Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 142/ШШ2017/00583

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

*******,******* хүсэлттэй, ******* эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: *******,******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнх-Ундраа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... О ХХК нь машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж 1 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн байна. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 2 020 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Гэрийн хаягаар нь очиж уулзахаар ээж болох ******* нь байдаг боловч би мэдэхгүй гэсэн хариу өгдөг. Д.мУлаанбаатар хотод амьдардаг хааяадаа Эрдэнэтэд ирдэг. 2017 оны 01 дүгээр сарын 09-нд утсаар ярьж шүүхэд шилжүүлэх гэж байгаа тухай мэдээлэхэд ирж уулзана гээд ирээгүй. Иймд д овогтой ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

*******, нийгмийн даатгалын хэлтэс нь ******* эрэн сурвалжлуулах-аар шүүхэд хүсэлт гаргажээ.

Д.мнь О ХХК-ний захирал бөгөөд О ХХК нь машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж 1 даатгуулагчтайгаар нийгмийн даатгалын шимтгэл ногдуулж тайланг ирүүлсэн. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийгмийн даатгалын шимтгэл 2 020 000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул шүүхэд хандах гэхээр хаяг нь тодорхойгүй байгаа гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.

******* шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх бөгөөд түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоохыг Орхон

2.

аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан д овогтой м/ФА83052613/-г эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан ******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдсугай.

4. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА