Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           10           15                                             2024/ШЦТ/246

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн 

Улсын яллагч Б.Нарангэрэл

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******д холбогдох 2339*******491*******84 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт *******- улсын дугаартай “LEXUS LX470” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэх, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан Б.ы эрүүл мэндэд баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...21 аймгаар уурхайн судалгаа шинжилгээгээр тойрч яваад хамгийн сүүлийн аймаг Хэнтий аймаг байсан. Уурхай дээр хоноод өглөө нь 11 цагийн үед гарч яваад эргэлтэн дээр унасан. Гурван удаа эргэсэн...” гэв. 

 

Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-с шинжилгээний дээж авчихаад Хэнтий аймгийн сум руу хар өнгийн Лексус-470 маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож, жолоочийн хажуу талын суудал дээр 3. эгч, хойд зорчих хэсгийн суудал дээр буюу жолоочийн арын суудал дээр би, миний баруун талд Г. ах зорчин явсан. Тэгсэн чинь 12 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон...” гэжээ. (1-р хх-ийн 20-22)

 

Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сард Байгаль орчны яамтай машин түрээсээр өгөх гэрээ хийсэн. Тухайн үед *******- LX470 маркийн тээврийн хэрэгслээ Байгаль орчны яаманд өгч явуулсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осолдосны улмаас миний машинд хохирол учирсан. Тухайн машиныг засаж янзлуулах болон тээвэрлэхдээ нийт 30 сая төгрөгний зарлага гаргасан. Тухайн мөнгийг Байгаль орчны яамнаас нэхэмжилж байна...” гэжээ. (1-р хх-ийн 27-28)

 

Иргэний хариуцагч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн захиргаа мэдээллийн албаны дарга албан тушаал дээр ажилладаг бөгөөд манай байгууллага нь Байгаль орчны яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А160 дугаартай тушаалаар шинжилгээ судалгаа хийх зорилгоор Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар явж шинжилгээний дээж авах зорилгоор тээврийн хэрэгсэл хэрэг болсон бөгөөд гэх хүнтэй холбогдож *******- улсын дугаартай Лексус ЛХ470 маркийн тээврийн хэрэгслийг нь түрээслэсэн. Тухайн үед бүх аймгуудаар ажлаа дуусгаад хамгийн сүүлд Хэнтий аймагт явж байхдаа манай ажлын бүрэлдэхүүн осолдож Б. нь гэмтсэн...” гэжээ. (1-р хх-ийн 153-154)

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн үед шороон замаар явж байсан бөгөөд замаараа *******-******* сумаар орж зам заалгахаар явж байсан. Харин *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байх үед шороон замаар явж байхад би утасныхаа GPS төхөөрөмжийг ашиглан замаа харж явж байсан бөгөөд машины хурдыг 70 км цагийн хурдтай явж байна гэж зааж байсан. Тэгсэн чинь бид нарын зорчин явсан машин шарваж осолдон 2-3 удаа өнхөрч осолдсон. Тухайн үед ******* жолоо бариад 3. жолоочийн хажуу талын суудал дээр, Б. хойд талын суудал дээр буюу миний зүүн гар талд зорчин явсан. Ослын дараа ******* бид 2 машинаас түрүүлж буугаад болон нарыг машинаас гаргасан...” гэжээ. (1-р хх-ийн 31-32, 41-42)

 

Гэрч З. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...12 цаг 30 минутын орчимд явж байх үед Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон...” гэжээ. (1-р хх-ийн 35-36)

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Лексус LX470 маркийн маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байх үедээ зам тээврийн осол гарган Б.гийн биед гэмтэл учруулсан. Би тухайн үйлдэлдээ гэмшиж байна...” гэжээ. (1-р хх-ийн 114-115)

 

Гэрч Ц.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 130-131)

           

            Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 548 дугаартай “...1. Г.ийн биед хэл, цээж, нуруу, баруун мөр, тохой, зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 47-48)

 

            Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 550 дугаартай “...1. 3.ийн биед тархи доргилт, зүүн гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 65-66)

           

            Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 549 дугаартай “...1. Б.гийн биед баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 84-85)

 

            “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 77829/ДД№2338 дугаартай “...үнэлгээгээр тогтоогдсон дүн 35,018,*******0 /гучин таван сая арван найман мянга/ төгрөг...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 199-2*******)

 

            Эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн “...Зам тээврийн ослын зөрчилд холбогдох жолооч Б.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дахь, 12.3 дахь заалтуудад заасан заалтуудыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон байна...” гэх магадалгаа (1-р хх-ийн 1*******-101)

 

            Мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай “...Зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, хэргийн газрын зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг зэргээр тогтоосон нь:

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн

- 3.1.4. “Зам” гэж тээврийн хэрэгслээр зорчиход зориулсан хучилттай буюу шороон зурвас газар. Зорчих хэсэг болон түүний хажуугийн хөвөө, явган хүний зам, тусгаарлах зурвас замд хамаарна.

- 3.1.6 “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг;

- 3.1.3. “Жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг

- 3.1.7 “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг хэлнэ гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *******- улсын дугаартай Лексус-470 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан ******* ******* овогт *******гийн ******* нь Монгол Улсын замын Хөдөлгөөний дүрмийн Арван хоёр. 12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол болох шалтгаан нөхцөл болсон байна...” гэх магадалгаа (1-р хх-ийн 102-103)

 

            Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 1-2)

            Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (1-р хх-ийн 7)

            Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 11, 13-14)

            Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (1-р хх-ийн 15)

            Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 12)

            Тээврийн хэрэгслийн лавлагаа, эзэмшигчийн мэдээлэл (1-р хх-ийн 134, 135)

            Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (1-р хх-ийн 143)

            “Дотно финанс” ББСБ-ын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 24/0326 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 156)

            “Дотно финанс” ББСБ-ын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн DF51544 дугаартай зээлийн гэрээ (1-р хх-ийн 157-159)

            2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/23 дугаартай “Автомашин түрээслэх, түрээслүүлэх гэрээ” (1-р хх-ийн 160-164)

            Хохирогч Б.гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 171)

            Байгаль орчны судалгаа, шинжилгээний төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/18 дугаартай тушаал (1-р хх-ийн 194)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 119-120)

            Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 144)

            Нийслэлийн *******зүрх дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 121)

            Б.*******гийн Төрийн банкны харилцах дансны хуулга (1-р хх-ийн 123-128)

            Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, жолоодох эрхийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 118, 122)

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гээс шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч Б., шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ч.Хүрэлчулуун нарын шүүхэд гаргасан хүсэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар багийн багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газарт *******- улсын дугаартай “Лексус LX470” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлд заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлд заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж улмаар уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.гийн эрүүл мэндэд “баруун дал ясны далд хугарал, тархи доргилт, нуруу, баруун мөр, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал, баруун өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Лексус LX470 маркийн маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байх үедээ зам тээврийн осол гарган Б.гийн биед гэмтэл учруулсан. Би тухайн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг, хохирогч Б.гийн “...2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ ” ХХК-с шинжилгээний дээж авчихаад Хэнтий аймгийн сум руу хар өнгийн Лексус-470 маркийн *******- улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй хөдөлсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийг Б.******* жолоодож, жолоочийн хажуу талын суудал дээр 3. эгч, хойд зорчих хэсгийн суудал дээр буюу жолоочийн арын суудал дээр би, миний баруун талд Г. ах зорчин явсан. Тэгсэн чинь 12 цаг 30 минутын орчимд Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон...” гэх, иргэний нэхэмжлэгч Б.гийн “...Би 2023 оны 09 дүгээр сард Байгаль орчны яамтай машин түрээсээр өгөх гэрээ хийсэн. Тухайн үед *******- LX470 маркийн тээврийн хэрэгслээ Байгаль орчны яаманд өгч явуулсан. Харин 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр осолдосны улмаас миний машинд хохирол учирсан. Тухайн машиныг засаж янзлуулах болон тээвэрлэхдээ нийт 30 сая төгрөгний зарлага гаргасан. Тухайн мөнгийг Байгаль орчны яамнаас нэхэмжилж байна...” гэх, иргэний хариуцагч Б.ы “...Би Байгаль орчны судалгаа шинжилгээний төвийн захиргаа мэдээллийн албаны дарга албан тушаал дээр ажилладаг бөгөөд манай байгууллага нь Байгаль орчны яамны харьяанд үйл ажиллагаа явуулдаг. Харин Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын А160 дугаартай тушаалаар шинжилгээ судалгаа хийх зорилгоор Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудад үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудаар явж шинжилгээний дээж авах зорилгоор тээврийн хэрэгсэл хэрэг болсон бөгөөд гэх хүнтэй холбогдож *******- улсын дугаартай Лексус ЛХ470 маркийн тээврийн хэрэгслийг нь түрээслэсэн. Тухайн үед бүх аймгуудаар ажлаа дуусгаад хамгийн сүүлд Хэнтий аймагт явж байхдаа манай ажлын бүрэлдэхүүн осолдож Б. нь гэмтсэн...” гэх, гэрч Г.ийн “...Тухайн үед шороон замаар явж байсан бөгөөд замаараа *******-******* сумаар орж зам заалгахаар явж байсан. Харин *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байх үед шороон замаар явж байхад би утасныхаа GPS төхөөрөмжийг ашиглан замаа харж явж байсан бөгөөд машины хурдыг 70 км цагийн хурдтай явж байна гэж зааж байсан. Тэгсэн чинь бид нарын зорчин явсан машин шарваж осолдон 2-3 удаа өнхөрч осолдсон. Тухайн үед ******* жолоо бариад 3. жолоочийн хажуу талын суудал дээр, Б. хойд талын суудал дээр буюу миний зүүн гар талд зорчин явсан. Ослын дараа ******* бид 2 машинаас түрүүлж буугаад болон нарыг машинаас гаргасан...” гэх, гэрч З.ийн “...12 цаг 30 минутын орчимд явж байх үед Хэнтий аймгийн *******-******* сумын 3 дугаар баг “******* *******” гэх газарт явж байхад машин гэнэт шарваад 3 удаа өнхрөөд осолдож буцаад дугуйн дээрээ зогссон...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 549 дугаартай дүгнэлт, Б.гийн өвчний түүх, Итгэлт Эстимэйт ХХК-ийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 77829/ДД№2338 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай магадалгаа, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хамаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчилсөн байх тул улсын яллагч Б.Нарангэрэлийн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзэв.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,1******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,1*******,*******0 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар 6******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6*******,*******0 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Б.гийн эд хөрөнгөд 35,018,*******0 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Б. нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж шүүхийн мэдэгдэх хуудаст тэмдэглүүлсэн, иргэний нэхэмжлэгч Б., шүүгдэгч Б.*******, иргэний хариуцагчийн төлөөлөгч Ч.Хүрэлчулуун нар нь харилцан тохиролцсон, санал хүсэлт, нэхэмжлэх зүйлгүй талаарх нотариатаар баталгаажуулсан хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******г Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******г 6******* (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6*******,*******0 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР