| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0176/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/247 |
| Огноо | 2024-10-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/247
2024 10 15 2024/ШЦТ/247
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.сүрэн
Улсын яллагч Г.Анхбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт ийн *******д холбогдох 2339003980444 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газраас хохирогч Н.*******гийн 61 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн хар гүүг ашиглан хулгайлж, хохирогч Н.*******д 10.090.000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газраас хохирогч Б.*******ын 10 эм хонь, 4 эм ямаа буюу 14 тооны бог малыг, хохирогч Д.-гийн 16 эм хонь, 1 эр хонь, 3 хурга буюу 20 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.*******т 2.280.000 төгрөг, хохирогч Д.-д 3.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
1.Хохирогч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн бог малаа 2023 оны 08 дугаар сарын 29-ний үед тоолж үзэхэд манай хонь ямаа нийлсэн 1042 ******* мал байсан юм. Тэгээд малаа би хэд хоноод тоолдог болохоор 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тоолж үзэхэд манай мал 981 ******* бог мал байсан юм. Тэгээд манай малаас 61 ******* бог мал дутсан юм. Би өөрийн алга болсон малаа хайж ойр хавиар явж байхад манай гэрээс баруун тийш 5-6 км газарт байдаг нутгийн ах хүү болох ах өөрийн хаваржаан дээр мал хашсан 7 тооны ямаа ажилласан байсан. Тэгэхээр нь би өөрийн малаа байж магадгүй гэж харахад манай алга болсон 61 тооны бог малаас 26 тооны ямаа 1 тооны хонь байсан ба манай мал им тэмдэг зүсээрээ байсан юм. Нутгийн ах нь өөрийн дүү болох тэй цугтаа ажиллаж байсан юм. Надад намайг хараад “Би энэ малыг танай мал гэдгийг мэдсэнгүй. Энэ ажилласан 7 тооны ямаагаа төлөөд өгье. Үлдсэн малаа ав. Хоорондоо зохицъё” гээд байсан. Тэгэхдээ би энэ малыг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой авчирсан гэж байсан. Тэгэхдээ тэндээс, эндээс авчирсан гэж хэлээгүй. бол нээх юм ярихгүй “Ах намайг өглөө хэдэн хонь ямаа ажиллах гээд байна. Ирж ажиллаж өгөөч гэхээр нь ирж ажиллаж өгч байна” гэж байсан юм. Манай баз хүргэн - манайхаас урагшаа 9 тооны хонь гүйхээрээ явж байхаар нь амдаж очоод үзэхэд танай 9 тооны хонь байхаар нь би өөрийн хонинд нийлүүлсэн байгаа гэж хэлсэн юм. Тэр 9 тооны хониноос гадна 61 тооны бог мал дутаад байгаа юм. ... Би тухайн үед Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “” тосгон “ ” гэх газарт оршин сууж байсан. Одоо ч гэсэн би энэ газартаа оршин сууж байгаа. Миний оршин сууж байгаа энэ газраас маань *******гийнх нь ертөнцийн зүгээр чанх баруун зүгт ойролцоогоор 6-7 км-т байдаг. Тухайн үед ******* гэх хүн энэ газартаа байсан. Одоо ч гэсэн энэ газартаа л оршин сууж байгаа ...тухайн үед *******гийн хашаанд ажилласан 7 тооны ямаа, амьдаараа 19 тооны ямаа, 1 тооны хонь, ингээд нийтдээ 27 тооны бог мал байсан. Уг 27 тооны бол мал бүгдээрээ миний мал байсан учир цагдаагаас уг 27 тооны малыг маань надад хүлээлгэж өгсөн. Уг 27 тооны мал дотор *******, - гэх хүмүүсийн мал огт байгаагүй...” гэжээ. (1-р хх-ийн 45-46, 50-51, 228-229)
Гэрч С.дорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 05-06 цагийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “Бараr " гэх газарт адуунд явж байсан юм. Тэгээд манай төрсөн ах болох *******гийн хаваржааны хажуугаар гарахад мал ажиллаж байсан. Би очиход манай ах тухайн үед 7 тооны ямааны амийг тасалж, 6 тооны ямааны арьсыг хуулсан үлдсэн нэг ямаа нь арьстай байсан. Тэгээд намайг үлдсэн нэг ямааны арьсыг хуулах гэхэд ижил буруу имтэй гэдгийг мэдээд “юу болов” гэхэд надад “хүнээс авсан энэ ямааг борлуулах гэж байгаа юм” гэж байсан болохоор би тухайн ямааны арьсыг хуулж өгөлгүй явах гэж байхад тухайн ямааны эзэн нь ирсэн юм...” гэжээ. (1-р хх-ийн 59-60)
Гэрч Г.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18-19 цагийн хооронд манай гэрээс урагшаа хэсэг хонь буюу 9 тооны хонь урд талаасаа гүйхээрээ ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ өөрөө амдаж очиж имийг нь харахад зүүн талын чих ац, баруун чих урд талаасаа догол имтэй хонь байсан. Тэгээд би тухайн хонины зургийг дарж хадам дүүгийн хаяг руу явуулахад тухайн хонь мөн байсан юм. Тэгээд намайг өөрийн хонинд нийлүүлчих гэхээр нь би өөрөө тууж хонинд хийлүүлсэн юм. Манай гэрээс урагшаа айл байхгүй ******* байдаг юм. Тухайн хонь их хөөгдсөн тогтож өгөхгүй гүйлдээд байсан болохоор би тухайн хонийг их хөөгдсөн хонь байна гэж бодсон юм. Одоо манай хонинд Дашаагийн 9 тооны хонь байгаа...” гэжээ. (1-р хх-ийн 71-72)
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг тосгон "******* *******" гэх газраас ******* гэх хүний 61 тооны бог малыг өөрийн эзэмшлийн “БИ” гэх үсгэн тамгатай, хар зүсмийн 7 настай гүүг ашиглан хулгайлсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (1-р хх-ийн 100-101)
Гэрч О.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 63-64)
Гэрч Э.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 67-68)
Гэрч М.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 74-75)
Гэрч Г.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 77-78)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-209 дугаартай “...61 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 10,090,000.0 /арван сая ерэн мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 83-85)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-207 дугаартай “...Хар зүсмийн гүү /7 настай/-ний зах зээлийн үнэлгээг 1,000,000.0 /нэг сая/ төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 91-93)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 10)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 13-15, 16-18)
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 20)
Эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 21)
Эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (1-р хх-ийн 23)
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 24, 25)
Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1-р хх-ийн 28, 30, 32, 34)
Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 37-38)
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 39-40, 41)
Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (1-р хх-ийн 47)
2.Хохирогч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн малдаа явж байгаад өөрийн малаа тасарсан гэдгийг мэдээд нөгөө тасарсан 34 тооны бог малаа ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газарт гэрээсээ баруун зүгт 2-3 км хэртэй газарт байхыг олж үзээд тухайн хонио тэр газраа үлдээж өөрийн адуугаа гэрийнхээ гадаа авчирч хашаад буцаад нөгөө хонин дээрээ ирэхэд манай 34 тооны хонь алга байсан юм. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэр хавиар 02-ны өдөр бас тэр хавиар хайсан боловч манай хонины сураг гараагүй. Манай нутгийн хүмүүс ыг хөдөлгөөнтэй гэж ярьдаг болохоос хулгай хийж байхыг нь хараагүй. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний үдээс хойш манай гэрт ирж бид нараас адуу сураглаад явсан болохоор бид нар ыг сэрдэж байсан чинь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нутгийн хүн болох Дашаа гэх хүн манай ээж, аавд манай алга болсон 34 тооны хонины 10 гаран нь гэх хүн маллаж байна гэсэн. ... ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газар тосгоны баруун талд 34 тооны хонь уулын хажууд тасарсан байхыг хараад би тэнд нь бөөгнүүлж үлдээгээд 1 цаг гарны дараа буцаж нөгөө хонь дээрээ ирэхэд миний бөөгнүүлж үлдээсэн 34 тооны бог мал байхгүй болсон байсан юм. Манай хонь тосгоны баруун талд уулын хажууд байхад манай гэрээр ******* ирж адуу асуугаад явсан. Тэгээд буцаад явахдаа манай 34 тооны хонийг мотоциклоор туугаад аваад явсан байх гэж бодож байна. ... ******* гэх ахын ******* гэх хүний хашаанаас олж авсан 27 тооны бог малд манай аавын төрсөн ах болох - ах болон миний мал огт байгаагүй. Уг 27 тооны бог мал бүгд ******* гэх ахын бог малнууд байгаа юм...” гэжээ. (1-р хх-ийн 154-155, 158-159, 232-233)
Хохирогч Д.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манайх 395 ******* бог байсан. Манай мал 2023 оны 08 дугаар сарын 28-ны үеэр манай бог мал манай төрсөн дүү -Эрдэнийн малд нийлсэн болохоор би -Эрдэнийн хүү *******ыг харж байгаарай гэж хэлсэн юм. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр малаа өөрийн дүү -Эрдэнийн малаас ялгаж аваад тоолж үзэхэд манай малаас 20 тооны бог мал дутсан байсан ба тухайн бог мал дотор эр хонь-1, 16 тооны эм хонь, 3 тооны хурга байсан юм. Тэгээд манай алдсан малыг манай нутгийн дүү болох *******, дорж нар хулгайлж ... 1 тооны эр хонь, 4 тооны эм хонийг нь ажилласан байсан гэсэн. Харин үлдсэн хонийг нь хониндоо нийлүүлсэн чинь *******гийн хонь чононд орж миний малыг чоно барьсан гэж хэлээд надад 6 тооны хурга, 5 тооны эм хонь авчирч өгөхөөр нь би болон манай дүү -Эрдэнэ нар аваагүй. Харин өөрийн малаа авах талаар хэлсэн юм. Тухайн үед манай дүү -Эрдэнэ бас хонио тоолоход хониноос нь 14 тооны бог мал дутсан гэхээс би хэдэн тооны бог мал дутсан гэдгийг мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 163-165)
Гэрч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь манай алдагдсан малыг хаваржаан дээрээ ажиллаж байгаад надад баригдсан. Мөн хажууд нь 5 тооны хонь ажилласан байсан. Тэгэхэд өөрийнх нь дүү дорж цугтаа ажиллаж байсан юм. Тэгээд би тухайн *******ын алдсан гэх хонийг тэнд ажиллаж байгаа талаар *******т хэлж харуулахад өөрийнх нь алдсан хонь байна. Им будгаараа таарч байна гэж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 173-174)
Гэрч С.дорж мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 05-06 цагийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “ ” гэх газарт адуунд явж байсан юм. Тэгээд манай төрсөн ах болох *******гийн хаваржааны хажуугаар гарахад мал ажиллаж байсан. Би очиход манай ах тухайн үед 5 тооны хонь, 7 тооны ямааны амийг тасалж 5 тооны хонио арьсыг нь хуулсан, мөн 6 тооны ямааны арьсыг хуулсан, үлдсэн нэг ямаа нь арьстай байсан. Тэгээд намайг үлдсэн нэг ямааны арьсыг хуулаад өгөөч гэхэд ижил буруу имтэй гэдгийг мэдээд “юу болов” гэхэд “надад хүнээс авсан борлуулах гэж байгаа юм” гэж байсан болохоор би тухайн ямааны арьсыг хуулж өгөлгүй явах гэж байхад тухайн ямааны эзэн нь ирсэн юм. Би өөрөө бас 2 тооны хонь борлуулах ажилтай байгаа гээд өөрийн малаас 2 тооны хонь ажиллана гэсэн. Тэгээд ядаж 5 тооны хонийг нь аймгийн төв рүү дөхүүлж өгөөч. Энэ миний амины хонь байгаа юм гэсэн. Тэгтэл хохирогч *******, Галхүү нар ирээд тухайн хонь ачиж байсан талаар харсан юм. Манай гэр ахын хаваржаанаас 2 км хэртэй газарт байдаг юм...” гэжээ. (1-р хх-ийн 185-187)
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг тосгон “******* *******” гэх газраас *******, - гэх хүмүүсийн 34 тооны бог малыг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, цэнхэр өнгийн “Даюун” маркийн мотоциклыг ашиглан хулгайлсан. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (1-р хх-ийн 208-209)
Гэрч Э.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 177-178)
Гэрч О.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 181-182)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШД-171 дугаартай “...20 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 3,200,000.0 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 28-30)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШД-121 дугаартай “...14 тооны бог малын зах зээлийн үнэлгээг 2,280,000.0 /хоёр сая хоёр зуун наян мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 35-37)
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-206 дугаартай “...Dayun маркийн улсын дугааргүй мотоциклын зах зээлийн үнэлгээг 200,000.0 /хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэжээ. (1-р хх-ийн 200-202)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 148)
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 138-139)
Хохирогч Б.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 240)
Хохирогч Д.-гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 241)
Хохирогч Н.*******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 242)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 102)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 107-108)
С.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 117-127)
С.*******гийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, мал тооллогын лавлагааны хуулбар (1-р хх-ийн 109, 110, 215), шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн хохирогч Б.*******ын хүсэлт болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт урт нь 27 см урттай шар өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.*******д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд жүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг мөн гэж үзэв.
Шүүгдэгч овогт ийн ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас хохирогч Н.*******гийн 61 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн хар гүү буюу уналга ашиглан хулгайлж, хохирогч Н.*******д 10,090,000 төгрөгийн,
Мөн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас хохирогч Б.*******ын 14 тооны бог мал, хохирогч Д.-гийн 20 тооны бог мал буюу бусдын олон тооны малыг өөрийн эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл буюу машин механизм ашиглан хулгайлж, хохирогч Б.*******т 2,280,000 төгрөг, хохирогч Д.-д 3,200,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.*******гийн “...Би өөрийн бог малаа 2023 оны 08 дугаар сарын 29-ний үед тоолж үзэхэд манай хонь ямаа нийлсэн 1042 ******* мал байсан юм. Тэгээд малаа би хэд хоноод тоолдог болохоор 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр тоолж үзэхэд манай мал 981 ******* бог мал байсан юм. Тэгээд манай малаас 61 ******* бог мал дутсан юм. Би өөрийн алга болсон малаа хайж ойр хавиар явж байхад манай гэрээс баруун тийш 5-6 км газарт байдаг нутгийн ах хүү болох ах өөрийн хаваржаан дээр мал хашсан 7 тооны ямаа ажилласан байсан. Тэгэхээр нь би өөрийн малаа байж магадгүй гэж харахад манай алга болсон 61 тооны бог малаас 26 тооны ямаа 1 тооны хонь байсан ба манай мал им тэмдэг зүсээрээ байсан юм. Нутгийн ах нь өөрийн дүү болох тэй цугтаа ажиллаж байсан юм. Надад намайг хараад “Би энэ малыг танай мал гэдгийг мэдсэнгүй. Энэ ажилласан 7 тооны ямаагаа төлөөд өгье. Үлдсэн малаа ав. Хоорондоо зохицъё” гээд байсан. Тэгэхдээ би энэ малыг 2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой авчирсан гэж байсан. Тэгэхдээ тэндээс, эндээс авчирсан гэж хэлээгүй. бол нээх юм ярихгүй “Ах намайг өглөө хэдэн хонь ямаа ажиллах гээд байна. Ирж ажиллаж өгөөч гэхээр нь ирж ажиллаж өгч байна” гэж байсан юм. Манай баз хүргэн - манайхаас урагшаа 9 тооны хонь гүйхээрээ явж байхаар нь амдаж очоод үзэхэд танай 9 тооны хонь байхаар нь би өөрийн хонинд нийлүүлсэн байгаа гэж хэлсэн юм. Тэр 9 тооны хониноос гадна 61 тооны бог мал дутаад байгаа юм. ... Би тухайн үед Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “” тосгон “ ” гэх газарт оршин сууж байсан. Одоо ч гэсэн би энэ газартаа оршин сууж байгаа. Миний оршин сууж байгаа энэ газраас маань *******гийнх нь ертөнцийн зүгээр чанх баруун зүгт ойролцоогоор 6-7 км-т байдаг. Тухайн үед ******* гэх хүн энэ газартаа байсан. Одоо ч гэсэн энэ газартаа л оршин сууж байгаа ...тухайн үед *******гийн хашаанд ажилласан 7 тооны ямаа, амьдаараа 19 тооны ямаа, 1 тооны хонь, ингээд нийтдээ 27 тооны бог мал байсан. Уг 27 тооны бол мал бүгдээрээ миний мал байсан учир цагдаагаас уг 27 тооны малыг маань надад хүлээлгэж өгсөн...” гэх, гэрч С.доржийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө 05-06 цагийн хооронд Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг “Бараr " гэх газарт адуунд явж байсан юм. Тэгээд манай төрсөн ах болох *******гийн хаваржааны хажуугаар гарахад мал ажиллаж байсан. Би очиход манай ах тухайн үед 7 тооны ямааны амийг тасалж, 6 тооны ямааны арьсыг хуулсан үлдсэн нэг ямаа нь арьстай байсан. Тэгээд намайг үлдсэн нэг ямааны арьсыг хуулах гэхэд ижил буруу имтэй гэдгийг мэдээд “юу болов” гэхэд надад “хүнээс авсан энэ ямааг борлуулах гэж байгаа юм” гэж байсан болохоор би тухайн ямааны арьсыг хуулж өгөлгүй явах гэж байхад тухайн ямааны эзэн нь ирсэн юм...” гэх, гэрч Г.-ын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны орой 18-19 цагийн хооронд манай гэрээс урагшаа хэсэг хонь буюу 9 тооны хонь урд талаасаа гүйхээрээ ирсэн. Тэгэхээр нь би гэрээсээ өөрөө амдаж очиж имийг нь харахад зүүн талын чих ац, баруун чих урд талаасаа догол имтэй хонь байсан. Тэгээд би тухайн хонины зургийг дарж хадам дүүгийн хаяг руу явуулахад тухайн хонь мөн байсан юм. Тэгээд намайг өөрийн хонинд нийлүүлчих гэхээр нь би өөрөө тууж хонинд хийлүүлсэн юм. Манай гэрээс урагшаа айл байхгүй ******* байдаг юм. Тухайн хонь их хөөгдсөн тогтож өгөхгүй гүйлдээд байсан болохоор би тухайн хонийг их хөөгдсөн хонь байна гэж бодсон юм. Одоо манай хонинд Дашаагийн 9 тооны хонь байгаа...” гэх, хохирогч Б.*******ын “...Би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн малдаа явж байгаад өөрийн малаа тасарсан гэдгийг мэдээд нөгөө тасарсан 34 тооны бог малаа ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газарт гэрээсээ баруун зүгт 2-3 км хэртэй газарт байхыг олж үзээд тухайн хонио тэр газраа үлдээж өөрийн адуугаа гэрийнхээ гадаа авчирч хашаад буцаад нөгөө хонин дээрээ ирэхэд манай 34 тооны хонь алга байсан юм. Тэгээд би 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэр хавиар 02-ны өдөр бас тэр хавиар хайсан боловч манай хонины сураг гараагүй. Манай нутгийн хүмүүс ыг хөдөлгөөнтэй гэж ярьдаг болохоос хулгай хийж байхыг нь хараагүй. 2023 оны 09 дүгээр сарын 01-ний үдээс хойш манай гэрт ирж бид нараас адуу сураглаад явсан болохоор бид нар ыг сэрдэж байсан чинь 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр нутгийн хүн болох Дашаа гэх хүн манай ээж, аавд манай алга болсон 34 тооны хонины 10 гаран нь гэх хүн маллаж байна гэсэн. ... ******* сумын 8 дугаар баг “******* *******” гэх газар тосгоны баруун талд 34 тооны хонь уулын хажууд тасарсан байхыг хараад би тэнд нь бөөгнүүлж үлдээгээд 1 цаг гарны дараа буцаж нөгөө хонь дээрээ ирэхэд миний бөөгнүүлж үлдээсэн 34 тооны бог мал байхгүй болсон байсан юм. Манай хонь тосгоны баруун талд уулын хажууд байхад манай гэрээр ******* ирж адуу асуугаад явсан. Тэгээд буцаад явахдаа манай 34 тооны хонийг мотоциклоор туугаад аваад явсан байх гэж бодож байна...” гэх, хохирогч Д.-гийн “...Манайх 395 ******* бог байсан. Манай мал 2023 оны 08 дугаар сарын 28-ны үеэр манай бог мал манай төрсөн дүү -Эрдэнийн малд нийлсэн болохоор би -Эрдэнийн хүү *******ыг харж байгаарай гэж хэлсэн юм. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр малаа өөрийн дүү -Эрдэнийн малаас ялгаж аваад тоолж үзэхэд манай малаас 20 тооны бог мал дутсан байсан ба тухайн бог мал дотор эр хонь-1, 16 тооны эм хонь, 3 тооны хурга байсан юм. Тэгээд манай алдсан малыг манай нутгийн дүү болох *******, дорж нар хулгайлж ... 1 тооны эр хонь, 4 тооны эм хонийг нь ажилласан байсан гэсэн. Харин үлдсэн хонийг нь хониндоо нийлүүлсэн чинь *******гийн хонь чононд орж миний малыг чоно барьсан гэж хэлээд надад 6 тооны хурга, 5 тооны эм хонь авчирч өгөхөөр нь би болон манай дүү -Эрдэнэ нар аваагүй. Харин өөрийн малаа авах талаар хэлсэн юм. Тухайн үед манай дүү -Эрдэнэ бас хонио тоолоход хониноос нь 14 тооны бог мал дутсан гэхээс би хэдэн тооны бог мал дутсан гэдгийг мэдэхгүй байна...” гэх, гэрч Н.*******гийн “...******* нь манай алдагдсан малыг хаваржаан дээрээ ажиллаж байгаад надад баригдсан. Мөн хажууд нь 5 тооны хонь ажилласан байсан. Тэгэхэд өөрийнх нь дүү дорж цугтаа ажиллаж байсан юм. Тэгээд би тухайн *******ын алдсан гэх хонийг тэнд ажиллаж байгаа талаар *******т хэлж харуулахад өөрийнх нь алдсан хонь байна. Им будгаараа таарч байна гэж байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-209, 2023/ШД-206, 2023/ШД-207 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШД-171, 2024/ШД-121 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол, мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд мөрийн баримт эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.******* нь машин механизм болон уналга ашиглаж, бусдын өмчлөлд байгаа олон тооны малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэм, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч С.******* нь гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч С.*******гийн үйлдсэн мал хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Н.*******д 10,090,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.*******т 2,280,000 төгрөгийн хохирол, хохирогч Д.-д 3,200,000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх бөгөөд шүүгдэгч нь учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч нарын “...хохирлоо барагдуулж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хүсэлтүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч С.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар зүсмийн гүү нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШД-207 дугаартай дүгнэлтээр 1,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн байх бөгөөд одоо байхгүй гэх тул хар зүсмийн гүүний үнэ болох 1,000,000 төгрөгийг, 200,000 төгрөгөөр үнэлэгдсэн “Dayun” маркийн мотоцикл зэргийг шүүгдэгч С.*******гээс гаргуулж, улсын төсөвт жүүлэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт урт нь 27 см урттай шар өнгийн модон бариултай хутга зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, “Dayun” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ийн *******д 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******гийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хар зүсмийн гүүний үнэ 1,000,000 төгрөг, 200,000 төгрөгийн үнэлгээтэй “Даюун” маркийн мотоцикл зэргийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт жүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 65 дугаартай тогтоолыг хэвээр үлдээж, эд мөрийн баримтаар хураагдсан ажлын хэсэг нь 15.5 см, бариул нь 11.5 см, нийт урт нь 27 см урттай шар өнгийн модон бариултай хутга 1 ширхгийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР