Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 2024/ШЦТ/241

 

 

 

 

 

 

 

 

 

2024           10            02                                             2024/ШЦТ/241

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2339000000426 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сум 3 дугаар баг *******ийн 8а гудамжны 28 тоот хашаанд байрлах гэрт 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим хохирогч Э.*******тэй “ажлаасаа оройтож тарлаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар Э.*******ийн гэдэс хэсэг рүү 2-3 удаа гараараа цохиж, баруун гуя руу 1 удаа өшиглөж, зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадах, дух хэсэгт цохиж, гэрийн гадна хэсэгт дэгээдэж унагаах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “элэг, дэлүүний няцрал, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэг, 2 шилбэний урд хэсгээр зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны 00 цагийн үед ажлаа тараад гэр болох *******ийн 08-28 тоотод очиход ******* нь найз Эрка гэх хүнтэй хамт архи уучихсан, тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би ******* руу “Чи архи уулаа” гэхэд урдаас уурлаад байсан. Тэгээд над руу “Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?” гээд гэдэс рүү гараараа 2 удаа элэгдсэн. Мөн гуя хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний гэдэс өвдөөд байна гэж хэлэхэд тоогоогүй. Элэгдүүлсний дараа миний гэдэс эвгүй болж босож чадахаа больсон. Тэгээд хэвтэж байхад зүүн гараараа миний зүүн хацар хэсэг рүү хүчтэй 1 удаа алгадсан. Тэгээд юугаар гэдгийг нь мэдэхгүй байна дух хэсэг рүү хүчтэй цохисон ... эход харуулсан чинь “Элэг бяцралтай байна. Яаралтай эмнэлэгт хэвт. Өнөөдөр ажиглаж байгаад маргааш дахин эход хараад шийднэ гэж хэлсэн. ... 2023 оны 10 дугаар сард л хэдхэн хоног цуг байсан. Урьд нь 07 дугаар сард хааяа ирж 1, 2 хоночихоод явдаг байсан болохоор хамтран амьдрагч гэж ойлгоод хамтран амьдрагч гэж мэдүүлэг өгсөн. Тэрнээс би 3 хүүхэдтэй учир уулзаж байсан хүнтэйгээ шууд нэг гэрт ороод эхнэр, нөхөр гэхгүй байх. Бид хоёр олон сар жил нэг гэрт орж амьдарсан зүйл байхгүй. Ээждээ хүртэл яг харьцаж эхэлж байгаа гэж хэлэхэд хамтран амьдарч байгаа гээд ойлгочихсон байна лээ. Тийм зүйл байхгүй ээ...” гэжээ. (1-р хх-ийн 9-11, 2-р хх-ийн 71-73),

 

Гэрч Р.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байсан чинь том ач охин руу ээж ******* нь залгаад “Ээж нь эмнэлэгт хэвтлээ. Бие өвдөөд байна. Мэс заслын тасагт хэвтэхээр болчихлоо” гэхээр нь би юу болсон талаар асуухаар эмнэлэгт очоод охинтойгоо уулзахад “Элэг бяцарсан гэж хэлсэн. Дахин эход харна гэсэн” гэхээр нь би эмч рүү нь ороод асуусан чинь “Энэ хүний элэг бяцарсан. Бие нь хүнд байна. Өнөөдөр шөнөдөө харж байгаад хагалгаанд орно. Энэ хүн хүнд зодуулсан байна” гэсэн. Тэгээд охинтойгоо буцаж уулзаад “Чи хүнд зодуулсан юм уу?” гэтэл толгойгоо дохиод “Тийм ээ” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн....” гэжээ. (1-р хх-ийн 14-15),

 

Гэрч Ш.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр *******тай уулзаад тухайн өдрөө гэрт нь хоносон. Маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийг нь хаяалж хаалгыг нь будангаа орой 18 цагийн үед 1 том савалгаатай “Боргио” нэртэй пиво уусан. Тэгээд 23 цагийн үед ******* бид хоёр амраад байж байтал шөнө 02 цагийн үед эхнэр ******* нь *******тай гаднаас орж ирсэн. ******* хэдэн цагийн үед буцаж гарсныг мэдэхгүй байна. Би нэг сэрсэн ******* нь орилоод гаднаас нүцгэн дотуур хувцастайгаа дээгүүрээ ч нүцгэн уйлаад ороод ирсэн. Тэгээд ******* нь *******ийн гэдэс рүү 2-3 удаа цохиод байхаар нь би босоод салгасан...” гэжээ. (1-р хх-ийн 30-31),

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... ах ихэвчлэн суманд амьдарч байсан. Зун бол хааяа нэг ирдэг байсан. Харин 2023 оны 09 дүгээр сард машиниа зарна гэж Улаанбаатар хотод цуг олон хоног хоносон. Би гэрт нь хэдэн удаа очиход гэртээ байдаггүй ах ганцаараа байдаг байсан. Орой ******* нь ирдэг байсан. Тэр үе нь 10 дугаар сарын ихээр юм. Энэ хоёрыг хамт амьдардаггүй гэдгийг би бол сайн мэднэ...” гэжээ. (2-р хх-ийн 55-56),

 

Гэрч Ч. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* өрх тусгаарлан тусдаа амьдарч байгаагүй ээ. Аав, ээжтэйгээ хамт Хэнтий аймгийн суманд цуг амьдардаг байсан. 2023 оны 06 дугаар сард ******* бид хоёр сүү сүүн бүтээгдэхүүн Хэнтий аймагт ирж зардаг байсан. ******* өөрөө хувийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. сумаас Хэнтий аймаг болон Улаанбаатар хооронд хүн тээвэрлэж тээврийн ажилд 06 дугаар сар 07 дугаар сард ихэвчлэн явдаг байсан. Бараг гэртээ тогтдоггүй л байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын машинаа зарна гээд Улаанбаатар хот яваад 10 дугаар сард ирсэн байх их удаж байж ирсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар сард байх гэж санаж байна. Айлын хашаанд нэг илүү гэрээ барьсан. Гэр барих шалтгаан нь ирж очиж байхад амар байх гэж бодоод айлын хашаанд барьсан байсан. ******* аймгийн төв дээр 1 сараар ч тусдаа амьдарч байсан тохиолдол байхгүй ээ. 2-3 хоногоор аймаг яваад ирлээ хот яваад ирлээ гээд ирдэг байсан. 2023 оны 10 дугаар сарын дундуур байх нөхөр бид хоёр аймагт байгаа гэрийнх нь хана хатавчийг манаж дулаалчхаад хурдан гараарай гэж *******т хэлчихсэн байсан. Тэгээд гэрээ дулаалж хаалга үүдээ будчихсан аймагт 2-3 хонохдоо ******* гэх эмэгтэйг зодсон асуудалд орчихсон байсан...” гэжээ. (2-р хх-ийн 59-61),

 

Шүүгдэгч Б.*******  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хүлээн зөвшөөрч байна. Цохиж зодсон нь үнэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (2-р хх-ийн 94-95),

 

Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг нарийн гол задгай 0 тоотод харьяатай хэрнээ одоогоор Улаанбаатар хотод 2 хүүхдийн хамтаар түр оршин сууж байгаа юм. Би *******тай 2018 оны 07 дугаар сард анх танилцаж эхлээд гэр бүл болж байсан. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сараас эхэлж тусдаа гараад Улаанбаатар хотод амьдарч эхлэсэн. Ингээд том хүү маань 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Тухайн үед гэрлэлтийн баталгаа байхгүй, мөн сумаас би Хэнтий аймгийн төвд түрүүлээд ирчихсэн байсан юм. Тухайн оны 07 байна уу 8 дугаар сараас хадлан гээд бид хоёр цуг сум явсан байсан. Ингээд дараагийн охин маань 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2022 оны 12 дугаар сард машинтай болоод Улаанбаатар хотод таксинд явдаг байсан. Харин ******* бид хоёр хувийн гэр бүлийн таарамж муутайгаас болж 2023 оны 02 дугаар сараас эхэлж тусдаа амьдрах болсон. Ингээд надтай тусдаа амьдарснаас хойш Улаанбаатар хоёрын хооронд тээвэрт явдаг болсон гэж сонсож байсан. Надтай бүүр холбоо тасраагүй хүүхдүүдтэйгээ уулзана гэж сардаа 2-3 удаа Улаанбаатарт уулздаг байсан. Харин 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод машинаа зарна гэж ирж байсан. Тухайн хүүхдүүдтэйгээ уулзана гээд ч ирж байсан. Ингээд 2023 оны 11 дүгээр сард өөр хүнтэй явж байна гэдгийг мэдээд бүх юмыг нь блок хийгээд нэг мөр харилцаа тасарсан байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ******* хүн зодоод шоронд орчихлоо гэдгийг дүүгээс нь сонсож мэдсэн. Ингээд дотогш орчихсон гэдгийг мэдсэн болохоор холбоо байхгүй би өөрөө Улаанбаатар хотод байсан учир ирж яаж уулзах учраа мэдэхгүй өдийг хүрсэн. Ингээд сая 08 дугаар сарын 09-ний өдөр байх над руу залгаад 2 хүүхдээ санаад байна Хэнтийд хүрээд ирээч гэхээр нь 10-ны өдөр Хэнтий аймагт 2 хүүхдээ авчраад бид 4 аймагт 4 хоносон. Одоо бид хоёр энэ хэргийг шийдэгдээд дуусчихвал Улаанбаатар хотод цуг амьдарна. 2 хүүхдийн минь аав учраас алдах онох зүйл байгаа байх бид хоёр одоо байнга холбоотой байгаа...” гэжээ. (2-р хх-ийн 81-82),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай “...1. Э.*******ийн биед элэг, дэлүүний няцрал, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэг, 2 шилбэний урд хэсгээр зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт  (1-р хх-ийн 36-37),

 

Э.*******ийн өвчний түүх (1-р хх-ийн 40-62, 2-р хх-ийн 31-46),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 3, 4-5),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (2-р хх-ийн 74-76),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 65, 73),

Б.*******ын төрөл садангийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (1-р хх-ийн 66-68, 69, 70, 71, 72),

Б.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 80-86), шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс шинээр гаргаж өгсөн “Дуулга түмэн арвижих” ХХК-ийн тодорхойлолт, хохирол төлсөн баримтууд  болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны шөнө 02 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг *******ийн 8а гудамжны 28 тоот хашаанд байрлах гэрт хохирогч Э.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар Э.*******ийн гэдэс хэсэг рүү 2-3 удаа гараараа цохих, баруун гуя руу 1 удаа өшиглөх, зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадах, дух хэсэгт цохиж, гэрийн гадна хэсэгт дэгээдэж унагаах зэргээр зодож, түүний эрүүл мэндэд “элэг, дэлүүний няцрал, баруун бугалганы гадна хэсэг, зүүн бугалганы гадна дунд хэсэг, зүүн шууны дотор дунд хэсэг, хэвлийн зүүн хажуу доод хэсэгт цус хуралт, баруун шилбэний урд дунд хэсэг, 2 шилбэний урд хэсгээр зулгаралт” бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******ын “...Хүлээн зөвшөөрч байна. Цохиж зодсон нь үнэн. Энэ үйлдэлдээ харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.*******ийн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны 00 цагийн үед ажлаа тараад гэр болох *******ийн 08-28 тоотод очиход ******* нь найз Эрка гэх хүнтэй хамт архи уучихсан, тэр хоёр хоёулаа согтуу байсан. Би ******* руу “Чи архи уулаа” гэхэд урдаас уурлаад байсан. Тэгээд над руу “Цаг хэд болж байгааг мэдэж байна уу?” гээд гэдэс рүү гараараа 2 удаа элэгдсэн. Мөн гуя хэсэг рүү хөлөөрөө 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний гэдэс өвдөөд байна гэж хэлэхэд тоогоогүй. Элэгдүүлсний дараа миний гэдэс эвгүй болж босож чадахаа больсон. Тэгээд хэвтэж байхад зүүн гараараа миний зүүн хацар хэсэг рүү хүчтэй 1 удаа алгадсан. Тэгээд юугаар гэдгийг нь мэдэхгүй байна дух хэсэг рүү хүчтэй цохисон ... эход харуулсан чинь “Элэг бяцралтай байна. Яаралтай эмнэлэгт хэвт. Өнөөдөр ажиглаж байгаад маргааш дахин эход хараад шийднэ гэж хэлсэн. ... 2023 оны 10 дугаар сард л хэдхэн хоног цуг байсан. Урьд нь 07 дугаар сард хааяа ирж 1, 2 хоночихоод явдаг байсан болохоор хамтран амьдрагч гэж ойлгоод хамтран амьдрагч гэж мэдүүлэг өгсөн. Тэрнээс би 3 хүүхэдтэй учир уулзаж байсан хүнтэйгээ шууд нэг гэрт ороод эхнэр, нөхөр гэхгүй байх. Бид хоёр олон сар жил нэг гэрт орж амьдарсан зүйл байхгүй. Ээждээ хүртэл яг харьцаж эхэлж байгаа гэж хэлэхэд хамтран амьдарч байгаа гээд ойлгочихсон байна лээ. Тийм зүйл байхгүй ээ...” гэх, гэрч Р.*******ийн “...2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр би хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь хүргэж өгөөд гэртээ байж байсан чинь том ач охин руу ээж ******* нь залгаад “Ээж нь эмнэлэгт хэвтлээ. Бие өвдөөд байна. Мэс заслын тасагт хэвтэхээр болчихлоо” гэхээр нь би юу болсон талаар асуухаар эмнэлэгт очоод охинтойгоо уулзахад “Элэг бяцарсан гэж хэлсэн. Дахин эход харна гэсэн” гэхээр нь би эмч рүү нь ороод асуусан чинь “Энэ хүний элэг бяцарсан. Бие нь хүнд байна. Өнөөдөр шөнөдөө харж байгаад хагалгаанд орно. Энэ хүн хүнд зодуулсан байна” гэсэн. Тэгээд охинтойгоо буцаж уулзаад “Чи хүнд зодуулсан юм уу?” гэтэл толгойгоо дохиод “Тийм ээ” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...” гэх, гэрч Ш.*******ы “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр гэрийг нь хаяалж хаалгыг нь будангаа орой 18 цагийн үед 1 том савалгаатай “Боргио” нэртэй пиво уусан. Тэгээд 23 цагийн үед Магмаржав бид хоёр амраад байж байтал шөнө 02 цагийн үед эхнэр ******* нь *******тай гаднаас орж ирсэн. ******* хэдэн цагийн үед буцаж гарсныг мэдэхгүй байна. Би нэг сэрсэн ******* нь орилоод гаднаас нүцгэн дотуур хувцастайгаа дээгүүрээ ч нүцгэн уйлаад ороод ирсэн. Тэгээд ******* нь *******ийн гэдэс рүү 2-3 удаа цохиод байхаар нь би босоод салгасан...” гэх, гэрч Б.ын “...******* өрх тусгаарлан тусдаа амьдарч байгаагүй ээ. Аав, ээжтэйгээ хамт Хэнтий аймгийн суманд цуг амьдардаг байсан. 2023 оны 06 дугаар сард ******* бид хоёр сүү сүүн бүтээгдэхүүн Хэнтий аймагт ирж зардаг байсан. ******* өөрөө хувийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. сумаас Хэнтий аймаг болон Улаанбаатар хооронд хүн тээвэрлэж тээврийн ажилд 06 дугаар сар 07 дугаар сард ихэвчлэн явдаг байсан. Бараг гэртээ тогтдоггүй л байсан. Тэгээд 2023 оны 09 дүгээр сарын машинаа зарна гээд Улаанбаатар хот яваад 10 дугаар сард ирсэн байх их удаж байж ирсэн. Тэгээд 2023 оны 07 дугаар сард байх гэж санаж байна. Айлын хашаанд нэг илүү гэрээ барьсан. Гэр барих шалтгаан нь ирж очиж байхад амар байх гэж бодоод айлын хашаанд барьсан байсан. ******* аймгийн төв дээр 1 сараар ч тусдаа амьдарч байсан тохиолдол байхгүй ээ. 2-3 хоногоор аймаг яваад ирлээ хот яваад ирлээ гээд ирдэг байсан. 2023 оны 10 дугаар сарын дундуур байх нөхөр бид хоёр аймагт байгаа гэрийнх нь хана хатавчийг манаж дулаалчхаад хурдан гараарай гэж *******т хэлчихсэн байсан. Тэгээд гэрээ дулаалж хаалга үүдээ будчихсан аймагт 2-3 хонохдоо ******* гэх эмэгтэйг зодсон асуудалд орчихсон байсан...” гэх, гэрч Х.ий “...Би Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр баг нарийн гол задгай 0 тоотод харьяатай хэрнээ одоогоор Улаанбаатар хотод 2 хүүхдийн хамтаар түр оршин сууж байгаа юм. Би *******тай 2018 оны 07 дугаар сард анх танилцаж эхлээд гэр бүл болж байсан. Бид хоёр 2018 оны 11 дүгээр сараас эхэлж тусдаа гараад Улаанбаатар хотод амьдарч эхлэсэн. Ингээд том хүү маань 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Тухайн үед гэрлэлтийн баталгаа байхгүй, мөн сумаас би Хэнтий аймгийн төвд түрүүлээд ирчихсэн байсан юм. Тухайн оны 07 байна уу 8 дугаар сараас хадлан гээд бид хоёр цуг сум явсан байсан. Ингээд дараагийн охин маань 2020 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. 2022 оны 12 дугаар сард машинтай болоод Улаанбаатар хотод таксинд явдаг байсан. Харин ******* бид хоёр хувийн гэр бүлийн таарамж муутайгаас болж 2023 оны 02 дугаар сараас эхэлж тусдаа амьдрах болсон. Ингээд надтай тусдаа амьдарснаас хойш Улаанбаатар хоёрын хооронд тээвэрт явдаг болсон гэж сонсож байсан. Надтай бүүр холбоо тасраагүй хүүхдүүдтэйгээ уулзана гэж сардаа 2-3 удаа Улаанбаатарт уулздаг байсан. Харин 2023 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод машинаа зарна гэж ирж байсан. Тухайн хүүхдүүдтэйгээ уулзана гээд ч ирж байсан. Ингээд 2023 оны 11 дүгээр сард өөр хүнтэй явж байна гэдгийг мэдээд бүх юмыг нь блок хийгээд нэг мөр харилцаа тасарсан байсан. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын сүүлээр ******* хүн зодоод шоронд орчихлоо гэдгийг дүүгээс нь сонсож мэдсэн. Ингээд дотогш орчихсон гэдгийг мэдсэн болохоор холбоо байхгүй би өөрөө Улаанбаатар хотод байсан учир ирж яаж уулзах учраа мэдэхгүй өдийг хүрсэн. Ингээд сая 08 дугаар сарын 09-ний өдөр байх над руу залгаад 2 хүүхдээ санаад байна Хэнтийд хүрээд ирээч гэхээр нь 10-ны өдөр Хэнтий аймагт 2 хүүхдээ авчраад бид 4 аймагт 4 хоносон. Одоо бид хоёр энэ хэргийг шийдэгдээд дуусчихвал Улаанбаатар хотод цуг амьдарна. 2 хүүхдийн минь аав учраас алдах онох зүйл байгаа байх бид хоёр одоо байнга холбоотой байгаа” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай дүгнэлт, Э.*******ийн өвчний түүх, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 518 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч С.******* “торгох ял оногдуулж өгнө үү” гэх саналыг тус тус гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 14,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно...” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна...” гэж тус тус заасан байх тул шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 170 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 2,550,000 төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 11,450,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.*******ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Э.******* нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 14,000 (арван дөрвөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 14,000,000 (арван дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 170 (нэг зуун дал) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 2,550,000 (хоёр сая таван зуун тавин мянга) төгрөгийг торгох ялаас хасаж, нийт эдлэх ялыг 11,450,000 (арван нэгэн сая дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ХОСБАЯР