Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ШЦТ/02

 

 

 

 

 

 

   2021        12          23                                   2022/ШЦТ/02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Улсын яллагч Н.Амаржаргал

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжав

Гэрч ******* /онлайн/, *******, *******, *******,*******, *******, ******* 

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Н.Амаржаргалаас Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч овогт холбогдох эрүүгийн 1840000590075 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 06 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой,  уул уурхайн инженер мэргэжилтэй, “Монголросцветмет” ТӨҮГ-ын харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн ерөнхий механик ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороолол тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Батжаргал /РД:ЕТ61514/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байх хугацаанд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Монголросцветмет” ХХК-ний экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү эзэмшлийн “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт шууд хохирол 11,257,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол, /11,172,250 хохирол дээр бараа материалын үлдэгдлээс 85000 төгрөгийг сэлбэг нэмж тавьсан/, шууд бус зардал 8,385,304 төгрөг нийт 19,642,554 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг  гэм буруутайд тооцох талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд: 

- Гэрч *******гийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн захиалгат бараа материалуудыг худалдан авахдаа тухайн цех, хэсгүүд дээд удирдлагадаа буюу уулын баяжуулах үйлдвэрийн захирал болон инженерт албан хүсэлтээ бичгээр гаргадаг. Энэ бичиг баримтыг бүрдүүлэхдээ ерөнхий механик, ерөнхий инженерт заавал танилцуулсан байх ёстой. Үүний дараа үйлдвэрийн захиралд очиж захиалга хийх талаар шийдвэр гардаг. Захирлын шийдвэрийн дагуу манай хэлтсээс “Монголросцветмет” ХХК-ны удирдлагад сэлбэг авах тухай албан тоотыг, холбогдох материалын хамт хүргүүлдэг. Үүний дараа “Монголросцветмет” ХХК-иас шийдвэр гарч сэлбэг, бараа материал Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлэгддэг журамтай. Тэгтэл 2017 онд Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн төмөр замын цех SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж авахаар захиалга, хүсэлт өгсөн. Захиалга хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэж “Монголросцветмет” ХХК руу явуулсан. Уг захиалга хүсэлтийг явуулаад удаагүй байхад ерөнхий механик Батжаргал надтай уулзаад энэ захиалсан сэлбэг нэг хэсэггүй удах юм шиг байна, би “Монголросцветмет” ХХК-ний хангамжийн хэлтсийн дарга Энхбаатартай яриад зөвшөөрөл авчихлаа, SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж ирнэ, Би “Наранбилэг тариат” ХХК-иас авахаар ярьчихлаа гэж хэлсэн. Тэгээд удалгүй 1 билүү 2 хоногийн дараа төмөр замын цехийн захиалсан SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлжийн сэлбэг ирсэн. SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлжийн сэлбэг ирэхэд нь зохих журмын дагуу хүлээн авч байгууллагын сэлбэгийн агуулахад бүртгэж аваад захиалга өгсөн төмөр замын цехэд хүлээлгэж өгсөн. Тэгтэл SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж 2017 оны 11 сарын сүүлээр эвдэрсэн. Тэгэхэд нь мөн адил журмын дагуу материалаа бүрдүүлээд захиалгаа өгсөн. Ингэж захиалга өгөхдөө SL-50W маркийн авто ачигчийн бүрэн ээлж 2-ыг захиалсан. Захиалгаа журмын дагуу “Монголросцветмет” ХХК руу явуулсан. Удалгүй манай үйлдвэрээс захиалсан сэлбэг “Наранбилэг тариат ХХК”-иас ирсэн. Ирсэн элбэгийг хүлээж авч төмөр замын цехэд хүлээлгэж өгсөн. Сүүлд авчирсан SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлжний 1 нь 2018 оны 01 дүгээр сард дахиж эвдэрсэн. Тэгээд журмын дагуу сэлбэг захиалсан чинь “Төв цагаан морь” ХХК-иас SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж ирсэн. “Төв цагаан морь” ХХК-иас ирүүлсэн сэлбэг нь техниктэй тавиад 2 хоноод эвдэрсэн. Тэгэхээр нь уг сэлбэгийг задалж үзсэн чинь дахиж ашиглаж болохооргүй эвдэрсэн байсан. Тэгээд “Монголросцветмет” ХХК-ний дотоод хяналтын шалгалт “Бор-Өндөр” уулын баяжуулах үйлдвэрт ирж SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж шинээр авч, сольж тавьж байхад ямар учраас хурдан хугацаанд, удахгүй эвдэрч байгааг шалгасан. Тэгэхэд шалгалтаар чанар муутай сэлбэг ирсэн байна гэсэн дүгнэлт гарсан. Шалгалтын явцад энэ сэлбэгийг ерөнхий механик Батжаргалын хамаатны SHANTUI үйлдвэрийн гэрээт борлуулагч “Наранбилэг тариат” ХХКомпианиас нийлүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон. Шалгалтаар ирсэн хүмүүс шалгалтыг хийж дуусгаад дүнгийн хурал хийх үед ерөнхий механик Батжаргал байсан. Дүнгийн хурал дээр ерөнхий механик Батжаргал өөрөө би “Монголросцветмет” ХХК-ний хангамжийн хэлтсийн дарга Энхбаатартай утсаар яриад зөвшөөрөл аваад хоног хугацаа алдахгүй, техникээ хурдан ажилд оруулахын тулд эхний сэлбэгийг SHANTUI үйлдвэрийн гэрээт борлуулагч “Наранбилэг тариат” ХХКомпаниас авчруулсан гэж хэлсэн. Чанар муутай сэлбэг авчирсаны улмаас үйлдвэрт 23,741,653 төгрөгийн хохирол учруулсан дүн гарсан байсан. Энэ хохирлыг ерөнхий механик Батжаргал өөрөө төлж барагдуулах талаар ярьж 1 удаа SL-50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн сэлбэг үнэгүй өгье гэж хэлж байсан. “Монголросцветмет” ХХК-ний дотоод хяналт шалгалтын шалгасан актыг үндэслэн ерөнхий механик Батжаргалыг ажлаас халах тушаал гарсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 39-40 дугаар хуудас/

- Гэрч *******гийн 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Гэхдээ энэ талаар ээлж солих ажлыг гардан гүйцэтгэдэг механик *******, моторчин нар сайн мэднэ. Тухайн үеийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад зарим эд анги нь эвдрэлгүй бол солиогүй байхыг үгүйсгэхгүй. Ер нь эвдэрсэн техник хэрэгсэлд ямар эд анги, сэлбэгийг солих шаардлагатайг урьдчилан моторчин, механик нар үзэж шалгаад акт үйлдэж ерөнхий механикаар хянуулан дамжуулж захиалдаг юм. Тэгэхээр захиж авчруулсан сэлбэг хэрэгслийг бүгдийг нь сольж тавьсан байх гэж бодож байна, учир нь солих шаардлагатай болоод л анх захиалж авчруулсан байж таарна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 11-12 дугаар хуудас/

- Гэрч *******гийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Манай Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь сэлбэг хэрэгтэй болсон тохиолдолд тухайн аль нэг цех албан хүсэлтээ өөрсдийн удирдлага, ерөнхий механик, ерөнхий инженерт бичгээр өгдөг. Төмөр замын цехийн дарга Д.Төмөрбат SL-50W хөдөлгүүр доголдсон шалтгаанаар албан бичгээр 2017 оны 09 дугаар сарын 21-ний өдөр, 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тус тус захиалга хийсэн. Дээрх ирсэн SL-50W хөдөлгүүрийн сэлбэгүүдийг Хангамжийн хэлтсийн дарга ажилтай ******* миний бие тухай бүр ахлаад комисс хүлээж авсан. Хэн хэн гэдэг хүн сэлбэг хүлээж авсан талаар хүлээн авсан баримт дээр байгаа. Миний бие ахлаад, Төмөр замын механик Мөнх-Эрдэнэ, Ерөнхий механик Батжаргал, агуулах хариуцсан Энхцэцэг зэрэг хүмүүс хүлээн авч байсан. Комисс техник, сэлбэг хэрэгсэл зэргийг тоо хэмжээ болон нүдээр шинжиж хүлээн авдаг. Чанарыг техникт тавиад ажиллах ёстой мото цагт хүрж байгаа эсэхээс нь хамаараад чанарыг тодорхойлдог. Ерөнхий механик Батжаргал өөрийн дүүгээс авсан гэх техник сэлбэг нь чанар муутай байсан. Өөрийн дүүгээсээ авсан талаар би дараа нь мэдсэн. Үйлдвэрийн дотоод хяналтаар “Наранбилэг тариат”, “Төв цагаан морь” ХХК нь өөрийн төрсөн дүү болон хүргэн дүү нар нь байсан талаар мэдсэн. “Наранбилэг тариат”, “Төв цагаан морь” ХХК-иас 3 удаагийн сэлбэгийг манай уурхайд яаж авчирч байсан талаар Батжаргал ерөнхий механик өөрөө мэдэж байгаа. Надад хэлэхдээ танай төвд байгаа Хангамжийн хэлтсийн дарга Энхбаатар даргад хэлсэн. Сэлбэг “Наранбилэг тариат”, “Төв цагаан морь” ХХК-иас авах болсон гэж хэлж байсан. Гэхдээ 1 удаагийхан талаар хэлж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 246 дугаар хуудас/

- Гэрч 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай компани хамгийн анх 2016 онд “Монголросцветмет” ХХК-тай сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулж байсан. Энэ гэрээг “Монголросцветмет” ХХК-ний ерөнхий захирал Ганболд, миний бие 2 байгуулж байсан. Энэ гэрээний дагуу манай компаниас SL-50W маркийн авто ачигчийн дезиль хөдөлгүүр болон хурдны хайрцагийг “Монголросцветмет” ХХК-нд нийлүүлсэн. Энэнээс хойш 2016 онд “Монголросцветмет” ХХК руу 4 удаа сэлбэг нийлүүлж байсан. 2017 оноос 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 13 удаа сэлбэг нийлүүлсэн байна. Үнэ өртөг багатай сэлбэг нийлүүлэхдээ гэрээ байгаагүй, би “Монголросцветмет” ХХК-иас гэрээ байгуулахыг шаардаж байсан. Манай компанитай харьцаад сэлбэг нийлүүлж авдаг болсон учраас “Монголросцветмет” ХХК-ний хангамжийн хэлтсийн нярав Батмөнх гэдэг залуу над руу өөрөө яриад хэрэгтэй, шаардлагатай байгаа сэлбэгээ асууж захиалдаг, намайг захиалж байгаа сэлбэгүүдээ хурдан богино хугацаанд нийлүүлэхийг хүсдэг. Байгууллагын үйл ажиллагаа зогсох гээд зайлшгүй хэрэгтэй байгаагаа ойлгуулдаг болохоор би аль болох идэвхи зүтгэл хурдан гаргаж хугацаанд захиалсан сэлбэгийг нь нийлүүлэхийг хичээдэг. “Монголросцветмет” ХХК-ний няраваас захиалсан сэлбэг болгоныг бүрэн нийлүүлж тэр болгон чаддаггүй. Би 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс бараа сэлбэг нийлүүлэхгүй гэж шийдвэр гаргаж, 2018 оны цагаан сарын өмнө “Монголросцветмет” ХХК-ний хангамжийн хэлтсийн дарга Энхбаатарт очиж сэлбэг нийлүүлэхгүй талаараа хэлсэн. Энэ үйл ажиллагаа манайд төвөгтэй байна гэдгээ хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42 дугаар хуудас/

- Гэрч 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “Би Уулын баяжуулах үйлдвэрийн үнэлгээний комиссын акттай танилцсан. Тухайн актанд 2017 оны 09 сард нийлүүлсэн сэлбэгүүдийг хэзээ хэрэглэсэн нь тодорхойгүй бөгөөд зарим сэлбэгийг хэрэглэсэн гэх хугацаа байхгүй байсан. Тэгсэн хэрнээ Уулын баяжуулах үйлдвэрээс манай нийлүүлсэн бүх сэлбэгийг буюу падаан дээр тусгагдсан дүнгээр хохирсон гэж үзэж байна. Гэтэл жишээ нь түлшний аппаратур нь моторын ком ээлжтэй холбоотой эд анги биш байтал эд бүгд эвдэрсэн юм шиг бүх дүнгээр нь тусгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн манай нийлүүлсэн моторын ээлж мөн үү, биш үү гэдгийг нь мэдэхгүй байна. Тэгээд энэ актанд манай нийлүүлсэн моторын ээлжнээс илүү гарсан байна. Тэгэхээр энэ актанд дурьдсанаар моторын ээлжний кильц хагарсан гэж байна. Гэтэл энэ зөвхөн моторын ээлжний чанараас шалтгаалахгүй олон зүйлээс шалтгаална шүү дээ. Жишээ нь тахир гол хортонтой байна буюу зурагдсан байх гэдэг ч юм уу, олон шалтгаан байна шүү дээ. Би өөрөө Шувуун фабрикт хайрганы карьер ажиллуулдаг учраас ковш ашигладаг юм. Ийм төрлийн зарим зүйлийг мэднэ. 2017 оны 09 дүгээр сард миний санаж байгаагаар хангамжийн хэлтсийн ажилтан Батмөнх над руу ярьсан болов уу гэж санаад байна. Манайд ээлж хэрэгтэй байна гэхээр нь би Батжаргал ах руу яриад асуухад хурдан нийлүүлчих боломж байна уу гэсэн. Тэгэхээр нь би Эрээнд байдаг түнш Нараа гээд Өвөрмонгол эмэгтэй рүү хэлээд сэлбэгийг дорно шуурхай авчруулсан бөгөөд Нарантуул захын тэр орчмоос Батмөнх өөрөө очиж каргоноос сэлбэгийг авсан гэж санаад байна. 2017 оны 12 дугаар сард бол моторын ээлж эвдэрчихлээ гээд Батжаргал ах, Батмөнх нар ярьсан. Би яагаад гэхээр Батжаргал ахтай ярьлаа гээд Батмөнхөөс юм уу, эсхүл “Монголросцветмет” ХХК-иас шийд ирээгүй байхад дураараа аваачиж нийлүүлж байгаагүй. Энэ 12 сард нийлүүлсэн сэлбэгийг би өөрөө “Монголросцветмет” компанийн агуулахын харуулд хүргэж өгсөн. Агуулах нь оффисийн байрныхаа зүүн талд байдаг юм. Би тэнд хүргэж өгөөд нэхэмжлэхээ 1-2 хоногийн дараа билүү “Монголросцветмет” ХХК-ийн харуулд Батмөнхөд өгөөрэй гэж үлдээсэн. Батмөнх өөрөө утасдаад нэхэмжлэхээ тэнд үлдээчих гэж хэлдэг юм.

2018 оны 01 дүгээр сард бол би өөрөө Европт явж байсан тул манай нөхрийн компани болох “Төв цагаан морь” ХХК-ийн тамга тэмдэг байсан тул би сэлбэгийг өөртэйгээ хамт ажилладаг Нацагням гэх охинд хэлж каргоноос тосуулаад Бор-Өндөр рүү явах автобусанд өгөөд явуулсан. Нацагням нь Зөв хоололтын клуб ажиллуулдаг юм. Утас нь 8803-0431. Энэ сэлбэгийг нийлүүлэх талаар Батмөнх над руу мессенжер чатаар сэлбэг нийлүүлэх боломжтой юу гээд хэлж байсан юм. Би мессенжер нь одоо байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Мөн Wechat-aap харилцаж байсан. Мессеж нь байвал би гаргаж өгье. Би тухайн үедээ утсаар захиж авчихаад зараад байсан юм. Тэрнээсээ болоод орлогод авсан баримт бүрдүүлээгүй хэрнээ зарлага байгаад  байсан тул одоо татварын болон НӨАТ-ын өр 7,0 сая орчим төгрөг болсон байна. Энэ бараа материалыг урдаас захихаар ганзагын наймаа шиг л гаалиар ороод ирсэн байгаа тул би одоо татварын өртэй болчихоод явж байна. Ингэж бараа материал нийлүүлэх нь надад ашиг байхгүй тул би дахин ингэж наймаа хийхгүй гэдгээ 2018 оны 01 сард Энхбаатарт нь хэлж байсан юм. Би Батмөнх, Энхбаатар, Алтанхуяг нараас надад хандаж та нийлүүлчих гэхгүй л бол би шууд нийлүүлдэггүй юм. Тэгэхээр над руу эхлээд Батжаргал, Батмөнх нарын аль нь түрүүлж ярьсан гэдгийг санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р  хх-ийн 192-193 дугаар хуудас/

- Гэрч 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “2016 оны сүүлээр “Монголросцветмет” ХХК-д үнийн санал хүргүүлж мотор, хроп нийлүүлэх тендерт анх удаа оролцож байсан. Үүний дараагаар 2017 оны сард “Монголросцветмет” ХХК-иас над руу утсаар яриад ковшийн ээлж гэх бараа материал хэрэгцээтэй байна нийлүүлэх боломжтой талаар асуухаар нь 2017 оны 09 сард 1,764,050 төгрөгийн, мөн оны 12 дугаар сард 3,528,100 төгрөгийг бараа материалыг БНХАУ-ын Эрээн хотын Шантуй компаниас худалдаж авч нийлүүлж байсан. Урьд нь ч миний бие чанарын шаардлага хангасан бараа материалыг 2016 оноос эхлэн 2018 оны эхэн үед хүртэл “Монголросцветмет” ХХК-д нийлүүлж байгаа ба тухайн компаниас манай компанитай харилцдаг шалтгаан нь манай компани нийлүүлж буй бараа материалаасаа наана нь урьдчилгаа мөнгө авдаггүй нийт үнийн дүнгээр бараагаа нийлүүлсний дараагаар тооцоо хийдэг юм. Би дээрх бараа материалыг БНХАУ-ын Эрээн хотын Шантуй компани руу залгаж утсаар захиалга хийгээд тэндээс над руу каргогоор ирүүлдэг. “Монголросцветмет” ХХК-тай хамтран ажиллахад хүндрэлтэй мөнгө төгрөгөө цаг тухайд нь өгөөд байдаггүй, хүлээлт их үүсгэдэг байсан болохоор 2017 оны сүүлээр тус компанид цаашид хамтран ажиллах боломжгүй албан бичгийг хүргүүлсэн. Манай төрсөн ах “Монголросцвет” ХХК-ийн Бор-Өндөрийн уурхайн ерөнхий механикаар ажилладаг байсан, одоо бол ямар нэгэн таньж мэдэх хүн байхгүй ээ. Би “Монголросцветмет” ХХК-тай анх өөрийн бизнесийн түнш БНХАУ-ын Эрээн хотын Шантуй компаний захирал Нараа гэх БНХАУ-ын Өвөрмонгол хүн надад “Монголросцветмет” ХХК нь бараа материал худалдаж авдаг гэж хэлж ярьсаны дагуу тус компаний Худалдан авах ажиллагааны хэлтсийн албан тушаалтнуудтай уулзаж бараа нийлүүлэх боломжтой гэхээр нь үнийн саналаа хүргүүлж ажилласан. Үнийн саналаа хүргүүлэхдээ урьдчилгаа мөнгө авахгүй гэдгийг тусгаж өгсөн болохоор манай компанитай гэрээ байгуулах болсон шалтгаан нь гэж үзэж байгаа юм. Миний энэхүү ажилд төрсөн ах ******* нь ямар ч оролцоогүй гэдгийг хэлмээр байна. ... Манай гэр бүлийн хүн Н.Баатарням нь тус компанийг үүсгэн байгуулж байсан ба 2014 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ээ. Одоо энэ компани нь Ховд аймагт байрладаг, тухайн газарт бүртгэлтэй байдаг ба компаний бичиг баримтууд бүгд надад байдаг. “Төв цагаан морь” ХХК нь манай нөхрийн нэр дээр байдаг ба дээрх цаг хугацаанд мөн үнийн дүнтэй бараа материалыг “Наранбилэг тариат” ХХК-иас “Монголросцветмет” ХХК-д нийлүүлэхэд үед “Наран билэг тариат” ХХК-ийн тамга тэмдэг байгаагүй учир төлбөрийн нэхэмжлэлээ нөхрийнхөө компаний тамгыг дараад 1 удаа баримт өгч байсан. Үүнээс өөрөөр харилцаж байгаагүй ээ. Манай нөхөр энэ бараа материал “Монголросцетмет” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 15-16 дугаар хуудас/

-Гэрч 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би он сарыг нь сайн санахгүй байна. Цэцэгдарь эгч 2017 оны 12 сард санагдаж байна, Европ улс руу явсан байсан. Тэрнээс хойш 2018 оны 01 сард юм болов уу, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолоос ачааны том оворын машинаас хайрцагтай, хүнд төмөр зүйл тосч авсан. Тухайн эд зүйлийг Цэцэгдарь эгчийн хамт машинтай нь явж тоссон бөгөөд дамжилж машинд нь аччихаад би хороололд Корал центрт хүргүүлж үлдсэн. Тэр нь ямар эд зүйл байсан гэдгийг нь би мэдэхгүй. Өмнө нь 2 удаа байхаа цаг хугацааг нь санахгүй байна. Дүнжингаравын урд талаас ачаа тосч байсан. Цээгий эгчтэй хамт тосч байсан. Мөн л дээрхийн адил тосч авчихаад ажил руугаа хүргүүлж байсан. Нэг удаа нэхэмжлэх гэсэн цаасыг нь “Монголросцветмет” ХХК-ийн хашаанд нэг эрэгтэй хүнд хүргэж өгч байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 196 дугаар хуудас/

- Иргэний нэхэмжлэгч 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би ажил үүргийн хувиараар энэ SL50W загварын ачигчийг хариуцдаг юм. 2017 оны 12 дугаар сараас эхлээд ачигч техникүүдийн хөдөлгүүрүүд маань эвдэрч эхэлсэн. Ингээд би сэлбэг хэрэгслээ нэр төрлөөр нь гаргаж захиалга өгсөн. Би өөрөө шаардлагатай сэлбэг хэрэгслийн жагсаалтаа марк, тоо ширхгээр гаргаж ерөнхий механик Батжаргалаар хянуулж батлуулаад ерөнхий захирал руу оруулж батлуулаад хангамжийн хэлтэстээ өгдөг. Ингээд хангамжийн хэлтсээс шаардлагатай сэлбэг хэрэгслүүдийг нийлүүлдэг юм. Тухайн үед 3 ачигч ажиллаж байсан, 2017 оны 12 дугаар сард техникийн эвдрэл нь ерөнхийдөө тосны кольц эвдэрч тос хаяад зогссон. Өмнөх нь бараг жилийн өмнө ээлж хийгээд нормын дагуу ажиллаад эвдэрч байсан. Тэгээд ээлж солих шаардлагатай болж сэлбэг захихад чанар муутай сэлбэг хэрэгсэл ирээд байх шиг байсан. Учир нь №1 ачигчид хийсэн ээлж нь 72 мото цаг ажиллаад гильз хагарч, кольц элэгдсэн, мөн №2 ачигч нь 200 мото цаг ажиллаад 3 дугаар цлиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн тэгэхээр нь дахин ээлж хийхэд 24 мото цаг ажиллаад 5 дугаар цлиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн. Мөн дараагийн №3 авто ачигч нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүрэн ээлж хийгээд ажилд гаргасан боловч 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 900 мото цаг ажиллаад хөдөлгүүрийн гар биений вкладыш зуурч шатун нь блокоо хага цохин эвдэрсэн. Үүнээс дүгнэхэд чанар муутай сэлбэг ирээд байна гэж үзсэн, өмнө нь ийм тохиолдолд гарч байгаагүй юм. Ер нь нэг ээлж хийхэд доод тал 2000 мото цаг буюу дундажаар 9 cap орчим хугацаанд ажилладаг, гэхдээ ажлын онцлог, ачааллаас шалтгаалаад энэ хугацаа өөрчлөгдөж магадгүй. Гэтэл тухайн ээлжинд ирсэн сэлбэг хэрэгслүүд нь дээрх шаардлагыг хангахгүй, хурдан хугацаанд эвдэрч гэмтээд байсан. Энэ талаар би ерөнхий механик удаа дараа, эвдрэх болгонд нь “энэ сэлбэгүүд шаардлага хангахгүй, чанар муутай сэлбэгүүд байна” гэж хэлэхэд Батжаргал механик “би цааш нь мэдэгдэе, хэлье” гэж хэлдэг байсан. Би тухайн сэлбэгүүдийг хэн, хаанаас нийлүүлдэг талаар нь бол мэдэхгүй. Улаанбаатар хотоос л ирүүлдэг байсангэх мэдүүлэг /2-р хх-ийн 05-06 дугаар хуудас/

- Гэрч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Ер нь бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 50,0 сая төгрөгнөөс дээш өртөгтэй бараа 80,0 сая төгрөгнөөс дээш өртөгтэй ажил үйлчилгээнд нээлттэй тендер зарлаж худалдан авах ажиллагааг явуулдаг, 10-50,0 сая төгрөгөөр харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалт явуулах ёстой боловч зарлахгүйгээр өөрсдөө 3 аж ахуйн нэгжид урилга хүргүүлж үнийн саналыг авч харьцуулж сонгон шалгаруулалтыг явуулж байсан. 10,0 сая төгрөгнөөс доош өртөгтэй барааг худалдан авахдаа шууд худалдан авалт хийгээд явдаг. Өндөр үнийн дүнтэй бараа материалаа манай хэлтсээр дамжуулан худалдан авалтыг зохион байгуулдаг. 2017 онд cap бүр Уулын баяжуулах үйлдвэр 20,0 сая төгрөгөөр жижиг сажиг бараа материалыг өөрсдөө шууд худалдан авах, эсхүл Улаанбаатар хотод Бор-Өндөрийн Уулын баяжуулах үйлдвэрийн 2 төлөөлөгчөөрөө дамжуулан бараа материалаа худалдан авч байсан. Бид захиалгыг нь аваад Улаанбаатар хотоос сэлбэгийг хайж байгаад олж аваад явуулдаг. Бор-Өндөрт нэг асуудал гардаг нь хятадын машин механизмууд нь сэлбэг хэрэгсэл аваад явуулахаар хоорондоо таарахгүй буцаах, бид нөгөө бараа материалаа худалдаж авсан дэлгүүрүүддээ эргэж хандаж солиулах гээд ажил их гардаг. SL50 гэх ачигчийн хөдөлгүүрийн хувьд иймэрхүү асуудал гарч байсан. Тэгтэл Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрээс тухайн төхөөрөмжийн машинист нь байхаа эндээс сэлбэг нь таардаг компаниас сэлбэг авахаар боллоо гэхээр нь сэлбэг нь таарч байвал худалдаж аваад тэрүүгээрээ болгож бай гэсэн чиглэлийг 2016 онд утсаар өгч байсан. Миний ойлгосноор Наранбилэг тариат гэдэг компани Эрээнээс сэлбэгийг нь хайж байгаад шууд нийлүүлдэг юм шиг байна лээ. Эхлээд сайн чанартай сэлбэг нийлүүлээд чимээгүй яваад байсан юм шиг байна лээ. Сүүлд чанаргүй сэлбэг өгөөд ийм асуудал гарсан юм болов уу. Сэлбэг материалын захиалга ирсэн тул манайхаас худалдан авалтыг хийж сэлбэгийг хүргүүлэх ёстой боловч Бор-Өндөр дэх Уулын баяжуулах үйлдвэрээс 2017 оны 09, 12 cap, 2018 оны 01 дүгээр сард ирсэн захиалгын хувьд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байх үед нэхэмжлэх нь ирчихсэн тухайн барааг Уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлчихсэн байсан. Ийм л зүйл болсон. Би энэ тухайгаа Дотоод хяналтын хэлтэст тайлбар гаргаж өгч байсан. ******* нь Төв аймгийн Өндөр ширээт сумынх би Лүн суманд төрсөн, манай аав ээжүүд бие биенээ мэддэг учраас нэг нутаг усных гэдгээрээ бие биенээ мэднэ. Тэрнээс сайн найз нөхдийн харилцаа холбоо байхгүйгэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 дугаар хуудас/

-Гэрч 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Экспортод гаргах бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа хийх, санал авах, гэрээний төсөл бэлдэх, нөгөө талаас үйлдвэрийн шаардлагатай тоног төхөөрөмж сэлбэг материалын худалдан авалтыг хариуцах /тендерийн хуульд нийцүүлэн зохион байгуулах/ чиг үүрэгтэй. Сэлбэгийн жагсаалтыг Бор-Өндөрийн уурхайн дарга, ерөнхий инженерийн гарын үсэгтэй захиалгаар “Монголросцветмет” ХХК-ийн төв оффист албан бичгээр хүргэгдэж ирдэг. Захиалгын дагуу худалдан авалтын өртгийг тодорхойлж ямар аргаар худалдан авалтыг зохион байгуулах уу гэдгийг Тендерийн хуулиар зохион байгуулдаг. Бор-Өндөрөөс захиалгаа өгсөн бол үйлдвэр техникийн хэлтсийн хянасны дагуу заавал худалдан авах ажиллагааг зохион байгуулж сэлбэгийг хүргүүлэх ёстой. Үнийн дүн 10,0 сая төгрөгөөс доош шууд худалдан авалт хийх бараа материал байсан ч манай хэлтэс 3-аас доошгүй компаниас үнийн санал авч харьцуулж байж чанартай, бага үнийн дүнтэй барааг сонгож нийлүүлэх ёстой. Дээрх тохиолдлын хувьд манайд захиалга ирүүлчихээд өөрсдөө тэндээ сэлбэгээ хүлээгээд авчихсан байсан. Ингээд төв рүү нэхэмжлэхийг ирүүлээд хүлээгээд авсан актаа үйлдчихсэн байсан. Үйлдвэрийн ерөнхий механик Батжаргалаар ахлуулж ерөнхий инженер батлаад хүлээгээд авсан байдаг. Ингээд хүлээгээд авсан тул төлбөр хийх эрх үүсч байгаа юм. Акт, орлогод авсан баримт, нэхэмжлэхийг үндэслээд төлбөрийг “Монголросцветмет” ХХК-иас төлсөн. Гэтэл сэлбэг нь эвдрэл гарсан тул дотоод хяналтаас шалгалт хийгээд зөрчилтэй байна гэдэг асуудал яригдсан. Бидэнд ерөнхий инженерийн албан бичгээр захиалга ирдэг бөгөөд ерөнхий механиктай харилцах шаардлага байхгүй учраас *******ыг ерөнхий механик гэдгээр нь мэдэхээс биш ажил үүрэгтэй холбоотойгоор хоорондоо харилцаж байсан зүйл байхгүй. Манайхаас нийлүүлсэн сэлбэг материалыг Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтэст хүлээлгэж өгөөд тухайн хэлтэс цехүүддээ тараадаг. Тухайн үед энэ асуудал яригдаж байсан. Чанарын шаардлага хангахгүй байна гэхээр нь Улаанбаатар хотоос явуулсан юм уу яасан юм гэхэд Бор-Өндөр өөрсдөө худалдаж авсан байсан. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь өдөр тутам хэрэглэгдэх барилгын материал бээлий гэх мэт жижиг үнийн дүнтэй барааг худалдан авах эрхтэй байдаг. ...Ерөнхий механик албан тушаалтан нь хангамжийн хэлтсийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүйгэх мэдүүлэг /1-р хх-ийн 83-84 дүгээр хуудас/

-Гэрч 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*******ын хүлээн авсан сэлбэгүүд нь нормондоо хүрэхгүй 72 цаг ажиллаад эвдэрсэн байдаг. Авто ачигч нь Уулын баяжуулах үйлдвэрийн төмөр замын цехэд харьяалалтай техникүүд бөгөөд үүнээс болоод төлөвлөгдөөгүй зогсолт гарсан, онош тогтоох, засвар хийх, яаралтай ажилд оруулах гээд засварын бригад гарч ажилласан байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор цалингийн зардал, авто тээврийн цехээс үзүүлсэн үйлчилгээ буюу крануудын гаргасан зардал зэрэг нь засварын зардалд ороод нийт 23,741,653 төгрөгийн хохирол учирсан. Одоо бол уг техникүүдийн шаардлага хангасан бараа материалыг худалдан авч техникүүдийг ашиглалтанд оруулсан. Тэгэхгүй бол жоншийг вагон дээр ачиж байдаг байнгын ажиллагаатай байх ёстой техник учраас даруйхан ашиглалтанд оруулсан. Тэгэхээр нь энэ засварын зардал хийсвэрээр тооцоолж гаргасан зардал биш бөгөөд аль хэдийн ийм хэмжээний зардал гаргаж байж бүрэн засварлаж дуусч ашиглалтанд оруулсан учраас энэ зардал бүгд бодит зардал байгаа юм. Энэ засварын зардлыг засварын үйл ажиллагаатай холбоотой гарсан зардлыг нэгтгэж цех цехээс нэгтгэж гаргасан бөгөөд шаардлагатай бол баримтыг нь гаргаж өгье. Худалдан авалтын зардал нь 11,172,250 төгрөг, засварын зардал нь 12,569,403 төгрөг болсонгэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

-Гэрч 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уулын цехийн дарга албан тушаал нь Техник Эдийн засгийн үнэлгээний комиссын гишүүн бөгөөд 2018 оны 03 дугаар сард тухайн техник болон техникийн тавигдсан хөдөлгүүрийн чанарын асуудлаар акт гаргасан. Энэ ямар учиртай вэ гэхээр толгой компани буюу “Монголросцветмет” ХХК-ийн дотоод хяналтаас шалгалт ирээд 3 удаагийн худалдан авалтаар чанаргүй бараа материал авсан байна, мөн ерөнхий механик Батжаргал нь дүүгийнхээ компаниас уг барааг авсан байна гэдгийг тогтоосон байдаг. Уг асуудлаар комисс хуралдсан. Энэ асуудал дээр комисс томилогдож ажиллаад худалдан авсан нийт зардал 11,172,250 төгрөгний бодит хохирол, уг асуудалд ажиллах хүч буюу засварчид орой шөнийн цагаар ажиллах зэрэг зардлуудыг эдийн засагч, холбогдох албаны тушаалтнууд тооцоолол гаргаад засварын зардалд 12,569,403 төгрөгийн зардлыг гаргасан. Ингээд нийт 23,741,653 төгрөгийн хохирол учруулсан гэж тогтоосон. Харин комиссын шийдвэр гарахад миний хувьд худалдан авсан бодит зардал буюу 11,172,250 төгрөгийг *******аар төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Хуулиараа учруулсан бодит хохирлыг хохиролд тооцно гэж ойлгоод ийм санал гаргаад хурлын тэмдэглэлд энэ тухайгаа тусгаад гарын үсгээ зурсан. Гэвч хурлын хувьд олонхийн шийдвэрээр 23,741,653 төгрөгийг төлүүлэхээр шийдвэр гарсан. Тухайн техник нь сэлбэгийг сольж тавиад л 2 хоноод эвдрээд байсан байдаг. Би далд уурхайгаа хариуцдаг учраас яг эвдэрсэн техникийн талаар нь сайн мэдэхгүй байна. Яг авсан сэлбэгүүд нь нормоороо 2700 мото цаг ажиллах ёстой байтал 72 цаг ажиллаад эвдэрсэн зэрэг асуудлууд гараад чанаргүй гэдэг нь тогтоогдоод байгаа юм. Энэ нийлүүлсэн сэлбэгүүд нь авто ачигчийн моторын сэлбэгүүд бөгөөд яг нийлүүлсэн сэлбэгүүд нь хагараад эвдрээд ажил зогсоогоод байгаа юм. Манай инженер, техникийн ажилчид 2018 оны 09 сарын 12-ны өдөр БНХАУ-ын Манжуур хот руу аялалд явчихсан байна. Би одоо хэн хэн явсныг нь сайн мэдэхгүй байна. Ажлын хэсгийн гишүүдээс Я.Дамдиндорж ээлжийн амралттай байсан бөгөөд уг хуралдаанд суугаагүй, оронд нь Автотээвэр цехээс Амаржаргал гэдэг хүн оролцсон. Уг ажлын хэсгийн гишүүдээс Эрдэнэбаяр, Амаржаргал, Ганпүрэв, Ундрах нар ээлжийн амралттай хаана амарч байгааг нь мэдэхгүй байна, Лхагвадорж инженер эрүүл мэндийн шалтгаанаар Дархан-Уул аймагт эмнэлэгт хэвтчихсэнгэх мэдүүлэг /1-р хх-ийн 85 дугаар хуудас/,

-Гэрч 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоо энэ асуудлыг бараг мартсан байна. Ачигчийн моторт ээлж хийх шаардлагатай болоод сэлбэг захиалга өгсөн. Сэлбэгийн захиалгыг хийхэд тухайн цех өөрсдөө эвдэрсэн сэлбэгийн талаар мэдээлэл өгч юунаас болж эвдэрсэн, хэдэн мото цаг ажилласан талаар актаа гаргаад ерөнхий механик, ерөнхий инженер буюу надад оруулж ирдэг. Үнэхээр энэ сэлбэг шаардлагатай тохиолдолд ерөнхий инженер баталж “Монголросцветмет” ХХК-ийн худалдан авах ажиллагааны хэлтэс рүү явуулдаг. Ингээд ирсэн бараа материалыг ерөнхий механик, тухайн сэлбэг захиалсан цехийн механик, хангамжийн албаны ажилтнууд тоо хэмжээ, шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаад хүлээн авсан тухай акт үйлддэг юм. Энэ асуудлын хувьд олон дахин захиалга өгсөн, үнэхээр захиалж авсан сэлбэгүүд эвдэрсэн байсан. Ингээд хаана нь алдаа байсан юм бэ гээд комисс ажиллахад чанаргүй сэлбэг нийлүүлэгдсэн гэдэг нь тогтоогдсон. Энэ хөдөлгүүрийн ээлж нь буруу ашиглалтаас болно гэсэн ойлголт байхгүй. Ашиглалтын нөхцөл хэвийн бөгөөд сэлбэг хэрэгслүүд нь 2700 мото цаг ажиллаад үзлэг хийх, засвар шаардлагатай бол хийх гэсэн заалттай байдаг. Тэрнээс 2700 мото цаг ажиллаад солих шаардлагатай гэсэн үг биш. Гэтэл энэ нийлүүлэгдсэн сэлбэгүүд нормдоо хүрээгүй эвдэрсэн байсан. Ингээд ойр ойрхон эвдрэл гараад ажил явахгүй байсан тул шалгалт хийхэд чанаргүй сэлбэг нийлүүлэгдсэн байсан бөгөөд уг шалгалтаар Батжаргал нь дүүгийнхээ компаниас авсан гэсэн. Миний санаж байгаагаар би 2017 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байгаад гарсан бөгөөд тэр үед Уулын баяжуулах үйлдвэрийн бүх ачигчийн мотор эвдэрчихсэн байна гэхээр нь та нар юу болж байгаа юм бэ, ямарч но байхгүй яаж ажил хийж байгаа юм бэ гэсэн. Тэгтэл компаниас Улаанбаатар хотод сэлбэгтэй газар байна, мөнгийг нь шилжүүлчихвэл авч болох юм байна гэхээр нь би “Монголросцветмет” ХХК-ийн байранд очоод Хангамжийн хэлтэс дээр очоод үйлдвэр зогсоод байна яаралтай сэлбэг авч өгөөч гээд хэлэхэд сэлбэгтэй гэх компани руу мөнгийг нь шилжүүлж сэлбэгийг авсан байдаг. Би ямар компаниас гэдгийг нь мэдээгүй, тэгтэл сүүлийн худалдаж авсан гэх сэлбэгийг нь Батжаргалын охиных нь компани байсан байна гэсэн байхаа. Би тухайн үедээ мэдээгүй, ямарч ачигчгүй болсон байна гэхээр хурдан сэлбэг авч өгөөч гэж хэлснээс өөр зүйл мэдэхгүй. 2018 оны 03 дугаар сард ажлын хэсэг хуралдаад төлбөрийн акт тогтоосон. Энэ сэлбэг бол үнэхээр муу сэлбэг байсан. Батжаргал энэ явдлаас хойш надад хэлэхдээ бусад газар үнэтэй байхаар нь би дүүгийнхээ компани болон охиныхоо гэсэн үү хүргэнийхээ компаниас авчихсан юм гэж байсан. Тухайн тохиолдолд авто ачигчийн жолооч эвдрэл гарснаас ачигч зосгож байгаа учраас механик нь үзээд эвдрэл юунаас болсон бэ, хэзээ тавьсан, хэдэн мото цаг ажилласан, юунаас болж эвдэрсэн бэ гэдгийг тогтооно. Энэ техникийн хувьд цехийн дарга Төмөрбат, механик Мөнх-Эрдэнэ нар энэ шаардлага хангахгүй байна гэдгийг тогтоосон. Энэ засвар үйлчилгээ хийх асуудлыг хянадаг албан тушаалтан нь ерөнхий механик байгаа юмгэх мэдүүлэг /1-р хх-ийн 87 дугаар хуудас/,

-Гэрч *******ийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ажил үүргийн хувьд “Монголросцветмет” ХХК-ийн хангамжийн албанаас бараа материал нийлүүлэхэд Уулын баяжуулах үйлдвэрийнхээ агуулахад сэлбэгийг хүлээн авч байршуулаад нэг машин дүүрэхээр хэмжээтэй болохоор нь үйлдвэрээс машин дуудаж ачуулаад хүргүүлнэ, мөн Бор-Өндөрөөс жижиг хэмжээний худалдан авалт хийх үед сэлбэг бараа материалыг эрж хайж нийлүүлэх, тэдгээрийн нэхэмжлэхийг авч Бор-Өндөр рүүгээ явуулдаг. Жижиг хэмжээний гэхээр ойр зуурын 100 айл, техникийн зах дээр зарагддаг сэлбэг материал буюу яаралтай, гэхдээ мөнгөн дүн нь ихэвчлэн 1,0 сая төгрөгний бараа материалыг авдаг юм. Би 2016 онд ажилд ороход тус компанийн зарлагын баримт цугларсан байсан. Энэ компани нь 2017 оноос өмнө манай уурхайд сэлбэг нийлүүлдэг байсан юм билээ. Би тэгэхээр тэрнээс хойш мэднэ. “Наранбилэг тариат” ХХК нь Shantui брендийн 3 ширхэг ковш байдаг бөгөөд тус ковшны сэлбэг материал олддоггүй юм билээ, Тэгээд захиалгаар “Наранбилэг тариат” ХХК нийлүүлдэг байсан юм билээ. Бор-Өндөрөөс 1,0 сая дотор үнийн дүнтэй тус ковшны сэлбэг захиалахаар нь тус компани руу холбогдоод захиалаад авчихаж байсан юм. Захирал нь Цэцэгдарь гэх эмэгтэй надтай холбогдоод байдаг юм. “Төв цагаан морь” ХХК-ийн талаар сайн мэдэхгүй гэхдээ Цэцэгдарь энэ компанийн нэрээр нэг удаа бараа өгч байсан санагдаж байна. Би 2018 онд нийлүүлсэн бараа нь доголдож эвдрэл үүссэний дараа манай ерөнхий механик Батжаргалын хамаатан гэдэг яриа гараад байсан. Би энэ нь үнэн эсэхийг нь мэдэхгүй байна. Энэ худалдан авалтууд надаар дамжаагүй. Энэ чанаргүй гэх 3 удаагийн сэлбэгийг Уулын баяжуулах үйлдвэр хүлээгээд авчихсан байсан. Надад “Наранбилэг тариат” ХХК-ийн зарлагын баримтыг Уулын баяжуулах үйлдвэрээс дугтуйнд хийгээд ирүүлсэн байсан. Би зарлагын баримтыг нь хүлээн авахад сэлбэгийн мөнгийг нь “Монголросцветмет” ХХК-иас шилжүүлчихсэн, зарим нь өр үүсчихсэн бараа нь оччихсон гээд байж байсан. Тэгээд би зарлагын баримтыг нь хүлээн аваад “шаардлага” гэсэн баримтыг үйлдээд “Монголросцветмет” ХХК-ийн нягтлан бодогч Бямбаад өгөөд мөнгөн гүйлгээ хийгдсэн тул орлого зарлагыг нь хааж баримтыг бүрдүүлдэг. Энэ асуудалтай гэх сэлбэгүүдээс 1 удаа 1 ширхэг ээлж буюу нэг хайрцагтай барааг Цэцэгдарь өөрөө Приус-20 маркийн автомашиндаа ачаад надад авчирч өгөөд Уулын баяжуулах үйлдвэр рүү яаралтай явуулах хэрэгтэй байна гээд ирсэн байсныг хүлээн аваад Үйлдвэр рүү явуулсан. Би энэ ганцхан ээлж гэх комыг авчирч өгсөн он сарыг нь санахгүй байна. Ганцхан ээлж байсан учраас тухайн үед дан ганц “ээлж”-нд шаардлага гэх баримтыг үйлдээгүй, дараа нь тус компанийн зарлагын баримт нь орж ирэхдээ олон сэлбэг нийлүүлсэн гээд орж ирсэн. Би тэр үед нь олон сэлбэгтэй нь хамт шаардлагаа бичээд санхүүд хааж байсан. Би өмнө нь буюу 2017 оны зун 400,000 төгрөг орчмын худалдан авалтыг хийхдээ Цэцэгдарь руу ярьж сэлбэг байна уу гээд асуугаад тухайн үед нь мөнгө нь шилжээд орлого зарлага нь хаагдаад явсан. Харин 2017 оны 09, 12 cap, 2018 оны 01 сарын худалдан авалтуудын хувьд би Цэцэгдарь руу захиалга өгч яриагүй. Хангамжийн хэлтсийн Алтанхуяг надаас ийм сэлбэг материал хаагуур байна хайгаад ир гээд үүрэг өгч даалгаж зөвшөөрөл өгсний үндсэн дээр би хайж явдгаас тэрнээс бичиг нь ирээгүй байхад Цэцэгдарь руу ярьж сэлбэгийг худалдан авсан зүйл огт байхгүй. Надад ямарч эрх хэмжээ байхгүй бөгөөд би Бор-Өндөрөөс “Монголросцветмет” ХХК руу ирүүлсэн сэлбэгийн захиалгыг би мэдэхгүй. Харин үнийн дүн багатай Бор-Өндөрөөс худалдан авалт хийх гэж байгаа тохиолдолд Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтсээр дамжуулж надад ийм сэлбэг шаардлагатай, олоодох гэсэн тохиолдолд миний ажил эхэлж байгаа бөгөөд тухайн сэлбэг материалыг хайж эхэлдэг юм. Үндсэндээ энэ худалдан авсан гэх 3 удаагийн худалдан авалтыг надад Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтсээс, “Монголросцветмет” ХХК-ийн хангамжийн хэлтсээс аль аль надад ийм сэлбэг шаардлагатай ол гэж үүрэг өгөөгүй. Тэгэхээр сэлбэг шаардлагатай гэдгийг Цэцэгдарь нь өөрөө мэдээд шууд нийлүүлсэн байна. Сэлбэгүүд нь Бор-Өндөрт оччихсон байсан юм. Нэг удаагийн нэг ком ээлж л надаар дамжсан. Сэлбэгийг хүлээн авахад нэгдүгээрт хүлээн авах комисс буюу ерөнхий механикаар ахлуулсан ажлын хэсэг тухайн нийлүүлж байгаа сэлбэг нь захиалсан сэлбэг мөн эсэх, мөн шаардлага хангах эсэхийг нь үзэж шалгасны дараа нярав зарлагын баримтыг нь үндэслээд тоо ширхгийг нь тулгаж агуулахдаа аваад агуулахаасаа шаардах хуудсаар гаргаж зарцуулна. Эдгээр сэлбэгийн хувьд хэрхэн хүлээн авсан, хэрхэн зарцуулсан талаар мэдэх зүйл байхгүйгэх мэдүүлэг /1-р хх-ийн 176-178 дугаар хуудас/,

-Гэрч *******ын 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би эдгээр моторын ээлжийг сольж тавьсан. Засварчны хувьд бид нар хаанаас хэн сэлбэг нийлүүлж байгааг мэдэхгүй. Зөвхөн ирсэн сэлбэгийг нарядын дагуу хийж гүйцэтгээд ажиллахад бэлэн болгодог юм. №1 ачигчийн хувьд 2018 оны 01 сарын 21-ний өдөр моторын ээлж хийснээс хойш 3 хоногт эвдэрсэн. Гэхдээ сэлбэгийн хувьд захиалгаа өгөөд яг таарсан, шинэ сэлбэгүүд ирсэн байсан. Ингээд тавиад хэрэглээний явцад 3 хоног ажиллаад хөдөлгүүр доголдож гильз хагарч кольцнууд элэгдсэн байсан. Миний бие болон захиалга өгсөн цехийн механиктай ярилцаж байгаад сэлбэгийн чанараас энэ эвдрэл үүссэн байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Тэрнээс сэлбэгийг тавьж угсрахын хувьд ямар нэгэн алдаа байхгүй. Энэ сэлбэгийг тавьж угсрах ажлыг 12 дахь жилдээ хийж байна. Энэ моторт засвар үйлчилгээг хийхдээ орлогын баримтанд байгаа сэлбэгүүдээ түлшний аппаратур, форсунк, турбокомпрессор зэрэг сэлбэг нь тавигдаагүй. Бусад сэлбэгүүд нь ком ээлж солиход орж солигдсон. Ингээд тавьсан сэлбэгнээс шалтгаалж хөдөлгүүр доголдож гильц хагарч эвдрэл үүссэн тул комоор нь солих шаардлагатай болдог. Яагаад гэхээр вкладишь зэрэг дагалдах эд ангиуд нь дагаад элэгдсэн байдаг тул бүхлээр нь сольж байгаа юм. Тэгэхгүй бол вкладишийг нь солихгүйгээр ком ээлж авчраад тавихаар элэгдсэн вкладишнээс болж эвдрэл үүсэх боломжтой болчих юм. Түлшний аппартур, форсунк, турбокомпрессорыг бол би сольж тавиагүй. Тэгэхээр энэ сэлбэгүүдийг солиход мотор задлах шаардлагагүй байдаг учраас Төмөр замын цехийн засварчин Ариунмөнх, Өлзий 2 сольж тавьсан байж магадгүй. Эдгээр сэлбэгийг сольж тавьснаас хойш эвдрэл гарсан эсэхийг мэдэхгүй байна. №2 ачигчийн хувьд Моторын ээлж хийснээр норм нь 2700 мото цаг ажиллах ёстой. Гэтэл энэ сольсон сэлбэгүүд маань 200 мото цаг яваад масло тос хаяад доголдол гарч байгаад цилиндрийн гильз хүзүүгээрээ тасарч эвдэрсэн. Энэ эвдрэлийн хувьд дээрхтэй адил моторын ээлж, вкладишь зэрэг 8 төрлийн сэлбэг ордог юм. Орлогын баримтаас харахад кропны сальник, туслах шайба 2-ыг авч хэрэглээгүй. Бусдыг нь хэрэглэсэн. Мөн чанараас шалтгаалж нормт хугацаандаа хүрээгүй эвдэрсэн тул дахин моторын ээлж зэргийг бүхлээр нь авч тавиад засвар үйлчилгээг нь хийж үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна. №3 ачигчийн хувьд захиалсан Цогбадрах ах сольж тавьсан байдаг. Харин тавьсан сэлбэг нь мөн адил моторын ээлж эвдэрчихсэн юм. Тэгэхээр моторын ээлжийг, гар бие, их вкладишь зэргийг нь сольж тавиад үйл ажиллагааг нь хэвийн явуулж байна. Тухайн үед ажлын цагаар засвар үйлчилгээгээ хийгээд яаралтай гэсэн тул ажлын бус цагаар илүү цагаар ажилласан. Илүү цагийн ажлын хөлсөнд дээрх ачигчийн хувьд илүү цагаар ажилласан гэхэд 500,000 төгрөг дотор илүү цагийн цалин авсан байх. Надтай хамт төмөр замын цехийн Ариунмөнх, Өлзий, Мөнх-Эрдэнэ нар хамт ажилласан санагдаж байна. Би одоо илүү цаг хэдэн төгрөгний цалин авсан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэрнээс ажил гүйцэтгэх гэрээ байгуулж засварын ажлын хөлс авсан зүйл огт байхгүйгэх мэдүүлэг /1-р хх-ийн 199-200 дугаар хуудас/,

-Гэрч*******ын 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Авто ачигчийн моторын ээлж 3 удаа эвдэрсэн гэсэн. Үүнээс үүдээд засварчид болон оператор нарын засварын цалингийн хөлс 7,355,530 төгрөг зарцуулсан. Нийгмийн даатгалын шимтгэл нь 1,029,774 төгрөг, шатах тослох материал 3,818,000 төгрөг, бусад тооцоологдоогүй зардал буюу гарсан байж болзошгүй зардал гэж дээрх зардлуудын нийлбэрийн 3 хувь болох 366,099 төгрөг гэж тооцоолоод засварын зардал гэж тооцсон. Энэ тооцооллыг надад Мөнх-Эрдэнэ дарга үүрэг өгсний дагуу би тооцооллыг гаргасан юм. Манай засварчид болон тухайн авто ачигчийг ажиллуулдаг операторуудын тухайн цаг хугацаанд авсан цалин юм. Тэрнээс гаднаас ажиллах хүч авчирч хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажил хийлгэсэн биш. Засварчин болон ажилчид энэ засварыг хийсэн хийгээгүй авдаг цалингаа авна. Техник эвдэрсэн цаг хугацаанд засвар хийсэн тул энэ цаг хугацаанд хичнээн төгрөгний зардал гарсан бэ гэдгийг л тооцож гаргасан тооцоолол юм. Моторын ээлж эвдэрхэд моторын тухайн тосыг нь сольж шинээр хийдэг юм. Ингэж тос нэмж хийхэд 350 литр тос тухайн үеийн дотоодын үнэлгээгээр 1,830,500 төгрөг, моторны гол гардаг гэдэг утгаар Кропны тос сольсон гээд 265 литр 1,987,500 төгрөгийн тос хэрэглэсэн байсангэх мэдүүлэг /1-р хх-ийн 201-202 дугаар хуудас/,

-Гэрч 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* даргатай төрөл садангийн холбоо байхгүй. Манай цехийн дарга байсан учир ажил хэргийн шугамаар холбогддог. Би cap өдрийг нь нарийн санахгүй байна. 2017 оны сүүлээр байх, 3 авто ачигч болох ковш ойр ойрхон эвдэрсэн. Ингээд ирсэн сэлбэгийг нь хийж засварласан. Тухайн 3 ачигч гурвуулаа эвдэрсэн учир моторын ээлж сольсон. Моторыг бол Энхбаатар Цогбадрах ах нар засварладаг харин би жижиг засвар болох статчер, жанам, турбин, аппаратур, хийн компрессор, форсунк, турбо компрессор зэрэг сэлбэг хэрэгслийг нь сольж тавьдаг байсан. Тухайн 3 ачигч нарт дээрх сэлбэгүүдийг тавьж сольж байсан. Яг алинд нь юу юу тавьж байсныг нарийн санахгүй байна, ер нь бол бүгдийг нь л сольж хийсэн. Тухайн ойр ойрхон эвдрээд байсан сэлбэг хэрэгслүүд өмнө нь нийлүүлээд хийгдэж байсан сэлбэг хэрэгсэлтэй ижил л харагдаж байсан, харин ажиллаад ирэхээрээ нилээн муу байсан. Тэгээд ойр ойрхон эвдрэл гараад байсан. Илүү цагийн нэмэгдэл гэж ороогүй байх, тухайн ачигч нарыг засварлахад илүү цагаар ажиллаж байсан, гэхдээ илүү цагийн мөнгө бодож өгөөгүй байх харин засварласны дараа илүү амрааж байсан. Тухайн үед ажиллахад Өлзий надтай цуг л ажиллаж байсангэх мэдүүлэг /2-р хх-ийн 13 дугаар хуудас/,

-Гэрч *******ын 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үйлдвэрийн төмөр замын цехэд дотоод хяналтаас шалгалт хийх явцад хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа *******тай холбоотой материалууд гарч ирсэн. Ингээд үүнийг нягталж шалгахад Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэгт хохирлыг гаргаж өгөхдөө зөвхөн Батжаргалын хамаарал бүхий компаниас нийлүүлсэн чанаргүй сэлбэгийн хохирлыг л тооцож оруулаад нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл нийлүүлсэн сэлбэгийн хохирлоос гадна, тухайн нийлүүлсэн чанаргүй сэлбэг техникт тавигдсаны улмаас №3 ачигчийн өөрт нь байсан моторын блок, тахир гол зэрэг нь 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр эвдэрсэн байсныг хохиролд оруулаагүй байсан. Мөн блок нь хагарсанаас болж асгарсан том маслын зардлыг өмнөх нэхэмжлэлд оруулж тооцоогүй байсан. Үүний улмаас моторын тос 10W30 маркийн Mobile брендийн 140 литр масло зарцуулсан ба мөнгөн дүнгээрээ 813,079 төгрөг болсон. Харин шинээр мотор, тахир гол зэргийг солих шаардлагатай болсоны дагуу SLW50 маркийн ачигчийн моторын блокийг “Эрхэст сэнтий” ХХК-иас 3,818,181 төгрөгөөр худалдаж авсан. Мөн тахир гол солих шаардлагатай болсон учир тухайн компаниас 1,090,909 төгрөгөөр тахир гол зэргийг тус тус худалдан авч 2018 оны 03 дугаар сарын 06-ны дөр засварлаж дуусган ажилд оруулсан. Ингээд нийт 5,722,169 төгрөгний хохирлыг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан “Техник эдийн засгийн үнэлгээний комиссын актад тусгаагүй, буруу тооцоолсон байсан. Иймээс би 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр үйлдвэрийн даргад тус хохирлыг дутуу нэхэмжилсэн байна гэж дүгнэлт гарган танилцуулсан. Уг дүгнэлтэд нийт хохирлыг 5,812,892 төгрөгөөр тооцсон байсан. Учир нь манай үйлдвэрийн эдийн засгийн хэлтсээс гаргаж өгсөн авто ачигчийг засварлахад гарсан зардалд тахир голыг 1,161,850 төгрөгөөр тооцсон байсан, гэтэл материал техникийн хэлтэс хүлээж авдаг орлогын баримтаар тахир голыг 1,090,909 төгрөгөөр тооцож хүлээж авсан байна. Тэгэхээр хүлээж авсан орлогын баримт нь бодит хохирол болно. Миний гаргасан дүгнэлтэд тахир голын үнийг буруу тооцсон байна. Тэгэхээр одоо мэдүүлж байгаа нийт 5,722,169 төгрөгний хохирол нь үнэн зөв юм. Өмнө гарсан ТЭЗҮ-ийн актад дурдагдсан чанаргүй сэлбэгийн нийт үнэ болох 11,172,250 төгрөгнйй хохирол дээр дутуу тооцогдсон 5,722,169 төгрөгний хохирол нэмэгдэж ерөнхий механикаар ажиллаж байсан *******ын үйлдвэрт учруулсан хохирол нийт 16,894,419 төгрөг болж байнагэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,

-Гэрч 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би он, cap, өдрийг нь нарийн санахгүй байна. Тухайн үед ажиллаж байсан 3 ширхэг авто ачигч ойрын хугацаатай мотор нь эвдрээд байсан. Тухайн техникийн кольц нь ойрхон масло цацаад эвдрээд байсан. Засварласнаас хойш эхнийх нь 20 гаран ч билүү хоног ажиллаад эвдэрсэн, түүний дараагийнх 10 гаран хоногийн дараа, дараагийнх нь бүр 7 хоногийн дараа ч билүү эвдрээд байсан. Тухайн техникүүдээс 1 ачигч машинд нь форсунк, 2 ачигч машинд нь /хэдэн номерын ачит байсан гэдгийг санахгүй байна гэх/ би турбокомпрессор, нэг ачигч машинд аппаратур, тухайн турбокомпрессор, аппаратур, форсунк зэрэг нь сольсоноос хойш техниктээ эвдрээгүй жил орчим явчихсан. Харин кольц, поршин, вкладыш, моторын жийрэг зэрэг сэлбэгийг ээлж комоор нь солиод байсан. Тухайн техникийг засварлах гээд байнга илүү цагаар ажиллаж байсан. Илүү цагаар ажилласан гээд надад илүү цагийн мөнгө төгрөг өгөөгүй. Харин дараа нь цалинтай амралт нөхөж өгч байсангэх мэдүүлэг /2-р хх-ийн 14 дүгээр хуудас/,

-Хохирогч 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 3 удаа мэдүүлэг өгсөн. Би шинжээчийн дүгнэлтээр гарсан шууд хохирлыг *******аас нэхэмжилнэ...”гэх мэдүүлэг /3-р хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

-Яллагдагч *******ын гэрчээр 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Уулын баяжуулах үйлдвэрийн захирал Магсаржав нь 2018 оны 02 сарын 01-ний өдрөөс ажлаа авсан бөгөөд нэг cap орчмын дараагаас шуурхай хийж эхэлсэн. Манай үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хуучирч муудсан бөгөөд эвдэрч, доголдох асуудал гарангуут механик ажлаа муу хийж байна гээд эхэлсэн. Тэр үед миний ажлыг авах гээд надаар оролдож эхэлж байгаа юм байна гэдэг ойлголтыг авсан. Ингээд нэг өдөр Магсаржав захирал намайг ажил тарсны дараа өрөөндөө дуудаад чи хүргэн дүү Баатарнямын компаниас сэлбэг материал худалдаж авдаг, чи сэлбэг шахдаг юм байна гээд утсан дээрээ ургийн овог нэр усыг нь биччихсэн, ийм компанитай юм байна гээд байж байсан. Би шахдаг зүйл байхгүй шүү дээ, SL50W маркийн мотор цохьсны улмаас бүрэн ээлж хийх шаардлагатай болоод авсан байдаг шүү дээ гэдгийг тайлбарласан. Танай төрсөн дүү Цэцэгдарийн “Наранбилэг тариат” ХХК байна шүү дээ гэхээр нь тиймээ манай дүүгийн компани гэхдээ би худалдан авалтанд оролцдоггүй шүү дээ гэдгээ хэлсэн. Сэлбэг материалыг манай захиалгаар “Монголросцветмет” ХХК-иас худалдан авалтыг хийгээд ирүүлсэн тохиолдолд нярав нь тухайн сэлбэг захиалсан цехийн механикийн хамт хүлээж авдаг. Сэлбэгээ хүлээн аваад механик нь үзэж таарах сэлбэг мөн эсэхийг нь шалгаж тулгаж үзээд мэдлэг нь дутах юм бол операторуудаа дуудаж үзүүлээд хүлээн авсан акт үйлддэг юм. Сэлбэг ирсэн байна гээд намайг буюу ерөнхий механикийг дуудаад компанид орлогод авах актанд миний бие гарын үсэг зурдаг. Мөн миний бие моторын ээлж солиход бүхий л ажиллагаанд биечлэн хяналтаа тавьж ажилладаг. Бор-Өндөр рүү компанийн машинаар ирүүлдэг бөгөөд нярав хүлээн аваад шаардах хуудсаа бичээд авч хэрэглэдэг. Хэвийн ажиллаж байгаа эсэхийг нь туршилтын 24 цаг ажиллуулж үздэг. Манай механикч моторчин Энхбаатар, Цогбадрах 2 ажилдаа маш сайн бөгөөд хөдөлгүүрийн засвар үйлчилгээний хувьд маш сайн засварчид бөгөөд ажилчдын буруутай үйлдлээс биш ашиглалтын явцад л эвдэрсэн байгаа юм. Аль ч компани сэлбэг нийлүүлсэн байлаа гэсэн ерөнхий механик хүн хүлээн аваад сэлбэг материалыг тавьж угсрах нь үнэн. Би дүүдээ бол манайд ийм сэлбэг хэрэгтэй байна гэдгийг нь тухайд үед хэлсэн. Яагаад гэхээр худалдан авах ажиллагааны ажилтнууд сэлбэг нийлүүлэх гэж их уддаг юм. Тийм учраас хурдан шуурхай сэлбэгээ авах гэж Цэцэгдарь руу яриад танайд сэлбэг байгаа юу, Шантуйгаас сэлбэг захиалвал хурдан ирэх юм уу гээд асуусан. Тэгэхээр Цэцэгдарийн зүгээс за би эргээд ярья гэсэн юм. Үүнээс хойш 1, 2 хоногийн дараа л сэлбэг нь удахгүй ирсэн. Эрээнээс каргогоор захиалаад Улаанбаатар руу хүргүүлээд тэндээсээ манай байгууллагын машинд юм уу, эсвэл замын унаагаар явуулдаг. Танай Батмөнхөд хүлээлгээд өгчихлөө шүү гээд хэлж байсан. Ингээд сэлбэг ч Уулын баяжуулах үйлдвэрт ирэхээр нь холбогдох цехийн механик, няравууд нь хүлээж аваад засвар үйлчилгээгээ хийсэн. Би энэ асуудалд нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна, юу гэхээр үнэлгээний комиссын актанд дурьдагдаад байгаа сэлбэгийн үнэ гэх 3 удаагийн худалдан авалтын 11,172,250 төгрөг нь тухайн худалдаж авсан бүх сэлбэгийг оруулж зарлагын падаан буюу тухайн худалдан авалтанд нийлүүлсэн бүх барааг эвдэрсэн мэтээр хохиролд тооцсон байдаг. Яг эвдэрсэн гэх юм бол моторын ээлж буюу 1,400,000 төгрөгний моторын ээлж 3 ширхэг нь дарааллан эвдэрсэн бөгөөд 4,2 сая төгрөгийн эвдрэл байна гэж үзэж байна. Мөн орон тооны засварчид буюу үйлдвэрийн үндсэн ажилчид засвар үйлчилгээг хийж авдаг цалингаа авч ажиллаж байхад засварын хөлс гэж 12,5 сая төгрөг гаргаж ирсэн байдаг. Тийм учраас би үнэлгээний комиссын акт, учруулсан хохирол гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ ажилчидтай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж ажлын хөлс өгөөгүй байж ажлын хөлсний зардал гэж үндэслэлгүй зардал гаргасан байгаа юм. Намайг ажлаас халах гэж л ийм асуудал гаргасан юм. Тухайн үед ингээд эвдэрснийх нь дараа өөр компаниас аваад засвар үйлчилгээгээ хийгээд л хэвийн ажиллаж байгаа шүү дээгэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-183 дугаар хуудас/,

-Гэрч Б.Магсаржавын 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* нь байгууллагад хохирол учруулсан, хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгосон гэж үзэж хариуцлага тооцож ажлаас чөлөөлсөн...Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зөрчсөн байсан. Урд өмнө нь Батжаргалыг таньдаггүй байсан. Өр авлага, өс хонзон, улс төрийн ямар нэг ашиг сонирхол байхгүй...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 1-161 дүгээр хуудас/,

-“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын ерөнхий механик *******тай 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /1-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

-“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засаг, үнэлгээний комиссын акт 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18-01 тоот акт /1-р хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

-“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн Б/304 дугаартай тушаал /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

-*******ын ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий механик нь удирдах албан тушаалын ангилалтай, ажлын байрны үндсэн чиг үүрэгт сэлбэг, тоног төхөөрөмж захиалж авах үүрэггүй гэдгийг тодорхойлж өгсөн ажлын байрны тодорхойлолт /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,

-“Монголросцветмет” ХХК-ийн дотоод хяналтын хэлтсийн дарга Д.Мэндбаярт гаргасан менежер тайлбар /1-р хх-ийн 76 дугаар хуудас/,

-“Монголросцветмет” ХХК-д “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрээс 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 998 дугаартай SL-50W №1 авто ачигчийн сэлбэг /9 төрлийн сэлбэг/ авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Наран тариат” ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 1,764,050 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт /1-р хх-ийн 77, 186 дугаар хуудас/,

-“Монголросцветмет” ХХК-д “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрээс 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1348 дугаартай SL-50W №2, 3 авто ачигчийн сэлбэг авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Наран билэг” тариат ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 3,528,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт  /1-р хх-ийн 78, 188 дугаар хуудас/,

-“Монголросцветмет” ХХК-д “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрээс 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаартай SL-50W №1, 2, 3 дугуйт ачигчуудад сэлбэг /11 төрлийн сэлбэг/ авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Төв цагаан морь” ХХК нь захиалсан 11 нэр төрлийн 5,880,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримт  /1-р хх-ийн 79, 190 дүгээр хуудас/,

-Авилгатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс ******* нь Авилгын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийн үйлчлэлд хамааран албан тушаалтан хамаарахгүй гэсэн албан бичиг /1-р хх-ийн 118 дугаар хуудас/,

-“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/696 тушаалаар ерөнхий механик *******ыг ерөнхий механикаар ажиллуулсан тушаал /3-р хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

-Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай “Монголросцветмет” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /2-р хх-ийн 132-135/

-Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 179-182 дугаар хуудас/,

-Гэрч *******, Н.Энхбаатар нарыг нүүрэлдүүлж авсан мэдүүлэг /3-р хх-ийн 183-184 дүгээр хуудас/,

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 50 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 136-139 хуудас/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 тоот дүгнэлтийн тооцоолол нь тухайн үед шинжилгээнд ирсэн баримтын хүрээнд үндэслэлтэй гэж үзэхээр байна.

...“Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэр нь SL-50W №01, SL-50W №02, SL-50W №03, дугаарын ачигчуудын засварт “Наранбилэг Тариат” ХХК, “Төв цагаан морьт” ХХК-иас хүлээн авсан 11,172,250 төгрөгийн сэлбэг, мөн бараа материалын үлдэгдлээс 85,000 төгрөгийг сэлбэг нийт 11,257,250 төгрөгийг сэлбэгийг тавьж олгосон байна...,

...Санхүүгийн анхан шатны баримтаар 22,426,354 төгрөгийг зардал гарснаас сэлбэгийн 11,257,250 төгрөгийн цалин НДШ-д 8,358,304 төгрөг, тослох материалд 2,783,800 төгрөгийн зардал гарсан байна...” гэх дүгнэлт /3-р хх-ийн 208-213/

-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэртэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байсан. “Монголросцветмет” ХХК-ний экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн төрсөн дүү эзэмшлийн “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаа 11,172,250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч нийлүүлсэн. Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн. Эрх мэдлээ урвуулан ашигласан. Бараа материалын үлдэгдлээс нэмж тавьсан 85.000 төгрөг нэмээд Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт шууд хохирол 11,257,250 төгрөг, шууд бус зардал 8,385,304 төгрөг нийт 19,642,554 төгрөгийн хохирол учруулсан. Энэ мөнгийг *******аас гаргуулж өгнө үү. Тухайн сэлбэг 7200 мото цаг ажиллах нормтой байхад *******ын нийлүүлсэн сэлбэг нь 72 мото цаг, сүүлийнх нь 200 мото цаг ажиллаад л эвдэрсэн. Чанаргүй сэлбэг гэдэг нь тогтоогдсон. Тухайн сэлбэгийг Улаанбаатар хотоос захиулж авчираад ******* өөрөө үйлдвэрт авчирсан байдаг. Хөдөлгүүрийн сольсон эд анги л эвдэрсэн. Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр шууд хохирол 11,257,250 төгрөг, шууд бус зардал 8,385,304 төгрөг нийт 19,642,554 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон. Тухайн сэлбэгүүдийг моторчин бүгдийг нь тавьсан. Шууд бус хохирол нь 8,385,304 төгрөгт ажилдчын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл орж байгаа. Ажлын бус цагаар ажиллаж нэмэгдэл цалин олгох нөхцөл байдал үүссэн. *******д шууд худалдан авах эрх байхгүй. Манай хангамжийн хэлтсээр дамжуулж сэлбэгийг авах ёстой. Сэлбэгийг хүлээж авахад ******* хамт байсан. Чанаргүй сэлбэг байна гээд акт тавьсан. Яагаад хохирогчоор томилсон гэхээр тухайн ажлыг би хариуцаж ажиллаж байсан. 800000 төгрөгний маслоны зардал гарсан нь үнэн. Зөвхөн мотор боосон машинд масло хийсэн. Няравын маслоны зарлагын тайланд тодорхой байгаа” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“Наранбилэг Тариат” ХХК, “Төв цагаан морь” ХХК-иас 2017 оны 09 сар, 2017 оны 12 сар, 2018 оны 01 сард нийлүүлсэн бараа материалыг би хүлээж аваагүй. Энэ худалдан авалтыг мэдэхгүй. Бүр сүүлд мэдсэн. Бараа материалын захиалгыг Хангамжийн хэлтэс хариуцдаг. Бараа материал нь Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт ирсэний дараа зарлагын баримт нь ирсэн. Захиалга нь Уулын баяжуулах үйлдвэрийн хангамжийн хэлтсээр дамжаад “Монголросцветмет” ХХК-ийн Баярбаатар, Энхбаатар нар төлбөр тооцоог нь хийдэг. Би “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн бэлтгэн нийлүүлэгчээр ажилладаг. Бараа материалын шаардах хуудас, зарлагын баримт зэргийг бүрдүүлэхээс өмнө бараа нь “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт  оччихсон байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “*******д бараа материал, сэлбэгийн захиалга хийх эрх байхгүй. Төмөр замын цехээс хүсэлт ирнэ. Тэгэхээр нь удирдлагаас цохуулаад явуулах ёстой. Байгууллагын захирал бараа материалын захиалах, зөвшөөрөл өгөх асуудлыг шийдвэрлэдэг асуудал. Шууд бараа материалын захиалгыг Энхбаатартай ярих эрх *******д байхгүй. “Монголросцветмет” ХХК руу зөвшөөрөл авсан хүсэлтийг явуулж, бараа материал захиалж авна. Бор-Өндөрт ирдэг шуудангийн автобусаар сэлбэгүүд ирсэн. Би өөрөө тосож авсан. Энхбаатарт хэлээд зөвшөөрөл авчихлаа гэж ******* надад хэлсэн. Бараа материалыг дагаж бичиг баримт ирээгүй” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие тухайн сэлбэгүүдийг ******* даргаас аваад бүрэн бүтнээр нь тавих ёстой машинуудад тавьсан. Сэлбэг чанартай эсэхийг би хараад мэдэхгүй. Ерөнхий механик ******* сэлбэгийг чанартай, чанаргүй гэдгийг мэдэх байх. Би засварчнаар 14 жил ажиллаж байна. Энэ муу сэлбэг байна, би тавихгүй гэж хэлэх эрх надад байхгүй. Сэлбэгийг чанартай, чанаргүй гэдгийг хараад мэддэг хүн байдаг байх. Би мэдэхгүй” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие 31 жил засварчин, мотор боогчоор ажиллаж байна. Тухайн тавьсан хөдөлгүүрийн ээлж чанартай, чанаргүй гэдгийг мэдэхгүй. Ерөнхий механик *******д чанаргүй сэлбэг байна гэж би хэлээгүй. Мотор цохих асуудал бол сэлбэг чанар муутай байдлаас л болно. Өөрөөр тийм хурдан эвдрэл гарах боломжгүй. Тухайн сэлбэгийг тавиад Уулын баяжуулах үйлдвэрээс илүү цагийн цалин аваагүй” гэх мэдүүлэг,

-Гэрч*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Төмөр замын цехийн эдийн засагчаар ажиллаж байсан. Шатах тослох материалын тооцоог би гаргаж өгсөн. Ковш янзлахад засварын хөлс их гарсан. Их хэмжээний тос тослох материал орсон. Мөн засварын ажилчдын цалин, илүү цагийн хөлс гарсан. Тооцоог нарядын дэвтэр, санхүүгийн баримт зэргийг үндэслэж гаргасан. Ийм эвдрэл гараагүй байсан бол тухайн үйлдвэрийн ажил, үйлдвэрийн ашиг нэмэгдэх байсан. Тухайн ажилчдын цалинг цаг минутаар тооцоод гаргадаг” гэх мэдүүлэг,

-Гэрч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2018 оны 03 сард техник эдийн засгийн комиссын дүгнэлт гаргасан. SL50W маркийн Ковшийн блок хагарсан байсан. Тахир гол сольсон. Дахин дахин эвдрэл гарч их хэмжээний зардал гарсан байсан. ******* нь маш олон удаагийн давтамжтайгаар өөрийн хамаарал бүхий компаниас сэлбэг хэрэгсэл нийлүүлсэн байсан. Дүгнэлтийг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтаар

- Шүүгдэгч ******* нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэртэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байх хугацаанд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Монголросцветмет” ХХК-ний экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү эзэмшлийн “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн төрсөн дүү нөхрийн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт шууд хохирол 11,257,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол /11,172,250 хохирол дээр бараа материалын үлдэгдлээс 85000 төгрөгийг сэлбэг нэмж тавьсан/  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан  журмын дагуу цуглуулж  бэхжүүлсэн, хэргийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүй тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв  гэж шүүх үнэллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/696 дугаар тушаалаар “*******ыг ерөнхий механикаар ажилд томилсон” болох нь тогтоогдож байна. /3-р хх-ийн 31-34 дүгээр хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захиралтай ерөнхий механик ******* нь 2017 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 12-15 дугаар хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн Техник, эдийн засаг, үнэлгээний комиссын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 18-01 тоот актаар “******* нь “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн төрсөн дүү нөхрийн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авсан болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 18-21 дүгээр хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн захирлын 2018 оны 03 сарын 23-ны өдрийн №Б/304 тоот тушаалаар *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлсөн байна. /1-р хх-ийн 22 дугаар хуудас/,

*******ын ажлын байрны тодорхойлолтоор ерөнхий механик нь удирдах албан тушаалын ангилалтай, ажлын байрны үндсэн чиг үүрэгт сэлбэг, тоног төхөөрөмж захиалж авах эрхгүй болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 51-52 дугаар хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 998 дугаартай албан бичгээр “төмөр замын цехийн SL-50W №1 авто ачигчийн сэлбэг дизель хөдөлгүүрийн ээлж 1 ком, вкладыш гар бие 1 ком, вкладыш их бие 1 ком, гавлын жийрэг 1 ком, духны сальник 1 ш, хөдөлгүүрийн жийрэг 1 ком, тулах шайба 1 ком, хуруувч резин 1 ком, /9 төрлийн/ сэлбэг авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “Наранбилэг тариат” ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 1,764,050 төгрөгийн сэлбэгийн орлогын баримтаар 1.764.050 төгрөгний худалдан авалт хийсэн нь тогтоогдсон. /1-р хх-ийн 77, 186 дугаар хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1348 дугаартай албан бичгээр “төмөр замын цехийн SL-50W № 2, 3 авто ачигчийн сэлбэг хөдөлгүүрийн ээлж 2 ком, вкладыш гар бие 2 ком, вкладыш их бие 2 ком, гавлын жийрэг 2 ком, духны сальник 2 ш, хуруувч резин 2 ком, тулах шайба 2 ком,  хөдөлгүүрийн жийрэг 2 ком, /8 төрлийн/ сэлбэг авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Наран билэг тариат” ХХК нь захиалсан 9 нэр төрлийн 3,528,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримтаар 3.528.100 төгрөгний худалдан авалт хийсэн нь тогтоогдсон. /1-р хх-ийн 78, 188 дугаар хуудас/,

“Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 48 дугаартай албан бичгээр SL-50W №1, 2, 3 дугуйт ачигчуудад сэлбэг хөдөлгүүрийн ээлж 1, вкладыш гар бие 1, вкладыш их бие 1, гавлын жийрэг 1, духны сальник 2 ш, хуруувч резин 1, тулах шайба 1, хөдөлгүүрийн жийрэг 1, түлшний аппаратур 2 ш, түлшний форсунк 12 ш, турбокомпрессор /11 төрлийн/ авах тухай захиалга явуулсан албан бичиг, мөн “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Төв цагаан морь” ХХК нь захиалсан 11 нэр төрлийн 5,880,100 төгрөгийн сэлбэгийн орлогын баримтаар 5.880.100 төгрөгний худалдан авалт хийсэн болох нь тогтоогдож байна.  /1-р хх-ийн 79, 190 дүгээр хуудас/,

Дээрх худалдан авсан бараа материал нь гэрч 2018 оны 08 сарын 20-ны өдөр өгсөн “...би 2012-2018 хүртэл Худалдан авалт борлуулалтын хэлтэст худалдан авалтын менежерээр ажиллаж байсан. ...2017 оны 09, 12 сар, 2018 оны 01 сард ирсэн захиалгын хувьд худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй байх үед нэхэмжлэх нь ирчихсэн, тухайн барааг Уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлчихсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 80-82 хуудас/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Тухайн сэлбэгийг Улаанбаатар хотоос захиулж авчираад ******* өөрөө үйлдвэрт авчирсан байдаг. Сэлбэгийг хүлээж авахад ******* хамт байсан” гэх мэдүүлэг,

-гэрч *******гийн: “...******* нь 2017 оны 09 сард SL50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж авах захиалга өгчихсөн. Сэлбэг ирэх гээд удах юм шиг байна. Би “Монголросцветмет” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн дарга Энхбаатартай яриад зөвшөөрөл авчихлаа гэж хэлсэн. Тэгээд 1 билүү 2 хоногийн дараа сэлбэг ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40 хуудас/,

       -Гэрч Н.: “Би Экспорт, худалдан авалтын хэлтсийн даргаар ажиллаж байна. “Наранбилэг тариат” ХХК-иас шууд зөвшөөрөл авах талаар Батжаргал надаас зөвшөөрөл аваагүй. Ерөнхий механик Батжаргал Хангамжийн хэлтсийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 хуудас/,

-Гэрч *******ийн: “Би Хангамжийн хэлтсийн ажилтан. Улаанбаатар хотод ажилладаг. Энэ худалдан авалтууд надаар дамжаагүй. Зарлагын баримтыг хүлээн авахад сэлбэгийн мөнгийг нь “Монголросцветмет” ХХК-иас шилжүүлчихсэн байсан. 2017 оны 09, 12 сар, 2018 оны 01 сард худалдан авалтын хувьд би Цэцэгдарь руу захиалга өгч яриагүй. Цэцэгдарь шууд нийлүүлсэн байсан. Сэлбэгүүд нь Бор-Өндөрт оччихсон байсан” гэх мэдүүлгүүдээр /1-р хх-ийн 178 хуудас/ шүүгдэгч ******* нь “Монголросцветмет” ХХК-ийн Хангамжийн хэлтсээр дамжуулалгүйгээр, худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, өөрт олгогдоогүй эрх эдэлж, бусдад давуу байдал тогтоож, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор олгоогүй эрхийг эдэлж, худалдан авах ажиллагааг зохион байгуулж, бараа материалыг “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт нийлүүлсэн болох нь тогтоогдож байна.

2-р хавтаст хэргийн 132-135 дугаар талд авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай “Монголросцветмет” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр “Монголросцветмет” ХХК нь “Монголросцветмет” ТӨҮГ болгосон болох нь тогтоогдож байна.

-Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн төрсөн дүү нөхрийн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авсан болох нь тогтоогдож байна. /2-р хх-ийн 179-182 дугаар хуудас/,

Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ...Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэр нь SL-50W №01, SL-50W №02, SL-50W №03, дугаарын ачигчуудын засварт “Наранбилэг Тариат” ХХК, “Төв цагаан морьт” ХХК-иас хүлээн авсан 11,172,250 төгрөгийн сэлбэг, мөн бараа материалын үлдэгдлээс 85,000 төгрөгийг сэлбэг нийт 11,257,250 төгрөгийг сэлбэгийг худалдан авсан болох нь тогтоогдож байна. /3-р хх-ийн 208-213/

2-р хавтаст хэргийн 218-222 дугаар талд авагдсан зарлагын баримт, шаардах хуудас зэргээр Монголросцветмет” ХХК-иас “Наранбилэг Тариат” ХХК-д бараа материалын төлбөрийг өгсөн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, бусдад давуу байдал бий болгосон бөгөөд шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “Миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд үйл ажиллагаа явуулж байгаа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 сарын 26-ны өдрийг хүртэл Ерөнхий механикаар ажиллаж байсан. Тухайн нийлүүлсэн барааг ******* өөрөө гарын үсэг зурж авсан. Барааг хүлээж авахад Амартүвшин, Алтанхуяг, Энхбаатар нар байсан. Акт бичээд Ерөнхий инженерт танилцуулдаг. Түлшний аппаратур, форсунк эвдэрээгүй. Тэр сэлбэгүүдийг машинд тавиагүй байхад нийт үнийн дүнд оруулсан. Бараа материал хэрэгтэй болвол хангамжийн хэлтэст эхлээд хүсэлтээ явуулдаг. Би өөрийн төрсөн дүү *******тай бараа сэлбэг нийлүүлж өг гэж яриагүй. “Наранбилэгт тариат” ХХК-ийг ******* үйл ажиллагааг нь хариуцаж явуулдаг. “Төв цагаан морь” ХХК нөхрийнх нь компани байсан. “Наранбилэг тариат” ХХК энэ сэлбэг нийлүүлэхээс өмнө 2016 онд сэлбэг нийлүүлдэг байсан. Би ажлын байрны тодорхойлолтоор удирдах албан тушаалтанд хамрагддаг. Эхлээд бараа  материалын сэлбэг авах хүсэлт цехээс ирдэг. Би уг хүсэлтийг Ерөнхий инженер, байгууллагын захиралд танилцуулна. Би худалдан авах ажиллагаанд огт оролцож байгаагүй. Намайг ажлаас чөлөөлөх шалтгаан нь үндсэн цалингаа авна. Дээр нь 2200 доллар авдаг. Үүнээс болж намайг ажлаас чөлөөлсөн. Би *******тай утсаар ярьсан гэдгийг мэдэхгүй байна. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би өөрийн төрсөн дүүгийн компанид бараа материал захиалаагүй, 2018 оны 03 сард ажлаас гарахдаа энэ талаар мэдсэн” гэх мэдүүлгийг нотлосон нотлох баримт хэрэгт авагдаагүй, өмгөөлөгч шүүх хуралдаанд шинжлэн судлаагүй байна.

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ашиг хонжоо” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосны төлөө өөрт нь болон бусдад буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг; мөн зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг; мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан байна.

Тухайлбал шүүгдэгч *******ын “би өөрийн төрсөн дүүгийн компанид бараа материал захиалаагүй, 2018 оны 03 сард ажлаас гарахдаа энэ талаар мэдсэн. Би гэмт хэрэг үйлдээгүй” гэдэг нь:

-Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч : “...Тухайн сэлбэг 7200 мото цаг ажиллах нормтой байхад *******ын нийлүүлсэн сэлбэг нь 72 мото цаг, сүүлийнх нь 200 мото цаг ажиллаад л эвдэрсэн. Чанаргүй сэлбэг гэдэг нь тогтоогдсон. Тухайн сэлбэгийг Улаанбаатар хотоос захиулж авчираад ******* өөрөө үйлдвэрт авчирсан байдаг. Сэлбэгийг хүлээж авахад ******* хамт байсан” гэх мэдүүлэг,

-Гэрч *******гийн: “...******* нь 2017 оны 09 сард SL50W маркийн авто ачигчийн хөдөлгүүрийн бүрэн ээлж авах захиалга өгчихсөн. Сэлбэг ирэх гээд удах юм шиг байна. Би “Монголросцветмет” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн дарга Энхбаатартай яриад зөвшөөрөл авчихлаа гэж хэлсэн. Тэгээд 1 билүү 2 хоногийн дараа сэлбэг ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40 хуудас/

       -Гэрч : “Би Экспорт, худалдан авалтын хэлтсийн даргаар ажиллаж байна. “Наранбилэг тариат” ХХК-иас шууд зөвшөөрөл авах талаар Батжаргал надаас зөвшөөрөл аваагүй. Ерөнхий механик Батжаргал Хангамжийн хэлтсийн худалдан авах ажиллагаанд оролцох эрхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 83 хуудас/

-Гэрч *******ийн: “Би Хангамжийн хэлтсийн ажилтан. Улаанбаатар хотод ажилладаг. Энэ худалдан авалтууд надаар дамжаагүй. Зарлагын баримтыг хүлээн авахад сэлбэгийн мөнгийг нь “Монголросцветмет” ХХК-иас шилжүүлчихсэн байсан. 2017 оны 09, 12 сар, 2018 оны 01 сард худалдан авалтын хувьд би Цэцэгдарь руу захиалга өгч яриагүй. Хангамжийн хэлтсийн Алтанхуяг надад ийм сэлбэг хайгаад ир гэж үүрэг даалгаж зөвшөөрөл өгсний үндсэн дээр би хайж явдаг. Цэцэгдарь шууд нийлүүлсэн байсан. Сэлбэгүүд нь Бор-Өндөрт оччихсон байсан” гэх мэдүүлгүүдээр /1-р хх-ийн 178/ няцаагдаж байна.

Мөн шүүгдэгч ******* нь Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан нь ажлын байрны тодорхойлолтоор тогтоогдсон, “Наранбилэг тариат” ХХК, “Төв цагаан морь” ХХК нь шүүгдэгчийн хамаарал бүхий компани болох нь  тогтоогдсон,  гэмт хэргийн улмаас шууд хохирол 11,257,250 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь “хохиролд тооцсон 11,257,250 төгрөгний хохиролд тухайн засварласан ковшид тавиагүй эд ангиудын үнийг хасах ёстой” гэж тайлбарлаж байгаа боловч эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн, бусдад давуу байдал бий болгосон, уг гэмт хэрэг нь нийт худалдан авсан бараа материалын үйлдлээр мөн хохирлын хэмжээгээрээ уг гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 127 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаагүй байна.

Гэрч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...“Наранбилэг Тариат” ХХК манай охины компани, “Төв цагаан морь” ХХК нь манай нөхрийн компани мөн. Би бүх үйл ажиллагааг нь удирдаж явуулдаг. Би “Монголросцветмет” ХХК-д 2016 оноос бараа материал нийлүүлдэг байсан. “Монголросцветмет” ХХК-ийн Алтанхуяг, Энхбаатар, Батмөнх нартай харьцаж худалдан авалт хийдэг байсан. *******тай бараа материал худалдан авах талаар харилцаж, ярилцаж байгаагүй. 2017 оны 09 сар, 2017 оны 12 сар, 2018 оны 01 сарын сэлбэгийг Батмөнх л надтай утсаар яриад захиалга өгсөн байх. Би сайн санахгүй байна. Би захиалсан барааг БНХАУ-с захиалж авчирдаг. Каргогоор бараа орж ирдэг. Хил гааль дээр татвар төлж байгаагүй. Улаанбаатар хотоос Бор-Өндөр сум руу сэлбэгийг хийгээд явуулдаг. Автобусанд сэлбэг хийж Бор-Өндөр рүү явуулж байгаагүй. Би “Монголросцветмет” ХХК-ийн агуулахын хашаанд өглөө үүрээр аваачиж өгсөн. Мөн Батмөнхөд аваачиж өгч байсан. ******* ах надтай нэг удаа утсаар ярихад манайд яаралтай хэрэгтэй байгаа сэлбэгүүдийг хурдан нийлүүлэх арга байна уу гэж ярьж байсан. Захиалга өгөх, авах талаар бол Батжаргал ахтай огт ярьж байгаагүй. Одоог хүртэл “Монголросцветмет” ХХК уг нийлүүлсэн барааны үнэ 1,737,000 төгрөгийг өгөхгүй байгаа. Хохирол тооцож, суутгана гээд байгаа. Тэр нийлүүлсэн бараанд орсон форсунк, турбокомпресор нь тэр эвдэрсэн машинд тавигдаагүй. Би олон удаа “Монголросцветмет” ХХК-д сэлбэг нийлүүлж байсан” гэх мэдүүлэг нь 2017 оны 09 сар, 2017 оны 12 сар, 2018 оны 01 сард сэлбэгийг Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт “Наранбилэг Тариат” ХХК, “Төв цагаан морь” ХХК-иас нийлүүлсэн гэдгийг, уг компани нь *******ын хамаарал бүхий хуулийн этгээд болохыг, нийлүүлсэн сэлбэгийн үнийн дүн дээр маргаагүй гэдгийг нотлосон бөгөөд харин уг худалдан авах ажиллагаанд ******* оролцоогүй гэдгийг нотлоогүй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Намсрайжавын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн хариуцлагагүй албан тушаалтан нараас болж ******* хэрэгт холбогдсон. Ашиг сонирхлын улмаас *******ыг ажлаас халсан. Хохирогчийг зөв тогтоогоогүй. Гэмт хэргийн улмаас хичнээн төгрөгний хохирлыг хэн учруулсан гэдгийг тогтоогоогүй, улсын яллагч нэг талыг барьж ялласан. Гэмт хэрэг үйлдсэн гэдгийг тогтоогоогүй тул хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******ыг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэлээ.

 Учир нь 2-р хавтаст хэргийн 132-135 дугаар талд авагдсан Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 103 дугаартай “Монголросцветмет” ХХК-ийг төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулах тухай тогтоол, “Монголросцветмет” ТӨҮГ-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2-р хавтаст хэргийн 170 дугаар талд авагдсан “Монголросцветмет” ХХК-ийн захирал Б.Мөнхбатын хүсэлт, 3-р хавтаст хэргийн 149-154-р талд авагдсан “Монголросцветмет” ТӨҮГ-ийн харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийг хохирогчоор тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Г.Мөнх-Эрдэнийг тогтоосон мөрдөгчийн тогтоол, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс авсан мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйл, 8.2 дугаар зүйлийг зөрчөөгүй мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...*******ыг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Батжаргалыг “хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал тогтоож, ашиг олох зорилгоор бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ******* нь “Монголросцветмет” ХХК-ийн харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэртэй 2017 оны 06 дугаар сарын 01-нээс 2018 оны 03 дугаар сарын 26-ны хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулж ерөнхий механикаар ажиллаж байх хугацаанд хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж “Монголросцветмет” ХХК-ийн экспорт худалдан авах хэлтсээр дамжуулалгүй, өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү эзэмшлийн “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн /нэмж бараа материалаас тавьсан сэлбэг 85000 төгрөг/ чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт шууд хохирол 11,257,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол 11,257,250 төгрөгийг гаргуулж хохирогч “Монголросцветмет” ТӨҮГ-н харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт олгох нь зүйтэй байна.

Учир нь 3-р хавтаст хэргийн 150 дугаар талд авагдсан 2021 оны 06 сарын 07-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор “Монголросцветмет” ТӨҮГ-н харьяа Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийг хохирогчоор тогтоосон байна.

Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” ойлгохоор заасан бөгөөд шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол нь үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан шууд бус хохирол болох 8,385,304 төгрөг нь “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрийн засварчин нарын илүү цагийн ажилласан цалин өгсөн гэх боловч шүүх хуралдаанд оролцсон гэрч илүү цагийн хөлс аваагүй гэх мэдүүлгийг өгсөн тул шууд бус хохирлыг тооцох боломжгүй байна.

Хохирогч нь эд хөрөнгөд учирсан шууд бус 8,385,304 төгрөгний хохирлоо нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

           Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно.        

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан байна.

 Шүүгдэгч ******* нь өөрийн хамаарал бүхий өөрийн төрсөн дүү эзэмшлийн “Наранбилэг Тариат” ХХК-иас 2017 оны 09 сарын 21-ний өдөр 1,764,050 төгрөгийн, 2017 оны 12 сарын 28-ны өдөр 3,528,100 төгрөгийн, мөн “Төв цагаан морь” ХХК-иас 2018 оны 01 сарын 22-ны өдөр 5,880,100 төгрөгийн нийт 3 удаагийн үйлдлээр 11,172,250 төгрөгийн /нэмж бараа материалаас тавьсан сэлбэг 85000 төгрөг/ чанарын шаардлага хангаагүй сэлбэг захиалан авч бусдад давуу байдал тогтоож хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт шууд хохирол 11,257,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох нь зүйтэй.

  Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 сарын 21-ний өдөр, 2017 оны 12 сарын 28-ны өдөр, 2018 оны 01 сарын 22-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд шүүх тооцсон бөгөөд 2020 оны 09 сарын 14-ний өдөр *******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.5, 2-т заасныг зөрчөөгүй байна.

Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 9 дүгээр зүйлд  зааснаар шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийг өршөөлд хамааруулахгүйгээр заасан.

 Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас 11,257,250 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болох нас, шүүгдэгч нь хохирогч байгууллагад учруулсан хохирлыг төлөөгүй нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч нь “шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасаныг” шүүх хүлээн авах боломжгүй байна гэж дүгнээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Батжаргалыг 5000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая)  төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэв. 

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Батжаргалыг “хөдөлмөрийн хууль, түүнд нийцүүлэн гаргасан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал тогтоож, ашиг олох зорилгоор бусдад үлэмж хэмжээний хохирол учруулж Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт Батжаргалыг 5000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,000,000 (таван сая)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 11.257.250 /арван нэгэн сая хоёр зуун тавин долоон мянга хоёр зуун тавин/ төгрөгийг гаргуулж, хохирогч “Монголросцветмет” ТӨҮГ-н харьяа “Бор-Өндөр” Уулын баяжуулах үйлдвэрт олгож, хохирогч нь эд хөрөнгөд учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  М.ЭНХМАНДАХ