| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2021/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/250 |
| Огноо | 2024-10-16 |
| Зүйл хэсэг | 264.2., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр, Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/250
2024 10 16 2024/ШЦТ/250
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн
Улсын яллагч Б.Бямбасүрэн, Г.Анхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* (онлайнаар)
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгч Ж.*******ийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч А.*******
Шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Жамъяндоржийн *******, овгийн *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 1839002280423 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Ж.******* нь Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Хот тосгоны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хот тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ, 17 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна”, мөн хуулийн 3-т “Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна”, Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг 13.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл: Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ. 50.1.1-д “шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2 төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэснийг зөрчиж тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.*******тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.******* нь Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг гэж заасан байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6.3. Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ” 26.2. “Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна” 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна”, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээнэ. 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх” гэснийг зөрчиж Ж.Энхуягтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны гол 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие Хэнтий аймгийн Гурван сумын захирагчаар 2012-2016 онд ажиллаж байсан. Манай сум руу Улаанбаатар хот, Хэнтий аймгийн төвөөс зорчиход хүндрэлтэй хоёр гол байдаг байсан. Хавар, намар, бороо ус ихтэй үед малчдын хөдөлгөөнийг хаадаг баруун , дунд гэсэн хоёр гол байгаа. Миний бие ажиллаж байх хугацаандаа ямар ч байсан энэ хоёр голыг гүүртэй болгох нь хамгийн чухал юм байна гэж бодож байсан. Тэгээд энэ асуудлыг аймгийн даргад удаа дараа санал тавьсан. Аймгийн Засаг дарга миний саналыг хүлээж аваад аймгийн замын сангийн хөрөнгөөр 2 гүүр тавьж өгсөн. Эхний гүүрийг 2014 онд Баруун гол 40 сая төгрөгийг өртөгтэй тавигдсан. Хоёр дахь гүүр нь 2016 онд дунд гийн гол дээр тавигдсан. Эхний гүүр 2014 онд тавигдсан. Тухайн үед хойд сумд бороо ус ихтэй байсан. 2014 онд сумын Эгийн гол дээр “” компани гүүр барьсан байсан. Бид тухайн үедээ гүүр барих гээд “” компанид санал тавьсан боловч 2-3 удаа тендер зарлаад нэг ч компани ороогүй. Тухайн үед аймгийн даргаас “” компани гүүр барьдаг холбогдоод үз гээд санал тавьсан. Тэгээд эхний ээлжид 2014 онд барьсан. Одоо болтол ашиглагдаад явж байгаа. Ингээд 2016 онд сумын төвөөс 4 километр зайд байдаг. Энэ гол дээрээ гүүр тавихгүй бол иргэд 5-6 км тойрдог байсан. Тэгээд тендер зарлах ажлын хэсэг байгуулж сонгон шалгаруулалт хийсэн. Энэ үед бас тендерт компаниуд орохгүй байна гэсэн. Тухайн үед нь бас л “” компанийн захирал Ганхүү ахад санал тавьсан. Тэгээд сонгуультай жил байгаа учраас урдах ажлаа амжихгүй, боломжгүй байна гэсэн. Тухайн үед “” ХХК нь ганц манай дээр гүүр бариагүй Өлзийт, Бархын гол дээр гүүр барьсан. Тэгээд аймгийн даргаар дамжуулж энэ компани руу гүүрээ ашиглалтад оруулаарай гэсэн. Тэгээд энэ компани руу яриад тендерт оролцооч гэж санал тавьсан. Тендер зарлахад өөр компани ерөөсөө ордоггүй. Баригдсан гүүрний хувьд хамгийн чанартай гүүр баригдсан гэж боддог. Бусад гүүрний суурь нь модоор хийгдсэн байхад энэ гүүрний суурийг төмөр бетоноор хийсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гүүр бэлэн болж ашиглалтад орлоо гэсэн. Тэгээд тэр гүүр дээр өндрийн хязгаарлалт хийгээгүй байсан. Өндрийн хязгаарлалт хийгээгүй учраас хүнд даацын будаа тээвэр болон шатахуун тээврийн машин гараад байна гэсэн мэдээлэл ирсэн. Гүүрийг бол 3 жилийн хугацаанд эвдрэх юм бол тэр компани засаж өгнө. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай нутгийн сонгууль явагдаад би 12 сард нь ажлаа өгсөн. Тэр болтол гүүр эвдрээгүй байсан. Энд мэдүүлэг өгсөн хүмүүс бол он, сараа андуурч өгсөн байсан. Энэ гүүр нь намайг ажил өгснөөс 2 сарын дараа эвдэрсэн байсан. Зарим хүмүүс нүүрсний машин явж байгаад эвдэлсэн, зарим хүмүүс будааны машин яваад эвдэлсэн гэж байсан. Баруун урд үзүүртээ 30 тонны даацын төмөр гулзайсан байсан. Хүнд даацын машин гарсан байх гэж харж байгаа. Энэ гүүр анх баригдахдаа 10 тонн даацтай гэж баригдсан. Модон гүүр нь 5 тонноос илүү даацтай байдаггүй. Ингээд энэ гүүрний ажил сайн хийгдэж хүлээгдэж авсан. Энэ гүүрний хэрэгт холбогдсоноос хойш Хэнтий аймгийн сумдуудад модон гүүр баригдсаар л байна. Дадал суманд 2, суманд 3 гүүр, суманд 1 гүүр баригдсан байна. Бид сум орон нутгийн төлөө хийсэн ажил маань өнөөдөр буруутан болоод 2018 оноос хойш 6 жилийн хугацаанд дуудагдаад шалгагдаад явж байна. Би эргээд Гурван сумын захирагчаар ажиллаж байгаа. Намайг хувь хүн талаас нь харж, судалж үзээсэй. 40 сая төгрөгийн гүүрний асуудал нь улс төрийн шинжтэй зүйл хэт их хутгалдаж орсон. Гол өрсөлдөж байсан дарга маань миний эсрэг маш олон арга хэмжээ авсан. Тэрний нэг нь энэ байсан. Тухайн үед худалдан авалт хийж байсан бүх бичиг баримт байхгүй болсон. Бүгдийг нь судлуулна гээд авлигатай тэмцэх газар аваад явсан. Өнөөдрийг хүртэл тэр бичиг баримтыг олж ир гээд энэ асуудал тулгараад явж байгаа. Манай гэр бүл болон үр хүүхдүүдийн хувьд маш хүндрэлтэй байна. 2016 оны 6 сард аавыгаа алдаж, 2016 оны 1 сард хүүхдээ алдсан. 2016 оны хувьд маш гашуун өдрүүд байсан. Манай барьсан гүүр бол маш сайн гүүр болсон. Өнөөдөр модны компани барьсан бүх гүүр урсаад явсан. Хэрэв энэ гүүрний асуудал нэг талдаа шийдэгдэх юм бол “” ХХК засаж өгнө гэж түрүүчийн шүүх хурал дээр хэлсэн. Хэрэв засчих юм бол нутгийн иргэд зорчоод явах бүрэн боломжтой байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би 2015 оны 01 сард тамгын газрын даргаар томилогдоод байхад энэ гүүрний тендер зохион байгуулагдсан. “” ХХК 2014 онд гүүр барьсан. Би энэ компанийг огт мэдэхгүй, танихгүй. Тендер зарласан эхний хугацаанд ямар ч компани ирээгүй. За ингээд 7 хоногийн хугацаанд тухайн үед “” ХХК сүүлийн тендерт орсон. Би тухайн үед 2 жил гарны хугацаанд ажилласан. Намайг бага байхад л энэ гүүрний асуудал яригддаг байсан. Сүүлд сураг сонсоход 1986 онд гүүр баригдаж байсан гэсэн. Би тэгээд ажиллаж байх хугацаандаа боломж олдсон учраас гүүр баръя гэж бодсон. Энэ гүүр тавигдсанаараа манай сумын аюулгүй байдал, мөн ганц манай сум явахгүй зүүн хойд сумд явдаг. Хавар, намрын цагт том машин очихоор замыг нь эвдээд араас нь жижиг машинтай хүн очоод нөгөө эвдсэн зам руу нь ороод машинаа эвддэг. Энэ байдлыг нь мэддэг, зовлон мэддэг байсан учраас гүүр тавьсан. Тухайн гүүр 11 сард тавьж дууссан. Энэ гүүр улсын комисс хүлээн авах санал тавьсан. Гэтэл боломжгүй байна гэсэн. Бид нар 10 тонны даацтай, өндрийн хязгаарлалттай байна гэж заасан. Өндрийн хамгаалалт хийгдээгүй байсан. “” ХХК нь 11 сард газар хөлдөөд өндрийн хамгаалалт хийх боломжгүй байна. Ирэх хавар өндрийн хамгаалалт хийгээд өгнө гэсэн. Тэгээд 12 сард ******* ажлаа өгөөд, би дараа оны 3 сард ажлаа өгсөн. Тэгээд энэ асуудлаас болоод миний хувийн асуудал хүнд байна. Бид хоёр тухайн үед олон зүйл хийсэн байгаа. Тарианы үр дүнд 20 сая төгрөгийн хүндэтгэлийн өргөө авсан байдаг. Ажлыг сэтгэлээсээ хийж байлаа. Гэвч нам солигдсон. Энд улс төрийн нөлөө орсон. Яагаад гэвэл 12 сард гэдэг хүн нэр дэвшээд би ялагдаж байсан. Би өөрөө төрийн албан хаагч байсан. Тэгээд би үргэлжлүүлэн ажиллах байх гэсэн боловч нам тийм байдаггүй юм байна лээ. Нийлж дарамтлаад би ажиллах боломжгүй болоод ажлаа өгсөн. Өөрөө хувийн бизнес хийгээд малаа маллаад явж байна. Зөв талаас нь шийдэж өгнө үү...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гүүр 3 жил дотроо эвдэрсэн бол тухайн гүйцэтгэх компани өөрөө хариуцах ёстой байдаг. Хүлээн авснаас хойш 3 жил өнгөрсөн байх тул гүйцэтгэх компанид хамаагүй байх. Сумын орон нутгийн засаг захиргаа анхаарал тавих ёстой гэж үзэж байна. 40 сая төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг одоогийн албан тушаалд томилогдоход “” голын гүүр урьд нь эвдрэлтэй байж байгаад шинээр сэргээн засварласан гэдэг боловч эвдэрсэн, гүүрээр зорчих боломжгүй байсан тул “” голын гүүрийн ажлыг хийсэн “” ХХК-ийн захирал өд хандаж дахин засварлах шаардлагыг хэлэхэд миний өмнө тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.*******тай хамтарч засварлах ёстой, яагаад гэвэл Ж.*******ийн ээжийнх нь ажилладаг компанийн автомашин дээгүүр нь явж эвдэлсэн гэж хэлдэг боловч хэрхэн эвдэрсэн болох нь тодорхойгүй. Байдал ийм учир миний бие тендерийн баримт бичгийг нягталж үзэхэд иж бүрдэл дутуу, үнэлгээний хорооны гишүүд нь хуралдаагүй, гарын үсэг нөхөж зурсан гэгддэг ба “” ХХК-ийг шууд сонгон шалгаруулж ажил гүйцэтгүүлж, 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон байдаг. Санхүүжилт олгоод гэрээ байгуулж ажилласан хэдий ч “” голын гүүрийг хэзээ улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулсан болох нь тодорхойгүй, ашиглалтанд оруулсан гэдэг боловч эвдэрч нурсан, засвар үйлчилгээ хийгээгүй, өнөөдрийг хүртэл эвдэрсэн байдалтай байна. Түүнчлэн зам, гүүрийн барилгын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж гүйцэтгэх ёстой байдаг. Гэтэл “” ХХК нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгж байсан. Мэдээжийн хэрэг тухайн компанид санхүүжилт олгосон 40,0 сая төгрөгийг нийтэд нь нэхэмжилмээр байна. Учир нь тендерийн тухай хууль тогтоомжийг зөрчиж “” ХХК-ийг сонгон шалгаруулсан, гүйцэтгэгчээр сонгон шалгарсан тухайн компани нь зам, гүүр барих, засварлах тусгай зөвшөөрөлгүй, барилгын зураг төсөвгүй, санхүүжилтээр олгосон 40,0 сая төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан болох нь тодорхойгүй, голын гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн гэдэг ч улсын комиссын акт байхгүй, хэзээ хүлээн авч хэрхэн ашиглалтанд оруулсан нь тодорхойгүй, албан ёсны баримт бичгээр тогтоогдохгүй зэрэг нөхцөл байдал үүссэн учир нэн даруй 40,0 сая төгрөгийг буруутай этгээдээр нь төлүүлж хохиролгүй болмоор байна...” гэжээ. (1-р хх-ийн 193-195),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн гүүрний ажлыг хийж гүйцэтгүүлэхдээ тусгай зөвшөөрөл бүхий компаниар гүйцэтгүүлсэн бол тухайн гүүр чанарын шаардлага хангаж одоог хүртэл автомашин дээгүүр нь зорчиж байх байсан. Тухайн гүүрний хувьд чанарын шаардлага хангаагүй хүлээн авах комисс ажиллаагүй учир тухайн гүүр амархан нурж эвдрэл үүссэн байх. Хэрвээ тухайн гүүрийг баригдаж дууссаны дараа хүлээн авах комисс ажиллаж чанарын шаардлага хангаж байгаа тал дээр хяналт шалгалт хийж чанарын шаардлага хангахгүй бол хүлээн авахгүй дахин ажил гүйцэтгүүлэн чанарын шаардлага хангуулах байсан байх. Иймд төрийн сангаас 40.000.000 төгрөгийг “” ХХК руу шилжүүлж чанарын шаардлага хангахгүй гүүр бариулсан үйлдэлд хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэжээ. (4-р хх-ийн 207-208),
Иргэний хариуцагч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2016 оны 05 сарын үед Хэнтий аймгийн сумын тосгоны захирагч Ж.******* нь над руу яриад “манай газарт шинээр ы гүүр баригдах боллоо, тендер зарлалаа” гэж ярьсан. Ж.*******ийн ярьсны дагуу тосгон дээр очиж захирагчийн ажлын албаны дарга *******тэй уулзаж зарлагдаж буй тендерийн баримт бичгийг худалдаж авч, тендерийн баримт бичгийг дагуу материалаа бүрдүүлээд ажлын албанд өгсөн. Тендерийн баримт бичгийг бүрдүүлж өгсөн өдрөөс 7 хоногийн дараа захирагчийн ажлын албаны дарга ******* над руу утсаар яриад танай компани сонгон шалгарсан шүү, ирж гэрээгээ байгуулаарай гэсэн. 2016 оны 06 сарын 02-ны өдөр захирагчийн ажлын албан дээр очиж 40,0 сая төгрөгөөр ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулж тухайн сарын 10-наас ажлаа гүйцэтгэж эхлэн 2016 оны 11 сард ажлаа дуусгасан. Ажил гүйцэтгэх гэрээний төсөв болох 40,0 сая төгрөгийг 3 удаагийн үйлдээр хуваан компанийн Хаан банкны 5937001174 дугаартай дансаар авсан. ... Би Ж.*******ийн аав *******ийг мэддэг байсан, нас барсан, тэр утгаараа хүү Ж.*******ийг мэднэ. Нарийн харилцаа холбоотой зүйл байхгүй, *******г танихгүй, харилцаа холбоо байхгүй....” гэжээ. (1-р хх-ийн 197-198),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 сарын эхээр тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.******* нь байгууллагын шуурхай хурал дээр “манай тосгоны гүүрний тендерийн ажил зохион байгуулна, ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэй батална” гэж ярьж байсан бөгөөд бид нар худалдан авах ажиллагаа зохион байгуулах юм байна гэж ярьж байсан. Ингээд 2016 оны 05 сарын 16-ны өдрийн захирагчийн тушаал гарч дээрх ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*******, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч Ц., гишүүнээр төрийн сангийн төлөөлөгч М., гишүүнээр байгаль орчин хяналтын улсын байцаагч Б. болон миний бие нар нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй, тамгын газрын дарга Б.******* нь сонинд зар тавьж, баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын сүүлээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн. Хуралд тамгын газрын дарга Б.******* нь худалдан авах ажиллагаанд “” ХХК-ийн ганц материал ирсэн байнаа, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гараагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “” ХХК нь ажил гүйцэтгэж байсан юм гэсэн яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. 2016 оны 05 сарын 27-ны өдөр тамгын дарга Б.******* нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өмнөх жилийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр засаж хийгээд надаар гарын үсгээ зур гэж хэлээд зуруулсан. Хурлын тэмдэглэлийг харахад 2016 оны 05 сарын 27-ны өдөр гэж бичсэн байсан бөгөөд төгсөлд нь 2015 оны ... сарын 27-ны өдөр гэж тэмдэглэсэн, мөн нийгмийн даатгалын байцаагчийг халамжийн байцаагч гэж тэмдэглэсэн байсан. Гарын үсэг зурсан өдрөөс хойш миний бие худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлгүй байж байгаад саяхан олж мэдсэн. Тендерийн баримтыг харахад 2016 оны 06 сард “” ХХК-г сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байсан бөгөөд 40.0 сая төгрөгийн төсөвт өртөгт ажлаа гүйцэтгэн 2016 оны 10 сард дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулагдан хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унасан, ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 201-202),
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2016 оны 05 сарын 16-ны өдрийн захирагчийн тушаал гарч дээрх засварын ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*******, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч миний бие, гишүүнээр төрийн сангийн төлөөлөгч М., байгаль орчин хяналтын улсын байцаагч Б., хүнс хөдөө аж ахуйн түшмэл Б. нарын нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй, тамгын газрын дарга Б.******* нь сонинд зар тавьж, баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын сүүлээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн. Хуралд тамгын газрын дарга Б.******* нь худалдан авах ажиллагаанд “” ХХК-ийн ганц материал ирсэн байнаа, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гаргаж гишүүдээс санал аваагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “” ХХК нь урьд нь 2015 онд манай сумын Баруун-ы гүүрийн ажлыг гүйцэтгэж байсан гэж яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. 2016 оны 05 сарын 27-ны өдөр тамгын дарга Б.******* нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг өмнөх жилийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр засаж хийгээд үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан байсан бөгөөд миний бие гарын үсэг зураагүй, эзгүй томилолттой байсан. Тэгээд 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй 10 тоннын даацтай гүүрийн засварын ажил зохион байгууллагдсан гэдэг бөгөөд 2016 оны 10 сард ажлаа дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулж хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унан дахин ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 203-204),
Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2016 оны 05 сарын 16-ны өдрийн А/25 дугаар захирагчийн тушаал гарч дээрх ажлыг худалдан авах ажиллагаанд ажлын хэсгийн ахлагчаар тамгын газрын дарга Б.*******, нарийн бичгийн даргаар нийгмийн даатгалын байцаагч Ц., гишүүнээр миний бие, гишүүнээр байгаль орчин хяналтын улсын байцаагч Б., Б. нарын нийт 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр үнэлгээний хороо байгуулагдсан. Үнэлгээний хороо байгууллагдсанаасаа үнэлгээний хороо хуралдаагүй, мөн тендерийн баримт бичгийг гишүүд боловсруулаагүй. Харин тамгын газрын дарга Б.******* нь сонинд зар тавьж, тендерийн баримт бичиг боловсруулсан байсныг 2016 оны 05 сарын эхээр /он, сар, өдрийг сайн мэдэхгүй байна/ тосгоны шуурхай хуралдааны үеэр мэдсэн өөрөөр хэлбэл захирагчийн ажлын хэсэг байгуулах тухай тушаал гарахаас өмнө мэдсэн гэсэн үг юм. Шуурхай хуралд тамгын газрын дарга Б.******* нь худалдан авах ажиллагаанд “” ХХК-ийн ганц материал ирсэн байна, материалтай нь танилц гээд бид нарт танилцуулаад ямар нэгэн шийдвэр гараагүй хурал дууссан. Материалтай нь танилцаж байх үед “” ХХК нь урьд нь 2015 онд Баруун ы голын гүүрийн засварын ажлыг гүйцэтгэж байсан гэсэн яриа болж байсан бөгөөд хурлын үеэр хурлын тэмдэглэл үйлдэгдээгүй дууссан юм. Миний бие худалдан авах ажиллагааны талаар мэдээлэлгүй байж байгаад саяхан олж мэдсэн. Тендерийн баримтыг харахад 2016 оны 06 сард “” ХХК-г сонгон шалгаруулж, гэрээ байгуулж 40.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй засварын ажлыг гүйцэтгэж 2016 оны 10 сард дуусгасан байсан. Ингээд 2016 оны 11 сарын 04-ний өдөр гүүрний нээлтийн ажиллагааг зохион байгуулагдан хүлээн авсан байдаг бөгөөд тус гүүр нь тухайн жилийнхээ 11 дүгээр сардаа багтаж нурж унасан, дахин ашиглах боломжгүй болсон...” гэжээ. (1-р хх-ийн 205-206),
Гэрч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэх газарт гүүр баригдаж байсан талаар мэднэ. Сум хөгжүүлэх сангаас мөнгө гаргаад тухайн үед тендер зарлаад гүүрийн ажил хийгдэж байсан. Гэхдээ ямар аж ахуйн нэгж байгууллага гүүр барьсан талаар бол мэдэхгүй. Гүүрийг ашиглалтад хүлээж аваагүй байхад албан тушаал өөрчлөгдөж шилжсэн. Таньдаг хүмүүсээс сонсоход бол 2017 оны 10 дугаар сард гүүр ашиглалтад ороод удалгүй нурсан гэж байсан...” гэжээ. (4-р хх-ийн 56-57),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би машинтайгаа ямар нэгэн ачаагүй гарахад л гүүрний мод дугарч эвгүй байсан. Тэр үед уул нь шинэ гүүр баригдсан юм даа гэж бодож байсан. Тэгээд буцаад ирсэн чинь гүүр цөмөрчихсөн байсан. Би гүүрэн дээгүүр гараад компани дээр очоод будаа ачаад Улаанбаатар хотод очоод 2-3 хоноод буцаад тосгон дээр ирсэн чинь нурчихсан байсан юм...” гэжээ. (4-р хх-ийн 211-212),
Шинжээч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулагын даргын шийдвэрээр Хэнтий аймгийн сумын тосгоны нутаг дэвсгэрт байрлах Баянголын 10 тонн даацтай замын байгууламжийн барилгыг засварлах, барих ажлыг хийж гүйцэтгэхдээ хичнээн төгрөгийн хөрөнгө зарцуулсан талаарх хэрэгт ажлыг шинжээчээр орж ажилласан. Хэнтий аймгийн суманд байрлах “Үвгэн баавай” ХХК нь ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээг 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 3 жилийн хугацаатай Байгаль орчны яамнаас гаргуулан авсан байдаг. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2006 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүнсний барааны дэлгүүр ажиллуулах, зээл олгох, шатахууны жижиглэн худалдаа, модон байшин барих засварлах үйл ажиллагааг явуулах эрх авсан байна. Хэнтий аймгийн Засar даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/228 тоот захирамжаар аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр Баянгол модон гүүрийг шинээр барих 40.000.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааны захилагчийн эрхийг тосгоны захирагчид шилжүүлсэн байна. тосгоны захирагч нь 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/25 тоот захирамжаар гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулж 2016 оны 05 дугаар сарын 19-27-ны 09 цаг 00 минутанд тендерийг хааж, 2016 оны 05 дугаар сарын 27-ны 10 цаг 00 минутанд тендер нээхэд “Үвгэн баавай” ХХК-ийн материал ирүүлснийг үзэж гэрээ байгуулахаар шийдсэн байна. тосгоны захирагч Ж.*******, “Үвгэн баавай” ХХК-ийн захирал Ц. нар арматур зангидаж хийсэн цутгамал багантай, 36-ийн духан нуруутай 10 тоннын даацын гүүрийг 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр эхэлж 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр барьж дуусгаж, ямар нэгэн доголдол гарвал 36 сарын дотор гомдол гаргах эрхтэй. Захиалагч тал ажил эхлэхэд 15.000.000 төгрөг, ажлын явцад 15.000.000 төгрөг, ажил хүлээлгэн өгсний дараа 10.000.000 төгрөг олгохоор гэрээнд тохирсон байсан. Хэнтий аймгийн сумын тосгоны гүүр барих ажлыг 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр барьж дуусгаж тосгоны захирагчийн ажлын албаны даргыг байлцуулан хүлээлгэн өгсөн ба улсын комисс ирэхээр гүйцэтгэгчийг албан ёсоор хүлээж авхаар тохирсон байна. 2017 оны хавар тосгоны уурын зуухны эзэн ******* гэдэг хүн манайд нүүрс ачиж ирсэн жолооч машинтайгаа Баянголын гүүрийг эвдсэн байна гэж “Үвгэн баавай” ХХК-ийн захирал өд хэлсэн байдаг. “Үвгэн баавай” ХХК-ийн захирал Ц. Баянголын 10 тонн даацтай гүүрийг барьсан талаарх зардлын баримтыг огт ирүүлээгүй, баримт гаргуулахаар удаа дараа дуудсан, гэрээний дагуу “Үвгэн баавай” ХХК нь 2016 оны 05 дугаар сард 30.000.000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сард 10.000.000 төгрөгийг хүлээн авсан байна. Уг нь улсын комисс хүлээн аваагүй байхад компанид мөнгө шилжүүлэн өгсөн нь баримтаар харагдаж байгаа. “Үвгэн баавай” ХХК-ийн хэдэн төгрөгийн зардал гүүрийн байгууламж барихад оруулсан талаар нотлох баримт ирүүлээгүй тул улсын төсөвөөс олгосон 40.000.000 төгрөг нь баримтаар авсан гэдэг нь тогтоогдож байгаа тул нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзсэн... “1.Үвгэн баавай” ХХК нь барилга, авто замын байгууламж барих тусгай зөвшөөрөлгүй. 2.Техник эдийн засгийн зураг төсөл хийгдээгүй. 3.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлэгээг хийгээгүй. 4. Барилга байгууламжаа улсын комисст эцэслэн хүлээлгэн өгөөгүй. 5. Нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтыг хууль зүйн дагуу хадгалж архивлаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Шинжээчийн дүгнэлт дээр зөрчил бүрийг хуулийн заалтаар нь бичиж тусгасан байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 218-220),
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тосгоны нутаг дэвсгэрт байрлах голын 10 тонны даацтай нурсан гүүрийг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил батлагдсан. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр А/25 дугаар захирамжаар үнэлгээний хороог Б.*******, Б., Ц., М., н. нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж батлагдсан төсөвт өртөгт багтааж харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулж ажиллах үүргийг өгсөн. Үүргийн дагуу сонгон шалгаруулалтын ажиллагааг явуулахад ямар нэгэн аж ахуйн нэгж оролцоогүй, үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлээгүй, үүний дараа дахин зарлахад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК нь үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлсэн байсныг үнэлгээний хороогоор сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг надад ирүүлсэн. Үүний дагуу “” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан. 2016 оны 11 сарын 05-ны өдөр тухайн гүүрийг очиж үзэхэд бидний зүгээс тавьсан шаардлагын дагуу барьж гүйцэтгэсэн...” гэжээ. (2-р хх-ийн 150-153),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2016 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тус тосгоны нутаг дэвсгэрт байрлах голын 10 тонны даацтай нурсан гүүрийг шинээр барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил батлагдсан. Үүний дагуу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр №А/25 дугаар захирамжаар үнэлгээ хороог Б.*******, Б., Ц., М., Н. нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулж батлагдсан төсөвт өртөгт багтааж харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулж ажиллах үүргийг өгсөн. Уг тендер сонгон шалгаруулалтаар ямар нэгэн аж ахуйн нэгж оролцоогүй, үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлээгүй. Үүний дараа дахин зарлахад Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК нь үнийн санал болон тендерийн баримт бичгийг ирүүлсэн байсныг үнэлгээний хороогоор сонгон шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг надад ирүүлсэн. Үүний дагуу “” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан. 2016 оны 11 сарын 05-ны өдөр тухайн гүүрийг очиж үзэхэд бидний зүгээс тавьсан шаардлагын дагуу барьж гүйцэтгэсэн байсан. ... Тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны хуралд ямар нэгэн аж ахуйн нэгжүүдээс тендерийн баримт бичиг болон үнийн саналыг ирүүлээгүй, тендер бараг амжилтгүй болох гэж байх үед “” ХХК-иас тендерийн баримт бичгийг бүрдүүлж манайд ирүүлсэн. Ирүүлсэн тендерийн баримт бичгийг хүлээн авч үнэлгээний хорооны гишүүдэд танилцуулахад урьд нь манайд гүүрийн ажил гүйцэтгэж байсан дадлага туршлагатай аж ахуйн нэгж юм байна, голын гүүрийн ажилд сонгон шалгаруулахад татгалзах зүйл байхгүй гэж үнэлээд сонгон шалгаруулах мэдэгдлийг хүргүүлж гэрээ байгуулах зөвлөмжийг тосгоны захирагч Ж.*******т хүргүүлсэн. Үүний дагуу “” ХХК-тай 2016 оны 06 сарын 02-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулж 40,0 сая төгрөгийн санхүүжилтийг 3 удаа хувааж олгосон бөгөөд санхүүжилтийнхээ дагуу гүүрийн барилгын ажлыг 2016 оны 11 сарын 05-ны өдөр барьж дуусгасан...” гэжээ. (2-р хх-ийн 23-26, 37-40),
Санхүүгийн хяналт, шалгалтын улсын байцаагч дотоод аудитор С.ын 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 37/04/01 дугаартай “...8.1. “Үвгэн баавай” ХХК нь тосгоны голын гүүрийн байгууламжийг барихад гарсан зардлыг баримтаар нотолж, нягтлан бодох бүртгэл хөтөлж санхүүгийн үйл ажиллагааг баримтжуулж хадгалаагүй байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана”, 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.” гэснийг,
8.2. голын гүүрийн барилгыг зураг төсөв хийлгэлгүй төлөвлөж хэрэгжүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-д “Хөрөнгө оруулалтын төсөвт техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсвөө батлуулсан, хуульд заасан бусад зөвшөөрөл олгогдсон төсөл, арга хэмжээг тусгана. Сангийн сайдын 2012 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 244 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Орон нутгийн төсвийн төсөл боловсруулах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.3.3-д “хөрөнгө, оруулалтын төсөл хөтөлбөр арга хэмжээ нь хуульд заасны дагуу техник, эдийн засгийн үндэслэл хийгдсэн, зураг төсөв нь батлагдсан, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийгдсэн, бусад зөвшөөрөлтэй байх” гэснийг;
8.3. “Үвгэн баавай” ХХК нь авто замын байгууламж барих засварлах тусгай зөвшөөрөл аваагүй байгаа нь Авто замын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Авто зам, замын байгууламжийг барих засварлах, арчлан хамгаалах ажлыг тусгай зевшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээд зохих журмын дагуу гэрээ байгуулж гүйцэтгэнэ” гэснийг;
8.4. голын гүүрийн байгууламжийг зураг төсөл хийгдээгүй байхад гэрээ байгуулан гүйцэтгэж, ашиглалтанд өгөх хүртэл харуул хамгаалалт тавиагүй, ашиглалтыг эхлүүлэхгүй хаалт тавих, өндрийн хязгаарлалт хийгээгүйгээс эвдрэл гэмтэл гарсан нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т “Барилгын ажлыг зураг төсөлгүйгээр гүйцэтгэхийг хориглоно”, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.” гэснийг,
8.5. Улсын комисст хүлээлгэн өгөхөд 2016 оны 11 дүгээр сард бэлэн болгосон, гэрээний төлбөрийг урьдчилан авсан зэрэг нь “Үвгэн баавай” ХХК-ийн захирал, тосгоны захирагчтай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний 2 дахь хэсэгт 2016 оны 06 дугаар сарын 02-07 дугаар сарын 25-ны дотор гүүрийн байгууламжийн ажлыг хийж дуусгах, 5 дугаар зүйлийн 5.6-д “Гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд мөнгөө авах болно. Ажлыг цаг хугацаанд чанартай сайн хийнэ” гэснийг тус тус зөрчсөн байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 212-217),
Монгол Улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 01-07-096/360 дугаартай “...1. Хэнтий аймгийн сумын тосгоны нутаг дэвсгэр дэх 2016 онд баригдсан голын гүүрийн алгасал байгууламжийн ган дам нуруу хотойлтод орж, модон дам нуруу хугарч, зорчих хэсгийн модон бүтээцүүд нурсан, гүүрийн завсрын тулгуурын суурь угаагдалтад орсноос тулгуур, зорчих хэсэг хазайсан зэрэг эвдрэлүүд гарч, гүүрийг ашиглах боломжгүй болсон нь ашиглалтын байдал хяналтын хуудсаар их эрсдэлтэй үнэлэгдэж, Авто замын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх /авто замын ашиглалтын байнгын бэлэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрэн хангах/ заалт хэрэгжихгүйд хүргэж байна.
2. голын гүүрийн ашиглалтын байдалд хийсэн үзлэг шалгалтаар дээрх алдаа дутагдлууд илэрсэн нь захиалагч байгууллага техникийн даалгаврыг боловсруулахдаа гүүрийн геологийн судалгаа, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм, норматив, техникийн төлөвлөлт, барилгын ажлын шаардлагад нийцүүлээгүй, нарийвчилсан зураг төсөлгүй барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн, холбогдох журмын дагуу байнгын ашиглалтад хүлээн аваагүй нь Авто замын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь /Авто зам, замын байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэгч нь батлагдсан зураг төсөл, норм, норматив, техникийн баримт бичиг, техник, технологи, эрүүл ахуй, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагыг биелүүлэх үүрэгтэй/, 19 дүгээр зүйлийн 19.2.1 дэх /Зураг төсөл зохиох зургийн даалгавар, хайгуул геологийн судалгааны дүгнэлт, геодезийн хэмжилт, техникийн нөхцөл, норм норматив, техникийн баримт бичгийн дагуу боловсруулсан байх/ заалтууд зөрчигдөж, тус гүүрийн байгууламжийн ашиглалтын байдалд сөргөөр нөлөөлсөн байна.
3. Гүүрийг барихдаа нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн даац, зорчих хэсгийн ачааллын хувиарлалтыг тооцоолоогүйгээс тээврийн хэрэгсэл зорчиход алгасал байгууламжийн бүтээц эвдрэхэд хүргэсэн байгаа бөгөөд ус зүйн тооцооны үндсэн дээр завсрын тулгуурын суурийг төлөвлөөгүй, угсралтын ажлыг гүйцэтгэсэн нь гүүрийн суурь, тулгуур угаагдалтад орж, цаашид ашиглах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байна.
4. тосгон чиглэлийн авто замын голын гүүрэнд дахин эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах зорилгоор тус газар орчмын ус хураах талбайн ус зүйн тооцоог хийлгэж, голын болон хур борооны усыг бүрэн нэвтрүүлэх гүүрийн байгууламжийн нарийвчилсан зураг төслийг эрх бүхий байгууллагаар боловсруулах шаардлага үүсээд байна. Энэ ажлын хүрээнд зураг төсөл боловсруулах техникийн даалгаврыг хууль тогтоомж, норм нормативын шаардлагад нийцүүлэх, түүний дагуу нарийвчилсан зураг төслийг боловсруулан улсын экспертизээр баталгаажуулж, мэргэжлийн байгууллагаар барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлэх арга хэмжээг авч, ашиглалтын үеийн найдвартай байдлыг хангуулах нь зүйтэй байна.
5. Тус гүүрийн нарийвчилсан зураг төсөл боловсруулж, шинэчлэн барих хүртэлх хугацаанд захиалагч байгууллагын зүгээс мэргэжлийн байгууллагаас заавар зөвлөгөөг авч, дээрх чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх түр замыг байгуулах, холбогдох стандартын дагуу хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад шаардлагатай тэмдэг, тэмдэглэгээг байршуулах арга хэмжээг авах нь зүйтэй байна...” гэх дүгнэлт (4-р хх-ийн 45-47),
Хэнтий аймгийн тосгоны захирагч Г.ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны 1/08 дугаартай албан бичиг, хавсралт (1-р хх-ийн 27, 28-37),
Тендерийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 43-44),
Тендерийн баримт бичиг (1-р хх-ийн 45-63),
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн төлөвлөгөөт хяналт хийх тухай хяналт шалгалтын удирдамж, шалгалт хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 65-66, 67-69),
Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1-335 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 70),
Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 76-77, 78-82),
Хэнтий аймгийн сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай Гурван багийн Засаг даргыг чөлөөлж томилох тухай захирамж (1-р хх-ийн 86),
Хэнтий аймгийн сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаартай ажлаас чөлөөлөх тухай захирамж (1-р хх-ийн 87),
Хэнтий аймгийн сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/08 дугаартай багийн Засаг дарга нарыг томилох тухай захирамж (1-р хх-ийн 88),
Хэнтий аймгийн тосгоны захирагчийн Б/33 дугаартай захирамж (1-р хх-ийн 89),
Хэнтий аймгийн тосгоны захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай захирамж (1-р хх-ийн 90),
Авилгатай тэмцэх газрын захиалгаар тосгоны голын гүүрийн засварын ажилд хяналт шалгалт хийх удирдамж (1-р хх-ийн 223-225),
Хэнтий аймгийн Аудитын газрын 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 11/50 дугаартай албан шаардлага (1-р хх-ийн 231),
Хэнтий аймгийн Аудитын газрын 76 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 232),
“Үвгэн баавай” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 233),
тосгоны ы гүүр барих төсвийн тооцоо (1-р хх-ийн 235-239),
Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/228 дугаартай захирамж, хавсралт (2-р хх-ийн 240, 241),
тосгоны захирагчийн ажлын албаны даргын ажлын байрны тодорхойлолт (2-р хх-ийн 144-145),
Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн гуравдугаар хуралдааны тогтоол, хавсралт (3-р хх-ийн 14-20, 21-40),
Хэнтий аймгийн сумын тосгоны ы гүүрийн засварын ажлын тендерийн баримт бичиг (3-р хх-ийн 43-88),
Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын авто зам, замын байгууламжийн ашиглалтын байдлыг шалгах хяналтын хуудас (4-р хх-ийн 50-52),
Шалгалт хийсэн тэмдэглэл (4-р хх-ийн 53),
“Үвгэн баавай” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа (1-р хх-ийн 112),
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 121, 123),
“Үвгэн баавай” ХХК-ийн Хаан банк, Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 129-133, 175),
Ц.ийн Хаан банк, Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 134-138, 139-148, 176-178),
Ж.*******ийн Төрийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 179-188)
Б.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 149-163)
Ж.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт (1-р хх-ийн 95, 2-р хх-ийн 46, 47)
Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлот (1-р хх-ийн 101, 2-р хх-ийн 44, 45) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ж.*******ийг Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчаар ажиллаж байхдаа Хот тосгоны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хот тосгоны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг захирагч гүйцэтгэнэ, 17 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны нийгэм, эдийн засгийн хөгжлийн үндсэн чиглэл, хөтөлбөрийг боловсруулан харьяалах аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулж, гүйцэтгэлийг зохион байгуулна”, мөн хуулийн 3-т “Улсын ба орон нутгийн төсвөөс хот, тосгонд хуваарилсан төсвийг хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулна”, Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1-д “Хот, тосгоны өөрийн мэдлийн өмчийг хууль тогтоомжоор олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулж, тэдгээрийг шинээр бий болгох, түрээслэх асуудлыг шийдвэрлэнэ”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-д “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах”, 46.4-д “Захиалагч тухайн худалдан авах ажиллагаатай холбоотой асуудлаар зөвхөн албан бичгээр харилцана”, 47 дугаар зүйлийн 47.1-д “Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна” гэж заасан эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг 13.1.3-д эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйл: Худалдан авах ажиллагаанд төлөвлөх, бэлтгэх, хэрэгжүүлэх, хяналт тавих болон бусад үүрэгтэй оролцож байгаа төрийн албан хаагч дараах үүрэг хүлээнэ. 50.1.1-д “шударга өрсөлдөх, нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2 төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, 50.1.3-д “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэснийг зөрчиж тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.*******тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.*******г Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.9-д “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг гэж заасан байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-д “Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна”, 47.2.1-д “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх”, 47.2.2-д “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх” мөн хуулийн 26 дугаар зүйлийн 6.3. Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ” 26.2. “Тендер нээхэд тендерт оролцогч, эсхүл түүний төлөөлөгч болон сонирхсон бусад этгээд оролцох эрхтэй”, 26.4.Энэ хуулийн 26.2-т заасан этгээд, захиалагч байгууллагын төлөөлөгч энэ зүйлийн 26.3-т заасан тэмдэглэлд гарын үсэг зурна” 47.8-д Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна”, 2002 оны төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг хүлээнэ. 13.1.3-д “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор төрийн ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах”, мөн хуулийн 13.1.5-д “төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүй хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл дэг журмыг сахиж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх”, мөн хуулийн 13.1.9-д “албан тушаалын хууль бус, шударга бус, явдалтай эвлэршгүй байх” гэснийг зөрчиж Ж.Энхуягтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны гол 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж ирүүлжээ.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч ******* овгийн Жамъяндоржийн ******* нь Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчаар ажиллаж байхдаа тус тосгоны захирагчийн ажлын албаны дарга Б.*******тэй бүлэглэн Төрийн албан тушаалтан албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны голд 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний гишүүдэд нөлөөлж, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ хийж тус гэрээний 5.6-д “гэрээнд заасны дагуу ажил дууссан тохиолдолд санхүүжилтийг авах, ажлыг хугацаанд чанартай сайн хийнэ” гэх заасныг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 13, 27-ны өдрүүд болон мөн оны 09 дүгээр сарын 29-ний өдөр нийт 3 удаагийн үйлдлээр 40.000.000 төгрөг шилжүүлж буюу онц их хэмжээний хохирол учруулсан, овгийн *******ийн ******* нь Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байхдаа хууль зөрчиж тус тосгоны захирагч Ж.Энхуягтай бүлэглэн 2016 оны 05 дугаар сард хэрэгжсэн 40 сая төгрөгийн төсөвт өртөгтэй Хэнтий аймгийн сумын тосгоны гол 10 тонн даацтай гүүрийн барилгын засварын ажлыг харьцуулалтын аргаар зохион байгуулж гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа үнэлгээний хорооны гишүүнд нөлөөлсөн, авто зам, замын байгууламж барих, арчлах, засварлах тусгай зөвшөөрөлгүй “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулах нь хууль бус үйлдлийг мэдсээр байж санаатай нэгдэж үнэлгээний хорооны ахлагчийн үүргийг гүйцэтгэхдээ үнэлгээний хороог хуралдуулалгүй, тендерийн баримт бичгийг боловсруулаагүй, “” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулж 40.000.000 төгрөг буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэж яллаж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.*******, Б.******* нар нь үнэлгээний хорооны гишүүдэд хэрхэн яаж нөлөөлсөн болох нь тогтоогдохгүй, дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтаар хөдөлбөргүйгээр нотлогдоогүй, эргэлзээ төрүүлхүйц байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй ба мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх учиртай.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох гэмт хэрэг гарсан байдал буюу гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж шүүх үзлээ.
Хэнтий аймгийн сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 171 дугаартай захирамжаар Ж.*******ийг 2012 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс Гурван багийн Засаг даргын албан тушаалд томилж, тус сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/23 дугаартай захирамжаар мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн,
Хэнтий аймгийн тосгоны захирагчийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/33 дугаартай захирамжаар Б.*******г тосгоны захирагчийн ажлын албаны даргаар мөн өдрөөс эхлэн томилж, тосгоны захирагчийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дугаартай захирамжаар 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Дээрх захирамжуудаас үзэхэд 2016 оны 05 дугаар сараас 2016 оны 12 дугаар сар хүртэл шүүгдэгч Ж.******* нь Гурван багийн Засаг даргаар, шүүгдэгч Б.******* нь тосгоны захирагчийн ажлын албаны даргаар тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Төрийн алба, түүний албан тушаалтны эрх зүйн байдлыг хууль, дүрэм журмаар нарийвчлан тогтоож зөвхөн тэр хэмжээ хязгаарын дотор эрх мэдлээ хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг.
Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх нь тухайн албан тушаалтан бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах үйлдэл хийсэн, эсхүл хамтран шийдвэрлэх байсан асуудлыг дангаараа шийдсэн, хууль болон хуульчилсан актад заасан гагцхүү онцгой нөхцөл байдал бий болсон үед хийх байсан үйлдлийг ердийн үед гүйцэтгэсэн, эсхүл ямар ч нөхцөл байдалд албан тушаалтан үйлдэх ёсгүй үйлдлийг хийсэн зэргээр илэрнэ.
Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл дараах үндсэн хэлбэрүүдээр илэрдэг. Үүнд:
- Төрийн албан тушаалтан өөрт олгогдсон албан тушаалын эрх, бүрэн эрхийнхээ хэмжээнээс илтэд хэтэрсэн буюу бусад албан тушаалтны эрх хэмжээнд хамаарах үйл ажиллагаа явуулах,
- Албан тушаалтан хууль болон бусад хууль тогтоомжид заасан зөвхөн онцгой нөхцөлд буюу тусгай зөвшөөрөл авснаар явуулах үйл ажиллагааг онцгой нөхцөл бүрдээгүй байхад эсхүл зөвшөөрөл аваагүй байж хэрэгжүүлэх,
- Зөвхөн хамтын зарчмаар шийдвэрлэх асуудлыг дур мэдэн ганцаараа шийдвэрлэх,
- Төрийн албан тушаалтан хэн ч, ямар ч нөхцөлд үйлдэх эрхгүй үйл ажиллагааг дур зоргоороо хэрэгжүүлэх зэрэг болно.
Хэнтий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын гуравдугаар хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01 дугаартай тогтоолын 2 дугаар хавсралтаар Хэнтий аймгийн сумын Гурван тосгоны ы модон гүүрийг шинээр барих төсвийг 40,000,000 төгрөгөөр баталсан байна.
Улмаар Хэнтий аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/228 дугаар захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэн хийгдэх ы модон гүүрийг шинээр барих 40,000,000 төгрөгийн ажил үйлчилгээний худалдан авах ажиллагааны захиалагчийн эрхийг тус аймгийн сумын Гурван тосгоны Засаг даргад шилжүүлжээ.
Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчаар ажиллаж байсан Ж.******* нь үнэлгээний хорооноос гаргасан зөвлөмжийн дагуу 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “” ХХК-тай арматур зангидаж хийсэн цутгамал баганатай 36-н духан нуруутай 10 тоннын даацтай гүүрийг хийж гүйцэтгүүлэхээр “Ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж, 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ашиглалтанд оруулсан байна.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.******* нь Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчаар ажиллаж байхдаа, Хэнтий аймгийн сумын тосгоны захирагчийн ажлын албаны даргаар ажиллаж байсан шүүгдэгч Б.*******тэй бүлэглэж, тэдгээр нь өөрт олгогдсон албан тушаалын эрх, бүрэн эрхийнхээ хэмжээнээс илтэд хэтэрсэн ямар үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй, энэ талаар улсын яллагчийн зүгээс нотолж чадаагүй байна гэж шүүх үзлээ.
Иймд шүүгдэгч Жамъяндоржийн *******, овгийн *******ийн ******* нар нь албан үүргийн хувьд хуулиар олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээс аж ахуйн нэгж, байгууллагад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдоогүй, эргэлзээ төрүүлж байх тул шүүгдэгч Ж.*******, Б.*******, тэдгээрийн өмгөөлөгч нарын санал хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд … эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж зааснаар Хэнтий аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1839002280423 дугаартай шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт холбогдох хэргийг мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг цагаатгаж шийдвэрлэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* 40,000,000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилсэн бөгөөд шүүхээс шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэв.
Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн Жамъяндоржийн *******, овгийн *******ийн ******* нарт холбогдох эрүүгийн 1839002280423 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж.*******, Б.******* нарыг цагаатгасугай.
2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн 1839002280423 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Ж.*******, Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч Ж.*******, Б.******* нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР