Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 119/ШШ2022/0061

 

Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл би Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О-ийн аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-д холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063367 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн прокурорын дүгнэлттэй захиргааны хэрэгт хяналтын прокурор, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад                                                     

                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О би Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1,18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э нь зөрчлийн 20220071 дугаартай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэсэн Д.Б нь “иргэнд төлбөрийн баримт олгоогүй” гэх зөрчилд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянав.

Эрх бүхий албан тушаалтан нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг, Барилгачдын талбай авто возкалд дайвар үйлчилгээ эрхэлдэг Д.Б нь иргэнд төлбөрийн баримт олгоогүй зөрчилд шийтгэл оногдуулахдаа иргэн Д.Б-ийн өмнөх сарын орлого хэд болохыг нотлох баримт байхгүй байхад ямар нотлох баримтыг үндэслэж 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь ойлгомжгүй байна.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд”,

  1.  Төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь;
  2. Төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
  3.  Энэ хуулийн 8.1, 8.2-т заасан өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогыг тодорхойлох боломжгүй бол төлбөрийн баримт олгоогүй, эсхүл төлбөрийн баримтыг борлуулалтын үнийн дүнгээс зөрүүтэй олгосон хүнийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хүн, хуулийн этгээдийн өмнөх сарын орлого хэд болохыг нотлоогүй Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-т зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Иймд Монгол улсын зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8, 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон Орхон аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Э-ны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063367 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д.Б-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичивгэжээ. 

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хнар Эвлэрлийн гэрээндээ: “2022 оны 8-р сарын 29-ний өдрийн 43 дугаар прокурорын дүгнэлттэй “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий захиргааны хэргийг нэхэмжлэгч, хариуцагч нар дараах үндэслэлээр эвлэрч энэхүү гэрээг байгуулав.

Шаардлагад Зөрчлийн тухай хуулийн 11.19-р зүйлийн 8.1, 8.2-р заалтад зааснаар шийтгэл оногдуулахад нотлох баримтыг үндэслээд 11.19, 8.3 дахь заалтаар шийдвэрлүүлж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах нь Зөрчил үйлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул харилцан тохиролцож, зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл биелэгдсэн зэргийг харгалзан шийтгэлийн хуудсыг хүчингүй болголгүй эвлэрч харилцан тохиролцож байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.Онь аймгийн ТХ-ийн ТУБ Ж.Эд холбогдуулан гаргасан “Улсын байцаагчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 0063367 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Д.Бд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар 150.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн дүгнэлтийг шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дүгнэлт үйлдсэн хяналтын прокурор Л.Оюунтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Хнар  нь “... зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл биелэгдсэн зэргийг харгалзан эвлэрч” эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан байна.  

 

Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  27, 28 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.4 дахь хэсэгт заасан бүрэн эрхийг эдэлж оролцуулахаар Татварын хэлтсийн Хуулийн асуудал хариуцсан татварын улсын байцаагч Ц.Хонгорзулд итгэмжлэн, шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно заасан.

Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нар харилцан буулт хийж, эвлэрэн хэлэлцсэн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх заалтыг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2, 68.4  дэх хэсэгт заасныг тус тус  баримтлан Орхон аймгийн ПГ-ын ХП Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х нарын “зөрчил үйлдэгч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэл биелэгдсэн зэргийг харгалзаж харилцан тохиролцсон тухай” эвлэрлийг баталж, 119/2022/0052/з дугаарын индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 3. Шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслах Д.Сэржмядагт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч болон түүний төлөөлөгч нар нь тус шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.

 

       ШҮҮГЧ                             Д.САРАНГЭРЭЛ