| Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Сарангэрэл |
| Хэргийн индекс | 119/2022/0056з |
| Дугаар | 119/ШШ2022/0058 |
| Огноо | 2022-11-02 |
| Маргааны төрөл | Бусад, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 119/ШШ2022/0058
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-д холбогдуулан гаргасан “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хариуцагчийн гаргасан тайлбарыг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э нь зөрчлийн 20220098 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 25- ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн “иргэн Б.Б нь төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.
Холбогдогч Б.Б нь төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй зөрчил үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, зөрчил үйлдсэн нь нотлогдсон байх ба эрх бүхий албан тушаалтан нь 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсын он, сар, өдрийг бичээгүй, олсон хэсэгт холбогдогчид Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл заалтаар шийтгэл оногдуулж буйгаа үндэслэлтэй бичээгүй, шийдвэрлэх хэсэгт Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсгийг бичээгүй шийтгэлийн хуудсыг дутуу бичсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэлийн хуудаст “зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэж заасныг зөрчсөн шийтгэлийн хуудас хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-ны 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсын он, сар өдөр, олсон хэсэгт “холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна” гэж, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтанд “холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулахаар прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ТУБ Ж.Э-ны 2022 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаар дүгнэлттэй захиргааны хэргийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрлүүлэх хүсэлтийг үүгээр илэрхийлж байна. Тус 0063391 дугаарт шийтгэлийн хуудсаар оногдуулсан зөрчилд холбогдогч зөрчлөө хүлээн зөвшөөрч торгуулиа төлсөн” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О нь аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-д холбогдуулан гаргасан “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х-аас прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, тэр тухайгаа шүүхэд бичгээр ирүүлжээ.
Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Х-д итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” заасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нь Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн “татварын улсын байцаагчийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай гэсэн өөрчлөлт оруулах”-ыг хүссэн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 50 дугаартай дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, уг дүгнэлтэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-д холбогдуулан гаргасан “2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 0063391 дугаартай шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт заасан шийтгэл оногдуулах, шийдвэрлэх хэсгийн 1 дэх заалтад “холбогдогч Б.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэх өөрчлөлтийг оруулсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.
ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ