| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0117/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-08-13 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан аймгийн Прокурорын газрын ын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамтаар аймгийн ******* 8 дугаар баг ******* 1-6 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* ******* овогт ******* , Регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Аймгийн Төлөөлөгчдийн нягтлан бодогч, мэдээлэл технологи хариуцсан ажилтнаар аймгийн Төлөөлөгчдийн Хурлын даргын дугаартай тушаалаар томилогдон албан үүргээ гүйцэтгэхдээ үргэлжилсэн үйлдлээр аймгийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын оны дугаар сарын 26-ны өдрийн дугаартай “Гарын авлага хэвлүүлэхэд зардал гаргах тухай” тушаалаар Тэмүүжин студи ХХК-ийн захирал Хаан банкин дахь тоот данс руу оны дугаар сарын 30-ны өдөр /брошур гарын авлага/ гэх утгаар 1.100.000 төгрөгийг шилжүүлж оны дугаар сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
аймгийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын оны 07 дугаар сарын 07-ны өдрийн А/23 дугаар тушаалаар төвийн бүсийн аймгуудын /Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Говьсүмбэр, / Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны ажилтнуудад зохион байгуулах “Аймгийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт сургалтын зардлаас оны 07 дугаар сарын 28-ны өдөр “” ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 220000451618 тоот харилцах данс руу 6.998.500 төгрөгийг “Буудал, хоолны үнэ” гэж шилжүүлж улмаар үйл ажиллагааны ашиглалтаас илүү гарсан буцаалтын мөнгийг хувийн ашиг сонирхлоор гүйцэтгүүлэх зорилгоор тус компанийн нягтлан бодогч эзэмшлийн Хаан банкны 54502149 тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данс руу оны 08 дугаар сарын -ны өдөр 582.800 төгрөгийг “Аймгийн хурал ” гэх утгатайгаар, мөн өдөр 232.200 төгрөгийг “aith butsaalt burd” гэх утгатайгаар буюу нийт 815.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
аймгийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу шинэчлэгдсэн хуулиар Хууль, хүчний байгууллагын албан хаагчид болон сумын Төлөөлөгчдийн дарга нарын дунд “Хууль эрх зүйн нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулахад гаргах зардлаас “ЭОЖИН” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны , тоот харилцах данс руу 2.200.000 төгрөгийг “Сургалтын хоол цайны материалын үнэ” гэх утгатайгаар шилжүүлж, улмаар үйл ажиллагааны төсвөөс хувийн ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор тус компанийн гүйцэтгэх захирал эзэмшлийн Төрийн банкны 22110008489 тоот харилцах данснаас өөрийн эзэмшлийн хаан банкны тоот харилцах данс руу оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 800.000 төгрөгийг “eojin” гэх утгатайгаар шилжүүлэн авсан,
Аймгийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/71 дугаартай тушаалаар батлагдсан “Бид айдасгүй гэр бүлийг бүтээнэ” сургалтыг зохион байгуулахад иргэн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данс руу оны 12 дугаар сарын 24-ний өдөр 1.600.000 төгрөгийг шилжүүлж аймгийн 1-р 10-н жилийн математикийн заах аргын нэгдэлтэй хамтарч тухайн сургуулийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд “Бид дэлхийн иргэнийг бэлтгэж байгаа” гэх сэдэвт сургалтын материалыг авч санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данснаас оны 12 дугаар сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны тоот харилцах данс руу 1.500.000 төгрөгийг шилжүүлэн авч “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
1. Хохирогчоор тогтоогдсон аймгийн Төлөөлөгчийн нягтлан бодогч өгсөн: “Би 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн одоогийн албан тушаалдаа ажиллаж байна. Өмнө нь тайлантай танилцаагүй, сая танилцлаа. Ямар зөрчил дутагдал гарсан талаар сая мэдлээ. Намайг ажилд орох үед шалгалт хийгдсэн байсан гэж бодож байна. Зөрчилтэй дутагдалтай холбоотой учирсан хохирол тогтоогдсон тохиолдолд байгууллагын зүгээс учирсан хохирлыг нэхэмжилнэ. Ер нь санхүүтэй холбоотой зөрчил дутагдал гарсан тохиолдолд албан шаардлага акт тавигдаж учирсан хохирлыг нөхөн төлүүлдэг, цаашлаад ажлаас чөлөөлөх үндэслэл чөлөөлөх хэмжээний сахилгын арга хэмжээ авдаг. Урамшууллын хувьд ажилчдад хагас, бүтэн жилийн ажлын үр дүнгээр урамшуулалт цалин олгогддог. Мөн гэр хороололд амьдардаг ажилчдадаа түлээ нүүрсний урамшуулал олгодог. Ажилчдын гэр бүлээс хүн нас барсан зэрэг гачигдал гарсан тохиолдолд 1 удаагийн тэтгэмж олгодог. ИТХ-ийн дарга, нарийн бичгийн дарга нарт Цагаатгалын ерөнхий хорооноос урамшууллын бичиг ирж урамшуулал олгогддог. Нягтлангийн хувьд жилийн эцсээр аудитын шалгалтаар зөрчилгүй гарвал урамшуулал олгогддог. Эдгээрээс өөр төрлийн урамшуулал, тэтгэмж түлээ нүүрсний урамшууллыг байгууллагын дотоод журмаар зохицуулдаг. Хагас бүтэн жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг баримталж олгодог. Аймгийн Төлөөлөгчдийн ажилчдаас ажлаасаа чөлөөлөгдсөн гарсан тохиолдолд 1,500,000-3,000,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгөн тэтгэмж, урамшуулал олгох эрх зүйн зохицуулалт байхгүй. Дотоод журамд тэтгэвэрт гарсан зэрэг тохиолдлуудад хүндэтгэл үзүүлж 200,000 төгрөг хүртэлх хэмжээний мөнгөөр мөнгөн аяга, бэлэг дурсгалын зүйл зэргийг өгөх тохиолдол бол байдаг түүнээс биш ийм их хэмжээний мөнгөн тэтгэмж урамшуулал гэж өгдөг зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 127-129-р хуудас/
2. Гэрч “Аймгийн даргын 2021.11.11-ний өдрийн 1/218 тоот албан бичиг, дотоод аудитын албаны даргын 2021.11.19-ний өдрийн 12 тоот удирдамжийн аймгийн ИТХ-ийн оны санхүүгийн үйл ажиллагаа, хөрөнгийн эх үүсвэр,түүний захиран зарцуулалтад санхүүгийн шалгалт хийгдсэн. Тус шалгалтаар анхан шатны баримтын бүрдэл дутуу байгууллага иргэнд 28 удаагийн 64,423,7 мянга төгрөг шилжүүлсэн нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж цагдаагийн байгууллагад албан бичиг хүргүүлсэн. Дээрх нь илэрсэн зөрчил асуудлууд нь санхүүгийн тайланд бараа материал үйлчилгээг орлогоор бүртгэж тусгаж аваагүй, эргээд зарцуулсан эсэх нь тодорхойгүй, хаана хэнд хүлээлгэн өгсөн нь тодорхойгүй анхан шатны баримтгүй байсан. Нийлүүлэгч байгууллагуудад мөнгөн шилжүүлэг хийгдсэн боловч бараа материал нь нийлэгдээгүй, буцаад ИТХ-аас бараа материалыг хүлээн авах ёстой байгууллагуудад очоогүй үйлдлүүд гарч ирсэн. Ерөнхийдөө бодит бус бараа материалд зарлага гаргасан байж болзошгүй, хуурамч худалдан авалт зарлага гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа юм. Илэрсэн асуудлуудын талаар нэг бүрчлэн дотоод аудитын тайланд тусгагдсан байгаа. Нэгдүгээр гарын үсгийг аймгийн төлөөлөгчийн нарийн бичгийн дарга Ц. зурсан, хоёрдугаар гарын үсгийг нягтлан бодогч ******* зурсан байсан. Нэг, хоёрдугаар гарын үсгээр баталгаажсанаар гүйлгээ хийгдэнэ. Нярав гэж хүн нярвын тайлан гаргаж түүндээ орлого зарлагаа тусгах ёстой. Няравын тайланг нягтлан бодогч хянан шалгаж, анхан шатны баримтаа бүрдүүлж санхүүгийн тайлан гаргах ёстой. Тайланг нэгдүгээр гарын үсгээр баталгаажуулах ёстой. одоо ИТХ-ийн жолоочоор ажиллаж байгаа, // нь Баянжаргалан сумын эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа, дарга нар хаана ажиллаж байгааг мэдэхгүй. Дээрх үйлдлүүдэд холбогдох санхүүгийн анхан шатны баримтууд аймгийн архивд байгаа...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 131-132-р хуудас/
3. Гэрч өгсөн “Аймгийн дарга 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/218 дугаартай албан бичгийн дагуу оны санхүүгийн үйл ажиллагаанд шалгалтыг явуулсан байна. Төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж байна уу, зориулалтын дагуу зарцуулж байна уу, хэмнэлттэй зарцуулж байна уу гэдэг тал дээр шалгалт явуулсан байгаа. ... Зарим зөрчлийг нарийн бичгийн дарга Ц. нь хүлээн зөвшөөрөхгүй байсан. ... Дээрх сургалтыг хуурамч санхүүгийн материал гэж үзнэ. Төсвийн хөрөнгөөс гаргасан зорилго нь "Айдасгүй гэр бүлийг бүтээнэ" гэсэн сургалт байсан. Өөр газар явагдсан сургалтыг ашиглаж төсвийн хөрөнгөөс мөнгө гаргаж авсан байна. Энэ нь аливаа байгууллагыг ашиглаж төсвийн хөрөнгөөс бэлэн мөнгө гаргаж завших, бусад зүйлд зарцуулах зорилготой байгаа юм. Зарцуулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа анхнаасаа буруу төлөвлөсөн, хүний тоог илүү өгсөн ч юм уу ийм байдлаар хөрөнгө төслийн дансанд буцаан тушаах ёстой бөгөөд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт "Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах" гэсэн заалтыг зөрчиж байгаа юм. ... Дээрх хоёр албан тушаалтан нь гарын үсгээ зурсан байсан. Гарын үсгээ зурсан байж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм. нягтлан бодогч дангаараа мөнгө гаргах эрх байхгүй. Эхлээд байгууллагын төсвөө батлуулаад батлагдсан төсвөө дарга, нягтлан бодогч нар баталгаажуулна. Үүний дагуу байгууллагын даргын тушаалыг үндэслэн хөрөнгийг захиран зарцуулна. Нягтлан бодогч нь гаргаж байгаа хөрөнгийн анхан шатны баримтын бүрдлийг /гарын үсэг зурсан, тамга тэмдэг зурсан байна уу/ сайтар хянаж хангана, түүний дараагаар төлбөрийн хүсэлтээ бэлтгэн нэгдүгээр гарын үсэг хянаж гарын үсэг зурна. Нягтлан бодогчийн шууд удирдах албан тушаалтан нь байгууллагын төсвийн шууд захирагч байдаг. Төсвийн хөрөнгөнөөс мөнгө гаргахдаа нягтлан бодогч болон төсвийн шууд захирагч заавал гарын үсэг зурсан тохиолдолд мөнгө гаргана...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 4-5-р хуудас/
4. Гэрч өгсөн: “ ХХК-н 220000451618 тоот данс pyy 873,000 төгрөгийг оны 10 дугаар сарын 19-ний өдөр "Сүүдэр бүү тусга арга хэмжээний сургалтын буудал хоолны үнэ" гэж шилжүүлсэн боловч зарцуулалтын анхан шатны баримт байхгүй, ямар хүмүүс буудалд орсон нь тодорхойгүй. Мөн нутгийн удирдлагын холбооны 2611001723 тоот данс руу 297,500 төгрөгийг оны 10 дугаар сарын 09-ний өдөр "төлөөлөгчийн тэмдгийн үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн боловч зарцуулалтын баримт байхгүй, хэн тэмдэг авсан нь тодорхойгүй. Их тойн ХХК-ийн 5001047417 тоот данс руу 102,000 төгрөгийг “өргөмжлөлийн үнэ " гэсэн утгаар оны 10 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн боловч зарцуулалтын баримт байхгүй. Номгон рашаан ХХК-ийн 5450166502 тоот данс руу 180,290 төгрөгийг оны 10 дугаар сарын 22-ны өдөр " 12 дугаар хуралдааны цайны зардал" гэсэн утгаар шилжүүлсэн боловч юу авсан нь тодорхойгүй, анхан шатны баримт байхгүй. Мандалговь хүнс ХХК-ийн 5450018292 тоот данс руу 40,000 төгрөгийг оны 10 дугаар сарын 23-ны өдөр "Төлөөлөгчдийн 12 дугаар хуралдааны усны үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлого аваагүй зарцуулсан. Эрхэт говь ХХК-ийн 5450173881 тоот данс руу 220.000 төгрөгийг оны 11 дүгээр сарын 11-ний өдөр "өргөмжлөл медаль үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч зарлагын баримт байхгүй, юу авсан нь тодорхойгүй. Иргэн эзэмшлийн тоот данс руу 1,100,000 төгрөгийг оны дугаар сарын 30-ны өдөр "гарын авлагын үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлогод аваагүй, юу авсан нь тодорхойгүй, зарцуулалт байхгүй. Иргэн эзэмшлийн тоот данс руу 292,500 төгрөгийг оны 12 дугаар сарын 22-ны өдөр "гуравдугаар хуралдааны бичиг хэргийн үнэ " гэсэн утгаар шилжүүлсэн боловч зарлагын баримт байхгүй, юу авсан нь тодорхойгүй. Иргэн эзэмшлийн тоот данс руу 226,000 төгрөгийг оны 06 дугаар сарын 25-ны өдөр "хор цаасны үнэ, цагны үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч зарцуулалтын баримт байхгүй. БЭБЦ ХХК-ийн 5450119041 тоот данс руу 120.000 төгрөгийг оны 12 дугаар сарын 18-ны өдөр “өргөмжлөлийн үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлого аваагүй, зарцуулалт байхгүй. Цагаан хадаг хоршооны 5450415642 тоот данс руу 600,000 төгрөгийг оны 12 дугаар сарын 19-ний өдөр " тогтоолын журам" гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлого аваагүй, шууд зарцуулалт гаргасан. Юу хийсэн нь тодорхойгүй. Мандалговь хүнс ХХК-ийн 5450018292 тоот данс руу 635,800 төгрөгийг оны 08 дугаар сарын 27-ны өдөр "цэвэр усны үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлого аваагүй, зарцуулалт байхгүй, юу авсан нь тодорхойгүй. Хөүм ланд ХХК-ийн 5450058359 тоот данс руу 165,000 төгрөгийг оны 12 дугаар сарын 18-ны өдөр "маскны үнэ" гэсэн утгаар шилжүүлсэн боловч орлого аваагүй шууд зарцуулалт хийсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх зарцуулалтуудад нягтлан бодогч *******, нарийн бичгийн дарга Ц. нар нь гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Нягтлан нь дээрх гүйлгээнүүдийн дагуу бараа материалаа авсан бол нярваар тайлангаа орлогодуулаад зарцуулалтын тайлан гаргаад, хүмүүст тараасан бол жагсаалт гаргасан байх ёстой. Гэтэл орлогод авсан, тараасан, зарцуулсан ямар нэгэн бичиг баримт байхгүй байна. ... Дээрх сургалтыг хуурамч санхүүгийн материал гэж үзнэ. Төсвийн хөрөнгөөс гаргасан зорилго нь “Айдасгүй гэр бүлийг бүтээнэ” гэсэн сургалт байсан. Өөр газар явагдсан сургалтыг ашиглаж хуурамчаар материал бүрдүүлж гаргуулан авсан байна. ... *******гийн өөрийн хувийн мөнгө биш, энэ нь төсвийн хөрөнгө учраас буцаагаад төсөвт байршуулах ёстой. Мөн тухайн үйл ажиллагааны төсвийг төлөвлөхдөө анхнаасаа буруу төлөвлөсөн, мөнгө гаргуулан авах зорилготой байсан гэж үзэж байна. Тэрнээс зөв төлөвлөж тооцоолсон бол илүү зөрүү зардал гарна гэж байхгүй. ... Дээрх хоёр албан тушаалтан нь гарын үсгээ зурсан байсан. Гарын үсгээ зурсан байж төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байгаа юм...” гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 7-8-р хуудас/
5. Гэрч өгсөн: “... Аймгийн нягтлан бодогч ******* манай Рояал ресторанд цай, хоолны захиалга өгсөн. Тухайн үед сургалт зохион байгуулагдаж байсан тэр сургалтад суусан хүмүүсийн цай, хоолыг манай ресторан хийсэн. Өглөөний цай, өдрийн 1, 2 дугаар хоолыг хийж өгсөн, корона гарсан байсан учир пакет саванд цай хоолыг хийж өгч байсан. Сургалтын хоол, цайны төлбөрөөс гадна сургалт зохион байгуулах заалны төлбөр 2,200,000 төгрөгт багтаж байсан. Гэнэт ******* "Танай зааланд сургалт зохион байгуулахаа больсон зөрүү мөнгийг авъя" гэж хэлсэн түүний дагуу би хоол цайны төлбөрийг хасаад зөрүү мөнгийг нөхөр болон миний хамтран эзэмшдэг Төрийн банкны 221100084893 тоот данснаас *******гийн хэлсэн өөрийнх нь Хаан банк данс руу шилжүүлсэн зөрүү мөнгө нь 800,000 төгрөг байсан юм...” гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 138-р хуудас/
6. Гэрч “Аймгийн ИТХ-аас манай буудал, зоогийн газраар байнга үйлчлүүлж, гадна дотноос ирсэн зочдыг байрлуулж, аймагт зохион байгуулагдаж байгаа томоохон арга хэмжээний үеэр захиалга өгч, зочид буудал зоогийн газраар үйлчлүүлдэг нь үнэн. Тухайн 2 төлбөрийн дагуу яг ямар үйлчилгээ үзүүлснийг нарийн сайн санахгүй байна. ... Миний бодож байгаагаар НӨАТ-ын баримт өгдөггүй хоормог, цагаан идээ, мах зэрэг барааг ИТХ-аас худалдаж авах шаардлага гарч надаас баримтын бүрдэл хангахын тулд шилжүүлсэн мөнгөнөөс бага хэмжээгээр зөрүү мөнгө гаргуулан авсан гэж бодож байна. Ер нь зарим тохиолдолд байгууллагуудаас иймэрхүү гуйлт орж ирдэг. Гэхдээ их хэмжээгээр манай байгууллага мөнгө гаргаж өгч байсан тохиолдол байхгүй, цагаан идээ, мах зэрэг авах гэсэн юм гэх гуйлтаар бага хэмжээгээр гаргаж өгөх тохиолдол байдаг. Байнга үйлчилгээ авдаг байгууллагуудаас гуйлт орж ирдэг...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 158-р хуудас/
7. Гэрч Ц.ийн “... Би 2015 оноос /сарыг нь сайн мэдэхгүй байна/ 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аймгийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилласан. Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга нь Төсвийн тухай хууль болон тухайн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаанд зарцуулагдахаар батлагдаж хуваарилсан төсвийн хөрөнгийг шууд захиран зарцуулах эрх, үүрэгтэй байдаг. ... Би г танина, манай Төлөөлөгчдийн Хурлын нягтлан бодогчоор ажиллаж байсан ... Нэгдүгээр гарын үсгийг миний бие зурж байсан, хоёрдугаар гарын үсгийг зурдаг байсан. онд аливаа бүх гүйлгээ бид хоёрын зөвшөөрлөөр Төлөөлөгчдийн Хурлын даргын дор аливаа гүйлгээ хийгдэж байсан. .... Нягтлан бодогч харилцагч байгууллага иргэнтэй ямар нэг хувийн харилцаа тогтоосон байж болзошгүй байна, энэ талаар мэдэхгүй байна. Харилцагч иргэн байгууллагаас ирсэн нэхэмжлэлийн дагуу мөнгө шилжиж байсан. Байгууллага руу ороод буцаад нягтлангийн данс руу ороод байгаа асуудлыг би мэдэхгүй байна. Миний бие бол энэ гүйлгээнээс мөнгө аваагүй, яасан талаар нь би мэдэхгүй байна. ... нэг ч удаа надад энэ талаар ярьж байгаагүй. “Ирмүүн Түшиг” ХХК, “ЭОЖИН” ХХК, “” ХХК нарт ажилладаг танил байхгүй, ах дүү байхгүй, огт танихгүй, Б.Золбоог үе тэнгийн, нэг аймаг, орон нутагт ажиллаж байсан гэдэг утгаар нь танина...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 180-183-р хуудас/
8. Гэрч “ аймгийн нягтлан бодогч ******* нь оны 12 дугаар сард над руу утсаар яриад "Оны эцсийн сургалтын үлдэгдэл мөнгө үлдчихсэн байгаа юм. Та энэ оны 11, 12 дугаар сард аймагт сургалтууд зохион байгуулсан уу” гэж асуусан Тэгэхээр нь би оны 11 дүгээр сарын 06-наас 08-ны өдрийн хооронд 1 дүгээр арван жилийн математикийн заах аргын нэгдэлтэй хамтарч тухайн сургуулийн 9-12 дугаар ангийн хүүхдүүдэд "Бид дэлхийн иргэнийг бэлтгэж байгаа" гэх сэдэвт сургалтыг зохион байгуулсан гэдгийг хэлсэн. Тэгтэл ******* “Тэгвэл таны зохион байгуулсан сургалтын чинь материал байна уу, таны явуулсан сургалтыг ашиглаад ИТХ-с сургалтын мөнгө дансаар чинь гаргая, тухайн сургалттай холбоотой тайлан, холбоотой материалаа явуулаач” гэсэн. Би зөвшөөрч дээрх явагдсан сургалттай холбоотой материалаа [email protected] гэсэн хаяг руу явуулсан. Түүнтэй холбоотойгоор оны 12 дугаар сард миний тоот данс руу 1,600,000 сая төгрөг шилжиж орж ирсэн... Тухайн 1,600,000 төгрөг бол дээрх сургалтад зарцуулагдаагүй. хурлаас шилжин орсон 1,600,000 төгрөгийн 1,500,000 төгрөгийг нь нягтлан бодогч *******гийн данс руу буцаагаад шилжүүлсэн. Үлдсэн 100,000 төгрөгийг би хувьдаа хэрэглэсэн” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 163-164-р хуудас/
9. Гэрч “... Миний данс руу орж ирсэн 226.000 төгрөг, 292.500 төгрөгөөр бараа материалыг нь нийлүүлж үйлчилгээ үзүүлсэн. Нөгөө 1.100.000 төгрөгөөс *******гийн гуйлтын дагуу 1,000,000 төгрөгийг данс руу нь буцааж шилжүүлсэн. Үлдсэн 100.000 төгрөгийг би НӨАТ төлөгч байсан учраас НӨАТ-н төлөлтөд төлөхөөр үлдээсэн. 1.100.000 төгрөгийн дагуу би ажил үйлчилгээ үзүүлээгүй, байнгын харилцдаг байгууллага учраас ганц удаа гуйхад нь бэлэн мөнгийг нь гаргаад өгчихсөн юм... ******* мөнгө гаргуулж авмаар байна гэж гуйсных нь дагуу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 136-р хуудас/
10. Гэрч “...Тухайн үед нягтлан бодогч нь надтай утсаар ярьсан. Ярихдаа “мөнгө гаргуулж авъя” гэж нэг гуйсан “ямар нэгэн асуудалгүй биз дээ” гэхэд “асуудалгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь манайх НӨАТ-н мөнгийг үлдээгээд 6,000,000 сая төгрөгийг өөрийнхөө тоот данс руу шилжүүлсэн. Тэгээд тухайн данснаас гийн тоот данс руу 5,749,400 төгрөгийг шилжүүлсэн. Бараа бүтээгдэхүүн нийлүүлээгүй. Юунд зарцуулна гэдгийг надад хэлээгүй. Би ч асуугаагүй гуйсан болохоор нь мөнгийг нь гаргаж өгсөн юм...” гэх мэдүүлэг, /2 хх-ийн 143-р хуудас/
11. аймгийн , дотоод аудитын албаны дотоод аудитын ажлын тайлан, санхүүгийн анхан шатны баримтууд, /1 хх-ийн 35, 2 хх-ийн 26-р хуудас/
12. аймгийн ажлын албаны даргын 2017 оны дугаар сарын 09-ний өдрийн дугаартай *******г ажилд томилох тухай тушаал, /2 хх-ийн 225-р хуудас/
13. *******гийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 31-36-р хуудас/
14. эзэмшлийн Хаан банкны тоот дансны хуулга, /2 хх-ийн 37-р хуудас/
15. "" ХХК-ийн эзэмшлийн Төрийн банкны 220000451618 тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 80-93-р хуудас/
16. -ийн эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 39-р хуудас/
17. эзэмшлийн Хаан банкны тоот дансны дэлгэрэнгүй хуулга, /2 хх-ийн 38-р хуудас/
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон ба шүүх ийнхүү баримтуудыг үнэлж шийдвэрийн үндэс болголоо.
Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
аймгийн ажлын албаны даргын 2017 оны дугаар сарын 09-ний өдрийн дугаар тушаалаар *******г тус нягтлан бодогч, мэдээлэл технологи хариуцсан мэргэжилтнээр томилогдож 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн дугаартай тушаалаар чөлөөлөгдсөн байна.
******* нь ийнхүү нийтийн албанд томилогдож чөлөөлөгдөх хүртэл хугацаандаа оны дугаар сарын 30, оны 08 дугаар сарын , оны 09 дүгээр сарын 14, оны 12 дугаар сарын 26-ны өдрүүдэд аймгийн данснаас аливаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалт, үйл ажиллагааны зардлыг /зарим тохиолдолд хуурамч баримт бүрдүүлэх замаар/ шилжүүлж улмаар илүү гарсан бүтээгдэхүүн, үйлчилгээ сургалтын төлбөрийг өөрийн дансанд төвлөрүүлэх замаар нийт 4.115.000 /дөрвөн сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийг завшсан үйл баримт тогтоогдов.
Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь хууль болон эрх зүйн актаар олгогдсон эрхийн хэмжээгээр хязгаарлагддаг ба Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт “Албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэхийг” хориглосон байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4 дэх хэсэгт “Давуу байдал гэж” энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэжээ.
Эрүүгийн хуулийн ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.
Шүүгдэгч ******* нь ийнхүү нийтийн албанд ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албаны эрх мэдэл, албан тушаалын /нягтлан бодогч/ байдлаа ашиглаж өөртөө мөнгө шилжүүлэн авсан буюу өөртөө давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан үйлдэл болно.
Шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн, түүнчлэн түүний холбогдсон хэргийн зүйл, хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан байх тул түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэн хууль буцаан хэрэглэж холбогдох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйд нийцнэ.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас 4.115.000 /дөрвөн сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс гаргуулж аймгийн хуралд олгохоор шийдвэрлэв.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Прокурор шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлагын санал гаргасан байх тул шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд уг ялыг оногдуулав.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* ******* овогтой ******* г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* овогт ******* гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, 2 дугаар хавтаст хэргийн 109 дүгээр талд авагдсан CD /компакт диск/ 1 ширхэгийг хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчээс 4.115.000 /дөрвөн сая нэг зуун арван таван мянга/ төгрөгийг гаргуулж аймгийн хуралд олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД