Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/35

 

 

 

 

 

 

 

2025        01         17                                        2025/ШЦТ/35

 

 

 

                             

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга М.Гантуяа,

улсын яллагч Г.Халиун,

шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч М.Батбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б овгийн Гын Цд холбогдох эрүүгийн ххххххххх дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 17-ны хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ххххххххх төрсөн, ххх настай, эрэгтэй, дээд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт ххххххххххх  тоотод оршин суух хаягтай боловч ххххххххххх тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

Төв аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ххх дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн хх дугаар шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар,

мөн Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ххх дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 516 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж, нийт 3 удаагийн ял шийтгэлтэй, хххххх дугаарын регистртэй, Б овгийн Гын Ц

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Г.Ц:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн хххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Г.Цийн Төв аймгийн хххххххххх багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 22 цагийн үед  тээврийн  хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж 0.92% согтолттой үедээ Ниссан ххх маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7 дугаар хуудас/,

Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн албан тоот /хх-ийн 20 дугаар хуудас/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/ххх дугаартай шийтгэвэр /хх-ийн 21-25 дугаар хуудас/,

эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 дүгээр хуудас/,

2004 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 31 дүгээр хуудас/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн ххх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 32-34 дүгээр хуудас/,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/ххх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 35-39 дүгээр хуудас/,

Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны  өдрийн 1/хххх дугаартай албан тоот /хх-ийн 41-42 дугаар хуудас/, Г.Цийн  хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ мэдүүлгийн бус бичгийн нотлох баримтууд болон

гэрч С.Бийн ...2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой гадуур ажил дээрээ байж байхад нөхөр Г.Ц нь над руу залгаад "Би оёдлын үйлдвэрийн 5 давхрын гадаа машиндаа байна, яваад ирээч" гэж дуудсан. Тэгээд намайг яваад очиход нөхөр Г.Ц нь оёдлын үйлдвэрийн 5 давхрын гадаа машиндаа сууж байсан. Тэгээд нөхөр Г.Ц нь жолоо бариад би хажуу талд нь суугаад гэр рүү харьж явсан. Тэгтэл Манзушир хийд рүү эргэх гурван замын уулзвар дээр замын цагдаа зогсоогоод нөхөр Г.Цийг тандагчаар үлээлгэхэд согтолттой гэж заасан. Дараа нь нөхөр Г.Ц нь машинаас буух үед дахин цагдаа драйгер багажаар үлээлгэхэд 0.92%-ийн согтолттой гэж гарч ирсэн. Дараа нь замын цагдаа ачилтын машин дуудаад “намайг гэртээ харьж байгаа” гэхээр нь би машинаас буугаад гэр рүү алхсан юм. Нөхөр Г.Ц нь жолоо бариад би хажуу талд нь суугаад тээврийн хэрэгсэл дотор хоёулаа байсан. Би Г.Цтай уулзах үед архи үнэртүүлсэн байдалтай тээврийн хэрэгсэл жолоодсон. Манай нөхөр Г.Ц нь 2024 оны 07 дугаар сард шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан юм. Тиймээс эрхийн үнэмлэхгүй жолоо барьж байсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... талаарх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,

сэжигтэн Г.Цийн ...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед ххххххххххх 5 давхрын гадаа машиндаа найз Бны хамт 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Дараа нь найз Б нь би төв руу орлоо гээд машинаас буугаад цааш явсан. Тэгээд удалгүй эхнэр Б хүрч ирээд бид хоёр гэр рүүгээ харихаар болсон. Тухайн үед эхнэр Батсуурь нь жолоо барьж чадахгүй, үнэмлэхгүй байсан учир би өөрөө жолоо бариад эхнэр хажууд сууж явсан. Тэгээд Манзушир хийд рүү эргэх гурван замын уулзвар дээр замын цагдаа зогсоож тандагчаар намайг үлээлгэхэд согтолттой гэж заасан. Тэгээд драйгер багажаар үлээлгэхэд 0.92%-ийн согтолттой гэж гарч ирсэн. Дараа нь ачилтын машин дуудаж миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж намайг аймгийн цагдаагийн газрын жижүүр дээр аваачиж ээж Цг дуудаж хүлээлгэж өгсөн. 2024 оны 04 дүгээр сард төрсөн ах Г.У нь надад уг тээврийн хэрэгслийг бэлэглэсэн юм. Би жолоо бариад миний хажуу талын суудал дээр эхнэр Б сууж явсан. Өөр хүн байгаагүй. Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн ххххххх багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад баригдаад 2024 оны 07 дугаар сард шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 11 дүгээр хуудас/,

яллагдагч Г.Цийн ...Би 2024 оны 11 дүгээр сарын 29-ний орой 20 цагийн үед Төв аймгийн ххххххххх х-р баг Оёдлын үйлдвэрийн 5 давхрын гадаа машиндаа найз Бны хамт 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво хувааж уусан. Дараа нь найз Б нь би төв руу орлоо гээд машинаас буугаад цааш явсан. Тэгээд удалгүй эхнэр Б хүрч ирээд бид хоёр гэр рүүгээ харихаар болсон. Тухайн үед эхнэр Б нь жолоо барьж чадахгүй, үнэмлэхгүй байсан учир би өөрөө жолоо бариад эхнэр хажууд сууж явсан. Тэгээд Манзушир хийд рүү эргэх гурван замын уулзвар дээр замын цагдаа зогсоож тандагчаар намайг үлээлгэхэд согтолттой гэж заасан. Тэгээд драйгер багажаар үлээлгэхэд 0.92%-ийн согтолттой гэж гарч ирсэн. Дараа нь ачилтын машин дуудаж миний тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийж намайг аймгийн цагдаагийн газрын жижүүр дээр аваачиж ээж Цг дуудаж хүлээлгэн өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Г.Ц нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Г.Цийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Г.Халиун:

...Шүүгдэгч Г.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Төв аймгийн ххххх багийн нутаг дэвсгэрт 2024 оны 11 дүгээр сарын 29-ний шөнө 22 цагийн үед согтуурсан үедээ буюу 0.92 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг холбогдсон болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлт гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгчөөр оролцож байна. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа... гэсэн дүгнэлт,

 

Шүүгдэгч Г.Ц:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Г.Ц, түүний өмгөөлөгч М.Батбаатар нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Ц нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, оногдуулах эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Г.Ц дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг  нь ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон нөхцөл байдлыг, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...Жолооч автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон үйлдэл, эс үйлдэхүй нь материаллаг шинжтэй байхыг,

харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл, эс үйлдэхүй нь хэлбэрийн шинжтэй байхыг тус тус шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч Г.Ц урьд 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан 1 жилийн хугацаа дуусгавар болоогүй байхад дахин тээврийн хэрэгсэл согтуурсан үедээ жолоодсон нь хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд авагдсан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 3 дугаар хуудсанд авагдсан эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, 6, 7 дугаар хуудсуудад авагдсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 11 дүгээр хуудсанд авагдсан сэжигтэн Г.Цийн ...Би 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ххххххххх багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож цагдаад баригдаад 2024 оны 07 дугаар сард шүүхээр орж жолоодох эрхээ 1 жилээр хасуулж байсан... гэх мэдүүлэг, 21-25 дугаар хуудсанд авагдсан 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ЗШ/хххх дугаартай шийтгэвэр зэргээр давхар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Ц нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ц энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Г.Халиун:

...Шүүгдэгч Г.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батбаатар:

...Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Г.Ц:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Цийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял тохирно гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Цд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 8 /найм/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч Б овгийн Гын Цийг эрх бүхий байгууллагын хяналтад хххххххххххххх тоот хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон хххххххххх сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Ц зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Г.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах хийлгэх ял оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ххххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10,

36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Гын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Б овгийн Гын Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Гын Цийг эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, ххххххххххх тоот хаягаас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон ххххххххх сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 8 /найм/ сарын хугацаагаар хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Гын Цийг зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

 

5. Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Г.Ц энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б овгийн Гын Цд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б овгийн Гын Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б овгийн Гын Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН