Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 155/ШШ2017/00278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 03 дугаар багт оршин суух Намчиг овогт Жгийн -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 08 дугаар багийн 12 дугаар гудамжны 23 тоотод оршин суух Хөх хамарт овогт Бын П-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21ий өдөр хүлээн авч, 155/2017/00039/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, нэхэмжлэгч Ж.Мхариуцагч Б.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.М нь Б.Птэй 2006 онд танилцаж үерхэж байгаад 2007 оны 10 дугаар сарын 12-нд хүү С төрж хууль ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Энэ үеэс эхлэн бид 2 манай аав ээжийн хамт амьдарч байгаад Б.П нь 2008 онд ажил хийхээр Өмнөговь аймаг руу явсан эргэж бидэн дээр ирээгүй. Одоо бид тус тусын амьдралтай болж Б.П нь эхнэр авч 2 хүүхэдтэй болсон. Миний бие нөхөртэй болж нэг охин төрүүлсэн. Иймд 00/002011 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ бүхий бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Сыг өөрийн амрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байсан боловч бид ярилцаад хүүхдийн тэтгэлэг авахгүй байхаар тохиролцсон. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

Хариуцагч Б.П шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2005 оны 10 дугаар сард танилцаж 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү С төрсөн. 2008 оноос би ажил хийхээр Өмнөговь аймаг руу яваад 3 жилийн хугацаа болоод ирэхэд М өөр хүнтэй амьдардаг болсон байсан. Би мөн хамтран амьдрагчтай болсон юм. Иймээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Сыг хэн нь авсан ч болно. Эх нь авна гэж байгаа болохоор эсэргүүцэхгүй. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн. Гэхдээ би өөрийн боломжоороо хүүхдэдээ тэтгэлэг өгч байна гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.М нь хариуцагч Б.Пд холбогдох гэрлэлт цуцлуулах, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргаж байх ба 2008 оноос хойш тусдаа амьдарч байгаа, хэн аль нь хамтран амьдрагчтай болж, дундаасаа хүүхэд төрсөн талаарх тайлбар гаргаж байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Зохигч нь 2007 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж 2007 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00/002011 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамт амьдрах хугацаандаа 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүү П.Сыг төрүүлсэн болох нь 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр бүртгэсэн №0049792-78 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хүүхдийн асрамжийн талаар хариуцагч Б.П нь хүү П.Сыг ээжийнх нь асрамжинд үлдээхийг зөвшөөрч байгаа, мөн хүүхдийн санал зэргийг харгалзан 2007 оны 10 дугаар сарын 12-ны төрсөн хүү П.Сыг эх Ж.Мын асрамжид үлдээх нь зүйтэй байна.

Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү П.Сыг эх Ж.Мын асрамжинд үлдээсэн нь эцэг Б.Пгийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ж.Мын эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пгээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Намчиг овогт Жгийн М, Хөх хамарт овогт Бын П, нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү П.Сыг эх Ж.Мын асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Б.Пд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Ж.Мд тус тус даалгасугай.

4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Пгээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мд олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ууганбаярт даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БЯМБАСҮРЭН