Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар  2024/ШЦТ/287

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           11           12                                             2024/ШЦТ/287

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул, 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв,

Хохирогч Л.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* (онлайнаар)

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2439002460257 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүгдэгч Э.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 13а-03 тоотод байхдаа, хохирогч Л.*******ийн эзэмшлийн samsung A14 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, дээрэмдэж, түүнд 345,000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Л.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Манай нөхөр танихгүй залуутай уугаад орж ирсэн. Тэр залуу унтаж байгаад сэрээд утсаараа яриулаач гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд удаан яриад байхаар нь утсаа авъя гэсэн чинь ухас хийгээд утсыг минь аваад гараад гүйсэн. Манай бэр охин үүдэнд байсан утсыг нь өгөөч гэж хэлсэн...” гэв.

 

Хохирогч Л.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр болох ******* нь ойролцоогоор 16 цагийн үед нэг танихгүй залуугийн хамт 1 шил архитай гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр, уг танихгүй залуу хоёр авчирсан 1 шил архиа хувааж уучихаад хоёулаа унтаад өгсөн. Тэгээд байж байхад ойролцоогоор 18 цагийн үед л байсан байх гэж бодоод байгаа. Яг цагийг нь тодорхой сайн бол хэлж мэдэхгүй байна. Уг танихгүй залуу сэрээд надад хандан “Та гар утсаа өгчих. Би утсаар яриадахъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гээд гар утсаа уг танихгүй залууд өгсөн. Тэгээд уг танихгүй залуу миний гар утсаар нэлээн удаан яриад байхаар нь би уг танихгүй залууд хандан “Эгч нь одоо гар утсаа авъя. Нэгжгүй байгаа” гээд уг танихгүй залуу дээр очоод гар утсаа бариад авахад уг танихгүй залуу гараа шууд хойш нь угзарч татаад гар утсыг маань өгөлгүй, гар утсыг маань аваад манай хашааг даваад шууд зугтаагаад яваад өгсөн...” гэжээ. (хх-ийн 32-34),

 

Гэрч Д.******* зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ “...Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зүс таних өмнө нэг удаа хамт архи ууж байсан дүү манай гэрт ирээд нэрийг нь Амараа гэж хүмүүс дууддаг. Тэгээд тэр залуу манай гэрт “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво, 0,75 граммын “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид хоёр манайд унтаад өгсөн. Тэгээд би орой сэрсэн чинь тэр залуу манай хөгшний гарыг мушгиад гар утсыг нь аваад явсан байсан юм. Тэгээд манай хөгшин цагдаа дуудаж мэдэгдсэн гэсэн...” гэжээ. (хх-ийн 13-14),

 

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 18 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 13а-03 тоотод байхдаа ******* гэх хүний эзэмшлийн Samsung А14 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан. Надад энэ хэргийн талаар өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 58-59),

 

Гэрч Г.*******ийн мэдүүлэг (хх-ийн 36-37),

 

Хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ХЭ24-12 дугаартай “...Samsung A14 маркийн гар утас 330,000 төгрөг...” гэх дүгнэлт (хх-ийн 38-41),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШД-202 дугаартай “...Самсунг А14 маркийн гар утасны өнгөгүй кейсэнд зах зээлийн үнэлгээг 15,000.0 /арван таван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 48-50),

 

Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 10),

Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол (хх-ийн 6),

Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай эрх бүхий албан тушаалтны тогтоол, саатуулсан хүнийг сулласан тухай тэмдэглэл (хх-ийн 26),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 60),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 76-77),

Э.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 85),

Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (хх-ийн 79, 80, 81, 82) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 18 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 13а-03 тоотод хохирогч Л.*******ийн эзэмшлийн “Самсунг A14” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч 345,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “....Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ойролцоогоор 18 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 13а-03 тоотод байхдаа ******* гэх хүний эзэмшлийн Samsung А14 маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан. ...Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч Л.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай нөхөр танихгүй залуутай уугаад орж ирсэн. Тэр залуу унтаж байгаад сэрээд утсаараа яриулаач гэхээр нь утсаа өгсөн. Тэгээд удаан яриад байхаар нь утсаа авъя гэсэн чинь ухас хийгээд утсыг минь аваад гараад гүйсэн. Манай бэр охин үүдэнд байсан утсыг нь өгөөч гэж хэлсэн...” гэх, хохирогч Л.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр намайг гэртээ байж байхад манай нөхөр болох ******* нь ойролцоогоор 16 цагийн үед нэг танихгүй залуугийн хамт 1 шил архитай гэртээ ирсэн. Тэгээд манай нөхөр, уг танихгүй залуу хоёр авчирсан 1 шил архиа хувааж уучихаад хоёулаа унтаад өгсөн. Тэгээд байж байхад ойролцоогоор 18 цагийн үед л байсан байх гэж бодоод байгаа. Яг цагийг нь тодорхой сайн бол хэлж мэдэхгүй байна. Уг танихгүй залуу сэрээд надад хандан “Та гар утсаа өгчих. Би утсаар яриадахъя” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за” гээд гар утсаа уг танихгүй залууд өгсөн. Тэгээд уг танихгүй залуу миний гар утсаар нэлээн удаан яриад байхаар нь би уг танихгүй залууд хандан “Эгч нь одоо гар утсаа авъя. Нэгжгүй байгаа” гээд уг танихгүй залуу дээр очоод гар утсаа бариад авахад уг танихгүй залуу гараа шууд хойш нь угзарч татаад гар утсыг маань өгөлгүй, гар утсыг маань аваад манай хашааг даваад шууд зугтаагаад яваад өгсөн...” гэх, гэрч Д.*******ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр зүс таних өмнө нэг удаа хамт архи ууж байсан дүү манай гэрт ирээд нэрийг нь Амараа гэж хүмүүс дууддаг. Тэгээд тэр залуу манай гэрт “Сэнгүр” нэртэй 2 литрийн пиво, 0,75 граммын “Хараа” нэртэй архи авч ирсэн. Тэгээд бид хоёр манайд унтаад өгсөн. Тэгээд би орой сэрсэн чинь тэр залуу манай хөгшний гарыг мушгиад гар утсыг нь аваад явсан байсан юм. Тэгээд манай хөгшин цагдаа дуудаж мэдэгдсэн гэсэн...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №ХЭ24-12 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШД-202 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд зүйлийг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс илээр дээрэмдэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Г.******* нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.*******од холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Э.******* нь гэм буруугаа хүлээж хохирлоо төлөхөөр завсарлага авах хугацаанд хохирлоо төлөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүрэв нь шүүгдэгч Э.*******од 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.******* нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ял оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Л.*******т 345,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Э.******* нь хохирогч Л.*******т учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Э.*******оос гэм хорын хохиролд 345,000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.*******т олгох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 345,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******ыг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******од оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шүүгдэгч Э.*******оос 345,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.*******т олгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР