| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 155/2016/01429/и |
| Дугаар | 155/ШШ2017/00076 |
| Огноо | 2017-01-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 13 өдөр
Дугаар 155/ШШ2017/00076
| 2017 оны 01 сарын 13 өдөр | Дугаар 155/ШШ2017/00076 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 06 дугаар багт оршин суух Омбо овогт Д.................ын М/Р............/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Шарга багт оршин суух, Харуул овогт Чулууны Д /Р.............../-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.О, нэхэмжлэгч М, хариуцагч Ч.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Мшүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д овогтой Мби Чулуун овогтой Дтой 2004 онд гэр бүл болж 2011 он хүртэл хамт амьдарч байгаад 2 хүүхэдтэй болсон. Гэр бүлийн асуудлаас болж нэг, нэг хүүхдээ аваад тус тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш би өдийг хүртэл аав, ээж дээрээ амьдарч байгаад энэ жилээс өөр хүнтэй хамтран амьдардаг болсон. Бид эд хөрөнгө, мал ахуйгаа хуваан авсан ба хэн хэн нь гомдол, маргаангүй тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хоёр хүүхдийн асрамжийн тухайд 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү П нь биднийг тусдаа амьдарсан цагаас эхлээд аавынхаа асрамжинд байгаа тул эцгийнх нь асрамжинд үлдээнэ, 2009 оны 01 сарын 07-ны өдөр төрсөн охин Наранцэцэгийг би өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй байхаар ярьж тохиролцсон. Энэ хүсэлтийг минь үндэслэн хууль журмын дагуу бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Д шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Чулуун овогтой Д Д овогтой М2004 онд гэр бүл болж 2011 он хүртэл хамт амьдарч байтал гэр бүлийн асуудлаас болж нэг нэг хүүхдээ аваад тусдаа амьдрах болсон. Үүнээс хойш өдий хүртэл аав, ээж дээрээ амьдарч байгаа. Мөн эд хөрөнгө, мал ахуйгаа хувааж авсан болно. Хэн хэн нь гомдол маргаангүй тул гэрлэлтээ цуцлуулах шийдвэрт хүрсэн. Би 2014 оны 06 сараас хамтран амьдрагчтай болсон. Хүү П нь биднийг салсан цагаас хойш миний асрамжинд байгаа тул хүүгээ өөрийн асрамжинд авна, охин Наранцэцэгийг ээжийнх нь асрамжинд үлдээхээр ярилцаж тохиролцсон. Эд хөрөнгийн ямар нэг маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Мнь хариуцагч Ч.Дид холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ цуцлуулах талаар харилцан зөвшөөрч тайлбар гаргаж байх ба, гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл байхгүй, гэрлэгчид нь 2011 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь хамтран амьдрагчтай болсон байх тул гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.
Зохигч нь 2001 онд гэр бүл болж 2006 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн №0005998/80 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна.
Гэрлэгчдийн дундаас 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүү Д.Пийг төрүүлсэн болох нь №0105921-03/01 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин Н.Наранцэцэгийг төрүүлсэн болох нь Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хүүхдийн асрамжийн талаар зохигч маргаагүй, мөн хүүхдийн санал зэргийг харгалзан 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Пийг эцэг Ч.Дийн, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Нийг эх Мын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч Д.Мнь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Пийг эцэг Ч.Дийн асрамжид үлдээсэн нь эх Мыг, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Нийг эх Мын асрамжинд үлдээсэн нь эцэг Ч.Дид Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Хариуцагч Ч.Доос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Омбо овогт Дын, Д нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү Д.Пийг эцэг Ч.Дийн, 2009 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин Нийг эх Мын асрамжинд тус тус үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ч.Дид, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Мд тус тус даалгасугай.
4. Гэрлэгчид нь эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Ч.Дийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Х даалгасугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БЯМБАСҮРЭН