| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2016/00464/И |
| Дугаар | 136/шш2017/00029 |
| Огноо | 2017-01-18 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 136/шш2017/00029
| 2017 оны 01 сарын 18 өдөр | Дугаар 136/ШШ2017/00029 | Дорноговь аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 19** оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, 29 настай, эмэгтэй, У хот, С дүүрэг, 19-р хороо, **-р хороолол, үэ гудамжны 4а байрны ** тоотод оршин суух, Б овогт Гын Э /РД:********/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 19** оны 10 дугаар сарын 25-ны төрсөн, 30 настай, эрэгтэй, Д аймаг, С сум, *-р баг, Нлын 1**-1 тоотод оршин суух, Б овогт Огийн Д /РД:*******/-т холбогдох
Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Э, нарийн бичгийн дарга У.Солонго нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Дтай 2010 оны 12 дугаар сараас эхлэн үерхэж эхлэн, 2011 оны 01 дүгээр сард жирэмсэн болж, улмаар зан харилцааны таарамжгүй байдал үүсч, цаашид үерхэх боломжгүй болсон бөгөөд 2011 оны 02 дугаар сараас хойш уулзаагүй. 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Н төрсөн. Охин минь одоо эрүүл саруул миний асрамжинд амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай цаашид хамтран амьдрах боломжгүй тул О.Д нь Э.Нын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч О.Д шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2010 онд Этэй танилцаж үерхсэн ба 2011 оны 01 дүгээр сард буруу ойлголцлын үүднээс салсан. Этэй ярилцаж тохиролцох гэсэн боловч би чамайг сайн мэдэхгүй учраас хуулийн дагуу шийдвэрлүүлнэ гэсэн. Бид дотно харилцаатай байсан учраас би охин Нын эцэг болохыг зөвшөөрсөн. Би Эгийг хүүхэдтэй болсныг мэдээгүй байсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш охинтой гэдгийг мэдсэн. Охин Ндаа тэтгэмж төлж, халамжлах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй ба нэхэмжлэгч Г.Э хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч О.Д холбогдуулан
эцэг тогтоолгох
хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Г.Э, хариуцагч О.Д нар нь 2010 онд танилцаж, тэдний дундаас 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Нл төрсөн болох нь зохигчдын тайлбар, болон №000072**** Г-61*** дугаартай Б овогт Эгийн Нын төрсөний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хариуцагч О.Д нь охин Э.Нын эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч, маргаагүй тул 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Нын эцэг О.Д болохыг тогтоох нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Г.Э нь охин Э.Н тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч О.Д охиндоо тэтгэлэг төлөхөө хүлээн зөвшөөрсөн, энэ талаар талууд маргаагүй байна.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Ныг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Дгаар тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэн шийдвэрлэсэн талаар:
Хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамж: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Дгаас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /81500х12=3943200/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 022 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Эцэг тогтоолгоход төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Дгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн охин Б овогт Эгийн Нын эцгээр Б овогт Огийн Д тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр охин Э.Ныг 11 нас хүртэл нь түүний амьдарч байгаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.Др тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Эгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч О.Дгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Эт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.Дгаас 1 жилд төлөх тэтгэлгийн үнийн /81500х12=3943200/ дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 28 022 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ