Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/04

 

 

 

 

 

  2024      12         23                                           2025/ШЦТ/04

 

 

                                    

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Батмандал,

улсын яллагч Б.Лувсанцэрэн,

шүүгдэгч Д.М,

хохирогч П.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овгийн Д-ийн Мд холбогдох эрүүгийн хххххххххх дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, хххххх  төрсөн, ххх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ххххххххххх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ххх оны ххх дүгээр сарын ххх-ны өдрийн 2019/ШЦТ/хххх дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хххххххххх дугаарын регистртэй, Х овгийн Д-ийн М

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/                                                                

Яллагдагч Д.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогджээ.

                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч Д.М:

...Адуунд явж байхад П.Нын гэрийн ойролцоо миний мотоцикл эвдэрсэн. Тэгээд П.Нтай хамт сумын төв рүү сэлбэгт яваад буцаж явахдаа онхолдсон... гэж мэдүүлжээ.

 

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Д.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ххххххх багийн нутаг дэвсгэр "Хонин чулуу" гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн П. Нын эзэмшлийн улсын дугааргүй “Наојі” маркийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг зөрчсөний улмаас онхолдож зорчигч П.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,  гэрэл зургийн үзүүлэлтүүд, осол хэрэг гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-10, 11-13,  14 дүгээр хуудас/,

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 15 дугаар хуудас/,

хохирогч П.Нын ...Би хххххх багт эхнэр 2 хүүхдийн хамтаар амьдардаг юм. Тухайн 2024 оны 06 сарын 02-ны өдөр өөрийн гэртээ байж байгаад зэргэлдээх айл болох Д гэх айлаас очиж уяаны гэц авах санаатай очсон юм. Тэгтэл Д ахын утас руу М нь залгаж намайг хүрээд ир мотоцикл эвдэрчихлээ гэж хэлсэн. Тэгээд би яваад очтол М эхнэртэйгээ манай гэрт ирчихсэн сууж байсан. Тэгээд М нь надад хандан хамт сумын төв рүү явж мотоциклийн шайраг олж ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь би үгүй ээ би завгүй гэж хэлтэл сүртэй шдээ чи хамт яваад өгчих гэж хэлсэн. Тэгээд намайг бүр яваад өг гээд шаардаад байсан, тэгээд би Мтэй сумын төв рүү миний haoji маркийн улсын дугааргүй улаан өнгийн мотоцикльтойгоо явсан. Сумын  төв рүү орж ирээд М хүнсний дэлгүүр орж Мгийн мотоцикльны шайргийг нь зааж өгч авхуулсан. Тэгээд дэлгүүрээс гараад Мгийн хуучин хашаанд буюу залуус хороолол руу явсан. Тэгээд М нь өврөөсөө хоёр ширхэг лааз пиво гаргаж ирээд нэгийг нь надад өгөөд нөгөөхийг нь өөрөө уусан. Би нэг лааз пиво уугаад ухаан санаа самгардсан, нэг мэдэхэд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт ирчихсэн байсан. Нэг лааз пиво уугаад тэрнээс хойш болсон явдлыг санахгүй болсон ба осолдсон талаараа ч сайн санахгүй байна. Би уул нь өмнө ямар нэгэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл болон нэг лааз пиво байтугай савтай пивийг өөр ямар нэгэн хүнтэй хуваагаад уухад зүгээр л байдаг. Тэр нэг лааз пивийг ууснаас хойш болсон үйл явдлыг сайн санахгүй байгаа. Тэр талаар надад санаж байгаа мэдэх зүйл байхгүй байна. Би нэг лааз пиво ууснаас хойш болсон үйл явдлыг санахаа больсон. Мэдэхгүй би сайн санахгүй байна. Хэрэглэсэн. Мгийн хуучин хашаа болох Залуус хороололд очиж М бид хоёр хашааны гадаа хоёр лааз пиво уусан. Тэрнээс хойш архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн талаар бусад зүйлийг сайн санахгүй байна. Би тухайн хэрэг болдог өдөр хамгаалах малгай хэрэгсэл зэргийг өмсөөгүй байсан. Тэр талаар надад санах зүйл байхгүй байна. Ослын улмаас санах боломжгүй байна. М гэх залуу жолоодож явсан. Тэр талаар би мэдэхгүй байна. Юу ч санахгүй байна. Би сайн санахгүй байна, хүмүүсийн яриагаар хадан хошуу гэх газрын ойролцоо осолдсон гэж сонсогдож байсан. Надад А ангилал байхгүй, харин В ангилал байгаа ба 2022 оны хавар элсээд 2023 оны 09 сард Ө аймагт сууж төгссөн. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 1 лааз пиво уусны дараагаар болсон үйл явдлуудыг сайн санахгүй байгаа ба тухайн осол болсны дараагаар би нэг мэдэхэд Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэрсэн. Ослоос шалтгаалан урьдны зүйлсүүдээ сайн санахгүй байгаа. Байнга нугас толгой тархи руу өвдөнө, эм тариа хийлгэсний үр дүнд жаахан ч болтугай амарна, эм тариа хэрэглэхгүй удахаар буцаад толгой тархи өвддөг байдал руугаа очдог. Хохирлоо барагдуулмаар байна, эмнэлгүүдээр явж маш их зардал чирэгдэл учирсан энэ зүйлүүдээ барагдуулмаар байна. Хүмүүсээс мөнгө зээлж эмчилгээндээ хүртэл ашиглаж байна. Надад өөр нэмж хэлж ярих зүйл байхгүй... /хх-ийн 18-20 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Тийм зүйл байхгүй. Би Мгийн хоолойг нь боож, нүдийг нь тагласан зүйл огт байхгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гний ...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ" гэж заасан байдаг. Иймээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдөж, хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа асуудалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Яллагдагч Д. М нь Төв аймгийн ххххххххх гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.Нийн улсын дугааргүй ххххх маркийн тээврийн мотоциклийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож зорчигч П.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд хохирогч П.Н нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.456.853 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллээр тогтоогдож байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д. Мгээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ххххххх дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

гэрч Д.Мгийн ... Би Төв аймгийн Д сумын төвийн хххххххх тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн 2024 оны 06 сарын 02 ний өдөр би сумын төвөөс зүүн урагшаа адуундаа явсан. Тэгтэл миний унаж явсан dayun маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл хххххххх гэх газрын ойролцоо барвааны шайраг нь хөвж эвдэрсэн. Тэгээд миний байгаа газар Н гэх айл ойрхон харагдаж байсан. Би Нын гэр лүү өөрийн мотоциклоо түрээд очсон, намайг очиход Н байхгүй гэрт нь эхнэр Б.Г нь байсан харин өөрөө байхгүй малдаа явчихсан байсан төд удалгүй Н мотоциклтойгоо хүрээд ирсэн. Н ирсний дараа би учир байдлаа хэлсэн, "Миний мотоцикл эвдэрсэн чамд барвааны шайраг илүү дутуу юм байна уу" гэж асуусан. "Н хөгшинд нь илүү дутуу юм байхгүй ээ"гэж хэлсэн. Тэгээд би Нт "Хоёулаа хамт сумын төв ороод мотоциклийн шайраг аваад ирий" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сумын төв рүү Н мотоциклоо унаад би ард нь сундалж суугаад явцгаасан. Сумын төвийн Мөнх-гал сэлбэг болон хүнсний дэлгүүрт орж мотоциклийн шайргаа аваад гарах гэтэл Н нь "Ингээд явах гэж байгаа юм уу" гэж асуутал би "Тэгий одоо ингээд адуу малдаа явна шдээ" гэж хэлсэн. Тэгтэл Н "нэг пиво авчих" гэж хэлээд дэлгүүрт зогсоод байсан. Тэгэхээр нь лааз пиво аваад тухайн дэлгүүрээс бид хоёр гарсан. Тэгээд манай гэрийн залуус хорооллын гэр лүү явсан. Н нь надаас хоёр шиг мотоциклийн урд амаржин авах байсан тэрийг нь гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр гэрээс гараад хөдлөх гэтэл Н "хашааны сүүдэрт сууж байгаад хоёр лааз пиво оо уучих ий" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн хашааны гадаа хоёр лааз пиво ууж сууж байгаад би нэг лааз пивоо ууж дуусгалгүй талд нь оруулаад Нт өгөөд тэр хоёр лааз пивыг ууж дуусгасан. Тэгээд зүүн урагшаа Нын гэр лүү бид хоёр явсан ба Н мотоциклоо жолоодоод хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад сумын төвөөс арай гарч яваагүй байх үед Н "хоёулаа дахиад нэг пиво уучих уу" гэж хэлсэн. Би Нт "яах юм бэ адуу малд явж байгаа эртхэн мотоциклоо очиж янзлаад адуундаа явъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь Н "за яах вэ дээ хөгшин чинь дэлгүүрээс очоод авчихъя" гэж хэлсэн. Тэгээд Хааны хишиг гэх хүнсний дэлгүүр Н орж Нийслэл гэх нэртэй 2.0 литрийн савтай пиво авсан. Тэгээд Нын гэрийн зүг Н мотоциклоо жолоодоод бид хоёр хөдөлсөн. Тэгээд сумын төвөөс гараад нэлээн явчихсан байж байгаад замдаа явж байснаа замын хойд талд Н зогсчихсон. Тэгээд би "яах гэж байгаа юм бэ? Хоёулаа эртхэн явъя" гэж хэлсэн. Тэгтэл Н "энд сууж байгаад уучихъя" гэж хэлсэн. Тэгээд "би хөгшин чинь адуу малдаа эртхэн явмаар байна, танай гэрт очингоо мотоциклоо янзлангаа уучхаж болдоггүй юм уу" гэж хэлсэн. Тэгтэл Н "энд сууж байгаад уучихъя, гэрт очихоор эхнэр загнаад байдаг юмаа" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сумаас зүүн урагшаа барагцаагаар км зайд замын хойд талд зогсоод Нийслэл нэртэй 2.0 литрийн савтай пиво уусан. Би тухайн пивоноос бараг ч уугаагүй дээ асгаж зутгалаад л буцаагаад өгөөд байсан. Тэгээд бид хоёр сууж байгаад Н надад "хоёулаа хонгор алаг байдасны наймаа хийе" гэж хэлсэн. Тэр нь болохоор адууны наймааг хэлж байгаа юмаа. Тэгээд Н "хөгшнийх нь ухаа зүстэй адуу айлын адуунд байдаг юм нэг насных болохоор нь хоёулаа сольчихъё" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "тэгүүл тэгэхгүй юу даа" гэж хэлсэн. Тэгээд Нын аягалж өгсөн пивыг би уулгүй нүдийг нь хариулж байгаад л амсаад асгаад л байсан удалгүй нөгөө пиво нь дууссан. Тэгээд би "одоо хоёулаа явах уу" гэж хэлсэн. Тэгтэл Н "дахиад хоёулаа сумын төв рүү оръё" гэж хэлсэн. Тэгэхлээр нь одоо "яах юм бэ болно, явахгүй бол би явган явлаа шүү" гэж хэлээд Нын гэрийн зүг рүү алхсан. Тэгээд Н мотоциклоо унаж миний урдуур орж ирээд" хоёулаа адуу солилцсон юм чинь дахиад нэг пиво уучихъя" гэж хэлсэн. Би "үгүй" гэж хэлтэл Н шууд сумын төв рүү эргээд мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би цаашаа гэр лүү нь алхад байгаад Хонин чулуут гэх нэртэй газрын хадны сүүдэрт сууж байсан. Төд удалгүй Н нэг Нийслэл нэртэй 2.0 литрийн пиво аваад эргээд давхиад ирсэн. Тэгээд нөгөөдхөө хадны сүүдэрт задлаад надад эхлээд хийж өгсөн. Би дээрээс нь амсаад л шороонд шингээд асгасан. Тэгээд Нт өөртөө аягалаад уусан. Нөгөө пиво нь нь дахиад дууссан. Би "одоо хоёулаа явъя эртхэн ажлаа бодъё" гэж хэлтэл Н ерөөсөө явахгүй суугаад л байсан. Тэгээд би "чи явахгүй бол би явлаа шүү" гэж хэлээд дахин Нын гэрийн зүг рүү алхсан. Н нь дахиад хүрээд ирсэн. Тэгээд би бодсон "за ерөөсөө явахгүй юм байна гэж бодоод сумын төв арай ойрхон байсан болохоор хадам ээжид нь аваачиж унтуулъя" гэж бодоод би мотоциклийн унаад Н миний ард суугаад сумын төв рүү эргэсэн. Тэгсэн чинь замд явж байхад дээлийнх нь захаар хоолой боогоод, нүд таглаад явуулахгүй байсан. Тэгээд байхаар нь би нэг зогссон, "чи яагаад нүд таглаад хоолой боогоод байгаа юм, ойчихгоод байна шдээ" гэж хэлсэн. Би Ныг хуурч "хөгшин чинь төв орж ганц пиво авч өгий" гэж хэлсэн Н "за тэгүүл тэгье" гээд би мотоциклийн унаад Н миний ард суугаад хөдөлсөн. Тэгээд нэг хэсэг явж байтал дахин хоолой боогоод, нүд таглаад байсан яг тухайн мөчид хоолой боогоод зам харагдуулахгүй дээлийнх нь захаас арагш нь гэдийлгэж дараад мотоциклийн үрүүл дайвалзуулаад байсан тэгээд нэг мэдэхэд тухайн Хадан хошуу гэх газрын шороон замын дэргэд байрлах чулуу мөргөж ойчсон. Бид хоёр мотоциклоос унасны дараагаар би босож ирээд мотоциклоо босготол Н мотоциклийн хажууд хэвтэж байсан. Тэгээд би Ныг "босоорой хөгшөөн явъя" гэж хэлтэл юм дугарахгүй хэвтээд байсан. Би Ныг өндийлгөөд суулгасан, тэгээд байж байтал Нын эхнэр, манай эхнэр хоёр машинтай яваад ирсэн. Тэгээд Нын эхнэрт нь би "Н ингээд сэрэхгүй байна" гэж хэлсэн тэгтэл Нын эхнэр нь "наадах чинь ингээд юм уучихаараа сэрдэггүй босдоггүй юмаа, өөрөө унтаж байгаад аяндаа сэргэхээрээ босдог" гэж хэлсэн. Тэгээд Нын эхнэр нь "намайг ээжийн гэр лүү сумын төв рүү хүргээд өгчих би тэндээс унаа олоод гэр лүү хүргүүлээд хонио хараад байж байя" гэж хэлсэн манай эхнэр Нын эхнэрийг сумын төв рүү хүргэж өгөөд эргээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд Ныг би босгоод машин руу оруулаад арын суудалд суулгасан. Би мотоциклийг нь унаад хадмын гэрийн гадаа нь очоод мотоциклийг нь хадмын хашаанд нь оруулсан. Хадамд нь "Ныг оруулж унтуулах гэсэн юм гэтэл эхнэр нь гэр лүү явсан араас нь хүргээд өгчих" гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ Н бид гурав Нын гэрийн зүг явж гэрт нь очтол эхнэр нь гэртээ ирчихсэн байсан. Тэгээд Ныг бид хоёр гэрт нь оруулаад унтуулсан тэгээд бид хоёр буцаад сумын төв рүү явсан. Миний эвдэрсэн гэх мотоцикл нь болохоор dayun маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл байсан. Харин тухайн осолдох үед миний жолоодож явсан мотоцикл нь haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл байсан. "Мөнх-Гал" хүнсний дэлгүүрээс 2 лааз пиво аваад тал хүртэл нь ууж байгаад Нт өгсөн. Нын "Хааны хишиг" Нийслэл нэртэй 2.0 литрийн савтай пивоноос амсаад шороонд шингээгээд асгаад байсан. Нын дахиж сумын төв рүү эргээд ирэхдээ авчирсан Нийслэл нэртэй 2.0 литрийн савтай пивоноос өмнөхтэй адил амсаад шороонд шингээгээд асгаад байсан.Хонин чулуулт гэх газраас Сумын төв рүү буцаж Ныг хадмынд нь хүргэж өгөх үед 5км зайд Нын haoji маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тухайн осол нь 2024 оны 06 сарын 02-ний өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд болсон үйл явдал байгаа юм. Би Н бид хоёр уулзаад Ныг гэрт нь хүргэж өгөх цаг хугацааны аль ч үед нь бид хоёр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хамгаалах малгай, хэрэгсэл өмсөж яваагүй. Хххх 2-р баг ххх хошуу гэх газар осолдсон. Надад А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би урьд өмнө жолооны курс сургалтад сууж байгаагүй. Нын эзэмшлийн haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Н нь гэр лүү гээ явахгүй байсан, сумын төв рүү хадам ээжид нь авчирч өгөх зорилготой тухайн улмаас haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би эмнэлгийн байгууллагад тухайн үед үзүүлээгүй. Тиймээ, би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Нын haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл жолоодож сумын төв рүү явж байхад Н нь араас миний дээлийнх нь захаар хоолой боогоод, нүд таглаад байсан, хэрэв миний нүдийг таглаж, хоолой боогоогүй бол би тийм осол гаргахгүй байсан... /хх-ийн 32-36 дугаар хуудас/,

гэрч Д.Мгийн ...Тухайн 2024 оны 06 сарын 02-ны өдөр Н нь миний хоолойг боогоод, нүд таглаад байсан. Тэгээд нэг мэдэхэд замын хажуу талын зүүн талын ургаа чулууг мөргөсөн. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

гэрч С.Дийн ...Тухайн 2024 оны 06 сарын 02-ны өдөр би нөхрийн хамтаар сумын төвөөс зүүн урагш  хамт явсан юм. Мотоциклтой явж байтал мотоциклны барвааны шайраг нь нурсан юм. Тэгээд ойр хавьд ямар айл байна гэж хартал Нын гэр арай ойрхон харагдаж байсан. Тэгээд Нын гэр лүү бид хоёр мотоциклоо түрээд явж байтал манай хадмынхаас дуудлага ирсэн. Аваад ярьтал манай хадам ээж Н манайд байна, манайхаас мотоциклийн хоёр амаржин авъя гээд байна гэж манай хадам ээж хэлсэн. Тэгээд манай нөхөр хадам ээжтэй яах юм бэ надад Нт өгөх 2 амаржин байгаа гэж хэлээд Нтай өөртэй нь ярьсан. Тэгээд Нт хандан өөрийн гэрийнх нь ойролцоо мотоцикл эвдэрчихсэн талаар хэлсэн. Тэгээд бид хоёр Нын гэрийн гадаа мотоциклоо түрээд очсон бид хоёрыг очтол тэнд Нын эхнэр нь ганцаараа байсан. Төд удалгүй Н хүрээд ирсэн. Тэгээд хүрээд ирэхээр нь өөрсдийн эвдэрсэн мотоциклийн сэлбэг байгаа талаар Наас асуутал байхгүй гэж хариулсан. Тэгээд манай нөхөр болон Н тэр хоёр сумын төв рүү мотоциклийн сэлбэг авахаар явсан. Би Нын гэрт эхнэртэй нь үлдсэн. Манай нөхөр сумын төв рүү яваад удалгүй хүрээд ирчихнэ гэж бодоод би утсыг нь аваад үлдсэн юм. Тэгээд ирэхгүй удаад байхаар нь гайхсан ядаж байхад утасгүй яваад өгсөн. Ирэхгүй удаад алга болчихоор нь гайхаад, танихгүй айлд үлдээчхээд хаашаа алга болчихдог байна гэж тухайн үедээ бодсон, тэгээд Нын эхнэрийн хамтаар тэр хавиар унаа хайж явсан. Унаа тэрэг хайгаад олдохгүй болохоор нь сумын төвөөс би өөрийн ажлын хүнээс гуйж өөр лүүгээ дуудсан. Тэгээд тэр унаатай Нын эхнэрийн хамтаар сумын төвөөр хайж яваад олдохгүй байсан. Тэгээд сумын төвөөс урагшаа хайж явтал нөхөр М болон Н нартай таарсан. Манай нөхөр М болон, Н нар нь осол болсон газар байж байсан. Би тухайн үедээ Нын эхнэр Гтэй хамт тухайн газар очсон. Бид хоёрыг очиход осолдсон байдалтай, тэр хоёр бие биеийгээ түшээд суучихсан байсан Тэгээд би нөхөртөө хандаж айлд хаяад явчих юм гэж тухайн үедээ уурласан. Тэгээд манай нөхөр Д, Г нар ирлээ гэж Нт хэлтэл манай нөхрийн гараас нь хазаад байсан. Тэгээд босгох гэтэл босохгүй хэвтээд байсан. Тэгтэл эхнэр нь хажуугаас нь наадах чинь нэг ингээд хэвтчихвэл босдоггүй юм, сэргэж байж л босдог юм гэж тухайн үедээ хэлсэн. Би Нын эхнэрийг ээжийнх нь гэрийн гадаа нь хүргэж өгсөн. Би Гийг ээжийн гэрт нь хүргэж өгөөд буцаад тэр М, Н нар дээр ирсэн. Тэгээд Ныг Гийн ээжийн гэрт нь хүргэж ирэхэд эхнэр нь гэр лүүгээ явсан байсан. Нын мотоциклийг Гийн ээжийнх нь хашааны гадаа үлдээгээд би нөхрийн хамтаар Ныг хөдөө гэр лүү нь очиж хүргэж өгсөн... /хх-ийн 41-43 дугаар хуудас/,

гэрч Б.Гийн ...Би тухайн 2024 оны 06 сарын 02-ний өдөр Төв аймгийн хххххххххх гэх газар өөрийн гэртээ байж байсан. Тиймээ манай гэрт М нь өөрийн эхнэр Дийн хамтаар мотоциклийн ар талын дугуйны шайраг нь нурсан гээд манай гэрт ирсэн. Тиймээ 2024 оны 06 сарын 02-ний өдөр Манай нөхөр Нтай Мгийн хамтаар сумын төв рүү явсан. М нь манай нөхрөөс хамт сумын төв рүү явчхаад ирий гэж гуйсан. Тэгтэл манай нөхөр би ажилтай чи миний мотоциклийг унаад явчхаад ир гэж Мд хэлсэн. Тэгтэл М нь сүртэй юм хамт хоёулаа явчхаад ирий гэж хэлээд манай нөхрийг аваад тэр хоёр сумын төв рүү явсан. Үгүй ээ манай гэрт М Д нар нь анх ирэхдээ архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй байсан ба манай гэрт ирсэн цагаасаа эхлээд архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглээгүй. Сумын төв рүү манай нөхөр болон М нар нь явахдаа цоо эрүүл явсан. Мгийн эхнэр нь манай гэрт үлдсэн юм. Тэгээд ерөөсөө тэр хоёр ирэхгүй болохоор нь Мгийн эхнэр бид хоёр саахалт айлын гэр лүү унаа хайх зорилгоор яваад тэнд очтол гэр барилцаж байсан ба бид хоёр тухайн гэрийг хамт барилцаад байсан. Д нь сумын төвөөс өөрийн машиныг нь унаад ир гэж нэг хүнд хэлсэн. Тэгээд бид хоёр саахалт айлын гэрээс гараад сумын төв рүү тухайн машины өөдөөс алхсан. Дгийн ажлын газрын нэг хүн нь бид хоёрын урдаас Дгийн машинтай хүрээд ирсэн. Тэгээд Д бид хоёр сумын төвөөр эрж хайгаад олдохгүй байхаар нь сумын төвөөс урагшаа гараад явж байтал наана нь мотоциклтой 2 хүн газарт уначихсан байдалтай байсан. Тэгээд яваад очтол манай нөхөр Н болон М нар нь байж байсан Машинаас буугаад очоод хартал манай нөхрийн нүүр нь цус болчихсон байдалтай Мгийн өвөр дээр нь хэвтчихсэн байсан. Тэгээд би Мд хандан ямар аймар болчихсон юм бэ гуйж гуйж хүн авч явахад ийм болгочихсон байх юм арай ч биш байна даа аваачдаг газар нь аваачъя гэж хэлтэл М нь зүгээр зүгээр дөнгөж сая бие засчхаад юм ярьж байгаад унтсан гэж хэлсэн. Тэгээд явж бай явж бай араас нь сэргэхээр нь яваад очъё гэж М хэлсэн. Тэгээд би нээрэнгээсээ л унтаж байгаа юм бол чи өөрөө арыг нь даагаарай наадах нь нэг л биш байна гэж би Мд хэлсэн. Мгийн эхнэр Д болон Мгийн 3 хүүхэдтэй очсон. Д бид хоёр очиход тухайн газар М Н нар нь мотоциклтой газар унасан байдалтай, манай нөхрийн нүүр ам нь цус болчихсон байдалтай байсан ба М газар суучихсан өвөр дээрээ Н толгойг нь түшүүлсэн байдалтай байсан. Манай нөхөр намайг очиход ямар нэгэн мэдрэлгүй ухаангүй байдалтай Мгийн өвөр дээр нь хэвтэж байсан. Тиймээ би сумын төв рүү Мгийн эхнэрээр хүргүүлж өөрийн ээжийн гэрийн гадаа буугаад тэндээсээ мотоцикл унаад өөрийн гэр лүүгээ явсан. Би сумын төв рүү очиж дүүгийнхээ мотоциклыг унаад хөдөө байрлах гэр лүүгээ явсан. Би хонио хураагаад гэр лүүгээ ирж байх үед М өөрийн эхнэртэйгээ манай нөхөр Ныг манай хөдөө гэрт хүргэж ирсэн. Би хонио хөөгөөд гэр лүүгээ яваад очтол манай нөхөр хөл гар нь жигтэйхэн болчихсон, хөлөө чирчихсэн гэрт хүргэгдэж ирсэн. Тэгээд манай гэрт тухайн хоёр хүн нөхрийг маань авчирчхаад л яваад өгцгөөсөн. Д бид хоёрыг тухайн газар очиход М нь архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн нь бол надад ажиглагдаж байсан тэхдээ тийм их согтолттой бол надад харагдаагүй, харин манай нөхөр ухаангүй байдалтай тэнд хэвтэж байсан. Сүүлд намайг мэдэхэд М болон манай нөхөр Н нар нь пиво уусан гэж манай ах Уд М нь хэлсэн байсан. Д М нар нь манай нөхрийг гэрт хүргэж ирсний дараагаар би нөхрийнхөө хоёр гутлыг нь тайлж, хувцсыг нь тайлах гэсэн боловч бараг дээл хувцас нь тайлагдсан байдалтай доошоо унжсан орж ирсэн. Тэгээд намайг дэргэд нь очиход манай нөхрөөс архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж байсан нь үнэн. Манай нөхрийн бие одоогоор ухаан санаа нь орж гараад урьдны зүйлээ мэдэхгүй санахгүй байгаа ба толгой нь их эргэнэ, бас дүүрээд ангалзаад байна гэж өөрөө хэлж байгаа. Нээх их юм ярьж чадахгүй байгаа. Миний нөхрийн биеийн байдал муу байна. Эмчилгээний зардалд маш их мөнгө зарцуулж байна. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 45-48 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Надад Д.Мгийн хоолой хэсэгт боолгосон, улайсан гэх зүйл ажиглагдаагүй. Тийм зүйл надад харагдаагүй. Намайг очиход хоолойг нь боолгосон гэх ул мөр харагдаагүй, улайсан зүйл харагдаагүй. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 50-52 дугаар хуудас/,

гэрч П.Угийн ...Тухайн 2024 оны 06 сарын 02-ны өдөр М, Д нар нь манай төрсөн дүү болох Нынд ирсэн. Тэгээд М мотоцикл эвдэрчихлээ мотоциклийн сэлбэгт яваад өгөөч гэж гуйсан гэсэн. Учир нь Н нь тухайн өдөр нүүж буух, хашаа хороо барих зэрэг ажилтай байсан юм. Тэгээд М нь сумын төв рүү явъя гэж хэлэхэд нь Нын эхнэр нь ажил төрөл ихтэй байна, мотоциклийн унаад яв гэж хэлэхэд нь М нь үгүй ээ би Нтай цуг явна би мотоциклынхоо эвдэрсэн зүйлийг мэдэхгүй гэх шалтгаанаар манай дүүг сумын төв рүү авч явсан юм байна лээ. Тэгээд манай дүү М нар нь сумын төв рүү ороод мотоциклийн сэлбэгээ аваад, М нь 2 лааз пиво авсан гэж надад М нь хэлж байсан. Тэгээд Залуус хороололд байх Мгийн гэрт очиж мотоциклийн 2 амаржин авах гэж очоод Мгийн хашааны хавьд манай дүү Н, М нар нь тухайн 2 лааз пивыг уусан гэж манай дүү надад хэлдэг. 2024 оны 06 сарын 03-ний үүрээр 04 цагт Г төрсөн эгчийн хүүхэд нь хөдөө байх манай гэрт хүрж ирээд Н ах ухаан алдаад ухаан орохгүй байна гэж Г тэр хүүхдээр хэлүүлсэн байсан. Тэгээд тухайн үүрээр Нын гэр лүү очсон, намайг очиход манай дүү болох Нын баруун талын нүд нь зулгарсан, нүд нь харахгүй таг болчихсон байсан. Мөн өтгөн шингэндээ холилдчихсон байдалтай, ухаан санаа байхгүй, юм ярих чадваргүй тийм нөхцөл байдалтай байсан. Тэгээд байж байтал М нь хүрээд ирсэн. Тэгээд би Мд хандан эмнэлэгт хүргээд өгчихгүй яасан юм бэ, энэ хэвээр нь хонуулчихдаа яадаг юм гэж хэлсэн. Үүний дараагаар сумын төв рүү М бид хоёр эмнэлгийн зүг явж очсон. Тэгээд сумын төвд ирээд эмнэлэгт мэдээлсэн, тэгээд О эмч болон Д эмч нар манай дүүгийн гэр лүү явсан. Би сумын төв рүү орж ирээд Нын хадам ээжийн хашаанаас тухайн осолдсон гэх haoju маркийн улаан өнгийн мотоциклийг жолоодоод Нын гэр лүү явсан. Тэгээд яваад очиход эмч нар дүүд дусал хийгээд байж байсан. Тэгээд М эхнэртэйгээ хоёул манай дүүгийн гэрт ирсэн. Ирсэн байх цаг хугацаандаа лам руу явах уу, хот явах уу гэж М нь хэлж байсан. Тэгээд би болохоор яах юм бэ хотоос хүн амьтан төрөл садангийн хүмүүс болон бөө гэх мэт хүмүүс ирж байгаа дүүг үзүүлнэ яах юм бэ одоо ажил төрлөө бод гэж Мд хэлсэн, дүүгийн бие хааг нь байнга асууж байгаарай холбоотой байгаарай гэж хэлж байсан. Тэгж Мд хэлсэн цагаас хойш нэг ч удаа холбогдож бие хааг нь асуугаагүй, нэг ч удаа бидэнтэй яриагүй, хүний мөсгүй зан гаргасан. Тэгээд 2024 оны 06 сарын 04-ний үдээс хойш Төв аймгийн Нэгдсэн эмнэлэг рүү манай аав болон дүү нар эмнэлэгт хүргэсэн би араас нь 3-4 хоногийн дараагаар аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж Ныг сахисан. Дүүг сахиж байх хугацаанд ганцаараа явах ганцаараа үйлдэл хийх ямар нэгэн чадваргүй, байнгын хүний туслалцаатай үйлдэл бүрээ хийж байсан. Ер нь бол ухаан санаа орон гаран, дэмий юм ярих, гарч явах болон, сувилагчийн өрөөнд 2 удаа бие зассан, ослоос болж ийм байдалтай болсон гэж өөрийн хувьд дүгнэж байгаа. Миний дүү ослоос өмнө ийм байгаагүй, эрүүл саруул морь уядаг малдаа явдаг бүхий л зүйлсийг хийдэг хүн байсан. Би маш их харамсаж байна, ослоос шалтгаалж миний дүүгийн эрүүл мэнд нь цаашдаа улам дордохгүй байгаасай гэж бодож байна. Тухайн Ослоос шалтгаалан өөрийн төрсөн дүү болох Нын эмчилгээний зардалд маш их хэмжээний төлбөр, зардал гаргасан. Нийтдээ 6 сая гаран төгрөгийн зардлыг гаргасан. Тухайн зардлууд нь аав ээж болон бусад хүмүүсээс зээл авч, хүнээс мөнгө зээлж тухайн дүүгийнхээ эмчилгээнд зориулсан. Өөр надад нэмж хэлэх зүйл байхгүй... /хх-ийн 54-56 дугаар хуудас/,

гэрч Э.А ...Би өмгөөлөгч авахгүй. Өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Тухайн хүмүүс нь Төв аймгийн Дхаан суманд оршин суудаг хүмүүс байгаа юм. Надтай ямар нэгэн харилцаа, холбоо байхгүй ээ. Тухайн хүмүүс 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай дэлгүүрт орж ирээд мотоциклийн шайраг авсан ба 2 лааз пиво авсан санагдаж байна. Тухайн хүмүүс манай дэлгүүрт орж ирэхдээ архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн зүйл надад анзаарагдаагүй ээ. Өөр надад нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 58-59 дүгээр хуудас/,

шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хх дугаартай ...П.Нын биед зүүн зулай, чамархай хэсгийн тархины эдэд цэгчилсэн цус хуралт, дух, хацрын төвгөрт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... /хх-ийн 65-67 дугаар хуудас/,

шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ...1 дүгээр асуултад: Д. Мгийн биед баруун шуунд цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, баруун гарын 1-р хурууны 2-р үеэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 3 дугаар асуултад: Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4 дүгээр асуултад: Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... /хх-ийн 71-72 дугаар хуудас/,

Гарьд Гүрү үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 06/хх дугаартай дүгнэлт /хх-ийн 76-93 хуудас/,

Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ...Наојі маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Д. М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 "Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай. өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх, мөн дүрмийн 3.7 "Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын cao дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй, тэмдгийг буруу байрлуулсан, дугаар нь бүдгэрсэн, арилсан, түүнчлэн тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй буюу тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох", мөн дүрмийн 12.1 "Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Уг зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.

3. Наојі маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Д.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна.

4. Мотоциклийн зорчигч П.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 6.1 "Тээврийн хэрэгслээр зорчигч дараах үүргийг хүлээнэ: б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна... /хх-ийн 108-110 дугаар хуудас/,

Яллагдагч Д.Мгийн ...Би Төв аймгийн ххххххх тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Тухайн 2024 оны 06 сарын 02 ний өдөр би сумын төвөөс зүүн урагшаа адуундаа явсан. Тэгтэл миний унаж явсан dayun маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл хххх багийн нутаг "М" гэх газрын ойролцоо барвааны шайраг нь хөвж эвдэрсэн. Тэгээд миний байгаа газар Н гэх айл ойрхон харагдаж байсан. Би Нын гэр луу өөрийн мотоциклоо түрээд очсон, намайг очиход Н байхгүй гэрт нь эхнэр Б.Г нь байсан харин өөрөө байхгүй малдаа явчихсан байсан төд удалгүй Н мотоциклтойгоо хүрээд ирсэн. Н ирсний дараа би учир байдлаа хэлсэн.  Миний мотоцикл эвдэрсэн чамд барвааны шайраг илүү дутуу юм байна уу" гэж асуусан. "Н хөгшинд нь илүү дутуу юм байхгүй ээ", гэж хэлсэн. Тэгээд би Нт "Хоёулаа хөгшинд нь ороод мотоциклийн шайраг аваад ирий гэж хэл суу Тэгээд бид хоёр Сумын төв рүү Н мотоциклоо унаад би ард нь сундалж суугаад явцгаасан. Сумын төвийн Мөнх-ххх сэлбэг болон хүнсний дэлгүүрт орж мотоциклийн шайргаа аваад гарах гэтэл Н нь "Ингээд явах гэж байгаа юм уу" гэж асуутал би "Тэгий одоо ингээд адуу малдаа явна шдээ" гэж хэлсэн. Тэгтэл Н "нэг пиво авчих" гэж хэлээд дэлгүүрт зогсоод байсан. Тэгэхээр нь 2 лааз пиво аваад тухайн дэлгүүрээс бид хоёр гарсан. Тэгээд манай гэрийн залуус хорооллын гэр лүү явсан. Н нь надаас хоёр шиг мотоциклийн урд амаржин авах байсан тэрийг нь гаргаж өгсөн. Тэгээд бид хоёр гэрээс гараад хөдлөх гэтэл Н "хашааны сүүдэрт сууж байгаад хоёр лааз пиво оо уучих ий" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манай гэрийн хашааны гадаа хоёр лааз пиво ууж сууж байгаад би нэг лааз пивоо ууж дуусгалгүй талд нь оруулаад Нт өгөөд тэр хоёр лааз пивыг ууж дуусгасан. Тэгээд зүүн урагшаа Нын гэр лүү бид хоёр явсан ба Н мотоциклоо жолоодоод хөдөлсөн. Тэгээд замдаа явж байгаад сумын төвөөс арай гарч яваагүй байх үед Н "хоёулаа дахиад нэг пиво уучих уу" гэж хэлсэн. Би Нт "яах юм бэ адуу малд явж байгаа эртхэн мотоциклоо очиж янзлаад адуундаа явъя" гэж хэлсэн. Тэгсэн чинь Н "за яахав дээ хөгшин чинь дэлгүүрээс очоод авчихъя" гэж хэлсэн. Тэгээд Хааны хишиг гэх хүнсний дэлгүүр Н орж Нийслэл гэх нэртэй 2.0 литрийн савтай пиво авсан. Тэгээд Нын гэрийн зүг Н мотоциклоо жолоодоод бид хоёр хөдөлсөн. Тэгээд сумын төвөөс гараад нэлээн явчихсан байж байгаад замдаа явж байснаа замын хойд талд Н зогсчихсон. Тэгээд би "яах гэж байгаа юм бэ? Хоёулаа эртхэн явъя" гэж хэлсэн. Тэгтэл Н "энд сууж байгаад уучихъя" гэж хэлсэн. Тэгээд "би хөгшин чинь адуу малдаа эртхэн явмаар байна, танай гэрт очингоо мотоциклоо янзлангаа уучхаж болдоггүй юм уу" гэж хэлсэн. Тэгтэл Н "энд сууж байгаад уучихъя, гэрт очихоор эхнэр загнаад байдаг юмаа" гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сумаас зүүн урагшаа барагцаагаар 5 км зайд замын хойд талд зогсоод Нийслэл нэртэй 2.0 литрийн савтай пиво уусан. Би тухайн пивоноос бараг ч уугаагүй дээ асгаж зутгалаад л буцаагаад өгөөд байсан. Тэгээд бид хоёр сууж байгаад Н надад "хоёулаа хонгор алаг байдасны наймаа хийе" гэж хэлсэн. Тэр нь болохоор адууны наймааг хэлж байгаа юмаа. Тэгээд Н "хөгшнийх нь ухаа зүстэй адуу айлын адуунд байдаг юм нэг насных болохоор нь хоёулаа сольчихъё" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би "тэгүүл тэгэхгүй юу даа" гэж хэлсэн. Тэгээд Нын аягалж өгсөн пивыг би уулгүй нүдийг нь хариулж байгаад л амсаад асгаад л байсан удалгүй нөгөө пиво нь дууссан. Тэгээд би "одоо хоёулаа явах уу" гэж хэлсэн. Тэгтэл Н "дахиад хоёулаа сумын төв рүү оръё" гэж хэлсэн. Тэгэхлээр нь одоо "яах юм бэ болно, явахгүй бол би явган явлаа шүү" гэж хэлээд Нын гэрийн зүг рүү алхсан. Тэгээд Н мотоциклоо унаж миний урдуур орж ирээд" хоёулаа адуу солилцсон юм чинь дахиад нэг пиво уучихъя" гэж хэлсэн. Би "үгүй" гэж хэлтэл Н шууд сумын төв рүү эргээд мотоциклоо унаад яваад өгсөн. Тэгээд би цаашаа гэр лүү нь алхад байгаад Хонин чулуут гэх нэртэй газрын хадны сүүдэрт сууж байсан. Төд удалгүй Н нэг Нийслэл нэртэй 2.0 литрийн пиво аваад эргээд давхиад ирсэн. Тэгээд нөгөөдхөө хадны сүүдэрт задлаад надад эхлээд хийж өгсөн. Би дээрээс нь амсаад л шороонд шингээд асгасан. Тэгээд Нт өөртөө аягалаад уусан. Нөгөө пиво нь нь дахиад дууссан. Би "одоо хоёулаа явъя эртхэн ажлаа бодъё" гэж хэлтэл Н ерөөсөө явахгүй суугаад л байсан. Тэгээд би "чи явахгүй бол би явлаа шүү" гэж хэлээд дахин Нын гэрийн зүг рүү алхсан. Н нь дахиад хүрээд ирсэн. Тэгээд би бодсон "за ерөөсөө явахгүй юм байна гэж бодоод сумын төв арай ойрхон байсан болохоор хадам ээжид нь аваачиж унтуулъя" гэж бодоод би мотоциклийн унаад Н миний ард суугаад сумын төв рүү эргэсэн. Тэгсэн чинь замд явж байхад дээлийнх нь захаар хоолой боогоод, нүд таглаад явуулахгүй байсан. Тэгээд байхаар нь би нэг зогссон, "чи яагаад нүд таглаад хоолой боогоод байгаа юм, ойчихгоод байна шдээ" гэж хэлсэн. Би Ныг хуурч "хөгшин чинь төв орж ганц пиво авч өгий" гэж хэлсэн Н "за тэгүүл тэгье" гээд би мотоциклийн унаад Н миний ард суугаад хөдөлсөн. Тэгээд нэг хэсэг явж байтал дахин хоолой боогоод, нүд таглаад байсан яг тухайн мөчид хоолой боогоод зам харагдуулахгүй дээлийнх нь захаас арагш нь гэдийлгэж дараад мотоциклийн үрүүл дайвалзуулаад байсан тэгээд нэг мэдэхэд тухайн Хадан хошуу гэх газрын шороон замын дэргэд байрлах чулуу мөргөж ойчсон. Бид хоёр мотоциклоос унасны дараагаар би босож ирээд мотоциклоо босготол Н мотоциклийн хажууд хэвтэж байсан. Тэгээд би Ныг "босоорой хөгшөөн явъя" гэж хэлтэл юм дугарахгүй хэвтээд байсан. Би Ныг өндийлгөөд суулгасан, тэгээд байж байтал Нын эхнэр, манай эхнэр хоёр машинтай яваад ирсэн. Тэгээд Нын эхнэрт нь би "Н ингээд сэрэхгүй байна" гэж хэлсэн тэгтэл Нын эхнэр нь "наадах чинь ингээд юм уучихаараа сэрдэггүй босдоггүй юмаа, өөрөө унтаж байгаад аяндаа сэргэхээрээ босдог" гэж хэлсэн. Тэгээд Нын эхнэр нь "намайг ээжийн гэр лүү сумын төв рүү хүргээд өгчих би тэндээс унаа олоод гэр лүү хүргүүлээд хонио хараад байж байя" гэж хэлсэн манай эхнэр Нын эхнэрийг сумын төв рүү хүргэж өгөөд эргээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд Ныг би босгоод машин руу оруулаад арын суудалд суулгасан. Би мотоциклийг нь унаад хадмын гэрийн гадаа нь очоод мотоциклийг нь хадмын хашаанд нь оруулсан. Хадамд нь "Ныг оруулж унтуулах гэсэн юм гэтэл эхнэр нь гэр лүү явсан араас нь хүргээд өгчих" гэж хэлсэн. Тэгээд би эхнэртэйгээ Н бид гурав Нын гэрийн зүг явж гэрт нь очтол эхнэр нь гэртээ ирчихсэн байсан. Тэгээд Ныг бид хоёр гэрт нь оруулаад унтуулсан тэгээд бид хоёр буцаад сумын төв рүү явсан. Миний эвдэрсэн гэх мотоцикл нь болохоор dayun маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл байсан. Харин тухайн осолдох үед миний жолоодож явсан мотоцикл нь haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл байсан. "Мөнх хххх" хүнсний дэлгүүрээс 2 лааз пиво аваад тал хүртэл нь ууж байгаад Нт өгсөн. Нын "Хааны хишиг нийслэл нартай 2.0 литрийн савтай пивоноос амсаад шороонд шингээгээд асгаад байсан. Нын дахиж сумын төв рүү эргээд ирэхдээ авчирсан Нийслэл нэртэй 2.0 литрийн савтай пивоноос өмнөхтэй адил амсаад шороонд шингээгээд асгаад байсан. Хонин чулуулт гэх газраас Сумын төв рүү буцаж Ныг хадмынд нь хүргэж өгөх үед 5км зайд Нын һаојі маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Тухайн осол нь 2024 оны 06 сарын 02-ний өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд болсон үйл явдал байгаа юм. Би Н бид хоёр уулзаад Ныг гэрт нь хүргэж өгөх цаг хугацааны аль ч үед нь бид хоёр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа хамгаалах малгай, хэрэгсэл өмсөж яваагүй. Төв аймгийн Дхаан сум хххххх  баг Хадан хошуу гэх газар осолдсон. Надад А ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй. Би урьд өмнө жолооны курс сургалтад сууж байгаагүй. Нын эзэмшлийн haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Н нь гэр лүү гээ явахгүй байсан, сумын төв рүү хадам ээжид нь авчирч өгөх зорилготой тухайн улмаас haoji маркийн улсын дугааргүй, улаан өнгийн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Би эмнэлгийн байгууллагад тухайн үед үзүүлээгүй. Тиймээ, би өөрийн гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Нын һаојі маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикл жолоодож сумын төв рүү явж байхад Н нь араас миний дээлийнх нь захаар хоолой боогоод, нүд таглаад байсан, хэрэв миний нүдийг таглаж, хоолой боогоогүй бол би тийм осол гаргахгүй байсан. Би хараагүй бөгөөд гэнэт л мотоцикл чулуун дээр харайлгаад бид 2 осолдсон юм. Мотоциклны хурдны хэмжүүр эвдэрчихсэн байсан учир харж чадаагүй. Барагцаагаар 30 орчим км цагийн хурдтай явсан байх. Би үнэхээр их гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... /хх-ийн 126-128 дугаар хуудас/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 136 дугаар хуудас/,

Төв аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 47/05-8ххх дугаартай тоот /хх-ийн 139 дүгээр хуудас/,

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1ххх дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 141-151 дүгээр хуудас/,

Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/16хххх дугаартай тоот /хх-ийн 152-153 дугаар хуудас/,

П.Нын өвчний түүх /хх-ийн 156-177 дугаар хуудас/,

Төлбөрийн баримт /хх-ийн 179-189 дүгээр хуудас/,

П.Нын ...П овогтой Н миний бие 2024 оны 6 сарын 02-ны өдөр Д.Мгийн хамтаар улсын дугааргүй haoji маркийн мотоциклтой онхолдсон нь үнэн. Би цаашид сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгохгүй байх талаар хүсэлт гаргаж байна... талаарх хүсэлт /хх-ийн 194 дүгээр хуудас/ гэсэн мэдүүлгүүд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Лувсанцэрэн би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан шүүгдэгч Д.Мд холбогдох хххххххххх дугаартай шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Д.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ххххххххх гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр иргэн П.Нийн эзэмшлийн улсын дугааргүй мотоциклыг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас онхолдож хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч П.Наас эмчилгээний зардалтай холбогдуулан баримтаар 1.006.640 төгрөгийн хохирол, тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 550.000 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилсэн. Мөн иргэний нэхэмжлэгч М.Гээс эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.456.854 төгрөг нэхэмжилсэн. Эдгээрээс шүүгдэгч Д.М нь хохирогчид 1.600.000 төгрөг нөхөн төлсөн. Иймд иргэний нэхэмжлэгч болох эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1.456.854 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид цаашид гарах эмчилгээний зардлыг баримт бүрдүүлж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналыг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч П.Н:

... Хохирлоо барагдуулж авмаар байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.М:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Д.М маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.М нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.М нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүдэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг сахин биелүүлэх эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн бөгөөд тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсан үйл баримт болгоныг гэмт хэрэгт тооцохоор заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

Тухайлбал шүүгдэгч Д.М тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа тээврийн хэрэгсэл жолоодсон, улмаар тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчиж, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол /гэмтэл/ учирсан нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.

 

Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.

 

Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.

 

Тэрээр Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг нь шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Д.Мгийн болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Нын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч П.Н эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардалд баримтаар 1.006.644 /нэг сая зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг, эд хөрөнгөд учирсан хохиролд 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөг, нийт 1.561.644 /нэг сая таван зуун жаран нэгэн мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг нэхэмжилсэн, улмаар шүүгдэгч хохирогч хоёр хоорондоо 5.000.000 /таван сая/ төгрөгөөр тохиролцож нэхэмжилсэн, уг тохиролцсон 5.000.000 /таван сая/ төгрөгөнд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал 1.006.644 /нэг сая зургаан мянга зургаан зуун дөчин дөрөв/ төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөг, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр зэрэг багтсан бөгөөд шүүгдэгч Д.М нь хохирогч П.Нт эд хөрөнгийн хохирол болон эмчилгээний зардал гэж 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан.

 

Хохирогч П.Н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн бөгөөд үлдэх 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр гэж тооцон нэхэмжилсэнийг шүүгдэгч хүлээн зөвшөөрч төлөхөө шүүх хуралдааны шатанд илэрхийлсэн болно.

 

Мөн шүүхийн шатнаас цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч Д.Мгээс нийт 4.856.854 /дөрвөн сая найман зуун тавин зургаан мянга найман тавин дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч П.Нт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 1.456.854 төгрөгийг тус тус олгуулахаар шийдвэрлэж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч Б.Лувсанцэрэн:

...Шүүгдэгч Д.Мд холбогдох шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасны дагуу 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Уг зөрчих эрх хязгаарлах ялыг Төв аймгийн Дхаан сумаар тогтоох саналтай байна. Хэргийн материал хураан авсан эд мөрийн баримт байхгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ авсан... гэсэн дүгнэлтийг,

 

Хохирогч П.Н:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Д.М:

...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Д.Мд хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

 

Шүүхээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Д.Мг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн Төв аймгийн Дхаан сумын 1 дүгээр багт оршин суух газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Дхаан сумын нутаг дэвсгэр дотор тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Төв аймгийн Дхаан сумын ххх дүгээр багт оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж,

шүүгдэгч Д.Мд 2 /хоёр/ жилийн хугацаагаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Д.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан үеэс хугацааг тоолохыг дурдах зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Д.М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1

дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х овгийн Д-ийн Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д-ийн Мг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн Төв аймгийн Дхаан сумын хх дүгээр багт оршин суух газраас шилжин явахыг, Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Дхаан сумын нутаг дэвсгэр дотор тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр Төв аймгийн Дхаан сумын 1 дүгээр багт оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн Д-ийн Мг 2 /хоёр/ жилийн хугацаанд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Х овгийн Д-ийн М энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Х овгийн Д-ийн Мгээс нийт 4.856.854 /дөрвөн сая найман зуун тавин зургаан мянга найман тавин дөрөв/ төгрөг гаргуулж, хохирогч П.Нт 3.400.000 /гурван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг, Төв аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын санд 1.456.854 төгрөгийг тус тус олгосугай.

 

7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х овгийн Д-ийн Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.  

 

8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

  

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн Д-ийн Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ш.ГАНДАНСҮРЭН