Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/­­­135 

 

 

 

 

        

 

 

 

     2024             08                   19                                         2024/ШЦТ/­­­­135                                               

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Б,   

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолт/,   

Шүүгдэгч: У.Д,

Шүүгдэгч: Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих I хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан  журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц овогт У.Д, Б овогт Ц.Т нарт холбогдох ********************* дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 45 настай, яс үндэс буриад, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, гэмт хэрэгт холбогдох үедээ Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид ахлах шалгагчаар ажиллаж байсан, одоо “МАК” ХХК-ийн харуул хамгаалалтын албанд хамгаалагч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар байрны 21 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 15,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Ц овогт У.Д /Регистрийн дугаар: *******************/.

 

Монгол Улсын иргэн, 1975 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо, 13 дугаар байрны 21 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ц.Т /Регистрийн дугаар:**********/

  Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Шүүгдэгч У.Д нь нийтийн албан тушаалд буюу Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн 0131 дүгээр ангид ахлах шалгагчаар ажиллах хугацаандаа: ...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гашуунсухайт боомт дахь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх заставын баримт бичиг шалгах байранд хахууль өгөгч Ц.Түвшинжаргалын өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын төлөө буюу гадаад паспорт нь “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-д заасан шаардлага хангаагүй зөрчилтэй байхад зөрчлийг таслан зогсоох албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр өөрийн “Хаан” банканд эзэмшдэг 5407050385 дугаарын дансаар 280,000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

  Шүүгдэгч Ц.Т нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гашуунсухайт боомт дахь Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн шалган нэвтрүүлэх заставын баримт бичиг шалгах байранд өөрийн гадаад паспорт “Монгол Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх журам”-д заасан шаардлага хангаагүй тул өөртөө давуу байдал бий болгуулах буюу хилээр саадгүй нэвтрэх гэсэн ашиг сонирхлын үүднээс тус ангийн ахлах шалгагч У.Доржжүгдэрт түүний албан чиг үүрэг, албан тушаалын байдалтайн холбогдуулан өөрийн “Хаан” банкны 5057317904 дугаарын данснаас 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 280,000 төгрөгийг шилжүүлж хахууль өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Гэм буруугийн талаар:

  Шүүгдэгч У.Доржжүгдэр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар М.Батсайханы эрүүгийн 2302001580197 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч У.Доржжүгдэрийн “...би Ц.Түвшинжаргал гэдэг хүнээс 280,000 төгрөг өөрийн дансаар авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... би өөрийн гэм буруутай үйлдлээ бүрэн хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 37-38 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ц.Түвшинжаргалын “...би У.Доржжүгдэр гэх хүний эрхэлж буй ажилтай нь холбогдуулан хахууль өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ... тухайн үед У.Доржжүгдэр нь байнга залгаад байхаар нь би тухайн мөнгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

Шүүгдэгч У.Доржжүгдэрийн “Хаан” банкны 5407050385 дугаарын дансанд 2022 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Ц.Түвшинжаргалын “Хаан” банкны 5057317904 дугаар данснаас “Жагаа” гэх утгаар 280,000 төгрөгийн орлого орсон гэх 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 57 дахь тал/,

Шүүгдэгч У.Доржжүгдэрийн ажилд томилох, чөлөөлөх тухай тушаалын хуулбарууд /1-р хавтаст хэргийн 121-130 дахь тал/,

Шүүгдэгч Ц.Түвшинжаргалын “Хаан” банканд эзэмшдэг 5057317904 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 156-158 дахь тал/,

Шүүгдэгч Ц.Түвшинжаргалын Монгол Улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагаа /2-р хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлсэн ялын тооцоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Төрийн санд тушаасан торгуулийн ялын 2024 оны 6, 7 дугаар сарын ялын төлбөр төлсөн баримт /ялын тооцоонд нэмж тооцогдох 1-р хавтаст хэргийн 162 дахь тал, 2-р хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас  шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Шүүгдэгч У.Доржжүгдэр, Ц.Түвшинжаргал нар нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

          Шүүгдэгч У.Доржжүгдэр, Ц.Түвшинжаргал нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн бодит нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

           Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Доржжүгдэрийн нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.Доржжүгдэрийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 307 /гурван зуун долоо/ хоногийн хугацаагаар хасаж 15,657,000 /арван таван сая зургаан зуун тавин долоон мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Доржжүгдэрийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 15,642,000 /арван таван сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөгөөр тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Түвшинжаргалын нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2-в/13041 дугаар албан тоотод “...ялтан У.Доржжүгдэр нь 2024.05.27-ны өдрийн байдлаар 8.013.000 төлж 6.987.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.” гэжээ.

Шүүгдэгч У.Доржжүгдэрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Түвшинжаргалд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Түвшинжаргал нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /1-р хавтаст хэргийн 159 дэх тал/  

Иймд, шүүгдэгч У.Доржжүгдэрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.Доржжүгдэрийн нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 307 /гурван зуун долоо/ хоногийн хугацаагаар хасаж 15,657,000 /арван таван сая зургаан зуун тавин долоон мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Доржжүгдэрийн сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 15,642,000 /арван таван сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Түвшинжаргалыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Доржжүгдэрийн Авлигатай тэмцэх газрын төрийн банкин дахь барьцаа хохирлын 100900033401 тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Ц овогт  Д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

      - Б овогт Ц.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хахууль өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д нийтийн албанд томилогдох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял,

      - Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж 2,700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/58 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч У.Д нийтийн албанд томилогдох эрхийг 6 /зургаа/ жил 307 /гурван зуун долоо/ хоногийн хугацаагаар хасаж 15,657,000 /арван таван сая зургаан зуун тавин долоон мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д сэжигтнээр баривчлагдсан 1 /нэг/ хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 15,000 /арван таван мянга/ төгрөгийг хасаж, түүний торгох ялын хэмжээг 15,642,000 /арван таван сая зургаан зуун дөчин хоёр мянга/ төгрөгөөр тогтоосугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Д нь 15,642,000 төгрөгийн торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд, шүүгдэгч Ц.Т нь 2,700,000 төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй. 

 7. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон, хураан авсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч У.Д нь сэжигтнээр 24 цаг буюу 1 /нэг/ хоног баривчлагдсан болохыг тус тус дурдсугай.

 8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Д Авлигатай тэмцэх газрын төрийн банкин дахь барьцаа хохирлын *************тоот дансанд байршуулсан гэмт хэргийн улмаас бий болсон эд хөрөнгө болох 280,000 /хоёр зуун наян мянга/ төгрөгийг улсын төсөвт оруулсугай.

 9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Доржжүгдэр, Ц.Т нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

     

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Г.БАТМӨНХ