Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2022/0059

 

                                                                  Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,                                                                  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж

Нэхэмжлэгч: ПГ-ын ХП Л.О-ийн дүгнэлттэй,

Хариуцагч: Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Г.Ц-д холбогдохУлсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахшаардлага бүхий дүгнэлттэй захиргааны хэргийн шүүх хуралдааныг товлон зарлах асуудлыг хэлэлцэв.  

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт: ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Г.Ц нь зөрчлийн 20220042 дугаартай 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн “Гоо сайхны бараа зардаг С.Л нь иргэнд төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч С.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-17 дугаар байранд гоо сайхны бараа худалдан борлуулах үйлчилгээ эрхэлдэг иргэн С.Л нь иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчил үйлдсэн нь холбогдогчийн мэдүүлэг, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тэмдэглэл бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шийтгэл оногдуулах нь гарцаагүй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч С.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт заасан “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй” зөрчилд шийтгэл оногдуулсан нь гаргасан зөрчилд нь тохироогүй үндэслэлгүй хэдий ч шийтгэл биелэгдсэн байна.

Прокурор нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зөрчлийн хэрэг бүртгэлт хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхэд хяналт тавих” бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субьектын хувьд хяналтын харьяа зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж буй эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудын Зөрчлийн тухай хууль буруу хэрэглэсэн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг хяналтаар илрүүлж, засуулах, зөвтгөх, дахин зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үүрэгтэй.

Энэ эрх үүргийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2, 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Захиргааны хэргийн шүүхэд дүгнэлт бичих ажиллагаа юм.” гэжээ.

Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Г.Ц-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “Прокурор нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлтээ өөрчлөлт оруулахаар өөрчилсөн хүсэлтээ ирүүлсэн байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, эвлэрэх эрхтэй байдаг ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа тул зөвшөөрлийг баталж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

ПГ-ын ХП Л.О-аас аймгийн ТХ-ийн ТУБ Г.Ц-д холбогдуулан “Улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн С.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” дүгнэлтийг шүүхэд гаргасан.

 Шүүх хуралдааны тов тогтоох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд ХП Л.О нь тус шүүхэд гаргасан дүгнэлтээ “Улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж гэсэн өөрчлөлт оруулах”-аар өөрчилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн.     

Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Орхон аймгийн ПГ-ын ХП-ын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль үе шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, эвлэрэх эрхтэй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ПГ-ын ХП Л.О-ийн Улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг өөрчилж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж гэсэн өөрчлөлт оруулах” гэж өөрчилсөн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 42/А дугаартай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, 119/2022/0043/з дугаар индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан аймгийн ТХ-ийн ТУБ Г.Ц-ийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0063339 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Х.Л-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулж гэсэн өөрчлөлт оруулах” гэж өөрчлөлт оруулсугай.  

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 4. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2, 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нар нь шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд уг захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА