| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0150/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/238 |
| Огноо | 2024-10-01 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/238
2024 10 01 2024/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул,
Улсын яллагч Д.Чулуунпүрэв,
Иргэний нэхэмжлэгч Б.******* (онлайнаар),
Иргэний хариуцагч С.******* (онлайнаар),
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******, Э.*******,
Шүүгдэгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох 2239001660021 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч П.******* нь нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.6 дахь хэсэгт заасан “Сумын өмчийн эзэмшил, ашиглалтыг зохион байгуулж, сумын өмчийг бусдад эзэмшүүлэх, түрээслэх, худалдах, хувьчлах зэргээр захиран зарцуулах санал боловсруулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж шийдвэрлүүлэх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас орон нутгийн өмчийн эд хөрөнгийн талаар гарсан шийдвэрийг Засгийн газрын бодлогод нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэсэн хуулиар олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхдээ, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хандивлах, бэлэглэх, барьцаалах, зээлдүүлэх, бусад өмчийн хуулийн этгээдэд хувь хөрөнгө болгон оруулахыг хориглоно”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хувьчлалаас гадуур худалдахад Засгийн газрын, төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын, бусад эд хөрөнгийг тухайн хуулийн этгээдийн шийдвэрээр гагцхүү дуудлага худалдаагаар худалдаж болно, мөн хуулийн 80 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Орон нутгийн өмчийг эзэмших, захиран зарцуулахтай холбогдсон харилцааг энэ хуулийн тавдугаар бүлэгт заасны дагуу зохицуулна”, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 “Төсвийн болон хандив тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6. “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэхийг хориглоно”, мөн Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журмын 2 дахь хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.11, 3 дахь хэсгийн 3.3, 3.3.1, 3.6 дэх заалтуудыг зөрчиж,
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжийн хавсралтаар акталж худалдан борлуулахаар шийдвэрлэсэн, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газраас 2020 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 249 дугаартай албан бичиг хүргүүлсэн, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 06 дугаар сараас эхэлж, уг хичээлийн байрыг “******* ” ХХК-ийн ажилтнуудаар нураалгаж, гарсан модон материалыг “******* ” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгосон, улмаар “******* ” ХХК нь “ зуслангийн байрыг” 43.977.805 төгрөгийн өртөгөөр барихаар зураг төсөл боловсруулж, тендерт шалгарсан атлаа, уг хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “ зуслангийн байр” барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг ******* сумын ерөнхий боловсролын сургуулийн төсөвт төвлөрүүлээгүй, Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолоор уг хичээлийн 2 дугаар байрыг “актлах, худалдах ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулахыг Аймгийн засаг даргад үүрэг болгосон, улмаар Аймгийн Засаr дарга 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамжаар ажлын хэсэг байгуулсан байхад, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан П.******* нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрны модон материалыг “******* ” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “******* ” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар тогтоосон сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр гэж бий. Тус мөрийн хөтөлбөрт Ерөнхий боловсролын сургуулиас гаргасан хүсэлт, ажлын төлөвлөгөөнд оруулах саналын дагуу ерөнхий боловсролын сургуульд хөдөлмөр зуслан байгуулах гэсэн нэг ажил орсон. Энийг ямар үндэслэлээр оруулсан бэ? гэхээр сургуулийн захирал сургуулийн складын зориулалтаар заримыг нь ашиглагдаад, заримыг нь ашиглагдахгүй байгаа хичээлийн 2 дугаар байр гэж нэрлээд байгаа 1980-аад оны муудсан палкан байшинг ашиглаж “Хөдөлмөр зуслан” бариулъя гэсэн саналыг анх гаргасан. Үүний дагуу зураг төсөв гаргаад зураг төсөл нь хэргийн материалд байгаа байх гэж бодож байна. Ийм санал, албан бичиг ирж байсан. Үүний дагуу мөрийн хөтөлбөрт тусгаад орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлуудын жагсаалтад оруулсан. Ингээд зураг төсөл зохиолгоход мод материал дутаж байсан учраас тухайн байрнаас ашиглаж болох модон материалуудыг нь ашиглаад тухайн барилгыг барьж болох юм байна гэсэн зураг төсөл хийгдсэн. Ингээд төсөлтэй болоод батлагдсан 43,000,000 төгрөгт багтахгүй нь ээ, модон материалыг нь хичээлийн 2 дугаар байрнаас авч ашиглавал боломжтой юм байна. Та нар хөдөлмөр зуслан бариулъя гэж байгаа бол хичээлийн 2 дугаар байрыг актлуулах ажлыг зохион байгуулаад энэ барилгыг бариулж болох юм гээд зураг төсвийг сургуулийн захиралд танилцуулж байсан. Үүний дагуу сургуулийн захирал тийм байна. Бид актлуулах ажлаа хийе гэсэн зүйл яригдсан. Нэгдүгээрт актлуулах ажлуудаа үе шаттайгаар хийгдсэн байна. Хоёрдугаарт тендер зарлагдах гээд байдаг. Тендерийн бичиг баримт дотор модон материалыг тусгаагүй байгаа. Тэгээд модон материалыг хичээлийн 2-р байрнаас ашиглана гэдэг байдлаар тендер зарлагдана. Юу болж байгаа талаар дуудаж уулзахад сургуулийн захирал актлагдаж болсон гэж амаар надад хэлсэн. Надад эцсийн байдлаар акталсан бичиг баримт нь ирэх ч ёсгүй юм уу, ямар ч байсан ирээгүй. Ингээд актлагдсан гэсэн үгний дагуу ажлаа эхлээд тендерээ зарлаад энэний дагуу үйл ажиллагаагаа эхлээд яв гэсэн чиглэл өгсөн. Хуулийн дагуу актлагдсан бол гэрээ, тендерийн материалдаа актлагдсанаа оруулаад байшингаа барь гэж хэлсэн. С.*******д давуу байдал олгосон гэдэгт тендер дотор модон хийцийн материал байхгүй, тэндээс аваад нөхөж хийнэ гэж зураг төсөв хийгдсэн. Тэгэхээр энэ дээр ******* гэдэг хүнд ямар нэгэн байдлаар давуу байдал олгоогүй. Аймгийн Засаг даргын захирамж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол зэрэг бүх албан бичиг баримтууд сургуулийн захиралд цохогдож очсон. Сумын Засаг даргаар нэг ч албан бичиг дамжаагүй. Тийм учраас актлагдсан эсэх талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй. Зөвхөн сургуулийн захирал актлагдсан гэж амаар хэлсэн учраас үүний дагуу ажлаа хийж дуусгая гэсэн асуудал яригдсан. Тухайн үед мөрийн хөтөлбөрт тусгасан ажлаа яаралтай хийж дуусга гэж амаар яригдаад өнгөрсөн болохоос биш энийг аваад энд хий гэсэн деталчилсан үүрэг даалгавар өгөөгүй. Энэ талаар гэрчүүдийн мэдүүлэгт дурдагдаж байна. Үндсэндээ миний хувьд өөрийгөө яагаад буруутгахгүй байгаа вэ? гэхээр сумын Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагч, сургуулийн захирал төсвийн шууд захирагч бөгөөд төсвөө гардан гүйцэтгэж тайлан балансаа сумын Засаг дарга, сумын хуралд ажлаа тайлагнах ийм үүрэгтэй хүмүүс. Гэтэл сургуулийн захирал албан бичгийг аваад мэдсээр байж болсон гэж надад хэлсэн юм. Тухайн байр намайг ажил өгсний дараа нураагдаж дууссан юм байна лээ. 11 сард нураагдаж байхад өмч хамгаалах зөвлөл шийдвэрлэгдээгүй юм уу эсвэл үлдэх хөрөнгөтэй актлагдсан талаар мэдээллийг яагаад надад өгөөгүй юм бэ? Өөрсдийнхөө ажил үүргийн дагуу бид нарын хөрөнгө, яагаад нурааж байгаа юм гэдэг байдлаар энэ асуудалдаа хандаагүй юм бэ? Би тухайн үед ямар ч мэдээлэл аваагүй. Намайг ажил өгсний дараа энэ өмч хөрөнгөтэй байсан талаараа сумын хурал дээр танилцуулж байгаа юм. Энийг бараг санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Яагаад гэвэл надад хэлээгүй. Би мэдээгүй байхад хоорондоо ярилцаж байгаад гаргасан шийдвэрийн төлөө би өнөөдөр энд буруутан болоод байж байдаг. Гэтэл бүхнийг мэдэж байсан хүмүүс яагаад өнөөдөр энэ асуудлаас гадна байгаа юм. Ийм байдал үүсээд байгаа учраас би энэ дээр гомдолтой байгаа юм. Би ямар нэгэн байдлаар *******д давуу байдал олгохоор найз нөхдийн харилцаатай ч гэх юм уу, бизнесийн ашиг сонирхолтой ч хүмүүс биш. Бид нар бие биенийгээ танихаас цаашгүй. Мөн тэр модон материалаас хэрэгтэйг нь ашиглаад хэрэггүйг нь айлын гадаа орхисон гэдэг мэдээлэл байдаг. Тэгэхээр энэ нь давуу байдал гэхээсээ илүү тендерийн материал, гэрээн дээр модон хийцийн материал байхгүй. Би ч, тэр хүн ч хичээлийн 2 дугаар байрнаас гарсан модон материалаар хийнэ гэсэн бодолтой байсан. Энүүгээр хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн гэж би бодохгүй байна...” гэв.
Иргэний хариуцагч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сард эко зуслангийн барилга тендер нь 2 удаа зарлагдаад буцсан гэж би сонссон. Ашиггүй ажил учраас компаниуд авахгүй байсан гэж би ойлгосон. Модон материал нь тендертэй тусгагдаагүй байсан. Энийг Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон. Манай сумын хийх ёстой ажлыг ерөнхийдөө нийгмийн хариуцлагын хүрээнд шахуу л хийсэн ажил. Сургуулийн байрны дээд төмрийг хуулангуут л сургуулийн 2 дугаар байр нэртэй байгаа болохоос складаар ашиглагддаг. Дээврээсээ шууд ханаруугаа ус нь ордог. Хананы хамгийн дээд тал нь хүртэл ялзраад эхэлсэн муу барилга байсан. Тэр үед нь би Засаг даргатай уулзаагүй. Утсаар хананы мод ашиглагдахгүй, ашиглавал дээврийн шувуу нуруунд орсон мод, дотор талын тусгаарласан 1, 2 хана ялзраагүй байна. Хананы материал ашиглагдахгүй гэж хэлсэн. Хугацаа нь тулсан байсан учраас би хот руу явж 120 палк худалдаж авч байсан. Гүйцэхгүй болохоор нь нутгийн Сэлэнгээ гэж хүнээс 20-30 палк авсан. Ингэж байж орон нутгийн сонгуулиас өмнө өөрийнхөө хэмжээнд нийгмийн хариуцлагын хүрээнд өөрийн амьдарч байгаа ******* суманд маш чанартай барилга хүлээлгэж өгсөн. Орон нутгийн сонгууль өнгөрөөд өөр Засаг дарга гарсан байх үед ч наадах барилга чинь буулгах зардал байхгүй буулгаагүй байсан. Энийг мэдүүлэг өгсөн мэдэж байгаа. Манай хашаанд 20, 30 ширхэг арай гайгүй хэсэг нь үлдсэн. Хана нь ашиглагдахгүй муу барилга байсан шүү. Хэрвээ орон нутгийн сонгуулиар өөр Засаг дарга болоогүй бол ажил сайн хийлээ гээд өмөөрөх байтал 3, 4 жил үргэлжлээд дахин дахин шүүхэд дуудаад байгаад гомдолтой байна. Уг нь маш их сэтгэл гаргаж хийсэн ажил маань шүүхэд дуудагдах хэмжээнд хүрчихсэн. Анх ******* даргатай уулзаад сургуулийн актлагдсан барилгаас модон материал гарна гэдгийг мэдэж байсан. Тэрнээс биш бичиг цаасыг нь шалгах байсныг мэдээгүй. Актлагдсан барилгыг буулгаж эхлэнгүүтээ ******* дарга, захирал хоёрт энэ байшин чинь модон материал орохгүй юм байна. Нэгэнт би энэ нутагт амьдрах учраас муу санасан зүйл байхгүй. Би өөрөө хотоос материалаа захих юм байна гэж бодоод модон материалыг нь хүртэл Улаанбаатар хотоос худалдаж авчирч байсан. ******* сумаас авах гэхээр хугацаа нь тулчихсан амжихгүй байсан. Тээврийн зардал төлөөд модон материал нь ирээд барьлаа шүү гээд бүгдэнд нь би дахин дахин тайлбарлаж байсан. ******* дарга тухайн үед сонсоод л өнгөрсөн байна. Надад бол хугацаа шахуу, материал бүрдэхгүй хэцүү л ажил болсон. Өөр Засаг дарга гарчихаар өөр төлбөр тооцоо хийх болоод иргэний хариуцагч болоод явж байгаад л гомдолтой байна даа. зуслангийн барилга ашиглалтанд ороод барилгыг нураагаагүй байж байгаад өөр Засаг дарга гарсны дараа аргагүйн эрхэнд шахагдаж энийгээ өөрөө цэвэрлэ гээд буулгасан. Намайг буулгах үед сүүлд сумын сургуулийн захирал болсон гэдэг хүнийг буулгахад нь хаягдлыг нь хогийн хонхорт буулгачихаад үлдсэн модон материалыг нь саравч болгоно уу юу болгоно уу авчих гээд авна гэж хүлээж байгаад аваагүй. 2 сантехникч Цэнгэл, Ууганаа хоёр бид 2 авчихъя гэж хэлээд тэр байшингийн ханыг аваагүй. Сүүлдээ 11 сард өвөл болсон хойно нь буулгаж би хог болохыг нь хог руу хаясан. Саравчны хананд ч хэрэглээгүй. Тийм зүйл дээр надаар мөнгө төлүүлэх гээд яваад байна. Энэ талаар олон дахин хэлсэн. Би өөрөө хариуцаж ажилласан учраас бүгдийг нь санаж байна. Сүүлд нь буулгасан. зуслан баригдсан байсан гэдгийг дахин дахин хэлсэн. Ханыг нь нураахгүй байж байгаад 1, 2 сарын дараа буулгасан. Сургуулийн захирал Ууганаа надад би зардлаас нь гаргалцъя Засаг дарга буулга гэж шахаад хогоо цэвэрлэхгүй байна гэж гуйгаад сүүлд надад хоёрхон сая төгрөг гаргаж өгсөн. Ийм зүйл болсон. Уг нь ингэж дуудагдах биш сайшаагдахаар зүйл хийсэн гэж би дотроо боддог юм. Тэгээд эсрэгээрээ ийм зүйл болчихсон. *******ийн тухайд хэрэгтэй зүйл суманд хийсэн. Харамсалтай л зүйл болж байна гэв...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Төрийн санд төвлөрүүлэх шаардлагатай үнэлгээгээр тогтоосон мөнгөн дүнг төвлөрүүлэх хүсэлтэй байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол дурдсны дагуу хичээлийн 2 дугаар байрны модон материалыг зуслангийн байр барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23.523.113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй байх тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэжээ. (2-р хх-ийн 166-167)
Иргэний хариуцагч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: Би эко зуслангийн байр барьсан. “******* алтай” оюу ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2-3 удаа “ зуслан” бариулах гэж тендер зарласан боловч оролцогч компани байхгүй байна гэж сумын Засаг дарга ******* надад хэлсэн. Орон нутгийн сонгуулиас өмнө барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад хэлэхдээ эко зуслангийн модон материал сургуулиас гарна бусад материалыг танайх өөрсдөө гаргана гэж байсан. ... “******* алтай ” ХХК нь эко зуслан барих тендерт ороод ялсан. Би “******* алтай ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хувиараа ажилласан. зуслангийн барилгын ажлыг 100 хувь хариуцаж ажилласан. ...Би хичээлийн 2 дугаар байрыг аваагүй. зуслан барихдаа сургуулийн 2 дугаар байрны модыг ашиглана гэж хэлсэн. Сургуулийн 2 дугаар байрны дээврийг буулгасан боловч мод ялзарсан эко зуслангийн барилгад ашиглах боломжгүй байсан. Энэ талаарх зураг нь надад байгаа. ... зуслангийн байрыг бариад санхүүжилтээ авсан. Үлдэгдэл мөнгийг нилээд удаж байгаад өгсөн. ... Надад ажил эхлэхэд сургуулийн 2 дугаар байрыг буулгаад эко зуслан барих юм гэж хэлсэн...” гэжээ. (1-р хх-ийн 29-31),
Иргэний хариуцагч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* сумын багт зуслангийн барилга барих гэж байгаа уг барилгын модон материал сургуулийн акталсан барилгаас гарах ёстой юм гэж сумын Засаг дарга ******* хэлсэн. Тухайн үед би барилга барих барихгүй нь тодорхой болоогүй байсан. “*******-Адтай-” ХХК нь ******* сумын багт зуслангийн барилга барихаар болсон байсан. Би 2019 онд ******* суманд халаалтын зуух, 2020 онд хувьдаа зоорь барьсан. Намайг барилга бариад байгаа болохоор сумын Засаг дарга гуйсан байх гэж бодож байна. Сумын Засаг дарга ******* “та нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн сонгууль болохоос өмнө зуслангийн барилга бариад өг” гэсэн. Би ингээд зуслангийн барилга барих болоод Улаанбаатар хот материал татахаар явсан. Манай компанийн менежер нь хичээлийн 2 дугаар байрыг буулгах ажлыг хийхээр болсон. Би модыг нь эвдэхгүйгээр цэвэрхэн буулгаад модыг нь ангилж байгаарай гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хотод байхад над руу утсаар яриад хамгийн дээд талын модноос эхлээд байшингийн мод ялзарсан байна байшингийн ханыг буулгах шаардлага байна уу гэж хэлсэн. Би ******* даргатай очоод уулз гэж хэлсэн. Би мөн ******* даргатай утсаар ярьсан. Байшингийн дээвэр шувуу нуруу, тусгаарлах хана, шалны модыг буулгаж аваад торх мод нь шавартайгаа хэвээрээ үлдсэн. “******* ” ХХК-ийн захиралтай мөн утсаар ярьсан. Тухайн үед модон материалын үнэ өссөн байсан. Засаг даргын амаар хэлсэн шийдвэрээр сургуулийн барилгыг нураасан. Надад хэлэхдээ бол акталсан барилгын модон материалыг ашиглаж багт зуслангийн барилга барихаар шийдвэр нь гарсан юм гэж хэлсэн. Би гэхдээ цаасан баримт бол үзээгүй. Тухайн барилгыг худалдаж аваагүй. ... Тендер зарлахаас өмнө л надад хичээлийн хоёрдугаар байрны модон материал нь зуслангийн байшинд орно гэж байсан. Тендерийн материалын талаар би мэдэхгүй. ... ******* - ХХК нь НӨТ-ийн татвараа суутгаж аваад мөнгийг нь над руу шилжүүлсэн. Мөн өөр суутгалууд байдаг юм. Хоёр жилийн өмнөх асуудал болохоор би одоо бүгдийг тодорхой санахгүй байна...” гэжээ. (3-р хх-ийн 35-37),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өмч хамгааллын комиссоор хичээлийн 2 дугаар байрны материалыг “ зуслан”-д ашиглана гэх яриа гарч байсан. Хичээлийн 2 дугаар байрыг акталж хэрэгцээтэй авахаар модыг эко зусланд ашилана гэж ярилцаж байсан санагдаж байна...” гэжээ. (1-р хх-ийн 14-15),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг хичээлийн 2 дугаар байрыг актлах аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарсан. Тогтоол гарахдаа сургуулийн 2 дугаар байрыг худалдан борлуулах чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн байсан. Яг хэний шийдвэрээр хичээлийн 2 дугаар байрыг нураасан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Уг нь сургууль өмч хамгааллын зөвлөлтэй. гэдэг багш өмч хамгааллын комиссын даргаар ажилладаг. Хичээлийн 2 дугаар байр нь сургуулийн үндсэн хөрөнгө байсан. Анх бол 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан. Актлах үед бол элэгдэл хорогдол хасагдаад 23.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан...” гэжээ. (1-р хх-ийн 18-19),
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сургуулийн ажилчид бол хичээлийн 2 дугаар байрыг нураагаагүй. Худалдан авсан компанийн хүмүүс нь нураагаад модыг нь авсан. Сумын төвд халаалтын үйл ажиллагаа явуулдаг компанийн хүмүүс байсан. Компанийн нэрийг мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 22),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...“******* Илч” ХХК-ийн захирал ******* сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг буулгуулах гээд хүмүүс хайгаад байсан. Намайг буулгаад өгөөч гэж байсан. Би амжихгүй гэж хэлж байсан. Харин сургуулийн 2 дугаар байрыг буулгаад модыг ангилаад сургуулийн хашаанд хураасан байхад нь модыг ******* сумын 3 дугаар багийн төв рүү би зөөсөн. Би нэг өдөр л ажилласан. Маяти маркийн машинаар модыг 2 удаа зөөж байсан. Бүгдийг нь зөөгөөгүй сургуулийн хашаанд мод үлдэж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 25-26),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно гэсэн. Ингээд модыг нь ашиглах гэсэн боловч моднууд нь ялзарсан байсан. Би *******д энэ барилгаас ашиглах мод алга ялзарсан байна тэгээд ч буулгах төсөв байхгүй гэж хэлсэн. Сургуулийн захирал нь хичээлийн 2 дугаар байрыг буулгах ёстой наад ажил дотор чинь орсон байгаа гэж хэлсэн. Захиргаанд ирж сургуулийн барилгыг буулгах хүн хүч хэрэгтэй байна гэж хэлсэн боловч тендерийн ажилд чинь орсон ажил, бид нар оролцохгүй гэсэн. Сургуулийн захирал тэй уулзаад мөн хүн хүч хэрэгтэй байна гэхэд 20 литр түлш гаргаж өгсөн. Өөр зүйл өгөөгүй. Ингээд эко зуслан барьсан хүмүүсийн хамт сургуулийн хичээлийн байрыг ирж буулгаж байсан. зуслан барьж дуусаад хичээлийн 2 дугаар байрыг буулгасан. ... Ихэнх материалыг хаясан. Манайд ер нь илүү ажил болсон. ... зуслан барих мөнгөө авсан. ... Хичээлийн 2 дугаар байрыг тендер авсан компани буулгах ёстой ашиглах материал гарвал авч болно гэж хэлсэн. ... Би өмнөх мэдүүлэгтээ ******* дарга болон С.******* ахын хэлснийг сургуулийн захирал авч ашиглаж болно гэж хэлээд шаардуулсан юм болов уу гэж бодоод “... Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно гэсэн...” мэдүүлэг өгсөн байна. Тухайн үед сургуулийн захирал надад бол тэгж хэлээгүй ... Надад эко зусланд ашиглах шийдвэр болон нураах шийдвэр гарсан гэж С.******* ах болон ******* дарга хэлээгүй. ... Би Хэнтий аймгийн ******* суманд С.******* ахын хашаанд амьдардаг, уг хашаанд хэсэг мод нь Сумын төвөөс 50 км зайд байрлах хөдөө Энхтүвшин гэх айлын малын хашааны ар талд цас болон салхинаас хамгаалж хэдэн мод аваачиж суулгасан байгаа өөр газар бол мод байхгүй....” гэжээ. (1-р хх-ийн 34-36, 3-р хх-ийн 31-32),
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед зуслан барих төсөв хийгдэж байгаа гэж сумын Засаг дарга ******* хэлсэн. Төсөв мөнгө нь шийдэгдсэн. Танай хичээлийн байрыг актлах шийдвэр нь гарсан уг барилгаас шаардлагатай эд зүйл байвал авч эко зуслангийн байрыг барихад ашиглана гэж хэлсэн. зуслангийн төсөв хүрэхгүй байгаа учраас барилгын хэмжээ жижиг болох байх зарим өрөө тасалгаа хасагдах байх тийм учраас танай актлах шийдвэр нь гарсан байшингаас материал авах хэрэгтэй гэсэн. зуслангийн барилга нь сургуулийн хэтийн төлөвлөгөөнд туссан сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байсан. ... зуслангийн байр барих гэж байгаа ******* надтай уулзаад “сумын Засаг дарга танай актлах шийдвэр гарсан байшинг ав гэсэн, буулгаад ачаад өгөх хүн байна уу” гэж надаас асууж байсан. Би ******* гэх хүнд “танай хийх ажилд орсон гээ биз дээ, та нар өөрсдөө буулга” гэж хэлсэн. Мөн байшинг авч байгаа юм чинь хогоо цэвэрлээрэй гэж хэлсэн. Ингээд зуслангийн байрыг барьж байгаа хүмүүс сургуулийн актлах шийдвэр нь гарсан байшинг буулгаж авч явсан. ... Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг нурааж “******* ” ХХК-д олгоход ямар нэгэн албан ёсны шийдвэр, хурлын тэмдэглэл гараагүй. Уг хичээлийн байрыг “******* ” ХХК-д олгохыг Засаг дарга П.******* “ зуслан” барихад ашиглахаар болсон төсөвт суучихсан байгаа “******* ” ХХК-аас ирээд барилгыг нураагаад шаардлагатай юмаа аваад явна гэж амаар хэлсэн. Бусдаар яг албан ёсны шийдвэр гараагүй. Засаг даргын хэлснээс “******* ” ХХК-аас хүмүүс ирээд нураах гэж байна туслуулах хүн гаргаж өгөөч гэхээр нь төсөвт чинь суучихсан байгаа гэсэн биз дээ, танай компани өөрсдөө хийх ёстой гээд л орхисон. Тухайн үед Засаr дарга П.******* зуслангийн төсөвт хичээлийн 2 дугаар байр орчихсон байгаа гэхээр нь “******* ” ХХК нь манай хичээлийн байрны материалыг аваад барилга барихдаа ашиглаад үлдэгдэл мөнгийг нь төсвөөс авч байгаа гэж ойлгож байсан юм. ... Өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслээд “*******- ” ХХК-д хичээлийн хоёрдугаар байрын модон материалыг олгохоор шийдвэрлэсэн. ******* сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, сургуулийн стратегийн төлөвлөгөөнд орсон ажил байсан учраас шийдвэр гаргаж олгосон юм. Тухайн үед өмч хамгаалах зөвлөл нь ямар хууль журмаар эд хөрөнгө акталж дуудлага худалдаа зарлах талаар мэддэгүй байсан. Өмч хамгаалах зөвлөл шат дараатай эд хөрөнгө актлах процедур явуулаагүй. Тухайн компани хичээлийн хоёрдугаар байрыг 2020 оны 06 дугаар сард нэг талын ханыг нь нурааж хэрэгтэй зүйлийг нь аваад хичээлийн шалыг хуулж авсан. Мөн тухайн сард дахин ашиглагдах боломжтой модыг авсан. Ингээд сургуулийн барилга нураад унасан. Тэгээд орхисон байж байгаад дараа нь ирээд бүрэн нурааж ачаад явсан. Би шийдвэр гаргаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өмч хамгаалах зөвлөл хуралдаж хичээлийн хоёрдугаар байрыг хөдөлмөр зуслангийн барилгад хандивлах талаар шийдвэр гаргасан байсан талаар өмнөх асуултад хариулсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмч хамгаалах зөвлөл хуралдсаны дараа барилгыг бүрэн нураасан учраас өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслэж модон материалыг бусдад олгосон гэж мэдүүлсэн байна. ... Хөдөлмөр зуслангийн барилга баригдаж эхлээд барилгын ажил удаашралтай байсан. Тэр үед сумын Засаг даргатай би очиж уулзаад барилгын ажил удаашралтай байна хичээлийн хоёрдугаар байр актлагдах юм /миний хувьд хагас жилээр актлагдаад ирсэн гэж ойлгож байсан/ шаардлагатай модон материалыг хөдөлмөр зусландаа өгөх үү яах уу гэж ярилцахад Засаг дарга П.******* үнэхээр актлагдаж байгаа юм бол журмын дагуу өгнө биз дээ, мод модон материал дутагдана барилгын төсөвт угаасаа суусан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шаардлагатай модон материалыг өгч болох юм байна гэж ойлгоод олгосон юм. ******* нь Засаг даргатай уулзсаны дараа ямар хичээлийн хоёрдугаар байрыг нурааж шаардлагатай модон материал авна танайхаас нураагаад өгөх хүн байна уу гэж асуусан. Тэр үед “би та нарын хийх ажил гэсэн, тэгэхээр та нар өөрсдөө нураагаад цэвэрлээд яваарай гэж хэлсэн. ... Би төсөвт суучихсан гэж Засаг дарга хэлсэн учраас зайлшгүй модон материал өгнө гэж ойлгосон мөн актлах саналаа Орон нутгийн өмчийн газар луу өгсөн байсан учраас шаардлагатай модон материалыг өгсөн юм. Би тухайн үед барилгын зураг төсвийг хараагүй учраас яг зураг төсөвт суусан байсан эсэхийг мэдэхгүй байсан.” гэжээ. (1-р хх-ийн 39-42, 2-р хх-ийн 185-186, 4-р хх-ийн 167-169),
Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэрээний дагуу “Хөдөлмөр” зуслан, худалдааны төв зэргийг барьж байгуулсан. Залруулга хэлье. Анх энэ тендерийн бичиг баримтыг харахад тоо хэмжээнээс нь хамаараад гайгүй ашигтай юм шиг санагдсан. Дараа нь газар дээр нь очоод үзэхэд шал өөрөөр эргэсэн. Тэгээд би энэ ашиг өгөхгүй юм байна гэж дүгнээд гэрээнээс татгалзах бодол төрсөн. Тэгээд ******* суманд фермерийн аж ахуй эрхэлдэг ******* // гэдэг ахтайгаа холбогдоод “энэ ажил ашиг өгөхгүй юм шиг байна, тендерээс татгалзвал яах бол” гэхэд сум оронд хийгдэж байгаа хүүхдийн юм, хоёулаа хамжаад хийгээд өгчихье гэсэн. Тэгээд би компанийнхаа нэрээр гэрээг байгуулсан. Гэвч гэрээний дагуу гүйцэтгэлийг бол ******* хийсэн. Би гэрээний дагуу санхүүжилтийг аваад аж ахуй нэгжийн албан татвар 10 хувийг авч үлдээд бусад мөнгийг ******* ахад өгсөн. Би барилга барих ажилд нь оролцоогүй. ... би ямар ч байр аваагүй. Худалдаж авсан гэж сонсоогүй. ...Тендерийн бичиг баримт дээр хуучны цагаан өнгийн нэг давхар барилгыг буулгаж, гарсан материалыг нь ашиглана гэсэн заалт байгаа. 20-30 хувь материалыг нь ашиглаад үлдэгдэл материалыг нь компани авч барина гэсэн гэрээ байгаа. Энэ сургуулийн барилгыг буулгаж материалыг ашиглана гэсэн юм нь тендерийн баримт дээрээ байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 57-58),
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл гэж байгаа уг зөвлөлөөрөө хэлэлцээд цаашид ашиглах боломжтой бол худалдан борлуулах, ашиглах боломжгүй бол акталж устгах ёстой. Энэ хичээлийн байрыг устгаж акталсан болон дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн тайлан манай байгууллагад ирээгүй байна... Зөвхөн дуудлага худалдаагаар шилжүүлэх ёстой...” гэжээ. (1-р хх-ийн 61-62),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 онд ******* сумын багт хөдөлмөр зуслан гэж барьсан. Сургуулийн өмч хамгаалах зөвлөл хуралдаад хичээлийн 2 дугаар байрнаас ашиглах боломжтой юм бага юм байна ашиглах боломжтойг нь хөдөлмөр зусланд шилжүүлье гэсэн хурлын тэмдэглэл шийдвэр тайлан гарсан. Тухайн үед сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн даргаар гэж багш ажиллаж байсан санагдаж байна. Өмч хамгаалах зөвлөл 4-5 гишүүнтэй байсан. Би өмч хамгаалах зөвлөлд бол байгаагүй. Хөдөлмөр зусланг барьж байсан компанийн хүмүүс ирээд хичээлийн 2 дугаар байрыг нураагаад ашиглах боломжтой материалыг нь авсан...” гэжээ. (2-р хх-ийн 131-133),
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ХХК-аас сумын төрийн санд мөнгө орж ирээгүй. Би тэр үед төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан болохоор сайн мэдэж байна...” гэжээ. (2-р хх-ийн 189-190),
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан хүн нь ******* гэх манай нутгийн залуу байгаа юм. ******* нь “Дээдсийн сүрэг” ХХК, “******* илч” ХХК гэсэн хоёр компанитай. Уг хоёр компанийхаа нэгээр нь туслан гүйцэтгэгч компаниар орсон гэж ойлгосон. зусланг барихад хэдэн төгрөгийн санхүүжилт орсон талаар мэдэхгүй санхүүжилт нь бага, ашиг бага байсан болохоор хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардагдах материалыг ашигласан байх гэж бодож байна. ******* нь хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардлагатай зүйлсээ авсан...” гэжээ. (2-р хх-ийн 193-194),
Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдэх өртөгтэй хөрөнгийг актлах шийдвэр гарсан байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар 9 нэр төрлийн эд хөрөнгийг актлах, 3 нэр төрлийн хөрөнгийг худалдахаар шийдвэр гарсан байна. Үүний дагуу Хэнтий аймгийн ******* сумын хичээлийн хоёрдугаар байрыг үлдэх өртөгтэй актлагдсан талаар хариуцсан ерөнхий боловсролын сургуульд нь албан бичгээр мэдэгдсэн. Иймд тухайн сургуулийн өмч хамгаалах зөвлөл уг хичээлийн 2 дугаар байрыг актлах үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Харин манай албан бичгийн дагуу буцааж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй. Тухайн сургуулийн өмч хамгаалах зөвлөл нь уг актлагдсан хичээлийн хоёрдугаар байрыг үнэлгээ тогтоон худалдан борлуулахаар бол худалдан борлуулах эрхтэй. Хэрэв үнэлгээ тогтоон худалдан борлуулсан бол худалдан борлуулсан мөнгөн дүн нь Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд төвлөрдөг...” гэжээ. (2-р хх-ийн 197-198),
Гэрч Ш. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үлдэх өртөгтэй хөрөнгө актлах гэдэг нь тухайн актлах гэж байгаа хөрөнгийн элэгдлийг жил бүр тооцож тайлан баланст тусгаж тооцоолол хийж үлдэх өртгийг тодорхойлдог. Ингээд тодорхойлсон өртгөөр хөрөнгийг акталдаг юм. Үлдэх өртөгтэй хөрөнгө актлагдсан тохиолдолд тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөл нь хэлэлцэж актлагдах хөрөнгөөс дахин ашиглагдах материал бусад хэрэгслийг худалдан борлуулж өөрийн орлогод оруулах ажил зохион байгуулдаг. Харин шууд устгалд оруулж актлахаар бол актлах гэж байгаа хөрөнгө нь мөн материалууд нь ашиглагдах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг өмч хамгаалах зөвлөл гаргуулж акталдаг. ... Тухайн байгууллага нь үлдэх өртөгтэй актлагдсан хөрөнгөөс ашиглагдах боломжтой материалуудыг зарж борлуулахаар бол үнийн саналаа тогтоолгоод Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газарт хүсэлт ирүүлээд манайхаас Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж тогтоол гаргуулаад дуудлага худалдаанд оруулдаг. Мөн тухайн байгууллага нь өөрсдөө шууд үнийн санал авч худалдан борлуулж болно. Харин мөнгө нь тухайн байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд орсон байх ёстой...” гэжээ. (2-р хх-ийн 227-228),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газартай орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг жил болгон байгуулдаг. Тэгэхээр тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Гэрээн дээр ******* сумын ерөнхий боловсролын сургуультай холбоотой хөрөнгийг гэрээнд тусгасан байгаа. Энэ гэрээний 1 хувь нь тухайн байгууллагад нэг хувь нь манай байгуулагад байгаа...” гэжээ. (4-р хх-ийн 78-79),
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Аж ахуйн аргаар уг барилгыг барих боломжтой. Анх зураг төсөв хийлгэхдээ аж ахуйн аргаар барих төсөл хийлгэсэн. Аж ахуйн арга гэдэг нь барилгын норм дүрэмд тусгасан боловч онцын шаардлагагүй зардлыг хасаж гаргахыг хэлж байгаа юм. Тухайлбал: Зарим ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийхийг хэлж байна. Өөрсдийн нөөц бололцоо гэдэгт хуучин барилгын модон материалыг оролцуулахыг ойлгож болно. Төсөв гаргуулахдаа хуучин барилга нурааж ашиглана гэж төсөв гаргуулсан. Төсөвт энэ барилгыг буулгах зардал ороогүй. Харин тендерийн төсөвт өртгөөр тухайн барилгыг барих боломжгүй. Манай компани уг зураг төсвийг үнэгүй хийж өгсөн. Манай компани ******* суманд хэдэн барилгын зураг төсөв хийж өгч байсан. Estimator PRO программаар төсөв гаргасан. Энэ программ нь барилгын төсөв тооцдог программ байгаа...” гэжээ. (4-р хх-ийн 82-83),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хичээлийн 2 дугаар байрыг 2020 оны хавар нураасан. Хэний шийдвэрээр яг нураасан талаар миний бие мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмч хамгаалах зөвлөл хуралдсан...” гэжээ. (4-р хх-ийн 86-87),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ямар ч байсан 2020 оны зун өмч хамгаалах зөвлөл хуралдаж хичээлийн хоёрдугаар байрыг актлах талаар шийдвэрт хүрч байсан. Хичээлийн хоёрдугаар байрыг 2020 оны 06 дугаар сард гэж санаж байна сургууль амарчихсан, хүүхдүүд шалгалт гээд явж байсан. Тэр үед хичээлийн хоёрдугаар байрыг нураагаад цэвэрлэж байсан. Яг хэний шийдвэрээр нурааж цэвэрлэж байгаа талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан өмч хамгаалах зөвлөл хуралдаж байгууллагын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн талаар яг сайн мэдэхгүй байна, ямар ч байсан хурлын тэмдэглэл дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Тэгэхээр зөвлөл хуралдсан л байна. Одоо хэдэн жилийн өмнөх юм болохоор санахгүй байна, ямар ч байсан зун хичээлийн хоёрдугаар байрыг нурааж цэвэрлэсэн...” гэжээ. (4-р хх-ийн 90-91),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би яг сайн санахгүй байна, ямар ч байсан барилгыг бол 2020 оны хавар нураасан. Тухайн үед актлах шийдвэр гарсан гэж байсан. Яг хэний шийдвэрээр нураасан талаар мэдэхгүй байна. ... хичээлийн хоёрдугаар байрыг нураагаагүй байх үед нь хуралдаж байсан. Тэгээд гэнэт сургуулийн барилгыг нураахаар болсон. Сургуулийн барилгыг нураахад надад нураалгах талаар ямар нэгэн хүн үүрэг чиглэл өгөөгүй. Ямар ч байсан сургуулийн барилгыг нураасан. ... Барилга нураасны дараа хуралдсан гэж ойлгож болно. ... би өмч хамгаалах зөвлөлийн гишүүн байсан. Надтай ямар нэгэн хүн уулзаж шийдвэр өгөөгүй...” гэжээ. (4-р хх-ийн 94-95),
Гэрч Л.нтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үлдэх өртөгтэй актлагдаж байгаа эд хөрөнгийг буюу ******* сумын хичээлийн хоёрдугаар байрыг актлахдаа ашиглагдах боломжтой модон материал бусад зүйлийг хэрхэн зарцуулах талаар өмч хамгаалах зөвлөл хуралдаж шийдвэрлэх ёстой. Хэрвээ үлдэх өртгийг тухайн сургуулийн төсөвт төвлөрүүлж болно. Бусдаар өөр байгууллага буюу сумын төрийн сангийн дансанд байршуулж болохгүй юм. ... Хэнтий аймгийн Засаг даргын А/423 дугаартай захирамж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан уг захирамж гарахаас өмнө нь тухайн барилгыг нурааж бусдад ашиглуулахаар шийдвэр гаргаж болохгүй юм...” гэжээ. (4-р хх-ийн 106-107),
Гэрч Х.нмандалын мэдүүлэг (1-р хх-ийн 50-51),
Гэрч Э.ын дахин өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 98-99),
Гэрч Г.ын мэдүүлэг (4-р хх-ийн 102-103),
Гэрч Н.ын дахин өгсөн мэдүүлэг (4-р хх-ийн 110-11),
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШД33 дугаартай “...хуучин палкны зах зээлийн үнэлгээг 1,245,000.0 /нэг сая хоёр зуун дөчин таван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 61-64),
Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай “...сургуулийн байр нь зардлын хандлагаар тооцсоныг 100%-н ач холбогдолтойд тооцон 4'865'2797 /Дөрвөн сая найман зуун жаран таван мянга хоёр зуун далан есөн төгрөг/-р үнэлэгдлээ...” гэх дүгнэлт (3-р хх-ийн 98-107),
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын орлогч Д.ын Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 6),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 174-177, 178-182, 3-р хх-ийн 38-41, 42-46, 47-50, 51-52),
Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 64),
Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн бараа материалын жагсаалт (1-р хх-ийн 68),
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/24 дугаартай захирамж (1-р хх-ийн 71),
Хэнтий аймгийн ******* сумын сурагчдын хөдөлмөр амралтын эко зуслангийн байрны ажлын төсөв (1-р хх-ийн 77-92),
Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилгын ажлын тендерийн баримт бичиг (1-р хх-ийн 93-127),
зуслангийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хурлын тэмдэглэл (1-р хх-ийн 128-129),
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 130),
Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилга барих ажлын гэрээ (1-р хх-ийн 132-133),
Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилгын ажлыг хүлээн авсан комиссын акт (1-р хх-ийн 135),
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл (1-р хх-ийн 136),
багт хүүхдийн эко зуслангийн барилгын угсралт их засварын ажлын үе шатны хуваарь (1-р хх-ийн 137),
“******* ” ХХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэл (1-р хх-ийн 138, 139),
Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” албан бичиг, актлах эд хөрөнгийн жагсаалт (1-р хх-ийн 146, 147),
Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай албан бичиг, актлах эд хөрөнгийн жагсаалт (1-р хх-ийн 151, 152),
Нээлттэй дуудлага худалдааны зар (1-р хх-ийн 161),
Хэнтий аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “2020 оны төсвийг батлах тухай” тогтоол, хавсралт (1-р хх-ийн 177-186),
Хэнтий аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл (1-р хх-ийн 187-203),
Сангийн яамны дансны хуулга (1-р хх-ийн 205-221),
Ө.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 224-237),
Х.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 238),
“******* ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга (1-р хх-ийн 241-244),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 245),
С.*******ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 249-2-р хх-ийн 25),
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 31),
Т.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 39),
“******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар (2-р хх-ийн 96, 97-116),
Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай “П.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамжийн хуулбар (2-р хх-ийн 119),
Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/368 дугаартай “Сумдын Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжийн хуулбар (2-р хх-ийн 120-121),
Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот тушаал (2-р хх-ийн 6),
Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэрийн хуулбар (2-р хх-ийн 201-203, 209),
Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн хуулбар (2-р хх-ийн 210-211),
Орлогын баримт (2-р хх-ийн 212),
Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл (2-р хх-ийн 213-215),
Хэнтий аймгийн ******* суманд баригдах эко зуслангийн зураг төсөв (2-р хх-ийн 241, 3-р хх-ийн 5, 4-р хх-ийн 143-164),
Хэнтий аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол (3-р хх-ийн 7),
Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр (3-р хх-ийн 8-20),
Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам (3-р хх-ийн 24-28),
П.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (2-р хх-ийн 71-76),
П.*******ийн Төрийн банкны харилцах дансны хуулга (2-р хх-ийн 92-93),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 156),
Хэнтий аймгийн ******* сумын Жаргалант багийн Засаг даргын тодорхойлолт (2-р хх-ийн 154, 155),
П.*******ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (2-р хх-ийн 78, 79, 80-83, 84) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 2239001660021 дугаартай хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 6 дугаар сараас эхэлж уг хичээлийн байрыг “******* ” ХХК-ийн ажилтнуудаар нураалгаж, тухайн байрнаас гарсан модон материалыг “******* ” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “******* ” ХХК-д давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч Б.*******ын “...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд дурдсны дагуу хичээлийн 2 дугаар байрны модон материалыг зуслангийн байр барихдаа ашигласан, уг хичээлийн байрны үлдэх хөрөнгө буюу 23,523,113 төгрөгийг сумын төрийн сангийн дансанд байршуулаагүй байх тул уг мөнгийг нэхэмжилж байна...” гэх, иргэний хариуцагч С.*******ы гэрчээр өгсөн “...Би эко зуслангийн байр барьсан. “******* алтай оюу” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажилласан. 2-3 удаа зуслан бариулах гэж тендер зарласан боловч оролцогч компани байхгүй байна гэж сумын Засаг дарга ******* надад хэлсэн. Орон нутгийн сонгуулиас өмнө барих хэрэгтэй байна гэж хэлсэн. Надад хэлэхдээ эко зуслангийн модон материал сургуулиас гарна бусад материалыг танайх өөрсдөө гаргана гэж байсан. ... “******* алтай ” ХХК нь эко зуслан барих тендерт ороод ялсан. Би “******* алтай ” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр хувиараа ажилласан. зуслангийн барилгын ажлыг 100 хувь хариуцаж ажилласан. ...Надад ажил эхлэхэд сургуулийн 2 дугаар байрыг буулгаад эко зуслан барих юм гэж хэлсэн...” гэх, иргэний хариуцагч С.*******ы “...******* сумын багт зуслангийн барилга барих гэж байгаа уг барилгын модон материал сургуулийн акталсан барилгаас гарах ёстой юм гэж сумын Засаг дарга ******* хэлсэн. Тухайн үед би барилга барих барихгүй нь тодорхой болоогүй байсан. “******* -” ХХК нь ******* сумын багт зуслангийн барилга барихаар болсон байсан. Би 2019 онд ******* суманд халаалтын зуух, 2020 онд хувьдаа зоорь барьсан. Намайг барилга бариад байгаа болохоор сумын Засаг дарга гуйсан байх гэж бодож байна. Сумын Засаг дарга ******* та нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн сонгууль болохоос өмнө зуслангийн барилга бариад өг гэсэн. Би ингээд зуслангийн барилга барих болоод Улаанбаатар хот материал татахаар явсан. Манай компанийн менежер нь хичээлийн 2 дугаар байрыг буулгах ажлыг хийхээр болсон. Би модыг нь эвдэхгүйгээр цэвэрхэн буулгаад модыг нь ангилж байгаарай гэж хэлсэн. Намайг Улаанбаатар хотод байхад над руу утсаар яриад хамгийн дээд талын модноос эхлээд байшингийн мод ялзарсан байна байшингийн ханыг буулгах шаардлага байна уу гэж хэлсэн. Би ******* даргатай очоод уулз гэж хэлсэн. Би мөн ******* даргатай утсаар ярьсан. Байшингийн дээвэр шувууны нуруу, тусгаарлах хана, шалны модыг буулгаж аваад торх мод нь шавартайгаа хэвээрээ үлдсэн. “******* ” ХХК-ийн захиралтай мөн утсаар ярьсан. Тухайн үед модон материалын үнэ өссөн байсан. Засаг даргын амаар хэлсэн шийдвэрээр сургуулийн барилгыг нураасан. Надад хэлэхдээ бол акталсан барилгын модон материалыг ашиглаж багт зуслангийн барилга барихаар шийдвэр нь гарсан юм гэж хэлсэн. Би гэхдээ цаасан баримт бол үзээгүй. Тухайн барилгыг худалдаж аваагүй. ... Тендер зарлахаас өмнө л надад хичээлийн хоёрдугаар байрны модон материал нь зуслангийн байшинд орно гэж байсан. Тендерийн материалын талаар би мэдэхгүй. ... “******* -” ХХК нь НӨТ-ийн татвараа суутгаж аваад мөнгийг нь над руу шилжүүлсэн. Мөн өөр суутгалууд байдаг юм. Хоёр жилийн өмнөх асуудал болохоор би одоо бүгдийг тодорхой санахгүй байна...” гэх, гэрч Д.ийн “...Өмч хамгааллын комиссоор хичээлийн 2 дугаар байрны материалыг зусланд ашиглана гэх яриа гарч байсан. Хичээлийн 2 дугаар байрыг акталж хэрэгцээтэй модыг эко зусланд ашилана гэж ярилцаж байсан санагдаж байна...” гэх, гэрч Б.ын “...Уг хичээлийн 2 дугаар байрыг актлах аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гарсан. Тогтоол гарахдаа сургуулийн 2 дугаар байрыг худалдан борлуулах чиглэлийг аймгийн Засаг даргад өгсөн байсан. Яг хэний шийдвэрээр хичээлийн 2 дугаар байрыг нураасан гэдгийг хэлж мэдэхгүй байна. Уг нь сургууль өмч хамгааллын зөвлөлтэй. гэдэг багш өмч хамгааллын комиссын даргаар ажилладаг. Хичээлийн 2 дугаар байр нь сургуулийн үндсэн хөрөнгө байсан. Анх бол 50.000.000 төгрөгийн үнэлгээтэй байр байсан. Актлах үед бол элэгдэл хорогдол хасагдаад 23.000.000 төгрөгийн үнэлгээтэй байсан...” гэх, гэрч Ш.ын “...Сургуулийн ажилчид бол хичээлийн 2 дугаар байрыг нураагаагүй. Худалдан авсан компанийн хүмүүс нь нураагаад модыг нь авсан. Сумын төвд халаалтын үйл ажиллагаа явуулдаг компанийн хүмүүс байсан. Компанийн нэрийг мэдэхгүй байна...” гэх, гэрч Б.гийн “... “******* Илч” ХХК-ийн захирал ******* сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг буулгуулах гээд хүмүүс хайгаад байсан. Намайг буулгаад өгөөч гэж байсан. Би амжихгүй гэж хэлж байсан. Харин сургуулийн 2 дугаар байрыг буулгаад модыг ангилаад сургуулийн хашаанд хураасан байхад нь модыг ******* сумын 3 дугаар багийн төв рүү би зөөсөн. Би нэг өдөр л ажилласан. Маяти маркийн машинаар модыг 2 удаа зөөж байсан. Бүгдийг нь зөөгөөгүй сургуулийн хашаад мод үлдэж байсан...” гэх, гэрч Б.гийн “...Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно гэсэн. Ингээд модыг нь ашиглах гэсэн боловч моднууд нь ялзарсан байсан. Би *******д “энэ барилгаас ашиглах мод алга ялзарсан байна, тэгээд ч буулгах төсөв байхгүй” гэж хэлсэн. Сургуулийн захирал нь хичээлийн 2 дугаар байрыг буулгах ёстой, наад ажил дотор чинь орсон байгаа гэж хэлсэн. Захиргаанд ирж сургуулийн барилгыг буулгах хүн хүч хэрэгтэй байна гэж хэлсэн боловч тендерийн ажилд чинь орсон ажил, бид нар оролцохгүй гэсэн. Сургуулийн захирал тэй уулзаад мөн хүн хүч хэрэгтэй байна гэхэд 20 литр түлш гаргаж өгсөн, өөр зүйл өгөөгүй. Ингээд эко зуслан барьсан хүмүүсийн хамт сургуулийн хичээлийн байрыг ирж буулгаж байсан. зуслан барьж дуусаад хичээлийн 2 дугаар байрыг буулгасан. ... зуслан барих мөнгөө авсан. ... Хичээлийн 2 дугаар байрыг тендер авсан компани буулгах ёстой, ашиглах материал гарвал авч болно гэж хэлсэн. ... Би өмнөх мэдүүлэгтээ ******* дарга болон С.******* ахын хэлснийг сургуулийн захирал авч ашиглаж болно гэж хэлээд шаардуулсан юм болов уу гэж бодоод “... Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь зуслангийн барилга барих модыг сургуулийн хичээлийн байрнаас авч ашиглаж болно гэсэн...” мэдүүлэг өгсөн байна тухайн үед сургуулийн захирал надад бол тэгж хэлээгүй ... Надад эко зусланд ашиглах шийдвэр болон нураах шийдвэр гарсан гэж С.******* ах болон ******* дарга хэлээгүй. ... Би Хэнтий аймгийн ******* суманд С.******* ахын хашаанд амьдардаг уг хашаанд хэсэг мод нь сумын төвөөс 50 км зайд байрлах хөдөө Энхтүвшин гэх айлын малын хашааны ар талд цас болон салхинаас хамгаалж хэдэн мод аваачиж суулгасан байгаа өөр газар бол мод байхгүй....” гэх, гэрч Х.ийн “...Тухайн үед зуслан барих төсөв хийгдэж байгаа гэж сумын Засаг дарга ******* хэлсэн. Төсөв мөнгө нь шийдэгдсэн. Танай хичээлийн байрыг актлах шийдвэр нь гарсан. Уг барилгаас шаардлагатай эд зүйл байвал авч эко зуслангийн байрыг барихад ашиглана гэж хэлсэн. зуслангийн төсөв хүрэхгүй байгаа учраас барилгын хэмжээ жижиг болох байх, зарим өрөө тасалгаа хасагдах байх, тийм учраас танай актлах шийдвэр нь гарсан байшингаас материал авах хэрэгтэй гэсэн. зуслангийн барилга нь сургуулийн хэтийн төлөвлөгөөнд туссан, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт багтсан байсан. ... зуслангийн байр барих гэж байгаа ******* надтай уулзаад “сумын Засаг дарга танай актлах шийдвэр гарсан байшинг ав гэсэн, буулгаад ачаад өгөх хүн байна уу” гэж надаас асууж байсан. Би ******* гэх хүнд “танай хийх ажилд орсон гээ биз дээ, та нар өөрсдөө буулга” гэж хэлсэн. Мөн байшинг авч байгаа юм чинь хогоо цэвэрлээрэй гэж хэлсэн. Ингээд зуслангийн байрыг барьж байгаа хүмүүс сургуулийн актлах шийдвэр нь гарсан байшинг буулгаж авч явсан. ... Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн 2 дугаар байрыг нурааж “******* ” ХХК-д олгоход ямар нэгэн албан ёсны шийдвэр, хурлын тэмдэглэл гараагүй. Уг хичээлийн байрыг “******* ” ХХК-д олгохыг Засаг дарга П.******* зуслан барихад ашиглахаар болсон төсөвт суучихсан байгаа “******* ” ХХК-аас ирээд барилгыг нураагаад шаардлагатай юмаа аваад явна гэж амаар хэлсэн. Бусдаар яг албан ёсны шийдвэр гараагүй. ...Тухайн үед Засаr дарга П.******* зуслангийн төсөвт хичээлийн 2 дугаар байр орчихсон. байгаа гэхээр нь “******* ” ХХК нь манай хичээлийн байрны материалыг аваад барилга барихдаа ашиглаад үлдэгдэл мөнгийг нь төсвөөс авч байгаа гэж ойлгож байсан юм. ... Өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслээд “******* ” ХХК-д хичээлийн хоёрдугаар байрны модон материалыг олгохоор шийдвэрлэсэн. ... Тухайн үед өмч хамгаалах зөвлөл нь ямар хууль журмаар эд хөрөнгө акталж дуудлага худалдаа зарлах талаар мэддэгүй байсан. Өмч хамгаалах зөвлөл шат дараатай эд хөрөнгө актлах процедур явуулаагүй. Тухайн компани хичээлийн хоёрдугаар байрыг 2020 оны 06 дугаар сард нэг талын ханыг нь нурааж хэрэгтэй зүйлийг аваад хичээлийн шалыг хуулж авсан. Мөн тухайн сард дахин ашиглагдах боломжтой модыг авсан. Ингээд сургуулийн барилга нураад унасан. Тэгээд орхисон байж байгаад дараа нь ирээд бүрэн нурааж ачаад явсан. Би шийдвэр гаргаагүй. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өмч хамгаалах зөвлөл хуралдаж хичээлийн хоёрдугаар байрыг хөдөлмөр зуслангийн барилгад хандивлах талаар шийдвэр гаргасан байсан талаар өмнөх асуултад хариулсан байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмч хамгаалах зөвлөл хуралдсаны дараа барилгыг бүрэн нураасан учраас өмч хамгаалах зөвлөлийн шийдвэрийг үндэслэж модон материалыг бусдад олгосон гэж мэдүүлсэн байна. ... Хөдөлмөр зуслангийн барилга баригдаж эхлээд барилгын ажил удаашралтай байсан. Тэр үед сумын Засаг даргатай би очиж уулзаад “барилгын ажил удаашралтай байна, хичээлийн хоёрдугаар байр актлагдах юм /миний хувьд хагас жилээр актлагдаад ирсэн гэж ойлгож байсан/ шаардлагатай модон материалыг хөдөлмөр зусландаа өгөх үү яах уу” гэж ярилцахад Засаг дарга П.******* үнэхээр актлагдаж байгаа юм бол журмын дагуу өгнө биз дээ, мод модон материал дутагдана барилгын төсөвт угаасаа суусан байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би шаардлагатай модон материалыг өгч болох юм байна гэж ойлгоод олгосон юм. ... Би төсөвт суучихсан гэж Засаг дарга хэлсэн учраас зайлшгүй модон материал өгнө гэж ойлгосон. Мөн актлах саналаа орон нутгийн өмчийн газар луу өгсөн байсан учраас шаардлагатай модон материалыг өгсөн юм. Би тухайн үед барилгын зураг төсвийг хараагүй учраас яг зураг төсөвт суусан байсан эсэхийг мэдэхгүй байсан.” гэх, гэрч Ө.гийн “...Гэрээний дагуу “Хөдөлмөр” зуслан, худалдааны төв зэргийг гэрээний дагуу барьж байгуулсан. Залруулга хэлье. Анх энэ тендерийн бичиг баримтыг харахад тоо хэмжээнээс нь хамаараад гайгүй ашигтай юм шиг санагдсан. Дараа нь газар дээр нь очоод үзэхэд шал өөрөөр эргэсэн. Тэгээд би энэ ашиг өгөхгүй юм байна гэж дүгнээд гэрээнээс татгалзах бодол төрсөн. Тэгээд ******* суманд фермерийн аж ахуй эрхэлдэг *******// гэдэг ахтайгаа холбогдоод “энэ ажил ашиг өгөхгүй юм шиг байна, тендерээс татгалзвал яах бол гэхэд сум оронд хийгдэж байгаа хүүхдийн юм, хоёулаа хамжаад хийгээд өгчихье гэсэн”. Тэгээд би компанийнхаа нэрээр гэрээг байгуулсан. Гэвч гэрээний дагуу гүйцэтгэлийг бол ******* хийсэн. Би гэрээний дагуу санхүүжилтийг аваад аж ахуй нэгжийн албан татвар 10 хувийг авч үлдээд бусад мөнгийг ******* ахад өгсөн. Би барилга барих ажилд нь оролцоогүй. ... би ямар ч байр аваагүй. Худалдаж авсан гэж сонсоогүй. ...Тендерийн бичиг баримт дээр хуучны цагаан өнгийн нэг давхар барилгыг буулгаж, гарсан материалыг нь ашиглана гэсэн заалт байгаа. 20-30 хувь материалыг нь ашиглаад үлдэгдэл материалыг нь компани авч барина гэсэн гэрээ байгаа. Энэ сургуулийн барилгыг буулгаж материалыг ашиглана гэсэн юм нь тендерийн баримт дээрээ байгаа...” гэх, гэрч С.ын “...Тухайн байгууллагын өмч хамгаалах байнгын зөвлөл гэж байгаа уг зөвлөлөөрөө хэлэлцээд цаашид ашиглах боломжтой бол худалдан борлуулах, ашиглах боломжгүй бол акталж устгах ёстой. Энэ хичээлийн байрыг устгаж акталсан болон дуудлага худалдаагаар худалдан борлуулсан, бусдад шилжүүлсэн тайлан манай байгууллагад ирээгүй байна. ... Зөвхөн дуудлага худалдаагаар шилжүүлэх ёстой...” гэх, гэрч Э.ын “...2020 онд ******* сумын багт хөдөлмөр зуслан гэж барьсан. Сургуулийн өмч хамгаалах зөвлөл хуралдаад хичээлийн 2 дугаар байрнаас ашиглах боломжтой юм бага юм байна ашиглах боломжтойг нь хөдөлмөр зусланд шилжүүлье гэсэн хурлын тэмдэглэл шийдвэр тайлан гарсан. Тухайн үед сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн даргаар гэж багш ажиллаж байсан санагдаж байна. Өмч хамгаалах зөвлөл 4-5 гишүүнтэй байсан. Би өмч хамгаалах зөвлөлд бол байгаагүй. Хөдөлмөр зусланг барьж байсан компанийн хүмүүс ирээд хичээлийн 2 дугаар байрыг нураагаад ашиглах боломжтой материалыг нь авсан...” гэх, гэрч Х.гийн “...“******* ” ХХК-аас сумын төрийн санд мөнгө орж ирээгүй. Би тэр үед төсөв, төрийн сангийн мэргэжилтэн хийж байсан болохоор сайн мэдэж байна...” гэх, гэрч Н.Лхагвын “...барилгын ажлыг хийж гүйцэтгэж дуусгасан хүн нь ******* гэх манай нутгийн залуу байгаа юм. ******* нь Дээдсийн сүрэг ХХК, ******* элч ХХК гэсэн хоёр компанитай. Уг хоёр компанийхаа нэгээр нь туслан гүйцэтгэгч компаниар орсон гэж ойлгосон. зусланг барихад хэдэн төгрөгийн санхүүжилт орсон талаар мэдэхгүй. Санхүүжилт нь бага, ашиг бага байсан болохоор хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардагдах материалыг ашигласан байх гэж бодож байна. ******* нь хичээлийн 2 дугаар байрыг нурааж шаардлагатай зүйлсээ авсан...” гэх, гэрч Н.ын “...Уг сургуулийн хичээлийн хоёрдугаар байрыг Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар үлдэх өртөгтэй хөрөнгийг актлах шийдвэр гарсан байна. Үүний дагуу аймгийн Засаг даргын захирамжаар 9 нэр төрлийн эд хөрөнгийг актлах, 3 нэр төрлийн хөрөнгийг худалдахаар шийдвэр гарсан байна. Үүний дагуу Хэнтий аймгийн ******* сумын хичээлийн хоёрдугаар байрыг үлдэх өртөгтэй актлагдсан талаар хариуцсан ерөнхий боловсролын сургуульд нь албан бичгээр мэдэгдсэн. Иймд тухайн сургуулийн өмч хамгаалах зөвлөл уг хичээлийн 2 дугаар байрыг актлах үйл ажиллагааг зохион байгуулах ёстой. Харин манай албан бичгийн дагуу буцааж хэрхэн шийдвэрлэсэн талаар хариу ирүүлээгүй. Тухайн сургуулийн өмч хамгаалах зөвлөл нь уг актлагдсан хичээлийн хоёрдугаар байрыг үнэлгээ тогтоон худалдан борлуулахаар бол худалдан борлуулах эрхтэй. Хэрэв үнэлгээ тогтоон худалдан борлуулсан бол худалдан борлуулсан мөнгөн дүн нь Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын төрийн санд төвлөрдөг...” гэх, гэрч Ш.гийн “...Үлдэх өртөгтэй хөрөнгө актлах гэдэг нь тухайн актлах гэж байгаа хөрөнгийн элэгдлийг жил бүр тооцож тайлан баланст тусгаж тооцоолол хийж үлдэх өртгийг тодорхойлдог. Ингээд тодорхойлсон өртгөөр хөрөнгийг акталдаг юм. Үлдэх өртөгтэй хөрөнгө актлагдсан тохиолдолд тухайн байгууллагын өмч хамгаалах зөвлөл нь хэлэлцэж актлагдах хөрөнгөөс дахин ашиглагдах материал бусад хэрэгслийг худалдан борлуулж өөрийн орлогод оруулах ажил зохион байгуулдаг. Харин шууд устгалд оруулж актлахаар бол актлах гэж байгаа хөрөнгө нь мөн материалууд нь ашиглагдах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг өмч хамгаалах зөвлөл гаргуулж акталдаг. ... Тухайн байгууллага нь үлдэх өртөгтэй актлагдсан хөрөнгөөс ашиглагдах боломжтой материалуудыг зарж борлуулахаар бол үнийн саналаа тогтоолгоод Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газарт хүсэлт ирүүлээд манайхаас Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж тогтоол гаргуулаад дуудлага худалдаанд оруулдаг. Мөн тухайн байгууллага нь өөрсдөө шууд үнийн санал авч худалдан борлуулж болно. Харин мөнгө нь тухайн байгууллагын нэмэлт санхүүжилтийн дансанд орсон байх ёстой...” гэх, гэрч Б.гийн “...Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Хэнтий аймгийн орон нутгийн өмчийн газартай орон нутгийн өмчийг эзэмшүүлэх гэрээг жил болгон байгуулдаг. Тэгэхээр тухайн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг тухайн байгууллага өөрөө хариуцна. Гэрээн дээр ******* сумын ерөнхий боловсролын сургуультай холбоотой хөрөнгийг гэрээнд тусгасан байгаа. Энэ гэрээний 1 хувь нь тухайн байгууллагад нэг хувь нь манай байгуулагад байгаа...” гэх, гэрч Э.ын “...Аж ахуйн аргаар уг барилгыг барих боломжтой. Анх зураг төсөв хийлгэхдээ аж ахуйн аргаар барих төсөл хийлгэсэн. Аж ахуйн арга гэдэг нь барилгын норм дүрэмд тусгасан боловч онцын шаардлагагүй зардлыг хасаж гаргахыг хэлж байгаа юм. Тухайлбал: Зарим ажлыг өөрсдийн нөөц бололцоогоор хийхийг хэлж байна. Өөрсдийн нөөц бололцоо гэдэгт хуучин барилгын модон материалыг оролцуулахыг ойлгож болно. Төсөв гаргуулахдаа хуучин барилга нурааж ашиглана гэж төсөв гаргуулсан. Төсөвт энэ барилгыг буулгах зардал ороогүй. Харин тендерийн төсөвт өртгөөр тухайн барилгыг барих боломжгүй. Манай компани уг зураг төсвийг үнэгүй хийж өгсөн...” гэх, гэрч Д.ын “...Хичээлийн 2 дугаар байрыг 2020 оны хавар нураасан. Хэний шийдвэрээр яг нураасан талаар миний бие мэдэхгүй байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр өмч хамгаалах зөвлөл хуралдсан...” гэх, гэрч Д.ийн “...Ямар ч байсан 2020 оны зун өмч хамгаалах зөвлөл хуралдаж хичээлийн хоёрдугаар байрыг актлах талаар шийдвэрт хүрч байсан. Хичээлийн хоёрдугаар байрыг 2020 оны 06 дугаар сард гэж санаж байна сургууль амарчихсан, хүүхдүүд шалгалт гээд явж байсан тэр үед хичээлийн хоёрдугаар байрыг нураагаад цэвэрлэж байсан. Яг хэний шийдвэрээр нурааж цэвэрлэж байгаа талаар мэдэхгүй байна. Ямар ч байсан өмч хамгаалах зөвлөл хуралдаж байгууллагын удирдлагад зөвлөмж хүргүүлсэн. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэлийн талаар яг сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан хурлын тэмдэглэл дээр зурсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Тэгэхээр зөвлөл хуралдсан л байна. Одоо хэдэн жилийн өмнөх юм болохоор санахгүй байна, ямар ч байсан зун хичээлийн хоёрдугаар байрыг нурааж цэвэрлэсэн...” гэх, гэрч Б.гийн “...Би яг сайн санахгүй байна ямар ч байсан барилгыг бол 2020 оны хавар нураасан. Тухайн үед актлах шийдвэр гарсан гэж байсан. Яг хэний шийдвэрээр нураасан талаар мэдэхгүй байна. ... хичээлийн хоёрдугаар байрыг нураагаагүй байх үед нь хуралдаж байсан. Тэгээд гэнэт сургуулийн барилгыг нураахаар болсон. Сургуулийн барилгыг нураахад надад нураалгах талаар ямар нэгэн хүн үүрэг чиглэл өгөөгүй. Ямар ч байсан сургуулийн барилгыг нураасан. ... Барилга нураасны дараа хуралдсан гэж ойлгож болно. ... би өмч хамгаалах зөвлөлийн гишүүн байсан. Надтай ямар нэгэн хүн уулзаж шийдвэр өгөөгүй...” гэх, гэрч Л.нтуяагийн “...Үлдэх өртөгтэй актлагдаж байгаа эд хөрөнгийг буюу ******* сумын хичээлийн хоёрдугаар байрыг актлахдаа ашиглагдах боломжтой модон материал бусад зүйлийг хэрхэн зарцуулах талаар өмч хамгаалах зөвлөл хуралдаж шийдвэрлэх ёстой. Хэрвээ үлдэх өртгийг тухайн сургуулийн төсөвт төвлөрүүлж болно, бусдаар өөр байгууллага буюу сумын төрийн сангийн дансанд байршуулж болохгүй юм. ... Хэнтий аймгийн Засаг даргын А/423 дугаартай захирамж 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр гарсан уг захирамж гарахаас өмнө нь тухайн барилгыг нурааж бусдад ашиглуулахаар шийдвэр гаргаж болохгүй юм...” гэх мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Фэйр валиушн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШД33 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын орлогч Д.ын Авлигатай тэмцэх газарт гаргасан хүсэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн бараа материалын жагсаалт, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн А/24 дугаартай захирамж, Хэнтий аймгийн ******* сумын сурагчдын хөдөлмөр амралтын эко зуслангийн байрны ажлын төсөв, Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилгын ажлын тендерийн баримт бичиг, зуслангийн барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн хурлын тэмдэглэл, Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 165 дугаартай албан бичиг, Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилга барих ажлын гэрээ, Хэнтий аймгийн ******* сумын эко зуслангийн барилгын ажлыг хүлээн авсан комиссын акт, Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл, багт хүүхдийн эко зуслангийн барилгын угсралт их засварын ажлын үе шатны хуваарь, “******* ” ХХК-ийн захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн албан бичиг, нэхэмжлэл, Хэнтий аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” албан бичиг, актлах эд хөрөнгийн жагсаалт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай албан бичиг, актлах эд хөрөнгийн жагсаалт, Нээлттэй дуудлага худалдааны зар, Хэнтий аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай “2020 оны төсвийг батлах тухай” тогтоол, хавсралт, Хэнтий аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл, Сангийн яамны дансны хуулга, Ө.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Х.ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “******* Алтан ” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, С.*******ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, Т.гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, “******* ” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувийн хэргийн хуулбар, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/51 дугаартай “П.*******ийг ажлаас чөлөөлөх тухай” захирамж, Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/368 дугаартай “Сумдын Засаг дарга нарыг ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамж, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/06 тоот тушаал, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын тэмдэглэл, шийдвэр, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Орлогын баримт, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн өмч хамгаалах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн хурлын тэмдэглэл, Хэнтий аймгийн ******* суманд баригдах эко зуслангийн зураг төсөв, Хэнтий аймгийн ******* сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай “Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” тогтоол, Сумын Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Өмч хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааны нийтлэг журам болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар нийтийн албан тушаалтанд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтанг хамааруулан ойлгох бөгөөд Хэнтий аймгийн Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/368 дугаартай захирамжийн хуулбараар П.******* нь 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байсан болох нь нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч П.******* нь нийтийн албан тушаалтан болно.
Мөн түүнчлэн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал гэж Авлигын эсрэг хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус хуульчилжээ.
Харьяалах нутаг дэвсгэртээ төрийн удирдлагыг хэрэгжүүлэх, хууль тогтоомжийг биелүүлэх чиг үүрэгтэй Хэнтий аймгийн ******* сумын Засаг дарга П.******* нь Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 54 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” тэргүүлэгчдийн тогтоолын 1 дүгээр хавсралт, Хэнтий аймгийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн А/423 дугаартай “Эд хөрөнгө актлах, худалдах тухай” захирамж, Хэнтий аймгийн Орон нутгийн өмчийн газрын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 249 дугаартай албан бичиг зэргийг гарахаас өмнө буюу Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг 2020 оны 6 дугаар сараас эхэлж уг хичээлийн байрыг “******* ” ХХК-ийн ажилтнуудаар нураалгаж, тухайн байрнаас гарсан модон материалыг “******* ” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “******* ” ХХК-д давуу байдал бий болгосон нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд түүний энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч П.*******ийн өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан “Шүүгдэгч П.*******ийн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй юм.
Иймд хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтуудаар нийтийн албан тушаалтан буюу Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг зөрчиж, хийх ёсгүй үйлдэл хийж, Хэнтий аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 23,523,113 төгрөгийн үлдэх хөрөнгөтэй хичээлийн 2 дугаар байрыг эрх бүхий этгээдээс эд хөрөнгө актлах, худалдах тухай шийдвэр гараагүй байхад 2020 оны 6 дугаар сараас уг хичээлийн байрыг “******* ” ХХК-ийн ажилтнуудаар нураалгаж, тухайн байрнаас гарсан модон материалыг “******* ” ХХК-д ямар нэгэн шалгуур, өртөггүй олгож, “******* ” ХХК-д давуу байдал бий болгосон болох нь нотлогдон тогтоогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.******* нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын төрлийг хассан өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр орохоос өмнөх хуулийг дагаж мөрдөж байсан тул шүүгдэгч П.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч П.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.*******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үр дагавар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч П.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт 4,865,279 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Т23-6 дугаартай тайлангаар, хичээлийн байрны үлдэгдэл модон материалын үнэлгээ нь 1,245,000 төгрөг болох нь “Фейр Валуэшн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний 2023 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШД33 дугаартай тайлангаар тус тус тогтоогдож байх тул хичээлийн байрны нийт үнэлгээ болох 4,865,279 төгрөгөөс үлдэгдэл модны үнэлгээ 1,245,000 төгрөгийг хасаж 3,620,279 төгрөгийг шүүгдэгч П.*******ээс 3,620,279 төгрөгийг, иргэний хариуцагч С.*******аас үлдэгдэл модны үнэлгээ болох 1,245,000 төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн ******* сумын төрийн санд олгуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 6,000 (зургаан мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 (зургаан сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч С.*******аас 1,245,000 (нэг сая хоёр зуун дөчин таван мянга) төгрөгийг, шүүгдэгч П.*******ээс 3.620.279 (гурван сая зургаан зуун хорин мянга хоёр зуун далан ес) төгрөгийг тус тус гаргуулж Хэнтий аймгийн ******* сумын төрийн санд олгосугай.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР