Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2020/02644

 

 

 

 

 

.-

 

2020 10 23

181/ШШ2020/02644

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

нэхэмжлэгч: Д.О

хариуцагч: б.б

 

тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт 6.704.100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан тайлбартаа:Иргэн П.Д.О б.бХХК-ийн захирал Баасансүрэнтэй уулзаж өөрийн эзэмшлийн Норд маркийн 64-52 УБС улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг хатуу хучилттай авто замын барилгын ажилд түрээслэх, ажлын гүйцэтгэлээр түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцож 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээг байгуулсан. П.Д.О гэрээний үүргээ биелүүлэн 8 сард 2.328.400 төгрөг, 9 сард 5.232.400 төгрөг, 10 сард 2.143.300 төгрөг, нийт 9.704.100 төгрөгийн ажил хийж гүйцэтгэсэн. Үүнээс урьдчилгаа төлбөр гэж 3.000.000 төгрөгийг түрээслэгч талд төлсөн. Ингээд үлдэгдэл төлбөр болох 6.704.100 төгрөгийг төлөх талаар удаа дараа захирал П.Баасансүрэнгээс шаардахад удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрээд байна. Иймд тээврийн хэрэгсэл түрээслэх гэрээний үүрэгт 6.704.100 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагч шүүхэд хүрэлцэн ирдэггүй ба албадан ирүүлсэн боловч хариу тайлбар өгөөгүй, хуралдаанд шалтгаангүй хүрэлцэн ирээгүй тул эзгүйд нь хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан хуулийн шаардлага хангасан баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч П.Д.О нь хариуцагч б.бХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 6 704 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шаардлагаа бүрэн дэмжиж оролцлоо.

Шүүх нэхэмжлэгч П.Д.Огээс хариуцагч Болорболд зам ХХК-д холбогдуулан 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр гаргасан нэхэмжлэлд 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэргийг үүсгэсэн. /хх-ийн 1, 12-р хуудас/

 

Тус шүүхийн мэдэгдэх хуудсуудаар хариуцагчийг шүүхэд дуудсан боловч хүрэлцэн ирээгүй, шүүх мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс тус шүүхийн шүүгч нарын зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгуулсан.

Хариуцагч б.бХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Хашчулуунд нэхэмжлэлийн хувийг хавсралтуудын хамт 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр гардуулан өгч түүнд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4., 72.2., 72.3.,76.2., 77.8., 100.3., 100.4., 119.4.-119.6. дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан өгч энэ тухай баримт дээр Ш.Хашчулуун гарын үсэг зуржээ. /хх-ийн 15, 16, 20-р хуудас /

Шүүхээс хариуцагч б.бХХК-ийн эрх бүхий этгээд болох гүйцэтгэх захирал Ш.Хашчулуунд 2020 оны 8 сарын 12-ны өдрийн дотор хариу тайлбар холбогдох баримтуудаа ирүүлэхийг даалгасан боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй, хариу тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно.

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны мэдэгдэх хуудсыг 2020 оны 10 сарын 19-ий өдөр хариуцагч б.бХХК-ийн оршин байрлах хаягаар хүргэхэд компанийн ажилтан Болд хүлээн авсан, мөн өдөр гүйцэтгэх захирал Ш.Хашчулуунд мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ямар нэг шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Хариуцагч нэхэмжлэлийг гардан аваад шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул шүүх нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцон, хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4.Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 72 дугаар зүйлийн 72.3.Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ.гэж заасанд тус тус нийцнэ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч П.Д.О нь хариуцагч б.б ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл түрээслүүлэхнэртэй гэрээг байгуулж уг гэрээгээр түрээслүүлэгч П.Д.О нь өөрийн өмчлөлийн Beiben ND3250W маркийн 64-52 УБС улсын дугаартай өөрөө буулгагч тээврийн хэрэгслийг Баянхонгор аймгийн Бууцагаан суманд баригдаж байгаа 33,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд зориулан түрээслэж нэг ээлжийн жолоочоор хангах, түрээсийн хөлс нэг рейсийн 0-2 км-т 12500 төгрөг түрээслэгч б.бХХК хариуцан төлөхөөр тохиролцсон.

Талууд түрээслүүлэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч, П.Д.О нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг өөрөө жолоодон, Баянхонгор аймгийн Бууцагаан суманд баригдаж байгаа 33,7 км хатуу хучилттай авто замын барилгын ажилд зориулан авто машинаа жолоодон жолоочийн ажил үүргийг гүйцэтгэж, хариуцагч компани нэг удаагийн рейсийн тоогоор ажлын хөлс тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.гэж заасан хөлсөөр ажиллах гэрээний шинж агуулга бүхий хүчин төгөлдөр гэрээ байна.

Гэрээ хэрэгжиж, ажиллагч ажил үйлчилгээг гүйцэтгэсэн, талууд хийж гүйцэтгэсэн ажлаа дүгнэн, 2018 оны 08 дугаар сарын 25, 2018 оны 09 дүгээр сарын 25, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрүүдэд талууд тооцоо нийлсэн акт үйлдсэн байх ба П.Д.Од 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр тооцоогоор 2 238 400 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 5 232 400 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 2 143 300 төгрөг бүгд 9 614 100 төгрөгийн хөлс төлөхийг б.б ХХК-ийн тамга эрх бүхий этгээдийн гарын үсгээр батлагаажуулжээ./хэргийн 3-7, 9/

Нэхэмжлэгч урьдчилгаа төлбөрт 3.000.000 төгрөгийг авсан гэж үлдэгдэл төлбөрт 6.704.100 төгрөгийг шаардсан ба энэ нь нэхэмжлэгч талаас эхээр нь ирүүлсэн гэрээ, тооцоо нийлсэн актууд, хуулийн шаардлага хангасан бичмэл нотлох баримтуудаар нотлогдож байна.

Ажиллуулагч б.бХХК гүйцэтгэгдсэн ажлын хөлс 6.704.100 төгрөгийг төлөөгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Хариуцагч б.б ХХК нэхэмжлэлийг хүлээн аваад зөвшөөрсөн татгалзсан эсэх тайлбар өгөөгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй, шүүхэд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Болорболд зам ХХК-иас 6 704 100 төгрөгийг гаргуулж. нэхэмжлэгч П.Д.Од олгож шийдвэрлэх үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Д.Од олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1.-д заасныг баримтлан хариуцагч б.бХХК-иас 6 704 100 төгрөгийг /зургаан сая долоон зуун дөрвөн мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Д.Од олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122 220 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122 220 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Д.Од олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул 119.4., 119.5.-д зааснаар зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй, хуралдаанд оролцоогүй зохигчид шүүх шийдвэрийг хуульд заасан журмаар гардуулснаас хугацаа тоологдохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.УРАНЧИМЭГ