| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2025/0002/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/13 |
| Огноо | 2025-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн
2025 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/13
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2025/0002/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнхзулаар хөтлүүлж,
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн ******* ******* холбогдох 2439005410386 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын дугаар баг ******* ******* тоотод байрлах өөрийн гэрт ******* “эмээгийн мөнгөөр машин авч уначихаад, манай машиныг булаацалддаг” гэж хэлсэн гэх шалтгаанаар зүүн хацар хэсэгт 1 удаа баруун гараараа цохиж, мөн гэрийн гадна хэсэгт хохирогчийн зүүн хацар хэсэгт баруун гараараа дахин 2 удаа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч ******* өгсөн: ...Тухайн өдөр аав дүү болох , бага хүү манай аавынд машин авна гээд 20-21 цагийн үед ирсэн. Тэгээд гадаа аавтай цуг байсан. Тэгэхээр нь аавынхаас гараад “машин өгөхгүй, халтиргаа гулгаа ихтэй байна” гэж хэлэхэд “та тэгьэл өөрөө очоод аавд хэл” гэсэн. Тэгэхээр нь би тэднийх руу очихоор болоод ганцаараа түрүүлээд явган яваад өгсөн байсан. Тэгэхээр нь би араас нь машинтайгаа тэднийх руу явсан. Тэгээд би ахынх руу явах замдаа той тааралдаад хэрэлдсэн. Тэгээд ахынд той цуг ороход ажлынх нь газрын үүс ирсэн байсан, яг хэдэн хүн ирснийг нь сайн мэдэхгүй байна. Тэгээд үүдэнд нь зогсож байсан чинь "Та түрүүн юу гээд байсан тэрийгээ одоо хэл" гэхээр нь би "эмээгийн мөнгөөр машин авч уначихаад, дандаа манай машиныг булаацалддаг" гэж хэлсэн чинь ах ирээд зүүн хацар хэсэгт баруун атгасан гараараа 1 удаа цохьсон. Намайг цохиулсны дараа манай аав гаднаас орж ирээд намайг ахынхаас аваад гарсан. Тэгээд тэднийхээс гараад хашаанд байхад ах араас гарч ирээд "чи дандаа миний өөдөөс олон юм ярьдаг. Би чамайг дээрээс хойш заначихсан байсан" гэж хэлээд миний зүүн хацар хасагт баруун атгасан гараараа 2 удаа дараалан цохьсон. Тэгээд миний толгой дүйрээд манарсан. Тэгээд манаралт гайгүй болонгуут нь цагдаа дуудаж, эмнэлэг явсан... гэдэг хүн нь манай аавын төрсөн дүү буюу миний авга ах байгаа юм... Би 3 удаа цохиулсандаа гомдолтой байна аа. Өөр санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг (хх-ийн 12-13 хуу)
Гэрч өгсөн: ... Удалгүй гаднаас манай нөхрийн ахын охин манай гэрт орж ирээд үүдний өрөөнд тэр хоёр маргалдаад ч байгаа юм уу юм яриад ч байгаа нь мэдэгдэхгүй хоёулаа гараад явсан. Тухайн үед нь би ажлынхаа хоёр хүнтэй цаад талынхаа өрөөнд байсан болохоор юу болсныг ч мэдэхгүй байна. Харин сүүлд буюу тэрнээс хойш хэд хоногийн дараа манай нөхөр ыг өөдөөс сонин юм яриад байхаар нь би алгадчихсан юм гэж хэлж байснаас надад өөр мэдэх зүйл байхгүй байна....гэх мэдүүлэг (хх-ийн 16-1 хуу)
Гэрч Л. өгсөн: ...Хэсэг юм ярьж байж байтал 20 цаг ч өнгөрсөн байсан болохоор эхнэртэй харьж амрах уу гээд байж байтал гаднаас нэг эмэгтэй хүн орж ирээд бөөн дуу л байсан бид нар ч том өрөөнд нь байсан болохоор ямар ч хүн орж ирснийг нь анзаараагүй гэрийнх нь үүдэнд орилоод орж ирэхэд нь ах үүд рүүгээ очоод хамт гараад явах шиг болсон..гэх мэдүүлэг (хх-ийн 20-21 хуу)
Гэрч өгсөн: ...Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед ажлаа тарчхаад ахын эхнэр эгч, байрны багш Өнөрөө эгчийн хамтаар гэр рүү нь явсан. Тэгээд бид гурав хэсэг юм яриад сууж байхад гаднаас ах манай нөхөр хамтаар орж ирсэн. Тэгэхээр нь би нөхөр маань ирчихсэн болохоор явах гэтэл ах эгч хоёр хоол идчихээд яв аа гэхээр нь за гээд суусан. Удалгүй гаднаас нэг эмэгтэй бөөн дуу болоод үүднийх нь өрөөнд ороод ирэх шиг болсон ах ч өөрөө үүдний өрөө рүүгээ явчихсан бид нар ч гайхаад юун хүн бэ гээд эгчээс асуухад мэдэхгүй дуу нь манай нөхрийн ахынх нь хүүхэд шиг байна гэж хэлсэн. Тэгээд ч удалгүй ах гаднаас ороод ирсэн...гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 хуу)
Гэрч И. өгсөн: ... Миний бие Хэнтий аймгийн ******* сумын дугаар баг буюу тосгоны төвд эхнэрийн хамтаар оршин суудаг хэдий ч одоогоор манай охин Дорнод аймгаас хүүхдүүдтэйгээ ирээд хамт байгаа юм. Би 2024 оны 10 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед гэртээ байх үед манай дүү хүү гэрт орж ирээд надад хандан аав таныг маргааш машинаа өгч байгаач гэнэ гэхэд нь манай охин юу гэж үнэтэй цайтай юмаа хүнд дамжуулах вэ үгүй гэсэн гараад явсан. Тэгээд манай охин гэр рүү нь очиж хэлнэ гээд гарахаар нь би араас нь дагаад очсон. Намайг гэрийн гадаа байхад манай охин нь хамт гэрээс нь гарч ирээд манай охин ын зүүн хацар руу баруун гараараа 2-3 удаа алгадахаар нь би очиж салгасан...гэх мэдүүлэг (хх-ийн 28-29 хуу)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 528 дугаартай дүгнэлт:
1. ******* биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт (хх-ийн 42-43 хуу)
И. яллагдагчаар өгсөн: ...Би тогтоолтой танилцлаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг (хх-ийн 59 хуу)
******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 82 хуу)
И. иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 62 хуу)
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл (хх-ийн 9-98 хуу) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 21 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын дугаар баг ******* ******* тоотод байрлах өөрийн гэртээ хохирогч Г.тай маргалдаж зүүн хацарт нь 2-3 удаа гарараа цохиж, тархи доргилт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г. гэрч Ш., гэрч Л., гэрч Х., гэрч И., гэрч , насанд хүрээгүй гэрч Г. нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь шүүх хуралдааны үед хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь хохирогч ******* зүүн хацар хэсэгт гараараа цохисны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт гэмтэл нь хөнгөн зэргийн хохиролд хамаарах болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь “санал хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлэг (хх-ийн 12-13 хуу) өгсөн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлагын талаар
Улсын яллагч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, орлого олох боломжийг нь харгалзан 4 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36., 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5 Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хорьсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ