| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0224/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/276 |
| Огноо | 2024-11-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/276
2024 11 05 2024/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.баяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 23390590152 дугаартай хэргийг 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “******* *******”-ний урд засмал зам дээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэх заалтыг зөрчин тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ согтуугаар - улсын дугаартай “Hyundai porter” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан “...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн дүрмийн 11.3 дахь хэсэгт заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтууд зөрчин эсрэг урсгал руу орж өөрийн зорчих хэсгээр явж байсан - улсын дугаартай “Toyota Succeed” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч Т.ийн эрүүл мэндэд бүсэлхийн 1,2-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай талаас гомдолтой байна. Тухайн хэрэг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр болсон. Энэ өдрөөс хойш ******* гэдэг хүн 2, 3 хоногийн дараа холбогдсон. 2023 оны 10 дугаар сарын -ны өдөр бид хэдтэй ирж уулзсан. Тухайн үед манайх Хан-Уул дүүрэгт байдаг байраа түрээслээд зуслан руугаа явсан. Осол болоход манай эхнэр 8 сартай жирэмсэн байсан. Ирж уулзахад нь хүүхэд маань хэвтрийн дэглэмтэй босож чадахгүй, би ажилдаа явж чадахгүй байна. Эхнэр жирэмсэн болохоор хатуураад байна. Хүүхэд хичээлдээ явж чадахгүй байгаа. Тантай уулзаад байх шаардлага алга. 8 сая гаруй төгрөгийн хохирлыг барагдуулаач гэж хэлсэн. Тэгэхэд 2 хуваагаад төлье гэж хэлсэн. Тэгээд би бүр болохоо байгаад 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр залгасан. Утсаа авахаараа мал дээрээ байна, сүлжээгүй байна гэж хэлдэг. Та ийм байгаа бол би явдаг газраар нь явахаас даа гэж хэлсний дараа 2 сая төгрөг шилжүүлж өгсөн. Энэ талаарх баримтаа сая өгсөн. Бүхэл бүтэн нэг гэр бүлийг ийм байдалд оруулчхаад гэмшсэн шинж байхгүй. Нэг ирж уулзсанаас хойш ерөөсөө ирж уулзаагүй, холбогдоогүй. Гэмшиж байгаа хүн бол холбоо барих байсан. Манай хүүхдүүд машинд сууж чадахгүй, хажуугаар нь машин явахаар зөрж чадахгүй байдалтай байгаа. Ийм хэцүү байдалтай байхад ерөөсөө тоож байгаа зүйл байхгүй, холбоо ч барихгүй байгаад байсан. Машины зардал болон хүүхдийн эмчилгээний зардал нийтдээ 7 сая гаруй төгрөг болсон. Үүнийгээ нэхэмжилж байгаа. Дээрээс нь би сарын хугацаанд хүүхэд маань хэвтрийн дэглэмд, эхнэр жирэмсэн болохоор ажилдаа явж чадахгүй ажлаасаа чөлөө аваад хүүхдээ харсан. Тухайн сарынхаа цалинг нэхэмжилж байгаа. Мөн бид нар Хан-Уулд амьдарч байгаад зуслан руугаа явахад унаагүй болчихсон наашаа, цаашаа явж чадахгүй болчихсон байсан. Тэгээд банк бусаас урьдчилгааг нь өгөөд зээлээр машин авсан. Одоо ажилгүй байсан хугацааны цалин 5,252,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, машин ачилтын болон журмын хашааны мөнгө 500,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад гарсан зардал 360,000 төгрөг, машингүй болоод өөр машин авсан түүний хүүнд төлсөн 2,266,245 төгрөг, эмчилгээний болон замын зардал, шатахуун, буудлын болон бусад зардалд 1,879,5 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон буюу 4,340,000 төгрөг, ачилтын болон үнэлгээ гаргуулахад өгсөн нийт 379,500 төгрөг нийт 16,175,301 төгрөг нэхэмжилж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 31-ний орой манай эхнэр нь хөдөө миний ажиллаж байгаа кемпид ирэхээр өөрийн аав , том хүү , охин Саруулсолонго, бага хүү ийн хамт тавуулаа Улаанбаатар хотоос 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр гаран тухайн өдрөө дүүрэгт хонон маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний орой 20 цаг өнгөрч байхад дүүргээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу гарлаа гэж над руу гар утсаар холбогдон хэлсэн. Үүнээс 30 гаран минутын дараа манай эхнэр над руу залган “Урдаас явж байсан машин урсгал сөрөөд манай машиныг мөргөчихлөө. Том хүү маань хөдлөхгүй, охины маань толгой хагарсан. Аавын зүүн гарын булчин хэсэгт 3-4 шил зоогдсон” хэмээн над руу ярьсан. Тэгэхээр нь би ын эмнэлэг рүү дуудлага өгөөд өөрөө байрлаж байсан газраасаа замын унаанд суун эхнэр лүүгээ явсан. Намайг хэрэг учрал болсон гэх газар ирэхэд хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл манай машин 2 зам дээр мөргөлдсөн байдалтай байсан. Манай эхнэр, хүүхдийг дүүргийн эмнэлэг рүү авч явсан байсан. Би 23 цагийн үед дүүргийн эмнэлэг дээр очиход манай эхнэрээс мэдүүлэг авна гээд цагдаа нар аваад явахаар нь би эхнэрийн хамт цагдаагийн хэлтэс рүү очсон. Манай хадам аав манай хүүхдүүдтэй цуг эмнэлэг дээр үлдсэн. Манай эхнэр 00 цаг 30 минутын үед мэдүүлэг өгч дуусаад гарч ирэхээр нь бид хоёр дүүргийн эмнэлэг ороод эмч нартай уулзахад бид нарыг Улаанбаатар хот явахыг зөвлөсөн. Тэгээд бид нар Улаанбаатар хот гэмтлийн эмнэлэг рүү замын унаагаар явсан...” гэжээ. (1-р хх-ийн 25-27),
Хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг өнгөрч байхад дүүргээс - улсын дугаартай саарал өнгийн “Тоёота суксет” маркийн машиныг би унаад машины урд суудал дээр аав , машины хойд суудал дээр 10 настай хүү , 6 настай охин Саруулсолонго, 4 настай хүү гэсэн 3 хүүхдээ суулгаад Хэнтий аймгийн сум руу гарсан. Тэгээд аас гараад Хэрлэн ******* өнгөрөөд өөрийн явах замын урсгалаар явж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд өөдөөс яваад ирэхээр нь би машинаа баруун гар тал руугаа дараад шүргэлдээд өнгөрсөн. Тэгээд машинаасаа буугаад хүүхдүүдээ буулгаад аавын хамт нөгөө “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод “Та нар хүн аллаа шүү дээ” гэж хэлтэл эрэгтэй эмэгтэй 50 орчим насны хоёр согтуу хүн машинд сууж байсан. “Найрнаас гарч ирээд явж байна” гэж надад хэлсэн. Тухайн үед эмэгтэй нь жолооны ард сууж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 18-19),
Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...- улсын дугаартай “Succeed” маркийн тээврийн хэрэгсэл нь манай “ ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Анх 2022 оны дүгээр сард манай компани уг тээврийн хэрэгслийг авч байсан. Аваад удаагүй байхад манай инженер ******* гэх залуу компаниас 17,5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Манай инженер ******* гэх залуу манай компаниас лизингээр худалдаж авсан. Цалингаасаа сард 500,000 орчим мянган төгрөг төлдөг...” гэжээ. (1-р хх-ийн 29-30),
Иргэний нэхэмжлэгч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Уг тээврийн хэрэгсэл нь Манай “ ” ББСБ-ын эзэмшлийн нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл. -ийн Ичинхорлоо гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 18-нд 7.000.000 сая төгрөгөөр манай компани дээр тээврийн хэрэгслээ барьцаалан зээл авсан байна. ... Уг тээврийн хэрэгслийн зээл 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээл нь хаагдсан ба -ийн Ичинхорлоо гэх хүн нь манай компани дээрээс нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм....” гэжээ. (1-р хх-ийн 36-37),
Иргэний нэхэмжлэгч С.Ичинхорлоо мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...- улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийг манай аав, ээж хоёр хөдөө унадаг юм. Анх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба бэлэн сая төгрөгийг нь өгөөд 7 сая төгрөгийг нь ББСБ-д машинаа тавьж зээл аваад гаргаж өгч байсан. ... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (2-р хх-ийн 25-26),
Гэрч Н.-э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай том охиныг хадаг тавьж гуйхаар Улаанбаатар хотоос манай хүргэний талын ах, дүү нар ирсэн юм. Би урд өдрүүдэд нь хоёр гурван шөнө нойр дутуу явсаар байгаад Өмнөговьд байх ажлаасаа шууд гэртээ ирсэн болохоор найранд сууж байгаад ядраад байхаар нь гараад гэрийн зүүн талд байсан - улсын дугаартай Портер-2 маркийн машинд ороод унтаад өгсөн юм. Тэгээд би унтаад өгсөн байсан болохоор яаж яваад ямар учраас тийшээ явсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн манай эхнэр Х.******* “Сэрээрэй. Машинтай мөргөлдчихлөө” гэхээр нь сэрээд машинаас буугаад хартал ******* *******ний 300 орчим метрийн зайд байсан байх манай эхнэр “Toyota Succeed” маркийн машинтай мөргөлдчихсөн байсан....” гэжээ. (1-р хх-ийн 42-),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 сарын 30-ны орой хэдэн цагийн үед гэдгийг нь санахгүй байна. дүүргээс Хэнтий аймгийн сум руу явах гээд замд гарсан юм. Тухайн үед манай охин болох “Пробокс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодоод би урд нь суугаад хойд талд манай зээ нар болох Т., Т.Саруулсолонго, Т. нар сууж явсан юм. Бид ын ******* ******* өнгөрөөд явж байтал өөдөөс 1 “Портер” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд пробоксны зүүн талын хаалгатай хэсэг рүү мөргөсөн...” гэжээ. (1-р хх-ийн 29-30),
Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай том охин С.Ичинхорлоог бэр гуйхаар манай хүргэний ар гэрийнхэн ирж манай охиныг гуйн авцгааж хоол цай идэж уугаад 14 цагийн үед найр эхэлсэн юм. Тэгээд бид нар найрлаж байхад манай т байдаг гэх найз маань найранд ирэхээр “аас гарч байна. Намайг амдаарай” гэсэн юм. Тэгээд би гэрийн унинд байсан өөрийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад гараад машинд суухад манай нөхөр -э машинд унтаж байсан юм. Тэгээд би машинаа бариад хөдөлсөн. Манай хөдөө гэр Хэнтий аймгаас Улаанбаатар хот чиглэлийн засмал замаас 700-800 метр орчмын зайд байдаг юм. Намайг гэрийн гаднаас машинаа бариад хөдлөхөд нар жаргаж байсан. Би яг хэдэн цагийн үед явснаа санахгүй байна. Тэгээд засмал дээр гараад Хэнтий аймгаас Улаанбаатар хот чиглэлд явж байгаад ******* *******ний наад талд байх тойрог руу ороод тойрог эргэж байгаад эсрэг урсгалд орон өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөсөн...” гэжээ. (1-р хх-ийн 166-167),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 491 дугаартай “...1. Т.ийн биед бүсэлхийн 1,2-р нугалмын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг том тоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (1-р хх-ийн 53-54),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай “...1. Б.ын биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 71-72),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 490 дугаартай “...1.2.3.4.С. биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 79-80),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 488 дугаартай “...1.2.3.4. Т.ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 91-92),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 489 дугаартай “...1. Т.Саруулсолонгын биед духны зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 98-99),
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаартай “...Үнэлгээний нийт дүн 4,340,000 /дөрвөн сая гурван зуун дөчин мянга/...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 123),
Хорин бугатын даваа, ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна.
Тээврийн хэрэгслээс осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй байна. - дугаартай Toyota succeed маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны дугаар сарын 24-ний өдөр үзлэг оношилгоо дууссан. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа хэтэрсэн байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 5-6),
“Хорин бугатын даваа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн “...Ослоос өмнө үүссэн эвдрэл гэмтэл байхгүй байна.
Тээврийн хэрэгслээс осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй байна.
- дугаартай Hyundai Porter II маркийн тээврийн хэрэгсэл нь 2023 оны 10 дугаар сар -ний өдөр үзлэг оношилгоо дууссан. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн хугацаа хэтэрсэн байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 144-145),
Техникийн шинжээч Г.ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “...Hyundai Porter маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн
Нэг. Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.
3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: 3.7.а Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.
Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.
Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна. 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна" гэсэн заалтуудыг зөрчсөнөөр уг зам тээврийн осол гарсан байна.
-- улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад - улсын дугаартай Succeed маркийн жолооч С. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй байна.
Гурав Жолоочийн үүрэг, 3.4.Б Жолооч дараах үүргийг хүлээнэ:
-Хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх" гэсэн заалтыг зөрчин хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэж явсан.
Нэг. Нийтлэг үндэслэл
- 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино" заалтыг зөрчсөн.
Арван хоёр. Тээврийн хэрэгслийн хурд
12.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна" заалтыг зөрчсөн.
Жолооч Х.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон явсаны улмаас үзэгдэх орчингоо бүрэн мэдэрч чадаагүй ба оюун ухаан нь хэвийн бус байсны улмаас уг зам тээврийн осол гаргасан болно...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 153-154),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 9)
Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 2-3)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 10-11, 14-15)
Нийслэлийн дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 12, )
Яаралтай тусламжийн хуудаснууд (1-р хх-ийн 55-57, 73-76, 81-88, 100-101)
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн шинжилгээний хариу (1-р хх-ийн 58-61)
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмчийн дүрс оношилгооны дүгнэлт (1-р хх-ийн 93-95)
Мөнгөн ******* эмнэлгийн компьютер томографийн оношилгоо (1-р хх-ийн 62-65, 1-)
Төлбөрийн баримтууд (1-р хх-ийн 66-68, 103)
“ ” ХХК-ийн зээлийн гэрээний хуулбар (1-р хх-ийн 183-197)
“ ” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тодорхойлолт, хавсралт (1-р хх-ийн 201, 202-206)
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 212, 2)
С. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, хавсралт, хохирлын баримтууд (1-р хх-ийн 216-234, 237-239)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 170)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 176-177)
Х.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 178)
Х.*******ын эд хөрөнгө бүртгэлгүй лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1-р хх-ийн 172, 173, 174, 175), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******оос шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримтууд 3 хуудас, шүүгдэгч Х.*******ын зүгээс гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт 2 хуудас болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******”-ний урд талын засмал зам дээр “Хүйндай портер” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 1.3. “...замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгал руу орж “Toёота саксийд” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, зорчигч Т.ийн эрүүл мэндэд бүсэлхийн 1,2-р нугалмын их биеийн хугарал бүхий хүндэвтэр хохиол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай том охин С.Ичинхорлоог бэр гуйхаар манай хүргэний ар гэрийнхэн ирж манай охиныг гуйн авцгааж хоол цай идэж уугаад 14 цагийн үед найр эхэлсэн юм. Тэгээд бид нар найрлаж байхад манай т байдаг гэх найз маань найранд ирэхээр “аас гарч байна. Намайг амдаарай” гэсэн юм. Тэгээд би гэрийн унинд байсан өөрийн эзэмшлийн “Портер” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүрийг аваад гараад машинд суухад манай нөхөр -э машинд унтаж байсан юм. Тэгээд би машинаа бариад хөдөлсөн. Манай хөдөө гэр Хэнтий аймгаас Улаанбаатар хот чиглэлийн засмал замаас 700-800 метр орчмын зайд байдаг юм. Намайг гэрийн гаднаас машинаа бариад хөдлөхөд нар жаргаж байсан. Би яг хэдэн цагийн үед явснаа санахгүй байна. Тэгээд засмал дээр гараад Хэнтий аймгаас Улаанбаатар хот чиглэлд явж байгаад ******* *******ний наад талд байх тойрог руу ороод тойрог эргэж байгаад эсрэг урсгалд орон өөдөөс ирж байсан тээврийн хэрэгслийн хажуу талаас мөргөсөн...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 31-ний орой манай эхнэр нь хөдөө миний ажиллаж байгаа кемпид ирэхээр өөрийн аав , том хүү , охин Саруулсолонго, бага хүү ийн хамт тавуулаа Улаанбаатар хотоос 2023 оны 09 дүгээр сарын 31-ний өдөр гаран тухайн өдрөө дүүрэгт хонон маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 01-ний орой 20 цаг өнгөрч байхад дүүргээс Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум руу гарлаа гэж над руу гар утсаар холбогдон хэлсэн. Үүнээс 30 гаран минутын дараа манай эхнэр над руу залган “Урдаас явж байсан машин урсгал сөрөөд манай машиныг мөргөчихлөө. Том хүү маань хөдлөхгүй, охины маань толгой хагарсан. Аавын зүүн гарын булчин хэсэгт 3-4 шил зоогдсон” хэмээн над руу ярьсан. Тэгэхээр нь би ын эмнэлэг рүү дуудлага өгөөд өөрөө байрлаж байсан газраасаа замын унаанд суун эхнэр лүүгээ явсан. Намайг хэрэг учрал болсон гэх газар ирэхэд хөх өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл манай машин 2 зам дээр мөргөлдсөн байдалтай байсан. ... Одоо ажилгүй байсан хугацааны цалин 5,252,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, машин ачилтын болон журмын хашааны мөнгө 500,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад гарсан зардал 360,000 төгрөг, машингүй болоод өөр машин авсан түүний хүүнд төлсөн 2,266,245 төгрөг, эмчилгээний болон замын зардал, шатахуун, буудлын болон бусад зардалд 1,879,5 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон буюу 4,340,000 төгрөг, ачилтын болон үнэлгээ гаргуулахад өгсөн нийт 379,500 төгрөг нийт 16,175,301 төгрөг нэхэмжилж байна ” гэх, хохирогч С. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 20 цаг өнгөрч байхад дүүргээс - улсын дугаартай саарал өнгийн “Тоёота суксет” маркийн машиныг би унаад машины урд суудал дээр аав , машины хойд суудал дээр 10 настай хүү , 6 настай охин Саруулсолонго, 4 настай хүү гэсэн 3 хүүхдээ суулгаад Хэнтий аймгийн сум руу гарсан. Тэгээд аас гараад Хэрлэн ******* өнгөрөөд өөрийн явах замын урсгалаар явж байтал цэнхэр өнгийн “Портер” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрөөд өөдөөс яваад ирэхээр нь би машинаа баруун гар тал руугаа дараад шүргэлдээд өнгөрсөн. Тэгээд машинаасаа буугаад хүүхдүүдээ буулгаад аавын хамт нөгөө “Портер” маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод “Та нар хүн аллаа шүү дээ” гэж хэлтэл эрэгтэй эмэгтэй 50 орчим насны хоёр согтуу хүн машинд сууж байсан. “Найрнаас гарч ирээд явж байна” гэж надад хэлсэн. Тухайн үед эмэгтэй нь жолооны ард сууж байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Б.Лхагвын “...- улсын дугаартай “Succeed” маркийн тээврийн хэрэгсэл нь манай “ ” ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Анх 2022 оны дүгээр сард манай компани уг тээврийн хэрэгслийг авч байсан. Аваад удаагүй байхад манай инженер ******* гэх залуу компаниас 17,5 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Манай инженер ******* гэх залуу манай компаниас лизингээр худалдаж авсан. Цалингаасаа сард 500,000 орчим мянган төгрөг төлдөг...” гэх, иргэний нэхэмжлэгч Б.ийн “...Уг тээврийн хэрэгсэл нь Манай “ ” ББСБ-ын эзэмшлийн нэр дээр байгаа тээврийн хэрэгсэл. -ийн Ичинхорлоо гэх хүн 2022 оны 01 дүгээр сарын 18-нд 7.000.000 сая төгрөгөөр манай компани дээр тээврийн хэрэгслээ барьцаалан зээл авсан байна. ... Уг тээврийн хэрэгслийн зээл 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр зээл нь хаагдсан ба -ийн Ичинхорлоо гэх хүн нь манай компани дээрээс нэрээ шилжүүлж аваагүй байгаа юм...” гэх, иргэний нэхэмжлэгч С.Ичинхорлоогийн “...- улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Уг тээврийн хэрэгслийг манай аав, ээж хоёр хөдөө унадаг юм. Анх 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 20 сая төгрөгөөр худалдаж авч байсан ба бэлэн сая төгрөгийг нь өгөөд 7 сая төгрөгийг нь ББСБ-д машинаа тавьж зээл аваад гаргаж өгч байсан. ... гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, гэрч Н.-ийн “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр манай том охиныг хадаг тавьж гуйхаар Улаанбаатар хотоос манай хүргэний талын ах, дүү нар ирсэн юм. Би урд өдрүүдэд нь хоёр гурван шөнө нойр дутуу явсаар байгаад Өмнөговьд байх ажлаасаа шууд гэртээ ирсэн болохоор найранд сууж байгаад ядраад байхаар нь гараад гэрийн зүүн талд байсан - улсын дугаартай Портер-2 маркийн машинд ороод унтаад өгсөн юм. Тэгээд би унтаад өгсөн байсан болохоор яаж яваад ямар учраас тийшээ явсныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн манай эхнэр Х.******* “Сэрээрэй. Машинтай мөргөлдчихлөө” гэхээр нь сэрээд машинаас буугаад хартал ******* *******ний 300 орчим метрийн зайд байсан байх манай эхнэр “Toyota Succeed” маркийн машинтай мөргөлдчихсөн байсан...” гэх, гэрч Б.ын “...Бид ын ******* ******* өнгөрөөд явж байтал өөдөөс 1 “Портер” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд пробоксны зүүн талын хаалгатай хэсэг рүү мөргөсөн...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Нийслэлийн дүүргийн цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, яаралтай тусламжийн хуудаснууд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 488, 489, 490, 491 дугаартай дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 492 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 353 дугаартай дүгнэлт, “Хорин бугатын даваа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, “Хорин бугатын даваа” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн дүгнэлт, техникийн шинжээч Г.ийн 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Х.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч Т.ийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 491 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байх тул дээрх хуулийг буцаан хэрэглэх боломжгүй юм.
Харин гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Х.*******ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Х.*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүрэв нь шүүгдэгч Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.******* нь “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, шүүхээс тогтоосон 4,599,0 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******од төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Т.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь ажилгүй байсан хугацааны цалин 5,252,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, машин ачилтын болон журмын хашааны мөнгө 500,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад гарсан зардал 360,000 төгрөг, тээврийн хэрэгсэлгүй болсны улмаас өөр тээврийн хэрэгсэл зээлээр авсан, түүний хүүнд төлсөн 2,266,245 төгрөг, эмчилгээний болон замын зардал, шатахуун, буудлын болон бусад зардалд 1,879,5 төгрөг, тээврийн хэрэгсэлд үнэлгээгээр тогтоогдсон буюу 4,340,000 төгрөг, ачилтын болон үнэлгээ гаргуулахад өгсөн нийт 379,500 төгрөг нийт 16,175,301 төгрөг нэхэмжилсэн.
Шүүх хэрэгт авагдсан хохирлын баримтуудын судалж үзэхэд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол болох 4,340,000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачуулж тээвэрлэхэд гарсан зардал 0,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад төлсөн 249,500 төгрөг, эмчилгээний болон замын зардал, шатахуун, буудлын болон бусад зардалд 1,879,5 төгрөг нийт 6,599,0 төгрөгийг шүүгдэгч Х.*******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******од олгохоор шийдвэрлэв.
Үүнээс шүүгдэгч Х.*******аас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******од 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “хохирлын мөнгө” гэх утгатайгаар 5006579164 тоот дансанд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг хасч тооцон 4,599,0 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******од олгох нь зүйтэй байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь шүүгдэгчийн гэмт хэргийн шууд шалтгаант холбоогүйгээр буюу өөрийн хүсэл зоригийн дагуу өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан, мөн С. нь зээлийн гэрээ байгуулж тээврийн хэрэгсэл худалдаж авсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 1,200,000 төгрөг, зээлийн гэрээний хүүнд төлсөн 2,266,245 төгрөг нийт 3,466,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь дээрх гэмт хэргийн улмаас хүүхдээ асрахаар 1 сарын цалингүй чөлөө авсан, ажилгүй байсан хугацааны цалин 5,250,000 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч хүүхдээ асарсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, мөн Б.*******ын Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2023 оны 10 дугаар сард “тплант” ХХК-аас 3,912,615 төгрөгийн цалин бодогдсоныг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* тайлбарлахдаа өмнөх сард зам дээр ажилласан урамшуулал цалин орсон гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн нэхэмжлэлд дурдсан тээврийн хэрэгсэл ачилтын болон журмын хашааны мөнгө 500,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад гарсан зардал 360,000 төгрөгийн баримт хэрэгт авагдаагүй байна.
Иймд дээрх ажилгүй байсан хугацааны цалин 5,250,000 төгрөг, тээврийн хэрэгсэл ачилтын болон журмын хашааны мөнгө 500,000 төгрөг, дүгнэлт гаргуулахад гарсан зардал 360,000 төгрөг нийт 6,110,000 төгрөгийн нэхэмжлэлд тодорхой тооцоо гаргах боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Х.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Х.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулсны дараа шүүгдэгч Х.******* нь шүүхээс тогтоосон 4,599,0 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******од төлж барагдуулсан болох нь тэдгээрийн хооронд хохирол төлбөр хүлээн авч, хүлээлгэн өгсөн баримт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын хохирол төлбөрт 4,600,000 төгрөг хүлээн авсан гэх тайлбараар тогтоогдож байна, мөн иргэний нэхэмжлэгч С.Ичинхорлоо нь мөрдөн шалгах ажиллагаанд нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан автотээврийн хэрэгсэл жолооч тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч *******гийн *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Х.*******д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.*******ын нэхэмжилсэн 3,466,245 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.******* нь 6,110,000 төгрөгийн нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Х.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР