөгөөр авч байсан. Машинаа бүрэн төлүүлнэ. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 45 дугаар хуудас/,

Төв аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 23/83 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгч Б.Гийн ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Д.Ж нь Төв аймгийн хххххххх багийн нутаг Улаанбаатар -Арвайхээр чиглэлийн А0301 автозамын 147 дахь километрийн шонгийн ойролцоо Цагаан даваа гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр нь ххх улсын дугаартай тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад тоёота камри маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Ө Б.А нар нь хүндэвтэр гэмтсэн гэх гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч Б.Ө Б.А нар нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 986,840 төгрөгийн зардал гарсан болох нь 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Жоос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009ххххххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 52 дугаар хуудас/,

гэрч Д.Аийн ...Би эзэмшигчийн бүртгэлд байдаг ба өмчлөгч нь “Хас банк” банк бус санхүүгийн байгууллагад байдаг. Гэхдээ 2024 оны 03 сарын үед санагдаж байна. Би өөрийнхөө нэр дээр аваад дүү болох Жамсрандоржид өгч байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг ашигладаггүй. Миний төрсөн дүү Ж эзэмшиж ашигладаг. Би тэр талаар мэдэхгүй байна. Миний төрсөн дүү байгаа юм. Өөр зүйл байхгүй... /хх-ийн 54 дүгээр хуудас/,

гэрч Ц.Бны ...Би Б.А Б.Ө нарыг танина. Б.Ө миний эхнэр Б.А бол миний төрсөн охин байгаа юм. Би 2024 оны дугаар сарын 06-ны өглөө цагийн үед Улаанбаатар хотоос Б.Ө охин үсийг Завхан аймгийн Идэр суманд очиж 2024 оны дугаар сарын 08-н өдөр үсийг эхнэрийн эзэмшлийн камрий маркийн ххххх дугаартай хэрэгслийг жолоодоод аймгийн Лүн сумын нутаг байтал өөдөөс ххххх улсын приус маркийн тээврийн хэрэгсэл сөрөөд миний эгнээнд ирэхээр энэ жолооч унтчихсан байхдаа бодоод гэрлээрээ шууд охин орж ирээд манай машиныг мөргөсөн тухайн манай машин эргэлдэж эхнэр хоёроо хараад машинаасаа эхнэр охин машинаас буулгах гээд татсан боловч хоёрын хаалга онгойхгүй байсан болохоор жолооч талын хаалгаар охиноо аваад газар гэсэн уйлаад хөлд дээрээ зогсож чадахгүй өвдгөөрөө газар уначихсан охины хөл болохгүй байгаа байна эхнэрээ машинаас гаргасан чинь зүүн зогсож чадахгүй байсан Д.Ж хүүхэдтэй ирээд болсон зүүрмэглэчихсэн байна гэсээр ирсэн газар утсаны сүлжээ барьдаггүй газар Замын унаа зогсоод хүүхэд нөгөө машины жолооч Д.Жийг хүүтэй явуулаад би өөрөө хэргийн үлдсэн хэргийн газарт сүлжээгүй цаг гарна болсон нар ирэхгүй уулын дээр гарч эхнэртэйгээ чинь тохиролцъё дуудуулахгүй байна хэлэхээр нь би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн Д.Ж гээд жолооч хотоос хүн дуудаад хүүгээ манай эхнэр охин хоёрыг руу явуулчхаад хэргийн газарт үлдээд хэргийн үзлэгт тээврийн хэрэгслийг цагдаа Улаанбаатар Сонгинохайрхан дүүргийн тээврийн хэрэгсэл саатуулах хашаанд саатуулсан мэдээгүй тээврийн хэрэгслийг хашаанаас гаргасан байсан. Манай тээврийн хэрэгсэл одоо байгаа талаар мэдэхгүй байгаа тухайн үед Жамсрандорж манай төрсөн хохирлыг дотор шийдэж ярьж тохиролцоод салсан юмаа. Долоо хоног болоод Лүн цагдаагийн постон дээр чинь хэлээд хоног сунгаад дахиад долоо хоногийн дотор ямар асуудалгүй тэрнээс одоог хүртэл ямар хохирол төлбөр төлөхгүй байгаа. Зам тээврийн ослын улмаас надад ямар нэгэн гэмтэл бэртэл үүсээгүй эхнэрийн зүүн хөл охины баруун хөл гэмтсэн шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүндэвтэр гэж гарсан гэсэн. Миний унаж явсан ххххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай эхнэр Б.Өын нэр дээр байдаг. 2023 оны 10 дугаар сард 30,500,000 мянган төгрөгөөр авч байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй 2021 онд жолооч болж байсан. Тухайн үед 70 км цагийн хурдтай явж байсан. Эхнэр жолоочийн хажуу талд урд суудалд суугаад эхнэрийн өвөр дээр охин суугаад явж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №394 дугаартай ... 1 дүгээр асуултад: Б.Өын биед зүүн хавчаар ясны хугарал, зүүн тавхайд цус хуралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

 2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь 2024 оны үүссэн байх боломжтой. 06 дугаар сарын 06-ний өдөр үүссэн байх боломжтой.

3 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №393 дугаартай ... 1 дүгээр асуултад: Б.Аны биед баруун шаант ясны хугарал, баруун шилбэнд зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо.

2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь 2024 оны 06 дугаар сарын 06-ний өдөр үүссэн байх боломжтой.

3 дугаар асуултад: Эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5 дугаар асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 66-67 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 1392 дугаартай ... 1. Хохирогч Бийн Ө /РД: ххххххххххх/-ын сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр үйлдэгдсэн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна.

2. Хохирогч Бийн Ө /РД: ххххххх/-ын сэтгэцэд дээрх шинжүүд илэрсэн нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарч байна... талаарх дүгнэлт /хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

Шинжээч Я.Сын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 52/15 24/2хххх дугаартай …Toyota Prius ххх маркийн ххххх улсын дугаартай автомашины жолооч Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох", мөн дүрмийн 11.3 "Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 18.3 "Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно.

3. Toyota Prius Alpha маркийн 1ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна.

4. Toyota Camry маркийн ххххх улсын дугаартай автомашины жолооч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

5. Энэхүү дүгнэлтийн 4 дүгээр хариултаар хариулсан болно.

6. Toyota Camгу маркийн хххххх улсын дугаартай автомашины хурдыг тогтоох боломжгүй байна.

7. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан болно.

8. Toyota Prius Alpha маркийн ххххххх улсын дугаартай автомашины жолооч Д.Ж нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

9. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

10. Хэргийн материалд авагдсан дугуйн мөр нь ослын дараах шарвалтын улмаас Үүссэн байх үндэслэлтэй тул дугуйн мөрөөр тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хххх дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 87-98, 99-108 дугаар хуудас/,

Төв аймгийн автотээврийн төв лавлагаа /хх-ийн 112, 117 дугаар хуудас/,

автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн  113, 118 дугаар хуудас/,

 тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 114-115 дугаар хуудас/,

сэжигтэн Д.Ж-ийн ...Би өөрийн эрхийн хүрээнд өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Б аймгийн төвөөс төрсөн хүү  Бын хамт хххх улсын дугаартай хар приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Улаанбаатар хот явж байгаад орой болоод зам зур машиндаа унтаж амраад 2024 оны 06 дугаар сарын 06-ны өглөө хүүтэйгээ нүүр гараа угаагаад суудлын бүсээ бүслээд машинаа бариад хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлээд Төв аймгийн Лүн сумын хххх багийн нутагт явж байтал өглөө нар гарчихсан урдаас нар тусаад байхаар нь машиныхаа шилний хаалтыг буулгаад явж байтал гэнэт тас нис гэхэд нь машиныхаа тоормосыг гишгээд зогссон миний талын цонх онгорхой байсан. Цонхоор харсан чинь ард хар өнгийн жижиг суудлын машин манай машинаас нэлээн зайтай миний явж байсан зам дээр миний явж байсан чиглэлд рүү хараад зогсож байсан би машинаас буугаад нөгөө машин дээрээ очоод хүмүүсийг нь харсан чинь хххх улсын дугаартай хар өнгийн камри маркийн машин дотор урд суудал дээр нэг эмэгтэй хүүхэдтэйгээ сууж байсан нөгөө машины жолоочтой хамт урд суудалд сууж байсан эмэгтэй, хүүхэд хоёрыг машинаас гаргасан. Ослын газар нөгөө машины жолоочийг үлдээгээд хүү Б нөгөө машины урд суудалд сууж байсан Ээж охин хоёрыг аваад замын унаанд суугаад Урьхан зоогийн газарт очиж сүлжээнд холбогдож би аваар хийчихлээ гэж хэлээд Улаанбаатар хотоос ах эгч нараа дуудсан. Нөгөө машины жолооч Б гэх залуу цагдаа түргэн, бас хамаатнуудаа дуудсан байсан. Осол гарсан газарт утасны сүлжээ барьдаггүй газар байсан. Урьхан зоогийн газраас Ээж охин хоёр, хүү Б нарыг аваад манай хамаатнууд Улаанбаатар хотын гэмтэл согог судлалын төвд очиж тусламж авахад охины Ээж Ө охин А нар хөлдөө гэмтэл авсан байсан. Хөлийн шагай хэсэг цуурсан байсан. Манай хүүхдэд Б нөгөө машины жолооч Б бид гурав ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй ээ зүгээр байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Замын цагдаа ирээд хоёр жолоочийг үлээлгэсэн хоёулаа эрүүл байсан. Би хххх улсын дугаартай хар өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод явж байсан. Миний жолоодож явсан ххххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний төрсөн эгч Д.Аийн нэр дээр байдаг юмаа. 2024 оны 04 дүгээр сард хас банкны лизингээр аваад би төлбөрийг нь сар бүрийн 700,000 мянган төгрөг төлдөг байсан. Орон нутгийн хаягтай болохоор хас банкны нөхцөлд таарахгүй байсан болохоор эгчийнхээ нэр дээр аваад зээлээ би өөрөө төлдөг миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юмаа. Би хүү Бын хамт явж байсан. Бид хоёр хоёулаа суудлын бүсээ зүүчихсэн байсан.  Би 40-50 км цаг хурдтай л явж байсан нар мандсан машины шилэн дээр нар тусам үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан болохоор маны шилэн тайван явж байсан. Миний автомашинд хяналтын камер байхгүй ээ. Би 2013 онд Сайн жолоо гэх жолооны сургалтын төвөөс жолоонд суухгүйгээр төлбөрийг нь өгөөд жолоочийн эрхийн үнэмлэх гаргуулж авч байсан тэрнээс хойш л машин барьсан. Замын цагдаа намайг жолоочийн мэдээлэл байхгүй байна гэж хэлсэн. Би өөрийгөө төлбөрийг нь өгөөд жолоочийн үнэмлэх авсан болохоор эрхтэй үндсэн жолооч гэж бодож явдаг байсан. Сая зам тээврийн ослын дараа Сайн жолоо гээд жолоочийн үнэмлэх авсан газраа хайж сураглаж үзтэл Сайн жолоо гээд үнэмлэх гаргаж өгсөн газар болон хүмүүс нь цагдаагаар шалгуулж байгаа сураг сонссон. Би машинаа 2024 оны 04 дүгээр сарын сүүлээр авсан оношилгоонд орсон машин авсан. банкны шаардлага нь ч гэсэн бүх зүйлийг нь хангасан байхыг шаарддаг юм байна лээ. Ослын улмаас миний автомашин бүхэлдээ эвдэрч хэлбэр дүрсээ алдсан. би өөрийнхөө хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болон нөгөө ххх улсын дугаартай камри маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг Ашид билгүүн ххк-наар гаргуулсан. Хүү бид хоёр зүгээр байсан болохоор шүүх эмнэлэгт үзүүлээгүй юмаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Нар мандаж байсан урдаас нар машины шилэнд ойгоод байсан болохоор эсрэг талын машиныг харалгүй урсгал сөрөөд мөргөлдсөн юмаа. Тухайн осол миний буруутай үйлдлээс болж гарсан. Осол болсны дараа ээж охин хоёрыг эмнэлгээр явж үзүүлэхэд бүх зардлыг гаргасан дараа нь 3.000.000 сая төгрөг өгсөн. Бид нар хоорондоо ярилцаад даатгалаас мөнгө орж ирэхээр үлдсэн мөнгийг гаргаад явж байсан адилхан онтой үзүүлэлттэй машин сонгуулж авч өгөхөөр тохирсон. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 122-123 дугаар хуудас/,

яллагдагч Д.Жийн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Үүрийнтуяагийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн талаар сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байхгүй. Миний төрсөн эгч Д.А хас банкинд гэрээ байгуулж 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр надад авч өгсөн юмаа. Би гэрээний дагуу сар бүр тогтмол зээлээ төлж байгаа. Би шүүх эмнэлгийн дүгнэлтүүдтэй танилцсан. Дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Би хохирогч Б.Өын хохирол болох 28.000.000 сая төгрөгийг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цагийн үед Б.Өын хаан банкны ххххх  дугаарын хаан банкны данс руу шилжүүлж төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Урьд нь би эмчилгээний бүх зардал болон цалин гэж 3.000.000 сая  төгрөг өгсөн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 135 дугаар хуудас/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,

Б.Өын ...Б овогтой Ө миний бие 2024.06.06-ны өдөр Төв аймгийн Лүн суманд зорчиж яваад авто осолд орж эд хөрөнгө болон эрүүл мэндээрээ хохирсон. Энэхүү ослын хохирлыг Д.Ж нь бүрэн төлж барагдуулсан тул сэтгэцэд учирсан хохирол болон өөр бусад зүйлийг дахин нэхэмжлэхгүй болно. Мөн миний өөрийн нэр дээр байдаг ххххх  улсын дугаартай Camry маркийн авто машиныг Д.Жийн нэр рүү шилжүүлж болно. Иймд шүүх хуралд оролцох хүсэлгүй байна. Миний бие гомдол, хохирол байхгүй. Цаашид Д.Жоос нэхэмжлэх зүйл байхгүй. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Автомашины хохирол болох 28 сая төгрөгийг төлсөн болно. Хүсэлт гаргасан Б.Ө талаарх хүсэлт /хх-ийн 150 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэлт мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би шүүгдэгч Д.Жид холбогдох эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байхдаа Төв аймаг ххххххх дугаар багийн нутаг Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн А0301 автозамын 147 дахь километрийн шонгийн ойролцоо "Цагаан даваа" гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тоёота приүс-41 маркийн хххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 18.3 зэрэг замын хөдөлгөөний заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Ц.Бны жолоодож явсан тоёота камри маркийн ххххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн зам тээврийн осол гаргаж, зорчиг Б.Ө болон Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь хавтаст хэргийн материалд цугларсан шүүх шинжилгээний дүгнэлтүүд болон ослын дүгнэлтүүд, гэрч Ц.Б, хохирогч Б.Ө нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Д.Жид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Д.Ж нь хохирогчид баримтаар 28.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан байна. Хохирогч нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн хохирогч Б.Өд 2 зэрэглэлийн сэтгэцэд хохирол учирсан боловч хохирогчийн хувьд гомдол саналгүй, нэхэмжлэхгүй гэсэн учраас хохирол төлбөргүй гэж байна. Харин иргэний нэхэмжлэгч Б.Г нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 986.840 төлөөгүй байгаа учраас шүүгдэгчээс гаргуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ж:

...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг нь төлж барагдуулна. Гэм буруу дээрээ маргахгүй байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.Ж маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Ж нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Ж нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг сахин биелүүлэх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Тухайлбал шүүгдэгч Д.Ж тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Жийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Жийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ө болон Б.А нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Ө болон Б.А нарын эрүүл мэндэд учруулсан эмчилгээний зардалд 3.000.000 /гурван сая/ төгрөг, мөн автомашины хохиролд 28.000.000 /хорин найман сая/ төгрөг, нийт 31.000.000 /гучин нэгэн сая/ төгрөгийг төлж барагдуулсан байна.

 

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын зүгээс шүүгдэгч Д.Жид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, мөн сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөр болон цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжлэхгүй болох нь хавтаст хэргийн 150 дугаар хуудсанд авагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өын Төв аймгийн Цагдаагийн газарт гаргасан ...Энэхүү ослын хохирлыг Д.Ж нь бүрэн гүйцэд төлж барагдуулсан тул сэтгэцэд учирсан хохирол болон өөр бусад зүйлийг дахин нэхэмжлэхгүй болно... гэсэн өргөдөл, шүүгчийн туслахын шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтаар нотлогдож байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч Б.Ө, насанд хүрээгүй хохирогч Б.А нарын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт 986.840 /есөн зуун наян зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг нэхэмжилсэн ба Иргэний хуулийн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жоос гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Жоос гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Д.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар үйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингээд шүүгдэгч Д.Жид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах санал гаргаж байна. Зорчих эрхийг хязгаарлах хүрээ, хязгаарыг шүүгдэгчийн оршин суугаа ххххххххх сумаар тогтоох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.Ж:

...Эрхээ хязгаарлуулмааргүй л байна. Эхнэр оюутан болохоор хүүхдээ аваад байнга наацаа, цаашаа явдаг ... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Д.Жид хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Жийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.Ж энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1

дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д овгийн Дийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Дийн Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж "үүрэг хүлээлгэх" албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн хугацааг  тоолсугай.

 

6. Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д овгийн Дийн Жнь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Өд төлх төлбөргүйг, шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Д овгийн Дийн Жоос 986.840 /есөн зуун наян зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д овгийн Д-ийн Ж авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН