| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0100/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/309 |
| Огноо | 2024-12-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., 27.10.2.4., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/309
2024 12 04 2024/ШЦТ/309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Хохирогч Д.*******ын өмгөөлөгч С.*******
Хохирогч Д.*******
Шүүгдэгч С.*******-******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-*******ын *******-*******д холбогдох эрүүгийн 2339004220082 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч С.*******-******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “ ” гэх газар хотоос хотын чиглэлийн А0501 төв магистрал зд - улсын дугаартай “Toyota land cruiser-300” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож, зын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын зын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөн, улмаар з тээврийн осол гаргаж, з хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар - улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ө.-Эрдэнийн эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр, хохирогч Д.ын эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр, хохирогч Э.ийн эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг харч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чархай, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд, мөн Д.*******т их хэмжээний буюу 136,804,800 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.*******-******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой болсон үйл явдал. Тухайн үед бид нар Хэнтий аймагт төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд оролцоод буцаж явж байсан. Манай найз хажуу талд унтаад явж байсан. 100 гаруй км цагийн хурдтай явж байсан. Тухайн үед 8 цагийн үе болж байсан. Хажуугаар машин зөрөөд гэрэл гялбаад байсан. Гэрлээ шилжүүлье гэж бодоод ойр дээрээ тавиад зөрөх нь гэж бодсон. Шулуун хөвөөтэй газар байсан. Хөвхөлзүүр орохын наана өвс ачсан машин дохиод байсан. Гэрлээ шилжүүлээд хөвхөлзүүр рүү ороод гараад ирэхэд гэнэт үхэр гарч ирсэн. Тэгээд үхэр мөргөхөөр машины бүх дэрнүүд ажиллаад харагдах үзэгдэх орчин байхгүй болоод мал харах гэж зогсож байсан машиныг мөргөсөн. Энэ байдлын улмаас энэ з тээврийн ноцтой осол гарсан. Үүний улмаас хүний бие гэмтсэн. Миний зүгээс шаардлагатай хүмүүсийн бүх төлбөрийг нь хариуцаж эмчилгээ хийлгэсэн. Тэр хүмүүстэйгээ зохицсон. Гомдол, санал байхгүй. Хохирлыг нь барагдуулсан. Хгийн гол нь гэмт хэргийн улмаас хохирсон найз *******ын машины хохирол 136 сая төгрөг гарсан. Үүнийг төлөхөө илэрхийлж байгаа. Би өөрөө өмгөөлөл хийдэг болохоор энд тэндээс авах нэлээн хэдэн авлагууд байгаа. Эхнээс нь авахаар болоод явж байгаа. Өнгөрсөн хугацаанд өр төлбөрөө барагдуулах гэж хичээгээд явж байгаа...” гэв.
Хохирогч Д.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 100 жилийн ойд манай арван жилийнхэн бөөнөөрөө оролцох гэж ирсэн. Тэгээд тэр үед ангиараа шүүхийн шийдвэр гүйцэтгэхийн ралтын газар байрлаж байсан. 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авалт хийнэ гээд 4 цагт бүгдээрээ ралтын газраас ирсэн. Тэнд би хүнтэй мэнд мэдэж ууж байж байгаад дотор эвгүй оргиод машинд орж унтсан. Тэгээд машин явж байгаад машины түс хийх мөргөлдөх чимээгээр сэрсэн. 20 цагийн орчим байсан. Осол болсны дараа би сэрсэн. Гарах гэсэн чинь хаалга гажсан байсан. Тэгээд гараад харсан чинь эсрэг талын урсгалын машин мөргөсөн байдалтай байсан. Машинаа аваад удаагүй байсан. Машинд 136,804,800 төгрөгийн хохирол гарсан байгаа. Машин засагдаагүй айлын хашаанд жил гаран болсон байгаа. Машинаа засаад хүмүүсээс зээлсэн мөнгөө төлж барагдуулмаар байна...” гэв.
Хохирогч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний ерөнхий боловсролын сургуулийн маань нэг ангийн найз болох *******-******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний эзэмшлийн - улсын дугаартай Ланд-300 маркийн автомашиныг маань жолоодон явж байгаад з тээврийн осол гаргаж, автомашин маань эвдэрч гэмтсэн...” гэжээ. (2-р хх-ийн 15-16),
Хохирогч Ө.-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим эгч , дүү нарын хт - улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгсэлтэй хотоос Хэнтий аймаг руу явсан. ... үхрүүдийг гарч дуусахыг хүлээж зөөлөн явж байхад саарал өнгийн з хөндлөн гарч байсан нэг үхрийг мөргөөд эсрэг урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн ... гэгээ тасарчихсан үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэжээ. (1-р хх-ийн 55-58),
Хохирогч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үхэр бүрэн гарч дуусахыг хүлээгээд зогсож байхад холоос эсрэг урсгалаар машин ирж байгаа харагдаж байсан, тэгээд зогсож байхад түс тас гэх чимээ гараад би ухаан алдчихсан байсан ... машинаас буугаад харахад “Х-Trail” машин гадна талдаа үхрийн сэвсээр будагдсан, манай машиныг ланд-300 маркийн машин мөргөсөн байсан. ... жолооч *******-******* гэх залуу бид нарын биеийг асууж байсан. ... *******-******* гэх залуутай хурд хэтрүүлж явлаа гээд маргалдаад байсан...” гэжээ. (1-р хх-ийн 63-66),
Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би энэ үед хог хаях гээд доошоо тонгойчихсон байхад манай машин хажуу тийшээ саваад цаашаа юу болсон талаар мэдэхгүй. ... гараараа тэмтэрч үзэхэд дух цөмөрсөн байсан. ...Ө.-******* ах согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Манай машиныг мөргөсөн машины жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 71-74),
Иргэний нэхэмжлэгч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...- улсын дугаартай “Nissan X-Trail” маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 78-79),
Иргэний нэхэмжлэгч Д.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...*******-Эрдэнийг хэзээ машинд ирээд миний машиныг жолоодоод явсныг мэдэхгүй. Урд өдөр нь нойргүй хоночихсон. Дээр нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор би н унтчихсан. Хэр хугацаанд унтсанаа бол сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь түс, тас хийх чимээ гарах үед би сэрсэн. Тэгсэн чинь *******-******* миний машины жолооны ард сууж байсан. Би болсон асуудлыг тухайн үед ойлгохгүй байсан. Би сандраад машинаас буух гэхэд хаалга гүйцэт онгойхгүй байсан ба хүчээр хаалгаа хөшиж байж хагас онгойлгоод гарсан. Буугаад харахад машинтай мөргөлдсөн байсан ба нөгөө машины хүмүүс машинаасаа гараад ирчихсэн байдалтай байсан...” гэжээ. (1-р хх-ийн 49-50),
Хохирогч Х. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “....Манай хүү *******далайг үхрээ туугаад з хөндлөн гарч байх үед Ланд крузер-300 маркийн автомашин хурдтай ирээд манай цагаан ягаан зүсмийн бүдүүн сувай үнээг мөргөсөн байсан...” гэжээ. (1-р хх-ийн 84-85),
Насанд хүрээгүй гэрч С.*******далай мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн үед тугалаа хашчихаад үхрээ засмал зын урд тал руу гаргах гээд туугаад явж байсан ба хгийн сүүлчийн үхэр маань засмал з гарч жаагүй байхад Хэнтий аймгийн талаас буюу зүүн талаас “Toyota 300” маркийн тээврийн хэрэгсэл эрчтэй орж ирээд манай үхрийг мөргөсөн ба залгуулаад эсрэг урсгалд зөөлхөн явж байсан цагаан өнгийн “X-trail” маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. Тэгээд би буцаж гэртээ гүйж ирээд ахдаа болсон бүх зүйлсийг хэлсэн. Тухайн үед манайх оройны 19 цагт гүүгээ саах гээд явж байсан юм. Тухайн Land-300 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай явж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 90-91),
Гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай машины жолооч хурдаа хасаж зогсоод сүүлийн үхэр гарахыг хүлээж байхад зын эсрэг урсгалаас бараан өнгийн нүүгэлтсэн зүйл манай машиныг ирж мөргөсөн. ... хэсэг хугацааны дараа л land 300 маркийн машины жолооч үхэр мөргөөд манай машиныг мөргөж осол гаргасныг ойлгосон. ... land 300 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 93-96),
Яллагдагч С.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ойролцоогоор 20 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна. Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “ ” гэх газрын А0501 дугаартай төв магистрал з дээр өөрийн найз *******ын эзэмшлийн Тоёота ланд крузер 300 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад з тээврийн осол гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа маш их харсаж байна. ... Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна. ... Миний хувьд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиа бол бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл надад нэмж хуульд байхгүй 2.4 дэх хэсгийг нэмж сонсгож байгааг л би хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Уг нь хэргийг яллагдагчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зарчим байдаг шүү дээ л гэж хэлье...” гэжээ. (1-р хх-ийн 192-194, 2-р хх-ийн 20-21),
Гэрч С.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 98-99),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11980 дугаартай “...1. 2. Э.ийн биед духны хөндийн гадна, дотор ялтыг харч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чархай, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар ь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 106-108),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11981 дугаартай “...1. 2. Д.ын биед цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 113-114),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11982 дугаартай “...1. 2. Ө.-Эрдэнийн биед баруун тойг ясны хугарал, хугарлыг ил аргаар ялтас шургаар бэхлэх мэс засал /2023.09.21/, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хаарна.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 118-119),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11982 дугаартай “...1. 2. Д.гийн биед тархи доргилт, зулай хуйх, баруун бугалга, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүссэн байна.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 124-125),
Техникийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай “...1. - улсын дугаартай “Toyota Land Cruiser 300” маркийн тээврийн хэрэгсэл з тээврийн осолд орохоос өмнө з тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй.
2. - улсын дугаартай “Toyota Land Cruiser 300” маркийн тээврийн хэрэгсэлд ашиглахыг хориглосон эд анги тоног төхөөрөмж байхгүй байна.
3. - улсын дугаартай “Toyota Land Cruiser 300” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь:
Урд буфер хагарсан
Урд хөндлөн бэхэлгээ хугарсан
Урд 2 их гэрэл, гэрлийн жааз хэв гажсан
Бүх радиатор хэв гажилтад орсон
Радиатор бэхэлдэг босоо хөндлөн бэхэлгээ хэв гажсан
Зүүн толь хагарсан
Урд 2 кирло хэв гажсан
Агаар шүүгч хагарсан
Шил арчигчийн сав хагарсан
Гал хгаалагчийн хайрцаг хагарсан
Аюулгүйн дэрнүүд гарсан
Хөргөлтийн системийн эд ангиуд хойш гүйж хөдөлгүүрийн урд талд наалдсан тул эзэмшигчийн зөвшөөрлөөр эд ангиудыг тайлж харах тул хөдөлгүүрийг үзэж чадаагүй болно.
4. - улсын дугаартай “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэл з тээврийн осолд орохоос өмнө з тээврийн осол гарахад нөлөөлсөн эвдрэл гэмтэл байхгүй
5. - улсын дугаартай “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлд ашиглахыг хориглосон эд анги тоног төхөөрөмж байхгүй байна.
6. - улсын дугаартай “Nissan Xtrail” маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл нь:
Урд буфер хагарсан
Копуд хэв гажсан
Зүүн урд гэрэл гэрлийн жааз хэв гажсан
Зүүн урд кирло болон шанаа хэв гажсан
Аккумлятор хагарсан
Урд салхины шил хагарсан
Зүүн урд хаалга хэв гажиж цонх хагарсан
Зүүн урд толь хагарсан
Төмөр болон зөөлөн дугуй хагарсан
Зүүн тиаг, шарнер, гар, босоо, хэвтээ тэнцүүлэгч, өндгөн тулгуур. ортизатор, пүрш хэв гажилтад орж гулзайсан байна.
Агаар шүүгч хагарсан
Салон задарсан
Хийн дэр гарсан
Бүс гацсан...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 130-1),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 160 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн “1,2" гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.
2. Шинжилгээнд ирүүлсэн С.*******-*******, Д.******* нарын гарын дардас нь шинжилгээнд тэнцэнэ.
3. Шинжилгээнд тэнцсэн С.*******-*******, Д.******* нарын гарын дардас нь папилон системд бүртгэлтэй гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 138-140, 141-143),
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 01/17 дугаартай “...Үнэлгээний нийт дүн 136,804,800 /нэг зуун гучин зургаан сая найман зуун дөрвөн мянга найман зуу/ төгрөг...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 152-156, 157),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШД-57 дугаартай “...- улсын дугаартай x-trial маркийн автомашины хохирлын зах зээлийн үнэлгээг 2,025,000 /хоёр сая хорин таван мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 164-167),
Хөрөнгийн үнэлгээний “Дно” ХХК-ийн 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн №Хэ24-07 дугаартай “...Цагаан ягаан зүсний имгүй, нас бие гүйцсэн бүдүүн сувай үнээ... 2023 оны 09 сарын байдлаар зах зээлийн үнэлгээ нийт 1'600'000 /Нэг сая зургаан зуун мянган төгрөг/-р үнэлэгдэв...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 178-179),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 13),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 21-33),
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 34-37, 38-40, 41-42, 43-45),
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 19),
З орчны байдлын тэмдэглэл (хх-ийн 20),
“-” ХХК-ийн тодорхойлолт (хх-ийн 150-151),
Оношилгооны хуудас (1-р хх-ийн 148, 149),
Мөрдөгчийн магадалгаа (1-р хх-ийн 168-172),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1-р хх-ийн 195),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 196-197),
Тээврийн хэрэгслийн лавлагаа (1-р хх-ийн 218, 219),
Худалдах, худалдан авах гэрээний хуулбар (1-р хх-ийн 237),
Хохирогч Д.*******ын хэрэгт тусгуулахаар гаргаж өгсөн баримтууд (1-р хх-ийн 223-231),
Д.гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 2),
М.гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 233),
Э.ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 235),
Д.ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (1-р хх-ийн 236),
Хохирогч Х.д учирсан хохирлыг төлсөн баримт (1-р хх-ийн 240),
С.*******-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа (1-р хх-ийн 199, 200, 201, 202, 205-210) болон тухайн хэрэгт хааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Эрүүгийн хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хгаалагдсан эрхийг хязгаарлах заар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд, болон хүндэвтэр гэмтэл учирсан, мөн бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******-******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газар хотоос хотын чиглэлийн А0501 төв магистрал зд - улсын дугаартай “Тоёота ланд круйзер-300” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож зын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын зын хөдөлгөөний дүрмийн 12.2. “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас з тээврийн осол гаргаж, з хөндлөн гарч байсан үхэр мөргөж, улмаар - улсын дугаартай “Ниссан Икс трейл” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ө.-Эрдэний эрүүл мэндэд “баруун тойг ясны хугарал, хоёр өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол, Д.ын эрүүл мэндэд “цээжний 2,3,4,5,6-р хавирганы хугарал, цээж, хэвлий, баруун гуя, өвдөг, шилбэ, зүүн гуя, өвдөгт цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол, хохирогч Э.ийн эрүүл мэндэд “духны хөндийн гадна, дотор ялтыг харч духны хөндий, этмойд хөндий, 2 талын нүдний ухархайн дээд хана, зүүн нүдний ухархайн дотор хана, хрын ясны зүүн хажуу ханын нийлмэл хугарал, духны зүүн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх цус харвалт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн зулай, дух, дээд уруулд зулгаралт, цус хуралт, дух, зулай, чархай, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан, мөн хохирогч Д.*******т их хэмжээний буюу 136,804,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч С.*******-Эрдэнийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ойролцоогоор 20 цагийн үед л байсан байх гэж бодоод байна. Яг цагийг нь тодорхой сайн бол санахгүй байна. Хэнтий аймгийн ******* сумын ******* 3 дугаар багийн нутаг “ ” гэх газрын А0501 дугаартай төв магистрал з дээр өөрийн найз *******ын эзэмшлийн Тоёота ланд крузер 300 маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад з тээврийн осол гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа маш их харсаж байна. ... Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Д.*******ын “...Миний ерөнхий боловсролын сургуулийн маань нэг ангийн найз болох *******-******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр миний эзэмшлийн - улсын дугаартай Ланд-300 маркийн автомашиныг маань жолоодон явж байгаад з тээврийн осол гаргаж, автомашин маань эвдэрч гэмтсэн...” гэх, хохирогч Ө.-Эрдэнийн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 17 цагийн орчим эгч , дүү нарын хт - улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэлтэй хотоос Хэнтий аймаг руу явсан ... үхрүүдийг гарч дуусахыг хүлээж зөөлөн явж байхад саарал өнгийн з хөндлөн гарч байсан нэг үхрийг мөргөөд эсрэг урсгал сөрж ирээд манай машиныг мөргөсөн ... гэгээ тасарчихсан үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэх, хохирогч Д.ын “...Үхэр бүрэн гарч дуусахыг хүлээгээд зогсож байхад холоос эсрэг урсгалаар машин ирж байгаа харагдаж байсан, тэгээд зогсож байхад түс тас гэх чимээ гараад би ухаан алдчихсан байсан ... машинаас буугаад харахад "Х- Trail" машин гадна талдаа үхрийн сэвсээр будагдсан, манай машиныг ланд-300 маркийн машин мөргөсөн байсан ... жолооч *******-******* гэх залуу бид нарын биеийг асууж байсан...*******-******* гэх залуутай хурд хэтрүүлж явлаа гээд маргалдаад байсан...” гэх, хохирогч Э.ийн “...Би энэ үед хог хаях гээд доошоо тонгойчихсон байхад манай машин хажуу тийшээ саваад цаашаа юу болсон талаар мэдэхгүй ... гараараа тэмтэрч үзэхэд дух цөмөрсөн байсан ... Ө.-******* ах согтууруулах ундаа огт хэрэглээгүй байсан. Манай машиныг мөргөсөн машины жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэх, иргэний нэхэмжлэгч М.гийн “...- улсын дугаартай "Nissan X-Trail" маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл мөн. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, хохирогч Х.ын “....Манай хүү *******далайг үхрээ туугаад з хөндлөн гарч байх үед Ланд крузер-300 маркийн автомашин хурдтай ирээд манай цагаан ягаан зүсмийн бүдүүн сувай үнээг мөргөсөн байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч С.*******далайн “...Би тухайн үед тугалаа хашчихаад үхрээ засмал зын урд тал руу гаргах гээд туугаад явж байсан ба хгийн сүүлчийн үхэр маань засмал з гарч жаагүй байхад Хэнтий аймгийн талаас буюу зүүн талаас “Toyota 300” маркийн тээврийн хэрэгсэл эрчтэй орж ирээд манай үхрийг мөргөсөн ба залгуулаад эсрэг урсгалд зөөлхөн явж байсан цагаан өнгийн X-trail" маркийн тээврийн хэрэгслийг мөргөөд зогссон. Тэгээд би буцаж гэртээ гүйж ирээд ахдаа болсон бүх зүйлсийг хэлсэн. Тухайн үед манайх оройны 19 цагт гүүгээ саах гээд явж байсан юм. Тухайн Land-300 маркийн тээврийн хэрэгсэл нэлээн хурдтай явж байсан...” гэх, гэрч Д.гийн “...Манай машины жолооч хурдаа хасаж зогсоод сүүлийн үхэр гарахыг хүлээж байхад зын эсрэг урсгалаас бараан өнгийн нүүгэлтсэн зүйл манай машиныг ирж мөргөсөн... хэсэг хугацааны дараа л land 300 маркийн машины жолооч үхэр мөргөөд манай машиныг мөргөж осол гаргасныг ойлгосон...land 300 маркийн тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсний улмаас осол гарсан гэж бодож байна...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11980, 11981, 11982 дугаартай дүгнэлтүүд, Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 01/17 дугаартай, Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШД-57 дугаартай, Хөрөнгийн үнэлгээний “Дно” ХХК-ийн 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн №Хэ24-07 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, з орчны байдлын тэмдэглэл, мөрдөгчийн магадалгаа болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.*******-******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүнд их хэмжээний хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч С.*******-******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч С.*******-******* хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас з тээврийн осол гаргаж хохирогч Э.ийн эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11980 дугаартай дүгнэлтээр, хохирогч Л.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11981 дугаартай дүгнэлтээр, хохирогч Ө.-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11982 дугаартай дүгнэлтээр, хохирогч Д.*******ын эд хөрөнгөд их хэмжээний буюу 136,804,800 төгрөгийн хохирол учруулсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны 01/17 дугаартай дүгнэлтээр, хохирогч Х.ын эд хөрөнгөд 1,600,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Дно” ХХК-ийн 2024 оны дугаар сарын 02-ны өдрийн №Хэ24-07 дугаартай дүгнэлтээр, иргэний нэхэмжлэгч М.гийн эд хөрөнгөд 2,025,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ШД-57 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.*******-*******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, 1 хүний эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч С.*******-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог ба энэхүү нийтлэг зарчимд хаардаггүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хуучин хуулийн үйлчлэлд буцаан хэрэглэх явдал юм. Өөрөөр хэлбэл шинээр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хуулийг дагаж мөрдөхөөс өмнө үйлдэгдсэн гэмт хэрэгт шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн үндэслэлээр хэрэглэж буй үйл ажиллагааг Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх гэж ойлгодог.
Шүүгдэгч С.*******-Эрдэнийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн өөрчилсөн байх тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй, Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлах шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж нэг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Д.Чулуунпүрэв нь шүүгдэгч С.*******-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, хохирогч Д.*******ын өмгөөлөгч С.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах, 6 сарын хугацаанд төлж барагдуулах хугацаа тогтоолгох эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заажээ.
Хохирогч Д.*******ын эд хөрөнгөд дээрх гэмт хэргийн улмаас 136,804,800 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” гэж тус тус заасан бөгөөд шүүгдэгч С.*******-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас хохирогч Д.*******т ямар хор уршиг учирсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч С.*******ийн “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.
Шүүхээс шүүгдэгч С.*******-Эрдэнийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нарт учирсан хохирлыг төлсөн, хохирогч Д.*******т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч С.*******-*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.*******-*******д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч С.*******-******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нарт учирсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.*******-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ийн эрүүл мэндэд хүнд, хохирогч Д., Ө.-******* нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Д.*******ын эд хөрөнгөд 136,804,800 төгрөгийн хохирол, хохирогч Х.ын эд хөрөнгөд 1,600,000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч М.гийн эд хөрөнгөд 2,025,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нар нь шүүхийн мэдэгдэх хуудсанд болон Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч С.соёл-Эрдэнийг хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин шүүгдэгч С.*******-******* нь хохирогч Д.*******т учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч С.*******-*******эс гэм хорын хохиролд 136,804,800 төгрөгийг гаргуулж хохирогч Д.*******т олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг ... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан байх тул шүүгдэгч С.*******-*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.*******-******* нь цагдан хоригдоогүй, хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******-*******ын *******-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.4-т зааснаар шүүгдэгч *******-*******ын *******-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч С.*******-*******д тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч С.*******-*******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******-*******д оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд шүүгдэгч С.*******-*******эс 136,804,800 (нэг зуун гучин зургаан сая найман зуун дөрвөн мянга найман зуу) төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******т олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.*******-******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э., Д., Ө.-*******, Х., иргэний нэхэмжлэгч М. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******-*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР