| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2023/0073/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/299 |
| Огноо | 2024-11-21 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2024 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/299
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******н *******д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Цэрэнпагмыг цагаатгасугай.
2.Цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдох эрүүгийн 2239000000059 дугаартай хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасугай.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсгийн урт нь 11.5 см, урт нь 21.5 см, яс мэт цайвар шаргал өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор өнгийн хүрэн юүдэнтэй урт куртик 1 ширхэг, цэцэгтэй хөх өнгийн цамц 1 ширхэг, цэнхэр өнгийн хөхний даруулга 1 ширхэг, цайвар ногоон өнгийн дотоож 1 ширхэг, улаан өнгийн оймс 1 хос, хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, хар зузаан өмд 1 ширхэг, саарал өнгийн футболк 1 ширхэг, хар өнгийн өмд 1 ширхэг, хөх өнгийн оруулгатай саарал өнгийн оймс 1 хос, хэрэгт хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Сиди зэргийг хэргийн хамт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, 166 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасугай.
5.Шүүгдэгч Б.******* нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Э.ОДХҮҮ
Б.УУГАНБАЯР