Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 64

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                Хэргийн индекс:180/2017/0063/Э

 

       Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Д.Ганзориг, Л.Уянга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                           Н.Болор-Уянга

Улсын яллагч                                                           Д.Энхжаргал

Иргэдийн төлөөлөгч                                               Б.Мөнхбадам

Шүүгдэгчийн  өмгөөлөгч                                        Г.Баярсайхан, Л.Наранчимэг

Шүүгдэгч                                                                    Ш.Мөнгөнтүлхүүр нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хангис овогт Шараагийн Мөнгөнтүлхүүрт холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1978 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Хэнтий Дадал сумын 3 дугаар багт оршин суух, урьд улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй Хангис овогт Шараагийн Мөнгөнтүлхүүр /РД: СЙ78031118/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүр нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг буюу Балж багт оршин суух өөрийн гэртээ 4 настай бага насны хүүхэд болох М.Одгаравыг бага насны хүүхэд болохыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хохирогч Д.Дэлгэрмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: ..2016 оны 11 дүгээр сарын 09-нөөс 12-ны хооронд манай 4 настай охин М.Одгарав нь Хэнтий аймгийн Дадал сумын төвд манай нөхрийн ихрийн нэг болох Мөнгөнтүлхүүрийн хамт байсан. ... Гэдэс мушгиад өвдөөд байна гэхээр нь миний охин яасан юм гэхэд өөрийнхөө бэлэг эрхтэн рүү заагаад аваг ах хуруугаа хийсэн. Би өвдөөд уйлсан. Тэгээд авга аав, ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн тухай охин маань ярьсан юм. Тэгээд тэр өдөртөө эмнэлэг явж Дадал сумын их эмч Мөнхчимэгт үзүүлсэн. Мөнхчимэг эмч сонин харагдаад байна энэ яасан юм гэхэд нь охин маань авга маань тэгсэн гэж хэлсэн юм. Тэгээд эмч Хэнтий аймаг руу явж үзүүл гэж хэлсэн. Түүнээс хойш 10 хоногийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хэнтий аймагт ирж 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр аймгийн эмэгтэйчүүдийн эмнэлэгт үзүүлэхэд хараад яасан юм бэ гээд асуухаар нь болсон асуудлын талаар хэлээд ингэсэн гэж өөрөө хэлсэн юм. Түүний дагуу үзүүлж байна гэхэд үзээд эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийж өгөөд гайгүй байна гэхдээ Шүүх шинжилгээний эмчид үзүүл гэхэд нь тухайн үед үзүүлж чадалгүй Дадал сум руу буцсан. Тухайн үед М.Одгаравын бэлэг эрхтэн бага зэрэг улайсан байсан. Өөр гэмтэл шарх гэхээр зүйл байгаагүй. ... Манай нөхрийн ихэр нь болох Мөнгөнтүлхүүр нь манай 4 настай охиныг согтуу өвөртөлж унтаад шөнө бэлэг эрхтэнийг нь оролдсон байсан. Энэ талаар охин надад гэдсээр өвдөөд байна гээд байхаар нь яасан юм бэ гээд асуухад авга ах намайг оролдсон, асууж тодруулахад ав битгий хэлээрэй гэсэн, авга ийш нь хуруугаа хийсэн гээд бэлэг эрхтэн рүүгээ заасан. Тэгээд сумын эмчид үзүүлээд аймаг руу очиж Урнаа эмчид үзүүлэхэд улайлттай байна, хүн оролдсон юм биш үү гэж асуусан. Тэгээд Урнаа эмчид болсон асуудлын талаар хэлсэн ... гэх мэдүүлэг. /хх-ийн 10, 12хуу/

 

Гэрч Н.Гэрэлт-Одын: ... Хэнтий аймгийн Дадал сумын төвд ажил дээрээ байхад тус сумын их эмч Дэлгэрмаа охин Одгаравыг дагуулаад манай эмнэлгээр ирж үзүүлээд явсан. Одгаравын аав Мөнгөнхөлөгийн ихэр Мөнгөнтүлхүүр бэлэг эрхтэнг оролдсон байж болзошгүй байна гэж мэдээлсэний дагуу хохирогчийн ээж Дэлгэрмаатай уулзаж тухайн болсон асуудлыг тодруулахад манай охин Одгаравыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлэг эрхтэнд хуруугаа хийж оролдсон талаар охин Одгарав надад хэлсэн тухай ярьсан. Тэр үед би Одгараваас болсон асуудлын талаар тодруулж асуухад Мөнгөнтүлхүүр ах миний доод хэсгээр хуруугаараа оролдож өвтгөсөн. Энэ тухай аав ээждээ битгий хэлээрээ гэж надад хэлсэн гэж хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 3 цагийн үед ирсэн. Тухайн үед Мөнгөнтүлхүүрээс болсон асуудлын талаар тодруулахад тодорхой зүйл ярихгүй байснаа Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын 18 тоот өрөөнд дахин болсон асуудлын талаар амаар асуухад Мөнгөнтүлхүүр нь 4 настай Одгаравын бэлэг эрхтэнд хуруугаа хийж оролдсон талаар надад ярьсан. Хуруугаа хийж оролдоход Одгарав өвдөж байна гэж надад хэлсэн гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 14хуу/

 

       Гэрч М.Мөнхчимэгийн: ... Анх зовиур нь юу вэ гэж асуухад шээж чадахгүй хорсоод уйлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэхэд гадна бэлэг эрхтэн улайж хавагнасан, гадуураа шингэн шар ялгадастай, улайсан, хавантай гадна талын хярзангийн хэсэг 2, 3 ширхэг язарсан шархтай, зулгарсан байдалтай байсан. Бэлгийн уруулыг хоёр тийш нь нээж үзэхэд цайвар шар ялгадас гарч байсан. Дэлгэрмаа надад хэлэхдээ Цэцэгмаа эмээг хөдөө явсан хойгуур авга ах согтуу ирээд миний шээдэг рүү хуруугаа байн байн хийгээд өвтгөөд байсан. Тэгэхээр нь би уйлаад боль өвдөөд байна гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд аав ээждээ хэлэхийн бол дэмий шүү гэж хэлсэн гэж надад хэлсэн. Тэр үйл явдал болсны дараа эмээ буюу Цэцэгмаа ирээд авгатайгаа унт гээд загнаад байна  би авгатай унтмааргүй байна гээд байхаар нь би охиноо цэцэрлэгээс нь гаргаад хөдөө гэр лүүгээ аваад явна гэж надад хэлсэн. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19хуу/

Гэрч Ш.Мөнх-Эрдэний: ... Одоо миний санаж байгаагаар нар шингэчихсэн харанхуй болчихсон байхад манай ах Мөнгөнтүлхүүр ганцаараа манахайраар орж ирсэн. Орж ирэх үедээ архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Гэхдээ айхтар согтуу бол байгаагүй. Ахыг орж ирэх үед Одгарав манай хүүтэй тоглож байсан. Ах орж ирээд манайд хоол унд идээд ээж манай ах Мөнхтөрийн мал дээр тэр үед хэд хоноод гэрт нь Мөнгөнтүлхүүр Одгарав хоёулаа байсан. ... гэх мэдүүлэг. /хх-ийн 24хуу/

Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт /хх-ийн 34-35/

М.Одгарав нь тухайн хэрэг гарах үед болон одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх чадвартай.

Хэрэг явдал хэргийн талаар ойлгосон зүйлээ зөв илэрхийлэх чадвартай.

М.Одгарав нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх акт.

 

Ш.Мөнгөнтүлхүүр нь тухайн хэрэг гарах үед болон одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй болно. Хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, тухайн үйл явдал хэргийг зөв ойлгон, зөв тусгах чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай гэх шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны акт. /хх-ийн 34-35хуу/

 

Шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүр нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны шилжих шөнө Хэнтий аймгийн Дадал сумын 3 дугаар баг буюу Балж багт оршин суух өөрийн гэртээ 4 настай М.Одгаравыг бага насны хүүхэд болохыг нь далимдуулан бэлэг эрхтэн рүү нь хуруугаа хийж бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч Д.Дэлгэрмаагийн ... Гэдэс мушгиад өвдөөд байна гэхээр нь миний охин яасан юм гэхэд өөрийнхөө бэлэг эрхтэн рүү заагаад авга ах хуруугаа хийсэн. Би өвдөөд уйлсан. Тэгээд авга аав, ээжид битгий хэлээрэй гэж хэлсэн тухай охин маань ярьсан юм гэх мэдүүлэг, гэрч Н.Гэрэлт-Одын ... Дэлгэрмаа охин Одгаравыг дагуулаад манай эмнэлгээр ирж үзүүлээд явсан. Одгаравын аав Мөнгөнхөлөгийн ихэр Мөнгөнтүлхүүр бэлэг эрхтэнг оролдсон байж болзошгүй байна гэж мэдээлсэний дагуу хохирогчийн ээж Дэлгэрмаатай уулзаж тухайн болсон асуудлыг тодруулахад манай охин Одгаравыг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр бэлэг эрхтэнд хуруугаа хийж оролдсон талаар охин Одгарав надад хэлсэн тухай ярьсан. Тэр үед би Одгараваас болсон асуудлын талаар тодруулж асуухад Мөнгөнтүлхүүр ах миний доод хэсгээр хуруугаараа оролдож өвтгөсөн. Энэ тухай аав ээждээ битгий хэлээрээ гэж надад хэлсэн гэж хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч М.Мөнхчимэгийн: ... Анх зовиур нь юу вэ гэж асуухад шээж чадахгүй хорсоод уйлаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэхэд гадна бэлэг эрхтэн улайж хавагнасан, гадуураа шингэн шар ялгадастай, улайсан, хавантай гадна талын хярзангийн хэсэг 2, 3 ширхэг язарсан шархтай, зулгарсан байдалтай байсан. Бэлгийн уруулыг хоёр тийш нь нээж үзэхэд цайвар шар ялгадас гарч байсан. Дэлгэрмаа надад хэлэхдээ Цэцэгмаа эмээг хөдөө явсан хойгуур авга ах согтуу ирээд миний шээдэг рүү хуруугаа байн байн хийгээд өвтгөөд байсан. Тэгэхээр нь би уйлаад боль өвдөөд байна гэж хэлэхэд болихгүй байсан. Тэгээд аав ээждээ хэлэхийн бол дэмий шүү гэж хэлсэн гэж надад хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч Ш.Мөнх-Эрдэний ... Одоо миний санаж байгаагаар нар шингэчихсэн харанхуй болчихсон байхад манай ах Мөнгөнтүлхүүр ганцаараа манахайраар орж ирсэн. Орж ирэх үедээ архи үнэртүүлчихсэн орж ирсэн гэх мэдүүлэг, Шүүх сэтгэц эмгэг судлалын магадлагааны актууд зэрэг баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2-д зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүх түүнд ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3,  294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хангис овогт Шараагийн Мөнгөнтүлхүүрийг бага насны хүүхдийг далимдуулан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт  06 /зургаа/ жил хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6-т хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт оногдуулсан 06 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрийн баривчлагдсан 3 /гурав/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6.Шүүгдэгчид урьд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ш.Мөнгөнтүлхүүрт  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

                                                           

                                  ШҮҮГЧИД                                      Д.ГАНЗОРИГ

                                                                                                          

                                                                                      Л.УЯНГА