| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2024/0123/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/131 |
| Огноо | 2024-08-21 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Е.Х |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга О.Янжиндулам
Улсын яллагч Е.Хулан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын ******* өдөр******* аймгийн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, ******* дунд боловсролтой, мэргэжилгүй,******* аймагт байрлах “Мөнх-Очир тойн” ХХК-д авто угаалга хариуцан ажилладаг гэх, ам бүл 2, нөхрийн хамт******* аймгийн сумын 9 дүгээр баг 7-14 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт , Регистрийн дугаар: ЗЮ75*******0128
Холбогдсон хэргийн талаар:
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч нь хуурамч баримт бичиг ашигласан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1. Хохирогч өгсөн: “Би *******тэй төрөл, садангийн холбоо байхгүй, Аймгийн сангийн даргаар ажиллаж байсныг мэднэ. нь 2016 оны ******* дүгээр сарын 26-ны өдөр Аймгийн засаг даргын дугаартай захирамжаар аймгийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, оны дугаар сарын 18-ны өдөр аймгийн засаг даргын Б/15 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна. Мөн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай Аймгийн засаг даргын захирамжаар *******ийг ажилд эргүүлэн авч, 2023 оны дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар ажлаас нь чөлөөлсөн байна. *******ийн 2016 оны ******* дүгээр сарын 26-ны өдрөөс оны дугаар сарын 18-ны өдөр хүртэл, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны дугаар сарын 15-ны өдөр хүртэл аймгийн санд захирлаар ажилласан хугацааны цалин, хөлсийг нэхэмжилж байна. Мөн ******* нь ажилгүй байсны цалин, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварын суутгалын нийт 15,332,720 төгрөг, бас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 210,600 төгрөг, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд 55,000 төгрөг нийт 15,598,320 төгрөгийг орон нутгийн төсвийн данснаас гаргаж төлсөн. Энэ мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 26-р хуудас/
2. Гэрч “*******ийг бага наснаас буюу 7, 8 дугаар ангиас нь мэднэ******* аймгийн 3 дугаар сургуульд мөн хамт сурдаг, нэг гудманд амьдардаг байсан. Хэдэн онд гэдийг нь санахгүй байна 2015 онд хавьцаа би Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны Засаг дарга хийж байсан үед юм. Нэг өдөр над руу утсаар яриад “үзүүлж харуулах юм хэрэгтэй болоод байна, сурчихаар сургууль байна уу” гэж надаас сураглахаар нь би сураглаад “эргээд хэлье” гэж хэлсэн. Тэгээд би тэрнээс хэд хоногийн Монгол улсын багшийн дээд сургуулийн хөгшин багш , багш хоёрын нэгд нь хэлсэн санагдаж байна, би тухайн үед яаж байснаа бас сайн санахгүй байна. Тэгээд тухайн багштай холбогдоход “сурах юм уу яах юм, төгсөлт дээр гаргаад өгвөл болох байх чи өөрөө сурах юм уу” гэхээр нь “ямар ч гэсэн үзүүлж харуулах юм хэрэгтэй байна” гэж хэлсэн. Би тэгээд рүү утсаар яриад Монгол улсын багшийн дээд сургуулиас диплом гаргаж болохоор ярьж байна, 2 янзын үнэ тухайн үед хэлээд нэгийг нь ийг сонгуулахад нь “хамгийн хямдханыг нь авъя, үзүүлэх юм хэрэгтэй” гэж хэлж байсан. Тэгээд би ээс мөнгийг нь авсныг нь санахгүй байна, ямар ч гэсэн өөрөөсөө мөнгө гаргаад би тухайн багшийн дээд сургуулийн хөгшин багш , багш хоёрын нэгэнд нь тухайн мөнгийг явуулаад нь тухайн дээд сургуулийн багшаас дээд сургуулийн диплом авсан... ******* Улсын Багшийн их сургуульд сурч байгаагүй...” гэх мэдүүлэг, / хх-ийн 28-30-р хуудас/
3. Гэрч өгсөн “Би Монгол Улсын Багшийн Их сургуульд “Уран зохиол Монгол хэлний багш” мэргэжлээр 1996-2000 оны хооронд сурч төгссөн. Миний диплом D2000/2227 гэсэн дугаартай байгаа. Манай ангид ******* гэх хүн сурч байгаагүй, миний мэдэж байгаагаар Тогоохүү гэдэг хүн мэргэжлээрээ ажиллаж байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 39-р хуудас/
4. Гэрч “Би Багшийн их сургууль/ МУБИС/-т 1996-2000 оны хооронд сурч “Уран зохиол-Монгол хэлний багш” мэргэжлээр төгссөн. Миний дипломны дугаар байдаг. Манай ангид сурч байсан, сурч байгаагүй” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-р хуудас/
5.******* аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 21 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн D2000/2227 Ц., D2000/2227 *******, харьцуулах загвараар ирүүлсэн гэсэн сери, дугаартай “Монгол улсын Багшийн их сургууль, Бакалаврын диплом” гэсэн баримтууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “2000..16”-ны огноотой, D2000/2227 дугаартай “Дипломын хавсралт” гэсэн баримт нь жинхэнэ байна. D2000/2227 дугаартай *******ийн “Дипломын хавсралт” гэсэн баримтыг энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч баримт байна” дүгнэлт, /хх-ийн 44-51-р хуудас/
6. Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 3/2227 дугаартай “...Цэрэн овогтой (ЗЮ75*******0128) нь МУБИС-ийг төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. D2000/2227 тоот бакалаврын диплом нь 2000 онд Уран зохиол - Монгол хэлний багш мэргэжлээр төгссөн Цэвээнжав овогтой д олгогдсон байна” гэх албан бичиг, 2000 онд төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай Улсын Багшийн Их Сургуулийн ректорын тушаал, бусад баримтын хамт, /хх-ийн 71-75-р хуудас/
7.******* аймгийн Засаг даргын 2016 оны ******* дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай “*******ийг******* аймгийн Төв сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр буюу гэрээгээр ажиллуулсан захирамж”, /хх-ийн 81-р хуудас/
8.******* аймгийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн Б/31 дугаартай “*******ийг ажлаас чөлөөлж, томилох тухай” түүний захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлж, захирлаар томилсон тухай захирамж, /хх-ийн 82-р хуудас/
9.******* аймгийн Засаг даргын оны дугаар сарын 18-ны өдрийн Б/15 дугаартай “*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” захирамж, /хх-ийн 83-р хуудас/
10.******* аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/40 дугаартай “*******ийг эргүүлэн томилох тухай” захирамж, /хх-ийн 84-р хуудас/
11. Дундговь аймгийн Засаг даргын 2023 оны дугаар сарын 15-ны өдрийн Б/30 дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, захирамж хүчингүй болгох тухай” захирамж, /хх-ийн 85-р хуудас/
12.******* аймгийн Засаг даргын оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/88 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төв сангийн захиралын албан тушаалын тодорхойлолт”, /хх-ийн 86-92-р хуудас/
13. *******ийн 2016 оны ******* дүгээр сараас 2023 оны дугаар сар хүртэлх хугацаанд цалин хөлс авсан жагсаалт бүхий шинжээчийн дүгнэлтэнд “... Нийт дүн 88.869.571 /наян найман сая найман зуун жаран есөн мянга таван зуун далан нэг/ төгрөг ....”, /хх-ийн 54-56-р хуудас/
14. *******ийн 2016 оны ******* сараас 2023 оны дугаар сар хүртэл хугацаанд Нийгмийн Даатгалын Ерөнхий газраас авсан шимтгэл төлөлтийн лавлагаанд “... Номын сан” гэх утгатайгаар төлөгдсөн үнийн дүн бүхий лавлагаа, /хх-ийн 144-145-р хуудас/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрсдийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн.
Хавтаст хэрэгт цугларсан болон шинжлэн судалсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Цэрэн овогтой нь “Улсын Багшийн Их сургууль” шинэ нэрээр Монгол Улсын Боловсролын Их сургуулийг 2000 онд “Уран зохиол – Монгол хэлний багш” мэргэжлээр төгсөөгүй боловч уг мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дээрх сургуулийн нэр бүхий диплом ашиглан******* аймгийн Төв сангийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон, явцын дунд жинхлэгдэж 2016 оны ******* дүгээр сарын 23-наас оны дугаар сарын 18, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд ажилласан үйл баримт тогтоогдов.
*******ийн ажилд томилогдохдоо ашигласан “Уран зохиол-Монгол хэлний багш” мэргэжлийн 2000 онд төгссөн гэх D2000/2227 дугаартай боловсролын бакалаврын зэргийн диплом нь Цэвээнжав овогтой гэх хүнд олгогдсон болох нь Боловсрол, Шинжлэх ухааны яамны 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 11/1945 дугаартай албан бичиг, Монгол Улсын Боловсролын Их сургуулиас ирүүлсэн 2000 онд төгсөгчдөд диплом, энгэрийн тэмдэг олгох тухай Улсын Багшийн Их Сургуулийн ректорын тушаал зэрэг бичгийн баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн “Улсын Багшийн Их сургууль”-ийн D2000/2227 дугаартай “Уран зохиол – Монгол хэлний багш” мэргэжлийн боловсролын бакалаврын зэргийн дипломыг одоо эзэмшиж буй Цэвээнжав овогтой гийн өгсөн мэдүүлэг, тухайн үед Ц.той хамт суралцаж байсан нарын мэдүүлэг зэргээр ******* нь тухайн цаг хугацаанд Улсын Багшийн Их сургуульд суралцаж байгаагүй нь давхар нотлогдож байх ба шүүгдэгч үүнийг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг өгсөн болно.
Мөн шүүгдэгч *******ийн ашиглаж байсан боловсролын дипломыг эзэмшлийн “Уран зохиол-Монгол хэлний багш” мэргэжлийн D2000/2227 дугаартай дипломтой харьцуулан шинжлэхэд “D2000/2227 дугаартай “Дипломын хавсралт” гэсэн баримт нь жинхэнэ ба D2000/2227 дугаартай *******ийн “Дипломын хавсралт” гэсэн баримтыг энгийн хэрэглээний цаасан дээр шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн, хуурамч баримт байна” гэх шинжээчийн дүгнэлт гарсан ба бусад баримтуудыг шинжлэн судалсны үр дүнд уг дипломыг хуурамч гэж үзэх үндэслэл болов.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ээс гаргасан “Тухайн дипломыг худалдаж авсан, хуурамч гэж мэдээгүй” гэх мэдүүлэг өгч байгааг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.
Шүүгдэгч ******* нь Улсын багшийн Их сургуулиас албан ёсоор гардаж аваагүй, гэх найзаараа дамжуулан , гэх багш нараас авсан гэх боловч уг , гэгч этгээдүүд хаана байдаг, ямар ажил хөдөлмөр эрхэлж байсан талаарх эх сурвалжийг заагаагүй, түүнчлэн тухайн дипломд зааснаар суралцсан гэх цаг хугацаа буюу 1996-2000 онуудад уг сургуульд огт суралцаагүй талаараа шүүгдэгч хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн, сурч байж диплом авна гэдгийг энгийн хүн ойлгох боломжтой зэрэг илтэд тодорхой нөхцөл байдалд дүгнэлт хийхэд дээрх “Уран зохиол-Монгол хэлний багш” мэргэжлийн бакалаврын зэрэгтэй дипломыг хуурамч гэдгийг шүүгдэгч энгийн ухамсрын түвшинд ******* ухамсарлан ойлгох боломжтой байна.
Ийнхүү ухамсарлаж байгаа нөхцөл байдлаа буюу хуурамч боловсролын диплом гэдгийг мэдэх боломжтой, мэдсэн байх боловч түүнийг ашиглан бусдыг хуурч төрийн байгууллагад буюу******* аймгийн Төв санд захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирлаар томилогдон ажилласан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гээд 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна”, мөн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж тус тус хуульчилсан.
Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч ******* нь анх хуурамч диплом ашиглан Дундговь аймгийн Төв сангийн захирлын үүрэг орлон гүйцэтгэгчээр 2016 оны ******* дүгээр сарын 23-ны өдөр томилогдож, 2023 оны дугаар сарын 15-ны өдөр уг албан тушаалаас чөлөөлөгдсөнөөр төгссөн буюу гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн, мөн үргэлжилсэн хугацаанд үйлдэгдсэн байна.
Шүүгдэгч *******ийн ажиллаж байсан албан тушаал нь Дундговь аймгийн Засаг даргын оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/88 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан “Төв сангийн захирал”-н албан тушаалын тодорхойлолтод зааснаар “Дээд боловсролтой” байх шаардлагатай байх ба шүүгдэгч уг тодорхойлолтод нийцэн ажиллахын тулд гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэлээ.
Шүүх ийнхүү хэрэгт авагдсан дээр дурдагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзсэн.
Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тухайн******* аймгийн Төв сангийн захирлын албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан бусад иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хохирол, хор уршгаар илэрдэг.
Шүүгдэгч ******* нь******* аймгийн сангийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч, захирлаар ажлаас чөлөөлөгдөж буцаад томилогдох хүртэл нийт хугацаанд 60.81.571.64 /жаран сая наян нэгэн мянга таван зуун далан нэгэн төгрөг жаран дөрвөн мөнгө/ цалин авсан гэж прокурорын яллах дүгнэлтэд дурдсан, гэвч шинжээчийн дүгнэлтээр уг ажиллах хугацаанд 88.869.571 /наян найман сая найман зуун жаран есөн мянга таван зуун далан нэг/ төгрөгийн цалин авсан гэж зөрүүтэй байдлаар дүгнэсэн байна.
Хэдийгээр шүүгдэгч нь хуурамч диплом ашиглан******* аймгийн Төв сангийн захирлаар томилогдон ажилласан боловч уг томилогдон ажиллах хугацаандаа ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж цалин хөлс авч байжээ.
Иймд шүүгдэгчийг ажиллаж байхдаа авсан цалинг бүхэлд нь гаргуулалгүйгээр ажиллах хугацааны явцад тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд /ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад нь тооцоолоход 28.788.000 /хорин найман сая долоон зуун наян найман мянга/ төгрөг /хх-ийн 62-64-р хуудас/ болж байх тул үүнийг гэм хорын хохиролд тооцож Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад ******* хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Улсын яллагч шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгж буюу 800.000 төгрөгийн торгох ял оногдуулах, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч саналаа дэмжиж байна.
Шүүгдэгчид улсын яллагчийн оногдуулахаар сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 800 нэгжээр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүхээс шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийг 3 дахь хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн диплом 1 ширхэгийг хэргийн хамт архивын нэгж болгож хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ээс 28.788.000 /хорин найман сая долоон зуун наян найман мянга/ төгрөгийг гаргуулж******* аймгийн Засаг даргын тамгын газарт олгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД