| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/243 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/243
2024/ШЦТ/243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
АрХ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Э, С.П
Шүүгдэгч: Д.П, Д.Д, А.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар АрХ аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Аийн Н, Г овогт Дын П, Нацаг овогт Дгийн Д нарт холбогдох эрүүгийн 2312000000153 тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 22-ны өдөр АрХ аймгийн Т суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эцэг, эх, охины хамт АрХ аймгийн Т сумын Б баг, ....... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Боржигон овогт Аийн Н /РД:А3........./,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр АрХ аймгийн Ө суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, хувийн малаа малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт АрХ аймгийн Ө сумын Х баг, С гэх газар оршин суух хаягтай, урьд АрХ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн .......дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Г овогт Дын П/РД:А.........../,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 02 дугаар сарын 13-ны өдөр АрХ аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт АрХ аймгийн Ө сум Х баг, ....... гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Нацаг овогт Дгийн Д/РД:АД............/
Холбогдсон хэргийн талаар:
Мөн үргэлжилсэн үйлдлээр Д.П, А.Н нар нь бүлэглэн АрХ аймгийн Ө сумын Х багийн Сын тоором гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Бгийн 1 тооны адуу хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
* Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн 2312000000153 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
*Хохирогч Ц.Агийн өгсөн:
“...Миний бие АрХ аймгийн Ө сумын Х багийн Б гэх газар нөхрийн хамт мал маллан амьдардаг. Манай нөхрийн бие энэ жил их тааруу байгаа бөгөөд өвөл Улаанбаатар хот руу их олон удаа явж эмчлүүлж байгаа. Цагаан сарын дараа охиндоо орон сууц авч өгөхөөр явах хугацаанд манай үхэр мал хариулга муутай их тарсан байсан. Манай нөхөр хөдөө гэртээ ирээд малаа бөөгнүүлж шалгаж бүртгэхэд 16 тооны үхэр дутсан байсан. Тэр үхрүүдээс сайн санаж байгаа нь зэгэл бор халтар, сартай бор зэрэг 4 охин шүдлэн байхгүй байсан. Манайх 400 гаруй үхэртэй айл болохоор тэр бүр үхрээ бүртгэж шалгаж чаддаггүй. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр (яг хэзээ гэдгийг нь санахгүй байна) манай үеэл дүү Д.П миний утас руу залгаад "манай хадам ах А.Н, баз Д.Д нар танайхаас 2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 4 тооны шүдлэн үхэр хулгайлж ачиж авч явсан шүү" тэр орой А.Н ах намайг авч яваад нэг хөх портерт суулгаад Х багийн Б гэх газар очиж “эндээс үхэр ачна” гэж хэлээд 4 үхэр машинд аччихаад А.Н ах намайг сэрээгээд “энэ үхрүүдийн имийг үзээдэх хэний үхэр байна” гэж асуухаар нь би уг үхрүүдийн имийг үзээд “Ц.А эгчийн үхэр байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь "За тэгвэл наад айл чинь мэдэхгүй, малаа танихгүй айл" гэж хэлээд Т сум руу яваад өгсөн гэж надад Д.П хэлсэн. Тэгж хэлэхээр нь би эхэндээ итгээгүй ба Пагваанд хандан за чи тэгвэл зүсийг нь хэлээдэх гэж хэлтэл гурван бор, нэг халтар охин шүдлэн танай имтэй байсан гэж хэлэхээр нь би итгэсэн. Удаа ч үгүй би Д.Д рүү утсаар залгаад “миний дүү манайхаас 4 үхэр аваад явчихсан байна шүү дээ” гэж хэлтэл эхэндээ “үгүй” гэж гүрийж байгаад дараа нь “уучлаарай эгчээ бид нар танай 4 шүдлэн үхрийг хулгайлж Ц суманд нэг айлд аваачиж зарсан. Одоо уг үхрүүд тэр айлд байгаа. Хохирлыг чинь ноолуурын мөнгөө авч байгаад барагдуулна. Хадам ах А.Нт хэлээд хэрэггүй над руу туйлаад бөөн юм болно шүү” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа би Х багаар ноолуур авч яваад Д.Дгийн гэрт орж уулзтал хохирлын мөнгө гэж бэлэн 2.000.000 төгрөг надад өгсөн. Би 4.000.000 төгрөг өгөхийг шаардсан учир үлдэгдэл 2.000.000 төгрөгийг удахгүй өгнө гэж Д хэлсэн. Өмнө манай үхрээс олон удаа мал хулгайлж зөөсөн байж магадгүй гэж бодон цагдаад хандсан юм. Сартай бор, халтар, зэгэл бор, сүүл цагаан бор охин шүдлэнгүүд байсан. Б талын чихэндээ тайранхай, зүүн талын чих нь ухам имтэй, сүүлнүүдийг нь үелж хайчилсан байсан. Сүүлэндээ ногоон будагтай одоо арилсан байж магадгүй. Анх будахдаа их муу будсан юм. Манай 4 тооны үхрийг “2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө манай гэрийн урд бэлчээр буюу АрХ аймгийн Ө сумын Х багийн Б гэх газраас хөх өнгийн Портер автомашин дээр ачин Ц сум руу аваачиж зарсан” гэж Д.П надад утсаар хэлсэн. “Д.П, А.Н, Д.Д 3 байсан” гэж Д.П гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 7-9 дүгээр тал/
*Хохирогч Ц.Агийн өгсөн:
“...Хохиролд 4.000.000 төгрөгийг Д.Дгээс авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 71 дүгээр тал/
*Гэрч А.Бын өгсөн:
“...Миний бие АрХ аймгийн Т сумын Тэрх багийн Ө гэх газар мал маллан амьдардаг. Хааяа мал худалдан авдаг. Энэ жил машинаа зараад зарсан мөнгөөрөө хэдэн ширхэг шүдлэн худалдан авах санаатай 2023 оны 03 дугаар сард Ц сумын фейсбүүк групп дээр тавьдаг хүнээр дамжуулан өөрийнхөө ........5 дугаарын утсыг тавиулсан юм. 2023 оны 03 дугаар 'сарын 03-ны өдөр .......... дугаарын утаснаас миний дугаар руу нэг хүн залгаад “Сайн байна уу, мал худалдаж авч байна уу 4 юм уу 5 үхэр зарах гэсэн юм. Ямар үнэтэй авч байна вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “нэг шүдлэн үхэр 450.000-500.000 төгрөгийн хооронд худалдан авч байна” гэж хэлтэл “маргааш 4 юм уу 5 үхэр авч ирж өгье” гэж нэг залуу утсаар ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөгөө залуу дахин залгаад “бид нар хот явах ажилтай, яаралтай мөнгөний хэрэг гарсан учир манай малыг яаралтай аваадхаач” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор хамаатны төрөл ах С гэх ах руу утсаар ярьж “Танайх үхэр авах юм уу доороос хэдэн үхэр зарна” гэж байна. “Би мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. Үхэр зарна гэсэн залуу утсаар ярьсныхаа маргааш өглөө нь буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ц сумын Хорио цээрийн пост дээр .... УАХ улсын дугаартай хөх өнгийн портер машинтай Т сумын гэх 3 залуу ирсэн байсан. Би Хишигээ ахын эхнэр Сараа эгчтэй хамт очиж авсан. Сараа эгч 2.000.000 төгрөг шилжүүлсэн...4 тооны үхэр байсан. 3 бор охин шүдлэн, 1 халтар охин шүдлэн байсан. Бүгдийнх нь чи тайранхай имтэй сүүл нь үелж тайрсан байсан. Т сумын М багаас авч ирсэн. Бид нарын эдлэнгийн үхэр, мөнгөний хэрэг гараад зарж байсан гэж Хэлсэн. ...одоо Хишигээ ахын үхэрт 4-лээ амьд байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 12-17 дугаар тал/
*Гэрч Н.Сийн өгсөн:
“...Миний бие АрХ аймгийн Т сумын Тэрх багийн ...........о гэх газар гэр бүлийн хамт мал маллан амьдардаг. Ц сумын хорио цээрийн малын эмчийн ажил хийдэг юм. Энэ жил мал их хорогдож хатуу өвөл болсон учраас манайх машинаа зарж хорогдсон малаа нөхөх зорилгоор ганц нэг охин шүдлэн худалдаж авахаар болсон. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай нөхрийн үеэл дүү А.Б гэх залуу утсаар залгаад “Т сумын М багаас 4 үхэр зарна гэж байна би худалдаж авах гээд мөнгөгүй байгаад байна танайх худалдаж авах уу” гэж асуухаар нь манайх зөвшөөрсөн юм. Маргааш өглөө нь буюу 03 дугаар сарын 05-ны өглөө 08 цагийн орчимд би. ажил дээрээ буюу хорио цээрийн пост дээр байж байтал мал зарна гэсэн хүмүүс “Ц сумын төв дээр ирчихсэн байна” гэж Б хэлэхээр нь би “хүмүүсээ хорио цээрийн пост дээр хүрээд ир” гэж хэл гэсэн. Нөгөө хүмүүс машинтайгаа П колонкын харалдаа ард зогсож байсан бөгөөд мал ачсан хүмүүс дээр би очоод манайх амьд мал ачсан түүхий эд тээвэрлэсэн тохиолдлыг шалгадаг пост байгаа юм. Янз бүрийн асуудалтай мал биш биз гэж асуутал “үгүй ээ эгчээ яаралтай мөнгөний хэрэг гараад зарах гэж байгаа юм аа" гэж хэлсэн. Тэгээд би нэг үхрийг 500.000 төгрөгөөр тооцож 4 үхрийн мөнгө буюу 2.000.000 төгрөгийг өөрийн гар утсаараа мобайл банк ашиглан мал зарсан хүний данс руу шилжүүлээд Бын машин дээр үхрээ ачин хөдөө бэлчээрт байгаа үхэр рүүгээ нийлүүлж тавьсан. Нэг бүрчлэн сайн анзаарч хараагүй. Нэг залуу нь хөх дээлтэй хээтэй торгон бүс бүсэлсэн дундаж нуруутай бор царайтай залуу байсан. Бусдыг нь санахгүй байна. 3 хүн байсан. Машин дотор жолоон дээр нэг залуу нь унтаад байсан. Нөгөө 2 залуу нь гол үүрэг гүйцэтгэн авч ирсэн үхрээ буулгаж ачиж өгөн наймаа хийсэн. Улсын дугаарыг нь санахгүй байна. Хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгслээр 4 үхрийг хөндлөн ачаан дээрээ ачсан байсан. Хөх дээлтэй хээтэй торгон бүстэй залуу өөрийнхөө малыг яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байгаа юм Т сумын М багаас авчирсан мал гэж хэлсэн. Гарал үүслийн бичиг байгаагүй. Би яаралтай мөнгөний хэрэг гараад өөрийн малаа зарж байгаа юм эгчээ ямар ч асуудалгүй гээд гуйгаад байсан. Бүгдийнх нь Б талын чих тайранхай имтэй, зүүн талын чих нь исгэмэл имтэй, сүүлнүүд нь үелж тайрсан байсан. халтар, хар бор, сартай бор, зэгэл зүсмийн 4 тооны охин шүдлэн байсан. Одоо уг үхрүүд нь манай үхэртэй хамт байгаа. Өмнө нь ерөөсөө харж байгаагүй хүмүүс байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч Г.Сийн өгсөн:
“...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр манай үеэл дүү А.Б гэх залуу над руу утсаар залгаад “Т сумын М багаас 4 үхэр зарна гэж байна. Би худалдаж авах гээд мөнгөгүй байгаад байна та авах уу” гэж асуухаар нь би зөвшөөрсөн юм. Маргааш өглөө нь 03 дугаар сарын 05-ны өглөө мал зарна гэсэн хүмүүс Ц сумын төв дээр ирчихсэн байна гэхээр нь би эхнэр Н.Сийг дүү А.Бын хамт яваад малыг нь үзээд худалдаад авчих гэж хэлээд явуулсан. Би өөрөө гэртээ малаа хараад үлдсэн. А.Б манай эхнэр 2 нөгөө 4 үхрээ худалдаж авчхаад А.Бын машинаар ачиж бэлчээрт байсан үхэрт маань нийлүүлсэн. Бүгдийнх нь Б талын чих нь тайранхай имтэй, зүүн талын чих нь эсгэмэл имтэй, сүүлнүүд нь үелж тайрсан байсан. Халтар, хар бор, 2 нь зэгэл бор зүстэй 4 охин шүдлэн үхэр байсан. Одоо уг үхрүүд манай үхэрт байгаа бөгөөд халтар гунж нь тугалсан байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 25-26 дугаар тал/
*Гэрч Б.Зын өгсөн:
“...Миний бие АрХ аймгийн Ө сумын Б багийн Зам зуур гэх бензин түгээгүүрийн газарт түгээгчээр ажилладаг байсан. 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би ажлаасаа гарсан. Одоо говьд ажиллаж байгаа. 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буюу Т сумын Мөсний баяр болдог өдөр Б багийн Зам зуур колонк дээр гараатай байсан бөгөөд тэр өдөр машин багатай байсан. Би үүрийн 4 цагийн үед пүүтик дотроо жаахан нойрмоглочихсон байж байтал цэнхэр өнгийн портер түлш авах гээд түгээгүүр дээр хүрээд ирсэн. Би гараад хартал 4 тооны үхэр ачсан портер байсан. Би очоод “яасан орой явж байх юм бэ” гэсэн чинь “харин мал баригдахгүй жаахан удчихсан юм. Хадмынх руу үхэр хүргэж өгөх гээд явж байна” гэж хэлсэн. Тэр хүмүүс 30.000 төгрөгт бензин хийсэн. Хийж өгчхөөд “Та нар чинь яасан сэжигтэй яваа юм бэ” гэхэд дотор нь байсан хүмүүс бүлтгэнээд сандраад байсан. Тэгээд юу ч ярихгүй яваад өгсөн. 3 хүн байсан. 2-ыг нь таньдаг хүн байсан. Нэг нь манай сумын Х багт байдаг Улаанаа буюу Д.П, нөгөөх нь Х багийн Д.Д гэх залуучууд байсан. Жолоон дээр сууж байсан залууг танихгүй. Ямар хувцас өмссөн байсныг нь сайн санахгүй байна. Би дотроо энэ хүмүүс их сэжигтэй байна гэж бодоод камерт бичигдсэн зургийг нь дарж авсан. .... УАХ улсын дугаартай хөх өнгийн портертой хүмүүс байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 29-30 дугаар тал/
*Гэрч Т.Эын өгсөн:
“....... УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь М гэх хүний нэр дээр байгаа. Улаанбаатар хотод байдаг. Би 2022 оны 01 дүгээр сард өөрийн унаж байсан машинаар сольж худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй. Манай найз Д.Д 2023 оны 02 дугаар сарын 19- ний өдөр буюу битүүний. өдөр манайд ирээд Т сум руу хадам аав, ээж дээр очиж золгуут хийх гэсэн юм гээд гуйгаад авч яваад 2023 оны 03 дугаар сарын 08- ны өдөр миний машиныг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг
*Мэргэшсэн үнэлгээчин А.Б.ын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай:
“...2001 онд үйлдвэрлэгдэж, 2013 оны 06 дугаар сард Монгол улсад орж ирсэн Портер маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 4.700.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 152 дугаар тал/
*Мэргэшсэн үнэлгээчин А.Бын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай:
“...Сарлагын 4 тооны охин шүдлэн үхрийн үнэлгээг 2023 оны 03 дугаар сарын байдлаар 2.200.000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 72 дугаар тал/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (4 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл ), гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-н 32-34 дүгээр тал/,
*Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/1-р хх-ийн 35-47 дугаар тал/
“Хохирогч Д.Бгийн өгсөн:
“...Манайх АрХ аймгийн Ө сумын Х багийн Сын Т гэх газар байдаг. Манай адуу тэр хавираа бэлчээрлэдэг. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа бүртгэсэн чинь миний хүрэн зүсмийн морь байхгүй байсан. Би эрэл хайгуул хийгээд олоогүй. 2023 оны 04 дүгээр сарын 22 өдөр би өөрийн өвөлжөөн дээрээсээ юм авах гээд очсон чинь хонины ухаад хаясан хөрзөнг доороос миний олохгүй байгаа хүрэн морины 4 шийр нь гараад ирсэн. Маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө би утсаар сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд тэр өдрөө сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирээд надтай цуг манай өвөлжөөн дээр очсон. Манайхтай айл өвөлжсөн манай үеэл дүү Д.П хаваржаандаа буухдаа жижиг гэрээрээ хаваржаадаа буусан том гэрээ аваагүй байсан. Д.Пын хаваржаа манай өвөлжөөнөөс 1 километр хүрэхгүй зайтай байдаг хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр Д.Пынд очоод Д.Пыг аваад манай өвөлжөөн дээр ирсэн Д.П надтай уулзаад би таны хүрэн морийг хадам ахтайгаа нийлээд гаргасан /нядалсан/ гэхээр нь чи яаж хашсан юм, манай адуу хаана байсан юм гэж асуусан чинь танай адуу ойрхон байсан хадам ах миний саарал мориор мордож хашсан би Батлай ахын адуу гэсэн чинь хадам ах хамаагүй гээд хашаад таны хүрэн морийг барьж аваад бид хоёр гаргаж язалсан нядалсан/. Хадам ах Жижиг цагаан машинтай адууны махаа ирж авсан гэж ярьсан. Чи адууны махаа хэдээр өгсөн юм бэ гэж асуухад Д.П би хэд болсныг мэдэхгүй байна надад 300000 төгрөг өгсөн гэж ярьж байсан. 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Д.Пын хадам ээж Э манай эхнэр Б.Х руу утсаар яриад таньж мэдэхгүй улсууд биш хохирлыг чинь барагдуулж өгье мөнгийг нь авах уу ор морийг нь авах уу гэж ярьсан байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 5-6 дугаар тал/
*Гэрч Д.Бын өгсөн:
“...Би АрХ аймгийн Т суманд мал мах худалдан борлуулдаг. 2023 оны 03 дугаар сарын дундуур А.Нын ээж Э над руу утсаар яриад манай хүргэн Ө сумын Х багаас нэг адуу зарах гэсэн. Чи амьдаар авч байгаа юм уу хэллэж авч байгаа юм уу хэдээ авч байгаа юм бэ гээд асуугаад байсан. Би авч байгаа хэллэж авч байгаа очиж авч чадахгүй гэж хэлсэн. Тэр орой нь охин Н / Бор гэж дууддаг/ нь яриад та очиж авч чадахгүй юм уу өөр хүнд өглөө шүү гэхээр нь тэг тэг би очиж авч чадахгүй гэсэн. 2023 оны 03 дугаар сарын 30-ны 16 цагийн үед над руу эрэгтэй хүн залгаад нөгөө адуугаа өгөх гэсэн юм та хаана байгаа нь Т суманд байна уу гэхээр нь ах нь хотод байна маргааш Т. сум орно адууныхаа гарал үүслийг аваад Т сум оруулаад өгчих гэж хэлсэн. Би шөнөө Улаанбаатар хотоос АрХ аймаг руу гарсан. Шөнө өө яваад өглөө аймгийн төвд ирээд байж байхад 09 цагийн үед Н залгаад та хаана явна замаараа ирээд манай махыг авчхаач гээд яриад байсан. Би гарал үүсэлгүй юм очиж авахгүй та хоёр Т хүргэж өг гэсэн.11 цагийн үед ахиж залгаад бид хоёр Т явж байсан чинь замд түлш дуусчихлаа та ирээд авчхаач гэхээр нь төв замаас хэр хол зогссон юм гэсэн чинь 17 километр зайтай байна гээд нэг уулын нэр хэлээд байсан. Би очиж авч чадахгүй гээд шууд Тын сумын төв явсан, ахиж залгаад байхаар нь утсаа аваагүй. Би Тын сумын төвд 11 цаг 40 минутад ирээд Дэлгүүрийн бараа буулгаад байж байхад А.Н ээжтэйгээ хамт ирээд манай хүргэн чамд нэг адууны мах өгнө гэсэн хээр түлш нь дуусаад даараад байна гээд байна түлшний мөнгө өгөөч гэсэн А.Н Бт / Билэгт гэж дуудаг/ ахтай яваад түлш аваачиж өгөөд ирье гэсэн. А.Нын ээж Э хилээ авч очиход махийн тэнд нь хиллээд аваад ирүүл ядгийн гэхээр нь би тэгвэл тэг тэг гэсэн. бензиний мөнгө хэдэн төгрөг болох юм гэсэн чинь 200000 төгрөг гээд би бэлэн 170.000 төгрөг байснаа өгөөд 130000 төгрөгт түлш саванд хийгээд манай ах Бэхбилэгтийн машинтай Бт ах Ц.Х, А.Н, Нын ээж Э нар явсан. 20 цагийн үед Бэхбилэгт ах Ц.Х хоёр ирээд би адууны махныхан үлдэгдэл мөнгө болох 528000 төгрөг Нийн данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 20-22 дугаар тал/
*Гэрч Ц.Хын өгсөн:
“...Би 2023 оны 03 дугаар 30-ны өдөр Д.Б ахтай хамт Улаанбаатар хотод явж байхад А.Нын дүү Н /бид нар Бороо гэж дуудаг/ Д.Б ах бид хоёр руу ээлжилж залгаад адууны мах авч байгаа юу хэдээр авч байгаа нь мах өгмөөр байна гээд байсан. Би очиж үзэж харж байж болон гэж хэлсэн. Бороо над руу ахиж залгаагүй. Д.Б ах бид хоёр тэр оройгоо Улаанбаатар хотоос гарсан. Би цагаан давааны араас машин барьсан. Замд улаан байшингийн тэд портер зогсож байвал хэлээрээ гэсэн намайг жолоо бариад явж байхад улаан байшингийн тэнд нь портер маркийн машин байхгүй байсан. Би Ө сумын Чулуутын гүүр хүртэл машиныг нь барьсан. Чулуутын гүүрнээс Д.Б ах машинаа бариад 11 цагийн үед Тын сумын төв ирээд дэлгүүрийн бараа буулгах гээд байж байхад А.Н ээжтэйгээ хамт ирээд хүргэн Хгаас наашаа адууны махаа өгөх гэж ирж яваад замдаа түлш нь ууссан байна түлш аваад явав гэсэн Д.Б ах намайг хилээ авч яваад адууны махийн үзэж хараад аваад ир гэсэн. Д.Б ахын төрсөн ах Бт ахын машинтай Д.Бт ах, би, А.Н, А.Нын ээж Э бид нар явсан. Бид нар Хн гүүр гараад хүрэн байшингийн тэрүүгээр салаад 10 гаран километр газар явахад шороон замын хажууд ногоон өнгийн портер машин зогсож байсан. машинд түлш хийж өгөөд махийн хиллэсэн чинь 138 кг болж байсан. Д.Бт ах машинаараа А.Нын хүргэний машиныг нь чирч асааж өгөөд Бт.ах бид хоёр Т сум руу яваад А.Н ээжтэйгээ хамт тэнд үлдсэн бид хоёрыг адууны махаа аваад тэндээс хөдлөхөд 17 цаг л болж байсан байх нар нэлээн доошилсон байсан. Бид хоёр Т суманд ирээд Д.Б ахынд адууны махаа буулгаад би гэртэй хүргүүлсэн. А.Н надад хэлэхдээ адууг очиж авдаг өдрөөс 2 хоногийн өмнө буюу 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр адууг алсан гэж хэлсэн. Бид нар 03 дугаар сарын 31-ний өдөр очиж махыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 25-27 дугаар тал/
*Гэрч Б.Хын өгсөн:
“...Манайх АрХ аймгийн Ө сумын Х багийн С гэх газар нугалдаг. 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хойш манай нөхөр Д.Б хүрэн морио хайгаад олоогүй. 2023 оны 04 дүгээр сарын 13 өдөр би өөрийн өвөлжөөн дэрээ очиход хонины хөрзөнгийн хажууд малын хатсан сэвс, хоёр ханцуйг нь зангидаж уяад юм боосон бололтой хар өнгийн дээл байсан. Би тухайн дээлийг үзчихээд хонины хөрзөнг тойрч хараад өөр юм мэдэгдэхгүй байхаар нь гэртэй ирээд нөхөр лүү утсаар хэлсэн. 2023 оны 04 дүгээр сарын 22- ний өдөр нөхөр бид хоёр өөрийн өвөлжөөн дээрээсээ юм авахаар очиход хонины хөрзөнг доороос манай хүрэн морины 3 шийр гараад ирсэн байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай морийг Д.П хадам ах Барбаатар гэдэгтэй гаргаж нядлаад зарсан байсан. Д.П надад ярихдаа өдрийн санахгүй байна хадам ах Н манайд хөх өнгийн мотоциклтой 17 цагийн үед ирээд мөнгөний хэрэг болоод байна өвөлжөөний чинь ард нэг адуу байна хоёулаа адуу гаргая гээд хадам ах миний морийг унаад би явган яваад бид хоёр 22 цагийн үед өвөлжөөний ойр байсан адуун дээр очиход танай адуу байсан. Бид хоёр танай адууг хашаад хадам ах хүрэн зүсмийн морийг чинь бугуйлдаад барьж авсан. Хадам ах цагаан мяндсан бугуйл, хутга, сүх авч ирсэн байсан. Хадам ах танай морийг сүхээр цохиж алаад бид хоёр янзлаад махийн өвөлжөөний амбаарт хийгээд, шийр гэдэс хоёрын хонины хөрзөнг доор хийсэн. Хадам ах шийр гэдэс хоёрын ийш нь хийчихье гээд хийгээд байсан. Хадам ах бой хийдэг болохоор хурдан төхөөрдөг юм байна лээ бид хоёр 27 минут л янзалсан /нядалсан/ байсан. Тэгээд тэр шөнөө хадам ах ченжтэй ярьчхаад чам руу ярья гээд мотоциклоо унаад явсан. Хадам ах манай эхнэр Нтэй яриад мах авах ченж нь хотод явна гээд хоёр хоног адууны махаа өгч чадахгүй амбаарт байлгасан. 2 хоногийн дараа ченж нь хотоос гараад явж байна гээд зам дээр махаа өгнө гээд Н бид хоёр махаа миний машин дээр ачаад явж байгаад замдаа түлш дусаад Н хадам ээж рүү яриад хадам ах А.Н, хадам ээж Э, жолооч нь ченж нь гээд хоёр хүнтэй жижиг машинтай ирээд тэр хоёр адууны махаа авч яваад хадам ээж хадам ах хоёр үлдсэн. Хадам ээж нь 80000 түлш аваад 60000-аар машин хөлслөөд ирлээ гэж байсан. Адууны мах зарсан үлдэгдэл 50000 төгрөгийг нь Нийн данс руу хийсэн гэж Д.П надад ярьсан. 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 17 цагийн үед Д.Пын хадам ээж Э над руу утсаар яриад Д.П танай морийг гаргасан гэнэ зохицъё морийг нь авах юм уу, мөнгийг авах юм уу Д.П Н хоёрыг ажил хийлгэж хохирлыг нь барагдуулъя гээд байсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 45-47 дугаар тал/
*Гэрч Д.Бтийн өгсөн:
“...Би АрХ аймгийн Т сумын төвд байдаг. 2023 оны 03 дугаар Ө сумын Х гүүрнээс 5 километрийн зайд түлш нь дуусаад хэцүү Э над руу утсаар яриад манай хүргэн охин хоёр Т руу ирж яваад сарын 31-ний өдөр санагдаж байна намайг гэртээ байхад манай нутгийн эгч байна түлш хүргээд өгөөч, машинд чинь бензин хийгээд яваад ирье гэсэн. Би Э эгчийг очиж авахад А.Н охинтойгоо цуг явна гээд тэр гурвыг Д.Б Ц.Х хоёр хотоос ирээд бараа буулгаад байж байсан. Тэгээд аваад Э эгч дэлгүүр орно гэхээр нь дэлгүүрийн гадаа зогссон чинь Ц.Х цуг явна гээд Хыг аваад бид нар бензин түлшээ авчхаад байшингийн урдуур салаад зүүн хойшоо 6 километр явахад хар хөх өнгийн явсан. Бид нар явж байгаад Ө сумын Х гүүрээ гараад хүрэн портер маркийн машин шороон замынхаа урд хэсэгт урагшаагаа хараад зогсож байсан. Тухайн машин дээр очиход Э эгчийн охин Н /бид Би очоод машиныхаа багажаас түлшийг нь өгөөд А.Н хүргэнтэйгээ Бор гэж дуудаг/ хүргэн хоёр нь байсан. Бид нарыг 16 цагийн үед л очсон байх. түлшээ машиндаа хийсэн. Би хөдлөх гэсэн чинь Э эгчийн хүргэн бид нарын машин хурдан явж болохгүй нэгдүгээр араанаас өөр араагүй болсон. Энд нэг адууны мах байгаа энийг та ачаад Т оруулаад өгөөч гэхээр нь би юун адууны мах, мах ачин гээгүй түлш хүргэж өгнө гэсэн та нар машинтай Т орно аа биз би машиндаа мах ачмааргүй байна гэсэн. Надтай цуг явсан Ц.Х тухайн махыг хиллээд миний машинд ачих гэхээр нь наад мах чинь асуудалтай мах биш биз дэ сайн үзэж харсан юм уу гэсэн чинь толгой арьс хоёр нь байгаа асуудалгүй гэж хэлсэн. Би зургийн сайн ав гэсэн. Би тухайн адууны махны толгой арьс нь байсан болохоор нь асуудалгүй байх өгсөн авсан эзэн нь тодорхой юм гэж бодоод машиндаа ачуулсан. Би Э эгчийн хүргэний машиныг нь чирч асааж өгөөд. Ц.Х бид хоёр Т сум руу буцаад, Э эгч хүү, хүргэн охин хүүгийнхээ охинтой тавуулаа хүргэнийдээ очно гээд явсан. Ц.Х бид хоёр 19 цагийн үед Т сумын төвд ирээд Х адууны махаа Д.Бын гаржид буулгаад би Ц.Хыг гэрт нь хүргэж өгөөд гэртээ харьж амарсан...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 51-53 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ-23-60 дугаартай”...1 тооны нас нийлсэн, тарга тэвээрэг сайтай адууны үнэлгээг 1.300.00/нэг сая гурван зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 60-63 дугаар тал/
*Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ-23-60 дугаартай”...саарал зүсмийн их насны тарга хүч муутай морины үнэлгээг 900.000/есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/2-р хх-ийн 19-21 дүгээр тал/
*Яллагдагч Д.Пын өгсөн:
“...Би үйлдэл дээрээ маргахгүй, хохирол төлбөрийг төлж барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 197 дугаар тал/
*Яллагдагч А.Нын өгсөн:
“...Би зарим нэг зүйлийг өмнө нь маргаж байсан одоо бол гэм буруугаа бүрэн дүүрэн хүлээж байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 193 дугаар тал/
* Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/2-р хх-ийн 7-17 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 205, 2-р хх-ийн 122, 147 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч Д.П, Д.Д, А.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн тогтоогдсон үйл баримтын талаар:
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар
2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө АрХ аймгийн Ө сумын Х багийн Б гэх газраас иргэн Ц.Агийн өмчлөлийн 4 тооны үхэр хулгайд алдагдаж түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учирсан,
Мөн АрХ аймгийн Ө сумын Х багийн Сын тоором гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр иргэн Д.Бгийн өмчлөлийн 1 тооны адуу хулгайд алдагдаж, түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Д.П А.Н, Д.Д нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө АрХ аймгийн Ө сумын Х багийн Б гэх газарт бэлчээрлэж байсан хохирогч Ц.Агийн өмчлөлийн 4 тооны үхэр буюу олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн,
Мөн үргэлжилсэн үйлдлээр Д.П А.Н нар нь бүлэглэн АрХ аймгийн Ө сумын Х багийн Сын тоором гэх газраас 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хохирогч Д.Бгийн 1 тооны адуу хулгайлж, түүнд 1.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хохирогч Ц.Агийн“...Миний бие АрХ аймгийн Ө сумын Х багийн Б гэх газар нөхрийн хамт мал маллан амьдардаг. Манай нөхрийн бие энэ жил их тааруу байгаа бөгөөд өвөл Улаанбаатар хот руу их олон удаа явж эмчлүүлж байгаа. Цагаан сарын дараа охиндоо орон сууц авч өгөхөөр явах хугацаанд манай үхэр мал хариулга муутай их тарсан байсан. Манай нөхөр хөдөө гэртээ ирээд малаа бөөгнүүлж шалгаж бүртгэхэд 16 тооны үхэр дутсан байсан. Тэр үхрүүдээс сайн санаж байгаа нь зэгэл бор халтар, сартай бор зэрэг 4 охин шүдлэн байхгүй байсан. Манайх 400 гаруй үхэртэй айл болохоор тэр бүр үхрээ бүртгэж шалгаж чаддаггүй. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр (яг хэзээ гэдгийг нь санахгүй байна) манай үеэл дүү Д.П миний утас руу залгаад "манай хадам ах А.Н, баз Д.Д нар танайхаас 2023 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө 4 тооны шүдлэн үхэр хулгайлж ачиж авч явсан шүү" тэр орой А.Н ах намайг авч яваад нэг хөх портерт суулгаад Х багийн Б гэх газар очиж “эндээс үхэр ачна” гэж хэлээд 4 үхэр машинд аччихаад А.Н ах намайг сэрээгээд “энэ үхрүүдийн имийг үзээдэх хэний үхэр байна” гэж асуухаар нь би уг үхрүүдийн имийг үзээд “Ц.А эгчийн үхэр байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь "За тэгвэл наад айл чинь мэдэхгүй, малаа танихгүй айл" гэж хэлээд Т сум руу яваад өгсөн гэж надад Д.П хэлсэн. Тэгж хэлэхээр нь би эхэндээ итгээгүй ба Пагваанд хандан за чи тэгвэл зүсийг нь хэлээдэх гэж хэлтэл гурван бор, нэг халтар охин шүдлэн танай имтэй байсан гэж хэлэхээр нь би итгэсэн. Удаа ч үгүй би Д.Д рүү утсаар залгаад “миний дүү манайхаас 4 үхэр аваад явчихсан байна шүү дээ” гэж хэлтэл эхэндээ “үгүй” гэж гүрийж байгаад дараа нь “уучлаарай эгчээ бид нар танай 4 шүдлэн үхрийг хулгайлж Ц суманд нэг айлд аваачиж зарсан. Одоо уг үхрүүд тэр айлд байгаа. Хохирлыг чинь ноолуурын мөнгөө авч байгаад барагдуулна. Хадам ах А.Нт хэлээд хэрэггүй над руу туйлаад бөөн юм болно шүү” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Бын”...2023 оны 03 дугаар сард Ц сумын фейсбүүк групп дээр тавьдаг хүнээр дамжуулан өөрийнхөө 98883005 дугаарын утсыг тавиулсан юм. 2023 оны 03 дугаар 'сарын 03-ны өдөр 88836183 дугаарын утаснаас миний дугаар руу нэг хүн залгаад “Сайн байна уу, мал худалдаж авч байна уу 4 юм уу 5 үхэр зарах гэсэн юм. Ямар үнэтэй авч байна вэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “нэг шүдлэн үхэр 450.000-500.000 төгрөгийн хооронд худалдан авч байна” гэж хэлтэл “маргааш 4 юм уу 5 үхэр авч ирж өгье” гэж нэг залуу утсаар ярьсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр нөгөө залуу дахин залгаад “бид нар хот явах ажилтай, яаралтай мөнгөний хэрэг гарсан учир манай малыг яаралтай аваадхаач” гэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан болохоор хамаатны төрөл ах С гэх ах руу утсаар ярьж “Танайх үхэр авах юм уу доороос хэдэн үхэр зарна” гэж байна. “Би мөнгөгүй болчихлоо” гэж хэлсэн. Үхэр зарна гэсэн залуу утсаар ярьсныхаа маргааш өглөө нь буюу 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ц сумын Хорио цээрийн пост дээр .... УАХ улсын дугаартай хөх өнгийн портер машинтай Т сумын гэх 3 залуу ирсэн байсан. Би Хишигээ ахын эхнэр Сараа эгчтэй хамт очиж авсан. Сараа эгч 2.000.000 төгрөг шилжүүлсэн...4 тооны үхэр байсан. 3 бор охин шүдлэн, 1 халтар охин шүдлэн байсан...” гэх мэдүүлэг, гэрч Н.Сийн”...Тэгээд би нэг үхрийг 500.000 төгрөгөөр тооцож 4 үхрийн мөнгө буюу 2.000.000 төгрөгийг өөрийн гар утсаараа мобайл банк ашиглан мал зарсан хүний данс руу шилжүүлээд Бын машин дээр үхрээ ачин хөдөө бэлчээрт байгаа үхэр рүүгээ нийлүүлж тавьсан. Нэг бүрчлэн сайн анзаарч хараагүй. Нэг залуу нь хөх дээлтэй хээтэй торгон бүс бүсэлсэн дундаж нуруутай бор царайтай залуу байсан. Бусдыг нь санахгүй байна. 3 хүн байсан...” гэх мэдүүлэг, Г.Сийн”...А.Б манай эхнэр 2 нөгөө 4 үхрээ худалдаж авчхаад А.Бын машинаар ачиж бэлчээрт байсан үхэрт маань нийлүүлсэн. Бүгдийнх нь Б талын чих нь тайранхай имтэй, зүүн талын чих нь эсгэмэл имтэй, сүүлнүүд нь үелж тайрсан байсан. Халтар, хар бор, 2 нь зэгэл бор зүстэй 4 охин шүдлэн үхэр байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Зын”...Би үүрийн 4 цагийн үед пүүтик дотроо жаахан нойрмоглочихсон байж байтал цэнхэр өнгийн портер түлш авах гээд түгээгүүр дээр хүрээд ирсэн. Би гараад хартал 4 тооны үхэр ачсан портер байсан. Би очоод “яасан орой явж байх юм бэ” гэсэн чинь “харин мал баригдахгүй жаахан удчихсан юм. Хадмынх руу үхэр хүргэж өгөх гээд явж байна” гэж хэлсэн. Тэр хүмүүс 30.000 төгрөгт бензин хийсэн. Хийж өгчхөөд “Та нар чинь яасан сэжигтэй яваа юм бэ” гэхэд дотор нь байсан хүмүүс бүлтгэнээд сандраад байсан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Эрдэнэбатын”...Би 2022 оны 01 дүгээр сард өөрийн унаж байсан машинаар сольж худалдаж авсан. Нэрээ шилжүүлж амжаагүй. Манай найз Д.Д 2023 оны 02 дугаар сарын 19- ний өдөр буюу битүүний. өдөр манайд ирээд Т сум руу хадам аав, ээж дээр очиж золгуут хийх гэсэн юм гээд гуйгаад авч яваад 2023 оны 03 дугаар сарын 08- ны өдөр миний машиныг авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай дүгнэлт, Мэргэшсэн үнэлгээчин А.Бямбажавын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл (4 тооны үхэрт үзлэг хийсэн тэмдэглэл ), гэрэл зургийн үзүүлэлтүүд, Мал, амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хохирогч Д.Бгийн”...2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр би адуугаа бүртгэхэд манай адуу бүрэн байсан. 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр адуугаа бүртгэсэн чинь миний хүрэн зүсмийн морь байхгүй байсан. Би эрэл хайгуул хийгээд олоогүй. 2023 оны 04 дүгээр сарын 22 өдөр би өөрийн өвөлжөөн дээрээсээ юм авах гээд очсон чинь хонины ухаад хаясан хөрзөнг доороос миний олохгүй байгаа хүрэн морины 4 шийр нь гараад ирсэн. Маргааш буюу 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө би утсаар сумын цагдаад мэдэгдсэн. Тэгээд тэр өдрөө сумын хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр ирээд надтай цуг манай өвөлжөөн дээр очсон. Манайхтай айл өвөлжсөн манай үеэл дүү Д.П хаваржаандаа буухдаа жижиг гэрээрээ хаваржаадаа буусан том гэрээ аваагүй байсан. Д.Пын хаваржаа манай өвөлжөөнөөс 1 километр хүрэхгүй зайтай байдаг хэсгийн төлөөлөгч цагдаа хоёр Д.Пынд очоод Д.Пыг аваад манай өвөлжөөн дээр ирсэн Д.П надтай уулзаад би таны хүрэн морийг хадам ахтайгаа нийлээд гаргасан /нядалсан/ гэхээр нь чи яаж хашсан юм, манай адуу хаана байсан юм гэж асуусан чинь танай адуу ойрхон байсан хадам ах миний саарал мориор мордож хашсан би Батлай ахын адуу гэсэн чинь хадам ах хамаагүй гээд хашаад таны хүрэн морийг барьж аваад бид хоёр гаргаж язалсан нядалсан/. Хадам ах Жижиг цагаан машинтай адууны махаа ирж авсан гэж ярьсан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бын”...2023 оны 03 дугаар сарын дундуур А.Нын ээж Э над руу утсаар яриад манай хүргэн Ө сумын Х багаас нэг адуу зарах гэсэн. Чи амьдаар авч байгаа юм уу хэллэж авч байгаа юм уу хэдээ авч байгаа юм бэ гээд асуугаад байсан. Би авч байгаа хэллэж авч байгаа очиж авч чадахгүй гэж хэлсэн. ...Т сум орно адууныхаа гарал үүслийг аваад Т сум оруулаад өгчих гэж хэлсэн. Би шөнөө Улаанбаатар хотоос АрХ аймаг руу гарсан. Шөнө өө яваад өглөө аймгийн төвд ирээд байж байхад 09 цагийн үед Н залгаад та хаана явна замаараа ирээд манай махыг авчхаач гээд яриад байсан. Би гарал үүсэлгүй юм очиж авахгүй та хоёр Т хүргэж өг гэсэн.11 цагийн үед ахиж залгаад бид хоёр Т явж байсан чинь замд түлш дуусчихлаа та ирээд авчхаач гэхээр нь төв замаас хэр хол зогссон юм гэсэн чинь 17 километр зайтай байна гээд нэг уулын нэр хэлээд байсан. Би очиж авч чадахгүй гээд шууд Тын сумын төв явсан, ахиж залгаад байхаар нь утсаа аваагүй. Би Тын сумын төвд 11 цаг 40 минутад ирээд Дэлгүүрийн бараа буулгаад байж байхад А.Н ээжтэйгээ хамт ирээд манай хүргэн чамд нэг адууны мах өгнө гэсэн хээр түлш нь дуусаад даараад байна гээд байна түлшний мөнгө өгөөч гэсэн А.Н Бт / Билэгт гэж дуудаг/ ахтай яваад түлш аваачиж өгөөд ирье гэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ц.Хын”...Бид нар Хн гүүр гараад хүрэн байшингийн тэрүүгээр салаад 10 гаран километр газар явахад шороон замын хажууд ногоон өнгийн портер машин зогсож байсан. машинд түлш хийж өгөөд махийн хиллэсэн чинь 138 кг болж байсан. Д.Бт ах машинаараа А.Нын хүргэний машиныг нь чирч асааж өгөөд Бт.ах бид хоёр Т сум руу яваад А.Н ээжтэйгээ хамт тэнд үлдсэн бид хоёрыг адууны махаа аваад тэндээс хөдлөхөд 17 цаг л болж байсан байх нар нэлээн доошилсон байсан...” гэх мэдүүлэг, гэрч Б.Хын”...2023 оны 04 дүгээр сарын 22- ний өдөр нөхөр бид хоёр өөрийн өвөлжөөн дээрээсээ юм авахаар очиход хонины хөрзөнг доороос манай хүрэн морины 3 шийр гараад ирсэн байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Манай морийг Д.П хадам ах Барбаатар гэдэгтэй гаргаж нядлаад зарсан байсан. Д.П надад ярихдаа өдрийн санахгүй байна хадам ах Н манайд хөх өнгийн мотоциклтой 17 цагийн үед ирээд мөнгөний хэрэг болоод байна өвөлжөөний чинь ард нэг адуу байна хоёулаа адуу гаргая гээд хадам ах миний морийг унаад би явган яваад бид хоёр 22 цагийн үед өвөлжөөний ойр байсан адуун дээр очиход танай адуу байсан. Бид хоёр танай адууг хашаад хадам ах хүрэн зүсмийн морийг чинь бугуйлдаад барьж авсан. Хадам ах цагаан мяндсан бугуйл, хутга, сүх авч ирсэн байсан. Хадам ах танай морийг сүхээр цохиж алаад бид хоёр янзлаад махийн өвөлжөөний амбаарт хийгээд, шийр гэдэс хоёрын хонины хөрзөнг доор хийсэн. Хадам ах шийр гэдэс хоёрын ийш нь хийчихье гээд хийгээд байсан. Хадам ах бой хийдэг болохоор хурдан төхөөрдөг юм байна лээ бид хоёр 27 минут л янзалсан /нядалсан/ байсан. Тэгээд тэр шөнөө хадам ах ченжтэй ярьчхаад чам руу ярья гээд мотоциклоо унаад явсан. Хадам ах манай эхнэр Нтэй яриад мах авах ченж нь хотод явна гээд хоёр хоног адууны махаа өгч чадахгүй амбаарт байлгасан...” гэх мэдүүлэг, гэрч Д.Бтийн”...Тухайн машин дээр очиход Э эгчийн охин Н /бид Би очоод машиныхаа багажаас түлшийг нь өгөөд А.Н хүргэнтэйгээ Бор гэж дуудаг/ хүргэн хоёр нь байсан. Бид нарыг 16 цагийн үед л очсон байх. Би хөдлөх гэсэн чинь Э эгчийн хүргэн бид нарын машин хурдан явж болохгүй нэгдүгээр араанаас өөр араагүй болсон. Энд нэг адууны мах байгаа энийг та ачаад Т оруулаад өгөөч гэхээр нь би юун адууны мах, мах ачина гээгүй түлш хүргэж өгнө гэсэн та нар машинтай Т орно аа биз би машиндаа мах ачмааргүй байна гэсэн. Надтай цуг явсан Ц.Х тухайн махыг жинлээд миний машинд ачих гэхээр нь наад мах чинь асуудалтай мах биш биз дэ сайн үзэж харсан юм уу гэсэн чинь толгой арьс хоёр нь байгаа асуудалгүй гэж хэлсэн. Би зургийн сайн ав гэсэн. Би тухайн адууны махны толгой арьс нь байсан болохоор нь асуудалгүй байх, өгсөн авсан эзэн нь тодорхой юм гэж бодоод машиндаа ачуулсан...” гэх мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ-23-60 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ-23-60 дугаартай дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн яллагдагч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож болно.
Шүүгдэгч нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бүлэглэн, мөн тээврийн хэрэгсэл ашиглан, бусдын олон тооны мал хулгайлсан тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна. Шүүгдэгч Д.П, А.Н нь үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
АрХ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.П, А.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар, шүүгдэгч Д.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээр гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Д.П, Д.Д, А.Н нарыг бүлэглэж, машин механизм ашиглаж бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Ад 2.200.000 төгрөгийн, хохирогч Д.Бд 1.300.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд хохирогч Ц.А нь хохиролд 4.000.000 төгрөг авсан, мөн хохирогч Д.Бат-Эрдэнэ нь хохирлоо бүрэн авсан гомдол саналгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Д.П, Д.Д, А.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу шүүгдэгч А.Н, Д.Пагваанжам нарт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Дд 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээг Мэргэшсэн үнэлгээчин А.Б.ын 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 129 дугаартай дүгнэлтээр, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны морины үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн АЦ-23-60 дугаартай дүгнэлтээр гаргасан бөгөөд .... УАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл нь Т.Эын эзэмшлийнх, 1 тооны саарал зүсмийн морь нь шүүгдэгч Д.Пын эзэмшлийнх болох нь тэдгээрийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Т.ЭРД:........../-т шилжүүлж, түүний үнэ болох 9.393.750/есөн сая гурван зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Наас 3,131,250/гурван сая нэг зээн гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Д.Паас 3,131,250/гурван сая нэг зээн гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Д.Дгээс 3,131,250/гурван сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, шүүгдэгч Д.Паас 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий саарал зүсмийн морийг тус тус хураан улсын орлого шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нарын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 20/хорь/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгч нарын эдлэх ялыг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Аийн Н, Г овогт Дын П, Нацаг овогт Дгийн Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч А.Н, Д.П нарыг тус бүр 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Дг 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, Д.П нарт оногдуулсан 1/нэг/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Дд оногдуулсан 1/нэг/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нарын 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 20/хорь/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц АрХ аймгийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 43 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн, шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан .... УАХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Т.ЭРД:.........../-т шилжүүлж, түүний үнэ болох 9.393.750/есөн сая гурван зуун ерэн гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч А.Наас 3,131,250/гурван сая нэг зуун гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Д.Паас 3,131,250/гурван сая нэг зээн гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг, шүүгдэгч Д.Дгээс 3,131,250/гурван сая нэг зээн гучин нэгэн мянга хоёр зуун тавь/ төгрөг тус тус гаргуулж, шүүгдэгч Д.Паас 900.000/есөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий саарал зүсмийн морийг тус тус хураан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор АрХ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Н, Д.П, Д.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР